-
2017 оны 11 сарын 09
УИХ-ын чуулганы хуралдаанаар 2017 оны улсын төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт
-
2017 оны 11 сарын 09
Төрийн тусгай хамгаалалтын газрын хамгаалалтын албаны хамгаалагч П.Мөнх-Оргилд шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөхийг оролдсон үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцлага тооцохоор боллоо.
-
2017 оны 11 сарын 09
Шударга, ил тод, хариуцлагатай төрийн албыг төлөвшүүлж, төрийн бүх шатны байгууллагад ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг чангатгах зорилгоор гарсан Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 01 тоот албан даалгавар, Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржаваас өгсөн үүргийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж Замын цагдаагийн алба, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, Бүртгэл хяналтын төв, Нийслэлийн цагдаагийн газрын харьяа газар, хэлтэс, тасаг, төвийн дарга нарт цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан ажлын чиглэл өглөө.
-
2017 оны 11 сарын 09
Нутгийн хойт хэсгээр цас орж цаг агаарын байдал хүндэрч, авто замаар зорчиход халтиргаа гулгаа ихэссэн тул иргэдийн амь нас аюулгүй байдлыг хангах үүднээс УБТЗ нэмэгдэл галт тэрэг гарган Улаанбаатар-Дархан-Эрдэнэт-Дархан-Улаанбаатарын чиглэлд аялуулахаар боллоо. Уг галт тэрэгний цагийн хуваарийг дор нийтлэв.
2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатараас Дархан, Эрдэнэтийн чиглэлд аялах нэмэгдэл галт тэрэгний цагийн хуваарь:
Явах чиглэл Явах цаг Ирэх цаг
Улаанбаатар 21:55
Дархан 04:15 03:25
Эрдэнэт 08:45
2017 оны 11 дүгээр сарын 10-нд Эрдэнэтээс Дархан,Улаанбаатарын чиглэлд аялах галт тэрэгний цагийн хуваарь:
Явах чиглэл Явах цаг Ирэх цаг
Эрдэнэт 20:30
Дархан 01:59 01:00
Улаанбаатар 07:00
-
2017 оны 11 сарын 09
Өнөөдрөөс эхлэн халтиргаа гулгаа ихэсч осол гэмтлийн тохиолдол нэмэгдэж байгаа тул дараах зөвлөмжийг хүргэж байна.
Иргэн хүн:
1. Цас, мөсөн дээр халтирч унахаас болгоомжлон зөөлөн резинэн ултай эсвэл халтиргаанаас хамгаалсан ултай өвлийн гутал өмсөх
2. Осгож, хөлдөхөөс сэргийлж, дулаан хувцаслах
3. Архи дарснаас татгалзах, хэрэглэсэн тохиолдолд хэтрүүлэн хэрэглэхгүй байх
4. Ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэхдээ хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг ханган ажиллах
5. Жолооч, явган зорчигчид замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах
6. Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул мөс цөмрөх аюулаас сэргийлэх
7. Албан байгууллагууд ойр орчмынхоо 50 м талбайн цас, мөсийг цэвэрлэх Хэрэв тухайн талбайд халтирч унаснаас бэртсэн бол иргэд хальтирч унаад бэртсэнээ баримтжуулан хохирлоо нэхэмжлэх эрхтэй.
Гэр бүл, хүүхэд:
Эцэг эх, асран хамгаалагч нар бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах
Тээврийн хэрэгсэлээр хүүхдийг авч явахдаа хамгаалах бүс, хүүхдийн зориулалтын суудлыг заавал хэрэглэж хэвших
Айл, өрх бүр ойр орчмынхоо цас мөсийг цэвэрлэж, аюулгүй орчинг бүрдүүлэх
Гэр хорооллын айл өрхүүд муу ус, угаадас, үнсээ ил задгай хаяхгүй байх.
Байгууллага, хамт олон:
Албан байгууллага бүр орчныхоо цас, мөсийг цэвэрлэж, хальтиргаа гулгаа үүсгэхгүй байх нөхцөл бүрдүүлэх
Эрүүл аюулгүй орчин бүрдүүлэхийн тулд ойр орчныхоо осол гэмтэл гарч болзошгүй нүх шуудуу, замын хажууд анхааруулах тэмдэг байршуулах
Байгууллага ажиллагсдынхаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм журмыг мөрдүүлж хяналт тавьж ажиллуулах
Гудамж талбайд хүн осгосон ухаангүй буюу биеэ авч явах чадваргүй байгаа бол яаралтай 103, 102 дугаарын утсанд мэдэгдэх буюу анхны тусламж үзүүлэх
Ойр орчноо цэвэрлэсэн эсэхэд нь ч хууль сахиулах байгууллагын зүгээс анхаарал хандуулах
Гөлгөр гадаргуутай хавтангаар явган хүний зам, талбай хийхгүй байх. Хэрэв ийм хавтангаар зам талбай хийсэн бол халтирахаас хамгаалсан наалт хийх.
-
2017 оны 11 сарын 09
Дорноговь аймгийн Замын-Үүд суманд энэ сарын 2-ны өдрөөс хойш сураггүй алга болсон 8 настай охиныг эрж хайх ажиллагаа үргэлжилсээр байна.
-
2017 оны 11 сарын 09
Ерөнхий Боловсролын Сургуулийн сурагчдын амралт орон даяар энэ сарын 3-наас эхэлсэн билээ.
Хичээлийн жилийн нэгдүгээр улирлын амралт долоо хоног үргэлжилж, арваннэгдүгээр сарын 10-ны Баасан гарагт хичээл орно.
Сурагчдын амралтын хуваарь:
Хоёрдугаар улирлын амралтаар нийслэлийн сургуулийн бага ангийнхан 21 хоног, дунд, ахлах ангийнхан 14 хоног амрах юм байна.
Харин аймаг, сум, тосгоны сургуулийн сурагчид 14, 7 хоног амрахаар БСШУСЯ-наас гаргасан хуваарьт тусгагджээ.
-
2017 оны 11 сарын 09
Онцгой байдлын ерөнхий газраас Дорноговь аймагт зохион байгуулж буй Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр 07:00 цагт “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дуут дохиогоор эхэлж аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.
Сургуулийн нээлтийн ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын дарга, хошууч Л.Тамир нарын удирдлагууд оролцлоо.
Мөн аймгийн Онцгой комисс, сумдын Засаг дарга, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, аж ахуйн нэгж байгууллагуудын хамгаалах хүч хэрэгслийн бэлэн байдлыг шалгаж, жагсаалын жигдрэлтийн сургуулийг явуулж нийт 600 гаруй хүн хамрагдав.
Бүх шатны Засаг дарга, аймгийн Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүний гамшгийн менежментийн мэдлэгийг дээшлүүлэх, орон нутгийн гамшигтай тэмцэх чадавхийг сайжруулах, харилцан ажиллагааг жигдрүүлэх, гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн зорилго гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог бүрэн хангах, дадлага сургуулиудад иргэдийг татан оролцуулах хүч хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас орон нутагт жил бүр Гамшгаас хамгаалах иж бүрэн болон Команд штабын сургуулийг зохион байгуулдаг.
Монгол Улсын Шадар сайдын Аймгуудын засаг дарга нартай байгуулсан гэрээний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас энэ жил Баян-Өлгий, Говь-Алтай, Хөвсгөл аймгуудад Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль, Архангай аймагт гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгуулсан.
Өнөөдөр Дорноговь аймагт эхэлж буй Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль нь энэ жилийн Гамшгаас хамгаалах иж бүрэн болон команд штабын сургуулиудын хаалт болж байгаагаараа онцлог юм.
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын хүрээнд тухайн бүс нутагт тохиолдож байсан болон тохиолдож болзошгүй аюулт үзэгдэл, ослоор цагийн байдал үүсгэн ажиллуулж, гамшгаас хамгаалах дадлага, сургуулиудыг бодит байдалд тулгуурлан зохион байгуулдаг.
Аймаг, орон нутгийн удирдлага, онцгой комисс, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангиуд тухайн бүс нутагт тохиолдож болзошгүй аюулт үзэгдэл, осол, гамшгийн хор хохирлыг өөрийн хүчээр даван туулах, авран хамгаалах, сэргээн босгох боломж байгаа эсэхээ дүгнүүлэх, гамшгаас хамгаалах орон нутгийн төлөвлөгөөг бодит байдал дээр туршиж, удирдах бүрэлдэхүүн гамшигтай тэмцэх чадавхиа дээшлүүлэх мэдлэг, дадлыг эзэмшиж үлддэгээрээ Гамшгаас хамгаалах иж бүрэн болон Команд штабын сургуулийн ач холбогдол оршдог юм.
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн үеэр аймгийн Онцгой комисс, сумдын Засаг дарга, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, аж ахуйн нэгж байгууллагуудын удирдах бүрэлдэхүүн “Бүх шатны нутгийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах орон нутгийн албад, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж байгууллага, төрийн бус байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, тэдгээрийн харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд газар хөдлөлт, хүчтэй цасан болон шороон шуурга, хүний болон мал, амьтны гоц халдварт өвчний нөхцөл байдлыг үнэлэх зэрэг цагийн байдлын өгөгдлийн дагуу ажиллана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
2017 оны 11 сарын 09
Дуугарвал дуу нэг, дугтарвал хүн нэг хэмээх имижтэй тус намынхан дотроо ярьсан жижиг сажиг асуудлаа хүртэл гадагшаа задруулалгүй хадгалж, намын даргынхаа үгийг үйлдэлээрээ дагадаг байсан гээд тоочвол өнөөгийн МАН хэр танигдахааргүй өөрчлөгдсөнийг харж болно. Үүний буруутан нь бодвол мөнгө цагаан, нүд улаан гээч биз.
-
2017 оны 11 сарын 09
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, хүлээж авахгүйгээр шийдвэрлэв.
-
2017 оны 11 сарын 09
ЗГ: Өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэхэд 4.5 тэрбум төгрөг зарцуулна
-
2017 оны 11 сарын 09
Монгол Улсын Ерөнхийлөгч 2017 оны төсвийн тодотголд бүхэлд нь хориг тавиад буй. Энэ удаагийн төсвийн тодотголыг хууль зөрчсөн, бодлогын зарчмаа баримтлаагүй гэсэн шалтгаанаар Ерөнхийлөгч хориг тавьсан. Тэгвэл өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар тус хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцэх юм. Байнгын хороодууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авахгүй гэдэгт санал нэгдсэн. Харин УИХ дахь намын бүлгүүд уг асуудалд өөр өөр байр суурьтай байгаа. Тодотговол Ардчилсан намын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж, төсвийн тодотгол хууль зөрчсөн хэмээн үзэж байгаа бол МАН-ын бүлгийнхэн хууль зөрчөөгүй учир дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Ямартай ч УИХ дахь намын бүлгүүдийг хоёр хуваагаад буй Ерөнхийлөгчийн хоригийн талаарх намуудын байр суурийг “24VS 24” буландаа онцолж байна.
-
2017 оны 11 сарын 09
Албан үүргээ гүйцэтгэж байсан замын цагдаа руу “салаавч” гаргаж танхайрсан хэргээр олонд танигдсан Ц.Баярцогтыг өнөөдөр шүүнэ.
-
2017 оны 11 сарын 09
09:00 цагт: ШӨХТГ-аас Төрийн ордны ‘Б’ танхимд “Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг”-ийг зохион байгуулна.
-
2017 оны 11 сарын 09
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10 цагаас эхэлнэ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэх юм байна.
-
2017 оны 11 сарын 09
Цасан шуурга шуурч, зам даваа хаагдах нөхцөл бүрдэхийг анхааруулж байна
-
2017 оны 11 сарын 09
Дөрвөн ногоон мэнгэтэй Цагаан хулгана өдөр
-
2017 оны 11 сарын 09
Улаанбаатарт өдөртөө 8 хэмийн хүйтэн байна
-
2017 оны 11 сарын 08
Сармис
Сармисанд агуулагддаг хамгийн чухал бодис бол аллицин юм. Судалгаагаар сармис зүрхний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлхөөс гадна цусан дахь сахарын хэмжээг зохицуулдаг нь тогтоогдсон байна. Амьтан дээр хийсэн судалгаагаар чихрийн шижинтэй харханд сармисны тос болон бэлдмэл өгөхөд цусан дахь сахарын хэмжээ буурснаас гадна инсулинд мэдрэг байдал нь сайжирч байжээ. Сармис цусан дахь нийт холестеролын хэмжээг бууруулдаг бөгөөд бага нягттай холестеролыг бууруулж, өндөр нягттай холестеролын хэмжээг нэмэгдүүлдэг байна
Ногоон вандуй
Нэг аяга (160 гр)чанасан ногоон вандуй 9 гр эслэг, 9 гр уураг, А, С, К, В1, В2, В3 аминдэм, фолийн хүчил зэргийг тодорхой хэмжээгээр агуулдаг. Эслэгийн агууламж өндөртэй тул хоол боловсролтыг сайжруулж гэдэсний ашигтай нянгийн үйл ажиллагааг дэмжиж, холестеролын хэмжээг бууруулж, бие махбодоос хортой бодисуудыг гадагшлуулдаг. Мөн түүнчлэн вандуй нь хавдрын эсрэг үйлчилгээтэй сапонин хэмээх нэгдлээр баялаг, Судалгаагаар сапонин нь хавдрын эсийн өсөлтийг дарангуйлж үхүүлж байсан байна.
Цагаан гаа
Цагаан гаа нь дотор муухайрах, бөөлжилтийн эсрэг үйлдэлтэй нь тогтоогдсон. Мөн үрэвслийн эсрэг бодис агуулдаг бөгөөд үе мөчний үрэвсэл, тулай өвчний эмчилгээнд ач холбогдолтой https://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/16117603.
Судалгаагаар үе мөчний үрэвсэлтэй өвчтөнгүүдэд цагаан гааны ханд өгөхөд өвдөгний өвдөлтийг бууруулхаас гадна бусад шинж тэмдгийг бууруулж байсан байна https://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/11710709.
2015 онд хийсэн судалгаагаар чихрийн шижин өвчний үед цагаан гааны бэлдмэл өгөхөд 12 долоо хоногийн дараа цусан дахь сахарын түвшинг бууруулах нөлөө үзүүлж байжээ https://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/25561919.
Эх үүсвэр: https://www.healthline.com/nutrition/14-healthiest-vegetables-on-earth#section8
-
2017 оны 11 сарын 08
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Нидерландын Вант Улсын Хууль зүй, аюулгүй байдлын яамны Ерөнхий захирал хатагтай Ж.Робберсе болон албаны бусад хүмүүстэй Гааг хотод уулзаж, хоёр талын шилжилт хөдөлгөөний бодлогын талаар мэдээлэл солилцохын сацуу олон улсын шилжилт хөдөлгөөний сүүлийн үеийн байдал, сорилт бэрхшээлийг шийдвэрлэж буй арга замуудын талаар өргөн хүрээнд санал солилцов. Монгол Улсын иргэд Нидерландад суралцах, сургалтад хамрагдах, худалдаа бизнесийн зорилгоор зорчих хууль ёсны боломжийг өргөжүүлэх талаар байр сууриа уулзалтын үеэр илэрхийлэв. Мөн энэ үеэр Монгол Улсын шилжилт хөдөлгөөний бодлого, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилт, гадаадын иргэдийн бүртгэл, зөвшөөрлийн талаар Гадаад иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн дэлгэрэнгүй танилцуулга хийсэн болно.
ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ КОНСУЛЫН ГАЗАР