-
2016 оны 10 сарын 07
Есдүгээр сарын 1-нд гэртээ үлдсэн 3000 гаруй хүүхэд бий. Тэгвэл хувийн цэцэрлэгүүд нэмэлт элсэлтээ энэ долоо хоногоос авч, хүүхдүүдээ хүлээн авчээ. Нийслэлийн Боловсролын газрын өгсөн мэдээллээр Баянгол дүүрэгт 27, Баянзүрх дүүрэгт 35, Сүхбаатар дүүрэгт 9, Сонгинохайрхан дүүрэгт 23, Чингэлтэй дүүрэгт 14, Хан Уул дүүрэгт долоон хувийн цэцэрлэг хүүхэд авсан гэх тооцоо гаргасан байна. Гэхдээ орон тоо нь гүйцээгүй хувийн цэцэрлэгүүд хэдэн хүүхэд нэмж авах боломжтой тоогоо нийслэлд өгсөн гэв. Улмаар энэ тоонд үндэслэж тухайн цэцэрлэгтэй ойр амьдардаг өрхийн хүүхдийг хамруулсан аж. Хувийн цэцэрлэгүүд бүртгэлээ есдүгээр сарын 20, 21-ны өдрүүдэд хийсэн байна.
Б.Цэцэг
-
2016 оны 10 сарын 07
Өнөө маргаашдаа нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, цас, ялангуяа Дорнод, Дарьгангын тал нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна.
-
2016 оны 10 сарын 07
Монгол Улсын Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэтбат энэ сарын 6-нд Орхон аймаг, Эрдэнэт хотод ажиллалаа. Энэ нь түүний хувьд Ерөнхий сайдаар томилогдсоноос хойшхи хугацаандаа томилолтоор ажиллаж буй тав дахь аймаг бөгөөд тэрээр маргаашаас Булган, Хөвсгөл аймагт ажиллах юм.
Эрдэнэт хотын иргэдтэй хийсэн уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Эрчим хүчний сайд П.Ганхүү болон тус аймгаас УИХ-д сонгогдсон гишүүд оролцож иргэдийн асуултад хариуллаа.
УИХ-ын ээлжит бус хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө батлуулсан. Энэ хөтөлбөрт МАН-аас УИХ-ын сонгуульд дэвшүүлж оролцсон мөрийн хөтөлбөрийг 100 хувь тусгасан. Засгийн газраас ирэх 4 жилд хэрэгжүүлэх нийгэм, эдийн засаг, байгаль орчин, засаглалын олон зорилт туссан гэдгийг Ерөнхий сайд уулзалтын эхэнд хэллээ.
Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулсан, УИХ-д өргөн барихад бэлтгэж байна.
Эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газраас уул уурхайн томоохон төсөл, хөтөлбөрүүд болох Оюутолгойн далд уурхай, Тавантолгойн төсөл, Тавантолгойн цахилгаан станц, Дулааны III цахилгаан станцыг өргөтгөх төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, эрчимжүүлнэ гэж Ерөнхий сайд хэллээ.
Ахмад настан азай буурлууддаа “Насны хишиг” олгох эрх зүйн орчныг бүрдүүлнэ. 2017 оноос хэрэгжүүлэхээр төсвийн төсөлд 20 тэрбум төгрөг тусгасан. Нас ахих тусам насны хишиг нэмэгдэнэ. 70-79 настанд 100 мянга, 80-89 настанд 200 мянга, 90-ээс дээш настнуудад 300 мянган төгрөгийг жилд хоёр удаа олгохоор төсөвлөсөн.
Мөн их дээд, сургуульд суралцагч оюутны санхүүгийн дарамтыг бууруулахаар БСШУСЯ-ны дэргэдэх Сургалтын төрийн сангийн чиг үүргийг өргөжүүлж, Боловсролын зээлийн сан болгосон. Энэ сан оюутнуудад сургалтын төлбөрийн зээл олгоно. Мөн гурав болон түүнээс дээш хүүхэд нь зэрэг суралцаж байгаа өрхийн нэг хүүхдэд сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж олгоно. Энэ арга хэмжээг 2017 оноос хэрэгжүүлнэ гэж Засгийн газрын тэргүүн Ж.Эрдэнэбат хэллээ.
Ерөнхий сайдаар ажиллаж эхэлснээс хойш бүх салбарын удирдлагуудтай уулзсан. Эрчим хүчний салбарт л гэхэд 68 төсөл хэрэгжүүлэхээр боловсруулжээ. Энэ 68 төсөл, төслийн ТЭЗҮ-г боловсруулахад маш их хэмжээний хөрөнгө мөнгө, цаг хугацаа зарцуулсан. Эдгээр 68 төслийг бүгдийг хэрэгжүүлбэл манай улсын эрчим хүчний хэрэгцээ 20 дахин нэмэгдэхээр байгаа юм. Мөн барилгын салбарт л гэхэд барилгын тусгай зөвшөөрөлтэй компани 2012 онд 1800 бсан бол өнөөдөр энэ тоо 2,5 дахин өсөж 4600 болсон. Өнөөдөр зах зээл дээр 30 мянга гаруй орон сууц бэлэн болсон байна, худалдан авалт байхгүй, хөрөнгө түгжээд байна. Эндээс үзэхэд Засгийн газрын бодлого маш тодорхой байх ёстой. Иймд энэ дөрвөн жилд салбартаа хамгийн оновчтой 3-5 үйлдвэр байгуулах үүргийг салбарын сайд, Засгийн газрын гишүүн бүрт өгөөд байгаа гэж Ерөнхий сайд хэллээ.
Эдийн засгаа сайжруулахын тулд гадаадын хөрөнгө оруулалтыг татахын зэрэгцээ үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлого явуулна, үүнд онцгой анхаарна. Энэ бол найдвартай хөрөнгө оруулалт. Иргэдийг үндэсний үйлдвэрлэлээ, бие биенээ дэмжих, худалдан авалт хийхийг уриалсан гэлээ.
Шинэ төрлийн татвар бий болгохгүй, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд 1,5 тэрбум төгрөгөөс бага жилийн орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэг хувь болгон бууруулна. Энэ асуудал иргэдээс дэмжлэг хүлээж байна. Мөн “Итгэлийн зээл” олгож, жижиг дунд үйлдвэрлэл, өрхийн аж ахуй, бичил бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлнэ гэлээ.
Ахмадын тэтгэвэр, оюутны далан мянган төгрөг, хүүхдийн мөнгөний талаар асуусан иргэдийн асуултад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр,
О.Содбилэг гишүүн бид хоёр “Ач санах тухай буюу насны хишиг тэтгэврийн тухай хуулийг өнгөрсөн парламентийн үед санаачилсан ч УИХ-аар хэлэлцээгүй. Шинэ Засгийн газар энэ төслийг Ахмад настны тухай хууль болгож хуралдаанаараа хэлэлцэн дэмжиж, УИХ-д хэлэлцүүлэхээр өргөн барьсанд баяртай байгаа. Хамтын тэтгэврийн хуульд 7 мянган ахмад л хамрагдах байсан бол “Насны хишиг” тэтгэврийг 78 мянган хүн хүртэх юм. Эдийн засаг сайжрахын хэрээр жилд хоёр удаа биш дөрвөн удаа буюу улирал тутам “Насны хишиг” олгохоор төлөвлөсөн гэлээ.
Мөн зээлийн хүүг бууруулах аргачлалыг боловсруулсан, цалингийн зээлийн хүүг бууруулахын төлөө ажиллана гэв.
Залуучуудын хөгжлийн тухай хуулийг санаачилсан. Энэ хуулийг боловсруулж, УИХ-д хэлэлцүүлэхээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан. Манай Засгийн газар Хүүхэд, залуучуудын агентлагийг байгуулсан гэдгийг хэллээ.
Оюутны 70 мянгыг зогсоосон, 70 мянга авах гэж Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд сурах хүмүүс олон байна. МСҮТ-ийг менежментийн хувьчлалаар багш нарт нь хувьчлахаар эрх зүйн зохицуулалтыг хийхээр болж байгаа. Оюутны 70 мянгыг зогсоож, оюутны сургалтын төлбөрийн зээлийг бий болголоо.
Хүүхдийн мөнгийг алагчлалгүй олгоно. Ингэхдээ 60 хувьд бэлнээр, 40 хувьд нь хуримтлалаар 2019 онд бөөнд нь олгоно гэлээ.
Эрдэнэтийн иргэдтэй хийсэн уулзалтын үеэр хамгийн олонтаа давхардсан асуулт нь Эрдэнэт үйлдвэр, “Монголросцветмет” компанийн 49 хувийг худалдсантай холбоотой асуудал байлаа. Засгийн газар энэ асуудлыг судлах, шалгах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан. Энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар ажлын хэсгийн дүгнэлттэй танилцаж хэлэлцээд Засгийн газар шийдвэр гаргасан байгаа. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат шийдвэрийг танилцуулав.
1. Хувьцаа худалдсаны дараа дээрх хоёр компанид 51:49 хувийн хувьцааны эрх мэдлийн харьцаа алдагдсан байна. Иймд “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмет” компанийн ТУЗ болон гүйцэтгэх удирдлагад төр 51 хувийн эрх мэдлээ хэрэгжүүлэх чиглэлээр холбогдох дүрэм, журмыг өөрчилж хяналт тавьж ажиллахыг холбогдох сайд нарт даалгасан.
2. Мөн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг худалдсантай холбоотойгоор гаргасан Сангийн сайдын тушаалуудыг хүчингүй болгосон.
3. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг худалдах асуудлыг хэлэлэлцсэн 2016 оны зургадугаар сарын 13-ны өдрийн Засгийн газрын хуралдааны нууц байсан тэмдэглэл, мэдээллийг олон нийтэд ил тод хүргэхээр болсон.
4. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг худалдаж авах санхүүгийн эх үүсвэрийг нэр бүхий арилжааны банкнаас гаргасан байх тул хуульд заасан эрхийн дагуу энэ үйл ажиллагааг шалгаж танилцуулахыг Монголбанкинд уламжилсан гэдгийг хэллээ.
Орхон аймаг, Эрдэнэт хотын иргэд энэ шийдвэрийг талархан хүлээн авч байгаагаа уулзалтын үеэр илэрхийлж, цаашид ямар арга хэмжээ авахыг сонирхож байлаа. Үүнд Ерөнхий сайд, МАН-ын бүлэг энэ асуудлыг сайтар ярилцаж байгаа. Засгийн газрыг төлөөлж 49 хувиа худалдаж авахаас татгалзах шийдвэр гаргасан хүмүүсийн үйлдлийг болон хувьцааны худалдаа хуулийн дагуу явагдсан эсэхийг шалгах, УИХ-ын төвшинд ахин ярилцах зэрэг манай намын бүлэг дээр янз бүрийн санаа оноо гарган нухацтай хэлэлцэж байгаа. Эцсийн бүлэгт МАН хамгийн зөв хувилбараар шийднэ. Хувьчлалын явцыг шалгадаг газар нь шалгаж, хууль бус болсон үгүйг тогтооно. 49 хувийг худалдаж авсан талтай Засгийн газар ярилцана, гэхдээ дээрэм хийхгүй. Монголын төр хувийн хэвшилд дээрэмчин аятай хандаж болохгүй гэдгийг Ерөнхий сайд онцоллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
-
2016 оны 10 сарын 07
Азийн хөгжлийн банк 150 сая ам.долларын дэмжлэг үзүүлжээ
-
2016 оны 10 сарын 07
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Олон улсын “Тахь групп” төслийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтад Олон улсын “Тахь групп”-ын ерөнхийлөгч, Швейцарь Улсын иргэн амьтан судлаач доктор Рейнхард Шинидриг, Удирдах зөвлөлийн гишүүн, нарийн бичгийн дарга Мериям Бурс, Монгол дахь салбарын дарга Н.Энхсайхан нар оролцов.
Уг группыг 1999 онд Христиан Освальд өөрийн найз Швейцарийн малын эмч ЖонФиар Зийгфрид, хатагтай Дороттее Штамм нарын хамтаар санаачлан байгуулсан бөгөөд олон арван хувь хүмүүс, байгаль судлаач, адуунд элэгтэй хүмүүс дэмжин ажилладаг юм байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2013 оны хавар 3 тахийг Швейцарийн Цюрихь хотоос Японы “Тама” амьтны хүрээлэнд хүргэх ажлыг “Тахь групп” амжилттай зохион байгуулсан юм. “Тама” амьтны хүрээлэн Монгол тахиар бүл нэмж, шинэ өргөтгөл байгуулж ашиглалтад оруулснаар Японд монгол тахь өсөж үржиж эхэлсэн бөгөөд ирээдүйд арлын орноос Монгол руу тахь илгээх төслийг дэмжих хамтын ажиллагааны суурь тавигдсан байна.
Олон улсын “Тахь групп” нь сүүлийн жилүүдэд ж Чехийн амьтны хүрээлэнгээс Монголд тахь буцаан авчрах ажлыг идэвхтэй дэмжин ажиллаж байгааг уулзалтад оролцогчид хэллээ. 2012, 2013, 2014, 2015, 2016 онд Зүүнгарын говь, Тахийн талд нийт 26 тахь тээвэрлэн авчрах өртөг зардал бүхий хүнд ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн. Праг хотын амьтны хүрээлэн, Чех Улсын Элчин сайдын яамны идэвхтэй хамтын ажиллагаа, дэмжлэгээр тахь нутагшуулах төслийн зарим тулгамдсан ажлуудын санхүүжилтийг шийдвэрлэн ажиллаж байгааг танилцуулав.
Мөн 2012 онд Хятадын Жимсарын тахь үржүүлгийн төвөөс тахийн 4 азаргыг Зүүнгарын популяцид нэмж тээвэрлэн авчирсан нь зэрлэг амьтан хамгаалах үйлсэд төдийгүй Хятад, Монгол улсын хил дамнасан байгаль хамгаалах хамтын ажиллагааны анхны алхам болсон байна.
Тахь сэргээн нутагшуулах ажлын хүрээнд улсын тусгай хамгаалалттай нутгийн хамгаалалтын захиргаа өргөжин, говийн унаган төрх, экосистемийг цогцоор хамгаалах, судлах бололцоо бүрдэн манай орны алслагдмал баруун хязгаар нутагт хүрээлэн буй орчны судлал, байгаль хамгааллын чиглэлийн судалгаа шинжилгээний орчин үеийн түшиц төв болж иржээ.
-
2016 оны 10 сарын 07
...Энэ бол эрхэм түшээ Ц.Нямдоржийн зүг илгээж буй эхний “сум”. Бараг төрөлх намын нь зүгээс энэ үйлдэл гарсан болов уу гэж хардаж байна. Яагаад гэхээр юм бүхнийг мөнгөөр шийдчих гэдэг, ер нь мөнгөөр ч шийдэж ирсэн, мөн том дарга байсан түүний балгаар хэвлэлийн нь төлөөлөгч хэдэн сар ч билээ шоронд суугаад гарсан эдний намын бурхан дүртэй нэг нөхөр бий л дээ...
-
2016 оны 10 сарын 07
УИХ-ын Байнгын хороод болон чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:
НЭГ. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:
1. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 09 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл.
2. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Ажлын хэсгүүд байгуулах тухай.
ХОЁР. ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:
10.00 цагаас:
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 09 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл.
-
2016 оны 10 сарын 07
Г.Уянга: Төрийн толгойд зайдагнасан хүн завсар зайгүй шүүмжиллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийж, цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлсэн. Эл уулзалтын талаар УИХ-ын гишүүн асан Г.Уянга ийнхүү дүгнэжээ.
УИХ-ын гишүүн асан Г.Уянга: 26 жил завсаргүй төрийн толгойд зайдагнасан хүн завсар зайгүй шүүмжиллээ. Нэг талаар эмгэнэл, нөгөө талаар сайн хэрэг. Харин гарц л түүнд алга бгаа нь харамсалтай. Аргагүй дээ, тэр өөрөө энэ олигарх тогтолцоог бүтээгч төдийгүй өөрөө түүнийг бүрдүүлэгч эд эс, эрэг шураг нь шүү дээ! Тиймээс өөрчилж чадахгүй төдийгүй хүсэлгүй хүмүүсийн нэг гарцаагүй мөн !
-
2016 оны 10 сарын 07
”Чингис хаан” ОУНБ
10.00 цагт: Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат нисэхийн салбарынхантай уулзалт хийнэ. Утас 91912343, 91615500
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв
10.00 цагт: Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдрийг угтан сэтгүүлчдэд зориулсан нээлттэй өдөрлөг болно.
Сэлбэ гол
11.00 цагт: БОАЖЯ, НЗДТГ, Нийслэлийн засаг дарга С.Батболд Сэлбэ гол дагуу мод тарих ёслолд оролцоно. Жич: Хотын захиргааны гаднаас сэтгүүлчдэд зориулсан автобус 10.00 цагт явна. Утас: 99778587
МҮОНРТ
11.00 цагт: МЗХ-оос уламжлал болгон зохион байгуулдаг хайрын шүлгийн “Цагаан уул-2016” наадам эхэлнэ.
Батлан Хамгаалах Их Сургууль
13.00 цагт: Монгол Улсын баатруудын хүндэтгэлийн цогцолборын нээлт болно. Утас: 99299634
Тэмүүжин өрлөг сургууль
13.30 цагт: ”БХИС-95” Эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 99299634
Танан төв
15.00 цагт: Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Шинжлэх ухааны Академи хамтран зохион байгуулах олон нийтэд зориулсан “Эрдэмтдийн үг” лекц болно. Утас: 99045949
-
2016 оны 10 сарын 07
Миний харж байгаагаар ямар нэгэн хувьчлал явагдаагүй. Гадны ААН-д байсан 49 хувь Монголын талд ирсэн байгаа. Хэрвээ хувьчлах байсан бол Монголын төр хэлэлцэнэ.
-
2016 оны 10 сарын 07
2016.10.6, Пүрэв гараг / Билгийн тооллын: 5
Намрын адаг шар нохой сар
Долоон улаан мэнгэтэй Цагаагчин тахиа өдөр
Аргын тооллын: 2016.10.6, Пүрэв гараг
Наран ургах шингэх: 06.59-18.21
Үс засуулбал: Эд,мал арвижна
Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиаболой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.
-
2016 оны 10 сарын 07
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө зарим газраар цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар хур тунадас,цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, цасан шуурга шуурна. Хүйтэрч шөнөдөө Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 6-11 градус хүйтэн, бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас, нойтон цас орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, цасан шуурга шуурна. Хүйтэрч шөнөдөө Дундговийн нутгаар 1-6 градус хүйтэн, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө бүх нутгаар 1-6 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна.
-
2016 оны 10 сарын 06
Шадар сайд У.Хүрэлсүх Азийн хөгжлийн банкны Захирлуудын зөвлөл дэх Японыг хариуцсан Гүйцэтгэх захирал ноён Коичи Хасэгаватайг хүлээн авч уулзлаа
-
2016 оны 10 сарын 06
Хүндийн өргөлтийн Мастерсын ДАШТ Герман улсад боллоо. 47 орны 987 тамирчин өрсөлдсөн тус тэмцээнд манай улсаас гурван туйванч оролцсоноос Ц.Оюунчимэг мөнгөн медаль хүртлээ.
-
2016 оны 10 сарын 06
Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд өнөөдөр /2016.10.06/ Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Чепурнойг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд ноён Элчин сайд С.Чепурнойтой уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлээд хоёр орны харилцаа сүүлийн жилүүдэд хөгжиж байгааг тэмдэглэв. Тэрбээр хоёр талын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэхэд хууль тогтоох байгууллагуудын нягт хамтын ажиллагаа чухал болохыг онцлоод тус улстай худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, уул уурхай, зам тээврийн салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх сонирхолтой байгаагаа дурдаж, энэ тал дээр анхаарал хандуулж ажиллахыг ноён Элчин сайдаас хүсэв.
Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Чепурной УИХ-ын даргыг парламентын тэргүүнээр сонгогдон ажиллаж буйд нь баяр хүргэв.
Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа ЗХУ-ын үеэс эхлэлтэй бөгөөд өнөөг хүртэл идэвхтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа ноён Элчин сайд С.Чепурной хэлээд цаашид Монгол, Беларусь Улсын хамтын ажиллагааг улам хөгжүүлэх өргөн боломж байгааг онцлов. Мөн тэрбээр хоёр улсын хооронд өндөр дээд хэмжээний харилцан айлчлалуудыг тогтмолжуулах, яриа хэлэлцээрийн түвшинд байгаа төсөл хөтөлбөрүүдийг ажил хэрэг болгох тал дээр УИХ-ын даргыг дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм. Тухайлбал, Беларусь Улсын Хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр зорчигч тээврийн автобус, зам засвар арчилгааны машин, гал унтраах машин, тоног төхөөрөмж, хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийг нийлүүлэх ажлыг зохион байгуулахад бэлэн байгаагаа УИХ-ын даргад уламжилсан.
УИХ-ын дарга М.Энхболд Монгол, Беларусийн харилцаа, олон талт хамтын ажиллагааг бодит агуулгаар баяжуулан хөгжүүлэхэд ноён Элчин сайд чухал хувь нэмэр оруулна гэж найдаж байгааг илэрхийлээд, УИХ-ын даргын хувьд болон УИХ-ын зүгээс дэмжиж ажиллахаа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2016 оны 10 сарын 06
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хур тунадас ихтэй байна.
-
2016 оны 10 сарын 06
Авлигатай тэмцэх газраас гаалийн байгууллагын авлигын эрсдлийг тодорхойлох, авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг тогтоох, арилгах зорилгоор Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар хотын гаалийн газарт хяналт шалгалтыг эхлүүллээ.
Ажлын хэсэг нэн түрүүнд гаалийн салбар дахь эрсдэлтэй ажлын байр, албан тушаалын судалгаа хийж, байгууллагын эрсдлийг тодорхойлох юм. Авлига, ашиг сонирхлын зөрчлийн шалтгаан, нөхцөлийг тогтоож, арилгах чиглэлээр цаашид ажиллах нь ажлын хэсгийн өөр нэгэн томоохон зорилт ажээ. Түүнчлэн гаалийн салбарт мөрдөж буй хууль тогтоомж, дүрэм журмыг хянан үзэж, албан тушаалтанд хууль тогтоомжоор хориглосон, хязгаарласан хэм хэмжээг сахин мөрдөж буй явц байдалд дүн шинжилгээ хийж, тодорхой санал боловсруулна.
Гаалийн байгууллагын албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хэрхэн бүрдүүлсэнд хяналт шалгалт хийхийн зэрэгцээ гаалийн байцаагчдыг сэлгэн ажиллуулсан нөхцөл байдлыг судлан, арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлнэ.
Хяналт шалгалтын ажлын хэсгийг Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, ахлах комиссар Д.Дуламсүрэн ахалж байна.
-
2016 оны 10 сарын 06
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2016.10.06/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат танилцуулсан юм.
Тэрбээр, “Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлд орсон нэг шалтгаан нь сүүлийн жилүүдэд хэрэгжүүлж ирсэн төсвийн хэт тэлсэн бодлого, төсвийн сахилга, хариуцлагагүй байдалтай холбоотой гэдгийг Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Олон улсын валютын сан зэрэг байгууллагаас сүүлийн үед гаргаж буй тайлан мэдээлэл, бие даасан судлаачдын дүгнэлтэд санал нэгтэй дүгнэж байна.
УИХ-ын намрын чуулганы хуралдааныг нээж УИХ-ын дарга М.Энхболд хэлсэн үгэндээ ч улс орны өмнө тулгараад байгаа хүндрэлийг даван туулахын тулд УИХ, Засгийн газрын зүгээс ямар байр сууринаас, ямар үзэл бодолтойгоор хандах ёстой вэ гэдгийг тодорхой дүгнэсэн билээ.
2016 оны төсвийн тодотголд баримталсан төсвийн нэгдмэл байдлыг хангах, төсвөөс гадуур аливаа арга хэмжээ хэрэгжүүлэхгүй байх, төсвийн сахилга батыг чанд мөрдөх арга хэмжээг Монгол Улсын 2017 оны төсвийн жилд үргэлжлүүлнэ.
Татварын орчныг тогтвортойгоор хадгалах, зарлагын өсөлтийг хязгаарлах, Засгийн газрын өрийг хуулийн хязгаарт багтаан тогтворжуулах, төсвийн тогтвортой байдлыг бий болгох замаар макро эдийн засгийн өсөлтийг хангах зорилтын хүрээнд дараах бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр 2017 оны төсвийн төслийг боловсрууллаа” хэмээн танилцуулгынхаа эхэнд дурдсан.
Засгийн газраас эдийн засгийг хүндрэлээс гаргаж, тогтворжуулах зорилгоор уул уурхайн томоохон төсөл, хөтөлбөрүүд болох Оюутолгойн далд уурхайн төсөл, Тавантолгойн төсөл, Гацууртын алтны ордны төсөл, Тавантолгойн цахилгаан станц, ДЦС3-ын хүчин чадлыг өргөтгөх төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Хувийн хэвшлийнхний үйл ажиллагаа болон Засгийн газраас авч хэрэгжүүлэх бодлогын үр дүнд Монгол Улсын эдийн засгийн бодит өсөлтийг 2017 онд 3.0 хувьд хүрнэ гэж тооцож байгаа ажээ.
Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг тооцохдоо эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлоготой уялдуулан, ирэх 2017 онд татварын орчныг тогтвортой байх бодлогыг баримтлан шинээр татвар бий болгохгүй, татварын хувь хэмжээг нэмэгдүүлэхгүй байхаар тооцжээ. Энэ нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийн зүгээс гаргаж ирсэн татварын орчинг тогтвортой байлгах санал, хүсэлттэй нийцэж байгаа юм байна.
Уул уурхайн томоохон төслүүдийг эрчимжүүлж, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар уул уурхай, дэд бүтцийн салбарыг дагасан эдийн засгийн өсөлтийг бий болгох, төрийн өмчит аж ахуйн нэгжийг хувьчлах, алдагдалтай ажиллаж байгаа төрийн өмчит компаниудын менежментийг сайжруулах замаар ашигтай ажиллуулах бодлого баримталснаар төсвийн орлогыг нэмэгдүүлэх боломжтой хэмээн Ерөнхий сайд танилцуулсан.
Бүх шатны төсөвт байгууллагууд хэмнэлтийн зарчмаар ажиллах, төрийн албан хаагчдын цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийн одоогийн түвшнийг хадгалах, иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг бууруулахгүй байх, статистик, хүн ам зүйн өөрчлөлтөөс шалтгаалан нэмэгдэх нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн зардлыг төсөвт тусгах зарчмыг мөн баримталжээ.
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зарим арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж эхлэх, тухайлбал, ахмад настай азай буурлууддаа “Насны хишиг”олгох эрх зүйн орчныг бүрдүүлж, 2017 оны төсвийн жилээс хэрэгжүүлж эхлэхэд 20.5 тэрбум төгрөг тусгасан байна.
Их, дээд сургуульд суралцагч оюутны санхүүгийн дарамтыг бууруулах зорилтын хүрээнд шинээр байгуулагдсан “Боловсролын зээлийн сан”-гийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах 101.5 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг ирэх оны төсөвт тусгажээ.
Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 5,974.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 22.8 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 8,564.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.7 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 2,589.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 9.9 хувьтай тэнцэж Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагыг хангахаар байгааг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат танилцуулгынхаа үеэр мэдээлсэн.
Монгол Улсын 2017 оны төсвийн тухайн хуулийн төслийг дагалдуулан нийт 15 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 2 тогтоолын төслийг өргөн мэдүүлэхээр бэлтгэжээ. Үүнд “Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын 2016 оны 47 дугаар тогтоолд “төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахад ажил олгогчоос олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг ажилласан хугацааг нь харгалзан 36 хүртэлх сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээтэй байх”-аар Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн хамт өргөн мэдүүлэхээр заасны дагуу боловруулсан холбогдох хуулийн төслүүд багтаж байгаа юм байна.
Түүнчлэн эдийн засаг, төсөв, санхүүгийн хүндрэлтэй нөхцөлд байгаа хэдий ч ахмад настны орлогын баталгааг сайжруулах зорилгоор 70 ба түүнээс дээш настай азай буурлуудад жилдээ 2 удаа 100-300 мянган төгрөгийг олгохоор тооцож холбогдох заалтыг Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан.
Тухайлбал УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Д.Эрдэнэбат нар төрийн албан хаагчдын тэтгэвэрт гарахдаа 36 сар хүртэлх цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авах асуудлыг хуулийн төсөлд хэрхэн тусгасан талаар тодруулсан бол УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ц.Энхтүвшин нар хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчдийг хэрхэн дэмжихээр төлөвлөж байгааг лавласан. Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Н.Учрал нар хүүхдийн мөнгийг хэрхэн олгохоор тусгасан талаар асууж байлаа.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хариулснаар, Төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг тогтвортой үргэлжлүүлэх зорилтын хүрээнд төрийн албан хаагчийн өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжтэй холбоотой өмнөх зохицуулалтыг сэргээх, үүнтэй уялдуулан ирэх онд тэтгэвэрт гарахад олгох тэтгэмжийн зардлыг 89.6 тэрбум төгрөгөөр тооцон төсөвт тусгасан байна. Өөрөөр хэлбэл төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахдаа 36 сар хүртэлх цалинтай тэмцэх хэмжээний тэтгэмж авах зохицуулалт хэвээр үргэлжлэх аж.
Дотоодын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих, үндэсний үйлдвэрт тушаасан малын арьс шир, ноос болон хүнсний улаанбуудайн урамшуулалд зориулж нийт 54.0 тэрбум төгрөгийг ирэх 2017 онд олгохоор тогтжээ. Мөн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, малчид, тариаланчдыг дэмжих ажлыг зохион байгуулж байна хэмээн Ерөнхий сайд хэлсэн.
Хүүхдийн мөнгөний тухайд, төсвийн орлогын боломж хомс, эх үүсвэр дутагдалтай байгаа хүндрэлийн улмаас 2012 оноос хойш олгож ирсэн хүүхдийн мөнгийг ирэх 2017 оны тухайд зорилтот бүлгийн өрхүүдэд буюу нийт өрхийн 60 хувьд олгохоор төлөвлөж, шаардагдах эх үүсвэрийг төсөвт тусгасан гэлээ. Үлдсэн 40 хувьд нь 2019 оноос нөхөн олгоно хэмээн тэрбээр нэмж хэлсэн.
Асуулт хариултын дараа УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Ц.Нямдорж, Ж.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва, Д.Эрдэнэбат, Д.Дамба-Очир, О.Баасанхүү, Ж.Энхбаяр, Г.Занданшатар, С.Эрдэнэ нар үг хэлж байр сууриа илэрхийлснээр Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлэг дуусч, төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 10 сарын 06
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр Монголын Барилгын үндэсний Ассоциацын удирдлагуудтай уулзан төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, уялдааг хэрхэн сайжруулах боломж байгаа талаар нээлттэй ярилцлаа.
Тус ассоциацийн бүрэлдэхүүнд сүүлийн 10 жилийн турш Монголын бүтээн байгуулалтын түүхийг бичилцсэн шилдэг барилгын компаниудыг үүсгэн байгуулагч, захирал, гүйцэтгэх захирал, ерөнхий инженерүүд багтдаг юм байна. Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга С.Батболд бүтээн байгуулагчид, баялаг бүтээгчдээ бүхий л талаар дэмжин ажиллахаа хэлээд, орон сууцны зах зээлд оролцох төрийн оролцоог өөр хэлбэрт шилжүүлэх бодлого баримтлан ажиллана гэсэн юм. Төр илүү хямд, илүү сайн барилга барих гэж бизнес эрхлэгч нартай өрсөлдөх биш харин тэднийг бодлогоор дэмжин төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны нийлүүлэлтийг сайжруулах нь чухал гэж үзэж байгаагаа хотын дарга хэллээ.
Түүнчлэн Улаанбаатар хотод хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд хамтран ажиллах боломж нээлттэй байгааг дуулгав. Утааг бууруулж, гэр хорооллыг дахин төлөвлөх, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дахин барилгажуулах ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд бодлогын хүрээнд хамтран ажиллах зайлшгүй шаардлагатайг дурдаад, орон сууцны хөнгөлөлтийн талаар бодлогын шинэ төлөвлөлт хэрэгтэй байгааг хэлсэн юм.
Нийслэлийн Засаг даргын ирэх 4 жилд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт газрын тооллого явуулж, газрын нэгдсэн сан байгуулахаар туссан. Энэ нь газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах шинэ менежмент нэвтрүүлэх, дэд бүтэц нь шийдэгдсэн сул газруудад ямар ч хөрөнгө оруулагч ирээд бүтээн байгуулалт хийх боломж бүрдүүлэхэд чухал алхам болохыг хотын дарга онцоллоо.
Нийслэлээс шийдвэр гаргаад иргэддээ, бизнес эрхлэгчиддээ шууд тулгадаг биш гаргах гэж байгаа шийдвэр бүхэн доороосоо эхээ авсан, тэдний хүсэн хүлээсэн шийдвэр байх ёстой гэсэн зарчим баримтлан ажиллана. Тиймээс нийслэлийн Засаг даргын дэргэд олон нийтийн зөвлөл байгуулж тэр зөвлөлд барилгын салбарын төлөөллийг оролцуулж бэрхшээл, боломжуудыг нь ч сонсож, нээлттэй ажиллах болно гэдгээ хотын дарга уулзалтын үеэр хэллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 10 сарын 06
Оюутны 70 000 төгрөгийн тэтгэмжийг 2017оноос зогсоож байгаа. Харин МСҮТ-ийн суралцагчдад олгодог 70 000 төгрөгийг шууд зогсоож байгаа нь “айлын хүүхдийг алаг үзэж” байна гэж үзсэн оюутнууд яг одоо Тусгаар тогтнолын ордоны гадаа жагсаал хийж байна. Тэд Н.Номтойбаяр сайдыг тэтгэмжийн асуудлыг эргэн харах хэрэгтэй хэмээн уриа, лоозон барьжээ.