зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4298 4299 4300 4301 4302 4303 4304
  • Хакухо дээд амжилт тогтоолоо
    2017 оны 7 сарын 22
    Мэргэжлийн сумогийн дээд зиндааны 13 дахь өдрийн барилдаанууд өчигдөр өндөрлөлөө.

  • Хандивын дансанд 680 сая төгрөг цуглараад байна
    2017 оны 7 сарын 22
    Гал түймрийг унтраахад зориулж иргэдээс Онцгой байдлын ерөнхий газрын хандивын дансанд 692 төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн нийт 683.470.089 төгрөгийн мөнгөн хандив ирүүлээд байна.
  • Иргэдээс ирсэн хандив тусламжийг техник хэрэгсэл худалдан авахад зарцуулна
    2017 оны 7 сарын 22
    Иргэдээс ирсэн хандив тусламжийг техник хэрэгсэл худалдан авахад зарцуулна
  • Ройтерс: Энэ долоо хоногийн шилдэг гэрэл зургууд
    2017 оны 7 сарын 22
    Ройтерс: Энэ долоо хоногийн шилдэг гэрэл зургууд
  • Сонгинохайрхан дүүрэгт цахилгаан хязгаарлана
    2017 оны 7 сарын 22
    Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарийн дагуу энэ сарын 19-ны өдрөөс 31-ны хооронд Сонгинохайрхан дүүрэгт цахилгаан түр хязгаарлах юм.
  • Нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орж, сэрүүхэн байна
    2017 оны 7 сарын 22
    Нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орж, сэрүүхэн байна
  • Н.Хишигсүрэн: Даатгуулагч гурван багцаас сонгоод үзүүлэх боломжтой
    2017 оны 7 сарын 22
    Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын бодлогын хэрэгжилтийн газрын ахлах мэргэжилтэн Н.Хишигсүрэнтэй ярилцлаа.

  • Зарим замыг түр хаагаад байна
    2017 оны 7 сарын 22
    Засварын ажлын хүрээнд зарим замыг түр хаагаад байна.
  • Монгол Улсын тавдахь Ерөнхийлөгч Х.Баттулгын фото түүх
    2017 оны 7 сарын 22
    Монгол Улсын тавдахь Ерөнхийлөгч сонгогдоод хэдхэн хоногийн нүүрийг үзэж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдахь санал хураалтаар ард түмний итгэлийг хүлээж Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Халтмаагийн Баттулгын фото түүхийг 24tsag.mn сайт facelook буландаа онцолж байна.
  • Үс засуулбал: Сүлд тэнэж одно
    2017 оны 7 сарын 22
    2017.7.22, Бямба гараг / Билгийн тооллын: 29
    Зуны дунд Улаан морь сар
    Зургаан цагаан мэнгэтэй Цагаан нохой өдөр
  • Улаанбаатарт өдөртөө 25 хэмийн дулаан байна
    2017 оны 7 сарын 22
    Улаанбаатарт өдөртөө 25 хэмийн дулаан байна
  • Монгол судлаач эрдэмтэдтэй уулзлаа
    2017 оны 7 сарын 21
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Бурхан багшийн айлдвар: Монгол Ганжуурын судалгаа”-ны Олон Улсын Эрдэм Шинжилгээний хуралд оролцсон олон улсын монгол судлаач эрдэмтдийг хүлээн авч уулзлаа.

  • Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт албан тоот илгээлээ
    2017 оны 7 сарын 21
    Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүн, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат “Хэлэлцүүлэг зохион байгуулах тухай” албан тоотыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт илгээлээ.
  • Зуслангийн замд сэрэмжлүүлэх самбарууд байрлууллаа
    2017 оны 7 сарын 21
    Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс зохион байгуулж байгаа ”Зуслан-Хяналт Шалгалт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Чингэлтэй дүүргийн 19-р хороо Зуслангийн замд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, жолооч нарт анхааруулах, сонор сэрэмжийг дээшлүүлэх зорилгоор сэрэмжлүүлэг бүхий зурагт самбаруудыг байрлууллаа. Жолооч та бүхэн замын хөдөлгөөндөө соёлтой оролцоорой.
    Жолооч таны алтан шар зам тань өлзийтэй байх болтугай.
  • Ерөнхийлөгч олон улсын монгол судлаач эрдэмтдийг хүлээн авч уулзав
    2017 оны 7 сарын 21
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Бурхан багшийн айлдвар: Монгол Ганжуурын судалгаа”-ны Олон Улсын Эрдэм Шинжилгээний хуралд оролцсон олон улсын монгол судлаач эрдэмтдийг хүлээн авч уулзлаа.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Олон улсын Монгол судлалын Холбооны дэд Ерөнхийлөгчийн сонгуульт ажлыг хашдаг юм.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын үеэр хэлэхдээ “Би Олон улсын Монгол Судлалын Холбооны дэд Ерөнхийлөгчөөр сонгогдоод жил гаруй болж байна. Монгол судлалыг сэтгэл зүрхнээсээ дэмжих бодолтой байдаг. Археологи, Монголын түүх, монгол соёлын талаар боломжийнхоо хэрээр судалгаа явуулж, дэлгэрүүлэх тал дээр ажилладаг. Намайг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэж талархсан захидлуудыг та бүхний зүгээс ирүүлсэнд баярлалаа.

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд олон улсын монгол судлалыг цаашдаа дэмжиж, шинэлэг, онцлогтой нөхцөл байдлуудыг бүрдүүлж ажиллая гэсэн бодолтой байгаа. Ази, Европ, АНУ дахь монгол судлал гэсэн гурван том чиглэлээр гол ажлаа хийе гэсэн бодолтой байна. Эрдэмтдийн дунд жил бүр тодорхой сэдвээр уралдаан зарладаг байя гэх зэрэг ажил төлөвлөж байна” гэлээ.

    Үүний дараа Монгол улсын ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэнгийн захирал, Олон Улсын Монгол судлалын Холбооны Ерөнхий Нарийн бичгийн дарга С.Чулуун “Монгол судлалын олон улсын хуралд оролцсон төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан Монгол Улсын Ерөнхийлөгч танд баярлалаа. Өнөөдрийн хуралд Олон улсын Монгол судлалын холбооны голлох хүмүүс хүрэлцэн ирсэн” хэмээгээд хүндэт зочдыг танилцуулав. Тэрээр зочдыг танилцуулж хэлэхдээ:

    “Наками Тацуо гуай бол Япон Улсын Токиогийн Гадаад судлалын их сургуулийн эрдэмтэн. Ази, Африк судлалын хүрээлэнгийн профессор хүн.

    БНПУ-ын Варшавын их сургуулийн монгол судлалын төвийн дарга, эрдэмтэн Агата Барея-Старжинска ирээд байна. АНУ-ын Калифорнийн их сургууль, Санта Барбарагаас ирсэн Весна А.Валлас бол Монголын буддизмыг голлон судалдаг хүн.

    Анна Дамдиновна Цендина бол Цэндийн Дамдинсүрэн гуайн охин. ОХУ-ын алдартай монголч эрдэмтэн хүн.

    Н.С.Яхонтова ОХУ, ШУА-ийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэн, Санкт-Петербургийн Улсын их сургуулийн эрдэмтэн.

    Цэрэнханд гуай Монголын буддизмыг судалдаг. Дарханхүү бол БНХАУ-ын ӨМӨЗО-ноос ирсэн эрдэмтэн.

    БНУУ-ын Будапештийн Өтвөш Лорандын их сургуулийн эрдэмтэн Телеки Кристина, БНЧУ-ын Прагийн монгол судлаачдын төлөөлөл Ондрей Срба, ОХУ-ын Улаан-Үдийн монгол судлаачдын төлөөлөл А.А.Базаров, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Үндэсний номын сангийн эрдэмтэн, Данжуур номыг судалж байгаа Сэцэнбилиг, Бээжингийн төвийн үндэсний их сургуулийн Монгол судлалын төвийн дарга Цогт, Япон Улсын Отани их сургуулийн профессор, маш олон жил хадны бичиг судалж байгаа, мөн Хархорин хотын бичээс зэргийг судалж байгаа Такаши Мацүкава, БНХАУ-ын Өвөр Монголын Багшийн их сургуулийн монгол судлаач Хурц, ХБНГУ-ын Улсын Төв номын сангийн профессор Михаэл Балк, Варшавын их сургуульд олон жил ажиллаж байгаа Монголын буддизм, судар номуудыг судалж буй Р.Бямбаа, Кембриджийн Их сургуулийн эрдэмтэн, Олон улсын Монгол судлалын холбооны дэд ерөнхийлөгч Урадын Э.Булаг гэсэн эрдэмтэд хүрэлцэн ирлээ” гэлээ.

    Уулзалтын үеэр монголч эрдэмтдийн төлөөллөөс үг хэлэв.

    ОХУ, Москва хот дахь Оросын Хүмүүнлэгийн их сургуулийн эрдэмтэн Анна Цендина:

    -Юуны түрүүнд та монголчуудын олонхийн саналаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тань баяр хүргэе. Би ОХУ-ын монгол судлаачдыг төлөөлж ирлээ. ОХУ дахь монгол судлал олон зуун жилийн түүхтэй гэж хэлж болно. Сайхан эрдэмтэд олон байсан. Надтай хамт одоо ч сайхан эрдэмтэд ажиллаж байна. Залуучууд сүүлийн үед Монголыг их сонирхож байна. Үүнийг би их сургуульд ажилладаг хүний хувьд хэлж байгаа юм.

    Өмнө нь монгол хэлний ангид элсэх хүүхэд цөөхөн байсан. Одоо арав, хорь, гучаараа суралцахаар ирж байна. Харамсалтай нь цалин хэцүү байгаа. Тэр талаараа монгол судлал, ер нь нийгмийн ухааны салбар ядруу байдалтай байдаг. Гэхдээ бид чармайж ажиллаж байгаа. Миний бодлоор монгол судлал шиг сайхан салбар байхгүй.

    “Шар тууж”-ийн эх Санкт-Петербург хотод хадгалагдаж байдаг. Түүнийг бид ОХУ-д Монгол судлалын сангийн дэмжлэгээр шинээр хэвлүүлсэн. Тэр номыг таньд барья. Цаашид та монгол судлалыг марталгүй ивээж, анхаарч яваарай гэж хүсье.

    БНПУ-ын Варшавын их сургуулийн монгол судлалын төвийн дарга, эрдэмтэн Агата Барея-Старжинска:

    -Манай Варшавын их сургуулийн Дорно дахины факультетийн монгол судлалын төвийн нэрийн өмнөөс Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон таньд баяр хүргэж байна. Та Монгол Судлалын Холбооны дэд Ерөнхийлөгчийн хувьд бидний ажлыг дэмжиж ажиллаарай гэж хүсч байна. Ганжуур судлалын хурал сая маш их сонирхолтой боллоо. Хоорондоо санал солилцож бие биеэсээ их зүйл сурлаа.

    БНУУ-ын Будапештийн Өтвөш Лорандын их сургуулийн эрдэмтэн Телеки Кристина:

    -Юуны өмнө таньд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэе. Ажлын амжилт хүсье.

    Япон Улсын Отани их сургуулийн профессор Такаши Мацүкава:

    -Монгол, Японы хамтарсан “Бичээс” төсөл 20 гаруй жилийн хугацаанд Монголын нутаг дэвсгэрт байгаа янз янзын үсэг, бичгээр бичсэн хөшөөг судалж байна. 2020 онд Монголын эзэнт гүрний нийслэл Хархорин хот байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэнэ. Найман зуун жилийн ойн гэрч болох нэг гэрэлт хөшөө бий. Гэхдээ тэр хөшөө хагархай. Энд тэнд тарсан. Тэр хөшөө Хархоринд байгаа нэг яст мэлхийн хөшөөний нуруун дээр тогтож байсан. Түүнийг сэргээх ажил байна. Та түүнийг анхаараарай.

    Бээжингийн төвийн үндэсний их сургуулийн Монгол судлалын төвийн дарга Цогт:

    -Манай сургууль бол БНХАУ-ын 56 үндэстний оюутан суралцдаг том сургууль. Тэр сургууль монгол судлалын төвтэй. Бээжин дэх монгол судлалын нэг том төв юм. Багш, оюутан нийлээд 300 орчим байдаг. Таныг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэе. Манай монгол судлалыг анхаарч үзээрэй” гэв.

    Уулзалтын дараа монголч эрдэмтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хамт дурсгалын гэрэл зураг татууллаа.



  • Ирэх амралтын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    2017 оны 7 сарын 21
    2017 оны 07 дугаар сарын 23-наас 07 дугаар сарын 26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
  • “Монгол-Хятадын аялал жуулчлалын өдөрлөг” арга хэмжээ болно
    2017 оны 7 сарын 21
    Монгол, БНХАУ, ОХУ-ын 2014 оны Ерөнхийлөгч нарын хэлэлцээгээр Монголын “Талын зам”, ОХУ-ын “Евразийн эдийн засгийн холбоо”, Хятадын “Торгоны замын эдийн засгийн бүс” санаачлагыг нэгтгээд “Эдийн засгийн коридор” олон улсын томоохон төслийг хэрэгжүүлэхээр болсон.

  • “Бусдыг хүндлэх” сар болгон зарлажээ
    2017 оны 7 сарын 21
    Урин дулаан цаг ирсэнтэй холбогдуулан орон нутагт хувийн тээврийн хэрэгслээр зорчих, аялал зугаалга хийх нь ихэсдэг
  • Скаутуудын майхант чуулга уулзалт 7 хоног үргэлжилнэ
    2017 оны 7 сарын 21
    Ази номхон далайн бүсийн Скаутуудын 31-р Жембори буюу скаутуудын майхант чуулга уулзалт энэ сарын 27-ны өдрөөс долоо хоногийн турш Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт зохион байгуулахаар болоод байна.
  • Засварын ажлын хүрээнд зарим замыг түр хаана
    2017 оны 7 сарын 21
    Засварын ажлын хүрээнд зарим замыг түр хаана
4298 4299 4300 4301 4302 4303 4304
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Д.Амарбаясгалан: Намын даргад өрсөлдөх шийдвэр, итгэл үнэмшил минь улам бүр асаж байна
    10 цаг 58 мин
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
    13 цаг 9 мин
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
    16 цаг 54 мин
  • УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган есдүгээр сарын 15-нд эхэлнэ
    18 цаг 15 мин
  • Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентын 35 жилийн ойн хүрээнд “Парламентын төгөл”-ийг байгуулав
    18 цаг 34 мин
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
    18 цаг 41 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    18 цаг 43 мин
  • “Phoenix Cup Mongolia 2025” – Монголд анх удаа софт дартсын нээлттэй тэмцээн болно
    18 цаг 58 мин
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
    19 цаг 4 мин
  • Шахмал түлшийг "Hotula" аппликейшнээр борлуулна
    2025-09-12
  • “MiningWeek & MinePro” арга хэмжээнд Голомт банк 2 дахь жилдээ хамтран ажиллаж байна
    2025-09-12
  • "Улаанбаатар Трам" төслийн ТЭЗҮ-г нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ
    2025-09-12
  • “Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна
    2025-09-12
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    2025-09-12
  • Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна
    2025-09-12
  • ТАНИЛЦ: Сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнс
    2025-09-12
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтад дараах иргэд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой
    2025-09-12
  • Ирэх даваа гарагт УИХ-ын намрын чуулган нээлтээ хийнэ
    2025-09-12
  • Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна
    2025-09-12
  • Монголын парламентын 35 жилийн түүхэн хөгжил, ололт амжилт, сорилт, алдаа сургамжийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэв
    2025-09-12
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • Хэт нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • БАРИМТ: Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр дагах дэг журам, ЦЭЭРЛЭХ үйл
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Б.Батбаатар сайд төрийн яамыг төрлийнхөө хүмүүсээр дүүргэх нь ээ... 
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • П.Наранбаяр: Сурах бичгээр бүрэн хангаж байгаа
  • ТАНИЛЦ: Ерөнхий сайд Г.Занданшатарын зөвлөхүүд
  • Улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан, мөнгө угаасан гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ
  • Байгалийн дурсгалт газруудын хилийн заагийг тогтоосноор хамгааллын менежментийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ
  • ФОТО: Төрийн соёрхолт, Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн 120 жилийн ойг угтан “Урлахуйн өв” үзэсгэлэн...
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Ө.Шижир: МАН-ынхан зарлаж байгаад хулгай хийдэг болох нь ээ, монголчууд та бүхэнд хариуг чинь барина аа
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд
  • Дулааны V цахилгаан станцыг “Митайм Интернэшнл” ХХК өөрийн хөрөнгөөр барина
  • Реппер FAT JOE тайзны ард 30 сая төгрөгийн зоогтой ширээнд тухална
  • М.Цэрэндаш: Энэ асуудлыг улс төрийн зорилгоор ашиглаж байгаад харамсаж байна
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл хагас коксоор хийсэн шахмал түлшний үйлдвэрт ажиллалаа
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Байгалийн дурсгалт газруудын хилийн заагийг тогтоосноор хамгааллын менежментийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • Б.Батбаатар сайд төрийн яамыг төрлийнхөө хүмүүсээр дүүргэх нь ээ... 
  • Т.Ням-Очир: Сурах бичгийг сурагчдад олгохдоо сугалаа сугалуулж яасан ч болохгүй
  • Төмөрлөгийн үйлдвэр байгуулах төслийн судсыг атгаж байсан ГОЛ ХҮН шүүхээс том болсон уу?
  • А.Амартүвшин: Зам дагуу түлш борлуулахгүй, түүхий нүүрсийг Улаанбаатарт огт нэвтрүүлэхгүй
  • П.Наранбаяр: Сурах бичгээр бүрэн хангаж байгаа
  • Ард түмний нийтлэг эрх ашиг дээр бид нэгдэж чаддаг байсан
  • Б.Чойжилсүрэн: Нар болон салхиар цэнэглэдэг станцад хөрөнгө оруулагч олдохгүй байна
  • ФОТО: Төрийн соёрхолт, Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн 120 жилийн ойг угтан “Урлахуйн өв” үзэсгэлэн...
  • ТӨСӨВ 2026: Нийгмийн халамжийн хөнгөлөлт, тусламж, үйлчилгээнд 2 их наяд төгрөгийг зарцуулна
  • Улсын хэмжээнд анхны Лаг хатааж шатаах үйлдвэрийг 2025-2027 онд барина
  • ТАНИЛЦ: Ерөнхий сайд Г.Занданшатарын зөвлөхүүд
  • Ө.Шижир: МАН-ынхан зарлаж байгаад хулгай хийдэг болох нь ээ, монголчууд та бүхэнд хариуг чинь барина аа
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Хэт нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
24 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • БАРИМТ: Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр дагах дэг журам, ЦЭЭРЛЭХ үйл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК