-
2016 оны 4 сарын 05
БШУЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга асан Б.Насанбаяр УИХ дахь МАН-ын бүлгийн хуулийн зөвлөх Б.Энхбаяраас уучлалт хүссэн байна. Тэрээр “Миний бие 2016 оны 3 сарын 14-ний өдөр хэвлэлийн бага хурал хийх үедээ ”Байшин дээрээс үсрэх гэж байгаа хүний дүр төрхийг эвлүүлснийг МАН-ын бүлгийн хуулийн зөвлөх Б.Энхбаяр гэж хүн хийсэн байна. Тэр хүн үр хүүхэдгүй юм уу, залуучуудад тийм зүйлийг уриалж байгаа хэрэг үү” гэж хэлсэн. Гэвч 2016 оны 3 сарын 12-ны өдөр иргэн Б.Энхбаяр фэйсбүүк сүлжээгээр эвлүүлсэн зураг түгээсэн үйлдлийг мэдээллийн зөрүүтэй байдлаас үүдэн ижил овог нэртэй УИХ дахь МАН-ын бүлгийн хуулийн зөвлөх Б.Энхбаярыг цацсан хэмээн андуурч олон нийтэд мэдээлсэндээ уучлал хүсч байна” гэжээ.
-
2016 оны 4 сарын 05
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Азийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт”-д оролцоно
18 цаг 10 минутын өмнө
Print Zasag and PDF
ShareThis Facebook Tweet LinkedIn Email
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2016 оны 4 дүгээр сарын 5-8-ны өдрүүдэд БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт зохион байгуулагдах Азийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцох талаар Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
18 их наяд ам.долларын хөрөнгийн удирдлагыг хариуцан ажиллаж байгаа 2800 гаруй санхүү, хөрөнгө оруулалтын салбарын төлөөлөл, хөрөнгө оруулагчид оролцох 19 дэх удаагийн чуулга уулзалтад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үндсэн илтгэгчээр оролцох юм. Азийн хөрөнгө оруулалтын энэхүү чуулга уулзалтад Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абе, Малайз Улсын Ерөнхий сайд Нажиб Разак, Тайландын Вант Улсын Шадар сайд Придияаторн Девакула, Европын Комиссын Ерөнхийлөгч асан Хосе Мануел Барросо нарын дэлхийн нэр хүнд бүхий төрийн тэргүүнүүд, улс төр, санхүүгийн удирдагчид, эрдэмтэд, Нобелийн шагналт эдийн засагчид үндсэн илтгэгчээр оролцож байжээ.
Мөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ үеэр БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Ерөнхий Захирагч Лян Жөнин, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны Ерөнхийлөгч Зинь Лицюнь нартай уулзалт хийхээр товлоод байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
- See more at: http://zasag.mn/news/view/12836#sthash.lcNdZgPL.dpuf
-
2016 оны 4 сарын 05
Хаврын чуулганыг нээсний дараа УИХ дахь Ардчилсан намын бүлэг “А” танхимд, УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийж эхлээд байна.
Бүлгүүдээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж буй аж. Уг хуулийн төсөлд Ерөнхий сайд болон Хууль зүйн сайд, Гадаад хэргийн сайд, Сангийн сайд нарыг УИХ-аас томилж болохоор бусад сайд нарыг гаднаас томилохоор заасан юм. Хэрэгжих хугацааг нь 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдах Засгийн газраас эхэлж мөрдөхөөр заасан юм.
-
2016 оны 4 сарын 05
Д.Амартүвшин: ”Би урлагийн төлөө өөрийгөө зориулах болно”
-
2016 оны 4 сарын 05
Өнгөрсөн 7 хоногийн хугацаанд 3028 золбин нохой устгав
-
2016 оны 4 сарын 05
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь нийслэл хотын ажил” зөвлөгөөн болно
-
2016 оны 4 сарын 05
Тавантолгойн ордыг
-
2016 оны 4 сарын 05
Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Мишээл экспо, Драгон дахь салбар 04 сарын 15-наас туршилтаар ажиллаж эхэлнэ
-
2016 оны 4 сарын 05
Улсын хилээр хугацаа нь дууссан, чанар аюулгүй байдлын шаардлага хангахгүй цэвэр ус, шар айраг их хэмжээгээр орж иржээ.
-
2016 оны 4 сарын 05
ОХУ-ын эрдэмтэд 8 төрлийн вирус судалж байна
-
2016 оны 4 сарын 05
http://www.24tsag.mn/content/132667.shtml
-
2016 оны 4 сарын 05
Сарыг хулгайлах төлөвлөгөө гэж нэг хүүхэлдэй байдаг. Хорон санаатан шидтэн хамгийн мундаг хорон санаатан шидтэн гэдгээ нотлохын тулд дэлхийгээс сарыг хулгайлахаар шийддэг. Гэвч сүүлдээ мань эр буруу юм хийж байснаа ухаардаг. Харин амьдрал дээр монгол улсаас төмөр замыг хулгайлах төлөвлөгөө гарган хулгайлсан бидний эх орон нэгтнүүд байна. Тэд харин буруу юм хийснээ ухаарч нүглээ наманчлах болов уу?
-
2016 оны 4 сарын 05
Эцэг эхчүүдийн хайхрамжгүй хараа хяналтгүй байдлаас болж бага насны хүүхэд халуун ус цайнд түлэгдэж бэртэх, цаашлаад амиа алдах хэрэг гарсаар байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд гэхэд бага насны хоёр хүүхэд халуун усанд түлэгдэж ГССҮТ-д хүргэгджээ.
-
2016 оны 4 сарын 05
Цор ганц эх дэлхийгээ аврах мөрөөдөл минь
-
2016 оны 4 сарын 05
өнөөдөр
-
2016 оны 4 сарын 05
Маргааш нээлтээ хийх хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд ”Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг товлон зарлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлэхээр УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс шийдвэрлэжээ. Нөгөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх уг асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар мөн төлөвлөжээ. Эндээс харахад Ш.Түвдэндорж гишүүн өнөөдөр эвсэл маргааш хуучийн төслөө УИХ-д өргөн барьж мэдэхээр байна. Ш.Түвдэндорж гишүүний санаачилсан хуулийн төсөлд намын нэрсийн жагсаалтын 28 мандатаас зургааг нь нийслэлийн зургаан тойрогт тус бүр нэг, нэг мандатаар нэмж оруулах тухай заалт бий. Хөдөөд хуваарилсан 34 мандатыг өөрчилөлгүйгээр намын жагсаалтад бичигдэх нэрсийг зургаагаар цөөлөх арга Ш.Түвдэндорж гишүүний хуульд шингэсэн талаар улс төрчид ярьж байгаа юм. Эдгээр мандатыг тойргууд руу шингээвэл Сонгуулийн хуульд гарцаагүй өөрчлөлт оруулна. Тэгсэн тохиолдолд ирэх сонгуульд намын жагсаалтаар 28 бус 22, тойргоос 48 бус 54 гишүүн сонгогдох хувилбар бий болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, тойргийн мандатьш 20 нь нийслэлээс, 34 нь хөдөө орон нуггаас сонгогдох юм.
-
2016 оны 4 сарын 05
Шинэчлэлийн Засгийн газрыг, ерөнхий сайд Алтанхуягийг унагахын тулд улс төрчдийн захиалгаар энэ зохиомол хэргийг үүсгэн АТГ, прокурор, шүүхийн тодорхой бүлэг хүмүүсийг ашиглан энэ хэлмэгдүүлэлтийг хийлээ.Хөтөлбөрийн хүрээнд Багануурын уурхай нэг ч төгрөгний зардал гаргаагүй. Харин ч шигсэн нүүрсүүдийг цааш нь үнэ нэмж зарж 3 тэрбум төгрөгийн ашиг олсон.
-
2016 оны 4 сарын 05
2016 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 05-ААС 08-НЫ ӨДРҮҮДЭД НАМ, ЭВСЛИЙН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН БОЛОН ДЭД ХОРОО, ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ
-
2016 оны 4 сарын 05
цахилгаан
-
2016 оны 4 сарын 05
зурхай