2014 оны 9 сарын 02
Дуучин Жастин Биберийн газар зүйн мэдлэг дээшилсэн болов уу? Тэрээр 2011 онд ”Late Show”-д оролцохдоо ”би тив болгонд очиж байсан” хэмээн дурсахад хөтлөгч Дэвид Леттермэн зургаан тивийг нэрлэхийг хүссэн юм. Бибер зургаан тивийг нэрлэх гэж том онигоонд орсон. Харин таван настай хүү Арден Хаесийн газар зүйн мэдлэг түүнийхээс хэдэн мянга дахин илүү байлаа. Одыг онигоонд оруулж, бяцхан хүүг од болгосон харьцуулсан бичлэг сүүлийн үед интернэтээр дахин цацагдах болсныг хүргэе.