-
2017 оны 9 сарын 12
Бүргэдийн тоо толгойг өсгөх, бүргэдээр ан хийх уламжлалыг хэвээр нь хадгалах зорилготой бүргэдийг байгальд нь эргүүлэн тавих ёслолыг монголчууд анх удаагаа зохион байгуулах гэж байна. Энэхүү ёслолын ажиллагаа есдүгээр сарын 24-ний өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын “Алмакөк” толгойд болох бөгөөд Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөлийн дэргэдэх “Алмакөк” бүргэдчдийн холбооны 40 гаруй гишүүн оролцох ажээ.
Баруун хязгаар тэр дундаа Казах түмний уламжлалт “Бүргэдийн баяр” жил бүр хүрээгээ тэлж, гадаад дотоодын жуулчдын сонирхлыг ихээр татахын хэрээр түүнийг дагасан олон сөрөг үр дагаврууд гарах болсон байна. Тухайлбал, өмнө нь ихэнхдээ эм бүргэдийг барьж, удаан хугацаагаар гаршуулдаг байсан бол сүүлийн үед зарим хүмүүс эрэгчин бүргэдийг жуулчдад харуулж, сонирхуулах зорилгоор ашигладаг болсон нь бүргэдийн тоо толгой өсөх боломжийг хязгаарлаж, бүргэдийг гаршуулж сургах үндсэн уламжлал алдагдахад хүргээд байгаа аж. Тиймээс “Алмакөк” бүргэдчдийн холбооныхон дөрвөөс дээш жил гаршуулсан эр бүргэдийг эргүүлэн тавих, ашгийн бус үйл ажиллагааг санаачлан анх удаагаа ийнхүү хэрэгжүүлэхээр болсон байна.
Энэхүү арга хэмжээг жил бүр зохион байгуулах юм байна. Тус арга хэмжээний хөтөлбөрийг толилуулъя.
-
2017 оны 9 сарын 12
Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн үр дүнгийн улмаас дүүргийн Засаг даргын томилгоотой холбогдон үүссэн маргаан өнөөг хүртэл үргэлжилж тус дүүргийн Засаг дарга албан ёсоор томилогдоогүй байгаа билээ.
-
2017 оны 9 сарын 12
Улаанбаатар хотод өнгөрсөн сард ХДХВ/ДОХ-ын 2 тохиолдол бүртгэгджээ. Өнөөдрийн байдлаар Улсын хэмжээнд ДОХ-ын 243 тохиолдол бүртгэгдээд байна.
-
2017 оны 9 сарын 12
Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн үр дүнгийн улмаас дүүргийн Засаг даргын томилгоотой холбогдон үүссэн маргаан өнөөг хүртэл үргэлжилж тус дүүргийн Засаг дарга албан ёсоор томилогдоогүй байгаа билээ. Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын МАН-ын болон АН-ын бүлэг тус тусдаа хуралдан өөр, өөрийн намаас нэр дэвшигчдийг Баянзүрх дүүргийн Засаг даргад нэр дэвшүүлээд байна. Үүсээд байгаа нөхцөл байдлыг хуулийн дагуу шийдвэрлэхээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өөрийн орлогч Д.Энхтөрийг бие төлөөлөгчөөрөө томилон, төрийн ажлыг ямар нэг гацаа, чирэгдэлгүй явуулах үйл ажиллагааг авч хэрэгжүүлсэн бөгөөд 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 01/3049 тоот албан бичгээр Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд хариу хүргүүлсэн байна. Дашрамд дурдахад, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зарим төлөөлөгчид сонгуулийн үеэр иргэдийн саналыг татах зорилгоор мөнгө тараасныг шат, шатны Эрүүгийн хэргийн шүүх тогтоосон болно.
-
2017 оны 9 сарын 12
Авто захуудыг хотоос нүүлгэхийг иргэдийн 96.2 хувь дэмжсэн гэв
-
2017 оны 9 сарын 12
Улсын хэмжээнд энэ оны эхний найман сард 48.2 мянган эх амаржжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 4261-ээр буурсан үзүүлэлт юм.
-
2017 оны 9 сарын 12
Онцгой байдлын ерөнхий газрын 14 дүгээр шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөнийг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал удирдан явууллаа.
-
2017 оны 9 сарын 12
Энэ сарын 17-ноос Говь-Алтай аймгийн Шарга, Төгрөг, Тонхил, Дарив, Хөхморьт, Баян-Уул сумын нийт 100 иргэнд нүдний болор солих мэс ажилбарыг үнэ төлбөргүй хийхээр болжээ.
-
2017 оны 9 сарын 12
ОУВС, Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагаас нийт 42 улсыг “оффшор бүс” хэмээн тооцож, эдгээр бүс дэх банкуудад Монгол Улсын 49 иргэн данстай байгаа талаар Олон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум мэдээлсэн юм.
-
2017 оны 9 сарын 12
Оффшор, 60 тэрбумын хэргийг хаасныг эсэргүүцэж жагсана
-
2017 оны 9 сарын 12
Тус цагдаагийн газар Улаанбаатар хотод анх удаа Гэмт хэргийн хяналтын нэгдсэн систем бий болгох
-
2017 оны 9 сарын 12
Баянгол дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа барилга дээрээс БНСАУ-ын иргэн унаж,
-
2017 оны 9 сарын 12
Нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын ажилтан албан хаагчдад өнөөдөр танилцуулж, тэдний дунд хэлэлцүүлэг өрнүүлэн саналыг авлаа. Энэ үеэр нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал “УИХ-ын 2017 оны 39 тоот тогтоолын дагуу нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын бүх албан хаагчдын дунд Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг танилцуулж, хэлэлцүүлэг зохион байгуулна.
Монгол Улс түүхэндээ 4 дэхь үндсэн хуультайгаа “алхаж” явна. Анхны үндсэн хуулийг 1924, дараагийнхыг 1940, 1960, 1992 онд тус тус баталсан байдаг. Хүний амьдрал гэдэг маш баялаг. Амьдралын зүй тогтол бүрийг зохицуулагч эрх зүйн зохицуулалт гэдэг бол хамгийн нарийн байх ёстой. Тэгэхээр та бүхний өдөр тутмын, алхам тутмын үйл хэргийг зохицуулж байгаа эрх зүйн зохицуулалтын эцэг хууль болсон Үндсэн хуулийг өөрчлөх бол амаргүй зүйл. Монгол Улсын Их хурлын нийт гишүүдийн 3\2-оос доошгүй хувийн саналаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцдэг. Энэ удаагийн Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд бодлогын шинжтэй нэлээн томоохон заалтуудыг боловсруулсан. Энэ нь маш зорьмог шийдэл болсон. Нөгөө талаас манай төрийн албан хаагчдын эрх ашгийг хамгаалсан хэд хэдэн заалт оруулж байгаад миний бие төрийн албан хаагчийнхаа зүгээс олзуурхан хүлээж авч байгаа” хэмээн онцолсон юм. Хэлэлцүүлгийн төгсгөлд сургалтад хамрагдсан ажилтан албан хаагчдаас Монгол Улсын иргэний хувиар нь саналын хуудас бөглүүллээ. Тус саналын хуудсыг тусгайлан бэлтгэсэн программд нэгтгэх аж. Ийнхүү Монгол Улсын нийт иргэдээс авсан саналыг Үндсэн хуульд оруулах, нэмэлт өөрчлөлтийн төсөлд тусгах юм байна.
УИХ-ын Тамгын газраас томилсон 7 баг 2017 оны долоодугаар сарын 31-нээс ес үгээр сарын 3-ныг хүртэлх хугацаанд Монгол Улсын 21 аймаг, бүсчилсэн сумд, нийслэлийн 9 дүүрэгт Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулсан билээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 9 сарын 12
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн I-VIII сарын байдлаарх мэдээллийг инфографикаар хүргэж байна.
-
2017 оны 9 сарын 12
Азотын хүчил асгарч бохирдсон хөрсийг саармагжуулж, булах ажил үргэлжилж байна
-
2017 оны 9 сарын 12
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга улс төрийн хэлмэгдэгсэд болон тэдний гэр бүл, төрөл төрөгсдөөс өнөөдөр төрийн нэрийн өмнөөс уучлал хүслээ.
-
2017 оны 9 сарын 12
Сүлжмэл- Зайсан чиглэлийн нийтийн тээврийн том оврын автобус ачааны машины араас мөргөсөн ноцтой осол гарчээ.
-
2017 оны 9 сарын 12
УИХ-ын ээлжит бус чуулганыг дахин зарлан хуралдуулж магадгүй байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ярьжээ.
-
2017 оны 9 сарын 12
“Агаарын бохирдлын хяналтын чадавхийг бэхжүүлэх” төсөл 2010 оноос хэрэгжиж ирсэн. Нэг, хоёрдугаар үе шат нь 7 жилийн хугацаанд хэрэгжсэн бол 3 дугаар үе шат нь 2018 оноос 5 жилийн хугацаанд хэрэгжихээр боллоо. Монгол Улсын Засгийн газар болон нийслэлийн зүгээс гуравдугаар үе шатыг эхлүүлэх хүсэлт тавьсны дагуу Японы Засгийн газраас баталгаажуулж, хэрэгжүүлэхээр болжээ. Төслийн хүрээнд ямар үйл ажиллагаа хэрэгжүүлэх талаар холбогдох байгууллагуудтай санал солилцож, хурал хийсэн байна. Өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Японы ЖАЙКА-гийн Хүрээлэн буй орчныг хариуцсан ахлах зөвлөх Ямадо Тайзо нар уг хурлын протоколыг баталгаажуулж, гарын үсэг зурлаа. Баталгаажуулсан протоколыг Японы Засгийн газарт хүргүүлснээр үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх аж.
Нэг, хоёрдугаар үе шатанд Монголын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ажиллаж байгаа боловсон хүчнүүдийн чадавхийг бэхжүүлэх, Улаанбаатар хот дахь суурин харуулуудыг сайжруулахад голчлон анхаарсан байна. Мөн Улаанбаатар хотод агаарын бохирдлыг хэмжих багажийг Японы Засгийн газраас нийлүүлж байсан юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 9 сарын 12
-Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын Үндэсний чуулган өнөөдөр Төрийн ордны Их танхимд чуулж байна-