-
2015 оны 5 сарын 07
Яг энэ түүхтэй адил үйл явдал энэ жил Монголд өрнөж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн онд Италийн Милан хотноо болсон Ази-Европын Дээд хэмжээний 10 дахь удаагийн уулзалтад оролцох үеэрээ хөөцөлдөж байгаад 2016 онд АСЕМ-ийг Монголд зохион байгуулах эрхийг авав. Гэхдээ түүнийг гай, гавъяа хоёрын алнийг нь байгуулсныг хэлэхэд төвөгтэй болов. Тэрбээр ар гэрийнхээ нөхцөл байдлыг ч бодолцож үзэлгүй найзуудыгаа урьсан нь өнөөдөр Монголын хүндхэн байгаа эдийн засагт бүр дарамт болж эхэллээ.
-
2015 оны 5 сарын 07
Катарын Доха хотноо өнөөдөр бөхийн чөлөөт барилдааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эхэлж байна. Тус тэмцээний 74, 97, 125 кг-ын жингийн тамирчид болох Д.Гомбодорж, Д.Хүдэрбулга, Н.Золбоо нар визаны зөрчлийн улмаас Катарын хил давж чадаагүй учир гурван тамирчны оронд Дохад тамирчдаа дасгалжуулахаар очсон багш нар барилдахаар болсон.
-
2015 оны 5 сарын 07
16 дугаар байрны суурийг бэхжүүлэх ажил өнөөдрөөс эхэлнэ
-
2015 оны 5 сарын 07
Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.
-
2015 оны 5 сарын 07
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолоор тус байгууллагаас хэрэгжүүлж буй энхийг сахиулах ажиллагаанд цэргийн алба хаагчдаа илгээсэн орнуудын бие бүрэлдэхүүний томилолтын зардлыг нэмжээ.
-
2015 оны 5 сарын 07
УИХ-ын гишүүн асан Ц.Батбаярыг Засаг дарга, Өмч хувьчлалын комиссын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглаж 605 сая төгрөгийн хохирол учруулсан хэмээн шүүхээс ял оноосон билээ. Тэгвэл Ц.Батбаяр өдгөө ШШГЕГ-ын харьяа Мааньт дахь 415 дугаар ангид ял эдэлж байгаа аж. Тэрбээр 415 дугаар хорих ангийн худгийн манаач, ус түгээгчээр ажиллаж байгааг эх сурвалж мэдээллээ.
-
2015 оны 5 сарын 07
Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан тушаал гаргаж зарим хэргийг нутаг дэвсгэрийн харьяалал харгалзахгүйгээр Нийслэлийн прокурорт хянаж байхаар болгох сурагтай. Хэрэв ингэвэл АТГ-ын мөрдөн шалгах хэлтэс, ТЕГ-ын мөрдөн байцаах хэлтэс, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт тусад нь шалгадаг хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэг болон авлига, албан тушаал, мөнгө угаах зэрэг хэргийг хариуцах аж
-
2015 оны 5 сарын 07
Нийслэлийн СХД-ийн 29 дүгээр хороо, “Хөрс” худалдааны төвийн гадна “Тоёото приус” маркийн автомашины тээшинд хүн байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна.
-
2015 оны 5 сарын 07
Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг өнгөрсөн онд татан буулгаж чиг үүргийг нь АТГ-т шилжүүлсэн. Энэ шийдвэрээс болж нийгэмд багагүй хэл ам гарч, маш их шүүмжлэлийг чулуудаж байсныг та бүхэн санаж байгаа биз ээ. Гэвч шийдвэр хүчин төгөлдөр болж алба хаагчдыг шалгаж, хянаж байдаг Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газар байхгүй болсон. Ингэснээр зарим алба хаагчдад “сайн” зүйл болж байсан ч иргэдийн хувьд асар “муу” гэсэн дүнг тавиад байсныг энд дурдах нь зөв биз ээ.
-
2015 оны 5 сарын 07
нэгдүгээр ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ
-
2015 оны 5 сарын 07
2015 оны тавдугаар сарын 07-ны өдөр цахилгааны засвар хийх газрууд. Засвар хийх хугацаанд цахилгаан эрчим хүчийг түр таслах тул та бүхэн хэрэглээгээ зохицуулна уу.
-
2015 оны 5 сарын 07
УИХ-ын гишүүн Я.Содбаатараас ”Тавантолгой”-н гэрээний төсөлтэй холбоотой асуудлаар зарим асуултад хариулт авлаа.
-
2015 оны 5 сарын 07
Тариалангийн талбайн 61.4 хувь нь хүчтэй элэгдэлд оржээ
-
2015 оны 5 сарын 07
8-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газар болон баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 9-нд нутгийн төв хэсгээр, 10-11-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, цас орно. Салхи 8-нд Алтайн уулс болон говийн нутгаар секундэд 12-14 метр, 9-нд ихэнх нутгаар, 10-нд говийн нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. 9-нөөс баруун аймгуудын нутгаар дулаарна.
-
2015 оны 5 сарын 07
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
2015 оны 5 сарын 07
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Завханы нутаг, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 5-10градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ.Нутгийн баруун хэсгээр хур тунадас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн баруун хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орно.Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Дорноговийн нутгаар хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрчшороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 6-11 градусдулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ:Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 метр. Шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.
-
2015 оны 5 сарын 06
Ливаны салан тусгаарлагч Хезболла бүлэглэлийн тэргүүн Хассан Насралла мэдэгдэл хийлээ. Тэрбээр дайчдаа Сирид илгээж, суннитуудын эсрэг цохилт өгнө хэмээн мэдэгджээ.
-
2015 оны 5 сарын 06
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Эрүүл хөрс-Эрүүл хүнс” сарын аяныг зургаадугаар сарын нэгнийг хүртэл хугацаанд улсын хэмжээнд зохиож эхэллээ.
Аяны нээлт 2015.05.06-ны өдөр Эрх чөлөөний талбайд боллоо. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын удирдлага, улсын байцаагч нар, холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүд аяны нээлтэд оролцов.
-
2015 оны 5 сарын 06
Катар улс манай улсын нэрийг буруу бичсэн байна. Тодруулбал, манай тамирчдын мандат дээр Mongolia биш Magnolia хэмээн бичсэн байна.
-
2015 оны 5 сарын 06
Авлигатай тэмцэх газарт иргэд, байгууллагаас ирүүлсэн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой гомдол, мэдээллийн 55-60 орчим хувийг орон нутаг дахь байгууллага, албан тушаалтантай холбоотой өргөдөл, гомдол эзэлж байна. 2015 оны 01 дүгээр улирлын байдлаар Баян-Өлгий, Баянхонгор, Архангай аймгаас гомдол, мэдээлэл түлхүү ирүүлсэн байна.