зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4309 4310 4311 4312 4313 4314 4315
  • ЗЦА: Тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт хэвийн явагдана
    2017 оны 7 сарын 17
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгууль болон Үндэсний их баяр наадамтай холбогдуулан долоодугаар сарын 7-16-ны дуустал дугаарын хязгаарлалт үйлчлээгүй. Харин өнөөдрөөс эхлэн автомашины улсын дугаараар хязгаарлагдсан тээврийн хэрэгсэл хязгаарлагдсан бүсчлэлд 08:00-20:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцохгүй, дугаарын хязгаарлалт хэвийн явагдана гэж Замын Цагдаагийн Албанаас мэдээллээ.
  • “Хөвсгөл нэг үе” клуб иргэдэд эко боловсрол олгох 13 самбар босгожээ
    2017 оны 7 сарын 17
    “Хөвсгөл Нэг үе” клуб иргэдэд эко боловсрол олгох, байгаль дэлхийгээ хайрлаж хамгаалах, хог хаяхгүй байхыг уриалж Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутаг Намнан уулын араас Хатгал тосгон хүртэлх аялал жуулчлалын гол урсгал, зам дагуу сурталчилгааны 13 самбар босгох бүтээн байгуулалтын ажлыг хийж дуусгажээ. Сурталчилгааны энэхүү самбаруудад ”Мод бидний уушиг юм” зэрэг эерэг ойлголт төрүүлэх, ухаарал хайрлах, гэгээлэг утгатай үгтэй аж.
    Далай ээж хүрэх зам хоггүй, цэвэр байгаасай хэмээн тус клубынхан зургадугаар сарын эхээр Хөвсгөл аймгийн ЗДТГ-тай хамтран Булган аймгийн хилийн заагаас Хөвсгөл далай хүртэлх зам дагуух хогийг цэвэрлэсэн юм. Түүний дараагаас энэхүү самбар босгох ажлыг эхлүүлсэн юм байна. Байгаль орчны боловсролыг байгальд гэсэн уриатай энэхүү ухуулан таниулах ажлыг нутгийн иргэд төдийгүй аялж, амрахаар зорьсон аялагчид дэмжиж байгаагаа илэрхийлсээр байна. Зандарч, шаардаж, тулгахаас илүүтэйгээр иргэдийн сэтгэлгээг ногооруулах, хаа тааралдсан газраа хогоо шидчихдэг буруу дадал хэвшлийг өөрчлөхөд таниулан ухуулах, ой тойнд ортол мэдээлэлжүүлэх нь чухал юм.Хог хаядаг сэтгэхүйгээ өөрчилж чадахгүй бол улс даяараа гарч цэвэрлээд ч нэмэргүй.Дахиад л удалгүй хогондоо дарагддаг. Тийм болохоор “Хөвсгөл нэг үе” клубынхан өөрсдийнхөө боломж бололцоондоо түшиглэн ийнхүү нийгмийн сайн сайхны төлөөх сайн үйлсийг эхлүүлээд байна.
    Агаар уснаас ч илүү чухал зүйл. Учир нь хүн усгүй 3 хонож чадах бол агааргүй, хүчил төрөгчгүйгээр хэдэн минут ч амьд байх боломжгүй. Тиймээс хүн бүр агаарыг цэвэршүүлж, хүчил төрөгчийг нэмэгдүүлж буй зүлэг ногоо, ой модоо, ногоон байгууламжаа хайрлаж, хамгаалах үүрэгтэй юм.
    Ногоон сэтгэлгээг давалгаалуулахын тулд дараах хэдэн дадлыг та өөрийн өдөр тутмын амьдралдаа төлөвшүүлээрэй хэмээн “Хөвсгөл нэг үе” клубынхан уриалж байна. Тэд “Гэртээ, ажил, цэцэрлэг, гудамж, амралт, үйлчилгээний газар, уул, гол усанд хаана ч гэсэн хог хаяхгүй байх, амралтаар явах, агаар салхинд гарах үед гарсан хог хаягдлаа тагтай саванд эсвэл хогийн уутанд хийгээд авчирч, хогийн саванд хаяж хэвших, орчин тойрондоо цэвэр цэмцгэр байх нь өөртөө төдийгүй бусдад тусалж байгаа сайн үйлс юм” гэлээ.
  • Түр зуурын дуу цахилгаантай бороотой өдрүүд үргэлжилнэ
    2017 оны 7 сарын 17
    Малчид, иргэдийн анхааралд:
  • Сэлэнгэ, Булган аймагт гарч буй ой хээрийн түймрийн эзэн холбогдогчийг тогтоохоор ажиллаж байна
    2017 оны 7 сарын 17
    Цагдаагийн байгууллага 2017 оны долдугаар сарын 16-ны өдрийн байдлаар ой, хээрийн гал түймрийн хэрэг, зөрчлийн тухай нийтдээ 105 мэдээ, мэдээлэл хүлээн авч шалгажээ.
  • “Хурд” хамтлаг хандивын тоглолт хийх санаачилга гаргажээ
    2017 оны 7 сарын 17
    Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр, Төв аймгийн Батсүмбэр, Эрдэнэ сумдын нутагт түймэртэй байна.
  • Орон нутгийн замд 24 цагийн хяналт шалгалт хийж байна
    2017 оны 7 сарын 17
    Орон нутгийн замд 24 цагийн хяналт шалгалт хийж байна
  • НӨАТ-ын сугалаагаар 20 сая төгрөгийн нэг азтан тодорлоо
    2017 оны 7 сарын 17
    НӨАТ-ын сугалаагаар 20 сая төгрөгийн нэг азтан тодорлоо
  • Баяр амралтын өдрүүдэд нийслэлд голын усанд хүн осолдоогүй
    2017 оны 7 сарын 17
    Баяр наадмын үеэр цаг агаарын хэт халалттай байсантай холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт эргүүлээр 2017 оны 07 дугаар сарын 06-16-ны өдрүүдэд
  • Монголбанк 604 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжааллаа
    2017 оны 7 сарын 17
    Монголбанк нэг долоо хоногтой 604 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 12 хувийн жигнэсэн дундаж хүүгээр арилжааллаа. Ингэснээр энэ сарын 16-ны байдлаар нэг долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 1 их наяд 674 тэрбум төгрөг болжээ.

  • Дөрвөн түймрийг цурманд оруулаад байна
    2017 оны 7 сарын 17
    Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр, Төв аймгийн Батсүмбэр, Эрдэнэ сумдын нутагт түймэртэй байна.
  • Архины шил 1 сая жилийн дараа байгальд уусна
    2017 оны 7 сарын 17
    Архины шил 1 сая жилийн дараа байгальд уусна
  • Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх нарын зөрчил ил болж эхэллээ
    2017 оны 7 сарын 17
    ...“Зүүний хүчний холбоо”-ны гишүүдийг хотын фракцынхны матаас ба жагсаалтаар Жа.Энхбаяр, Л.Оюун-Эрдэнэ гэхчлэн ганцаарчлан дуудаж уулзсан ба хамгийн сүүлд эсрэг ажилласаар байсан Я.Содбаатарыг өрөөндөө дуудаж “эсрэг ажиллаад байвал хохь чинь шүү” гэж дарамтлаад гаргасан байна...
  • Захууд ердийн хуваариар ажиллана
    2017 оны 7 сарын 17
    “Нарантуул”, “Хүчит шонхор” захууд маргаашнаас ажиллана
  • Өнөөдрөөс дараах газруудад халуун ус хязгаарлана
    2017 оны 7 сарын 17
    Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн 2017 оны их засвараар дулааны шугамыг шинэчлэн солих ажилтай холбоотойгоор халуун ус хязгаарлаж байгаа билээ. Тэгвэл энэ долдугааар сард халуун ус хаязгаарлах хуваарийг танилцуулж байна.



    VII сарын 17-21-нд



    Оргил рашаан сувилал, Төв цэнгэлдэх, 120 мянгат, Жаргалан, Нархан хотхон, Баянмонгол, Олимп хороолол, Шинэ Монгол сургууль, 13-р хороолол ДДТ-26, 27-с хангагддаг хэрэглэгчид


    VII сарын 24-28-нд



    УБ Палас, 10-р хороолол, 3-р эмнэлэг, 1-р хороолол орчим


    VII сарын 31-ээс VIII сарын 4-нд



    Цирк, 31-р сургууль, Үзэсгэлэн худалдаа, Япон ЭСЯ, Шүрэн зочид буудал, Шинэ үе сургууль, 21-р сургууль, Бөхийн өргөө, 13-р хороолол ДДТ-24, 25, Сансар 12, 15-р хороолол орчимын хэрэглэгчдиийн халуун усыг түр хязгаарлана.
  • Ногоон бүсэд амарч зугаалахыг хориглосон захирамж гаргалаа
    2017 оны 7 сарын 17
    Ой хээрийн түймрийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд захирамж гаргалаа. Өнөөдрийн байдлаар нийслэлийн ногоон бүсэд түймэр асаагүй ч хил залгаа аймгуудад ой хээрийн түймэр асч байгаа учраас гал гарахыг хүлээх биш урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах ёстой гэж үзсэн юм. Захирамжид :

    Хуурайшилтын түвшин аюулгүй зэрэглэлд шилжтэл нийслэлийн ногоон бүсэд аялал зугаалга хийх, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх, аж ахуйн болон аялал жуулчлалын үйлчилгээ явуулахыг хориглох.
    Нийслэлийн Аялал жуулчлалын газраас анхааруулга, сэрэмжлүүлэг гаргах.
    Байгаль орчны байцаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах.
    Нийслэлийн Эрүүл мэндийн газраас түймрийн утаатай холбоотойгоор иргэдэд хандсан зөвлөмж гаргах.
    Дүүргийн дарга нар урьдчилан сэргийлэх ажлаа эрчимжүүлж, томилгоот бүрэлдэхүүнүүдийг бэлэн байлгах зэргийг тусгажээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Берлин хотын захирагч Улаанбаатар хотод айлчилж байна
    2017 оны 7 сарын 17
    Берлин муж улсын Ерөнхий сайд бөгөөд Берлин хотын Захирагч ноён Михаель Мюллер тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр өглөө манай улсын нийслэлд газардлаа. Тэд энэ сарын 17-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотод айлчлах юм. Айлчлалын үеэр Берлин хотын Захирагч Михаель Мюллерыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзана. Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон хотын удирдлагуудтай уулзаж, Улаанбаатар хотын төлөвлөлттэй танилцах юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    БЕРЛИН МУЖ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД БӨГӨӨД БЕРЛИН ХОТЫН ЗАХИРАГЧ

    НОЁН МИХАЕЛЬ МЮЛЛЕРЫН НАМТАР

    1964 Берлин хотод төрсөн, эхнэр 2 хүүхэдтэй

    1982 Ерөнхий боловсролын дунд сургууль төгссөн

    1983 Бизнесийн удирдлагын Техникийн коллеж төгссөн

    1986 хүртэл Бизнес эрхэлсэн

    1986-2011 Хувиараа хэвлэлийн бизнес эрхэлж байсан

    1981 оноос Социал-Демократ намын гишүүнээр элссэн

    1991-2000 Социал-Демократ намын орон нутгийн дарга

    1989-1996 Берлин хотын Темпелхоф дүүргийн ассемблейн гишүүн

    1996 оноос Берлины “Төлөөлөгчдийн танхим”-ын гишүүн

    2000-2004.05 Темпелхоф-Шонеберг дүүргийн Социал-Демократ намын дарга

    2001-2011 Берлины “Төлөөлөгчдийн танхим” дахь Социал-Демократ намын дарга

    2004-2012 Берлин муж дахь Социал-Демократ намын дарга

    2011-2014 Берлин хотын захирагч, Хот төлөвлөлт, байгаль орчны асуудал хариуцсан сенатор

    2014.12.11 Берлин муж улсын сайд болон хотын захирагчаар ажиллаж эхэлсэн

    2016 оноос Берлин муж дахь Социал-Демократ намын дарга
  • Батсүмбэрт гарсан 6 түймрийг унтрааж, цурманд орууллаа
    2017 оны 7 сарын 17
    Батсүмбэрт гарсан 6 түймрийг унтрааж, цурманд орууллаа
    БОАЖ-ын сайд Д.Оюунхоролоор ахлуулсан ажлын хэсэг Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт гарсан гал түймрийн голомт дээр ажиллаж байна. Өчигдөр буюу долдугаар сарын 16-нд ЦУОШГ-ын дарга С.Энхтүвшингээр ахлуулсан албаныхантай хамтран нарийн судалгаа хийж, 3 удаа үүлэнд нөлөөлж бороо оруулсан бол өнгөрсөн шөнө мөн 5 удаа үүлэнд нөлөөлж, бороо орууллаа. Үүний үр дүнд тус суманд гарсан 6 түймрийг бүрэн унтрааж,цурманд оруулаад байгаа юм.
    Түүнээс гадна 27 сая төгрөгийн 5 төхөөрөмжийг сум дундын ойн ангид хүлээлгэн өглөө. Мөн БОАЖЯ-ны ажилчдын нэг өдрийн цалин 5 сая төгрөгийг түймрийн голомтод ажиллаж буй иргэд, албан хаагчдад зориулан зарцуулахыг хүсч Батсүмбэр сумын ЗДТГ-т хандивлажээ.
  • Мадридад П.Орхон алт, Г.Отгонжаргал хүрэл медаль хүртлээ
    2017 оны 7 сарын 17
    Чөлөөт бөхийн Испанийн Гранпри тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн найман жингийн барилдаан болж өндөрлөлөө. Мадридын дэвжээнд Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор манай улсаас хоёр бүсгүй зодоглосноос 63 кг-ын жинд “Алдар” спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Пүрэвдоржийн Орхон Шведийн Йоханссон, АНУ-ын Алексис Портер, Маллори Велт, Болгарын Тайбе Юсейн нарыг ялж ээлжит нэгэн алтан медалиа зүүв. Тэрбээр 2017 он гарснаас хойш тав дахь тэмцээндээ (Тэрбээр он гарснаас хойш насанд хүрэгчдийн УАШТ, Иван Ярыгиний “Алтан Гранпри”, “Монголиа Опен, “Poland Open”-д аваргалаад байсан юм) оролцож бүгдэд нь түрүүлээд байна. Түүнийг одоо сарын дараа Францын нийслэл Парист зохион байгуулдагдах ДАШТ хүлээж байна. Торгон ирэн дээрээ байгаа П.Орхонд Монголын чөлөөт бөх сонирхогчид энэ жилийн Дэлхийн аваргаас өндөр итгэл найдвар хүлээлгэж байгаа. Тэгэхээс ч аргагүй биз ээ.
    Түүнчлэн Испанийн нийслэлд 53 кг-д хүч үзсэн “Монголиа Опен-2017” ОУТ-ий аварга, ”Алдар” спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Ганбаатарын Отгонжаргал хүрэл медаль хүртэв. Энэ нь түүний Гранпри ангиллын тэмцээнээс хүртсэн анхны медаль юм.

    ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДҮН:
    48 кг: 1. Анжелинка Ветошкина (ОХУ) 2. Миглена Селишка 3. Элица Янкова (хоёул Болгар), Виктория Энтони (АНУ)
    53 кг: 1. Жессика Макдональд 2. Жасмин Миан (хоёул Канад) 3. Екатерина Полещук (ОХУ), Ганбаатарын Отгонжаргал (Монгол)
    55 кг: 1. Бекка Лезерс (АНУ) 2. Мария Гурова (ОХУ) 3. Рамона Галамбос (Унгар), Билиана Дудова (Болгар)
    58 кг: 1. Марва Амри (Тунис) 2. Мишель Фаззари (Канад) 3.Юльяна Тукуренова (ОХУ), Кайла Миракле (АНУ)
    60 кг: 1. Любовь Овчарова (ОХУ) 2. Анастасия Григорьева (Латви) 3. Мими Христова (Болгар), Йоханна Маттссон (Швед)
    63 кг: 1. Пүрэвдоржийн Орхон (Монгол) 2. Тайбе Юсейн (Болгар) 3. Илана Кратыш (Израиль), Маллори Велт (АНУ)
    69 кг: 1. Тамыра Менсах (АНУ) 2. Галина Булатова (ОХУ) 3. Форрест Молинари (АНУ), Эльмира Сыздыкова (Казахстан)
    75 кг: 1. Мае Эпп (Эстони) 2. Виктория Франсис (АНУ) 3. Жюстин Дистасио (Канад), Иселин Солхейм (Норвеги)
  • Говь-Алтайн залуус ”Халиун буга” төслийг хэрэгжүүлж байна
    2017 оны 7 сарын 17
    Халиун Буга төслийг санаачилан хэрэгжүүлж буй залуусдаа ажилд нь амжилт хүсье
  • Сэрэмжлүүлэх хуудас тарааж байна
    2017 оны 7 сарын 17
    БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газраас ард иргэд, аялагч амрагч нарт ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СЭРЭМЖЛҮҮЛЭГ болгох үүднээс нийслэл хотоос гарч буй бүх цэгүүд дээр Сэрэмжлүүлэх хуудас тарааж байна.
4309 4310 4311 4312 4313 4314 4315
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Д.Амарбаясгалан: Намын даргад өрсөлдөх шийдвэр, итгэл үнэмшил минь улам бүр асаж байна
    1 цаг 18 мин
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
    3 цаг 30 мин
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
    7 цаг 14 мин
  • УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган есдүгээр сарын 15-нд эхэлнэ
    8 цаг 36 мин
  • Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентын 35 жилийн ойн хүрээнд “Парламентын төгөл”-ийг байгуулав
    8 цаг 55 мин
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
    9 цаг 1 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    9 цаг 4 мин
  • “Phoenix Cup Mongolia 2025” – Монголд анх удаа софт дартсын нээлттэй тэмцээн болно
    9 цаг 18 мин
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
    9 цаг 25 мин
  • Шахмал түлшийг "Hotula" аппликейшнээр борлуулна
    Уржигдар 17 цаг 41 мин
  • “MiningWeek & MinePro” арга хэмжээнд Голомт банк 2 дахь жилдээ хамтран ажиллаж байна
    Уржигдар 17 цаг 30 мин
  • "Улаанбаатар Трам" төслийн ТЭЗҮ-г нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ
    Уржигдар 17 цаг 09 мин
  • “Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна
    Уржигдар 16 цаг 59 мин
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    Уржигдар 16 цаг 26 мин
  • Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна
    Уржигдар 16 цаг 06 мин
  • ТАНИЛЦ: Сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнс
    Уржигдар 15 цаг 41 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтад дараах иргэд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой
    Уржигдар 15 цаг 24 мин
  • Ирэх даваа гарагт УИХ-ын намрын чуулган нээлтээ хийнэ
    Уржигдар 15 цаг 09 мин
  • Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна
    Уржигдар 14 цаг 45 мин
  • Монголын парламентын 35 жилийн түүхэн хөгжил, ололт амжилт, сорилт, алдаа сургамжийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэв
    Уржигдар 14 цаг 38 мин
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • Хэт нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • БАРИМТ: Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр дагах дэг журам, ЦЭЭРЛЭХ үйл
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Б.Батбаатар сайд төрийн яамыг төрлийнхөө хүмүүсээр дүүргэх нь ээ... 
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • П.Наранбаяр: Сурах бичгээр бүрэн хангаж байгаа
  • Улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан, мөнгө угаасан гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ
  • ТАНИЛЦ: Ерөнхий сайд Г.Занданшатарын зөвлөхүүд
  • Байгалийн дурсгалт газруудын хилийн заагийг тогтоосноор хамгааллын менежментийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ
  • ФОТО: Төрийн соёрхолт, Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн 120 жилийн ойг угтан “Урлахуйн өв” үзэсгэлэн...
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Ө.Шижир: МАН-ынхан зарлаж байгаад хулгай хийдэг болох нь ээ, монголчууд та бүхэнд хариуг чинь барина аа
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд
  • Дулааны V цахилгаан станцыг “Митайм Интернэшнл” ХХК өөрийн хөрөнгөөр барина
  • М.Цэрэндаш: Энэ асуудлыг улс төрийн зорилгоор ашиглаж байгаад харамсаж байна
  • Реппер FAT JOE тайзны ард 30 сая төгрөгийн зоогтой ширээнд тухална
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл хагас коксоор хийсэн шахмал түлшний үйлдвэрт ажиллалаа
  • Байгалийн дурсгалт газруудын хилийн заагийг тогтоосноор хамгааллын менежментийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Б.Батбаатар сайд төрийн яамыг төрлийнхөө хүмүүсээр дүүргэх нь ээ... 
  • Т.Ням-Очир: Сурах бичгийг сурагчдад олгохдоо сугалаа сугалуулж яасан ч болохгүй
  • Төмөрлөгийн үйлдвэр байгуулах төслийн судсыг атгаж байсан ГОЛ ХҮН шүүхээс том болсон уу?
  • А.Амартүвшин: Зам дагуу түлш борлуулахгүй, түүхий нүүрсийг Улаанбаатарт огт нэвтрүүлэхгүй
  • П.Наранбаяр: Сурах бичгээр бүрэн хангаж байгаа
  • Ард түмний нийтлэг эрх ашиг дээр бид нэгдэж чаддаг байсан
  • Б.Чойжилсүрэн: Нар болон салхиар цэнэглэдэг станцад хөрөнгө оруулагч олдохгүй байна
  • ФОТО: Төрийн соёрхолт, Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн 120 жилийн ойг угтан “Урлахуйн өв” үзэсгэлэн...
  • ТӨСӨВ 2026: Нийгмийн халамжийн хөнгөлөлт, тусламж, үйлчилгээнд 2 их наяд төгрөгийг зарцуулна
  • Улсын хэмжээнд анхны Лаг хатааж шатаах үйлдвэрийг 2025-2027 онд барина
  • ТАНИЛЦ: Ерөнхий сайд Г.Занданшатарын зөвлөхүүд
  • Ө.Шижир: МАН-ынхан зарлаж байгаад хулгай хийдэг болох нь ээ, монголчууд та бүхэнд хариуг чинь барина аа
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Хэт нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
24 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • БАРИМТ: Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр дагах дэг журам, ЦЭЭРЛЭХ үйл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК