-
2016 оны 2 сарын 28
Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш 16.00 цагт товлогджээ. Нийт 19 асуудал хэлэлцэхээр төлөвлөсний дотор УИХ-ын нэр бүхий гишүүдийн санаачлан боловсруулсан төслийг хэлэлцэх юм байна.
-
2016 оны 2 сарын 28
НӨАТ-ын Урамшууллын систем хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой хонжворт сугалаа орон даяар явуулж байгаа билээ.
-
2016 оны 2 сарын 28
Өнгөрсөн баасан гарагийн орой 23 цагийн үед Увс аймгийн Улаангом орчимд хүчтэй газар хөдлөлт болжээ.
-
2016 оны 2 сарын 28
Өнгөрсөн долоо хоногт олны хүлээлт болоод байсан Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль амжилттай хэрэгжиж дууслаа. 34.7 их наяд төгрөгийн хөрөнгө, орлого ил болж, 8.3 их наяд төгрөгийн татвар болон 2.5 их наяд төгрөгийн торгууль, алдангиас тус тус чөлөөлөөд байгаа аж.
-
2016 оны 2 сарын 28
Жүжигчин А.Ганчимэгийн анхны уран бүтээл нь “ Халуун сэтгэл ” кино ажээ. Тэрбээр 8-р анги хүртлээ бараг хонгоо хүрсэн урт үстэй байсан.
-
2016 оны 2 сарын 28
Дуучин Нара буюу М.Нарантуяа УИХ-ын 2016 оны сонгуульд Баянгол дүүрэгт нэр дэвшихээ албан ёсоор мэдэгдсэн. Энэ нь олны дунд нэлээд шуугиан тарьж, цахим ертөнцийнхөнг хоёр талцуулаад байгаа билээ. Тэгвэл Нараг УИХ-ын сонгуульд нэр дэвшихийг эсэргүүцсэн жүжигчин Б.Цэцэгээ, Нара нарын дунд нэлээд маргаан өрнөсөн юм. Тэдний байр суурийг 24 VS 24 буландаа онцолж байна.
-
2016 оны 2 сарын 28
Нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй микро автобусууд үйлдвэрлэгдсэн цагаасаа хойш 12 жилийн турш үйлчилгээнд явах стандарттай аж.
-
2016 оны 2 сарын 28
Өдрийн сайн цаг нь могой, бич, тахиа, гахай, бар, луу болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин ирнэ.
-
2016 оны 2 сарын 28
УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 25-27 градус, бусад хэсгээр 19-21 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.
-
2016 оны 2 сарын 27
Улсын драмын эрдмийн театрт ”Сонгодог жүжгийн өдрүүд” эхэлж байна. Өнөөдөр 18:00 цагт ”Чөлөөт хос” мюзикл инээдмийн жүжиг тайзнаа амилна. Энэхүү жүжигт соёлын тэргүүний ажилтан жүжигчин Ц.Баясгалан /Антония эхнэр/, залуу жүжигчин Э.Тодгэрэл /Мамбретто/, Г.Дөлгөөн-Аюуш /Профессор нууц амраг/ нар дүр бүтээнэ.
”Чөлөөт хос” жүжиг маргааш /II.28/ мөн 18:00 цагт үзэгчдийн хүртээл болно. Жүжгийг тасалбарыг тасалбар Улсын драмын эрдмийн театрын тасалбар борлуулах цэгээс болон https://easyticket.mn/ хаягаар онлайнаар захиалан авах боломжтой. Тасалбар суудлаас хамааран 10-20 мянган төгрөгийн үнэтэй аж.
-
2016 оны 2 сарын 27
Монголчууд бид “Шүд эрүүл бол бие эрүүл” гэж ярьцгаадаг. Бага насны хүүхдийн сүүн шүд хэдий чинээ эрүүл ургана төдий ясан шүд ургахад сайнаар нөлөөлдөг байна.
Манай эцэг эхчүүд хүүхдийн сүүн шүдийг дахин ургах юм чинь гээд нээх их ойшоодоггүй. Энэ нь үнэхээр буруу зүйл юм. Тиймээс хүүхдийн сүүн шүдийг сайтар арчилж хамгаалж байх нь чухал юм.
Хүүхэд 3 нас хүрэхэд сүүн шүд нь шүдэлж доороо 10, дээрээ 10 шүдтэй болсон байдаг.
Яагаад сүүн шүдийг хамгаалах ёстой вэ?
• Хүүхдийн шүд цоорвол маш хүчтэй өвддөг
• Цоорсон сүүн шүдийг авахад араанууд нь урагшаагаа түрж ургах ба ясан шүд ургах зай багасах бөгөөд байнгын шүд \ясан шүд нь\ далий мурий, давхар үзэмж муутай ургадаг байна.
• Өвдөж цоорсон сүүн шүд нь ясан шүдний ургалтанд муугаар нөлөөлөх ба байнгын шүдийг гэтээж өвчилүүлдэг байна.
• Цоорсон сүүн шүд нь маш их бактеритай байдаг тул ясан шүдэнд халдварладаг байна.
• Мөн түүнчлэн шүд өвчилсний улмаас хүүхдийн шүдийг авснаас болж зарим үгийг буруу хэлэх гэх мэт хэл ярианы хөгжилд муугаар нөлөөлдөг
• Шүдний буруу гаж хөгжилөөс үүдэн хүүхдийн эрүү нүүрний хэлбэр төрх нь алдагддаг гэх мэтчилэн сөрөг үр дагаварууд гардаг байна.
Тиймээс хүүхдийн сүүн шүдийг багаас зөв зүйтэй арчлах нь чухал юм.
Сүүн шүдийг цоорлоос хамгаалах
• Хоол хүнсийг амаараа дамжуулан өгөх нь хүүхдийн аманд цоорлын нянг халдваруулдаг байна. Үүнээс үүдэн хүүхдийн шүд цоорох эх үүсвэрийг тавьдаг байна.
• Бага насны хүүхдэд аль болох чихэр болон чихэрлэг зүйлсийг бага өгөх хэрэгтэй. Учир нь хүүхдийн шүд цоорход нөлөөлдөг байна. Хэрвээ хүүхдэд чихэр өгөх бол хоолны дараа өгөх нь тустай байдаг. Чихэр печень зэрэг чихэрлэг болон зөөлөн хоол хүнс хүүхдэд идүүлэх нь хүүхдийн шүлсийг өтгөрүүлж шүдэнд илүү их нян бактери хуримтлагдаж үржих таатай орчинг бүрдүүлдэг байна.
• Ер нь хүүхдэд гадаад дотоодын болсон болоогүй чихэр шоколад өгч байхаар монголынхоо цагаан идээ тараг сүүг өгч байх нь хэрэгтэй ба цагаан идээг чихэргүй идүүлж сургах чухал юм.
• Хүүхдэд аль болох зажлууртай хатуу ааруул, ээзгий идүүлж эрүүний булчнинг нь сайтар хөгжүүлэх хэрэгтэй. Ингэж зажлуур ихтэй хоол хүнс хэрэглэх нь шүлсний ялгаралыг сайжруулж шүдийг сайтар цэвэрлэж чаддаг байна.
Хүүхдийн шүдийг угаах
• Хүүхдийн шүдийг 6 настай хүртэл та өөрөө угааж өгөх хэрэгтэй. 6-8 нас хүртэл түүнийг шүдээ угаахад туслах хэрэгтэй бөгөөд 9 настайгаас нь эхлээд хүүхдийн шүдийг бие угаалгаж сургах хэрэгтэй.
• Хүүхдийн шүдийг ургаж эхэлснээс хойш хүүхдэд зориулсан зөөлөн сойзоор, зориулалтын хүүхдийн оогоор угаах хэрэгтэй
• Хүүхдийн шүдийг хоол идсэний дараагаар өдөрт 2-оос доошгүй удаа угаах хэрэгтэй
• Хүүхдийн шүдийг нэг удаа угаахдаа 2-оос доошгүй минут угаах ба хүүхдийн хэлийг оогүй сойзоор нь хойноос нь урагш сойздох хэрэгтэй
• Хүүхдийн шүдний сойзыг хамгийн багадаа 3-4 сарын дотор сольж байх нь чухал
• Хүүхдийн шүдийг байнга ажиглаж байх ба 3 сард нэг удаа мэргэжилийн эмчид үзүүлж байх хэрэгтэй.
• Унтахын өмнө хүүхдийн шүдийг угаасны дараа түүнд хоол хүнс идүүлэхгүй байх хэрэгтэй.
-
2016 оны 2 сарын 27
Архангай аймагт хаваржилт хүндэрч байгаатай холбогдуулан аймгийн онцгой комиссын ээлжит хуралдаан боллоо.
20 цаг 4 минутын өмнө Print Zasag and PDF
Архангай аймагт хаваржилт хүндэрч байгаатай холбогдуулан аймгийн онцгой комиссын ээлжит хуралдаан боллоо.
Хуралдаанаар 2015 онд нөөцөлсөн аймгийн өвс тэжээлийг хөнгөлттэй үнээр хуваарилах шийдвэр гарлаа.
Архангай аймгийн Хангай, Тариат, Цахир, Чулуут, Өндөр-Улаан сумдад цагаан зудтай, цас ихээр орсон тал газраа 15-20 см хунгарлаж, шуурсан газраа 20-30 см хүрч, хөрлөн хатуурч малын бэлчээргүй болоод байна.
Агаарын хэм 30-45 хэм хүртэл хүйтэрснээс өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндэрч, малын өвс тэжээлийн дутагдал үүсч, малын доройтол нэмэгдэж 20 гаруй мянган толгой мал хорогдоод байгаа бөгөөд цаашдаа энэ тоо өсөх хандлагатай байна.
Аймгийн онцгой комиссын ээлжит хуралдаанаас 2013, 2014 онуудад нөөцөлсөн аймгийн фонд дахь өвсийг үнэгүйгээр, тэжээлийг 50%-иар хямдруулж, 2015 онд нөөцөлсөн 100 тонн өвсийг 50%-иар хямдруулан хаваржилт хүндрээд буй сумдад хувиарлах шийдвэр гарлаа.
Өвөлжилт хүндэрсэн сумдад өвс тэжээл хүргэхээс гадна Тариат, Хангай, Цахир, Өндөр-Улаан зэрэг 4 сумын алслагдсан арван багт аймгийн Засаг даргын захирамжаар нэгдсэн эмнэлэгийн нарийн мэргэжлийн эмч нар болон онцгой байдлын газрын аврагч нар оролцсон таван ажлын хэсэг гарч 642 иргэнд эмнэлэгийн тусламж үйлчилгээг газар дээр нь үзүүлж, өвчлөл, хүндрэлээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгсөн байна.
- See more at: http://zasag.mn/m/arkhangai/view/12294#sthash.wQ8fz0tv.dpuf
-
2016 оны 2 сарын 27
Ардын уран зохиолч Б.Баастын 95 насны ойд зориулан Монгол Улсын Ерөнхийлөгч мэндчилгээ илгээв
-
2016 оны 2 сарын 27
“Дүнжингарав” хуралдан морины уралдааныг зохион байгуулахыг хүүхдийн төлөөх байгууллагууд эсэргүүцэж байгаа билээ. Гэвч тов ёсоороо тус уралдаан энэ сарын 28-нд буюу маргааш болох нь тодорхой байна. Тиймээс Цагаан хөтөлд болох уг уралдааны хөтөлбөрийг танилцуулж байна.
-
2016 оны 2 сарын 27
Кино ертөнцийн хамгийн том үйл явдал болох ”Оскар”-ын шагнал гардуулах ёслол болоход гурван хоног үлдлээ. АНУ-ын Лос-Анжелес хотын Долби кино театрт болох шагнал гардуулах ёслолын ажиллагааны бэлтгэл ажил аль хэдийнээ эхэлж, улаан хивсээ тавьж эхэлжээ.
Анх 1929 онд 250 зочинтойгоор зохион байгуулагдаж байснаас хойш өнөөг хүртэл жил болгон уламжлал болгон зохион байгуулагдсаар байна. Хэдийгээр ”Оскар” Америкийн кино урлагийн академийн дээд шагнал ч гэлээ дэлхий нийтээр кино ертөнцийн хамгийн дээд шагнал хэмээн аль хэдийнэ хүлээн зөвшөөрсөн юм.
-
2016 оны 2 сарын 27
Өнөөдөр үдэш 17:00 цагт УДБЭТ-ын тайзнаа “Хунт нуур” балетыг тоглох гэж байна. Алдарт зохиолч П.И.Чайковский “Хунт нуур” балетаа Германы эртний нэгэн домгоос сэдэвлэн 1875 онд бичиж байсан гэдэг. Гурван бүлэг дөрвөн үзэгдэлт тус балетыг анх 1877 онд Москвад тоглосон боловч төдийлөн амжилт олж байгаагүй юм. Удирдаач, бүжигчид мөн үзэгчид уг балетыг хөгжмийн хувьд ихээхэн хүнд, бүжиглэхэд хэцүү гэж үзэж байсан байна. Харин 1895 онд Санкт- Петербург хотын Маринскийн театрт шинээр найруулан тавьснаар их амжилт олсон юм. Хөгжмийн зохиолч Рикардо Дриго хөгжмийн найруулгыг хийж, алдарт бүжиг дэглээч Мариус Петипа, Лев Иванов нар бүжгийн шинэ дэглэлтийг тавьсанаар уг балетыг дэлхийд алдаршуулах эхлэлийг нь тавьжээ. Өнөөдөр тоглох “Хунт нуур”-ыг УГЗ, Н.Туулайхүү удирдах бол балетмейстерээр АЖ, Б.Жамъяндагва ажиллаж байна. Уг балетын тэргүүн цагаан хун болох Одеттод СТА, Б.Саруул, ханхүү Зигфриэд М.Од тоглох юм байна.
-
2016 оны 2 сарын 27
Сарын тэмдгийн өнгө таны эрүүл мэндийг тодорхойлдог
-
2016 оны 2 сарын 27
Багахангай, Налайх дүүрэгт малын гоц халдварт цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна
-
2016 оны 2 сарын 27
Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойд зориулсан Батлан хамгаалах хууль тогтоомжийг сурталчлах, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх, Цэргийн штабуудын үйл ажиллагаа, “Монгол цэргийн жавхаа” уралдааныг сурталчлах “Иргэдэд ажлаа танилцуулах өдөр” үйл ажиллагааг 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 13.00–18.00 цагийн хооронд нийслэлийн Соёлын төв өргөөнд зохион байгуулна.
-
2016 оны 2 сарын 27
УИХ-ын дарга тойрогт өрсөлдөнө гэнэ үү?