-
2017 оны 11 сарын 10
“Мэргэшсэн жолооч”-ийн үнэмлэхийг Өмнөговь аймгийн Гашуунсухайт болон бусад боомтуудад хуурамчаар
-
2017 оны 11 сарын 10
“Утааны эсрэг ээж аавууд” ТББ-аас өнөөдөр НЗДТГ-ын гадна талбайд жагсаал зохион байгууллаа.
-
2017 оны 11 сарын 10
Нийслэлийн хэмжээнд энэ онд нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр 32, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 3, Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар 1, Концесс-эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 2, нийт 38 төсөл, зам барилгын ажлыг хэрэгжүүллээ.
Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр Зайсангийн авто замаас Зайсан толгойн урдуур Богд уулын арын замтай холбох 2.4 км авто зам, Налайх дүүргийн Даваажав, Дамдин, Найрамдлын зам, Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлэг хүртэлх 1 км авто зам, “Өгөөж,чихэр боов” ХХК-ийн баруун урд уулзвар, Авто плаза, ХААИС, Богд Жавзандамбын уулзваруудыг өргөтгөн шинэчлэх томоохон төслүүдийг дуусган ашиглалтад орууллаа. Харин Нарангийн гудамжнаас Орбитын гудамж хүртэлх 1.3 км авто замын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй байгаа ч газар чөлөөлөтийн асуудлаас шалтгаалан он дамжин хэрэгжихээр болж байна.
Мөн нийслэлийн 9 дүүргийн орон сууцны болон гэр хорооллын доторх авто замыг шинээр барих болон засвар шинэчлэлийн 13 төсөл, зам, замын байгууламжийн засвар арчлалтын 23 төсөл, гүүр хоолой туннел засварын 7 багц ажил, тэмдэг тэмдэглэгээний 3 багц, замын ус зайлуулах шугам, худгийн засвар, өргөтгөлийн 13 багц ажил, замын тэмдэг, хайс тоноглолын 4 багц ажил, нийтийн тээврийн зориулалтын зогсоол гаргах 13 ажлыг хийж гүйцэтгэлээ.
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэл 1.4 км зам 57 у/м гүүрийн хамт барих ажлыг эхлүүлж, энэ онд төсөвлөсөн санхүүжилтийн ажлыг бүрэн дуусгав, Мөн Ихтойруу, Токиогийн гудамж, Дарь эхийн гудамжны уулзварын зүүн талд 48 дугаар сургуулийн хойно Явган хүнд зориулсан гүүрэн гарц барьж, Аялал жуулчлалын зориулалттай 2.05 км авто зам, 265 авто зогсоолын цогцолборыг ашиглалтад орууллаа.
Хөгжлийн банкны санхүүжилтээр он дамжин хэрэгжсэн Орбитын уулзвараас Толгойтын эцэс, Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлыг дуусган, байнгын ашиглалтад хүлээлгэн өгөв.
Концессийн гэрээгээр он дамжин хэрэгжсэн Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Яргайтын богино зуслан чиглэлийн 1.6 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулсан бол Сонгинохайрхан дүүрэг 11 дүгээр хороо, Чингэлтэй дүүрэг 12 дугаар хороо, Хувьсгалчдын авто замаас Хайлаастын авто замын эцэс хүртэлх 2.8 км авто замын барилгын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд энэ сарын 30 гэхэд дуусна.
Нийслэлийн авто замын салбарт хэрэгжиж буй нийт төсөл, арга хэмжээний ажлын явц өнөөдрийн байдлаар 92 хувьтай, хэвийн үргэлжилж байна гэж нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.
-
2017 оны 11 сарын 10
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдөр ээлжит бусаар хуралдлаа. Өнөөдрийн хуралдаанаар Монгол
-
2017 оны 11 сарын 10
Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлэгдсэн дээрх хууль тогтоомжийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
-
2017 оны 11 сарын 10
Монголбанк, Монгол Улсын Засгийн газрын тѳлѳѳлѳл 2017 оны 11-р сарын 8-9-ний ѳдрүүдэд Токио хотноо зохион байгуулагдсан ОУВС-гийн Ази Номхон далайн бүсийн офисийн (IMF Office for Asia and Pacific) 20 жилийн ойд зориулсан олон улсын хуралд оролцов. Энэхүү нэгж нь Азийн бүс нутаг дахь ОУВС-гийн гол гүүр бѳгѳѳд судалгаа шинжилгээ, хамтын ажиллагаа болон сургалт хѳгжлийн ажлыг зохион байгуулдаг юм.
Тус үйл ажиллагаанд Азийн орнуудын тѳв банк болон сангийн яамны удирдлагууд, эрдэмтэн судлаачид цугларан бүс нутгийн тогтвортой бѳгѳѳд хүртээмжтэй ѳсѳлт, цаашид тулгарч байгаа сорилтуудын талаар бүлэг хуралдаануудыг ѳрнүүллээ.
Ёслолын арга хэмжээний үеэр Монголбанкны Ерѳнхийлѳгч Н.Баяртсайхан мэндчилгээний үг хэлж, ойн дурсгалын зүйлийг ОУВС-гийн тэргүүн Кристин Лагардад гардуулав.
Түүнчлэн, хуралд оролцсон тѳлѳѳлѳл Японы Сангийн яам, ОУВС болон Японы хамтын ажиллагааны агентлаг (Жайка)-ийн тѳлѳѳллүүдтэй албан уулзалтууд хийн, Монгол Улсын эдийн засгийн байдал, хэрэгжүүлж буй бодлогын талаар танилцуулж, цаашдын хамтын ажиллагаагаа бэхжүүлэх чиглэлээр санал солилцов.
-
2017 оны 11 сарын 10
Онцгой байдлын ерөнхий газраас Дорноговь аймагт зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бодлогын дагуу өнөө өглөө тус аймгийн Сайншанд сумын иргэдийг оролцуулан газар хөдлөлтийн гамшгийн дараах нүүн шилжих дадлага сургуулийг зохион байгууллаа.Сайншанд сум нь 22 мянган хүн амтайгаас дадлага сургуульд 20 мянга гаруй иргэн оролцжээ.
Мөн өнөөдөр аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн анги, иргэд, аж ахуйн нэгж байгуулагыг оролцуулан газар хөдлөлт, нурангиас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургууль явагдана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
2017 оны 11 сарын 10
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Э.Барсакыг хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа болон олон талт хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
-
2017 оны 11 сарын 10
Улсын Филармони 45 жилийн ойн хүрээнд Дэлхийн болон “Чингисийн хүүхдүүд” киноны хөгжмийн концертыг 11 дугаар сарын 17,18-нд Улсын Филармонийн тоглолтын танхимд тоглох гэж байна. Тоглолт хоёр хэсэгтэй бөгөөд эний хэсэгт үзэгчдийн сэтгэлд хоногшсон шилдэг кинонууд болох “The good the bad and the ugly”, “Pearl Harbor”, “Terminal”, “Malena”, “Playing love”, “Алтан өргөө”, “Pirates of the Caribbean”, “Аравт”зэрэг киноны хөгжмөөс толилуулах бол түүний дараагаар нийт 10 зохиолоос бүтсэн тус киноны хөгжмийг сонсох боломжтой. Тоглолтод Улсын Филармонийн симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга Удирдаач Д.Нямдаш, Д.Түвшинсайхан Б.Батбаатар нар удирдах болно.
“Чингисийн хүүхдүүд” киноны хөгжмийг Улсын Филармонийн хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр бичсэн бөгөөд зөвхөн тус кинонд зориулан өөр өөрийн онцлог бүхий 10 өөр хөгжмийн бүтээл бичжээ.
Тоглолтын тасалбарыг Филармонийн билетийн касаар болон https://www.ticket.mn/event/337/ сайтаар худалдан авах ба Unitel-ын хэрэглэгчид 100GG оноогоор 5000₮ хөнгөлүүлэн авах боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 70118012,70148012, 88004849, 99196623-с лавлана уу.
-
2017 оны 11 сарын 10
2017 оны 11-сарын 16-19-ний өдрүүдэд бөмбөгтэй хоккейн ахмад тамирчдын Дэлхийн цомын тэмцээн /Bandy Old Boys World Cup/ Финлянд улсын Лаппинранта /Lappeenranta/ хотод зохион байгуулагдах гэж байгаа бөгөөд энэхүү тэмцээнд манай улсын ахмадын шигшээ баг анх удаа оролцох гэж байна. Энэхүү тэмцээнд ОХУ, Швед, Финлянд болон Эстони улсын нийт 10 баг оролцох юм.
Монголын бөмбөгтэй хоккейн холбоо нь 2002 онд байгуулагдаж, 2003 онд Олон улсын бөмбөгтэй хоккейн холбооны гишүүнээр элссэн. 2006 оноос хойш манай улсын бөмбөгтэй хоккейн шигшээ баг ДАШТ-ний Б хэсэгт тоглож байгаа бөгөөд энэ оны 1-сард Швед улсад зохион байгуулагдсан ДАШТ-нд манай баг амжилттай оролцож хүрэл медаль авсан байна.
Бөмбөгтэй хоккейн спорт нь эрчимтэй хөгжиж байгаа өвлийн багийн спортын төрөл бөгөөд олимпийн төрөлд орох боломжтой юм. Олон улсын бөмбөгтэй хоккейн холбоо (FIB) нь 2022 өвлийн олимпийн үеэр бөмбөгтэй хоккейн танилцуулах тоглолт хийх талаар БНХАУ-ын олимпын хороотой ярилцаж байгаа.
-
2017 оны 11 сарын 10
Тавантолгойн ордын 49 хувийг Хятадын Шиньхуа группт 400 сая доллараар зарна гэх үнэн, худал нь мэдэгдэхгүй мэдээлэл өнгөрсөн жил гарч, багагүй хэл ам дагуулсан. Гэсэн ч асуудал тэгэсхийгээд намжсан. Тэгвэл “Тавантолгойг үнэгүй авах гэсэн бүлэглэл дахиад босоод ирлээ” гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр УИХ-ын чуулганы индэр дээрээс мэдэгдэв.
-
2017 оны 11 сарын 10
Дэлхийн сая сая гоо үзэсгэлэнт авьяаслаг миссүүд эх орноо төлөөлөн өрсөлддөг ”Miss Supertalent of the world” буюу “Дэлхийн Авьяаслаг миссийн тэмцээн” өнгөрсөн 10-р сард БНСУ-ын Сөүл хотноо амжилттай зохион байгуулагдаж, манай улсаас эх орноо төлөөлөн оролцсон мисс А.Бөртэ-Үжин нь нэгдүгээр байр эзэлжээ.
Мисс А.Бөртэ-Үжин нь уран нугаралтаараа зохион байгуулагчдын төдийгүй шүүгчдийг бишрүүлсэн бөгөөд тус тэмцээний нэгдүгээр байр эзлэсэний зэрэгцээ “K-pop Bornstar Hall”-д урилгаар суралцах эрх, “Daegu Haany” их сургуулийн хүндэт төлөөлөгч, “K-Beauty Cluwenco”-ын хүндэт төлөөлөгч, “Supertalent Duty free shop”-ын зар сурталчилгааны нүүр царай, “Supertalent World record”-ын хүндэт төлөөлөгч, “CNK internet news”-ын хүндэт төлөөлөгч, “Red Angel World Pr”-ын зар сурталчилгааны төлөөлөгчөөр тус тус шалгарсаны зэрэгцээ 2018 оны Пёонгчанг ”Өвлийн Олимпын” нээлтэнд оролцох эрхтэй болсон байна.
Дашрамд дуулгахад дээрхи тэмцээнд манай улсаас 2014 онд мисс Э.Азбилэг, 2016 онд А.Сайхантамир нар эх орноо төлөөлөн оролцож Дэд байрын эзэд болцгоож байсан билээ.
-
2017 оны 11 сарын 10
Цагдаагийн Ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа З.Дашдаваагийн баталсан төлөвлөгөөнийн дагуу зарим дүүргүүдийн цагдаагийн дарга нарын үйл ажиллагаа,
-
2017 оны 11 сарын 10
Авлигатай тэмцэх газар 2017 оны 10 дугаар сарын 23-наас 11 дүгээр сарын 3-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 510 хүний урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэлэ
-
2017 оны 11 сарын 10
Баянгол дүүргийн нутаг дэвсгэр зургадугаар “Бичил” хороололд байрлах автомашины гараашийн үүдэнд 19 настай хүүг 26 хутгалж амь насыг нь хөнөөсөн хэрэг 2015 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр гарсан билээ.
-
2017 оны 11 сарын 10
Сэжигтнүүд гурвуулаа байсан бөгөөд нэг нь гадаа үлдэж, хоёр нь дотогшоо орж буй дүрс бичлэг камерт үлджээ. Тэд банкнаас мөнгө дээрэмдэж чадалгүй оргон зайлсан ч гэмт этгээдүүдийг цагдаагийн байгууллагынхан шуурхай ажилласны үр дүнд саатуулсан байна. Сэжигтэн этгээдүүд нь 17-19 насны залуус байжээ.
-
2017 оны 11 сарын 10
“Хүүхдийн тусламжийн утас-108 төсөл”-ийн үр дүнг танилцуулах
-
2017 оны 11 сарын 10
Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газраас гэр хорооллын суурьшлын бүсэд агаар болон хөрсний бохирдлыг бууруулах,
-
2017 оны 11 сарын 10
Өрсөлдөөний тухай хуулийн хэрэгжилтэд дүн, шинжилгээ хийж, аж ахуй эрхлэгчдийн зах зээлд чөлөөтэй,
-
2017 оны 11 сарын 10
Ерөнхий Боловсролын Сургуулийн сурагчдын амралт орон даяар энэ сарын 3-наас эхэлсэн билээ. Хичээлийн жилийн нэгдүгээр улирлын амралт долоо хоног үргэлжилж, баасан гарагт буюу маргааш хичээл орно.
Хоёрдугаар улирлын амралтаар нийслэлийн сургуулийн бага ангийнхан 21 хоног, дунд, ахлах ангийнхан 14 хоног амрах юм байна. Харин аймаг, сум, тосгоны сургуулийн сурагчид 14, 7 хоног амрахаар БСШУСЯ-наас гаргасан хуваарьт тусгагджээ.