УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын ерөнхий аудирторын албан тушаалд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн үг хэллээ.
Тэрбээр "Төрийн санхүү болон төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэхэд үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд аудитын байгууллага хараат бусаар ажиллаж, мэргэжлийн дүгнэлтий гаргаж, үр өгөөж, ил тод байдлыг сайжруулахад мөн дотоод хяналт шалгалтыг сайжруулахад дэмжлэг үзүүлж ажиллах ёстой. Тиймээс миний хувьд шинэ удирдлагыг мэргэжлийн хүн учир сайн ажиллах байх гэж бодож байна.
Засгийн газраас шинэ удирдлага Сангийн яам, сайд хараат бус ажиллах ёстой. Нэг зүйлийг хэлэхгүй бол болохгүй нь. Их онигоотой зүйл боллоо.
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай гэсэн энэ хуулийн төслийг үндсэндээ Сангийн яам бусдаар гар хөл бариулж хийсэн байна. УИХ-ын гишүүд энэ хуулийн төслийг өргөн барих гэж байгаа юм шигээр 40 орчим гишүүнээр гарын үсэг зуруулсан байна. Сангийн яам бол хуулийнхаа хулгайн дээр мэргэшсэн гэж харж байна. Төсвийнхөө өр зээлийг гадна гаргах хуулийн төслийг хийж байгаа юм байна" гэв.