-
2016 оны 1 сарын 04
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гранд повер” ХХК-ийн Нүүрсний хийн үйлдвэрт 11 иргэн хорт хийнд хордож гурван иргэн газар дээрээ нас барсан хэрэг өнгөрсөн сард гарсан билээ. Тэгвэл ийм төрлийн хэрэг бас дахин гарчээ. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын “Шинэ булаг” багийн нутагт энэ сарын 02-д 20:00 цагийн үед “Цайрт минерал” ХХК-ний Баяжмалын үйлдвэрийн Шаазан шүүлтүүр угаахад хэрэглэдэг азотын хий алдагдаж ажилтан Баруун-Урт сумын 5-р багийн харьяат 32 настай эрэгтэй С нь хордож эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаа хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.
-
2016 оны 1 сарын 04
Баярын өдрүүдэд гэмт хэргийн дуудлага нэмэгдсэн талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэв. Согтуугаар танхайрч бусдын биед халдаж, эд зүйлсийг нь сүйтгэж гэмтээсэн хэрэг гэхэд баярын өдрүүдэд 22 бүртгэгджээ. Тухайлбал, СБД-13 ”Улаанбаатар” авто төвийн замын зүүн талд хутгалуулсан хүн байна” гэсэн мэдээллийг өчигдөр шалгахад, ХУД-4 хороонд суух 38 настай эрэгтэй Б-г хамт архи уусан Б гэгч этгээд согтуурсан үедээ баруун даланд нь хутгалж гэмтээгээд зугтаасныг шуурхай эрэн сурвалжилж баривчлан шалгаж байна. Мөн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо “Морингийн .... тоотод хутгалуулсан хүн байна” гэсэн мэдээллийг арванхоёрдугаар сарын 31-ний 00:40-д авч шалгахад, тус тоотод суух 31 настай Э-гийн зүүн суга, болон шуунд, тус тоотод суух Г /эр.42н/ гэгч нь согтуурсан үедээ хоёр удаа хутгалж танхайрсныг таслан зогсоож дүүргийн цагдаагийн хэлтэст хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.
-
2016 оны 1 сарын 04
Хүний хөгжлийн санд хөрөнгө төвлөрөхгүйгээс 2015 оны арванхоёрдугаар сард багтаан олгох ёстой байсан Хүүхдийн 20 мянган төгрөг одоог хүртэл олгогдоогүй. Тэгвэл Сангийн яам дээрх арванхоёрдугаар сарын хүүхдийн мөнгийг энэ сарын 10-нд багтаан олгох чиг барьж буй ажээ. УИХ-аас баталсан 2016 оны төсвийн хуулиар хүүхдийн мөнгийг амьжиргаанаас нь хамааруулж олгохоор болсон.
-
2016 оны 1 сарын 04
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны эхний өнөөдөр болно. Хуралдаанаар доорх асуудлуудыг хэлэлцэнэ.
-
2016 оны 1 сарын 04
Неаполь хот авто замын хөдөлгөөнөө хориод байна
-
2016 оны 1 сарын 04
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын 2015 оны 12 дугаар сарын 15-ны хуралдаанаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”-ыг шинэчлэн баталсан бөгөөд журам 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж байна.
Журам батлагдсанаар тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх бичиг баримтын тоог цөөлсөн төдийгүй, нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулан тусгай зөвшөөрлөө авах боломжтой болсон. Мөн журамд хүсэлт гаргагч нь шинээр үйл ажиллагаа эхлэхээс өмнө 1 цэгийн үйлчилгээний Хүнс худалдаа, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэнээс мэргэжлийн зөвлөгөө авсан байна, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх тохижилт хийгдсэн байна, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Хотын албан татвар суутгагчаар бүртгүүлсэн байна, тухайн дүүргийн харьяалах татварын албанд татвар суутгагчаар бүртгүүлээгүй болон суутгасан татварын тооцоо хийгдээгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх болон хүчингүй болгоно гэсэн заалтуудыг нэмж оруулжээ.
Журмыг хориглох зүйлд нийтийн зориулалттай орон сууцанд “Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 17 дугаар зүйлийн 17.1.7-д заасны дагуу орон сууцны үндсэн хийц, бүтээцийг анхны зураг төслөөс өөрчлөх, нэмэлт ачаалал өгч давхарлах, өргөтгөл хийх, 40 дцб-аас их хэмжээний дуу чимээ гаргахыг хориглоно гэсэн бол тусгай зөвшөөрөлтэй газруудад тавигдах шаардлагын дагуу Мэргэжлийн хяналт болон цагдаа, онцгой, татварын байгууллагууд чиглэлийн болон төлөвлөгөөт шалгалтыг хийж хяналт тавьж ажиллана гэсэн байна. Журмыг бүрэн эхээр нь www.ublegal.mn хуудаснаас харна уу гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 1 сарын 04
Нью-Йоркчууд оны эхний өдөр хүйтэн усанд шумбажээ
-
2016 оны 1 сарын 04
Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл Лхагва гарагт эхэлнэ
-
2016 оны 1 сарын 04
зурхай
-
2016 оны 1 сарын 04
цаг агаар
-
2016 оны 1 сарын 03
Баярын үеэр нэмсэн жингээ ингэж хасаарай
-
2016 оны 1 сарын 03
Өнөөдрөөс автомашиныг 60-90 мянган төгрөгөөр ачиж эхэлнэ
-
2016 оны 1 сарын 03
Засгийн газар даваа гарагт хуралдана
-
2016 оны 1 сарын 03
Банк дээрэмдсэн этгээдийг эрэн сурвалжилж байна
-
2016 оны 1 сарын 03
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн дагуу энэ сарын 1-нээс буюу өчигдрөөс эхлэн жолооч бүрт багцын 10 оноо өгч, гаргасан зөрчлийн дагуу тухайн онооноос хасалт хийж эхэллээ. Хуульд зааснаар жолоочийн зөрчлийн ерөнхий онооны дээд хэмжээ 10 байх юм. Өөрөөр хэлбэл өчигдрөөс эхлэн тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий жолооч нарт шинээр жолоодох эрхийн үнэмлэх авсан жолооч /үнэмлэх нөхөж, сольж авах, ангилал ахиулахаас бусад/, зөрчлийн оноо дууссан болон эрх хасагдсан жолооч зохих журмын дагуу сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцсэн тохиолдолд зөрчлийн 10 оноо автоматаар олгогдох юм байна. Жолооч замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт зөрчсөн үйлдэлд нийгэмд учирч болзошгүй хор, уршгаас шалтгаалан зөрчлийн 1-5 оноо гэхчилэн дүрэм зөрчсөн жолоочийн 10 онооноос хасах журмаар явах аж. Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо дууссан тохиолдолд тухайн жолоочийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйд тооцох нь ээ.
-
2016 оны 1 сарын 03
Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэх мэдээ
-
2016 оны 1 сарын 03
Энэ онд иргэд НӨАТ-ынхаа хоёр хувийг буцаан авах эрхтэй болно. Ингэхийн тулд иргэн та худалдан авалт бүрийнхээ баримтыг цуглуулж, тэнд бичигдсэн тусгай кодыг нь www.ebarimt.mn хаягаар орж бүртгүүлэх ёстой юм.
-
2016 оны 1 сарын 03
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин эмгэг ирнэ
-
2016 оны 1 сарын 03
2016 оны 1 дүгээр сарын 3-наас 1 дүгээр сарын 07-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
3-нд баруун зүгийн нутгийн ихэнх, төвийн нутгийн баруун хэсгээр, 4-5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн хагаст цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 3, 4-нд Алтайн уулс болон Арцбогдын өвөр хоолойгоор, 6-нд нутгийн зүүн хагаст секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр 35-40 градус, өдөртөө 23-28 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.
-
2016 оны 1 сарын 02
Зөрчлийн оноогоор жолооч нарт хариуцлага тооцож эхэллээ