-
2017 оны 11 сарын 09
Өрсөлдөөний тухай хуулийн хэрэгжилтэд дүн, шинжилгээ хийж, аж ахуй эрхлэгчдийн зах зээлд чөлөөтэй, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, эрх зүйн орчинг боловсронгуй болгоход хэрхэн анхаарах талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Төрийн ордонд хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Зарим томоохон аж ахуйн нэгж зах зээлд ноёрхож, бусдыгаа хөгжихөд нь саад учруулан, шахаж гаргах хандлага бий болсон, нөгөө талаар хууль хэрэгжүүлэх үүрэгтэй Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хараат бусаар, бие даасан үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин дутагдалтай байгаа учир холбогдох хуулийг шинэчлэн найруулах шаардлагатай гэж үзсэн байна.
УИХ 1993 онд Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулийг баталсан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 11 сарын 09
Өчигдөр буюу 11 дүгээр сарын 8-нд АНУ-ын Навшил хотноо 51 дэх удаагийн коунтри хөгжмийн шилдгүүдийг шалгаруулах наадам болж өнгөрчээ. Тус наадамд оролцогч алдартнуудын улаан хивсний ёслол дээрх зургуудыг 24tsag.mn сайт хүргэж байна.
-
2017 оны 11 сарын 09
Монгол Улсын иргэдийг хууль бусаар хөдөлмөр эрхлэхгүй байхыг БНСУ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын
-
2017 оны 11 сарын 09
Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдоржоос 2017 оны 11 дүгээр сарын 08-ний өдрийн “Нийслэлийн цагдаагийн газрын төв байрны алба хаагчдыг бүрэн бүрэлдэхүүнээр нь долоо хоногийн нэг өдөр нөхцөл байдал хамгийн хүнд дүүргийн хороон дээр ажиллаж хэсгийн байцаагч, цагдаа нарын ажилд дэмжлэг үзүүлнэ” гэсэн чиглэлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрөөс буюу 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн долоо хоног бүрийн нэг өдөр төв байрны газар, хэлтсийн дарга, алба хаагч нар хэсгийн байцаагч, цагдаад дэмжлэг үзүүлж ажиллана.
Тодруулбал дүүргийн хороонд үүрэг гүйцэтгэж байгаа хэсгийн байцаагч, хороон цагдаагийн өдөр тутмын үйл ажиллагаа, өргөдөл, гомдлыг хуулийн хүрээнд шалгаж шийдвэрлэх, тухайн нутаг дэвсгэрийн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, холбогдох хууль тогтоомж, журам зааврын мэдлэг олгож, дэмжлэг үзүүлэх юм.
Мөн хорооны айл өрхөөр орж иргэдтэй уулзан санал хүсэлтийг хүлээн авч Иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгч, Засаг дарга, нийгмийн ажилтан, зохион байгуулагч нартай хамтран ажиллана.
-
2017 оны 11 сарын 09
Сүүлийн үед иргэдийн цахим хуудсанд халдаж, өөрийн нэрээр нь мөнгө гуйх гэмт хэрэг
-
2017 оны 11 сарын 09
Д.Хаянхярваа: Ерөнхийлөгч өө, алийн болгон 3 сая иргэнээрээ таавар таалгах юм бэ, тааврынхаа хариуг ил болгооч
-
2017 оны 11 сарын 09
Улсын Филармонийн Баянмонгол биг бэндийн CITY SWING классик жазз тоглолт энэ долоо хоногт буюу 2017 оны 11 сарын 09-нд 19:00 цагаас улсын Филармонийн концертын танхимд ганцхан удаа тоглогдох гэж байна. Sammy Nestico, Glenn Miller, Billy Strayhorn, Luiz Bonfa, Gordon Goodwin, Cole Porter, Duke Ellington нарын хөгжмийн зохиолчдийн бүтээлээс толилуулна.
Тоглолтын хөтөлбөрт:
· Black Orpheus
· A Few Good men
· Samba del Gringo
· Raphsody in blue
· Brazil
· Night and day
· String of Pearls
· Take the Train
· Moonlight Serenade
· Warm breeze
· Tuxedo Junction
· Samantha
· Harlem Nocturne
· Sting of Pearls зэрэг олон алдарт жазз бүтээлүүд багтсан байна.
Тоглолтонд удирдаач С.Саруул-Од /МУСТА/, дуучин Н.Наранбаатар /МУСТА/, Ц.Хулан /МУСТА/, П.Өнөржаргал /МУСТА/, Б.Номин-Эрдэнэ /Шуранхай хамтлаг/, Б.Солонго нарын уран бүтээлчид оролцох ба тоглолтын хөтөлбөрт дэлхийн жазз хөгжмийн төмөөхөн төлөөлөгчдийн бүтээлүүдээс гадна монгол уран бүтээлийг жазз хөгжимд хөрвүүлэн бичсэн бүтээлүүд тоглогдоно.
Тоглолтын тасалбарыг 1800-1900 үнэгүй хүргэх ба Филармонийн касс, www.ticket.mn болон Shangri La Mall, Emart, Hi Fi Records-д байрлах TicketBox-уудаар худалдаалагдаж байна. Юнителийн хэрэглэгч тоглолтын тасалбарыг 100 GG оноогоор 5000 төгрөг хямдруулан авах боломжтой.
-
2017 оны 11 сарын 09
УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаанаар төрийн албан хаагчдад нэг удаагийн 300 мянган төгрөгийн тэтгэмж болгох
-
2017 оны 11 сарын 09
Багшийн цалин нэмүүлэх түр хороо, Монголын боловсрол, соёл шинжлэх ухааны ҮЭХ-ноос өнөөдөр мэдээлэл хийж, энд онд ажил хаялт зарлахгүй гэдгээ дуулгалаа.
-
2017 оны 11 сарын 09
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн 3-р ангийн сурагч Дашдуламын
-
2017 оны 11 сарын 09
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр/2017.11.09/ “Монголын 3х3 Сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ баг”-ийн тамирчид, дасгалжуулагч, холбооны удирдлага болон Монголын пауэрлифтингийн тамирчин Б.Чимэдцэрэн нарыг өрөөндөө хүлээн авч уулзлаа
Пауэрлифтингийн тамирчин Батаагийн Чимэдцэрэн Филиппин Улсад болсон Хүндийг өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн. Хүндийг өргөлтийн төрөлд дэлхийн рекордыг эзэмшигч анхны монгол тамирчин юм.
Эр хүний бахархал энэхүү спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, шинээр хичээллэж байгаа иргэдэд итгэл найдвар төрүүлж, улсынхаа нэрийг дэлхийн тавцанд гаргаж байгаа Б.Чимэдцэрэнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх талархал илэрхийлээд спортын амжилт хүслээ.
Сагсан бөмбөгийн тамирчдын амжилт сүүлийн жилүүдэд огцом сайжирч байгааг Ерөнхий сайд онцлоод багийн спортын төрөлд дэлхийн аварга болсон нь том амжилт. Улам сайжруулж олимпоос медаль авахыг ерөөлөө. Тэрээр “Сагсан бөмбөгийн 3х3” төрөлд Токиогийн олимпоос медаль авч чадна гэдэг итгэлийг төрүүлж байна. Та бүгдийг чадна ч гэж харж байна гэлээ. Сагсан бөмбөгчид Монгол Улсын Ерөнхий сайдтай багийнхаа амжилт болон зорилго, мөн бэрхшээлийн талаар илэн далангуй ярилцлаа.
Монгол Улсын сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг чансаагаараа 160 гаруй байраар урагшилж дэлхийд 28 дугаарт эрэмбэлэгдэх болсон байна.
Монгол Улсын Ерөнхий сайд баг тамирчдад цаашдын тэмцээнүүдэд нь амжилт хүсээд, Монгол Улсынхаа нэрийг улам өндөрт өргөж, ард түмнээ баярлуулж яваарай гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нйиттэй харилца хэлтсээс мэдээллээ
-
2017 оны 11 сарын 09
Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад олон үндэстний эвслийн цэргийн хүчнээс явуулж буй “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчнийг төлөөлөн үүрэг гүйцэтгэсэн дэд хурандаа Б.Чинзориг захирагчтай 5 дугаар ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүнд төрийн дээд одон, медаль гардуулах ёслол өнөөдөр өглөө Офицеруудын ордонд болов.
Ёслолын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женнифер Зимдал Галт нарын зэрэг албаны хүмүүс, БХЯ, ЗХЖШ, Хуурай замын цэргийн командлал, Агаарын цэргийн командлалын удирдлагууд, энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцсон офицер, ахлагч, цэрэг дайчид, тэдний ар гэрийн төлөөлөл оролцлоо.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар энхийг сахиулагчдыг “Энхийн төлөө” медалиар шагнасныг гардуулан өгсөн юм.
Энхийг сахиулагчдыг “Энхийн төлөө” медалиар шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явагдаж байгаа “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын зэвсэгт хүчинтэй хамтран үүргээ амжилттай гүйцэтгээд эх орондоо ирсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний 5 дугаар ээлжийн бие бүрэлдэхүүнийг Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнасугай” гэжээ.
“Энхийн төлөө” медалиар Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн Соёл, хүмүүжлийн офицер, ахлах дэслэгч Ганбаатарын Билгүүн, ТЕГ-ын ажилтан, ахлах дэслэгч Баатарын Өнөржаргал, Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн эмнэлгийн албаны офицер, дэслэгч Хүрэлдаваагийн Чулуундаваа, Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн салааны захирагч Батбаярын Галдан нарын зэрэг олон энхийг сахиулагчдыг шагналаа.
Дэд хурандаа Б.Чинзориг захирагчтай 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй 5 дугаар ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн цэргийн баазын аюулгүй байдлыг хангах үүргийг хүнд цагийн байдалд амжилттай биелүүлж, цэргийн баазын удирдлага болон командлалаас удаа дараа сайшаагдаж байжээ. Тийм учраас АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женнифер Зимдал Галт тэднийг эх орондоо ирэх үеэр нь биечлэн тосч баяр хүргэсэн бөгөөд өнөөдөр ч баяр хүргэж талархал дэвшүүлсэн юм.
Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчид өмнө нь Ирак, Косово, Чад, Сьерра Леон зэрэг улсад энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж байсан. Одоо Исламын Бүгд Найрамдах Афганистан Улс, Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс, Бүгд Найрамдах Судан Улсад үүрэг гүйцэтгэж байна.
-
2017 оны 11 сарын 09
НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын А зааланд өнөөдөр болж байна. Хуралдаанаар Нийслэлийн өмчийн бүртгэлээс барилга байгууламж хасч, актлах, Шагналд тодорхойлох, Ой тэмдэглэх зөвшөөрөл олгох, Тогтоолд өөрчлөлт оруулах, Хуралдаан зарлах тухай асуудлыг хэлэлцэж байгаа юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 11 сарын 09
Хөмсөгөө шивүүлснээр гоё сайхан, цэвэрхэн цэгцтэй харагдахаас илүү цаг хэмнэх сайн талтай. Тиймдээ ч сүүлийн үед бүсгүйчүүд хөмсөгөө өөрийн мэт харагдуулах шивээсийг сонирхох болсон.
-
2017 оны 11 сарын 09
Х.Баттулга: 55 тэрбум төгрөгөөр ажлын байрууд нээх хэрэгтэй
-
2017 оны 11 сарын 09
Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар нь НИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран “Хүүхдийн эрх, хамгаалал-төр, хуулийн этгээдийн үүрэг оролцоо” төслийн хүрээнд төрийн албан хаагчийг чадавхжуулах сургалтыг өнөөдөр нийслэлийн Иргэний танхимд зохион байгуулж байна.
Сургалтын нээлтэд Нийслэлийн ядуурлыг бууруулах, Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслийн удирдагч, нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, ЗГХА-ГБХЗХГын дарга О.Алтансүх, НХГБХГ-ын дарга Ө.Ган-Өлзий нар болон албаны бусад хүмүүс оролцов.
Энэхүү сургалтыг зохион байгуулсанаар Төрийн албан хаагчдыг хүүхдийн эрх, хамгаалын чиглэлээр чадавхжуулах, тэдний үүрэгт ажлын чиглэлийн дагуу хүүхэд, гэр бүлд чиглэсэн үйлчилгээг үзүүлэх арга зүй өгөх, шинээр гарсан хууль тогтоомжуудаас гэр бүл, хүүхдийн холбогдолтой заалтуудыг хэрхэн хэрэгжүүлж ажиллах, чиглэлийн байгууллагын үүрэг оролцоо, хамтын ажиллагааг сайжруулна гэж үзжээ.
Хууль зүй, дотоод хэргийн яамны ахлах мэргэжилтэн Д.Саруул, Санхүүгийн зохицуулах хорооны Тамгын газрын дарга Б.Батзориг, Улсын Прокурорын ерөнхий газрын хяналтын прокурор Г.Оюунболд нарын гэр бүл, хүүхдийн эрх хамгааллын болон дагалдан гарсан журмууд, Зөрчлийн тухай хуулийг боловсруулах ажлын хэсэгт ажилласан эрхзүйчид тус сургалтын чиглүүлэгч багшаар ажиллах аж.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон Хүүхдийн эрх, хамгааллын холбогдолтой хууль, тогтоомж, журмыг хэрэгжүүлэх явцад дүүргүүдийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн ажилтануудын ойлголт хандлага нэмэгдэж, төрийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоо сайжирна гэж зохион байгуулагчдын зүгээс хэлж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 11 сарын 09
“Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ нь 56 жилийн түүхтэй ч анх удаа бие даасан тасаг болж, нарийн мэргэжлийн дөрвөн эмч, зургаан сувилагчтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Мөн молекул биологийн лабораторийг
-
2017 оны 11 сарын 09
Нийслэлийн Баянзүрх дүүрэгт харьяалагдах “Шөнийн зах” худалдааны төвд байрлах Хаан банкинд өчигдөр 19.20 цагийн орчим галт зэвсэгтэй гурван этгээд дайран орж, дээрэм хийхийг завдсан хэрэг гарсан.
-
2017 оны 11 сарын 09
“Хүүхдэд ээлтэй бизнес” сэдэвт сургалт, семинар өнөөдөр “Чингис” зочид буудалд боллоо. НҮБ-ын Хүүхдийн сан, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Имарт сүлжээ их дэлгүүрийн хамтран зохион байгуулсан уг сургалтад бизнесийн ямар ч үйл ажиллагаа явуулсан тэр нь хүүхдэд ээлтэй байх ёстой талаар мэргэжлийн хүмүүс гаднын болон өөрийн орны сайн жишээнд тулгуурлан бизнес эрхлэгчдэд мэдээлэл өгч, саналаа солилцсон юм.
Бизнес утгаар нь өгүүлбэл манай дотоодын зах зээлийн гуравны нэг хувь нь хүүхэд. Хүүхдүүдийн ар гэрийнхнийг нь оруулбал 60-70 хувийг эзлэх том зах зээлийн тухай ойлголт.
“Олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг томоохон компаниуд хүүхэд, гэр бүлийн асуудлыг ёсзүйн зарчимдаа тусгасан байдаг. Хүүхдийн эрхийг хүндэтгэх, хүүхдийг дэмжих үүргээ бизнесийн ямар ч байгууллага ЗААВАЛ биелүүлдэг байх хэрэгтэй” гэж НҮБ-ын Хүүхдийн сангийн Хувийн хэвшлийн түншлэл хариуцсан зөвлөх Ж.Сүнжидмаа хэллээ.
НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенци 1989 онд батлагдсан бөгөөд энэ конвенцэд дэлхийн хамгийн олон орон нэгдэн орсон байна. Манай улс ч 1990 онд нэгдэн орж, Хүүхдийн төлөө “За” гэж хэлжээ.
Сургалтад Имарт дэлгүүр болон Азхур, Интерном, Хүннү молл, Номин, Оргил сүлжээ их дэлгүүр зэрэг томоохон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо. Манай үйлчилгээний байгууллагууд хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхэд анхаарлаа хандуулах болсон. Азхур, Интерном дэлгүүрүүд хүүхэд зориулсан тусгай тасагтай болсныг дурдах хэрэгтэй.
НҮБ-ын Хүүхдийн сан, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлсэн байгууллагаар Имарт сүлжээ их дэлгүүрийг шалгаруулжээ.
Тус их дэлгүүр хүүхдийн ор, хүүхдээ хөхүүлж суух буйдан болон хүүхдийнхээ хоолыг халааж өгөх гал тогооны хэрэгсэл бүхий тохь тухтай Хүүхэд хуурайлах өрөөтэй. Хүүхдийнхээ солих живхийг мартсан бол дэлгүүрийн үйлчилгээний төвөөс нэг ширхэг живх өгдөг юм байна.
Мөн баасан гараг бүрт сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд зориулж эрүүл хооллолтыг дэмжих сургалт явуулдаг. Сургуулийн өмнөх насны үйлчлүүлэгч хүүхдүүдэд зориулсан энэ сургалтаар тэдэнд төрөл бүрийн жимс амтлуулж, жимс бүрийн онцлог, эрүүл мэндэд үзүүлэх ач холбогдлыг тайлбарлаж өгнө. Эцэст нь дэлгүүрээс хүүхдүүдэд бие даан өөрийн эрүүл мэндэд тохирсон хүнсийг худалдан авах эрхийн бичиг өгдөг юм байна.
Эх, хүүхдэд ээлтэй Имартын үйлчилгээг бизнесийн бусад байгууллагын төлөөлөл болох компанийн захирал, менежерүүдэд танилцууллаа. Тус дэлгүүрийн хоёр давхарт тоглоомын төв байх бөгөөд аав, ээжийгээ дэлгүүрээр явахад хүүхэд тоглоомын төвд цагийг зугаатай өнгөрүүлэх тохь тухтай орчныг бүрдүүлжээ. Тоглоомын төвдөө долоо хоног бүрийн лхагва гаригт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг үнэ төлбөргүй тоглуулдаг нь үйлчлүүлэгчдийн талархлыг хүлээгээд байна. Имарт сүлжээ их дэлгүүр хороолол дахь салбартаа ч мөн адил хүүхдэд ээлтэй, тохь тухтай орчныг бүрдүүлсэн байна.
“Хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлсан манай дэлгүүрийн жишээг Монголын үйлчилгээний салбарынхан бүгд нэвтрүүлбэл бизнесийн салбарт нэгэн сайн жишиг тогтож, хүүхдийн төлөөх сайхан үйл болно” хэмээн Имарт их дэлгүүрийн маркетингийн менежер С.Номин-Эрдэнэ бусад аж ахуйн нэгжүүдийг уриаллаа.
”Бизнесийн салбарт эхлүүлсэн Имартын сайн жишгийг үйлчилгээний бусад байгууллагынхан ч анхааралдаа авч, хэрэгжүүлэх боломжтойг мөн үеэр онцолж байв.
-
2017 оны 11 сарын 09
Банкинд халдсан этгээдүүдийг эрэн сурвалжилж байна