зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4856 4857 4858 4859 4860 4861 4862
  • “Надын аав мангар” УСК-ны нээлт маргааш болно
    2016 оны 11 сарын 24
    ”МӨНХ ӨЛЗИЙ” энтертайнментийн бүтээл ”Надын аав мангар” УСК үзэгчдэд хүрэхэд бэлэн боллоо. Киноны зохиолч, найруулагчаар Ө.Мөнх-Эрдэнэ ажиллажээ.

    Киноны гол дүрд Д.Түвшинтөр /Төтө/, МҮОНТ-н хөтлөгч Д.Одзаяа нар тоглосон бөгөөд жүжигчин Төтөгийн анхны гол дүрд тоглосон кино болж байгаагаараа онцлог юм.
    Үзэгчид “Надын” гэдэг үгэн дээр хэл маргаан үүсгээд байгаа ч уран бүтээлчид нь “Бид Монгол хэлээ доромжлох буруу суртал хийх гэсэн зүйл байхгүй. Кино зохиолын хувьд хүүхдийн хэллэгээр бичсэн юмаа” хэмээн тайлбарлалаа.

    “Надын аав мангар” УСК нь инээдэм, драмын төрлийн кино бөгөөд өнчирч үлдсэн хүүдээ эхийн хайрыг орлож байгаа аав хүү хоёрын хөгжилтэй бөгөөд хөнгөн гуниг харуулсан кино юм. “Надын ах мангар” кино маргаашнаас бүх кино театруудаар гарч эхлэх юм байна.
  • Эдийн засгийн хүндрэлийг даван туулах тухай хэлэлцэж байна
    2016 оны 11 сарын 24
    УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ төсөлтэй хамтатган УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг өргөн барив.
  • УИХ-ын чуулган үргэлжилж байна
    2016 оны 11 сарын 24
    УИХ-ын чуулганы үдээс хойш хуралдаан эхэлж “Дэлхийн худалдааны байгууллага байгуулах тухай Марракешийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколд нэгдэн орох тухай” хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
  • Цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнд хошууч цол хүртээлээ
    2016 оны 11 сарын 24
    Улс тунхагласны 92 жилийн ойг тохиолдуулан цагдаагийн байгууллагаас ажил хөдөлмөртөө амжилт гаргасан зарим алба хаагчдад шагнал гардуулж, цол олгов. Энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнд хошууч цол хүртээлээ.
  • Сэрэмжлүүлэг: Австрали улсад цалинтай дадлагажих зар хууль бус гэв
    2016 оны 11 сарын 24
    Австрали Улсын Соёл солилцооны хөтөлбөрт хамруулах, тухайлбал Австралийн 2300 орчим фермүүдэд хорь гаруй мэргэжлээр нэг жилийн хугацаатай цалинтай дадлага хийлгэх тухай зар гаргаж буй ICMA Agency нь Австралийн Хил хамгаалал, цагаачлалын албанаас зөвшөөрөл аваагүй, хууль бус үйл ажиллагаа гэж үзэж байгааг мэдэгдэж, иргэдийг сэрэмжлүүлж байна.
  • Шилдэг залуу эрдэмтдэд Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардуулав
    2016 оны 11 сарын 24
    Шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад жил бүр Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал олгодог уламжлалтай. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2016 оны шагнал гардуулах ёслол өнөөдөр болов.

    Шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад шагнал хүртээх тухай Ерөнхийлөгчийн зарлигт “ Хүрээлэн буй байгаль орчинд удаан хугацаанд хуримтлагдан, улмаар хүн, амьтны бие организмд нөлөөлж янз бүрийн өвчин эмгэгийн шалтгаан болдог элементүүдийн байрлал, агууламжийг тодорхойлох, тэдгээрийн тархалтыг бууруулах технологийн арга шийдлийг олоход үнэтэй хувь нэмэр оруулсан “Монгол орны хээрийн бүс нутаг, хотын цэцэрлэгт хүрээлэнгийн хөрсөн дэх хлорт органик пестицид, полихлорт бифенил болон хүнд металлын тархалтын онцлог шинж” сэдэвт суурь судалгаа гүйцэтгэсэн ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Отгонбаярын Хүрэлдаваа,




    Хүний хэвлийн гол судасны цүлхэн өвчин үүсэх молекулын механизмыг тодорхойлсон судалгаа хийж остеопротегерин хэмээх уураг нь хэвлийн гол судасны цүлхэн өвчин үүсэхээс сэргийлдэг болох талаар анагаах ухааны салбарт шинэ нээлт хийсэн Япон улсын Хирошима их сургуулийн Биоанагаах ба Эрүүл мэндийн шинжлэх ухааны сургуулийн туслах профессор, доктор Батмөнхийн Бумдэлгэр,




    Хэлний дотоод зүй тогтлын үүднээс буруу үүссэн үг, нэр томьёог илрүүлж, түүнийг хэрхэн засаж залруулах талаар оновчтой санал дэвшүүлэн, монгол хэлний үг бүтэх нийтлэг загварыг боловсруулсан “Орчин цагийн монгол хэлний үг бүтээх дагаврын байрлалын судалгаа” сэдэвт шилдэг бүтээл туурвисан ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Жавзандуламын Ганбаатар нарт шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад олгох Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2016 оны шагналыг хүртээсүгэй” гэжээ.




    Шагнал гардуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан хэлсэн үгэндээ “Шилдэг залуу эрдэмтэн, эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад олгох Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2016 оны шагналыг залуу эрдэмтдийн онцгой ажлыг үнэлэн сая гардууллаа.

    “Монгол орны хээрийн бүс нутаг, хотын цэцэрлэгт хүрээлэнгийн хөрсний хлорт органик пестицид, полихлорт бифенил болон хүнд металлын тархалтын онцлог шинж” сэдэвт суурь судалгаа хийсэн ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Отгонбаярын Хүрэлдаваа, Анагаах ухааны салбарт шинэ нээлт хийсэн Япон улсын Хирошима их сургуулийн Биоанагаах ба Эрүүл мэндийн шинжлэх ухааны сургуулийн туслах профессор, доктор Батмөнхийн Бумдэлгэр, Монгол хэлний үг бүтээх нийтлэг загварыг боловсруулсан ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Жавзандуламын Ганбаатар нарт Монгол Улсын Ерөнхийлөгч нэрэмжит шагналаа хүртээлээ.

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал бол үлгэрлэм жишгийг тодорхойлох шагнал юм. Эдгээр залуу эрдэмтдийн гаргасан амжилт одоо Монгол Улсын шинжлэх ухаан, боловсролын салбарт жишиг болж тогтох ёстой.

    Шагналаар дамжуулан бүх залуу эрдэмтэн, судлаачдыг ийм амжилтад уриалан дуудаж байгаа хэрэг юм.

    Эрдэм шинжилгээ, судалгааны ажил бол хүн бүхний хийж чаддаг амар ажил биш. Улс орны хөгжил, дэвшлийн суурь нь эрдэм шинжилгээ, судалгаа байдаг.

    Та бүхний Монгол Улсынхаа шинжлэх ухаан, боловсролын үйлсэд оруулж буй үнэтэй хувь нэмэрт талархахын чацуу цаашдын ажил хөдөлмөрийн дэвшил хөгжилд итгэж амжилтын дээдийг хүсэн ерөөе.

    Баярыг тань хуваалцаж буй гэр бүл, хамт олон, найз нөхөд, хамтран ажиллагсдад сайн сайхан, эрүүл энхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

    Мөн өнөөдөр Шинжлэх ухааны ажилтны өдөр болж байна. Тийм учраас Монголынхоо нийт судлаачид, эрдэмтдэд энэ өдрийн мэндийг дэвшүүлж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна. Баярлалаа” гэлээ.

    Шагнал гардуулах ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл нар оролцлоо.
  • Нийт нутгийн 50 гаруй хувьд өвөлжилт хүндрэх магадлалтай байна
    2016 оны 11 сарын 24
    Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зудтай холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг гаргадаг. Эдгээрийг нэгтгэн боловсруулж, зудын эрсдэлийн зурган мэдээг гаргаад байна.

    Зудын эрсдэлийн зургийг боловсруулахдаа өнгөрсөн зуны ган, зуншлага, бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны хазайц, энэ жилийн цасны бүрхэц, зузаан, нягт болон агаарын температур, хур тунадасны урьдчилсан мэдээ зэрэг олон төрлийн мэдээллийг ашигласан.

    11 дүгээр сарын 20-ны байдлаар шинэчлэн гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 50 гаруй хувьд нь цаашид өвөлжилт хүндрэх эрсдэл ихтэй гарлаа.

    Баян-Өлгий, Увс, Төв, Дархан-Уул, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын ихэнх, Ховдын өмнөд, Завхан, Архангайн хойд, Хөвсгөл, Булганы өмнөд, Дундговь, Дорноговийн зарим нутгаар хамгийн их эрсдэлтэй байна.

    Мөн Хөвсгөл, Сэлэнгийн ихэнх, Завханы зүүн, Булганы хойд, Төв аймгийн зүүн хойд, Хэнтийн баруун хойд нутгаар эрсдэл ихтэй гарсан. Ийнхүү зудын эрсдэл ихтэй байгаа газар нутгийн хэмжээ сүүлийн 10 хоногийн дотор 20 хувиар нэмэгдсэн байна.

    11 дүгээр сарын 20-ны байдлаар нутгийн 70 гаруй хувьд цасан бүрхүүлтэй байгаагаас Завхан, Архангай, Өвөрхангай, Хэнтий, Сүхбаатар, Дундговь, Дорноговийн ихэнх, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Булган, Төв, Хэнтий, Дорнод, Өмнөговийн зарим сумдын нутгаар 0-10 см, нягт нь 0.01-0.25 г/см3, Увсын Зүүнхангай, Завхан, Ховдын Алтай, Завханы Сонгино, Түдэвтэй, Тосонцэнгэл, Их-Уул, Улиастай, Хөвсгөлийн Цэцэрлэг, Цагаан-Уул, Цагааннуур, Баянзүрх, Арбулаг, Бүрэнтогтох, Жаргалант, Галт, Түнэл, Рашаант, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Эрдэнэбулган, Архангайн Хайрхан, Өлзийт, Цэцэрлэг, Булганы Тэшиг, Булган, Сэлэнгэ, Бугат, Орхон, Сайхан, Дашинчилэн, Могод, Гурванбулаг, Рашаант, Орхоны Эрдэнэт, Жаргалант, Сэлэнгийн Орхонтуул, Орхон, Баянгол, Мандал, Баруунбүрэн, Дархан-Уулын Шарынгол, Дархан,Төвийн Өндөрширээт, Алтанбулаг, Зуунмод, Жаргалант, Борнуур, Батсүмбэр, Улаанбаатар, Хэнтийн Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, Баян-Адарга, Баян-Овоо, Цэнхэрмандал, Жаргалтхаан, Өндөрхаан, Дорнодын Чойбалсан, Баяндун, Дашбалбар, Цагаан-Овоо, Хөлөнбуйр, Баянтүмэн, Булган, Халхгол сумдад 11-20 см, тал газраа 30-40 см, хунгарлаж шуурсан газарт 50-60 см, нягт нь 0.10-0.24 г/см3, Баян-Өлгийн Сагсай, Булган, Увсын Сагил, Түргэн, Баруунтуруун, Наранбулаг, Малчин, Хяргас, Өндөрхангай, Ховдын Булган, Үенч, Завханы Баянтэс, Баянхайрхан, Асгат, Тэс, Хөвсгөлийн Ренчинлхүмбэ, Улаан-Уул, Тариалан, Архангайн Жаргалант, Булганы Баян-Агт, Сайхан, Хангал, Сэлэнгийн Түшиг, Орхонтуул, Зүүнбүрэн, Ерөө, Хүдэр, Цагааннуур, Хушаат, Хэнтийн Батноров, Норовлин, Дадал, Дорнодын Баян-Уул, Сэргэлэнд 21-42 см зузаан цастай буюу нягт нь 0.06-0.35 г/см3 байна.

    Хүйтний улирлын цаг агаарын урьдчилсан төлвөөр эрсдэл ихтэй байгаа газар нутгуудад буюу нутгийн баруун хойд, хойд, төв болон зүүн зүгийн ихэнх нутгаар цас олон жилийн дунджаас ахиу орохоор, агаарын температур дунджаас хүйтэн байхаар байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж, өвөлжилтөнд таагүй нөлөөлөхөөр байгаа тул өвс тэжээлийн хүрэлцээ, хангалтыг сайтар тооцоолох, өвс тэжээл нийлүүлэх, зөөвөрлөх, хуваарилах, хүртээх, отор нүүдэл хийх, иргэдийн аюулгүй байдлыг хангах зэрэг арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

  • Боловсролын сайд Ж.Батсуурь хуулийн төсөл өргөн барилаа
    2016 оны 11 сарын 24
    Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ж.Батсуурь өнөөдөр /2016.11.24/ “Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өргөн барилаа.



    Монгол Улсын Их Хурал 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж баталсан билээ. Үүнтэй холбоотойгоор хуулийн зарим зүйл, заалтыг хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал бий болоод байна.



    Түүнчлэн Дээд боловсролын тухай хуулийн зохицуулалтаар төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын Удирдах зөвлөлийг байгуулахад үүсгэн байгуулагч буюу төрийн төлөөллийг Боловсролын тухай хуульд заасан 51-60 хувь байснаас 21-30 хувиар бага тогтоосон нь төр төлөөллөөрөө дамжуулж өмчөө ашиглах, хамгаалах, үр дүнтэй зохион байгуулах, хуульд заасан эрх, үүргээ бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүй нөхцөл байдлыг бий болгосон байна.



    Иймд дээр дурдсан асуудлыг шийдвэрлэх, хууль хоорондын зөрчлийг арилгах, дээд боловсролын байгууллагын захирлыг томилох, чөлөөлөх эрх бүхий албан тушаалтныг тодорхой болгох зорилгоор Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.



    Хуулийн төсөлтэй холбогдуулан Дээд боловсролын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болгох тухай хуулийн төслийг боловсруулжээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв
  • Эрдэм шинжилгээний бага хурал маргааш болно
    2016 оны 11 сарын 24
    Улс тунхагласан өдрийг тохиолдуулан маргааш ”Анхдугаар Үндсэн хууль: Түүх ба орчин үе” сэдэвт Эрдэм шинжилгээний бага хурал маргааш болно. Хурал Төрийн ордын Жанжин Д.Сүхбаатарын танхимд 10:00 цагт эхлэх юм.
  • Академич Д.Батсүрэнг 100 сая төгрөгөөр шагналаа
    2016 оны 11 сарын 24
    Шинжлэх ухаан, технологийн салбарын 2016 оны “Байгаль, нийгмийн ухааны шагнал”-ыг “Монгол орны эмийн ургамлын хоёрдогч метаболитын бүтэц, нийлэгжих өвөрмөц зүй тогтол ба хорт хавдрыг эмчлэх шинэ агент” бүтээлээрээ хүртсэн ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич, доктор, профессор Д.Батсүрэн 100 сая төгрөгийн батламжаа гардан авлаа.

    Мөнгөн шагналын батламжийг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь нар гардуулав.

    “Шинэ Засгийн газрын үйл ажиллагааны эхний жилийн босгон дээр эрхэм хүндтэй шагналын эзнээр тодорсон танд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэж, чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Мөн Тусгаар тогтнолоо баярын өмнөх өдөр энэхүү хүндтэй шагналыг гардуулж байгаадаа маш их баяртай байна. Монгол оронд ургадаг энэ ховор эмийн ургамлаас гаргаж авсан шинэ бодисыг хавдрын эмчилгээний практикт ашиглаж монгол хүний эрүүл мэндийг хамгаалах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна. Цаашид шинэ эмийг хурдан хугацаанд үйлдвэрлэж, дотоодын болон гадаадын зах зээлд нийлүүлэх талаар төрийн захиргааны холбогдох байгууллагууд анхаарч ажиллах нь зүйтэй” хэмээн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэллээ.

    Академич Д.Батсүрэн нь 40 гаруй жил эрдэм шинжилгээ, судалгаа-туршилтын ажил эрхэлж, Монгол орны 50 шахам зүйл эмийн ургамлын химийн судалгаа явуулж, 300 гаруй цэвэр бодисыг таньж тодорхойлсны дотор шинжлэх ухаанд урьд өмнө нээгдээгүй байсан 37 байгалийн нэгдлийг олж тогтоожээ. Мөн дагуурын хүж өвс нэртэй ургамлаас 22 бодисыг цэвэр ялгаж, 7 бодисыг шинээр нээснээр байгалийн нэгдлийн химийн шинжлэх ухааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан байна.

    Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 22.1.1-д зааснаар суурь, хавсарга судалгаа эрхэлж байгаль, нийгмийн шинэ үзэгдэл, хуулийг тодорхойлж, шинжлэх ухааны нээлт хийсэн иргэн, судлаачдын хамтлагт “Байгаль, нийгмийн ухааны шагнал” олгодог. Энэ тогтоолын дагуу шагналд шаардагдах 100.0 (нэг зуун) сая төгрөгийг Шинжлэх ухаан, технологийн сангаас гаргах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • ҮХЦ маргалдаж, дунд суудлын хуралдаанаа ирэх сард товлолоо
    2016 оны 11 сарын 24


    Нэр бүхий иргэн Үндсэн хуулийн Цэцэд хандаж Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилохоор хуульчилсан нь уг асуудлыг зохицуулсан Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн агуулгад харшилж байна гэсэн мэдээлэл ирүүлсэн билээ.

    Үндсэн хуулийн цэц уг асуудлаар маргаан үүсгэсэн бөгөөд түүнийг хянан хэлэлцэх дунд суудлын хуралдаанаа 2016 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр товлов гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
  • Х.Сэлэнгийн дансаар их хэмжээний гүйлгээ хийгдээгүй нь батлагдлаа
    2016 оны 11 сарын 24
    Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн эхнэр Х.Сэлэнгийн хилээр гарах эрхийг хориглоод байгаа билээ. Тодруулбал, түүнийг энэ сарын 5-ны өдөр Герман улс руу зорчихоор Москва-Берлиний чиглэлийн онгоцоор нисэх гэж байхад нь хуулийнхан саатуулсан юм. Хилийн хоригийг прокурорын байгууллагаас тогтоосон бөгөөд ямар үндэслэлээр тогтоосон бэ гэдгийг өөрсдөө албан ёсоор мэдэгдээгүй байгаа юм.

    Гэтэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Н.Алтанхуягийн гэргий Х.Сэлэнгийн дансаар их хэмжээний мөнгө шилжиж орсон учраас хилийн хориг тогтоосон гэх мэдээ олон нийтэд хүрсэн. Тэгвэл эл мэдээллийн талаар Монголын хуульчдын холбооны гишүүн, Өмгөөлөгч С.Баянмөнх мэдэгдэл хүргүүлсэн байна. Тус мэдэгдэлд иргэн Х.Сэлэнгийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, өмгөөлөгчөөр нь ажиллаж байгаагаа дурьдаад “Иргэн Х.Сэлэнгэ болон түүний нөхөр Н.Алтанхуягийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг илтэд гутаан доромжилсон худал мэдээлэл” гэдгийг албан ёсоор мэдэгджээ.
  • Ж.Эрдэнэбат: Сурагчдыг цас, мөсний цэвэрлэгээнд дайчилж болохгүй
    2016 оны 11 сарын 24
    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдоос хотын цас, мөсний цэвэрлэгээний чиглэлээр зохион байгуулж байгаа ажлынх нь талаар мэдээлэл сонсч үүрэг, чиглэл өглөө.



    Сүүлийн өдрүүдэд цас дараалан орж, 13 см, зарим газраа 26 см зузаан цасан бүрхүүл тогтсон. Замын хальтиргаа, гулгааг арилгахад 695 тонн давс, 438 тонн бодис зарцуулж, 189 тонн давс, 597 тонн давсны үлдэгдэлтэй болжээ. Зам талбайн 609 үйлчлэгч, 39 машин өдөр бүр тогтмол ажиллаж байгаа бөгөөд цэргийн албан хаагчид оролцож байгаа юм. Мөн оюутнууд туслахаа хотын даргад илэрхийлсэн бол ахлах ангийн сурагчдыг зөвхөн сургууль орчмынхоо зам, талбайг цэвэрлэх ажилд оролцуулж болох талаар зохицуулалт хийжээ.



    Хотын хөрөнгө санхүү, цэвэрлэгээний техник хэрэгсэл, давс, бодисын нөөц, хүн хүчтэй нь харьцуулбал давагдашгүй гэж хэлж болох байгаль, цаг уурын хүндрэл тохиолдсон. Ийм хэмжээний хүндрэлийг дан ганц хүний хүчээр биш, техник технологийн хүчээр давах хэдий ч зориулалтын техник хэрэгсэл байхгүй байгааг хотын дарга танилцууллаа.



    Цасны зузаан 3 см-ээс нимгэн үед давс, бодис цацвал үр дүнгээ өгдөг учир зам, талбайн үйлчлэгч нар шөнө орсон цасыг 3 см-ээс нимгэн болтол эхлээд гараар цэвэрлэж байна. Техник хэрэгслийн цас түрдэг хэсэг резинэн байдаг, хэрвээ төмөр байвал зам, талбайгаа эвддэг. Стандартын ийм техник хэрэгсэл дутагдаж байгаа ч хотынхон болон Тохижилт, үйлчилгээний компанийнхан бүх хүчээ дайчлан ажиллаж, зарим асуудлаа ч шийдэж эхэлж байгааг хотын дарга хэллээ. Тухайлбал, хотын захиргаа ойрын өдрүүдэд цас хайлуулах бодисоо оруулж ирэн, явган хүний зам, талбайн цас цэвэрлэдэг бага оврын машин авах болсон байна.



    Нөхцөл байдал хүнд, техник хэрэгсэл дутаж байгаа тал бий ч хүн хүчээ зөв зохион байгуулж, үр дүнтэй ажиллах хэрэгтэйг Ерөнхий сайд анхаарууллаа.



    Түүнчлэн:



    1. Давс, бодис нөөцлөхөд зориулж Засгийн газрын нөөцөөс хөрөнгө гаргаж өгье. Асуудлаа танилцуул.

    2. Цас цэвэрлэгээний зориулалтын техник хэрэгслийг зээл, концессын зарчмаар яаралтай авч, аль болох богино хугацаанд оруулж ирье. Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газар үүрэг өгсөн байгаа, саналаа хэлж, хамтарч ажиллаарай.

    3. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг нийтийг хамарсан цас, мөсний цэвэрлэгээнд дайлчилж болохгүй, энэ талаар зохион байгуулж байгаа ажлаа одооноос зогсоо.

    4. Харин оюутнууд, ажилгүй иргэдэд тодорхой хэмжээний талбайг хуваарилж, түүнд нь тохирсон ажлын хөлсийг нь өгч цагийн ажил эрхлэх боломж олгох замаар дайчилж ажиллуул.

    5. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу аж ахуйн нэгжүүд, орон сууцны СӨХ-үүд ойр орчмын 50 метр хүртэлх зам талбайгаа цэвэрлэх, мэргэжлийн байгуулалагатай ярилцаж цас, хальтиргаа ихтэй замд зуны дугуйтай зорчих автомашины хөдөлгөөнд зохицуулалт хийж болох эсэхийг судлах, цас цэвэрлэх ажлыг хөнгөвчилсөн монгол инженерүүд, оюутнуудын зохион бүтээсэн техник хэрэгслийг турших, үр бүтээлтэйг нь үнэлэх, худалдаж авах зэргээр тодорхой ажил хийхийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод үүрэг болголоо.



    Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, өвөл дөнгөж эхэлж байна, 12, 1 дүгээр сард ч цас ихээр орно, иймд цас, мөсний цэвэрлэгээний ажилд бэлтгэлтэй байх, шаардагдах хүн хүч, техник хэрэгсэл, санхүүжилтийг шийдэх зорилгоор Засгийн газар ирэх долоо хоногт ээлжит бусаар хуралдана гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Эдийн засгийн байнгын хороо хуралдана
    2016 оны 11 сарын 24
    УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2016.11.24/ Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ. УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан эдийн засгийн хүндрэлээс гарах, тогтворжуулах хөтөлбөрийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ хөтөлбөрийг яаралтай баталж, Засгийн газарт ажил хийх боломжийг нь олгохын тулд энэ хөтөлбөрийг яаралтай батлах ёстой гэлээ.

    Тиймээс Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар дээрхи төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, УИХ-д шилжүүлсэнээр, чуулганы үдээс хойшхи хуралдаанаар батлах юм байна.
  • Шилдэг киноны дуу хөгжмүүд Улсын Филармонийн тайзнаа...
    2016 оны 11 сарын 24
    James Bond 007 киноны Skyfall, Rocky киноны Eye of Tiger, Gonna Fly now, Mission Impossible гэх зэрэг Дэлхийн болон монголын шилдэг киноны дуу хөгжмүүд эгшиглэх “MOVIE SWING” тоглолт 2016 оны 12 сарын 02-ны 19:00 цагт Улсын Филармонийн концертын танхимд ганцхан удаа тоглогдох гэнэ.
    Тоглолтонд Улсын Филармонийн Баянмонгол жазз найрал хөгжим, удирдаач С.Саруул-Од /СТА/, Дуучин Н.Наранбаатар /СТА/, Ц.Хулан /СТА/ П.Өнөржаргал /СТА/, Б.Солонго нар оролцох аж.
    Тасалбарын Филармонийн кассаар болон https://www.ticket.mn/event/date/300/ сайтаар худалдаалж байна. Дашрамд дуулгахад Филармонийн кассаас тасалбар авахдаа Юнителийн GG карттай хэрэглэгчид 100gg оноогоор 5000₮ хямдруулан авахаас гадна 1900-1617-р үнэгүй хүргүүлэн авах боломжтой.
    Дэлгэрэнгүй мэдээллийг: 70118012, 99925074, 88004849 дугаараас лавлана уу.
  • Улстөрчдийн зоогийн ширээнд тавигдсан дөрөв дэх толгой-Эрдэнэт
    2016 оны 11 сарын 24
    Судлаач Д.Ганхуяг улстөрийн өрнөлийг гурван том толгойтой зүйрлэж бичсэн байдаг. Оюутолгой, Тавантолгой, Гацууртын орд буюу зэс, нүүрс алт гурваас монголын улстөр, эдийн засгийн өөрчлөлт, уналт, сэргэлт шууд хамааралтай гэж үзсэн. Энэхүү гурван том толгойг эзэмших, хүртэхийн төлөөх тэмцлийг Монголын улстөр гэнэ гэж тодорхойлсон. Үнэхээр л засгийн эрх барьж, эдгээрт хяналт тавих, захиран зарцуулах, хуваан хүртэхийн төлөөх өрсөлдөөнийг бид “сонгууль”, “томилгоо” гэж нэрлэсээр иржээ.
    Тэгвэл Эрдэнэт үйлдвэр бүрэн бүтнээрээ Монголынх болсон явдал нь дөрөв дэх толгойг улстөрчдийн зоогийн ширээнд тавьсан хэрэг байлаа. Энэ талаар судлаач Д.Ганхуяг “Монголын улс төр бол Оюутолгой, Тавантолгой, Гацуурт дээр нэмэх нь Эрдэнэт боллоо. Үүнээс өөр ярих юм манай улстөрчдөд байхгүй” гэж жиргэснээс бэлхнээ харж болно. Эдгээр том ордыг үр ашигтай хөдөлгөвөл улс орны эдийн засгийг нуруундаа үүрч, иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэдэгтэй маргах хүн гарахгүй. Гэтэл хэдхэн бүлэглэлийн амбицаас шалтгаалаад хөгжил дэвшилтэй хөл нийлүүлсэн нарийн технологиор ард түмэнд өгөөжтэй, өндөр ашигтай үйл ажиллагаа явуулж чадахгүйд хүрээд байна.
    Уг нь Засгийн газар эдгээр том ордын үйл ажиллагаанд хутгалдахгүй, улстөржүүлэхгүйгээр, авах ёстой татвар, роялтигаа авч, хөндлөнгийн хяналт тавиад явж болмоор. Ингэж төрийн оролцоог аль болох бага байлгах тусам ард түмэнд ашиг тус их болохыг эрхэм түшээд юу эс андах билээ.
  • ”Thanksgiving day” буюу Талархалын баярын өдөр тохиож байна
    2016 оны 11 сарын 24
    Thanksgiving day буюу Талархалын баярыг Нэгдсэн Улсад жил бүрийн 11 дүгээр сарын дөрөв дэх Пүрэв гарагт бүх нийтээрээ амарч тэмдэглэдэг. Энэ жилийн Талархалын баяр өнөөдөр тохиож байна. Энэ өдөр уламжлал ёсоор гэр бүлээрээ цуглаж, бие биендээ талархал илэрхийлж, дайлдаг өдөр юм. Энэ өдрийн баярын ширээний гол идээ нь цангис жимсний сүмсээр амталж шарсан цацагт хяруул байдаг ба хулууны бялуугаар даруулдаг юм.
  • Өдөрт 30-40 хүн байнгын ажлын байр хайдаг байна
    2016 оны 11 сарын 24
    “Залуучуудын хөдөлмөрийн төв бирж”-д өдөрт 30-40 хүн байнгын ажлын байр хайсан хүсэлтээ илэрхийлж анкет бөглөдөг байна.
  • Академич Д.Батсүрэнд өнөөдөр 100 сая төгрөг гардуулна
    2016 оны 11 сарын 24
    Шинжлэх ухаан, технологийн салбарын 2016 оны шагналыг академич Д.Батсүрэнд олгох Засгийн газрын шийдвэр гарч 100 сая төгрөг олгохоор болсон юм. Уг шагналыг өнөөдөр 13:00 цагт гардуулах юм байна.
  • Төрийн соёрхолт Д.Болд, реппер Цэцэ хоёр дахин хослов уу
    2016 оны 11 сарын 24
    “Хоёр гүүрний цаана” кино
4856 4857 4858 4859 4860 4861 4862
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    9 цаг 59 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    10 цаг 9 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    10 цаг 48 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    11 цаг 0 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    11 цаг 15 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    11 цаг 22 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    11 цаг 50 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК