-
2015 оны 10 сарын 14
Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газар, Хүүхдийн төлөө үндэсний газар, Японы Хүүхдийг ивээх сан, Нийслэлийн боловсролын газар, БЗД-ийн Онцгой байдлын хэлтэс, Аврах, гал унтраах 63 дугаар анги хамтран тус дүүргийн 97 дугаар дунд сургуулийн гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөг тодотгох дадлага сургуулийг зохион байгуулав.
received_946177905439299
97 дугаар дунд сургууль нь хичээлийн 2 байртай. Хичээлийн нэгдүгээр байр 1970 онд баригдсан. Хичээлийн 2-р байр 2007 онд баригдсан аж. Уг сургуульд нийт 1-12 дугаар ангийн 69 бүлгийн 2400 хүүхэд суралцдаг. 155 багш ажилтантай юм байна. Өнөөдрийн дадлага сургуулилтад 1-12 дугаар ангийн 35 бүлгийн 1142 хүүхэд оролцлоо.
Дадлага сургуулийг зохион байгуулахад тус сургуулийн “Өсвөрийн аврагч” бүлгийн хүүхдүүд идэвхитэй оролцсон бөгөөд хүүхдүүдэд мэдээлэл өгөх, аюулгүй талбайд хүрэх чиглэлийг заах, газар хөдлөлтийн үед хүүхдүүдэд зааварчилгаа өгөх зэргээр сургуулийн гамшгаас хамгаалах орон тооны бус штабын гишүүдтэй хамтран ажиллав.
received_946176212106135
Дадлага сургуулийн үеэр гамшгийн үед сургуулиас аюулгүй талбайд гарах, анги хүүхдүүдийн бүртгэлийг хэрхэн хийх, гэмтэж бэртсэн хүүхдүүдэд хэрхэн анхны тусламж үзүүлэх, хүүхдийг аврах, гамшгийн үед сургуулийн орон тооны бус штаб хэрхэн ажиллах, галыг хэрхэн унтраах зэрэг дадлага сургуулийг хийж туршиж үзлээ.
Мөн “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагатай хамтран НОБГ-ын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 26 дугаар ангийг түшиглэн байгуулсан “Сургалтын танхим”-ын нээлтийн арга хэмжээг зохион байгуулсан юм.
-
2015 оны 10 сарын 14
Самарчид ойд түлсэн галаа дутуу унтрааснаас Бат-Өлзий сумын “Могойтын ам” гэх газар 10 сарын 11-ний өдрийн 16 цагийн орчимд түймэр гарлаа.
Иргэд ойд гал түлж, цай хоол хийхдээ болгоомжгүй хандан түймэр тавьсан байна. Галыг 2 га орчим газарт тархаад байхад нь сумын байгаль хамгаалагч, ойн нөхөрлөлийн хүмүүс шуурхай ажиллаж унтраасан байна. Мөн сумын нутагт 10 см орчим цас унасан байсан нь галыг газар хурдан хугацаанд тархахгүй байхад нөлөөлсөн аж.
Цас орж, хүйтэрснээс самар их хэмжээгээр газар унаж, энэ нь иргэдийг үй олноор ой руу орох нөхцөлийг бүрдүүлээд байна.
Хүйтний улирал эрт эхэлж байгаатай холбогдуулан самар түүх хугацааг 15 хоногоор наашлуулж, 10 сарын 1-ээс зөвшөөрөл олгосон бөгөөд одоогийн байдлаар Бат-өлзий суманд 300 орчим тонн самранд эрхийн бичиг олгож, 240 орчим сая төгрөгийг орон нутгийн сангийн төсөвт оруулаад байна.
-
2015 оны 10 сарын 14
Солонгос улсын Их Хурлын гишүүн Шим Хаг Бун хүчингийн хэрэгт шалгагдаж байгаатай холбогдуулан Их Хурлын гишүүнээс сайн дураараа татгалзаж байгаагаа мэдэгдлээ.
Тэрээр өнгөрсөн 7-р сард Тэгү хотод ажлаар очоод байхдаа өөрийн амарч байсан өрөөнд хохирогч бүсгүйг хууран авчирч, хууль бусаар дур хүслээ хангасан хэрэгт холбогдон шалгагдаж байгаа юм.
Их Хурлын гишүүн Шим хэдийгээр хийсэн хэргээ хүлээхгүй гэж мэдэгдэж байгаа ч ёс зүйгүй хэрэгт холбогдон шалгагдаж байгаа явдлыг гишүүний хувьд байж болшгүй зүйл гэж үзэж байгаа тул сайн дураараа огцорч байгаа ажээ.
-
2015 оны 10 сарын 14
ШИНЭЭР 7000 АЙЛЫГ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХАНГАНА
-
2015 оны 10 сарын 14
Өнөөдөр Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат болон бусад албаныхан мэдээлэл хийхээр болжээ.
-
2015 оны 10 сарын 14
УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарын үүсгэн байгуулсан “Монроуд” компанийн хэргийг АТГ-аас сэргээн шалгаж эхэллээ. Тодруулбал, тус компанийг Хөгжлийн банкнаас Халзан бүргэдээс Солонготын даваа чиглэлийн 100 км авто замын гүйцэтгэлд 30 гаруй тэрбум төгрөг шилжүүлсэн. Тэгсэн хэдий ч нэг ч км зам тавиагүй байсан нь Хөгжлийн банкинд хийсэн шалгалтаар илэрсэн гэх мэдээлэл цацагдаж байсан юм.
Энэ тухай АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат өнгөрсөн тавдугаар сард хийсэн мэдээлэлдээ “Хөгжлийн банкны албан тушаалтнууд Халзан бүргэдээс Солонготын даваа чиглэлийн 100 км авто замын гүйцэтгэл нь нийтдээ 38 орчим хувьтай байхад уг газарт шинээр зам тавихаар Засгийн газарт тогтоол оруулж батлуулсан. Ингээд нэмээд нийтдээ 46.3 тэрбум төгрөгийг гаргуулж аваад “Монроуд” гэх компанид шууд шилжүүлэн өгсөн байгаа юм” гэж тайлбарлаж байв.
Тэгвэл түдгэлзээд байсан “Монроуд” компанийн хэргийг АТГ-аас сэргээн шалгаж эхэлсэн байна. Шалгаж буй гол шалтгаан нь тус компани нь Халзан бүргэдээс Солонготын даваа чиглэлийн 100 км замыг барихаар 2012 онд тендерт шалгарсан. Улмаар 37.2 тэрбум төгрөгийг 46.3 тэрбум болгож нэмэгдүүлсэн. Мөн тус замаа 2013 онд шинээр барих замын жагсаалтад хууль бусаар оруулсан хэрэгт буруутган шалгаж эхэлжээ. Тиймээс тус компанийн удирдлагуудад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2, 150.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.
Тус зүйл ангид /150.3-т/ аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшсан буюу үрэгдүүлсний улмаас бусдад их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ, /263.2-т/ төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.
“Монроуд” компанийг УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар үүсгэн байгуулсан байдаг. Үүнийгээ ч тэрбээр жил бүр хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлдэг байжээ. Харин сүүлд уг компаниа өөр хүмүүст шилжүүлсэн хэмээн УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна. Гэхдээ энэ оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тус компаниа мэдүүлсэн байгааг доорх баримтаас харж болно. Юутай ч УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарын үүсгэн байгуулсан “Монроуд” компанийг АТГ-аас 46.3 тэрбумын хэрэгт шалгаж байна.
-
2015 оны 10 сарын 14
МАН-ыг Засгаас гарсны дараахан АН-ынхан хамгийн түрүүнд халаа сэлгээгээ үргэлжлүүлж, Гаалийн Ерөнхий газрын дарга Б.Цэнгэлийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Харин түүний оронд О.Ганбатыг буцаан томилсон юм. Тэгвэл ажлаа хүлээн аваад буй О.Ганбат өнгөрсөн даваа гаригаас эхлэн 40 гаруй хүнийг ажлаас нь чөлөөлж, халаа сэлгээгээ эхлүүлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, тэрбээр өмнө нь тэднийг томилсон тушаалыг хүчингүй болгожээ. Эдгээр байцаагч нь Б.Цэнгэлийг дарга байх үед томилогдсон байна. Тэгвэл О.Ганбат эдгээр байцаагчийг ажлаас нь чөлөөлсөн шалтгаанаа гаальд орохдоо шалгалт шүүлэг, сонгон шалгаруулалтад ороогүй гэж тайлбарласан аж. Харин чөлөөлөгдөөд буй байцаагч нар шүүхэд хандахаа мэдэгдсэн гэж эх сурвалж мэдээллээ.
-
2015 оны 10 сарын 14
Өнгөрсөн баасан гарагт Эрүүгийн цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн албан хаагчид амрахаар Налайх дүүргийн зургадугаар хороонд байрлах ”Горхи-Тэрэлж” амралтын газарт очсон билээ. Улмаар хоорондоо маргалдаж, тус хэлтсийн албан хаагч Х харамсалтайгаар хорвоог орхисон юм. Харин Х-гийн аминд хүрсэн гэх Ө-г саатуулан, УМБГ-ын Тусгай субьектийг шалгах хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Талийгаачийг өнөөдөр нутаглууллаа. Талийгаач нь эхнэр гурван хүүгийн хамт амьдардаг бөгөөд хамт олондоо нэр хүндтэй, мэргэжлийн дадлага туршлагатай нэгэн байжээ. 23 жил цагдаагийн байгууллагад ажилласан, тулааны урлагаар амжилт гаргасан нэгэн байсан гэдгийг нөхөд нь дурсан ярьж байна.
-
2015 оны 10 сарын 14
НДЕГ-аас өчигдөр хариу тайлбар өгөв. Уг тайлбарт, ”Манай салбарын хамт олон жилд улсын төсөвт орлогын V* хувьтай
-
2015 оны 10 сарын 14
ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук энэ сарын 14-16-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
-
2015 оны 10 сарын 14
Зууны манлай дуучин энэ жилийг завгүй өнгөрөөх нь ээ...
Дуучин Б.Сарантуяа өсвөр насандаа их урлагт хөл тавьж, “Мөнгөн харандаа” хамтлагт дуулан олны танил болсон. 15 настайгаасаа дуулж эхэлсэн охин урлагаасаа урвалгүй дуулж явсаар 30 жилийг үджээ. 30 жил ганцаараа тайзыг эзэгнэн, уйдамхай олон нийтийн харцыг “барьж” хайртай дуучин хэвээр үлдэнэ гэдэг амаргүй. Орчин үед оддын нас богинохон болсон. Харин Зууны манлай дуучин, поп хатагтай Б.Сарантуяа 30 жил тайзан дээр “босоо” хэвээрээ үлдэж, өөрийн гэсэн үнэнч үзэгч, фэнүүдтэй, байр сууриа хадгалж, нөлөө ноёрхлоо тогтоосон рок попын хатан хаан. З0 жил тасралтгүй дуулж, зууны манлай дуучин, рок попын хатан хаан, поп хатагтай гэж хүндлэгддэг МУГЖ Б.Сарантуяа дуучны карьерээ эхлүүлж, дуучин болсон тэгш 30 жилийн ойгоо нижгэр тэмдэглэн өнгөрөөх сурагтай.
Өнгөрсөн хавар 4 сарын 20-нд төрсөн өдрийн тоглолтоо хийж, Монгол бөхийн өргөөг нэг өдөр доргиосон. Тэр үеэр дуучдын хоолойн царааг сорьдог сайн бүтээл “Аав ээж хоёр минь” дууг дуулан үзэгчдийг “нурааж”, хоолой нь хүчтэй, гайхамшигтай хэвээр байгааг баталсан билээ. Зун, 6 дугаар сарын 19-нд “Хөх тэнгэр” хамтлагийнхаа 25 жилийн ойн тоглолтонд оролцсон. Н.Ганхуяг “Хөх тэнгэр” хамтлагт шилдгүүд багтсан гэж онцолсон. Харин шилдгүүд дунд поп хатагтай Б.Сарантуяа шигтгээ нь байж чадлаа гэж фэнүүд нь бахархаж байсан юм.
МУГЖ Б.Сарантуяа 2016 онд дуучин Б.Сарантуяагийн урлагийн ертөнцөд орж, дуулж эхэлсний 30 жилийн ой тохионо. Энэ ойдоо зориулж МУГЖ Б.Сарантуяа ирэх жилийн 4 сарын 20 хүртэл олон ажил хийхээр төлөвлөжээ. Шинэ цомог, шинэ тоглолтууд, хувийн амьдрал, уран бүтээлийн амжилт, амьдралын түүхээ харуулах шинэ ном гаргахаар төлөвлөжээ.
Урлагт зүтгэсэн 30 жилийн ойдоо зориулсан эхний ажил болох “Сэхүүн салхи” нэртэй шинэ цомгоо гаргажээ. Энэхүү цомогт нь мөнхийн хит гэж болох Л.Энх-Амгалангийн үг, Л.Балхжавын ая “Хэн мөнхөд хайрлаж чадах вэ”, С.Цогтсайханы үг, н.Цогдэлгэрийн ая “Хавар”, Р.Эмүжингийн үг, Б.Шаравын ая “Хатан хаан”, Болд-Эрдэнийн үг, Г.Жаргалсайханы ая “Бог өвсний дуу”, гитарчин Өөжгий үг, аяыг нь зохиосон “Зүүдний учрал”, Ү.Хүрэлбаатарын үг, Л.Балхжавын ая “Зоргоороо амраг”, “Содура” киног “амьдруулсан” тус киноны дуу болох “Содура” дуу оржээ. “Содура” киноны дууны үгийг П.Одгэрэл бичиж, аяыг Л.Балхжав бичсэн.Тэрчлэн рок попын алдартай хоёр ах дүү Б.Ангирмаа, Б.Долгион хоёр үг, аяыг нь бүтээсэн “Сэхүүн салхи” дуу, мөн Тангадын Галсан гуайн үг, Б.Шарав гуайн аяыг нь бичсэн “Аав ээж хоёр минь” дуу багтжээ. Дуучдын хоолойн царааг шалгадаг “Аав ээж хоёр минь” дууг дуучин Сараагийн дуулснаар олж дуулах гэж эрэл сурал болоод байсан хүмүүс энэ цомгийг авч байна. Тэрчлэн анх Н.Ганхуягтай дуулж, дараа нь 22 жилийн тэртээ дуучин Брайн Адамстай хамтран дуулсан “Чи алзахгүй” дуугаа шинэчлэн шавь Л.Насанбуянтайгаа хамт дуулжээ. Энэ дуу нь мөн “Сэхүүн салхи” цомогт багтжээ. Энэ дуу нь ах дүү Б.Долгион, Б.Ангирмаа нар үг аяыг нь бичсэн гэдгийг хүмүүс сайн мэднэ байх. Будаг нь ханхалсан цоо шинэ “Сэхүүн салхи” цомгийнхоо баярыг есдүгээр сарын 18-нд “VLVT” клубт тэмдэглэж, их хотын залуусыг нэг өдөр ая дуугаараа мялаах нь.
Дуучин Б.Сарантуяаг шинэ жилийн дууны хатан хаан гэлцдэг “Шинэ жилийн шөнө”, “Цагаан шөнө” дуугүйгээр шинэ жилийг төсөөлөхөө больсон. Тийм болохоор 10 шахам жилийн өмнө шинэ жилийн дууны цомог гаргаж байсан Сараа энэ шинэ жилээр тоглолт хийхээр болжээ.
-
2015 оны 10 сарын 14
Хүүхэлдэйн театрынхан багачуудад 50 хувийн хямдралтай тоглоно
-
2015 оны 10 сарын 14
Байнгын хороодын хуралдааны хуваарь, хэлэлцэх асуудлууд /2015.10.14/
БАЙНГЫН ХОРООДЫН ХУРАЛДААН:
10 дугаар сарын 14-ний Лхагва гарагт:
1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн А.Бакей нарын 4 гишүүн 2015.07.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Хог хаягдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл нарын 13 гишүүн 2015.06.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
“Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.08.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Цөмийн энергийн комиссын мэдээлэл сонсох.
4.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Баг, хороодын эрх зүйн байдлыг сайжруулах асуудлаар ирүүлсэн өргөдлийг хэлэлцэх;
Улсын Их Хурлын 2015-2016 оны намрын чуулганы хугацаанд хийх ажлын төлөвлөгөө батлах;
-
2015 оны 10 сарын 14
Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын ҮЭ-ийн холбооноос салбарын сайд нь эмч, эмнэлгийн ажиллагсадын цалинг хасах шийдвэр гаргасныг эсэргүүцэж хэвлэлийн бага хурал хийсэн. Тэгвэл салбар хариуцсан сайд Г.Шийлэгдамба тэдний мэдэгдлийг эрс үгүйсгэж, эмч нарын цалинг нэг төгрөгөөр ч хасаагүй гэж байгаа юм. Тэгвэл тэдний яриаг 24VS24 онцолж байна.
-
2015 оны 10 сарын 14
Томуугийн эсрэг улирлын вакциныг хийж эхэллээ
-
2015 оны 10 сарын 14
Төв замыг хаана
Өчигдөр 11 цаг 59 минут
ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук маргааш манай улсад айлчилна. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар энэ сарын 14-16-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийх юм. Төрийн айлчлалын үеэр Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн талбай, Чингисийн өргөн чөлөөн автозамуудыг тодорхой хугацаанд хаана. Тиймээс энэ хоёр өдрийн хугацаанд хувийн автомашинаас татгалзаж, нийтийн тээврийн хэрэгслийг сонгон үйлчлүүлэхийг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.
-
2015 оны 10 сарын 14
Хүүхдийн цэцэрлэгтэй хаяа дэрлүүлэн автобусны буудал байгуулах нь эрүүл сэтгэлгээ, зөв шийдвэр мөн гэж үү. Хэтэрхий эрсдэлтэй, аюул дагуулах энэхүү шийдвэрийг мөнөөх хотын дарга Э.Бат-Үүл гаргажээ.
-
2015 оны 10 сарын 14
Хумхынхан
-
2015 оны 10 сарын 14
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
-
2015 оны 10 сарын 14
2015 оны 10 дугаар сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун зүгийн нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 18-20 метр хүрч, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 12-17 градус, Говийн бүс нутаг болон Их нууруудын хотгороор 18-23 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 15-17 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 2 градус дулаан, харьцангуй чийг 52 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.