зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4920 4921 4922 4923 4924 4925 4926
  • Сэрэмжлүүлэг: Машин түрж байгаад амиа алджээ
    2016 оны 8 сарын 10
    Өнгөрсөн өдөр шаварт суусан Уаз-2206 маркийн Э жолоочтой авто машиныг түрж байсан 42 настай эрэгтэй С нь дугуйнд нь дайрагдаж амиа алджээ.
  • Ч.Санжаадамба аваргын цолны хүндэтгэлийн наадам болно
    2016 оны 8 сарын 10
    Тулгар төрийн 2225, Их Монгол улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн их баяр наадамд хүчит бөхийн барилдаанд Архангай аймгийн харьяат Ч.Санжаадамба арав даван түрүүлж, Монгол Улсын аварга цол хүртсэн билээ.

    Тэгвэл Аварга Ч.Санжаадамба цолны хүндэтгэлийн наадмаа хийхээр болжнн. Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Сайн байцгаана уу, нүүр номын найзууд аа! Энэ өдрийн мэндийг хүргэе ээ. Аварга цолны маань хүндэтгэлийн наадам төрөлх Хашаат суманд энэ сарын 14-нд болно. Наадамд хүчит бөхийн барилдаан, их нас, соёолон, шүдлэн морьд уралдана. Та бүхнийг урьж байна” хэмээн бичжээ.

  • Рио 2016: Майкл Фелпс 20 дахь алтан медалиа хүртлээ
    2016 оны 8 сарын 10
    Усанд сэлэлтийн тамирчин Майкл Фелпс олимпийн наадмаас 23 дахь медалиа хүртээд байсан. Тэрээр өмнөх олимпод түрүүлж чадаагүй 200 метрийн эрвээхий сэлэлтийн төрөлд түрүүлж, 20 дахь алт, нийт 24 дэх медалийн эзэн боллоо.


  • З.Энхболд: Б.Чойжилсүрэн ажилтайгаа сайн танилцаж байж ТВ ярилцлагад орж бай
    2016 оны 8 сарын 10
    012 онд 17,3 хувийн өсөлттэй байсан эдийн засаг энэ оны эцэст 1,3 хувьтай
  • Төрийн нарийнуудын нэр тодорч эхэллээ
    2016 оны 8 сарын 10
    Б.Амарсайханы эгч Б.Баярсайхан БСШУС-ын яамны Төрийн нарийн бичгийн даргаар тодорч байгаа бололтой.
  • Үе, үеийн Ерөнхий сайд, Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч нартай уулзлаа
    2016 оны 8 сарын 10
    Үе үеийн Ерөнхий сайд, Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч нартай уулзлаа
  • “Ирээдүйн хотууд” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
    2016 оны 8 сарын 10
    Нийслэл, Азийн хөгжлийн банктай хамтран “Ирээдүйн хотууд” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Монгол Улсын нийт өр 23.5 тэрбум ам.доллар байна
    2016 оны 8 сарын 10
    Сангийн сайд Б.Чойжилсүрэн өчигдөр Монгол Улсын нийгэм, эдийн засаг, төсөв, санхүүгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.

    Монгол Улсын эдийн засгийн өсөлт:
  • ”Нэг өдрийн дайсан” уран сайхны кино нээлтээ хийнэ
    2016 оны 8 сарын 10
    Монголын урлагийн ертөнц дэх үлгэр жишээ гэр бүлүүдийн нэг ”DOZ entertainment”-ийн захирал Ш.Доржсүрэн жүжигчин А.Мөнгөнзул нарын авъяаслаг хүү Д.Эрдэнэбулганы ээлжит уран бүтээл тун удахгүй нээлтээ хийх гэж байна.

    Урлагийн гэр бүлд төрж өссөн тэдний том хүү Д.Эрдэнэбулган нь PLUS MOTION pictures-ийг байгуулж кино урлагт хөл тавьсан бөгөөд анхны уран бүтээл нь ”ДУРЛАЛ СҮЙТГЭГЧ” уран сайхны кино байсан бол одоо цоо шинэхэн уран бүтээлээрээ уулзах гэж байна.

    Энэ удаа PLUS MOTION PICTURE-ын 2 дахь дэлгэцийн бүтээл ”НЭГ ӨДРИЙН ДАЙСАН” уран сайхны кино энэ сарын 26 нд бүх кино театруудаар гарахад бэлэн болоод байгаа аж. Гол дүрд сүүлийн үед кино найруулагчийн ажлыг илүүд үзэх болж гадаад оронд очиж олон кино хийж үзэгчиддээ амжилттай хүргэж байсан жүжигчин Ш.Доржсүрэн буюу Дооёо тоглосон аж. Мөн түүнтэй хамт залуу жүжигчин Г.Билэгжаргал ( Бэкэ) өвөрмөц хоолой, донжоороо үзэгчдийн аль хэдийний танил болсон дуучин С.Хишигжаргал нар тоглосон байна.
  • Гандантэгчилэн хийдийг анх Шар сүм нэртэйгээр байгуулж байжээ
    2016 оны 8 сарын 10
    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын музейгээс нийслэлийн иргэдийн түүх, соёлын дурсгалын талаарх мэдлэгийг тэлэх зорилгоор Улаанбаатар хотод зорьж үзэх ёстой 20 дурсгалт газрыг хөшөө дурсгал, сүм хийд, дурсгалт барилга, дурсгалт газар гэсэн дөрвөн чиглэлээр танилцуулж байгаа билээ.

    Энэ удаа Улаанбаатар хотод зорьж үзэх дараах таван сүм хийдээс Гандантэгчилэн хийд цогцолборын түүхийг гэрэл зургийн хамт танилцуулж байна.

    Товч түүх:
    Гандантэгчилэн хийд (Төгс баясгалант их хүлгэн хийд)-ийн анхны сүмийг 1809 онд Талхын дэнж дээр Шар сүм нэртэйгээр байгуулж, дараа нь энэ сүмийг Чойрын дацан болгожээ. 1824 онд Ламрим дуган, 1838 онд тавдугаарБогд Жавзундамба хутагтад зориулж Гандантэгчилэн буюу “Их хот мандлын сүм”, Дашчойнхор, Ядгайчойлин зэргийг байгуулжээ. Цаашид хийдийг улам өргөжүүлж 1839 онд Цогчин дуган, 1844 онд Бадмаёго, 1848 онд Жүдийн сүм, 1909 онд Гунгаачойлин, 1913 онд наймдугаарБогд Жавзундамба хутагтад зориулж Мэгжид Жанрайсэгийн сүмийг байгуулжээ.

    Мөн 1841 онд тавдугаарБогдын шарилын сүм, 1869 онд долдугаарБогдын шарилын сүм, 1925 онд наймдугаарБогдын шарилын сүмийг барьжээ. Хийдийн хойд талд 20 суварга байв. Талхын дэнж дээр Гандантэгчилэн хийдийг байгуулсан цагаас хойш тус дэнжийг Гандангийн дэнж хэмээн нэрлэх болжээ. 1938 онд хийдийн үйл ажиллагаа зогссон боловч 1944 оноос хурал номын ажлыг сэргээсэн байна.
    Өдгөө тус хийдээс зургаан сүм хадгалагдан үлдсэн бөгөөд бусад сүмийг хожим сэргээн барьсан байна.

    Хамгаалалтын зэрэглэл:
    Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолоор улсын хамгаалалтанд авсан.

    Байршил:
    Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Өндөр гэгээн Занабазарын гудамжны хойд талын төгсгөлд, Гандангийн дэнжид байрладаг. Улаанбаатар хотын төв цэгээс баруун тийш 3 км зайтай.

    Солбилцол:
    N47 55 23
    E106 53 41.9

    Онцлог:
    Монголын бурхны шашны төв хийд
  • Өнөөдөр болох зарим үйл явдлууд
    2016 оны 8 сарын 10
    1:00 цагт Бодь цамхагийн 601 тоотод ТИКА-аас Говь-Алтай аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын орчинг сайжруулах төслийн хэлэлцээрт гарын үсэг зурна.

    18.00 цагт Нийслэлийн Иргэний танхимд “Нийслэлийн нийгэм - Эдийн засгийн зорилт” бодлогын баримт бичигт иргэдийн саналыг тусгах анхны хэлэлцүүлэг болно.
  • Баянхонгорт хүчтэй аадар бороо орсны улмаас 13 айл үер автжээ
    2016 оны 8 сарын 10
    Онцгой байдлын өчигдөр 12:00 цагийн орчимд үерт автсан тухай мэдээлэл иржээ. Тодруулбал, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын төвд өчигдөр хүчтэй аадар бороо орсны улмаас тус сумын 13 айл өрх усанд автаж, далан сэтэрч ус ихээр нэмэгдсэн байна.

    Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын 23 албан хаагч, 3 автомашин, Цагдаагийн газрын 10 албан хаагч, 2 автомашин, байгууллага аж ахуй нэгж, орон нутгаас нийт 45 хүн, 4 автомашин, нийт 78 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж усанд автсан айл өрхүүдийг аюулгүй газарт нүүлгэн, сэтэрсэн далан шуудууг сэргээн засварласан байна.

    Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр хур тунадас ихтэй байгаа билээ. Тиймээс үер усны аюулаас сэрэмжлүүлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
  • Иргэд хотын даргатай уулзах хүсэлтээ хэрхэн гаргах вэ
    2016 оны 8 сарын 10


    Та нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчтай биечлэн уулзах хүсэлтэй байгаа бол нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Мишээл, Драгон салбарууд дээр өөрийн биеэр хандана. Эсхүл 1800-1200 тусгай дугаарын утсаар болон www.ub1200.mn цахим хуудсаар тус тус хандаж уулзах хүсэлтээ гаргах боломжтой.

    Уулзах хүсэлтэд тулгараад буй хүндрэл, бэрхшээлтэй байгаа болон шийдвэрлүүлэх асуудлаа дэлгэрэнгүй бичиж өгөх нь зүйтэй.

    Таны гаргасан хүсэлтийг цахим системд бүртгэж, бүртгэгдсэн дарааллын дагуу холбогдох бэлтгэл ажил бүрэн хангагдсаны дараа уулзалт зохион байгуулагдана гэдгийг анхаараарай.

    Уулзалтыг сар бүрийн 2, 4 дэх долоо хоногийн Мягмар гарагт 10:00 цагаас зохион байгуулах бөгөөд таны уулзалтын товыг уулзалт болохоос 24 цагийн өмнө мэдэгдэх болно.

    НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ
  • Засгийн газар хуралдана
    2016 оны 8 сарын 10
    ​Монгол Улсын Засгийн газрын хуралдаан хуулийн дагуу долоо хоногийн бүрийн лхагва гаригт хуралдахаар болсон. Тиймээс шинэ Засгийн газар өнөөдөр хуралдана.



    Одоогоор хэлэлцэх асуудлын жагсаалт задраагүй байгаа бөгөөд үлдсэн гурван дэд сайдыг томилж магадгүй байгаа аж.
  • НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргыг томиллоо
    2016 оны 8 сарын 10
    Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын Б/103 тоот тушаалаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар Э.Дагиймааг томиллоо. Э.Дагиймаа нь сэтгүүлч мэргэжилтэй. 1996 оноос МҮОНТ-ийн ММ агентлагт сурвалжлагч, тоймч, ахлах редактороор, 2002 оноос “ТВ-5” телевизэд тоймч, ерөнхий редактор, гүйцэтгэх захиралаар ажиллаж байсан. Мөн Монголын Телевизүүдийн холбооны гүйцэтгэх захирал, МСНЭ-ийн Телевизийн салбар хариуцсан захирлын сонгуульт ажилтай, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, чадалтай, чадвартай сэтгүүлчдийн нэг юм.
  • Рио 2016: Дөрөв дэх өдрийн тойм
    2016 оны 8 сарын 10
    Риогийн олимпийн 4 дэх өдөр манай хоёр жүдоч зодоглосон ч медальд хүрч чадсангүй. Эрэгтэй - 81 кг-д ОУХМ О.Ууганбаатар Египетийн Мохамед Абделаалтай эхний шатанд таарч дийлдсэнээр анхны олимпоо өндөрлүүллээ. 26 настай Африкийн хошой аварга манай тамирчныг иппон үнэлгээгээр цаг дуусахын өмнө өвдөг шороодуулсан.

    Эмэгтэй - 63 кг-д ОУХМ Ц.Мөнхзаяа барилдаж эхний шатанд Мароккогийн бөхийг цэвэр ялж тэмцээнээ эрчтэй эхлүүлсэн. Гэвч дараагийн тойрогт Хятадын Ян Жун Шиад харамсалтай байдлаар дийлдсэнээр мөн хасагдсан юм.

    Хоёр дахь олимпдоо оролцож буй манай бөх барилдааны эхэнд юүко үнэлгээ аван тэргүүлж байсан ч удалгүй хөл алдан даралтанд орсноор 2:55 минутанд иппон үнэлгээ алдсан.

    Өнөөдөр манай жүдочдоос эрэгтэй 90 кг-д Л.Отгонбаатар, эмэгтэй 70 кг-д Ц.Наранжаргал нар Риогийн татамид гарна.





    ***

    - МЭРГЭН БУУЧИД ФИНАЛДАЖ ЧАДСАНГҮЙ

    Деодорогийн ”Үндэсний буудлагын төв”-д энэ өдөр эмэгтэй 25 метрийн спорт гар бууны дасгалын урьдчилсан шат явагдлаа. Тогтоол болон түргэн гэсэн хоёр шаттай явагддаг тус буудлагад нийт 40 тамирчин өрсөлдсөн бөгөөд эхний 8 байр хагас шигшээн эрхтэй байлаа.

    ОУХМ Ц.Мөнхзул тогттоолд 289, түргэнд 291 оноо цуглуулж нийт 580 оноотой 11-р байр эзэлсэн бол О.Гүндэгмаа 579 (Тогтоол 284, 295) оноотой удаах байранд бичигдсэн юм.

    Ийнхүү 6 дахь түүхэн олимпийн наадамдаа тоосоо өргөж буй О.Гүндэгмаа гавьяат болон Ц.Мөнхзулын хувьд тэмцээн өндөрлөж байна. Тэд 10 метрийн хийн гар бууны дасгалд мөн финалдаж чадаагүй юм.

    Одоо манай буудлагын тамирчдаас Г.Нандинзаяа 8 сарын 11-нд 50 метрийн урт бууны гурван байрлалт дасгалд цэц мэргэнээ сорино.





    - Д.ОТГОНДАЛАЙ ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА





    Энэ өдрийн манай тамирчдын сүүлийг мушгиж боксын 60 кг-ийн жинд Д.Отгондалай Риогийн рингэн дээр гарч тулалдлаа. Эхний тойрогтоо чансааны эрэмбээр хийлсэн тэрээр шөвгийн наймд үлдэхийн төлөөх тулаанаа Нидерландын Энрико Лакрузтай хийсэн юм. Гурван үе үргэлжилсэн эн тэнцүү тулааны эцэст манай тамирчин 2:1-ээр ялалт байгуулж дараагийн шатны эрхээ халаасаллаа.

    Тэрээр одоо Улаанбаатарын цагаар 8 сарын 13-ны өдрийн 06:00 цагаас шөвгийн дөрөвт үлдэхийн тулд Алжирын боксчин Реда Бенбазизтай тулалдах юм.

    Өнөөдөр буюу 8 сарын 10-ны өдөр боксын тулаанууд явагдаж буй ”Риоцентро”-гийн 6-р павилионд манайхан олуулаа цуглана. 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 56 кг Э.Цэндбаатар нар Риогийн рингэнд гарч тулалдах юм.
  • Үхрийн ордныхон өнөөдөр эрч хүчээр дүүрэн байна
    2016 оны 8 сарын 10
    Хонь - (3/21-4/19)
    Бүхнийг хяналтдаа оруулахыг хичээсэн ч төдийлөн санаснаар бүтэхгүй бололтой. Чухал ажлаа маргааш хүртэл хойшлуул. Уран сэтгэмж, бүтээлч санааг толгойдоо төсөөлөн бодоход хугацаа хэрэгтэй. Үдээс хойш амар. Удаан уулзаагүй найз нөхөр, хамаатантайгаа холбоо барьснаар сэтгэл санаа сэргэж, өнгөрснөө мартаж уучлан, харилцаагаа үргэлжлүүлэх байх.
    Дэлгэрэнгүй
    Лхагва, 2016 оны 08 сарын 10
    Үхэр - (4/20-5/20)
    Үхрийн ордныхон эрч хүчээр дүүрэн байна. Аюулгүй болон тогтвортой байдлаар аливаа асуудалд ханд. Яг одоо хэрэгцээгээ хангахын тулд зоримог алхам хий. Үдээс хойш санхүүгийн уулзаптанд очих мөн гарын үсэг зурах онцгой гэрээ хэлэлцээр байгуулахад тохиромжтой. Цалингаа авахаасаа өмнө халаасан дахь мөнгөө бүү үр. Мөн бусдад хэтэрхий өглөгч байдаг хандлагаас зайлсхий. Ойрын хэд хоногтоо зугаа цэнгэлээс хол бай.
    Дэлгэрэнгүй
    Лхагва, 2016 оны 08 сарын 10
    Ихэр - (5/21-6/21)
    Өглөөг тайван эхэлж, сайн унтаж амар. Хэрвээ та массаж эсвэл тохирох эмчилгээ хийлгэж чадвал сэтгэлийн дарамт арилж өөдрөг болох болно. Нууцлагдмал далдын зүйл сонирхох болж, дорнын шашин сонирхон судлах болно. Хайр дурлалын харилцаа сайхан байх хэдий ч зөв танихгүй бол хожим нь харамсахад хүрнэ.
    Дэлгэрэнгүй
    Лхагва, 2016 оны 08 сарын 10
    Мэлхий - (6/22-7/22)
    Өнөөдөр оюуны юм уу биеийн хүчний ажил илүү үр дүн авчрах болно. Таны бодол тогтворгүй түмэн зүйлийг эргэцүүлэн бодох болно. Тиймээс анхаарлаа бүрэн төвлөрүүлэх шаардсан ажил барьж аваад хэрэггүй. Илүү сайн ажиллахын тулд мэлхийнүүдэд чимээ шуугиангүй нам жим орчин шаардлагатай. Хэрэв та ганцаараа, саад болох зүйлгүй байх юм бол хамгийн сайн бүтээлээ гаргаж чадна.
    Дэлгэрэнгүй
    Лхагва, 2016 оны 08 сарын 10
    Арслан - (7/23-8/22)
    Өнөөдөр эрч хүч дутмаг байгаа ч та нэгэнт эхлүүлсэн бол дуустал хийдэг хүн. Цаг заваа ашиглан ажлын үр дүнг нэн тэргүүнд тавь. Туршлагатайн зэрэгцээ хариуцлага, итгэл даах нэгэн. Иймээс нэр хүнд олж чадах болно. Мөн эхлүүлсэн ажлаасаа эрч хүчээ эргүүлэн олох нь ойлгомжтой. Хамт ажилладаг нэгэн таныг өдрийн зоогонд урьж, өдрийн аясанд шинэ өнгө нэмнэ. Харин тэд найз нөхдөөс илүү дотно холбоог хүсч байвал та бүү гайхаарай. Хэцүү үед тань түшиг тулгуур болж мэдэх тул өөрөөсөө түлхэх хэрэггүй.
    Дэлгэрэнгүй
    Лхагва, 2016 оны 08 сарын 10
    Охин - (8/23-9/22)
    Өнөөдөр сурч боловсрох, аялал зугаалгаар явахад их таатай өдөр байх болно. Хэрвээ та захиалгаа өгсөн бол ачаа тээшээ янзалж, авч явах зүйлээ төлөвлөж, мөнгөө солиул. Та аль болох ганцаараа байж, айдас хүйдсээ даван гарахыг хичээ. Танд асар их тайвшралыг өгөх болно. Ямар нэг олон нийтийн үйл ажиллагаанд хандив тусламж өгснөөр олон шинэ боломж нээгдэнэ.
    Дэлгэрэнгүй
    Лхагва, 2016 оны 08 сарын 10
    Жинлүүр - (9/23-10/22)
    Мөнгө санхүүгээ сайн тооцоол. Хүмүүсийн дунд үлэмж их энергийн харилцаа бий болно. Бизнесийн харилцаатай хүмүүс итгэлцэл дээр тогтож гэмээн ашиг олох болно. Таны таньдаг хэн нэгэн эмнэлэгт мэс засалд орсон бол түүн дээр очиж цагийг хамт өнгөрөөж, сэтгэлийн дэм өг. Таны хамтрагч орлого олж, олз хүлээн авах нь та нарын санхүүгийн асуудлыг шийдвэрлэнэ.
    Дэлгэрэнгүй
    Лхагва, 2016 оны 08 сарын 10
    Хилэнц - (10/23-11/21)
    Өнөөдөр ажилдаа ахиц гаргахыг хичээ. Та эрч хүч, урам зориг дүүрэн байна, харин ажил дээр төдийгүй гэрт ч хамаг ачаалал танаас холуур өнгөрөх бололтой. Иймээс аятайхан амарч наадан, дуртай хоббигоо хөөцөлд. Өөрийн болон ах дүүгийн хүүхдүүд эргэн тойронд бужигнаж, хөгжилтэй, сайхан уур амьсгал бүрдүүлнэ. Та тэднээс бас ч үгүй нилээн юм сурах байх. Амьдралдаа шинэ зүйл, өөрчлөлт оруул.
    Дэлгэрэнгүй
    Лхагва, 2016 оны 08 сарын 10
    Нум - (11/22-12/21)
    Эрч хүч, бүтээлч байдал, сексийн чадамж доогуур байна. Ялангуяа энэ нь эрэгтэй нумуудад хамааралтай. Тиймээс нөхцөл байдлыг ухамсарлаад эргэн тойрныхонтойгоо харилцаагаа тодорхойлсон нь дээр. Ажлын ачаалал өнөөдөр эрс нэмэгдэх тул амин дэмтэй хоол хүнсийг түлхүү хэрэглэхийг зөвлөж байна.
    Дэлгэрэнгүй
    Лхагва, 2016 оны 08 сарын 10
    Матар - (12/22-1/19)
    Урам зориг, төсөөлөх байдал нэмэгдэнэ. Матрынхан гайхамшигтай санаачлага бүхий дурсамж үлдээх олон нийтийн арга хэмжээнд оролцоно. Хайр сэтгэл таны бодол санаагаар тоглоно. Хайртай хүнээ тоолгүй орхихоос зайлсхий. Эс тэгвэл та сэтгэлээр унана. Өнөөдөр өрөвч сэтгэл, бусдын зовлонг ойлгох чадвар сайн байх болно. Хүмүүст туслах нь та халаасандаа байгаа мөнгийг гараараа авч өгөхөөс илүү чухал. Ганц бие хүмүүс ур чадвараа хөгжүүлж, хүмүүст хэрхэн туслахаа бод.
    Дэлгэрэнгүй
    Лхагва, 2016 оны 08 сарын 10
    Бумба - (1/20-2/18)
    Санаанд оромгүй сонин хүнтэй тааралдаж, удаан тээж явсан зорилгоо эргэн санах болно. Асуудлыг үнэн бодитоор дүгнэхийн тулд хөндлөнгийн нүдээр харж сур. Ажил болон гэр бүлийн асуудлаар маш их дарамттай байгаагаа ойлгох болно. Одоо та маш их амжилттай ажиллаж байгаа тул өнөөдрийг амарч өнгөрөөсөн ч болно. Боломжтой бол олон нийтийн ажлаас татгалз. Ажлаа эрт дуусгаж хичээнгүй ажилласны шангаа хүрт.
    Дэлгэрэнгүй
    Лхагва, 2016 оны 08 сарын 10
    Загас - (2/19-3/20)
    Хувийн зохион байгуулалт танд шаардлагатай. Өнөөдөр гадны хүчин зүйлээс болж бусадтай маргалдах мэтгэлцэх зэрэг таагүй үйл явдал зонхилох болно. Тиймээс найз нөхөд, хуучин хайрт, ажлын хамт олонтойгоо буруугаар ойлголцсон бол эртхэн учираа олоорой. Таны амьдралд юу хэрэгтэй байгаа, юу хэрэггүй болохыг мэдэж авна. Та аливаа сорилттой тулгархад элэн байгаа ч эрсдэлтэй алхам хийх нь сайн зүйл биш.
  • Рио 2016: Монголын баг тамирчдын тэмцээний өнөөдрийн хуваарь
    2016 оны 8 сарын 10
    Зуны Олимпийн наадамд оролцож буй Монголын баг тамирчдын өнөөдрийн хуваарийг танилцуулж байна. Тэрээр,

    Жүдо бөх - 22:00 цагт:

    Эрэгтэйчүүдийн 90 кг - Л.Отгонбаатар
    Эмэгтэйчүүдийн 70 кг - Ц.Наранжаргал

    Бокс - 23:00 цагт:

    56 кг-ийн жинд Э.Цэндбаатар,
    69 кг-ийн жинд Б.Түвшинбат

    Хүндийн өргөлт - 03:30 цагт:

    Эмэгтэйчүүдийн 69 кг-ийн жингийн тэмцээнд залуучуудын ДАШТ-ийн алт, мөнгөн медальт М.Анхцэцэг өрсөлдөнө.
  • Нийслэлийн таван дүүрэгт цахилгаан хязгаарлана
    2016 оны 8 сарын 10
    Өнөөдөр буюу наймдугаар сарын 10-ны лхагва гарагт дараах байршил дахь хэрэглэгчдийг цахилгаанаар хангадаг шугам тоноглолд урсгал засвар хийхээр болжээ. Тодруулбал, Чингэлтэй, Баянгол дүүрэг

    10.00-17.00 цагт: Чингэлтэй дүүргийн 7, 8, 9, 10, Баянгол дүүргийн 11, 23 дугаар хороо Хувьсгалчид, Баруун, Дунд, Зүүн тасган, Дэнж, Зүүн ард Аюуш, Зүүннаран, Сан, Усан сан, Усны гудамжууд, Арвижих, Майдар, Алхана трейд, Цэгээн хайрхан ХХК-ууд, Улаанбаатар сан, 11, 23-р хорооны цогцолбор барилгууд, Шугамаар ус хангах алба, Телезийн цагдаагийн хэсэг, Эрдэнэт хүмүүн, Гурван санчир өрхийн эмнэлгүүд болон тэдгээрийн ойр орчмоор

    Сүхбаатар дүүрэг

    10.00-18.00 цагт: 1, 11, 12, 13-р хороо Рашаант, Хангайн гудамж, Ус өргөх насос, Сансар худалдааны төв, Макс хүнс, Санколл, Инкозон, Зоос одон тэмдэг, Оргил деко, Фортуна стар, Хүжийн гал констракшн, Гэрэлт жин, Эрчим инженеринг, Бэрэн констракшн ХХК-ууд болон тэдгээрийн ойр орчмоор

    Баянзүрх дүүрэг

    10.30-17.30 цагт: 19-р хороо Тамирчны 1-7-р гудамж, 1, 2, 3, 45-р байр, Онч мэргэн өрхийн эмнэлэг болон тэдгээрийн ойр орчмоор

    11.00-13.00 цагт: 6, 18-р хороо Дамдинсүрэнгийн 43, 56, 58, 59, 63, 65, 66, 67, 87, 92, 93, ХД 91, 93, МД 60, Олзвойн 38, 78, Эрэлийн 39А, Б, В, Г, 40, 41, Ургац өгөөжийн 67, 145, 163, 170-р байр, Номноо, Ногоон төгөл, Люкс хауз хотхон, Эрдэнэдрийлинг, Горгаз ХХК, Мон суль ШТС, ТТХГ, ШШГЕГ-ын орон сууц болон тэдгээрийн ойр орчмоор

    15.00-17.00 цагт: 6, 18-р хороо Дамдинсүрэнгийн 43, 56, 58, 59, 63, 65, 66, 67, 87, 92, 93, ХД 91, 93, МД 60, Олзвойн 38, 78, Эрэлийн 39А, Б, В, Г, 40, 41, Ургац өгөөжийн 67, 145, 163, 170-р байр, Номноо, Ногоон төгөл, Люкс хауз хотхон, Эрдэнэдрийлинг, Горгаз ХХК, Мон суль ШТС, ТТХГ, ШШГЕГ-ын орон сууц болон тэдгээрийн ойр орчмоор

    13.00-13.30 цагт: 20-р хороо Гачуурт тосгоны бүх хэрэглэгчид, Баяндөхөм, Хар усан тохой

    13.00-15.00 цагт: 6, 18-р хороо 9, 15, 16, 18, 21, 22, 24, 44, 51, Монтедийн 1, 2-р байр, Наран, ГЕГ-ын орон сууц болон тэдгээрийн ойр орчмоор

    13.30-14.00 цагт: 20-р хороо Гачууртын төвийн урд хэсэг, Хуандай ам

    14.00-14.30 цагт: 20-р хороо Гачууртын төвийн хойд хэсэг, Шар хоолойн ам

    15.00-17.00 цагт: 18, 15-р хороо Бөхийн өргөө, Хадагтай инвест, Ватиканы төлөөлөгчийн газар, 21-р сургууль, 1-9, 13, 15, 16, 23, 27, 31, 40, 43, 44, 69, 70-73, 75-р байр болон тэдгээрийн ойр орчмоор

    Хан-Уул дүүрэг

    10.30-18.00 цагт: 7-р хороо Яармаг-15-22 гудамж тэр орчмоор

    Баянгол дүүрэг

    11.00-18.00 цагт: 20-р хороо Монголиадевелопмент ресорсес, Дашваанжил, МТ ойл, Шунхлай, МТ, Ойн бирж ШТС-ууд болон тэдгээрийн ойр орчмоор
  • 24VS24: 26 удаа хутгалуулж амиа алдсан хүүгийн хэрэг үндэслэлтэй шийдэгдсэн, шийдэгдээгүй
    2016 оны 8 сарын 10
    19 настай оюутан хүүг 26 удаа хутгалж амь насыг хөнөөсөн аймшигт хэрэгт өнгөрсөн оны 11 сард гарсан. Уг хэргийг шүүх хурал өнгөрөгч долдугаар сарын 28-ны өдөр Баянгол Хан-Уул Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, сэжигтэн Б-г шүүхээс гэм буруугүйд тооцож цагаатгах шийдвэр гаргасан билээ. Тэгвэл хохирогч хүүгийн ээж Т.Дамдинсүрэн шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, давж заалдах болсноо өнөөдөр өмгөөлөгчийн хамтаар мэдээлж олон нийтэд хандлаа. Хүүгээ бусдын гарт хэрцгийгээр алдсан тэрбээр шүүх хүн бүрт эрх тэгш байж, хуулийг дээдлэн үнэн зөвөөр шийдэх учиртай хэмээсэн.
4920 4921 4922 4923 4924 4925 4926
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
    3 цаг 31 мин
  • Наадмын нээлтийн тоглолтыг хоёр удаа тоглоно
    4 цаг 4 мин
  • Голомт банкны кредит картаар Subscription үйлчилгээний эрхээ сунгаад буцаан олголт аваарай
    4 цаг 15 мин
  • Тогтмол хэрэглээ бүрийг урамшуулах Big Loyalty хөтөлбөр үргэлжилж байна
    4 цаг 17 мин
  • Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
    4 цаг 24 мин
  • "Монгол дархан: өв, урлахуй" тусгай үзэсгэлэнд 60 уран бүтээлч 130 гаруй бүтээлээ дэлгэлээ
    5 цаг 20 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    5 цаг 31 мин
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
    6 цаг 7 мин
  • Голомт банк 2024 оны Тогтвортой хөгжлийн тайлангаа нийтэллээ
    6 цаг 30 мин
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
    6 цаг 42 мин
  • “Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
    7 цаг 16 мин
  • Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн шинэчилсэн таван багц тендерийг зарлалаа
    7 цаг 41 мин
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
    8 цаг 43 мин
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
    9 цаг 4 мин
  • Толгойтын хөл бөмбөгийн талбай бүхий спорт цогцолборын барилга угсралтын ажил 75 хувьтай үргэлжилж байна
    9 цаг 31 мин
  • Төрийн банк “ТОП-100 ААН” жагсаалтад зургаадугаарт эрэмбэлэгдлээ
    9 цаг 57 мин
  • А.Ариунзаяа: Шударга иргэдийн эрхэд халдаж болохгүй
    10 цаг 4 мин
  • Д.Ганбат: Энэ Засгийн газарт ажлаа сайн хийж байгаа хоёр гурван сайд л байна
    10 цаг 10 мин
  • Ц.Баатархүү: Топ-100 компани шалгаруулахдаа зөвхөн татвар төлснөөр нь эрэмбэлмээргүй байна
    10 цаг 13 мин
  • Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
    10 цаг 40 мин
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Долоодугаар сарын эхэн өдрүүдийн цаг агаарын төлөв
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
24 баримт
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК