Тив дэлхийд нэр алдраа дуурсгасан алдарт бөх Иван Ярыгиний нэрэмжит29 дэх удаагийн “Алтан Гранпри” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн барилдсан ОУХМ Энхбатын Гантуяа мөнгөн медаль хүртсэн амжилт үзүүлжээ. Тэрбээр тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд хүч үзэн барилдаж, дээрх амжилтыг гаргасан байна. ОУХМ Э.Гантуяа шөвгийн наймд эзэн орны Ольга Хорошавцева, хагас шигшээд Александра Андреева нарыг цэвэр ялсан ч алтан медалийн төлөөх барилдаанд БНХАУ-ын Жан Квид 4:6-гаар ялагджээ.
Манай бөх эхэн үедээ 4:0-ээр илүүрхэж, урд хөршийн бөхийг ялж байсан ч барилдааны төгсгөлд зургаан оноо алдаж, алтан медаль оосроос атгаад алдсан юм. Харин 53 кг-д ОУХМ Г.Отгонжаргал ОХУ-ын Наталья Малышевад, 57 кг-д А.Батцэцэг Кубын Лианна Монтерод хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдаж тэмцээнийг өндөрлүүллээ.
Сэтгэгдэл (1)