Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5571 5572 5573 5574 5575 5576 5577
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал баялаг төгөлдөр болно
    2016 оны 2 сарын 11
    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал баялаг төгөлдөр болно
  • Улаанбаатарт 9 хэмийн хүйтэн байна
    2016 оны 2 сарын 11
    Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн ихэнх нутаг, баруун зүгийн нутгийн зүүн, говь болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 9-14 метр, зарим газрар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Завхан голын эхээр 30-35 градус, Увс нуур болон Их нуурууд, Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-30 градус, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, Дорнод, Дарьгангын тал нутгаар 3-8 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.



    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 14-16 метр хүрч цасан шуурга шуурна. Хүйтэрч 8-10 градус хүйтэн байна.
  • Тэсрэх бодис тээвэрлэхийг хоригложээ
    2016 оны 2 сарын 10
    Хотол олноороо шинэлэн золгож буй энэ өдрүүдэд зарим нэгэн бодис, осол аюултай ачаа тээврийг зогсоожээ. Хоёрдугаар сарын 08-ны өдрөөс 15-ны өдрийг хүртэл долоо хоногийн хугацаанд үйлдвэрлэлийн зориулалттай тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийг төв, орон нутагт түр зогсоосныг ашигт малтмалын газраас мэдэгджээ.
  • Олны танил эрхмүүдийн сар шинийн гангараа
    2016 оны 2 сарын 10
    Монголын урлаг, соёлын одод, олны танил эрхмүүд энэ жилийн цагаан сараар ямар дээлээр гоёсоноо өөрсдийн фейсбүүк хуудсандаа постлон оруулжээ. Энэ жил хувьд тэдний дийлэнх нь өнгөрсөн жилүүдэд голлох гоёл болоод байсан хүннү загвар гэхээсээ илүүтэй энгийн загвартай уламжлалт халх үндэсний дээлийг илүүтэй гангарчээ.
  • Дээрхийн гэгээнтэн XIV Далай багшийн сар шинийн мэндчилгээ
    2016 оны 2 сарын 10
    Дээрхийн гэгээнтэн XIV Далай багшийн сар шинийн мэндчилгээ
  • Цайны дээжээ өргөхдөө хэлэх үгс нь энгийн хэрнээ хүчтэй засал болдог
    2016 оны 2 сарын 10
    Хүний гэргий хүн хань ижил, үр хүүхдээ сэрэхээс урьтаж босон үс зүсээ янзлан, аяга цайгаа чаначихаад сууж байх ёстой. Цайны дээж өргөх нь эртнээс уламжлагдан ирсэн манай ёс. Үс гэзгээ янзлан, нүүр гараа угаан бие бэлдсэн байх хэрэгтэй. Толгой болон хөл нүцгэн байж болохгүй. Бүр болохгүй бол толгой дээрээ нэг гараа тавьж байгаад цайныхаа дээжийг өргөнө. Цайны дээж хэт халуун байж болохгүй, хөрсөн эсвэл бүлээвтэр байх ёстой. Дээжээ өргөхдөө гарынхаа алгыг дээш харуулах маягтай өргөнө.

    Цайны дээжээ өргөхдөө хэлэх үгс нь муу муухай, болж бүтэхгүй үгсийг хэлэхгүй байх хэрэгтэй. Үгийн хүч, энерги гэдгийг үргэлж санах хэрэгтэй. Жишээ нь: үр хүүхдийг минь өвчин зовлонгүй, биднийг өр ширгүй, идэж уухаар дутаалгүй гэх мэт үгсийг хэлж болохгүй. Эхлээд өвөг дээдсийнхээ амар мэндийг мэдэх хэрэгтэй.

    Тэгээд араас нь сайхан үгсээр өөрсдийгөө даатгах хэрэгтэй. Жишээ нь: Өвөг дээдэс, элэнц хуланц, эмээ өвөө, эцэг эх (хэрвээ өнгөрсөн бол) амар мэндийг мэдэж байнаа гээд нэг өргөнө. Дараа нь уул ус, хангай дэлхий, наран ээжийнхээ амар мэндийг мэдэж байнаа гээд нэг өргөнө. Сүүлд нь үр хүүхэд биднийгээ эрүүл энх, урт удаан, элбэг хангалуун, аз жаргалтай сайхан амьдруулж өгөөрэй, харж хандаж байгаарай гээд өргөнө. Хань ижлийн минь ажил үйлсийг өөдрөг бүтэмжтэй байлгаж өгөөрэй гэх мэт өргөнө.

    Энгийн хирнээ маш хүчтэй засал шүү. Өглөө цайныхаа дээжийг өргөсөн шигээ харуй бүрий болсон хойно өвөг дээдэстээ сүү өргөж байвал маш сайн гэнэ лээ.

    Учир нь бидний өвөг дээдэс маань харанхуй болох үед бидний энэ ертөнц ирж, үр хүүхэд биднийгэээ эргэж тойрч, харж хандан, муу муухай бүхнээс холдуулж явдым гэнэ лээ. Тэдний наашаа ирэх замыг сүүн бороогоор гэрэлтүүлж, бас тэднийг ундаалж цангааг нь тайлдаг юм гэсэн. Үнэн худлыг бид өөрсдөө нөгөө ертөнцөд очсон үедээ л мэдэх хэдий ч хэсэгхэн нойр, балга сүү зориулаад ч болов тэдэндээ буян хийж байх хэрэгтэй юм шүү.
    Түүнчлэн цайны дээж өргөх гол засал бол 7 бурхан одыг тэгшрэх үед сүү өргөх, ажил үйл бүхнээ даатган хүслээ хэлэх засал юм. Гэвч 7 бурхан тэгшрэх цаг гэхээр хүмүүс ойлгодоггүй, тэгширсэн тэгшрээгүйг нь ялгаж харж чаддаггүй. Харин бид 7 бурханыг шанага долоо ч гэж бас нэрлэдэг шүү дээ.

    Шанага далий байвал дотор нь мянга сүү хийгээд нэмэргүй урсаад л асгарчихна гэсэн үг. Тиймээс айл гэрийн эзэгтэй, ирээдүйд эзэгтэй болох эмэгтэйчүүддээ уг заслын од хэзээ тэгширдэгийг хэлж өгөе.

    Долоон бурхан одны тэгширдэг цаг:

    Зун: 02:30 – 04:30
    Намар: 21:30 – 23:30
    Өвөл: 19:00 – 20:30
    Хавар: 0:30 – 02:30

    Долоон бурхан одонд аврал одуулахдаа дан ганц өөрийгөө эсвэл цөөн хэдэн хүнийг гуйж болдоггүй юм гэнэ. Учир нь долоон бурханы буулт маш их байдаг учраас олон хүн, амьтанд аврал одуулах нь зөв юм байна шүү.

    Цайныхаа дээжийг өргөхдөө хэлэх үг:
  • Бичлэг: Сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан
    2016 оны 2 сарын 10
    Бичлэг: Сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан
  • 10 бууз идээд 30 минут алхахгүй бол таны биед 240 грамм өөх үлдэнэ
    2016 оны 2 сарын 10
    Цагаан сарын эдгээр өдрүүдэд хүмүүс орсон айл бүртээ бууз, идээ будаагаар дайлуулж байгаа нь дамжиггүй. Тэгвэл бид хэдий хэмжээний илчлэгтэй хоол хүнс хэрэглэж байгаа талаар сонирхолтой баримт хүргэе.
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    2016 оны 2 сарын 10
    Өнөөдөр Баян-Өлгийн хойд хэсэг, Увс, Завханы нутгаар цасан шуурга шуурч, баруун зүгийн нутгийн ихэнх, төвийн нутгийн хойд хэсгээр, шинийн 3-нд ихэнх нутгаар цас орж, хүчтэй салхи шуургатай, хүйтэн байхыг малчид, тээвэрчид, ард иргэдэд онцгойлон анхааруулж байна.

    Шинийн 3-нд ихэнх нутгаар цас орж, хүчтэй салхи шуургатай, хүйтэн байхыг малчид, тээвэрчид, ард иргэдэд онцгойлон анхааруулж байна.

    11-нд ихэнх нутгаар, 12-нд нутгийн зүүн хагаст, 13,14-нд төв, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи 11-нд ихэнх нутгаар, 12-нд говь, талын нутгаар, 13-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, Алтайн салбар уулс, Олон нуурын хөндий, Арц богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч цасан шуурга шуурна.

    Хүйтэрч Завхан голын эхээр шөнөдөө 41-46 градус, өдөртөө 31-36 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 23-28 градус, Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж байна.

  • Ахмадын хөнгөлөлттэй сувилуулах хугацааг 10 хоног болгожээ
    2016 оны 2 сарын 10
    Хөнгөлөлтийн хэмжээг тогтоох тухай Засгийн газрын 2013 оны 19 дүгээр тогтоолын заалтыг өөрчлөн найруулжээ.

    Энэ хүрээнд ахмадын зориулалттай амралт, сувиллын газарт ахмад настан хөнгөлөлттэй үнээр амарч сувилуулах хугацааг 10 хүртэлх хоногоор тогтоохоор шийдвэрлэжээ. Мөн эрхийн бичгийн нэг ор хоногт нийгмийн халамжийн сангаас олгох хөнгөлөлтийн хэмжээг аймаг, дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн харьяа ахмадын амралт, сувилалд 13 мянган төгрөгөөр, ахмадын бусад амралт, сувиллын газарт 20 мянган төгрөгөөр тус тус тогтоох шийдвэр гаргасан байна.

    “Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн дагуу сонгон шалгаруулалтад шалгарч, Нийгмийн халамжийн ерөнхий газартай гэрээ байгуулсан 39 болон Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн харьяа 16 аймаг, 1 дүүрэгт ахмадын 17 амралт, сувилал үйл ажиллагаа явуулж байна.

    Халамжийн сангаас НХҮХ-ийн харьяа амралт, сувилалд 1 ор хоногт 8000 төгрөг, гэрээ байгуулсан амралт, сувиллын газруудад 1 ор хоногт 15 мянган төгрөг олгож байсан юм.
  • Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын баярын өдрүүдээр ажиллах хуваарь
    2016 оны 2 сарын 10
    Монголын уламжлалт Цагаан сарын баярын амралтын өдрүүдэд эмнэлэг үйлчилгээг зохицуулах тухай Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2 дугаар сарын 03-ны өдрийн А/09 дугаар тушаал гарлаа.
    Тушаалд зааснаар эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагууд баярын амралтын өдрүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээнд шаардагдах эм, ороох боох материал, өвчтөний хоол, хүнсний зүйлийг хүрэлцэх хэмжээгээр нөөцөлж, гал, ус, цахилгааны аюулгүй байдлыг бүрдүүлж, болзошгүй гамшиг, халдварт өвчин, хордлогын үед авах бэлэн байдлыг ханган, шаардлагатай тохиолдолд нэмж ажиллуулах хүн хүч, техник хэрэгсэл бусад зүйлийн нөөцийг бүрдүүлж ажиллахыг үүрэг болгосон байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Галын тахилга буюу галд идээ өргөх ёс
    2016 оны 2 сарын 10
    Монголчууд эрт дээр цагаас галыг шүтэж ирсэн ард түмэн билээ. Юуны өмнө гал тахихын ач тусыг хэлэх нь зөв болов уу. Байгаль дэлхийн бүх зүйл эзэнтэй гэдгийг та бүхэн мэдэх байх. Түүний нэгэн адил галд ч бас эзэн сахиус байдаг.

    Yүнийг шашин болгонд өөр өөрөөр хэлдэг. Шарын шашинд бол галын бурхан бөөд бол галын эзэн сахиус гэх мэтээр. Энэ бүгд нь угтаа бол нэг ойлголт юм.гал тахина гэдэг бол галын эзэн сахиусааа баясгаж түүнд үйлээ даатгаж гуйх үйл юм. Айл өрхийн заяа буяныг дааж явдаг учир гал голомтоо дээдэлж тахиулж байх ёстой.

    Галын тахилгын зан үйлийг мөн адил ястан болгонд өөрөөр хийдэг. Жишээ нь айл өрхийн гал тахих үед хонины баруун хаа, өвчүү тэргүүтэйтнээр тахих ёс байхад зарим нь улаан ямааны өвчүүгээр гэх зэргээр өөр өөрөөр тахидаг. Мөн айл өрхийн биш хөдөө хээр олон айл өрхийн заяа буяныг даатгах үед бүтэн хониний махаар шүүс бэлдэж том тулганд эсвэл уртс хэлбэртэй түүдгэнд өргөх зэрэг үйл байдаг. Гэвч газар газрын ёс ондоо байх боловч нийтлэг хийж болохгүй зүйлс бас байдаг.

    Жишээ нь: Галд сүү хэзээ ч хийдэггүй гэх зэрэг үйлийг зарим шинэ сахиустай хүмүүс мэдэхгүйн гайгаар хийчихдэг гэж дуулддаг. Гал тахиад үлдсэн мах шүүсийг тухайн айл өрх зөвхөн халуун бүлээрээ идэж дуусгадаг ажээ.
  • Баярын өдрүүдэд ажиллах худалдааны газрууд
    2016 оны 2 сарын 10
    илгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээх гал бичин жилийн сар шинийн баярын эдгээр өдрүүдэд ажиллах худалдаа үйлчилгээний газрын ажиллах хуваарийг танилцуулж байна.

    ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ

    Худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд дараах цагийн хуваарийн дагуу ажиллана. Хүнсний дэлгүүрүүд 02 дугаар сарын 09, 10, 11-нд амарч, 02 дугаар сарын 12-ноос эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

    “Номин холдинг” ХХК –ны салбар дэлгүүрүүд шинийн 1 буюу 02 дугаар сарын 09–нд амарна. Шинийн 2 буюу 02 дугаар сарын 10–нд бүх сүлжээ дэлгүүр, супермаркетууд 10.00 -20.00 цагийн хооронд ажиллана. Шинийн 3 буюу 02 дугаар сарын 11-с эхлэн Номингийн бүх салбарууд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

    “Алтан жолоо трейд” ХХК –ны “Сансар” сүлжээний дэлгүүрүүд Шинийн 1 буюу 02 дугаар сарын 09-нд “Сансар” сүлжээний супермаркетууд 11.00 -21.00 цагт ажиллаж, шинийн 2 буюу 10-нд 10.00 -21.00 цагт ажиллана. Шинийн 1, 2 буюу 02 дугаар сарын 09, 10-нд бөөний төвүүд амарна. Шинийн 3, 4 буюу 02 дугаар сарын 11, 12-нд “Сансар” супермаркетууд 09.00 -22.00 цагт, бөөний төвүүд 10.00-20.00 цагт ажиллаж, “Сансар”-10 бөөний төв амарна. 02 дугаар сарын 13-с эхлэн бүх сүлжээ дэлгүүрүүд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

    “Боса” сүлжээний дэлгүүрүүд шинийн 1 буюу 02 дугаар сарын 09-нд 12.00–20.00 цагийн хооронд ажиллана. Шинийн 2 буюу 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

    Сонгинохангай ХХК-ны “Миний дэлгүүр” бүх сүлжээ дэлгүүрүүд шинийн 1 буюу 02 дугаар сарын 09-нд амарна. Шинийн 2 буюу 02 дугаар сарын 10-нд 10.00-18.00 цагт ажиллаж, шинийн 3 буюу 02 дугаар сарын 11–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

    “Скай” их дэлгүүр 02 дугаар сарын 09, 10, 11–нд амраад, 02 дугаар сарын 12–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

    “Нарантуул” худалдааны төв 02 дугаар сарын 09–с эхлэн 02 дугаар сарын 18–ныг дуустал амарна. 02 дугаар сарын 19–с эхлэн ердийн цагийн хувиарийн дагуу ажиллана.

    “Хар хорин” худалдааны төв 02 дугаар сарын 09-с 02 дугаар сарын 12–ныг дуустал амарна. 02 дугаар сарын 13–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

    “Барс” 1,2 худалдааны төвүүд шинийн 1 буюу 02 дугаар сарын 09-12-ныг дуустал амраад, 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

    “Хүчит шонхор” худалдааны төв шинийн 1 буюу 02 дугаар сарын 09-16-ныг дуустал амраад, 02 дугаар сарын 17–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

    “Да хүрээ трейд” техникийн зах шинийн 1 буюу 02 дугаар сарын 09-14–нийг дуустал амраад, 02 дугаар сарын 15–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

    Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд 02 дугаар сарын 09, 10, 11–нд амраад, 02 дугаар сарын 12–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

    НИЙТИЙН ХООЛ

    Нийтийн үйлчилгээтэй ресторан, кафе, цайны газар, түргэн хоолны газрууд 2 дугаар сарын 09, 10, 11–нд амраад, 02 дугаар сарын 12–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.Тусгай захиалгат үйлчилгээтэй 1 дүгээр зэрэглэлийн ресторанууд цагийн хуваарийн дагуу ажиллана.

    Баар цэнгээний газрууд 02 дугаар сарын 08–нд 15.00–04.00 цагт ажиллаж, 02 дугаар сарын 09, 10, 11–нд амраад, 02 дугаар сарын 12–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

    Үйлдвэр, албан байгууллагын дэргэдэх хоолны газрууд тухайн байгууллагынхаа ажиллах цагийн хуваарийг дагаж мөрдөн ажиллана.

    АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭ

    Үсчин, гоо сайхны үйлчилгээний газрууд 02 дугаар сарын 09, 10, 11–нд амарна. 02 дугаар сарын 12-с ердийн цагийн хувиараар ажиллана.

    Хувцас, гутал, ахуйн электрон цахилгаан хэрэгсэл засварын газрууд болон хими цэвэрлэгээ, угаалгын газрууд 02 дугаар сарын 09, 10, 11-нд амарна. 02 дугаар сарын 12–с эхлэн бүх үйлчилгээ ердийн цагийн хуваарийн дагуу явагдана.

    УЛААНБААТАР ХОТЫН ШУУРХАЙ УДИРДЛАГА ЗОХИЦУУЛАЛТЫН ТӨВ

    Шуурхай ажиллагааны алба 24 цагаар тогтмол ажиллаж, иргэд оршин суугчдаас орон сууцны үйлчилгээ, цахилгаан, дулаан, ус хангамж, нийтийн тээвэр зэрэг Улаабаатар хотын Захирагчийн ажлын албаны харъяа байгууллага, газар, хэлтсүүдээс үзүүлж буй үйлчилгээний талаар гарсан гомдол саналыг хүлээн авч ажиллана.

    Шуурхай үйлчилгээний алба – гомдол, саналыг 310005, 70117805, 76111005 дугаарын утсаар тус тус хүлээн авч шуурхай үйлчилнэ.

    ЦАХИЛГААН ХАНГАМЖ

    Цахилгаан шугам сүлжээний газрын диспетчер, шуурхай ажиллагааны бригад 24 цагаар ажиллаж, цахилгааны гэмтэл саатлын талаар гарсан гомдол саналыг Төвийн хэсгийн шуурхай үйлчилгээний алба - 343048, 343004, Баруун түгээх төвийн шуурхай үйлчилгээний алба - 345909 / БГД, СХД, ХУД /, Зүүн түгээх төвийн шуурхай үйлчилгээний алба - 353570 / СБД, ЧД, БЗД / дугаарын утсаар тус тус хүлээн авч барагдуулна.

    УС ХАНГАМЖ

    ”Сар шинийн баяр”-ын өдрүүдэд ажиллах гэр хорооллын ус түгээх байруудын ажиллах цагийн хуваарь
  • Хар нохой өдөр
    2016 оны 2 сарын 10
    ухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр усан балин гаргах, газар лус тахих, эм найруулах, бурханд залбирах, чимэг зүүх, мод тарих, байшингийн суурь тавих, сайн үйлсийг бүтээх, баяр хурим хийх, их хэргэм зүүх, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадгай хийх, эм найруулах, шинжлэхүй, абшиг хүртэх, бэрийн үйл, дайсныг номхотгох, үс угаахад сайн. Газар ухах, мод огтлох, цөөрөм, худаг малтах, мод таслах, тангаргалах, хурал цуглаан хийхэд муу. Замд гарвал эдийг олох, тахилыг олон хүртэнэ. Баруун нүд татвал хувцас олох бөгөөд зүүн татвал хэрүүл тэмцэл болно. Баруун чих хангинавал олноо хүндлэгдэх. Тагнай эрвэгнэвэл үзэсгэлэнтэй болно. Бүх бие татвал аюул болохын нигуур. Шилбэний мах татвал дам үг ирнэ. Өдрийн сайн цаг нь могой, бич, тахиа, гахай, бар, луу болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ.
  • Улаанбаатарт 2 хэм хүйтэн
    2016 оны 2 сарын 10
    2016 оны 02 дугаар сарын 09-ний 20 цагаас 02 дугаар сарын 10-ны 20 цаг
    хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч цасан шуурга шуурна. Завхан голын эхээр шөнөдөө 30-35 градус, хүйтэрч өдөртөө 23-28 градус, Их нууруудын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 24-29 градус, өдөртөө 16-21 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө нутгийн хойд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 11-16 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Дарьгангын тал нутаг, Хэрлэн голын эх, Халх голын саваар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.
    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 17-19 градус, өдөртөө 1-3 градус хүйтэн байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 21-23 градус, бусад хэсгээр 14-16 градус, өдөртөө 1-3 градус хүйтэн байна.
  • Ерөнхийлөгч төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж, Төрийн золголт хийв
    2016 оны 2 сарын 09
    Билгийн тооллын XYII жарны гал улаан бичин жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөөний 08.00 цагаас Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Төрийн ордны өмнөх Эзэн Чингис хааны хөшөө, Монгол түмний сүлд хийморийн бэлгэдэл болсон Төрийн есөн хөлт цагаан туганд дараалан хүндэтгэл үзүүллээ.
  • Хаврын тэргүүн сарын шинийн нэгний нарыг харав
    2016 оны 2 сарын 09
    Билгийн тооллын XVII жарны ”Муу нүүрт” хэмээх гал бич жилийн Хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөөний нар харах ёслол Хийморийн овоонд боллоо.

    Өнөөдрийн зурхайд өдрийн наран 7 цаг 58 мандана хэмээн зуржээ. Тиймээс иргэд Хийморийн овоонд эртлэн гарч, шинийн нэгний нарыг хурайлан угтав.

    Монгол зон хаврын тэргүүн сарын шинийн нэгний нарнаас энерги авахаас гадна тухайн жилийн өнгийг шинждэг уламжлалтай. Анхны нарыг харсан түмэн ирж буй цаг гэрэл гэгээтэй, санасан бүхэн сэтгэлчлэн бүтэх нигууртай хэмээн билэгшээж байв.

    Нийслэлчүүдийн хувьд шинэ оны анхны нар харах ёслолыг хотын төвд орших овоо, толгодоос гадна зэргэлдээх аймаг сумын нутагт үйлддэг уламжлалтай билээ.

    Б.Туул

    Эх сурвалж: Монцамэ
  • XVII жарны гал бичин жилийн Төрийн золголт боллоо
    2016 оны 2 сарын 09
    Билгийн тооллын XVII жарны гал бичин жилийн Хаврын тэргүүн сарын шинийн нэгний ерөөл билэгт сайхан энэ өглөө /2016.02.09/ Төрийн өндөрлөгүүд айлчлан ирж буй жилд улс орны үйл хэрэг өөдрөг бүтэмжтэй, төр, түмэн нь төвшин амгалан байхыг бэлгэдэн Төрийн ордноо цагаан сарын золголт хийж, монгол түмний заншил ёсоор азай буурлуудын амар мэндийг асуун мэндлэх хүндэтгэлийн арга хэмжээ уламжлалын дагуу ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.




    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд, Ерөнхий сайд Чимэдийн Сайханбилэг нар эхлээд Төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлсэн юм.

    Дараа нь Төрийн өндөрлөгүүд Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнөө морилон, золголт хийсэн юм.

    Төрийн золголтод уламжлал ёсоор Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Цэрэндорж хүрэлцэн ирж, төрийн хан хуурыг эгшиглүүлэн цэнгүүлж, төр, түмэндээ өргөх айлтгал магтаалыг аялгуулан хуурдлаа. Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба, гавж Д.Чойжамц, Дашчойлон хийдийн тэргүүн хамба Ч.Дамбажав нар мөн Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнөө морилж, Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд, Ерөнхий сайд Чимэдийн Сайханбилэг нарт золгон бараалхсан юм. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамбад Монголын ард түмний буян заяаг даатгаж мандал өргөхийг хүссэн юм.

    Жил бүрийн цагаан сарын шинийн нэгэнд төр, засгийн тэргүүнүүд настан буурлуудыг Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд хүндэтгэн хүлээн авч, амар мэндийг айлтгадаг уламжлалтай.

    Энэ жилийн төрийн золголтод Б.Зангад, З.Намжим, Б.Цэрэндолгор, Н.Бэгз, Ж.Товуудорж, Г.Зэвэг, С.Хандсүрэн, С.Сүрьеэ, Д.Ойдов нарын настан буурлууд Төрийн ордноо хүрэлцэн ирж, Төрийн өндөрлөгүүд тэдэнд хүндэтгэл үзүүлэн амар мэндийг нь айлтган золгож, гарын бэлгээ гардуулсан юм. Эдгээр азай буурлуудаас Д.Ойдов гуай өдгөө 87 насыг зооглож буй бөгөөд Төрийн золголтод оролцож байгаа ахмадуудаас хамгийн өндөр настай юм байна. Түүнчлэн анхны цэцэрлэгийг үүсгэн байгуулагчдын нэг, 83 насыг зооглоод буй Б.Цэрэндолгор гуай, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, 80 насыг зооглосон Б.Зангад гуай нар энэ жилийн төрийн золголтод хүрэлцэн ирсэн юм.

    Билгийн тооллын XVII жарны бичин жилийн Хаврын тэргүүн сарын шинийн нэгний энэхүү арга хэмжээний төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд, Ерөнхий сайд Чимэдийн Сайханбилэг нар хэвлэл мэдээллээр дамжуулан Монголын нийт ард түмэндээ сар шинийн мэнд дэвшүүлсэн юм.

    Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд хэлсэн үгэндээ, Та бүхэндээ XVII жарны гал бичин жилийн шинийн нэгний өдрийн мэндийг дэвшүүлье. Өнгөрсөн жил Улсын Их Хурал олон чухал хуулийг батлан гаргасан. Энэ оны эхнээс хэрэгжиж байгаа Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль болоод бусад олон хуулийн талаар хэвлэл мэдээллээр дамжуулан сурталчилж буй болохоор болохоор та бүхэн мэдэж байгаа. Улсын Их Хурал Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулиуддаа 10 гаруй жилийн дараа томоохон өөрчлөлтүүдийг хийлээ. Сүүлийн 25 жилийн турш 2 оронтой тоонд байсан инцляци гэдэг зүйлийг анх удаа 2-хон хувь болгон бууруулж чадлаа. Үүнээс улбаалаад энэ жилээс зээлийн хүүг бууруулах боломжтой болсон. 2012 оны сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурал, Засгийн газар сүүлийн 25 жилийн турш 2 оронтой тоонд байсан зээлийн хүүг нэг оронтой болгох ажлыг дэс дараатай хийж ирсэн. 2012 оноос хойш анх удаа 8 хувийн зээлээр 76 мянга гаруй айл шинэ байранд орсон байна. Засгийн газраас анх удаа малчдын зээлийн хүүг 3 дахин бууруулах ажлыг хийж эхэлсэн. Төрийн банкнаас зээл авдаг 17 мянган малчны зээлийн хүү 3 дахин буурч, жилийн 10 хувь буюу сарын 0,8 хувийн хүүтэй болно хэмээн онцолсон.

    Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд, Энэ жил дэлхийн 50 гаруй орны 5000 гаруй өндөр дээд хэмжээний зочид, төлөөлөгчид АСЕМ-ын чуулга уулзалтад оролцохоор Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хүрэлцэн ирнэ. АСЕМ-ийн дээд түвшний уулзалтыг эх орондоо амжилттай зохион байгуулах нь Монгол Улсын төр засгийн төдийгүй нийт Монголчуудын нэр төрийн хэрэг болж байна гэсэн. Мөн тэрбээр, 2016 онд сонгууль болно, иргэд хариуцлагатай сонголтоо хийх үе энэ бичин жил байх болно хэмээгээд элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан сайхан шинэлэхийг хүсэн ерөөв гэжУлсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
  • Өтгөс буурлуудыг хүндэтгэн золгов
    2016 оны 2 сарын 09
    илгийн тооллын XYII жарны гал бичин жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар ахмад настнуудын төлөөлөл болсон 9 өтгөс бууралтай Төрийн ордны ёслол, хүндэтгэлийн А танхимд алд цэнхэр хадаг дэлгэн золгож амар мэндийг нь айлтгалаа.

    Төрийн золголтод Эрчим хүчний тэргүүний ажилтан, Завхан аймгийн Баянхайрхан сумын уугуул Ж.Товуудорж, Анхны цэцэрлэгийг үүсгэн байгуулагч, тэргүүний багш, Улаанбаатар хотын уугуул Б.Цэрэндолгор, Худалдааны гавьяат ажилтан, Худалдаа бэлтгэлийн орлогч сайд асан, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул Н.Бэгз, Худалдааны ахмад ажилтан, Сүхбаатар амйгийн Баруун-Урт сумын уугуул З.Намжим, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Ховд аймгийн Буянт сумын уугуул Б.Зангад, Анхны оёдлын артелийн оёдолчин, дайны жилүүдэд цэргийн дулаан хувцас оёж явсан Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул С.Хандсүрэн, Худалдааны тэргүүний ажилтан Говь-Алтай аймгийн Дарви сумын уугуул С.Сүрьеэ, Эрүүл мэндийн тэргүүний ажилтан, Дундговь аймгийн уугуул Д.Ойдов, Эрүүл мэндийн тэргүүний ажилтан, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын уугуул Г.Зэвэг нар оролцлоо.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар ахмадуудын амрыг эрэн золгож, Төрийн есөн хөлт цагаан тугийн өмнө дурсгалын зураг татуулав.
  • Монгол ёс заншлаа дээдэлцгээе
    2016 оны 2 сарын 09
    Монголчууд бид аж төрөх, айл гэрийн ёсны баялаг уламжлалтай. Хүүхдийн нэр өгөх, хүүхдийн угаалгын зан үйл, хүүхдийн даахь үргээх, удам залгуулах ухаан, найрын дэг ёс, шинэ гэрийн найр, хуримлах, насны ой тэмдэглэх, төл авахуулах, мал хөнгөлөх, ноос савах, эсгий хийх, ан агнуур зэрэг аж төрөх болоод айл гэрийн зан үйлийн гайхамшигтай ёс дэгтэй ард түмэн бид билээ.
    Орчин үед дээрх биет бус соёлын өвүүд алдагдах, мартагдах нь олонтаа болж, уламжлалт зан үйлүүдийг гажуудуулах тохиолдол гарах болсон.

    МЭНДЛЭХ ЁСОН

    Монголчуудын мэндлэх, хүндлэх ёс арвин баялаг уламжлалтай байдаг. Гаднаас ирсэн хүн гэрийн гадаа ирж, мориноосоо буухын өмнө:
    - Нохой хорио! гэхэд нэгэн хүн нохой хорьж өгнө. Тэгэхэд нь унаанаасаа бууж, морио уяад (тушаад) зочин хэт хутгаа буулган гэрт орж:
    - Сайн байцгаана уу? (хоёроос дээш хүн байвал) сайн байна уу та (ганц хүн байвал) гэж мэндэлнэ. Хэт хутгаа ийнхүү буулгадаг нь муу санаа өвөрлөж ирээгүй, аюулгүй гэдгийн тэмдэг болдог юм.
    Гэрийн эзэн:
    - Дээшээ сууна уу (морил) гэж зочныг хүндлэн суулгасны дараа тухайн үеийн байдлаас хамааран зочин:
    - Сайн зусаж (намаржиж, өвөлжиж, хаваржиж) байн уу гэж мэндчилнэ. Гэрийн эзэд:
    - Сайхаан, сайхан зусаж (намаржиж, өвөлжиж, хаваржиж) байнауу? гэж хариу мэндчилэн, хэрэг зориг хаа хүрнэ, хэт нутаг хаана билээ? гэх зэргээр байдлыг мэдэхээс гадна, цай идээ барьж хундэтгэн зочилно.
    Хэрэв чанасан цай, хоол болж байхад зочин ирж тохиовол бэлгэ дэмбэрэлтэй явна гэж үздэг. Зочин хэрэг зориг, хэт нутгийнхаа талаар ярьж, улмаар нэр алдраа мэдэлцэж, хөөрөг, гаанс зөрүүлэн нутаг орны газрын гарц байдал, малын тэвээрэг, нүүдэл суудлын талаар ярилцдаг. Хэрэв зочин хол газраас яваа бол цай хоолоор дайлж, өнжиж, хоноод явах боломжийг гэрийн эзэд болгоодог заншилтай.
    Хэрэв өмнө нь таньдаг хүнтэй ойрд уулзаагүй бол мөн дээрхийн адил мэндэлнэ. Зочин:
    - Сонин сайхан юутай байна? гээд ажил, ахуйн холбоотой зүйлийг ярьцгаана. Дүү насны хүн ахмад хүнтэй эхлэн мэндчилж амрыг эрдэг ёстой. Малын бэлчээрт, эсвэл замд тааралдсан хүнтэй бол зөв талаараа зөрөх маягтай болж мэндчилнэ. Хэрэв яараагүй бол мориноосоо бууцгаан газар сууж мэндээ солилцохын хамт хөөрөг, ганс зөрүүлэн ахуй байдал, аж амьдралынхаа талаар хөөрөлдөж, нэг ёсондоо тодорхой мэдээлэл олж аваад явцгаадаг байна. Эсгий хийх, ноос савах, унага тамгалах болоод бусад зан үйл, ёслолын үеэр холбогдох бэлгэ дэмбэрлийн үгийг харилцан хэлэлцэж, ажил үйлсэд нь гар бие оролцон туслалцана.
    НАЙРЫН ДЭГ ЁС
    Монголчууд баяр наадам, хурим найрыг нарийн дэг журамтай хийх талаар олон зуун жилийн арвин баялаг уламжлалтай билээ. Манай ард түмэн ямар ч найрыг нарийн зохион байгуулалттайгаар хийж найр наадмын ёс журам сайн мэдэх хүнээр найрын ахлагч сонгон түүний зөвшөөрөлгүйгээр хоорондоо ярилцах, дураар гарч, орох, суудал сольж суух зэргийг хүртэл хатуу цээрлэн ямар дуу, ерөөлийг хэдийд дуулж, ерөөх, ямар зан үйлийг хэрхэн гүйцэтгэх тэргүүтнийг тогтсон ёс журмын дагуу үйлддэг уламжлалтай.
    Аливаа найр ийнхүү нарийн дэг ёстой байдаг нь зочин гийчдийн наргиан цэнгээнийг боогдуулах бус харин ч аятай таатай нөхцөл боломжийг олгож буй хэрэг юм. Мөн найр хурим дээр олонд хандаж хэлэх үгийг энгийн ярианы байдлаар бус харин уран тансаг хэллэг бүхий шүлэг ерөөлөөр хэлэлцдэг нь гоо сайхны учир холбогдолтой ажээ.
    Найр хуримд гүйцэтгэх зан үйл, хэлэх ерөөл, дуулах дуу цөм тусгай дэг ёсыг дагадгийн адил зочин гийчинд идээ будаа, архи дарс барихдаа мөн тогтсон ёс журмыг баримталдаг. Зочин гийчдэд барих идээний эхний зүйл нь цай идээ, тэгээд бүхэл мах, дараа нь шаз (шөлтэй хоол) байх бөгөөд хойшид дуу, ерөөлийн завсар айраг сархадыг тусгай дэг ёсны дагуу барьдаг. Ялангуяа их найр ёслолд алив идээ ундааныг барихад тухайлсан уран шүлэг хэлдэг. Тухайлбал цай барихад:
    “Цай нэртэй энэ зүйл болбоос
    Идээ идээний дээж билээ
    Ирэх гийчний угтуул билээ
    Зоог бүгдийн манлай билээ
    Зочин болгоны тосгуул билээ
    Зон түмээрээ та Зооглож айлдана уу” гэдэг бол махан зоог барихад:
    “Хамаг Монголын зоог болсон
    Халзан цагаан хонины чинь
    Хан соёрхолт толгой хийгээд
    Халив сүүлтэй хавтгай ууц
    Хаа гуя хавирга сүвэргэ
    Хамаг бүгдээрээ цогцлоод
    Хас их царай дээр чинь
    Хавтай сайхан ярайж байна
    Хамгаас эрхэм зочин та
    Хайрлаж ам хүрч зооглоно уу” гэдэг байна. Эдгээр үг нь нийтдээ тухайн зоог идээг магтан түүнээс зооглохыг хүссэн утгатай байдаг.
    Ер нь монголчуудын найр хуримын нийтлэг заншил ёсоор бол эхний гурван дугарааны архи дарсыг нийтээр уух ёстой ба үүнийг дархан хундага гэж нэрлэдэг бөгөөд түүнээс цаашхийг эрийн цээнд (25-аас дээш) хүрч өрх гэр толгойлсон хүмүүс тохируулж уухыг зөвшөөрдгөөс бус 25 нас хүрээгүй залуусыг уухыг төдийлөн таашаадаггүй байв.
    Найрын үед хэлдэг ерөөлүүдийн нэг нь сөнгийн ерөөл. Энэ ерөөлийг найр эхлэн сөн нээх, найрын төгсгөлд сөн дуусах үед хоёр янз хэлдэг. Найрын эхэнд хэлэх сөнгийн ерөөлд
    ”Бат цагаан өргөөний нь дунд байрлуулж талбигсан
    Зундаа ургасан цэцгийн үр
    Журамтай талбигсан сархадын дээж
    Айлчин олондоо зоог болсон
    Адуу малын маань хишиг” гэх мэт магтан тэрхүү ”амтат идээний их сөнгий чинь ариун цагаан хадгаар амсар юугий нь алдруулан нээж, алдар их найрыг анхлан үүсгэхийн учрыг айлтган сонордуулсан” утгатай.
    Найрын зочид гийчид гэрт суудлаа эзлэн жигдэрсний дараа гэрийн эзэн зочдыг цайлан тавьсан ууцаа өөрөө хөндөн таллаж, ирсэн бүх хүмүүст хувь хүртээн дараа нь хоол барьдаг. Зочдыг ийнхүү цайлж хооллосны дараа гэрийн эзэн найрынхаа учир зорилгыг хэлээд: -”найрын ахлагчаар та бүхний сайн таньдаг, нутагтаа нэр төртэй гэж хүндлэгддэг найрын ёсыг мэддэг билиг авьяастан ... гуайг томилж болох болов уу?” гэж асуухад найранд ирсэн хүмүүс гэрийн эзний саналыг дэмжих буюу эсвэл өөр нэр дэвшүүлэн санал гаргаж олонхийн саналаар найрын ахлагчаа сонгодог. Найрын ахлагч ”Хөрөнгөний эзэн болон та бүхэн намайг энэ найр дуустал найр дэглэ гэлээ. Найраа ёс журмаар нь зарчимтай сууж хүн бүр хувцас хунараа зөв өмсөн, малгайгаа тэгш тавьж, суудлаа зөв олон суугтун. Найрын дундуур тамхи татахгүй, элдэв завхай үг ярихгүй, үймээн шуугиан гаргахгүй. Хэрэв энэ ёсноос гажвал тушаан айргаар торгох болно” гэх мэтээр хэлж ярин найрын ёс журмыг нэг бүрчлэн танилцуулна.
    Ингээд найрын ахлагч зүүн хоймор байраа эзлэн суухад түүний зүүн гар талаар дууч, хуурч нар, түүнээс доош эмэгтэйчүүд, хүүхдүүд, баруун хойт талаас доош эрэгтэйчүүл тус тус насны эрэмбэ дараагаар сууцгаана. Ахмад настан хойморт хүндэт зочин болж завилан суудаг ба гэрийн зүүн талд суугаа хүн баруун талын хөлөө нугалж, зүүн хөлөө босгож, гэрийн баруун талынх нь баруун хөлөө босгож, зүүн хөлөө нугалж сууна. Жирийн үед ч айлд орсон хүн ийм байдлаар суудаг ба ийнхүү үүдэн талын хөлөө босгож суудаг нь үүдээр орж ирж болзошгүй элдэв муу зүйлийг хааж буй учир утгатай ажээ.
    Ингээд найрын ахлагч нэг сөнчин, хоёр аягачин томилон эхний гурван дугараа (бүх хүмүүс 3 удаа айраг уухыг хэлнэ) барья гэхэд сөнчин сөнгөө түшиж айраг аягалан, хоёр аягачин найрын даргаас эхлэн дээрээс доош нь хоёр талын суудалд суусан хүмүүст хултай айраг барина. Ингэж найрын бүх хүн гурван удаа айраг тогтоосны дараа хуурчид хуураа дуугаргаж ”хөг нийллээ” гэж мэдэгдэхэд найрын дарга дуучинд хандаж найрын магнай дуу (Аврал дээд, Хуурын магнай, Түмэн эх гэх мэт) -ны нэрийг хэлж ая барья гэснээр дуулна. Ая барьсан хүн энэ дууг гурван түрлэгээр дуулж гүйцсэний дараа айраг барина. Үүний дараа бага дугараа гэж 2-3 дууг гурван түрлэгээр завсар бүрд айраг ууж дуулна. Ийнхүү дуулсны дараа дагнаа гэж их хулаар айраг барьж, айргаа ууж жигдэрсний дараа найрын ахлагч бүгдэд гадаалах зөвшөөрөл олгоно.
    Гадаалсны дараа цөм гэрт орж байрандаа сууцгаахад найрын ахлагч найраа үргэлжилж буйг нийтэд анхааруулан дуучиндаа ая барих зөвшөөрөл өгөхөд тэр хоёр дууг гурван түрлэгээр дуулна. Үүнийг бага туушааны дугараа гэх бөгөөд хүн бүр жижиг хулаар гурван удаа айраг ууна. Бага туушааны дугараа жигдэрсний дараа хэсэг дуулж хуурдаж байгаад найрын ахлагч солбио дагнаа барих боллоо гэж зарлахад зүүн талынхан найрын ахлагчаас эхлэн, баруун талынхан хоёр аягачин, сөнчнөөс эхлэн дороос дээш нь, дээрээс доош нь гэх мэтээр ээлжлэн хултай айраг барьдаг байна. Ийнхүү дээд, доод талаас хултай айраг солбиулан барихад заримдаа нэг хүнд хоёр хултай айраг тохирох явдал гардаг ажээ. Солбионы дараа гадаалан хэсэг амраад гэрт дахин орцгоож найрын ахлагчийн удирдлагын дор найр ёс дүрмээрээ үргэлжлэх бөгөөд дугараа, дагнаа, солбио гэж дахин зарлахгүй харин дуулж хуурдах завсар чөлөөнд нь айраг барьж найрлаж байгаад найр өндөрлөх дөхөх үед гэрийн эзэн найрын ахлагчид ”найраа үдэлье” гэж мэдэгдэхэд найрын дарга дуучинд найр жаргаах дууны ая барина уу гэж хэлэхэд
    “Зээ Энх сайхан мэндийн баяраар
    Эгүүнээс хойш тунгалаг


    Маш бат өнө сайхнаар
    Цэнгэн жаргана зээ
    Зээ Нигүүлсэнгүй сайхан буяныг үйлдэхэд
    Сэнсэн цагаан үүл Салхи юундаа хөөгдөж
    Арилах мэт билээ зээ (Боржигон нутгийн найр жаргаах дуу ”Энх мэндийн ая ”)
    хэмээн дуулдаг (найрын магнай болон найр жаргаах дуу нутаг нутагт өөр байдаг). Үүнийг дуулсны дараа хөрөнгөний эзэн ”Сөнгий минь ерөөнө үү?” гэж хадаг айрагтай барихад ерөөлч айргаа уугаад сөнчнөөс утгуур аван хадгаа барьж байгаад найрын төгсгөлд хэлэх сөнгийн ерөөлийг:
    Ураг элгэн нартайгаа
    Удаан суугаад найрлахад
    Улам сайхан боловч
    Урьдын ёсыг эрх биш дагана
    Өнждөө өнждөө гэмээр ч
    Өөрсдийн чинь ажлыг бодноо
    Хонодоо хонодоо гэмээр ч
    Хойтох ажлыг чинь бодноо... хэмээн хэлээд ”Адуу нь түм хүрч, Айраг нь далай болж, Дайраад ирэхэд далай шиг, Буцаад ирэхэд булаг шиг байх”-ыг бэлгэдэн сөнг ерөөн утгуураараа айргаа гурав самраад сөнчинд эргүүлж өгнө.

    Эдгээр журам нь ямар ч найрт нийтлэг таарах бөгөөд онцлог найрыг бол өвөрмөц ёсыг тусгайлан үйлдээд бусдыг энэ горимоор явуулж болдог байна.
    Тухайлбал: шинэ гэрийн найранд сөн ерөөсний дараа ерөөлчөөр гэрээ ерөөлгөдөг ёстой. Ингээд нийтийн дугараа гэж уух нэг нь айраг ууж, найрын ахлагч тушаалаас өндөрлөж найр төгсөнө. Найр жаргаах дуу ерөөл зэргийг найрчид хэзээ ч хөөж явуулж байна гэж бодох биш, харин олны зугаа цэнгэл хэтэрч, ажил төрөл цалгардахаас болгоомжилсон зүй ёсны зүйл гэж ойлгодог билээ.

    Ер нь найрыг хэдийд эхлэн, хэзээ дуусгахаа товлон, дуулах дуу, хэлэх ерөөлийн тоог эртнээс тохируулдаг төдийгүй, уух айраг архины хэмжээг ч тогтоодог.
    Чухамдаа ардын уламжлалт заншил ёсоор бол ямар ч найрыг товлосон цагаас хойш сунжруулдаггүй байсан төдийгүй, ялангуяа хүүхдийн найр, гэрлэх хурим зэрэг нь нар жаргахаас өмнө өндөрлөдөг уламжлалтай.
    Дээрх мэдээллийн эх сурвалжаар бид “Монголын үндэсний биет бус соёлын өв” номыг сонголоо. Тус номыг Байгаль соёлын өвийг хамгаалах сан, Монгол Улсын соёл, урлагийн хороо хамтран өнгөрсөн жил гаргасан юм. Уг номын ерөнхий редактороор доктор, профессор Н.Уртнасан гуай ажиллажээ.
5571 5572 5573 5574 5575 5576 5577
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
    19 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
    48 мин
  • Изриалын цэргүүд Газын зурваст ДЭМБ-ын жолоочийн аминд хүрчээ
    1 цаг 8 мин
  • ААШТ: Өнөөдөр манай таван бөх хүч сорино
    1 цаг 13 мин
  • Иранд гал зогсоосны үр дүнд газрын тосны үнэ буурч, хувьцаанууд огцом өслөө
    1 цаг 18 мин
  • 2026 оны 4-р сарын 6-нд Valve шинэчилсэн VRS чансаагаа танилцуулж, зуны хамгийн том тэмцээн болох IEM Cologne Major 2026-д оролцох 32 багийг албан ёсоор тодрууллаа
    1 цаг 18 мин
  • Хөрөнгө оруулалтаа халаасал: Шуурхай бизнесийн зээлийн эрх
    1 цаг 36 мин
  • Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
    1 цаг 38 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 19 нэмэгджээ
    1 цаг 42 мин
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
    2 цаг 18 мин
  • Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    2 цаг 49 мин
  • Монголын циркчид, циркийн хамтлаг продакшнууд нэгдэж Сүхбаатарын талбайд 7 хоногийн турш үнэ төлбөргүй тоглолтоо толилуулна
    2 цаг 54 мин
  • А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсан мөн иргэдийн хяналт сайжирсных...
    2 цаг 57 мин
  • АНУ, Ираны талууд Ормузын хоолойг нээх нөхцөлтэйгөөр хоёр долоо хоног гал зогсоох тохиролцоонд хүрчээ
    3 цаг 5 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    3 цаг 12 мин
  • Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо
    3 цаг 19 мин
  • Говь-Алтай аймгийн Тонхил суманд газар хөдөллөө
    3 цаг 21 мин
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
    3 цаг 23 мин
  • ӨНӨӨДӨР: Тeхник тeхнологийн улсын XXVII олимпиадын нээлт болно
    3 цаг 49 мин
  • Улаанбаатарт 9 градус дулаан байна
    3 цаг 59 мин
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • “Судалгаа-хөрөнгө оруулалт, бизнесийг чиглүүлэгч” арга хэмжээ эхэллээ
  • Нийслэлийн 2 дүүрэг, 8 аймгийн 21 суманд 25 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ
  • А.Ариунзаяа: Залуу гишүүдийн дуу хоолойгоо илэрхийлэх, шүүмжлэлтэй хандах ардчилсан үзэл баримтлалыг боомилох бодлого явж байна
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
24 баримт
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК