Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5737 5738 5739 5740 5741 5742 5743
  • Нийслэлд өчигдөр гал түймрийн долоон дуудлагатай байлаа
    2015 оны 11 сарын 27
    Нийслэлд өчигдөр гал түймрийн 7, орон нутагт гал түймрийн 3 дуудлагатай байлаа. Үүнд:

    Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 14 дүгээр гудамжийн 208 тоотод иргэн С-н өвлийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.26-ны өдрийн 13:20 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч,

    Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 4 дүгээр гудамжийн 8 тоотод иргэн С-н өвлийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.26-ны өдрийн 16:04 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 албан хаагч,

    Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Залуусын 35 дугаар байрны 4 тоотод иргэн А-н өвлийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.26-ны өдрийн 15:11 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 64 дүгээр ангийн 8 албан хаагч,

    Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо,“Стандарт поротерт” ХХК-ийн хашаанд манаачийн байр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.26-ны өдрийн 23:51 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 6 албан хаагч,

    Нийслэлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, 8 дугаар гудамжинд иргэн Б-н ВМW загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.27-ны өдрийн 02:23 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 6 албан хаагч,

    Хэнтий аймгийн Хэрлэн сумын Булаг багийн 2 дугаар гудамжийн 10 тоотод иргэн Э-н ТOYOTO DUET загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.26-ны өдрийн 12:17 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 32 дугаар ангийн 8 албан хаагч,

    Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Бор гүвээ багийн 1 дүгээр хэсгийн 006 тоотод иргэн Б-н өвлийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.26-ны өдрийн 19:10 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 36 дугаар ангийн 8 албан хаагч,

    Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Бага дөрвөлж багийн 19 дүгээр гудамжийн 02 тоотод иргэн Б-н эзэмшлийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.26-ны өдрийн 22:27 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 15 дугаар ангийн 7 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

    Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны, нутаг дэвсгэрт байрлах иргэн Х-н нүүрсний уурхайн амнаас утаа гараад байна гэсэн дуудлагыг 2015.11.26-ны өдрийн 11:15 цагт хүлээн авч ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангийн 8 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр уурхайд хайгуул, агаарын найрлагад хэмжилт, тунельд парусан болон элсээр хаалт, агааржуулалт хийн ажиллалаа.
  • Урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэлэлцэв
    2015 оны 11 сарын 27
    Урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын талаарх нээлттэй хэлэлцүүлэг болж байна

  • Баянзүрх дүүрэгт 214 айл зөвшөөрөлгүй мухар гудамж гаргасан байна
    2015 оны 11 сарын 27
    Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/101 тоот “Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд барилга байгууламж, гэр хороолол, авто зам, нийтийн эзэмшлийн зам, нийтийн эзэмшлийн зам талбай авралтын гарц шалгах тухай” тушаал, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/518 тоот “Барилга байгууламж, гэр хорооллын авто зам, гарцыг шалгах ажлын хэсэг байгуулах тухай” захирамжийн дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Засаг даргын тамгын газрын дэд бүтэц, тохижилтын хэлтэс, Газар, өмчийн харилцааны алба, Замын цагдаагийн тасгууд хамтран дараах ажлууд хийгдээд байна.

    Ажлын хэсгээс дүүргийн 28 хороотой хамтран зам, гарц хаасан, тусгай зориулалтын автомашин зорчих боломжгүй газруудын судалгааг гарган судалгаагаар объектын хооронд тусгай зориулалтын автомашин зорчих боломжгүй 16, объект орчмын зам гарц чөлөөтэй бус 9, нийтийн эзэмшлийн зам талбай хааж хашаа хаалт барьсан 14, нийтийн эзэмшлийн зам талбайг хааж гарааш, чингэлэг байрлуулсан 6, мухар гудамж гаргасан 214, автомашин очих боломжгүй өндөрлөг газар буусан 54, үерийн аюултай бүст буусан 155, гудамж нарийсгасан 70, өндөр хүчдлийн шугаман дор буусан 26 зэрэг зөрчил бүртгэгдсэн ба ажлын хэсэг хяналт шалгалтын явцад зөрчилтэй 25 байгууллага, иргэдэд мэдэгдэл хүргүүлж, тусгай зориулалтын автомашин зорчих боломжгүй, нийтийн эзэмшлийн гудамж талбайд зам гарц хааж хашаа хаалт барьсан 14 гарцыг чөлөөлөөд байна. Мөн тус онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах аврах 35, 63 дугаар ангиуд үйлчилэх хүрээний хороодод зам гарцын судалгаа зохион байгуулан ажиллаж байна.

    Дээрх гарч буй зөрчлүүд нь барилга байгууламж, гэр хорооллын холбогдох барилгын норм дүрмийн шаардлагын дагуу буруу төлөвлөлт хийсэн, байгууллага, иргэдийн буруутай үйл ажиллагаанаас болж дийлэнх зөрчлүүд гарч байна.
  • 1996 онд хэлмэгдэгсдийн дурсгалын өдрийг тэмдэглэж байхаар тогтжээ
    2015 оны 11 сарын 27
    Монгол улс 1996 онд хэлмэгдэгсдийн дурсгалын өдрийг тэмдэглэж байхаар тогтжээ
  • Цэрэг-эх оронч хүмүүжил олгоход хамтран ажиллахаар санамж бичиг байгууллаа
    2015 оны 11 сарын 27
    Цэрэг-эх оронч хүмүүжил олгоход хамтран ажиллахаар санамж бичиг байгууллаа


  • Эрүүгийн танхимын шүүгчид сургалт явуулж байна
    2015 оны 11 сарын 27


    Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчид Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс зохион байгуулж буй ”Эрүүгийн эрх зүйн сургалт”-ын хүрээнд 2015 оны 11 дүгээр сарын 25-27-ны өдрүүдэд орон нутгийн шүүхүүдэд ажиллан бүсчилсэн сургалтыг удирдан явуулж байна.

    Сургалт нь албан тушаалын гэмт хэрэг, кибер гэмт хэрэг зэрэг зарим төрлийн гэмт хэргийн бүрэлдэхүүн, зүйлчлэл тэдгээрийг шүүхэд хянан шийдвэрлэхэд анхаарах асуудал, шинжээчийн дүгнэлтийг үнэлэх арга зүй, шүүхээс хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад буцаах асуудлын талаар шүүгчдийн мэдлэгийг нэмэгдүүлэхэд чиглэгдэж байгаа юм.

    Түүнчлэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч-багш нар Улсын Дээд шүүхийн шүүгчидтэй хамтран дээрх сэдвүүдээр хичээл зааж байгаа ажээ.
  • ”Хэрэглэгчдэд ээлтэй хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч”-ийг шалгаруулав
    2015 оны 11 сарын 27
    “Хэрэглэгчдэд ээлтэй хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч” шалгаруулах ёслолын үйл ажиллагаа боллоо.
  • Үхлийн шалтгааныг тодруулахын тулд хувийн мөрдөгч хөлслөнө
    2015 оны 11 сарын 27
    Ирвэс хамгаалах сангийнхан өнөөдөр хэвлэлийн бага хуралд зарлаж, Ирвэс хамгаалах сангийн биологич 27 настай залуу учир битүүлэг шалтгаанаар амиа алдсан хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөхийг хүсэв.
  • Их Британий Ерөнхий сайд Европын холбооны улс орнуудад хандан уриалга гаргав
    2015 оны 11 сарын 27
    Их Британий Ерөнхий сайд Европын холбооны улс орнуудад хандан уриалга гаргав
  • Б.Батзаяатай хамт саатуулагдсан Ли Жон Гёлыг батлан даах хүсэлт ирүүлжээ
    2015 оны 11 сарын 27
    Б.Батзаяатай хамт саатуулагдсан Ли Жон Гёлыг батлан даах хүсэлт ирүүлжээ
    Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяатай хамт Ухаа-худаг-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замын ажлыг гүйцэтгэж байсан Өмнөд Солонгосын “Самсунг СТ” компанийн захирал Ли Жон Гёлыг ч саатуулсан. Манай улсад суугаа БНСУ-ын Элчин сайдын яамнаас Ли Жон Гёлыг батлан даах хүсэлтийг гаргасан байна. Элчин сайдын яаманд иргэнээ батлан даах хүсэлт гаргах эрх нь нээлттэй байдаг аж.
    Хуулийнханы хувьд Ли Жон Гёлыг батлан даалтад гарах асуудлыг одоохондоо хэлэлцэх боломжгүй гэдэг хариуг өглөө.
  • Хоёр Солонгосын удирдагчид ирэх сард уулзана
    2015 оны 11 сарын 27
    Хоёр Солонгосын удирдагчид ирэх сард уулзана
  • 10 настай хүүг мөргөж гэмтээжээ
    2015 оны 11 сарын 27
    Улаанбаатар хотын хэмжээнд 11-р сарын 26-ны өдрийн 05:00 цагаас 11-р сарын 27-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас Нийт 4137, удаа холбогдсоноос, гэмт хэргийн 160, зөрчлийн 1223, Зам тээврийн ослын 315, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 72-н үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.
  • ”Women Expo”-д дэлхийн шилдэг брэндүүд оролцоно
    2015 оны 11 сарын 27
    СБД-ийн нутаг Содномын гудамж, Дайшчойлон хийдийн урд замд N.Xtrail маркийн автомашины жолооч Н нь явган зорчигч 10 настай эрэгтэй Э-г мөргөж гэмтээсэн байна.


  • Олон улсын туялзуур сэлэмний холбоо манайд онц дүн тавьжээ
    2015 оны 11 сарын 27
    Олон улсын туялзуур сэлэмний холбоо манайд онц дүн тавьжээ
  • Шинэ оны эхний өдрөөс НӨАТ-ын урамшуулал хэрэгжиж эхэлнэ
    2015 оны 11 сарын 27
    УИХ болон Засгийн газраас эдийн засаг, татварын орчныг сайжруулах чиглэлээр тодорхой үе шаттай хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар Сангийн сайдын ахлах зөвлөх С.Пүрэвтэй уулзаж ярилцлаа.
  • Хуулийн төслүүд өргөн барив
    2015 оны 11 сарын 27
    Хуулийн төслүүд өргөн барив
  • Ю.Цэдэнбалын мэндэлсэн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхийг дэмжив
    2015 оны 11 сарын 27
    Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив
  • Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив
    2015 оны 11 сарын 27

    Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив
  • Батлан хамгаалах салбарын шилдэг бүтээлүүдийг тодрууллаа
    2015 оны 11 сарын 27


    Монголын шинжлэх ухааны ажилтны өдөр, БХИС-ийн эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөл байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байна. Батлан хамгаалах салбарын хэмжээнд 110 гаруй эрдэмтэн бэлтгэсний 70 гаруйг нь БХИС-ийн эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөл бэлтгэжээ. Цаашид цэргийн ухаан, аюулгүй байдал судлалаар бэлтгэх эрдэмтэн багш судлаачдын тоог нэмэгдүүлэх хэрэгцээ, шаардлага ч өсөх юм. Ойн энэ өдөр 2015 онд туурвисан батлан хамгаалах салбарын шилдэг бүтээлүүдийг тодрууллаа. Жил бүр Батлан хамгаалахын сайдын нэрэмжит салбарын хэмжээнд судалгаа, практик, онолын хувьд ач холбогдол өндөртэй бүтээлийг шалгаруулж ирсэн уламжлалтай. Бүтээлийг “Батлан хамгаалах судлал”, “Цэргийн зэвсэглэл, техник технологи” гэсэн чиглэлээр шалгаруулдаг бөгөөд 2015 онд дараах ном туурвил шилдгээр шалгарчээ. Тухайлбал, “Батлан хамгаалах судлал” чиглэлээр Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, шинжлэх ухааны доктор, профессор Ш.Паламдорж нарын хамтран туурвисан “Цэргийн нэр томьёоны тайлбар толь” ном, “Цэргийн зэвсэглэл, техник технологи” чиглэлээр мөн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Г.Хүрэлбаатар, дэслэгч М.Түмэнбаяр нарын зохион бүтээсэн “Авто, хуягт танкийн техникийн цахилгаан шалгах багаж” бүтээлийг шалгарчээ. Мөн “Цэргийн зэвсэглэл, техник технологи” чиглэлээр Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн захирагч, хурандаа О.Жамбажамцын “Цэргийн буудлагын зэвсэглэлийн түргэн хараалагч”, Батлан хамгаалахын их сургуулийн Аюулгүй байдлын сургуулийн багш Э.Төгөлдөрийн “Тэнгэрийн элч-агаарын тандан судалгааны төхөөрөмж” бүтээлүүд тусгай байранд шалгарсан байна. Шалгарсан бүтээлийн эзэд, ном зохиогчдод өргөмжлөл, мөнгөн шагналыг Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батсайхан, Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр нар гардуулан өгсөн юм. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон шагнал гардуулсны дараа ”Монгол Улсын шинжлэх ухааны салбар,эрдэм номын арвин их сан хөмрөгт хүндтэй байр эзэлдэг цэргийн шинжлэх ухааны эрдэмтэн, докторууд, эрдэм шинжилгээний ажилтнууд, Батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг шинжлэх ухаанч үндэслэлээр хангаж, Зэвсэгт хүчний хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг онцлон тэмдэглэхэд таатай байна. Олон зуун жилийн баялаг түүхтэй цэргийн эрдэм судлал нь цэргийн ялан дийлэхийн ухааныг боловсруулж, удирдлага, цэргийн урлагийн ухаантай хосолсон онол, практикийн нэгдлээр илэрлээ олдог онцлогтой. Монгол Улсын Их Хурлаас “Монгол улсын хамгаалах бодлогын үндэс” баримт бичгийг батлан гаргаж Монгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Монгол улс байнга төвийг сахих статусын тухай хуулийн төслийг санаачилсан цаг дор батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний байгуулалтын эрх зүйн зохицуулалтыг аюулгүй байдлын шинэ орчин нөхцөлд нийцүүлэн шинэчлэн боловсруулахад цэргийн эрдэмтэн судлаачдын хичээл зүтгэл, үүрэг хариуцлага юу юунаас илүү чухал болоод байгаа. Үндэсний цэргийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд хоёргүй сэтгэлээр зүтгэсэн цэргийн тангарагтаа үнэнч үе үеийн эрдэмтэн судлаачид, өнөө үеийн манай оюуны манлай эрдэмтдээ Монголын шинжлэх ухааны ажилтны өдөр, БХИС-ийн эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөл байгуулагдсны 20 жилийн ойн баярын мэндийг дахин хүргэж, оюун билиг, бүтээл авъяас тань ундран дэлгэрч байхын ерөөл дэвшүүлье” гэсэн юм. Өнөөдөр БХИС цэрэг, Батлан хамгаалах, аюулгүй байдал судлалаар магистр, докторын сургалт явуулж хамгаалуулах зөвлөл ажиллуулж эхэлсэнээс хойш даруй 20 жилийн нүүрийг үзжээ. Эрдмийн зөвлөлтэй болсноор манай салбарын шинжлэх ухаан, техник технологи цэргийн урлаг хийгээд бусад бүхий л чиглэлд хөгжлийн түүчээ буухиалан хүрч, “өөрийгөө хамгаалах” стратеги, тактикийг өөрийн хөрсөн дээр монгол сэтгэлгээгээр үндэсний эрдэмтдээр боловсруулж цэргийн эрдэмтэн судлаачдыг бие даан бэлтгэж, тэднийг мэргэжлийн онол, судалгааны арга зүйг дээшлүүлэх практик сургалтын талбартай болж төлөвшсөн ач холбогдлуудыг дурдаж болно. Улмаар батлан хамгаалах салбарын эрдэмтэн судлаачид болон эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөл цэргийн эрдэмтдийн аливаа бүтээл, ном, сурах бичиг, гарын авлага, материалыг шүүн хэлэлцэж монголын шинжлэх ухааны тогтолцоонд цэргийн шинжлэх ухааны байр суурийг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулсаар байгаа билээ. Энэ үеэр Монголын шинжлэх ухааны ажилтны өдөр, БХИС-ийн эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөл байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан БХЯ, ЗХЖШ, БХИС, ХХЕГ-ын удирдлагууд батлан хамгаалах салбарын эрдэм шинжилгээний ажилтнуудад шагнал гардуулан өгсөн юм.
  • Гурван тонн самар ачиж явсан иргэнийг саатуулжээ
    2015 оны 11 сарын 27
    ХУД-15 “АПУ” ХК-ны урд уулзварт дээр үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчид “Canter” автомашиныг шалгахад: ХУД-2 хороонд суух С /эм.40н/ нь 3-н тонн самар ачиж явсныг илрүүлэн ХУДЦХ-1 шалгаж байна

5737 5738 5739 5740 5741 5742 5743
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 2026 оны улирлын хамгийн чухал хэсэг эхэлж буй энэ үед Барселона баг томоохон сорилттой тулгарлаа
    5 цаг 7 мин
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
    5 цаг 44 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    5 цаг 56 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    6 цаг 6 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    6 цаг 19 мин
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    Өчигдөр 17 цаг 14 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
    Өчигдөр 17 цаг 06 мин
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
    Өчигдөр 14 цаг 36 мин
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
    Өчигдөр 14 цаг 05 мин
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
    Өчигдөр 13 цаг 58 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    Өчигдөр 13 цаг 22 мин
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    Өчигдөр 12 цаг 53 мин
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • Т.Мөнхсайхан: Улс төрийн дуулианд хүүхэд, залуусын эрх дарагдах ёсгүй
    Өчигдөр 12 цаг 23 мин
  • Харгис цэргийн аргаар төрийн эргэлт хийсэн генерал Мин Аун Хлайн Мянмарын Ерөнхийлөгч боллоо
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
    Өчигдөр 11 цаг 46 мин
  • Гадаад валютын улсын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрлээ
    Өчигдөр 11 цаг 25 мин
  • Румын улсын нийслэл Бухарест хотод болох PGL Bucharest 2026 тэмцээн нь Counter-Strike 2-ын улирлын чухал тэмцээнүүдийн нэг зохион байгуулагдах гэж байна
    Өчигдөр 11 цаг 21 мин
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
    Өчигдөр 11 цаг 03 мин
  • 20 тонн элсээр хийсэн баримлууд дэлхийг гайхшируулж байна
    Өчигдөр 10 цаг 41 мин
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Ж.Бат-Эрдэнэ: Хамтарсан засаг байгуулаад явах байх гэж бодож байна
  • Судалгаа, хөгжүүлэлтийн үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах арга хэмжээний нээлт болов
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК