-
2016 оны 11 сарын 02
Засгийн ээлжит хуралдаан маргааш 15:00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.
Хуралдаанаар сайд нар 10 асуудал хэлэлцэж, хоёр танилцуулгыг сонсох юм байна. Тухайлбал, Ерөнхий сайдын айлчлалын дүн, дэлхийн худалдааны байгууллагад протоколд нэгдэн орох, Монгол, Хятадын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэх аж.
Хэлэлцэх асуудлыг дэлгэрэнгүйгээр хүргэе.
-
2016 оны 11 сарын 02
Эрч хүч, хайр дурлалаас тань үүссэн хэд хэдэн зүйл болно гэдэгт итгэлтэй байж болно. Хайртай хүнтэй бүх Загаснуудад сайхан мэдээ байна. Энэ нь та нарын харилцаа илүү удаан үргэлжилж эсвэл шинээр эхлэх ба хамт байх гэсэн дур хүсэл тань өсөх болно. Харин муу мэдээний хувьд гэвэл таны удирдах, аливаа зүйлийг зохицуулах, хийсэн юм тань бодлоос салдаггүй зан атаархах, сэжиглэх байдал тань хүртэл өснө. Мөн оюуны хөдөлмөр хийдэг хүмүүс өнөөдөр тийм ч сэтгэл сайхан байхгүй бөгөөд бага зэргийн өвчний шаналал зовоох болно.
-
2016 оны 11 сарын 02
1.Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаан 09.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/.
2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/;
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Төсвийн байнгын хорооны 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 03 дугаар тогтоолоор байгуулагдсан төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн эдийн засаг, санхүүгийн байдлыг хянан шалгах, дүгнэлт гаргах бүхий үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцэх.
3.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
“Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
“Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
4.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “В” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
“Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх Үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.11.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.
-
2016 оны 11 сарын 02
1. Үсээ үргэлж илж бай
Өглөө сэрээд хурууныхаа өндгөөр үсээ самнах маягаар хойш урагш илээрэй. Ингэснээр толгойн мэдрэлийн цэгүүд цочирч, тархи оюун ухаан сэргэж, даралт буурах сайн талтай. Толгой эргэх, өвдөх, үс унах, зүрх дэлсэх, мэдрэлийн ядаргаанаас урьдчилан сэргийлнэ.
2. Нүдний дасгал
Тайван орчинд анхаарлаа төвлөрүүлээд нүдээ хагас анин нар зөв, нар буруу, баруун зүүн, дээш доош алгуур эргэлдүүлнэ. Дараа нь нүдээ огцом нээж дээрх үйлдлийг давтана. Дээрх дасгалыг хийснээр нүдний ядаргаа, чилээ гарч, хараа хурцлагдахын зэрэгцээ толгой эргэх, нүд эрээлжлэх болон нүдний бусад эмгэгүүдээс сэргийлнэ.
3. Шүдээ товшиж занш
Амаа жимийн анхаарлаа төвлөрүүлээд эхлээд араагаа, дараа нь үүдэн шүд, соёогоо зуугаад товшино. Энэ нь шүдний өвчнөөс сэргийлэхийн зэрэгцээ шүдийг тань бэхжүүлэхэд тустай.
4. Өглөө бүр эвшээ
Өглөө бүр хамраараа амьсгаа аван хэвлийгээ дүүргээд толгойгоо өргөн амаа ангайн эвшээж амьсгалаа гаргах уг дасгалыг 12 удаа хийж занших нь уушгины үйл ажиллагааг тань сайжруулахын хажуугаар зүрх уушгины цусан хангамжийг нэмэгдүүлж, цээж давчдах, багтрах, бөгшүүлж ханиалгахаас сэргийлэхэд тустай.
-
2016 оны 11 сарын 02
Шинэ ургацын гурил хямдарлаа.
Дотоодын шинэ ургацын гурил үйлдвэрлэлийн талаар Алтан Тариа компанийн Бизнес Хөгжлийн хэлтсийн дарга З. Намсрайжаваас асууж тодрууллаа.
Энэ жилийн намрын ургацын улаан буудай, гурилын зах зээлийн төлөв байдал ямар байна вэ?
ХХААХҮЯамны гаргасан намрын ургац хураалтын балансын мэдээгээр Монгол улс 450 гаруй мянган тн улаан буудай одоогоор хураан аваад байна. Энэ хэмжээ нь бүтэн жилийн гурилын хэрэгцээгээ бүрэн хангана. Хүнсний улаан буудайн стандартыг хангах чанарын үзүүлэлт сайн байна. Нөгөө талаар Оросын холбооны улс түүхэндээ байгаагүй буюу 120 сая тн үр тариа хураан авсаны 75 сая тн нь улаан буудай бөгөөд үүнээс 30 сая тн-ыг экспортлохоор төлөвлөж байна. Мөн дэлхий хэмжээнд 750 сая тн улаан буудай хураан авч байгаа нь өмнөх жилээс 50 сая тн орчимоор илүү үйлдвэрлэсэн юм. Эдгээрээс харахад энэ жилийн улаан буудайн үйлдвэрлэл дэлхий нийтээрээ илүүдэлтэй байгаа.
Дотоодод авч байгаа буудайн үнэ дэлхийн зах зээлтэй харьцуулахад ямар байгаа вэ?
Дэлхийн зах зээл дээр одоогийн байдлаар буудайн үнэ 1тн нь 150$ орчим, төгрөгт шилжүүлбэл 360 мянга орчим болсон байна. Алтан тариа компани 2016 оны намрын ургацаас, хүнсний стандарт шаардлага хангасан улаан буудайг нэг тн-ыг чанараас шалтгаалан 400-440 мянган төгрөгөөр худалдан авч байгаа. Үүнийг дагаад шинэ ургацын улаан буудайгаар үйлдвэрлэж байгаа гурилын үнээ 11 сарын 01-нээс эхэлж 20%-иар бууруулан худалдаанд гаргаж байгаа юм. Жишээ нь: БГ-075 буюу 1-р гурилын үнэ 890₮-өөс 740₮ болж буурсан.
Шинэ ургацын буудайгаар үйлдвэрлэж буй гурилын чанар ямар байгаа вэ?
Гурилын үйлдвэрийн үндсэн түүхий эд болох хүнсний улаан буудайн чанарын гол үзүүлэлтийн нэг цавуулаг болон бусад чанарын үзүүлэлтүүд өмнөх жилүүдийнхээс харьцангуй сайн байгаа тул манай компанийн үйлдвэрлэн гаргадаг гурил сорт бүр дээрээ чанар сайн байгаа.
Иргэдийн худалдан авах чадвар муу байгаа нь гурилын борлуултанд ямараар нөлөөлж байна вэ?
Эдийн засгийн хүндрэл, валютын ханшны өсөлтийн нөлөөлөөгөөр импортын барааны үнэ өссөөр байгаа нь иргэдийн худалдан авах чадварт хүндээр тусч байна. Сүүлийн жилүүдэд дотоодын хүнсний хэрэгцээний гол нэрийн бүтээгдэхүүн болох мах, төмс, хүнсний ногоо, гурил гэх зэрэг бүтээгдэхүүнүүдийн нийлүүлэлт ихтэй байна. Иймээс Алтантариа ХХК нь бүтээгдэхүүнийхээ үнийг бууруулан борлуулж байна.
Иргэд маань ирэх онд чанар сайтай гурилыг хямд үнээр хэрэглэх болж байна гэж ойлгож болох уу?
Гурилын үйлдвэрийн түүхий эд болох улаан буудайн нөөц ихтэй байгаа тул хэрэглэгчид маань ирэх онд хямд үнээр хэрэглэх боломжтой болж байна.
ТӨЛБӨРТЭЙ НИЙТЛЭВ
-
2016 оны 11 сарын 02
2016.11.01 / БИЛГИЙН ТООЛЛЫН 2
ӨВЛИЙН ТЭРГҮҮН ШАРАГЧИН ГАХАЙ САРЫН
НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ГАХАЙ ӨДӨР
-
2016 оны 11 сарын 02
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 0-5 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул голын саваар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 16-18 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 17-19 градус, бусад хэсгээр 12-14 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна.
-
2016 оны 11 сарын 01
Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс кирилл бичгийн зөв бичих дүрэм, түүнд суурилсан журамласан толийн талаар нийтлэг нэг ойлголт, үзэл бодолтой болгоход чиглэсэн “кирилл үсгийн дүрэм”-ийг баталгаажуулахаар болжээ.
-
2016 оны 11 сарын 01
юань
-
2016 оны 11 сарын 01
Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл болон Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл, Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслүүдийн талаар нээлттэй хэлэлцүүлгийг УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2016.11.01/ Төрийн ордноо зохион байгууллаа.
Уг хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга З.Нарантуяа удирдан явуулсан бөгөөд Сангийн яам, Монголбанкны удирдлагууд болон эрдэмтэн судлаач, иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцсон юм.
Хэлэлцүүлгийн эхэнд Монголбанкны Статистик судалгааны газрын захирал Д.Ган-Очир Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийв. Танилцуулгатай холбогдуулан оролцогчид мөнгөний бодлогын баримт бичигт валютын нөөц, ханшийн тогтвортой байдлыг хэрхэн хангах, эдийн засгийн өсөлтийн сааралтын төлөв байдал, эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд бусад бодлогын баримт бичгүүдтэй хэрхэн уялдуулсан талаар тодруулж, саналаа илэрхийлсэн юм.
Эдийн засгийн өсөлт 2016 оны эхний хагас жилийн байдлаар 1.4 хувь болж саарч, ажилгүйдлийн түвшин өнгөрсөн оны мөн үеэс 2.6 нэгж хувиар нэмэгдэн 10.4 хувь болж сүүлийн 6 жилийн хамгийн доод түвшинд хүрээд байна. Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт уул уурхайн бус салбарт эерэг нөлөө үзүүлснээр эдийн засгийн өсөлт 2016 онд 0-1 хувь, 2017 онд 2-3 хувь байх төлөвтэй байна. Манай улсын эдийн засгийн өсөлтийг Дэлхийн банк, Олон Улсын Валютын Сан (ОУВС) 2016 онд харгалзан 0.7 хувь, 0.4 хувь байхаар таамагласан бол 2017 оны хувьд 2.7 хувь, 2.5 хувь байхаар төсөөлөөд байгаа талаар Монголбанкны Дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээлэв. Мөн тэрбээр ханшийн тогтвортой байдлыг хангахын тулд эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан уян хатан бодлого баримтлах нь зүйтэй хэмээн үзэж буйгаа илэрхийллээ.
Мөн Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн талаар танилцуулж, оролцогчдын асуултад хариулт өглөө гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2016 оны 11 сарын 01
Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр 17:00 цагт хуралдах тов гарчээ. Зөвлөлийн хурлаар Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдааны товыг эцэслэн тогтоох аж.
-
2016 оны 11 сарын 01
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас өрхийн амьжиргааны түвшин тогтоох аргачлалыг шинэчилж, өрхийн мэдээллийн нэгдсэн санг шинэчлэх судалгааг дахин явуулах болжээ.
-
2016 оны 11 сарын 01
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ сарын 4-ний өдөр мэдээлэл хийнэ. Тэрээр ”Эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ”-ний талаар мэдээлэл хийх аж.
-
2016 оны 11 сарын 01
Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр зохион байгуулдаг богино өгүүллэгийн “Утгын чимэг” наадам ирэх сарын 16-нд болохоор товлогджээ.
-
2016 оны 11 сарын 01
Судалгаа, шинжилгээнд суурилсан хууль тогтоох ажиллагааг хөгжүүлэх, парламентат ёс, парламент судлал, Үндсэн хуулийн эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр үнэ цэнэтэй, томоохон бүтээл туурвисан эрдэмтэн, судлаачдыг хөхиүлэн дэмжих зорилгоор УИХ-аас төр, нийгмийн зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал олгох арга хэмжээг 3 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Энэхүү шагналыг дор дурдсан бүтээл туурвисан нэг хүн, эсвэл нэг судлаачдын багт жил бүр олгодог.
-
2016 оны 11 сарын 01
БНХАУ-д зохиогдсон Олон улсын “Гүүр” хятад хэлний тэмцээнд оролцсон монгол сурагчид багаараа Ази тивийн аварга, Сарангэрэлийн Эрдэнэ-Очир хувийн амжилтаараа Дэлхийн аваргын мөнгөн медаль хүртжээ.
-
2016 оны 11 сарын 01
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд 14 хоног тутамд иргэдтэй хийдэг уулзалтаа Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Драгон” салбарт хийлээ. Хотын даргатай уулзах хүсэлт, өргөдлөө ирүүлсэн иргэдийн төлөөлөл болон нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн харьяа агентлаг, газар, төрийн өмчит үйлдвэрийн удирдлагууд уулзалтад оролцсон юм.
Хотын даргатай уулзсан иргэд нийтийн эзэмшлийн зам талбай, ашиглалт, зөвшөөрөлгүй барилгын асуудал, нийслэлийн төрийн үйлчилгээний ажилд иргэд, аж ахуйн нэгжийн оролцоо, дулаан цахилгаан, өвөлжилтийн бэлтгэл, СӨХ-ны зэрэг асуудлыг хөндөж ярилцлаа. Тухайлбал, БГД-ийн 11-р хорооны иргэн Р.Бямбадулам “Би Баянгол дүүргийн 11-р хороонд амьдардаг. “Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл”-ийн анхны орон сууцны оршин суугч. Бид 2013 онд уг байранд орсон. Тухайн үедээ халуун хүйтэн ус, дэд бүтэц шийдэгдэнэ гэж байсан. Санаачлагч нь тухайн үеийн Засгийн газар. Гэтэл одоог хүртэл халуун усгүй, төвийн дулаанд холбогдоогүй, дэд бүтэцгүй, лифтгүй, зутруухан амьдарч байна. 2008 оноос хойш одоог хүртэл энэ асуудлыг шийдээгүй. Тиймээс хотын даргатай уулзаж, энэ асуудлаа тавьж байна” гэсэн юм.
Мөн “ТЭСО” корпорацийн дэд захирал Б.Алтангэрэл хотын даргатай уулзах үеэрээ “2 дугаар цахилгаан станцаас урагш 36 аж ахуйн нэгж байрладаг. Тухайн хэсгийн зам эвдрэл гэмтэл ихтэй. Зам засагдахыг хүлээвэл хугацаа их шаардахаар байгаа учраас компаниуд өөрсдөө нийлээд тавих хүсэлтэй байна. Харин үүнийг татварын хөнгөлөлтөөр, эсвэл ирэх оны төсөвт суулгаж, шийдвэрлэх боломж бий эсэхийг мэдэхээр хотын даргатай уулзаж байна” гэлээ.
Энэ мэтчилэн иргэд хотын даргад өөрсдийн тулгамдсан асуудлаа танилцуулж, шийдвэрлэж өгөхийг хүслээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Иргэдийн тулгамдсан асуудлуудад анхаарал хандуулж, шийдвэрлэж өгөхийг холбогдох газар, албадад үүрэг болголоо. Тухайлбал, телевиз орчмын орон сууцны айл өрхүүд дахин төлөвлөлтөөс үүдээд одоо хүртэл дулаанаа авч чадалгүй хохирч байгаа асуудалтай танилцаж, ажлын хэсэг байгуулж, шийдвэрлэхээр болов. Мөн СӨХ-ны асуудлыг шалгаж, шийдвэрлэхийн тулд ажиллах болно гэсэн юм.
Хотын дарга иргэдтэйгээ нүүр тулан уулзаж, тулгамдсан асуудлыг шийдэж, шийдэх гарц олохын төлөө ажиллаж байгаад иргэд талархаж байна. Нэг удаа уулзаад өнгөрөх биш асуудлыг хэрхэн шийдсэн мэдээллээ хотын даргад ирүүлэхийг холбогдох албаны дарга нарт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 11 сарын 01
аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа юм.
-
2016 оны 11 сарын 01
АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ
-
2016 оны 11 сарын 01
Нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн гал түймрийн дуудлагыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 28 хувиар буурсан байна. Нийслэлийн хэмжээнд 2016 оны эхний 10 сард тохиолдсон аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын талаарх статистик мэдээллийг хүргэж байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.