-
2016 оны 5 сарын 20
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд дөрөв дэх жилдээ зохион байгуулж байгаа “Монгол цэргийн жавхаа” уралдааны хоёрдугаар шатны шалгаруулалт өнөөдөр боллоо.
-
2016 оны 5 сарын 20
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэнд, спортын сайдаар С.Ламбааг томилуулах тухай Засгийн газраас ирүүлсэн саналыг хэлэлцэн гишүүдийн 94.7 хувийн саналаар дэмжин баталлаа. Мөн гишүүдийн 96.4 хувийн саналаар Эрүүл мэнд спортын сайдаас Г.Шийлэгдамбыг чөлөөллөө.
С.Ламбааг Эрүүл мэнд спортын сайдаар томилсноор найман сар орчмын хугацаанд удирдлагагүй байсан эрүүл мэндийн салбар сайдтай боллоо.
УИХ-ын сонгууль зургадугаар сарын 29-нд болно. Шинээр бүрдсэн УИХ-аас Засгийн газраа томилдог учраас С.Ламбаагийн хувьд сар орчмын хугацаанд Эрүүл мэнд спортын сайдын алба хаших болж байна.
-
2016 оны 5 сарын 20
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Прокурорын байгууллагын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 81 хувийн саналаар, дагалдах хуулиудыг гишүүдийн 71.4 хувийн саналаар тус, тус дэмжин баталлаа.
-
2016 оны 5 сарын 20
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институц, хүний эрхийн газрын шинжээчдийн баг Улсын Их Хурлын сонгуулийг ажиглахаар Монгол улсад хүрэлцэн ирлээ.
-
2016 оны 5 сарын 20
Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Азийн хөгжлийн банктай хамтран тусгай замын автобусны үйлчилгээг Улаанбаатар хотод нэвтрүүлэхээр “BRT төсөл”-ийг эхлүүлэн, ажилттай хэрэгжүүлж байна.
-
2016 оны 5 сарын 20
Монгол Улсын хилийн шугамын дагуу 8252 км замыг хоёр жилийн хугацаанд туулан хилчдээр өртөөлөн буухиалаад ирсэн “Рио-2016” олимпийн бамбарыг Хил хамгаалах байгууллага Монголын Үндэсний олимпийн хороонд өнөөдөр хүлээлгэн өглөө.
-
2016 оны 5 сарын 20
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Ялтан шилжүүлэх тухай” Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.
-
2016 оны 5 сарын 20
Прокурорын байгууллагын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ баталсантай холбогдуулан прокурорын албан тушаалын цалингийн сүлжээ, нэмэгдлийн хэмжээг тогтоохтой холбогдсон хууль тогтоомжийн төслийг хуульд заасан журмын дагуу боловсруулж, 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг ”Прокурорын байгууллагын тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тогтоолоор Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/, Улсын ерөнхий прокурор /М.Энх-Амгалан/-т даалгах” гэсэн саналын томьёолол дэмжигдлээ.
-
2016 оны 5 сарын 20
Маргааш буюу энэ сарын 20-ны 23:00 цагаас 22-ны 23:00 цаг хүртэл Их Монгол Улсын гудамжны авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд Оргил худалдааны төвийн урд гарцаас Жапан таун хотхоны уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг хаана. Энэ хязгаарлалтай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний
-
2016 оны 5 сарын 20
АНУ-ын Вашингтон хотноо лхагва гаригт тус улсын Зэвсэгт Хүчний Төрийн Нарийн Бичгийн Даргын үүрэгт албанд томилогдсон Эрик Фаннингийн тангараг өргөх ёслол болж өнгөрлөө. Эрик Фаннинг нь ижил хүйстнээ сонирхогч гэдгээ олон нийтэд нээлттэй мэдэгдсэн, АНУ-ын Зэвсэгт хүчний удирдах албанд томилогдсон анхны цэргийн зүтгэлтэн болж байна. Түүний тангараг өргөх ёслол Батлан Хамгаалах Яамны байранд явагдсан бөгөөд АНУ-ын Батлан Хамгаалахын Төрийн Нарийн Бичгийн Дарга Эш Картер байлцсан байна. Эрик Фаннинг 2013-2015 оны хооронд АНУ-ын Агаарын хүчний нарийн бичгийн даргын орлогчийн үүргийг гүйцэтгэж байсан бөгөөд дараагаар нь хагас жилийн хугацаанд Агаарын хүчний нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байсан байна.
-
2016 оны 5 сарын 20
Архивын ерөнхий газрын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол өнгөрөгч долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар батлагдсан. Архивын байгууллага маань шинэ байртай болоод зогсохгүй техник технологийн хувьд орчин үеийн архив болох боломж бүрдэж байна.
-
2016 оны 5 сарын 20
Ш.Одончимэг: Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газар 20 жилийн ойгоо тохиолдуулан 20 бүтээлч ажлыг хэрэгжүүлнэ
-
2016 оны 5 сарын 20
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагуудын дунд хүрээнд зохион байгуулж байгаа ”Монгол цэргийн жавхаа’’ уралдааны хоёр дах шалгаруулалт Батлан хамгаалахын их сургуулийн талбайд өнөө өглөө эхэллээ.
-
2016 оны 5 сарын 20
“Монгол наадам цогцолбор” Орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газраас санаачлан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран Монголын үндэсний хэв маяг, үндэсний ёс заншил, үндэсний наадмаа сурталчлах зорилгоор Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу 06 сарын 01-нд “Монгол хүү” арга хэмжээг Хүй мандлын дэнж дээр зохион байгуулах гэж байна. Тус үйл ажиллагаа нь энэ жил анх удаа болох бөгөөд цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм. Хүүхэд багачууд баярын өдрөө 11 цагаас 19 цаг хүртэл эрүүл агаарт, зориулалтын талбайд тэмдэглэн уралдаан тэмцээнд оролцож, “Авьяас” хүүхдийн ордны 250 хүүхдийн урлагийн тоглолтыг үзэж нэг өдрийг хөгжилтэй өнгөрөөх боломжтой.
-
2016 оны 5 сарын 20
Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд хийгдсэн смарт картыг үнэгүй олгож байна.
-
2016 оны 5 сарын 20
Олон Улсын номын баяр маргааш Чингисийн талбайд болно
-
2016 оны 5 сарын 20
Ахлах албан тушаалтнуудын уулзалтад 170 гаруй төлөөлөгч оролцлоо
-
2016 оны 5 сарын 20
Сүхбаатар аймгийн Онгон сумын Хилийн цэргийн 0184 дүгээр ангийн гэрээт цэргийн алба хаагч амиа егүүтгэсэн хэрэг өчигдөр гарчээ.
-
2016 оны 5 сарын 20
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Р.Бурмаа, Д.Сарангэрэл, Ц.Оюунгэрэл, Г.Уянга, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Д.Энхжаргал нар өнөөдөр /2016.05.20/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
-
2016 оны 5 сарын 20
Монгол Улсын “Автотээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд албан татвар төлдөг.