Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

1000 цэргийн “бослого”

2015-11-26
0
ЖИРГЭХ

        УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг ирэх оноос эхлэн цэргийн алба хаах хугацааг хоёр жил болгоод 1000 цэрэг татан төмөр зам бариулах тухай ам хуурайгүй ярих боллоо. “Женко” л нэг ийм санаа хэлсэний дагуу тууж байгаа хэрэг л дээ.  

 

Ингэхэд хүний хэл хөдлөхөөс өмнө толгой нь ажиллаж байвал зүгээр гэсэн нэг үг байдаг. Бас данх дүүрэн ус буцлахдаа чимээгүй байдаг бол  дундуурхан нь сүртэйгээр шуугидаг гэсэн үг ч бий. Үүнийг л миний бие энэ эрхмүүдэд зориулж хэлмээр байна. Яагаад гэхээр өнөөдөр Хилийн цэргээ тэжээж чадахгүй байгаагаас цалингийн нь 10%-ийг хасчихаад сууж буй хэрнээ хаанаасаа ямар мөнгө гаргаад 1000 цэргийг дарга нартай нь тэжээх гээд байгаа юм бол. Үнэхээр гайхалтай. Мөн дэлхий даяар дээлээ тайлах завгүй бужигналдаж, дээр дороо орон үймэлдэж байгаа үед Монгол Улсад хил хэрэгтэй юу, төмөр зам нь чухал уу. Ингэхэд ямар ч үед бүүр адгийн наймаачны шунал гозойж байсан ч хаа очиж эх орноо худалдах хэмжээнд хэзээ ч очиж байгаагүй юм гэнэ билээ. Ийм жишээ дэлхийгээр дүүрэн. Одоо харин манай наймаачид идэж уухын дон  туссан эвэр хошуутнуудтай тун төстэй харагдах болж.  

 

Европ нэг хэсэг хилээр яахав гэж байсан үе бий. Өнөөдөр яаж байна. Унгар хилийн цэргээ сэргээж, хилээ тойруулан тор татах бус хашаа барьж эхэллээ. Македони яаж байна. Чехийг хар. Дүрвэгсдийн давалгаанд нэрвэгдсэн хөгшин Европ террористуудын дарамтад чичирч сууна. Тиймээс хилээ хэрхэн чангатгах талаар ярьж эхэллээ шүү дээ. Гэтэл манайхан Хилийн цэргийнхээ цалинг хасаад, тэгсэн мөртөө 1000 цэрэг татаж, сард нэг сая төгрөгийн цалин өгнө хэмээн ёстой сэрүүн зүүдэлж хэвтэх юм. Үүнийг сонгуулийн солиорол гэхэд хэцүү. Харин ухаангүй хүний нүд хананд гаргасан нүхтэй адил гэсэнтэй дүйж магадгүй. Яагаад гэхээр хэн нэгэнд өнөөдрийнхөө цаг үеийг мэдрэх, түүнтэйгээ харьцуулан судалгаа хийх, хийсэн судалгаан дээрээ үндэслэн шийдвэрээ гаргаад дараа нь олон нийтэд зарлана гэсэн маш энгийн логик захын пацаанд үйлчилж байгаа шүү дээ. Алсын хараа гэсэн үг л дээ.

Харин армид дүрэм давсан ардчилал байх ёстой гэж үздэг эцэг эхчүүд өнөөдөр энхрий хүүхдүүдээрээ хөдөлмөр хийлгүүлэх үү, үгүй юу.

Харин түүний оронд Монголд байгаа янз бүрийн хугацаагаар хоригдох ялаар шийтгүүлсэн 8000 хүнээ энэ замын ажилд ашиглая гэвэл өөр хэрэг. Хэн хэнд нь хэрэгтэй. Гэтэл энэ талаар дуугарах нь битгий хэл шорон манадаг хүмүүсийн цалинг хэвээр үлдээсэн хэрнээ эх орныхоо хилийг манадаг хүмүүсийн цалинг танаж байгаа энэ гишүүдийг яалтай билээ.

 

Манайд 1000 цэрэг дайчилж, “Мянганы замд” ажиллуулсан маш ойрын жишээ бий. Завхан аймгийн Яруу сумын Нарийн давааг дайруулан 1000 цэрэг зам тавив. Зунжингаа юм болов. Бензин тосоо нутгийнханд зарав. Нутгийн нэрмэл үнэд оров. Айл бүхэн сайхан хүрзтэй боллоо гээд тоочвол барахгүй их юм бий. Одоо нөгөө замаас нь энэ гээд үзүүлчих юм үзээд өгье гэсэн ч байдаггүй. Харин уг даваан дээр “Цэргийн” гэх тодотголтой нэгэн том чулуун овоо л үлджээ.

 

1000 цэргийг дайчилж болно. Харин армид дүрэм давсан ардчилал байх ёстой гэж үздэг эцэг эхчүүд өнөөдөр энхрий хүүхдүүдээрээ хөдөлмөр хийлгүүлэх үү, үгүй юу. Саяхан л гэхэд Хөвсгөлөөс ирсэн хэсэг эцэг эх хүүхдүүдээ цэрэгт явуулахгүй гэсэн утгатай хэвлэлийн бага хурал хийгээд, эрхэм гишүүн Ц.Даваасүрэнтэй хамт сууж байгаа харагдсандаг.  Ерөнхийдөө цэцэрлэгийн хүүхэд шиг бөөцийлөөд байхад л хүүхэд дэглэжээ, өглөө гүйлгэж харайлгасан байна гээд заргалдаад унадаг эцэг эхчүүдийг яах юм бол.

 

Нөгөө талаас 1000 цэргийг эхлээд заавал сургаж таарна. Тэднийг харж хандах шат шатны дарга нар хэрэгтэй. Манай төмөр замыг тавьсан Оросын олзлогдогсдын алдарт “505” дугаар ангийнхан шиг байлгахгүй нь мэдээж шүү дээ.  Ажил хийгээгүй, жаахан хазгай гишгэснийг нь шууд буудаад л.

 

Цэргүүд дэгтэй байж л ажил хийдэг. Бас мэргэжилтэй байх ёстой. Төмөр замын ажил маш нарийн бөгөөд хуучин Зөвлөлтийн арми Төмөр замын цэрэгтэй байсан юм. Манайд ч нэг бригад байлаа. Тас хар мөрдэстэй нөхдүүд явдаг байсныг санах нэгэн бий биз. Оросууд эхний жил төмөр замын ажилд сургаад дараагийн нэг жил нь ажиллуулдаг байв. Гэтэл Л.Эрдэнэчимэг хатагтайн яриагаар бол шууд л 1000 цэрэгт хүрз бариулаад оруулчих шинжтэй. Одоо чинь Хятадад соёлын хувьсгал хийж байсан шиг үе биш шүү дээ. Оюун ухааны, техник технологийн зуун.

 

Манайд 1000 цэргийг цуглуулж байсан саяхны түүхийг дээр өгүүлсэн. Тэгвэл 1880 онд 1000 цэрэг цуглуулсан чинь Онолт гэдэг нөхөр бослого гаргаж байжээ. 1900 онд Улиастайд Энхтайван гэдэг нөхрөөр удирдуулсан 1000 цэрэг мөн л өмхий мах өглөө гээд бослого гаргаж байсан түүхтэй. Өө нээрээ, социализмын үед Дарханд 1000 цэрэг бослого гаргасан тухай ам дамжин яригддаг байсан түүхээр саяхан “Маш нууц” нэртэй кино хийчихсэн байна билээ. 1000 цэргийн бослого оо гэж. Одоо хэнийхээр нэрлэгдэх юм бол доо, хөөрхий бүү мэд.

 

Д.Гал

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
Төрийн ордонд хөлчүүрхсэн Б.Түвшин гишүүн өнөөдөр АН-ын бүлгээ даргална
Григорийн тоолол: Хүн төрөлхтөн цаг хугацааны гажуудлыг засаж 10 өдөр алгассан нь
Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (22)

  • ыум (202.9.40.160)
    Энэ бүхний цаад учрыг тайлсан “Орос Хятадын завсар дахь Монгол Улс”ном Германд саяхан хэвлэгдэсэн ба Өрнөдөд гүйлгээтэй байна. Дэлхийд хамгийн зартай том сүлжээ Амазон Amazon -оор US50 зарагдаж олон уншигчдын сэтгэгдлийг хүртээд буй энэ номын монгол,орос хувилбар Интерном,УИД,МИР зэрэгт хямд байна. . Өрнөдөд зарагдаж буй холбоос нь httpwww.amazon.comMongoliya-tiskakh-eye-sosedey-blagopriyatnyedp3659592781ref=sr_1_fkmr0_1?ie=UTF8qid=1415521666sr=8-1-fkmr0keywords=mongoliabaasansuren
    2015 оны 11 сарын 27 | Хариулах
  • Зочин (45.49.214.15)
    xun am tsootei ajillax bolobson xuchin bagaa iim baixad yagaad ex oronii buteen bosgoltond oroltsoj boloxgui gej,dain boloxiig xuleegeed l baij baix uu, ex oroniixoo toloo enxiin tsagt gesen setgel baival xeregtei gazar baix l estoi, xuniirxii setgeltei xumuus ashig xonjoo yarij baigaa baix l daa
    2015 оны 11 сарын 27 | Хариулах
  • Зочин (172.56.13.177)
    200 terbum tusubd suulgana le bas l idej uuh gej ba battulga hanahgui hun yum 2 Traktor avbal ajild nemer
    2015 оны 11 сарын 27 | Хариулах
  • Зочин (175.207.133.121)
    ардчилалаас өмнө барилгын цэргийн анги байсан тэр хүмүүсийн хүчээр олон байшиг барилга боссон. түүнтэй ижилхэн төмөр замын анги яагаад байж болохгүй гэж
    2015 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.57.94.74)
    mongol hun yu ch hiij chadahgui tee.zugeer l 20 000 r huurch baihad bolno tiimuu
    2015 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин (43.242.243.183)
    1000 цэргээр үнэгүй ажиллуулж луйвардсан мөнгөө төлөх санаатай юм шигэээ
    2015 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин (59.153.115.183)
    Аль ч улсад цэрэг бол цэрэг л байдаг. Юугаар ч сольшгүй зорилготой, хатуу дүрэм журамтай, бас эзэмших эрдэмтэй. Түүнээс коммунист субботник хийж, БАМ-ын төмөр зам тавьдаг хүмүүс биш.
    2015 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.170.94.229)
    Tserguud bol tserguud. Albaa hashij buteen baiguulaltaa hiih yostoi, Bi Jencog demjdeg.
    2015 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.131.233.187)
    Наад ямбий авгай чинь Женкогийн үгийг л тоть шиг дажуулж байгаа цагаан хоолой ш тээ. Женко нь мөнгөтэй, бололцоотой байх үед 8 жил ТЗ-ын ажлыг гацаачихаад одоо улс орноо хятраачихаад гэнэт ухаан ороод Дундад зууны аргаар хүрзээр ТЗ-ын далан босгох нь л дээ кк.
    2015 оны 11 сарын 26 | Хариулах
  • bb (202.21.100.202)
    erguu yum bicheed tuunig chin unshij duusgahaas zalhuu hurchlee, mal min tgd hyatad humuus ajluulah n zuvuu te yaj tejeehin geh shig tsereg bish hun ajillahaar tejeedegggui n bn....ner n hundedsen huur ve chni ner chin uns nuram bh bj
    2015 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.9.40.37)
    Гал гуай улс орны томоохон бүтээн байгуулалтанд бас битгий гай болоод бай,зүгээр ажлыг нь эхлүүлэх хэрэгтэй мэдээж тэнд чинь ТЗ ын мэргэжлийн бага орж л таараа шүүдээ юм ажил хийх гэж байхад эсэргүү хужаа оросын тагнуул нь юмуу ,та нар чадахгүй бид л хийж чадна гэж луухантахаа боль гай минь
    2015 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин (206.75.247.226)
    Төмөр зам барих, уул уурхайг ашиглах зэрэг нь Мэргэжилтнүүдийн хийдэг ажил. Хамгийн наад зах нь хөдөлмөрийн аюулгүй байдал гэдэг асуудал байна. Хичнээн туршлагагүй цэргийн амь насаар төмөр зам босох вэ? Зүгээр хүрз бариад төмөр зам босгодог бол Хятад 2 сая гаруй цэргээрээ төмөр замыг сүлжтэл нь босгоно доо... Мөрөөдөх амархан, гэхдээ биелүүлэхэд Мэргэжилтэнгүүд л хэрэгтэй, сайн дурынхан тэгж амиа хорлоод яахав.
    2015 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.179.8.134)
    Бүхэл бүтэн хот, хороолол босгож байсан түүх манай армид бий шүү. Энд болохгүй зүйл огт үгүй. Сэтгэлийн гал нь үхсэн Гал гэдэг хүнд энэ бодлого таалагдахгүй байж болно. Цагаа тулахад манай цэрэг төмөр зам тавих нь бүү хэл төр улсаа хамгаалах нь дамжиггүй. Зүгээр л ажилд бүү саад бол Гал гуай
    2015 оны 11 сарын 26 | Хариулах
  • Zochin (103.57.92.190)
    Sanaa n 1000 tseregtei bolood turiin ergelt hiih huseltei baigaa yum bish uu Jenko guai kk. Muruuduv uu. Mongolchuud teneg bish shd ee
    2015 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.21.106.128)
    Oyutan tsereg hutulbur heregjeed bolood bgaa. 1000 tsereg yagaad albaa ch haagaad uls orondoo heregtei tusuld ajillaj bolohgui gej,, hamgiin zuv sanaa. Harin ch oroitson shiidver, uur heniig haanaas avchirj heden tulj hiilgeh geed bgaa ni sonirhol tataj bna!
    2015 оны 11 сарын 26 | Хариулах
  • we (202.179.11.30)
    ардчилсан нам монголыг сулруулах ,хилийн цэрэггүй армигүй болгож байгаад их өрөндөө өгөхдөө бэлдэж байгаа юмаа асуудал үүсвэл хүрзнээс өөр юм барьж үзээгүй цэргүүд хүрзээрээ байлдах юм байгаа биздээ
    2015 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин (150.129.140.38)
    энэ чинь ёстой хятадын тагнуул байна. улс орон бүхэн өөрийгөө хамгаалахын тулд дайны үед гаргаж чадах цэргийн тоогоо нэмэхийг хүсдэг. оросууд бол 300000 цэрэг гаргаж чадна гэж үздэг элбэгдорж нэг удаа сая цэрэг гаргаж чадах улс болчих юмсан гэж байсан. баригын цэрэг ч гэсэн цэргийн урлагаа сурдаг юм. хамгийн аюултай хэсэг сургууль, ажилгүй, цэрэгт яваагүй аав ээжийнхээ тэтгэвэрийн мөнгөөр амьдардаг хөдөлмөрийн сэтгэл зүйн чадваргүй хэсэг. 60 нас хүрээд бидний нийгмийн даатгалаас тэтгэвэр авах хүмүүсийг яагаад хамгаалаад байгаа юм.
    2015 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.57.94.146)
    Төмөр замыг хүрз жоотуугаар хийлгээд байгаарай. Техник ашигладаг байх. Шороогоор хүрздэж дэвсээд 1000цэргээрээ парад хийлгэж нягтруулах гээд байгаа умуу
    2015 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.9.40.220)
    Энэ хүн хэвлэл мэдээллийн хэрэгслээс хол байдаг бололтой. УИХ 2016 оны төсөвдөө 24 тэрбум төгрөг тусгаад 10000 цэрэг төмөр замд ажиллуулна гэж зарласан З.Энхболд. Хилийн цэрэг гэж баахан жишээ татсан байна. ХЦ бүтээн байгуулалтад оролцдоггүй, оролцож байгаагүй. Салхит-Эрдэнэтийн төмөр замыг барилгын цэргийн ангиуд барьсныг мэдэх үү? 1890 -ээд онд хаант Оросын 1000 гаруй цэрэгтэй батальон генерал Анненковын удирдлагаар Каспийн тэнгисийн баруу талаар Дунда Ази руу элсэн цөлд төмөр зам барьж байсан. Тэд 230 км төмөр замыг 1 жилийн дотор тавьж дэлхийн чихийг дэлдийлгэж байсан юм. Тэр үед техникийн хөгжил дэвшил ямар байлаа. Тэгэхээр хэрвээ зохион байгуулж чадвал богино хугацаанд төмөр замаа барьж босгох боломж бий. Хамгийн гол нь улс төржилт гэдэг монголыг нүүрлэсэн гаж буруу зүйлээс л ангид байх ёстой.
    2015 оны 11 сарын 26 | Хариулах
  • зочин. (150.129.140.232)
    Манай залуучууд яагаад чадахгүй гэж заагаад өгвөл сурна шүү дээ.
    2015 оны 11 сарын 26 | Хариулах
  • зочин (202.21.117.114)
    АН-аас хийж байгаа бараг бүх зүйл энэ орныг сулруулах, унагаахад чиглэгдээд байна даа, энэ орны төлөө ажил биш шүү
    2015 оны 11 сарын 26 | Хариулах
  • зочин (112.72.12.10)
    Цэргүүд улс орны бүтээн байгуулалтад оролцсоор ирсэн Залуучууд эх орноо босгохгүй юм бол хэн тэгээд босгох бүтээх юм вэ Соц -ын үед ч тийм л байсан Энхийн цагт барилга байшин зам барих бол цэргийн хувьд харин ч сайхан биз дээ Дайнд шууд тушаалаар явах үүргийнх нь хажууд бүтээн байгуулалт юу ч биш гэж ойлгож болно
    2015 оны 11 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
    3 цаг 39 мин
  • Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
    4 цаг 3 мин
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
    4 цаг 6 мин
  • Г.Цэдэвдорж агсны нэрэмжит хүүхдийн яруу найргийн “Мөнгөн морь” наадам болно
    4 цаг 18 мин
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
    4 цаг 25 мин
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
    6 цаг 32 мин
  • Суданы худалдааны захад дроны цохилт өгсны улмаас 153 хүн амиа алдлаа
    6 цаг 47 мин
  • Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
    9 цаг 48 мин
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
    10 цаг 11 мин
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
    10 цаг 28 мин
  • Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum Halloween” Steppe arena-д болно
    10 цаг 31 мин
  • The MongolZ BIG багт ялагдаж, хасагдах шатанд magic багийн эсрэг тоглохоор боллоо
    10 цаг 46 мин
  • Бразилчууд Meta компанийг тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн хэмээн буруутгаж байна
    10 цаг 54 мин
  • ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
    11 цаг 6 мин
  • “Винни-Пүүх”-гийн 100 жилийн ойтой давхцан Калифорнийн номын санд зэрлэг баавгай айлчилжээ
    11 цаг 35 мин
  • Баруун аймгуудаар цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна
    11 цаг 47 мин
  • Үйл явдал: Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
    11 цаг 55 мин
  • "Албан татвар төлөх хугацааг сунгах тухай” засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ
    12 цаг 6 мин
  • Монголын U15 насны шигшээ баг Бүгд Найрамдах Азербайжан улсын Баку хотыг зорилоо
    Өчигдөр 17 цаг 39 мин
  • “Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ
    Өчигдөр 17 цаг 30 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • ФОТО: Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол боллоо
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК