Цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "2024 оны төсвийн тодотголыг хийхэд яг ийм асуудал гарсан. Бараг дэлхийд байхгүй суурь тэнцэл гэх нэр томъёог гаргаж ирсэн. Өөрөө өөрсдийгөө ингэж хуурч болохгүй. Ам дашсан хэрээ 13 эргэнэ гэдэг шиг л юм болж байна. Үнэн асуудлаа тодотголоор нь оруулж ирэхгүй, хуулийн хулгайгаар нэр томъёог нь өөрчлөөд оруулж ирж байна. Яагаад хуулийн дор засаглаж чадахгүй болчхоод байгаа юм бэ. Хуулийн гадна гаргачихвал гадаад зээлгүй болчих юм шиг яриад байгаа юм бэ. Ийм зүйл байхгүй. Авсан зээлээ төлөх л ёстой. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх ёстой" гэв.