Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: Л.Гансүх “Хийгээгүй хэргийн төлөө уучлал хүсэхгүй, энэ “ял”-ыг эдэлж дуусгах болно”

2016-4-05
0
ЖИРГЭХ

Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрөөс олон тэрбум төгрөг шамшигдуулсан хэргээр хоёр шатны шүүхээс 4.6 жилийн ял сонссон Л.Гансүхийн хэргийг Улсын Дээд шүүх авч хэлэлцээд Л.Гансүхэд анхан болон давж заалдах шатны шүүхээс оноосон 4.6 жилийг 3.6 жил болгон бууруулж, жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх шийдвэрийг гаргасан билээ.

 

Тэгвэл Л.Гансүх хорихоос өмгөөлөгчөөрөө дамжуулан ерөнхийлөгчид захиа бичжээ. Түүний хорихоос бичсэн захидлуудаас онцлох 24 ишлэлийг хүргэж байна.

 

Л.Гансүх ард иргэдээ хямд нүүрсээр хангасан ч эцэст нь улс төрийн хэрэгтэн боллоо

 

Баримт 1. Гэр хорооллын иргэддээ Нүүрсийг шигшиж, шуудайлж өгөх Шинэчлэлийн Засгийн газрын ажлыг зохион байгуулсан миний бие болон, байгуулсан гэрээний үүргээ ямар ч зөрчилгүй биелүүлсэн компаний захирал Даваахүү бид нарыг гэрээнд байхгүй үнийн зөрүүгээр 1,1 тэрбум төгрөгийн хохирол Багануур компанид төлөх, намайг 3,6 жил шоронд хорих, 4 жил төрд ажиллах эрхийг хасахаар шүүх эцэслэн шийдвэрлэлээ.

 

Баримт 2. Шинэчлэлийн Засгийн газрыг, ерөнхий сайд Алтанхуягийг унагахын тулд улс төрчдийн захиалгаар энэ зохиомол хэргийг үүсгэн АТГ, прокурор, шүүхийн тодорхой бүлэг хүмүүсийг ашиглан энэ хэлмэгдүүлэлтийг хийлээ.


Баримт 3. Хөтөлбөрийн хүрээнд Багануурын уурхай нэг ч төгрөгний зардал гаргаагүй.

 

Баримт 4. Харин ч шигсэн нүүрсүүдийг цааш нь үнэ нэмж зарж 3 тэрбум төгрөгийн ашиг олсон.

 

Баримт 5. Түүгээр ч зогсохгүй Засгийн газар 18.6 тэрбум төгрөгийн зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож 400 сая тоннын нөөцөө хувийн компанид алдсанаа Засгийн газраар шуурхай шийдвэрлүүлж авсан.

 

Баримт 6. Эдийн засгийн хувьд ихээхэн чадавхижиж 2014 онд ажилчдаа 5 сарын цалингаар урамшуулж байсан.

 

Баримт 7. Мөнгөнтуяаг 6 сар шоронд хорьж, 2 жил хэлмэгдүүлээд эцэст нь Дээд шүүхээс цагаатгалаа.

 

Баримт 8. Энэ улс төрийн захиалгат зохиомол хэргийн үнэн учрыг Монголын ард түмэн 5 хоногийн шүүх хурлаас харж, биднийг үнэндээ цагаатгасан гэдэгт итгэдэг.

 

Баримт 9. Намайг дэмжиж ирсэн бүх хүмүүст талархлаа илэрхийлье.

 

Баримт 10. Гансүх миний бие ард иргэдээ хямд нүүрсээр хангах ажлыг зохион байгуулсны төлөө зохиомол хэргээр хэлмэгдэж улс төрийн хэрэгтэн боллоо.

 

Баримт 11. Би цаашдаа ч ард түмнийхээ төлөө зүтгэнэ ээ, тэгэхдээ хийгээгүй хэргийн төлөө уучлал хүсэхгүй, энэ “ял”-ыг эдэлж дуусгах болно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.

 

Анхан шатны шүүхийн шүүгч нар барьцаалагдсан байсан уу 

 

Л.Гансүх “Нүүрс” хөтөлбөрийн хүрээнд хувьдаа мөнгө завшсан хэрэгт буруутган, цагдан хоригдоод байхдаа буюу 2015 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр мөн захидал бичиж байжээ. Тэрбээр тухайн үед Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүгч Х.Идэр, Б.Мөнх-Эрдэнэ, Ч.Отгонбаяр нарт холбогдуулж гомдол гаргаж байгаагаа захидалдаа өгүүлж байв. Түүний бичиж байсан захидлаас онцлох ишлэлийг хүргэж байна.

 

Баримт 12. Шүүх хуралд гэрчээр дуудсан Ш.Ичинхорлоо, М.Отгонбаяр нар ирээгүй, өмгөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасны төлөө 2015 оны есдүгээр сарын 2-ноос 10 хүртэл үндэслэлгүйгээр цагдан хорьж байна.

 

Баримт 13. Монгол Улсын Үндсэн хууль, шүүхийн захиргааны тухай хууль, шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгах хуульд зааснаар шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ гэж заасан байдаг. Гэтэл дээрх гурван шүүгч шүүх эрх мэдлийг шоронд хэрэгжүүлэх буюу хорих 461 дүгээр ангид шүүх хурлыг хийх шийдвэр гаргасан нь дээрх хуулиуд болон өргөсөн тангаргаасаа няцсан увайгүй үйл явдал боллоо гэж үзэж байна.

 

Баримт 14. Надад холбогдох шүүх хурлыг нээлттэй, шүүхийн ерөнхий зөвлөлийн зүгээс олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулахыг зөвшөөрсөн хариу өгсөн. Уг шүүх хурлыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулан үзүүлэхгүйн тулд, Авлигатай тэмцэх газрын олон хууль бус үйлдлүүдийг ил болохоос хаацайлж, сэтгүүлч нарыг уг хуралд оруулахгүйн тулд АТГ-т барьцаалагдсан шүүгч Х.Идэр нар ийм шийдвэр гаргалаа.

 

Баримт 15.  АТГ-т барьцаалагдсан гэдэг нь миний хэргийг шүүхэд шилжүүлэхийн өмнөхөн шүүгч Х.Идэрийн төрсөн ах Х.Тамирыг хар тамхины хэргээр барьсны дараахан миний хэргийг дүү дээр нь хуваарилуулсан. Өөрөөр хэлбэл ахаар нь барьцаалж дүүг нь хүссэнээрээ хөдөлгөж байна. Энэ бүгдийг маш нарийн зохион байгуулалттайгаар хийсэн.

 

Баримт 16. Албан тушаалаа ашиглаж захиалгаар, үндэслэлгүйгээр дээрх олон хуулийг зөрчин өргөсөн тангаргаасаа няцан шүүх эрх мэдпийн нэр хүндийг унаган шоронд шүүх хурал хийх шийдвэр гаргасан Х.Идэр нарын гурван шүүгчид хариуцлага тооцож өгнө үү" хэмээн бичжээ.

 

Л.Гансүхийн хэрэг гэх зохимол жүжгийг хэн найруулав

 

Л.Гансүх 2014 оны 08 сарын 20-ны өдөр Төв аймаг дахь цагдан хорих ангид хоригдож байхдаа анх Монгол улсын Ерөнхийлөгч, УЕПГ, Хүний эрхийн үндэсний комисс, УИХ дахь АН-ын бүлгийн дарга нарт хандан захидал бичиж байв. Түүний захидлаас онцлох ишлэлийг хүргэж байна.

 

Баримт 17. Авлигатай тэмцэх газрын удирдлагууд Засгийн газраас хэрэгжүүлсэн нүүрс хөтөлбөрийг мушгин гуйвуулж намайг олон тэрбум төгрөгөөр улсыг хохироосон, охиныхоо компаниар дамжуулан олон тэрбум төгрөг завшсан мэтээр зохиомол хэрэг үүсгэн хэлмэгдүүлэн хорилоо.

 

Баримт 18. Ахлах зөвлөхийн албан тушаал нь ямар ч шийдвэр гаргах эрхгүй, тэр дундаа мөнгө захиран зарцуулах мэдэлгүй байдаг.

 

Баримт 19. Энэ хөтөлбөр хэрэгжсэн хоёр жилийн хугацаанд Улаанбаатар хотын иргэдийн халаасанд 50 тэрбум орчим төгрөгийн хуримтлал үлдээсэн юм. Энэ хөтөлбөрт нэг ч төгрөг улсаас гаргаагүй учраас, улсын хөрөнгөөр худалдан авалт, үйлчилгээ хийгээгүй болохоор менежмент хийх аж ахуйн нэгжийг ерөнхий сайдын шийдвэрээр шууд сонгосон юм. Өөрөөр хэлбэл, компанийн сонголт хууль зөрчөөгүй.


Баримт 20. АТГ-ынхан Төрийн аудитын ажилтан Ичинхорлоог хууль зөрчүүлэн хамсаатнаа болгон өөрсдийн хүслээр Гансүх 3.6 тэрбум төгрөгөөр Улсыг хохироосон мэтээр дүгнэлт гаргуулан нийтэд зарлалаа. Шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байхад зохиомол дүгнэлтээ нийтэд зарлаж буй нь бас л хууль зөрчсөн үйлдэл.

 

Баримт 21. Ичинхорлоо менежмент хийсэн компанид нэг тонн нүүрсийг 27500 биш 39000 төгрөгөөр өгөх байсан. Үүний зөрүүгээс болон УБ хотод дахин шигшихэд ялгасан саарал чулуу, үлдсэн нунтаг нүүрсийг жинд оруулаагүй зэргээс улсыг 3.6 тэрбум төгрөгөөр хохироосон гэжээ. Уг нь Ичинхорлоо 27500-гаар нэг тонн нүүрсийг менежментийн компанид өгөх шийдвэрийг ЗГ гаргасан, Гансүх гаргаагүй.

 

Баримт 22. Шигшсэн нүүрснээс үлдсэн нунтаг нүүрсииг Багануурын уурхайн охин компани "Багануур илч" ХХК хүлээн авч цааш нь цахилгаан станц, уурын зууханд зардаг байсныг Ичинхорлоо маш сайн мэдэж байсан хирнээ ийм дүгнэлт гарган АТГ-тай хамтран гэмт хэрэг үйлдлээ."Багануур илч" болон "Эм Жи Эл Эс Би" компаниуд нүүрсийг өдөр бүр вагон болгоноос гарсан шуудайны тоогоор акт үйлдэж хүлээлцэж байсан. 2-3 давхар хяналт бүртгэлтэй нэг ч шуудайг дутаах аргагүй юм.

 

Баримт 23. АТГ-ын мөрдөн байцаагчид хэрэг зохиохдоо мөн түүнийгээ хэрэгжүүлэхдээ маш олон бохир технологид (хууль зөрчсөн) гаршсаныг өөрийн биеэр үзлээ. Төрийн болон хувийн ямар ч байгууллагаар хохирогчоо буруутан болгох дүгнэлтүүдийг хүссэнээрээ гаргуулдаг юм байна. Энэ нь бүгдээрээ хууль зөрчсөн үйлдлүүд юм. Үүний жишээ нь Ичинхорлоогийн хийсэн дүгнэлт юм. Хүний эрхийг зөрчих, хууран мэхлэх ч энүүхэнд юм байна.

 

Баримт 24. Дахин хэлэхэд АТГ-т Засгийн газраас хэрэгжүүлсэн иргэдийнхээ халаасанд 50 орчим тэрбум төгрөг үлдээсэн, Багануурын уурхайдаа ашигтай, 700 орчим өндөр цалинтай ажлын байр бий болгосон, иргэдээ гэрийнхээ хажуунаас ялгаж шигшсэн чанартай нүүрсийг хямд үнээр авах боломж олгосон энэ хөтөлбөрийг мушгин гуйвуулж зохиомол хэрэг үүсгэхээс өөр ажил байхгүй юм гэж үү!!!

 

24tsag.mn    Б.Энхжин 

image

Шинэчлэлийн Засгийн газрыг, ерөнхий сайд Алтанхуягийг унагахын тулд улс төрчдийн захиалгаар энэ зохиомол хэргийг үүсгэн АТГ, прокурор, шүүхийн тодорхой бүлэг хүмүүсийг ашиглан энэ хэлмэгдүүлэлтийг хийлээ.Хөтөлбөрийн хүрээнд Багануурын уурхай нэг ч төгрөгний зардал гаргаагүй. Харин ч шигсэн нүүрсүүдийг цааш нь үнэ нэмж зарж 3 тэрбум төгрөгийн ашиг олсон.





0
ЖИРГЭХ
Санал болгох
Хаврын тухай хачирхалтай 24 баримт
Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (31)

  • zochin (77.150.245.118)
    bidend ene nvvrsiig taraahad . bid ter uvul 1 porter nvvrsniii vneer . 3 porteroig avch . mash hemnelttei uvuljsuniiiig sanaj bn . . tegeheer . gansvh ard tvmenteigee niilj hulgai hiisen gej bodohod . . cv batbold bayr . badamjunai me enhbodtonguud . bvvvr haylaggvi . hussan geheer . aimaar bgaa bizdee . tedend yl ugvul bvh nasaar ni horiod ch bagdana . .
    2016 оны 04 сарын 08 | Хариулах
  • zochin (77.150.245.118)
    nymdorj iig yllah heregtei . ter 2 hvvgiinhee hamtaar . 5 tolgoigoos . 40 tono iiin 4 mashinaar . 2000 onoos 2008 on hvrtel 8 jil iin tursh hujaaruu nvvrsiig suusun almas shvvdee . nvvrsiiig shinjlvvlj bn . geh shaltag yrij . zuusun hulgaich . unuudur . ard tvmnii tuluu yuch hiigeegvi amin huvidaa ashig haij uls hohiroison hirnee . hvdlaa shudraga tsarailj . ordon buzarlaj suugaag yu gej oilgoh uu ??????
    2016 оны 04 сарын 08 | Хариулах
  • Зочин (150.129.143.111)
    1937 он
    2016 оны 04 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.26.193.50)
    хамгийн сонирхол татаж байгаа нь яагаад ийм удаан хугацаанд хэрэг сунжирсан хэрнээ өөр байцаагч нараар шалгуулан дахин дүгнэлт гаргуулж болоогүй юм бэ, яагаад ганц байцаагч монголд байгаа юм шиг ийм тэнэг шийд гаргана вэ
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
  • nergui (202.126.91.92)
    shudraga bish busdiin gar hul bolson shuugchidiig har dansand oruulj turd tsewer humuus garch irsen ued hariutslaga tootsoh heregtei ene shudraga bish huulchidiig buu mart
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (59.86.150.169)
    ENE HERGIIG HUURAMCHAAR ZOHIOSON HYMYYS YILEE DELEJ TAMDAA OCHIH ODOR IRNEE TA NART
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
  • Ялалт (76.236.126.78)
    Одоо идсэнээ хулээх бга юм бн
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
  • ард (182.160.39.182)
    Ичинхорлоо гэдэг хүн айсан юм байх даа атг-аас үхсэндээ айдаг юм би хууль бус юм хийхгүй л гэвэл болоо ш дээ нүгэлээ үүрэх байхдаа энэ хүн ичинхорлоо гуай
    2016 оны 04 сарын 05 | Хариулах
  • зочин (59.153.114.105)
    монголын төлөө гэсэн хүн мохдоггүй юм. тэснээ хө, гарч ирээд булхайгий нь уудлаад өг, хэрэг хуучирдаггүй юм.
    2016 оны 04 сарын 05 | Хариулах
  • иргэн (183.177.98.106)
    энэ новш ард түмнийг тэнэгүүд гэж бодсийн байхдаа?том эндүүрч байна даа.худал үгийг 1000 дахин хэлбэл үнэн болдог гэж бодсиймуу?
    2016 оны 04 сарын 05 | Хариулах
    • Зочин
      чи муу элбэгээгээ ухаантай гэж бодоод байгаа юм уу. та нарбн нүгэл нүдээр чинь гарахыг харах байх гэж нөйдаж л байна шүү. муу ногоон малгайтнууд
      2016 оны 04 сарын 05
  • зочин (183.177.98.106)
    орчин цагт нэг хэлмэгдсэн цэв цэвэрхэн эрхэм гараад ирж гэнэ ямар 1937 он биш дээ одоо цагт хүний эрх энэ тэрийг асар өндөрт ярьдаг болсон ийм үед шүүх засаглал хүн хэлмэгдүүлээ юу?хэ хэ хөх инээд хүрчихлээ байна.
    2016 оны 04 сарын 05 | Хариулах
  • Gxd (202.131.238.35)
    Анхнаасаа л нотой юм биш үү? Засгийн газарын шийдвэр нь гараагүй байхад гэрээ нь байгуулагдчихсан байна гэдэг чинь ойлгомжтой биз дээ? Ур нь тэгээд зөвлөхийн цаана ерөнхий сайд харагдаад байсан гээд л байсан биз дээ?
    2016 оны 04 сарын 05 | Хариулах
    • Зочин
      ЗГын шийдвэр эхэлж гарсныг нь шүүх хурал дээрээс харсан л юмсан. гэрээ нь бүр сүүлд нь хийгдсэн байсан. юм ойлгодоггүй гар вэ
      2016 оны 04 сарын 05
  • Зочин (43.242.242.188)
    kkkk yalaa idle dee hulgaichaa hulgaichaa, yamar muuhai ve, ur huuhed ni heden ueree hulgaichiin ur sad gej nerlegdene sh dee. humuusee yadaj huuhdiinhee ner hundiig bod doo hulgai hiih dee. adgiin muu hulgaich nar.
    2016 оны 04 сарын 05 | Хариулах
    • Зочин
      хулгайч нар л бусдыг хулгайчаар нь дууддаг даа. гэмгүй хүнийг тавлавал чиний өөрийн чинь муу үйл зузаарч буян чинь барагдаж байгаа даа.
      2016 оны 04 сарын 05
  • Зочин (202.179.27.185)
    ГЭМГҮИ БАИЛАА ЮУ ХОЕР НҮҮРЭЛСЭН БАНДИА
    2016 оны 04 сарын 05 | Хариулах
    • Зочин
      чи муу өөрөө элбэгдоржийн баньд биз дээ
      2016 оны 04 сарын 05
  • Зочин (202.72.245.46)
    ашиг олсон л бол болоо юм биш үү ард түмэнд Алтанхуяг та хоёр ашиг гэхгүй Багануураас авсан үнээр нь өгчихгүй яасаан юм вэ
    2016 оны 04 сарын 05 | Хариулах
    • Зочин
      чи тэгвэл ажилчдбг нь цалинжуулаад тээвэр шатахууны зардлыг нь төлөөд өгөх байж дээ
      2016 оны 04 сарын 05
    • Зочин
      Багануураас авсан үнээр нь л өгсөн шд
      2016 оны 04 сарын 05
  • Зочин (202.9.41.86)
    хуулийн дагуу гэм нь нотлогдоогүй бол тэр хүн гэмт хэрэгтэн биш гэдэг чинь энгийн ойлголт ш дээ. доох бичээд байгаа зарим нөхдүүд яагаад ийм юм бэ? эсвэл хөлсний бичээчид үү?
    2016 оны 04 сарын 05 | Хариулах
  • зочин (202.179.27.81)
    ИДЭЖ ИДЧИХЭЭД ОДОО ЯЛАА ӨӨРӨӨ ҮҮР. БИТГИЙ ХУДЛААГААСАА ХЭЛМЭГДСЭН БОЛЖ ЖҮЖИГЛЭЭД БАЙ. ШҮҮХ ГЭМ БУРУУТАЙГ ЧИНЬ ТОГТООСОН БИЗ ДЭЭ. ЛУЙВАРЧИН ХУЖАА ГУАЙ
    2016 оны 04 сарын 05 | Хариулах
    • Зочин
      хужаа нар монгол болох гэж монгол хүнийг хужаа болгож гүтгэдэг гэсэн. ёи элбэгээтэй хамт 100аад жилийн өмнө орж ирсэн хятад луйварчны үр сад байх нь дээ
      2016 оны 04 сарын 05
  • Зочин (202.9.42.3)
    Доорхи ком бичсэн зарим эбэгийн бууны нохдууд Манга до гэдээг нийтлэл умш умш хүмүүс б на шүү
    2016 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (124.158.77.9)
    шүүхийг атгасан сүрхий нэг ерөнхийлөгч байнаа
    2016 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.179.17.162)
    muuhai mongol hvn uursduu iim uym hiij chadahgvi bolhoor ataarhsan
    2016 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.126.91.88)
    Их идвэл тэгдэг юм шоронд чи ядрахгүй ээ идсэн мөнгөөрөө тансаг байж байгаад л гараад ирнэ зөв ул суурьтай байсан бол юу гэж ийм юм болох вэ дээ энхийн тагтаа шиг байсан юм ярих гээд үгүй л байхгүй юу
    2016 оны 04 сарын 05 | Хариулах
    • Зочин
      муу элбэгээ мангаа логийн бууны нохой битгий боргоод бай
      2016 оны 04 сарын 05
  • Зочин (49.0.161.96)
    Gansukhee Mongolchuud bugd harsan chinii tald shuu. Unen shud arga yos yalna aa.
    2016 оны 04 сарын 05 | Хариулах
  • assassin (150.129.141.156)
    sain buu olj ugvul buudii.
    2016 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.21.106.117)
    гайтай юмбээ.
    2016 оны 04 сарын 05 | Хариулах
  • gg (27.123.214.106)
    Ulsaas negch tugrug garaagui gd bh uym.nuurs chin ulsiin umch bish uynuu? ukaim tsaim ideeguich.Ulsiin hurunguus ashig olson n unen l buzdee
    2016 оны 04 сарын 05 | Хариулах
    • Зочин
      Тэгээд ч ер нь ажил хийж байгаа хүн цалин авах хэрэгтэй биз дээ. Чи өөрөө тэгвэл цалин мөнгөгүй нүүрс гэр хорооллынхонд тараахгүй юу. Шал утгагүй юм ярихын. Гансүх харин ч цалин аваагүй гэж байна. Миний бодлоор бол харин ч авах ёстой байсын.
      2016 оны 04 сарын 05
    • Зочин
      Үхсэн баасны ашиг олдын. 200 байсан нүүрсийг 80-аар зарахаар. Харин ч бүр тэр компани нь өрөнд орсон гэжээгаа биз дээ.
      2016 оны 04 сарын 05
  • Зочин (59.86.150.169)
    HYZYYGYI TARGAJIGAR PIZDAAG OCHOOD BUUDCHAACH
    2016 оны 04 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга Н.Учрал ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн Цай Чи-тай уулзав
    1 цаг 30 мин
  • ТЭСО-гийн царцаанууд Ардчилсан Намд үүрлэв
    2 цаг 0 мин
  • Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
    4 цаг 59 мин
  • Холимог тулаанч асан Марквейн Муллин АНУ-ын Дотоод хэргийн яамны сайд боллоо
    5 цаг 33 мин
  • ТАНИЛЦ: АН-ын аймаг, дүүргийн намын даргын сунгааны ялагчид
    5 цаг 33 мин
  • Япон улс дайнаас үүдэн газрын тосны "үндэсний нөөц"-өө ашиглах гэж байна
    6 цаг 22 мин
  • АНУ-Ираны хооронд хэлэлцээ өрнөж байгаа юу?
    6 цаг 34 мин
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
    6 цаг 48 мин
  • "The MongolZ" баг "ESL Pro League Season 23"-д оролцлоо 
    8 цаг 8 мин
  • Senzu буюу М.Азбаяр 2026 онд Passion UA багийн бүрэлдэхүүнд нэгдэж, ESL Pro League Season 23 тэмцээнд анхны тоглолтоо хийлээ 
    8 цаг 12 мин
  • "Slam Dunk" тэмцээн "NBA"-ийн "All-Star Weekend"-ийн салшгүй хэсэг болсон түүх 
    8 цаг 15 мин
  • Хөлбөмбөгийн түүхэнд нэгэн цагт мянга мянган хөгжөөн дэмжигчдийг татдаг байсан ч өнөөдөр нам гүм болсон гайхамшигт цэнгэлдэхүүд
    8 цаг 22 мин
  • Монгол ардын намын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн Жао Лөжи-тэй уулзав
    8 цаг 30 мин
  • Пеп Гвардиолагийн дараа Манчестер Сити багийг удирдах эрхэм хэн байх вэ? 
    8 цаг 34 мин
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
    9 цаг 35 мин
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
    9 цаг 38 мин
  • Үйл явдал: Хаврын чуулганаар “Сүүдрийн засгийн газар байгуулах” тухай мэдээлэл хийнэ
    10 цаг 7 мин
  • Мэдэгдэл
    Өчигдөр 17 цаг 22 мин
  • “Хөрөнгө оруулагч-Дипломат ёс ба төрийн албан хаагчийн ёс зүй” арга хэмжээ боллоо
    Өчигдөр 17 цаг 11 мин
  • “Төсвийн зохистой удирдлагад чиглэсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн менежментийн чадавх бэхжүүлэх” төслийн явцын талаар хэлэлцэв
    Өчигдөр 16 цаг 41 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Фото түүх: Од мичид цуглуулахаар сансар огторгуйг зорьсон Ж.Гүррагчаа
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
  • С.Бямбацогт: Иргэн бүрд нээгдсэн дансанд одоо 175 мянган төгрөг байна
  • Дэлхийн усны өдөр тохиож байна
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • The MongolZ багийн шинэ тоглогч Cobrazera эхний тэмцээнүүддээ хэрхэн оролцов? 
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Туулын хурдны замын анхны зураг төслийг 2014 онд боловсруулж, 2025 онд дахин шинэчлэн батлуулжээ
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
24 баримт
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Болжмор болжмор хөөрхөндөө
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК