-
2016 оны 10 сарын 10
Монголын хөрөнгийн бирж шийдвэр гаргаж, хоёр компанийн хувьцааг бүртгэлээс хаслаа.
-
2016 оны 10 сарын 10
УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр хуралдах байсан ч хуралдаанаа хойшлууллаа.
-
2016 оны 10 сарын 10
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 11-нд буюу маргааш 11 цагт Нийслэлийн Эрүү, иргэний давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцана.
-
2016 оны 10 сарын 10
Долоо хоног бүрийн даваа гаригт болдог ЭХЯ-ны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнд Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан, Эрчим хүчний яамны дэд сайд Т.Гантулга нар оролцож, өвлийн бэлтгэл ажил, станцуудын нүүрсний хангамж болон салбарын цаг үеийн мэдээ мэдээллийг сонсов. Дулааны цахилгаан станцуудын өвөлжилтийн бэлтгэл ажил 75-90 хувьтай, мөн нүүрсний 12-60 хоногийн нөөцтэй байгаа нэгдсэн дүнг салбарын удирдлагууд танилцууллаа.
-
2016 оны 10 сарын 10
Өнгөрсөн баасан гарагт Татварын ерөнхий газарт гал гарч, НОБГ-ын 10 дугаар ангийн аврагчид шуурхай ажиллан унтраасан талаар бид мэдээлсэн билээ.
-
2016 оны 10 сарын 10
“Герман-Монголын бизнесийн өдрүүд 2016” маргааш эхэлнэ
Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн ”Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага (ЭТИС) хөтөлбөр, Герман-Монголын бизнес эрхлэгчдийн холбоо хамтран Герман-Монголын бизнес өдрүүдийг “Made in Germany” сэдвийн дор зохион байгуулах байна. Тус арга хэмжээний зорилго нь хоёр талт хамтын ажиллагааг дэмжихийн зэрэгцээ Герман-Монгол орнуудын хооронд технологи, ноу-хауг дамжуулах юм.
2016 оны 10 сарын 11, 12-нд болох бизнесийн өдрүүдэд Герман, Монголын 50 гаруй компани оролцон хамгийн сүүлийн үеийн технологи, орчин үеийн удирдлагын аргуудын тухай мэдээлэл хүргэж, өөрийн түншүүдтэйгээ туршлагаа солилцох аж.
Тус арга хэмжээний нээлтийн ёслолын хүндэт зочноор Монгол Улсын Үндэсний Хөгжлийн Газрын дэд дарга Н.Нацагням, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Штефан Дуппел болон бусад төр, хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцоно.
Үндсэн илтгэлийг “Компанийн сайн засаглал” сэдвээр Германы компанийн засаглалын зарчим, кодексийг боловсруулан олон улсад танигдсан судлаач Проф. Др. Кристиан Штренер тавих аж. Нээлтийн дараагаар Монгол, ХБНГУ, АНУ, БНХАУ, Австралийн бизнес эдийн засаг, эрдэм шинжилгээний салбарт нэр хүндтэй төлөөлөгчид илтгэл, танилцуулга, “Master Class” семинарыг зохион байгуулна.
Энэ жилийн үндсэн чиглэлүүд нь компанийн удирдлагын менежмент, газар тариалан, текстил–бэлэн хувцасны технологи, эрчим хүч байх ба эдгээр чиглэлээр төлөвлөсөн мэргэжлийн арга хэмжээнүүд чуулганы бүрэлдэхүүнд багтаж, өнгөрсөн жилүүдийн адил өргөн хүрээний оролцогчдод сонирхолтой ярилцлага, шинэлэг мэдээлэлийг хүргэхийг зорьж байна.
Герман-Монголын бизнесийн өдрүүдийг GIZ-ийн ЭТИС хөтөлбөрөөс санаачлан зургаа дахь удаагаа зохион байгуулж байгаа ба энэ жилийн 2 өдрийн арга хэмжээ “Шангри-Ла” зочид буудалд олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй болох аж.
-
2016 оны 10 сарын 10
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр ДАШТ-д оролцох өсвөрийн шатарчид болон Монголын Шатрын холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзав. Уулзалтад МШХ-ны Гүйцэтгэх захирал Б.Наранбаатар, ДШХ-ны Монгол дахь төлөөлөгч, МШХ-ны Дэд Ерөнхийлөгч Ц.Цогбаяр, МШХ-ны Дэд Ерөнхийлөгч Д.Баярболд, Өсвөрийн шатарчдын зөвлөлийн дарга Г.Даваахүү нар өсвөрийн шатарчидтайгаа оролцлоо.
-
2016 оны 10 сарын 10
Өнгөрөгч амралтын өдрүүдэд буюу амралтын өдрүүдэд Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 707 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 566 дуудлага бүртгэгджээ.
-
2016 оны 10 сарын 10
Монгол Улсын Ерөнхий сайдын гэргий хатагтай Д.Тунгалагийн урилгаар Япон улсын хүүхдийн зүрхний эмч нар Сэлэнгэ, Дархан-Уул аймагт 2-3 өдөр ажиллаж, хүүхдүүдэд үнэ төлбөргүй үзлэг хийх бөгөөд мөн энэ үеэр жирэмсэн эхчүүдэд ургийн зүрхний эхо үзлэг хийхээр болсон билээ.
Тэгвэл үзлэг Сэлэнгэ аймагт энэ амралтын өдрүүдэд Аймгийн нэгдсэн эмнэлэгт хийгдсэн. Харин Дархан-Уул аймагт өнөөдөр буюу энэ сарын 10-ны өдөр үзлэг хийгдэх гэнэ.
Үзлэгээр хагалгаа хийх шаардлагатай онош тогтоогдсон хүүхдүүдэд Япон эмч нар энэ оны 11, 12 дугаар сард ирж үнэ төлбөргүй хагалгаа хийх юм байна. Хэрвээ таны хүүхдэд зүрхний ямарваа нэг эмгэг ажиглагдаж байвал өрхийн эмчээрээ дамжуулан үзлэгт бүртгүүлэх боломжтой юм.
-
2016 оны 10 сарын 10
Засгийн газрын шийдвэрээр 2016-2019 онд гадаадын их дээд сургуульд суралцагчдын тэтгэлэт хөтөлбөрт шинээр оюутан хамруулахгүй гэдгээ зарлачихлаа. Өөрөөр хэлбэл, 2019 он хүртэл шинээр оюутан бүртгэхгүй. Төсвийн боломжтой уялдуулан энэхүү хөтөлбөрийг одоогийн батлагдсан зардлын хэмжээнд үргэлжлүүлэх буюу зардал нэмэгдүүлэхгүй байхаар төсөвлөсөн байна. Уг нь МАН-ын мөрийн хөтөлбөрт “Хүүхэд залуучууд маань дэлхийд өрсөлдөхүйц боловсролтой болж, аав ээжээ ачилж, эх орны хөгжлийн баганаас өргөлцөх бодлогыг санал болгож байна” гэж тусгасан. Ийнхүү Ардын нам оюутнуудыг дэлхийн боловсролоос ухраав. Үүгээрээ залуусыг дэмжихгүй гэдгээ мэдэгдэж байна.
Б.Цэцэг
-
2016 оны 10 сарын 10
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа хамтран эрхлэх хуулийн этгээдийн хэлбэр нь хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл байхаар хуульчилсан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэх Цэцийн дунд суудлын хуралдааныг аравдугаар сарын 12-ны өдөр хийхээр товлосон боловч Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас уг хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан байна.
-
2016 оны 10 сарын 10
НҮБ -ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын “Аюулгүй, гамшгийг даван туулах чадавхитай хотыг бий болгох нь“ уриалгад дэлхийн 3368 хот нэгдэн орсон байдаг юм. Энэ уриалгад өнөөдөр Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотууд нэгдэн орлоо.
-
2016 оны 10 сарын 10
Монгол улсын Филармонийн 45-дахь жилийн нээлтийн “NEW SEASON 2017” тоглолт 10-р сарын 15-нд СТӨ-нд ганцхан удаа болох гэж байна.
Тоглолтонд улсын Филармони бүрэн бүрэлдхүүнээрээ буюу Симфони найрал хөгжим, Баянмонгол жазз найрал хөгжим, Морин хуурын чуулга, дуучид оролцсон 160 гаруй хүний бүрэлдхүүнтэй оролцож байгаа томоохон тоглолт юм. Гурван өөр төрөл жанраар тоглодог гурван өөр оркестрыг нэгэн тайзнаа сонсож, үзэх ховорхон боломжийг бүрдүүлсэн энэ тоглолтын тасалбар эрэлттэй байна.
-
2016 оны 10 сарын 10
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн болж, Улаанбаатар хотын есдүгээр сарын 22-ноос энэ сарын 5-ны өдрийн нөхцөл байдлын талаар холбогдох газрууд мэдээлэл өглөө.
-
2016 оны 10 сарын 10
Авлигатай тэмцэх газраас гаалийн байгууллагын авлигын эрсдлийг тодорхойлох, авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг тогтоох зорилгоор Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар хотын гаалийн газарт хяналт шалгалт хийж байна.
-
2016 оны 10 сарын 10
Орон нутгийн сонгууль дөхөж буйтай холбоотойгоор зарим гишүүд хөдөө, орон нутгаар ажиллаж байгаа. Тиймээс УИХ дахь АН-ын бүлэг энэ долоо хоногт хуралдахгүй аж. Харин УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдахаар тов зарласан ч одоогоор ирц бүрдээгүй байна. Бүлгийн хурлаар 2017 оны төсвийн төсөл, аж ахуй нэгжийн орлогын албан татварын хуулийн төсөл болоод бусад асуудлыг хэлэлцэх юм.
Б.Цэцэг
-
2016 оны 10 сарын 10
Боловсрол соёл, шинжлэх ухааны яамнаас 2016-2017 оны хичээлийн жилийн сурагчдын амралтын хуваарийг гаргажээ. Тодруулбал, I-II ангийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт энэ сарын 27-ноос эхлэх бөгөөд ирэх арваннэгдүгээр сарын 9-ний өдөр дуусах юм байна.
УЛААНБААТАР ХОТОД:
Нэгдүгээр улирлын амралт
1,2 дугаар анги 10,27-11,09
3-12 дугаар анги 11,03-11,09
Хоёрдугаар улирлын амралт
1-5 дугаар анги 12.22-01.25
6-9 дүгээр анги 01.05-.01.25
10-12 дугаар анги 01.12-01.25
Гуравдугаар улирлын амралт
1-12 дугаар анги 03.29-04.12
Дөрөвдүгээр улирлын амралт
1-12 дугаар анги 06.07
ХӨДӨӨ ОРОН НУТАГТ:
Нэгдүгээр улирлын амралт
1,2 анги 10,27-11,09
3-12 дугаар анги 11,03-11,09
Хоёрдугаар улирлын амралт
1-5 дугаар анги 01.12- 02.01
6-9 дүгээр анги 01.12-01.25
10-12 дугаар анги 01.12-01.18
Гуравдугаар улирлын амралт
1-5 дугаар анги 03.23-04.12
6-9 дүгээр анги 03.23-04.04
10-12 дугаар анги 03.16-03.29
Дөрөвдүгээр улирлын амралт
1-12 дугаар анги 06.07
-
2016 оны 10 сарын 10
Өчигдөр буюу энэ сарын 8-ны өдөр гар буу, хутгаар зэвсэглэсэн этгээд автомат тогломын газарт дайран орж дээрэм хийж , танхайрсан хэрэг гарчээ. Сэжигтэн этгээд тус газраас “Ака” буу тулгаж их хэмжээний мөнгө дээрэмдсэнээс гадна 30 гаруй иргэнийг хутгалж гэмтээсэн байна. Түүнд хутгалуулж, гэмтсэн Ч.Э нар ГССҮТ-п хүргэгдэн эмчлүүлж байгаа аж. Эл хэргийг шоронгоос суллагдсан “Шош” хочит этгээд үйлдсэн байж болзошгүй юм байна. Уг хэргийг Эрүүгийн Цагдаагийн газар шалгалж эхэлжээ. Өнгөрсөн оны 12 дугаар сарын байдлаар Өршөөлийн тухай хуулиар 1532 ялтан суллагдсан нь нийгмийг багагүй цочролд оруулсан юм. Уг хууль хэрэгжиж ялтануудыг өршөөлөөр суллаж байгаа нь гэмт хэрэг дахин нэмэгдэх гол шалтгаан болно гэдэгт иргэд шүүмжлэлтэй ханддаг гэхэд хилсдэхгүй.
Б.Цэцэг
-
2016 оны 10 сарын 10
Энэ сарын 13-14-нд баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр хур тунадас, цас орно.
Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 14-нд баруун аймгуудын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. 10 дугаар сарын 11-нээс ихэнх нутгаар өдөртөө дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.
-
2016 оны 10 сарын 10
Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 707 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 566 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 18 бүртгэгдэж 24 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 1, явган зорчигч 4. Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 1, сургуулийн насны 4 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 99 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан .
Тухайлбал: ЧД-ийн нутаг Хувьсгалчдын гудамж, МҮОНРТ-ийн зүүн замд T.Prius маркийн авто машины жолооч Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явган зорчигч 23 настай эмэгтэй А-г мөргөж гэмтээсэн.
СБД-ийн Их тойруу 100 айлын “Хүннү” зочид буудлын урд замд H.Sonata маркийн авто машины жолооч П нь явган зорчигч 06 настай эрэгтэй Б-г мөргөж гэмтээсэн.
Орон нутагт: Дархан уул аймгийн Дархан сум 96-р тойчиг 97-р гарам дээр H.Porter маркийн авто машины жолооч Г нь ачааны галт тэрэгтэй мөргөлдөж жолооч 29 настай эрэгтэй Г-ийн амь нас хохирч 1 хүн гэмтсэн.
Архангай аймгийн Чулуут сумын төвөөс зүүн тийш 40 км З-р багийн нутаг Жаргалантын ам гэх газрын шороон замд Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоцикль онхолдож 46 настай эрэгтэй М –ийн амь нас хохирсон.
Мөн аймгийн Булган сумын нутаг Баян булаг баг Улаан хадны даваа гэх газрын шороон замд Уаз-3962 маркийн авто машины жолооч С нь явган зорчигч 06 настай эмэгтэй Ш-ийг мөргөж амь насыг нь хохироосон байна.