Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

У.Хүрэлсүхийн засаг шийдвэртээ засвар хийж, ОУВС-гийнхан айлчилсан долоо хоног

2018-1-28
0
ЖИРГЭХ

Дөрвөн есийн хүйтэн тачигнаж, шатахууны хомсдолд өртсөн долоо хоног улиран одож байна. Гурван есийн хүйтнээр гунан үхрийн эвэр хуга хөлдөнө гэдэг ч идэр есийн хүйтэн жавар хайраагүй. Харин ах дөнөн үхэр дүүгийнхээ өшөөг авч байна гэсэн хошигнолоор долоо хоног эхэлсэн билээ. Үүнтэй зэрэгцэн нефть бүтээгдэхүүн импортлогчдын хуйвалдаанд төр засаг, түмэн олонтойгоо өртөж, боомилогдсон өдрүүд үргэлжиллээ. 

Шантаажинд орсон засаг шийдвэрээ эргэн харав

Өнгөрсөн өдрүүдэд хамгийн том асуудал болсон үйл явдал бол нефть импортлогчдын шантааж байсан юм. Зохиомлоор хомсдол үүсгэн, шатахуун байхгүй хэмээн новшрох тэдний өөдөөс төр засаг томхон дуугарч чадсангүй. Импортлогчдын борлуулах цэгүүд зөвхөн карттай хүмүүст үйлчилнэ, эсвэл 20 мянган төгрөгөнд шатахуун худалдаална хэмээн шантаажилж байлаа. Бараг л шатахуун түгээгч нар хаданд авирчих шахлаа. Нефть бүтээгдэхүүн гаднаас худалдан авч дотоодод борлуулах эрхмүүдийн шантаажинд орсон Засгийн газар арга буюу шийдвэрээ эргэн харахад хүрсэн юм. Юун татвар тогтоох энэ тэр. Хэлсэн үгээ буцаан залгиж, импортлогчдын өмнө толгой бөхийж, өвдөг сөхрөв, У.Хүрэлсүхийн Засгийн газар.

Тавин хувийн татвар авч улсын төсөвт багагүй хэмжээний хөрөнгө цуглуулах бодлого нь талаар болж хэлсэн үг, хийх шийдвэртээ засвар хийх ажилд гүйцэтгэх засаглал ханцуй шамлан оров. Асуудлыг алгуурлалгүй шийдэхийн тулд яаравчлан хуралдаж, АИ92, А80 шатахууны импортын онцгой татварыг тэглэлээ. Санасандаа хүрсэн импортлогчдын бүлэглэл алга хавсарч, баярлан, ард иргэд шатахуунаар гачигдахааргүй болсон юм. Энэ шийдвэрийг засгаас гаргахдаа дагалдуулан Дорноговь аймгийн Алтан Ширээ суманд Нефть боловсруулах үйлдвэр барих, Алтан Ширээ сумын нутаг дахь 150 га талбайг улсын тусгай хэрэгцээнд авахаар тусгалаа. Сайншандаас 20 км зайтай тус газарт энэ оны хоёрдугаар улиралд багтаан бүтээн байгуулалтын ажлууд эхлүүлэх гэнэ. Арга ядрахдаа, ахиад шантаажинд орж хэлсэн үгээ залгихгүй байх, гаргасан шийдвэртээ засвар оруулахгүйн тулд ийм шийдэлд хүрч байх шиг. Ямартай ч нефть боловсруулах үйлдвэр барих сураг гарч, Засгийн газар шийдвэр гаргалаа. Харин баригдах эсэх нь цаг хугацааны асуудал болон хувирч байна.

Хар жагсаалтаас нэрээ хасуулсан нь  

Монгол Улс Европын холбооны хар жагсаалтад багтчихлаа гэх бараан мэдээлэл төрийн дээдсүүдийг сандаргасан юм. Үүнээс улсынхаа нэрийг хасуулахгүй бол зээлжих, гадны санхүүжилт авах асуудал хүндэрч эхлэх учир тэр. Тэгвэл тэрхүү жагсаалтад багтсан асуудлыг гүйцэтгэх засаглал, Сангийн яамнаас лавлаж, асуудалд хариу илгээснээр хар жагсаалтаас хасагдахаар болсон билээ. Европын Холбооны гишүүн орнуудын Сангийн сайд нарын Зөвлөл нэгдүгээр сарын 23-ны өдөр Брюссель хотноо хуралдаж, “татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын жагсаалтаас” Монгол Улсыг гаргахаар шийдвэрлэсэн байна. Ийнхүү Монгол Улс хар жагсаалтад орсноосоо хоёр сарын дараа нэрээ хусуулж, цагаанд багтав. 

Сангийн сайд нарын зөвлөл нь өмнөх оны арванхоёрдугаар сарын 5-нд хуралдаж дээрх жагсаалтад багтаах16 орны дотор Монгол Улсыг оруулчихсан. Энэ үйл явдлыг харсан манай Засгийн газар 15 хоногийн дараа буюу мөн оны арванхоёрдугаар сарын 20-нд 350 дугаар тогтоол баталж татварын асуудлаарх сайн засаглалын зарчим баримтлахаар болов. Үүнийгээ хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд тус зөвлөлийн өмнө хүлээсэн үүргээ чанд сахина хэмээснээр хар жагсаалтаас гарсан юм.

АНУ-д ажиллах Н2 виз ба Монгол Улс

Эдийн засгийн хүндрэлтэй нүр тулсан өнөө үед дотооддоо ажиллаж, ахиу мөнгө олж ар гэрээ тэжээнэ гэдэг хамгийн том асуудал болчихоод байгаа. Болж өгвөл гадаадад гарч ам.долларын цалин авч, ар гэрээ тэтгэх хүсэлд хэн хүнгүй хөтлөгдөх болсон цаг. Алс холын америк, солонгост ажиллахаар идэр залуучууд байтугай, 50 хүрсэн хөгшид ч зорих болсон. Тэгвэл энэхүү үүд хаалгыг нээсэн нэгэн үйл явдал тохиосон юм. Тодруулбал, АНУ-ын улирлын чанартай H2 ангиллын виз олгох эрхтэй орнуудын жагсаалтад Монгол Улс орсон мэдээлэл цахим ертөнцөөр цацагдав. Трампын тэргүүлж буй АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам энэ сарын 18-нд тус улсад H-2 ангиллын визээр иргэд нь нэвтрэх эрхтэй орнуудын жагсаалтад Монгол Улсыг багтааснаа албан ёсоор зарлалаа. Ингэснээр Монгол Улс анх удаа энэхүү жагсаалтад багтаж байгаа бөгөөд H-2A болон H-2B ангиллын виз авах эрх бүхий орнуудын жагсаалтад 2018 онд нэмэгдсэн цорын ганц улс болоод байгаа хэрэг. Ингэснээр алс холын америк тивийг зорих гэж элчин сайдын яамнаас аяллын виз хүсэн, хэн нэгнээр арын хаалгадуулах гарц хайх шаардлагагүй болж байгаа гэсэн үг. Мөн аяллаар очин “харлах” гэдэг том асуудалд ч орох шаардлагагүй болж байгаа юм.

Одоогоор Н2 ангиллын визээр АНУ-д ажиллах иргэдийг хэрхэн бүртгэх, ажил олгогчтой холбох нарийвчилсан журмыг АНУ-ын ЭСЯ-тай тохиролцохоор ажиллаж байгаа ажээ. Бүх асуудал цэгцэрсний дараа тус улсыг зорих монголчуудын тоо өсч, эх орноосоо дүрвэх иргэдийн тоо эрс өснө биз.  

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ОУВС-гийн төлөөлөлтэй уулзлаа

Монгол Улс санхүү, эдийн засгийн хүндрэлээ даван туулахын тулд гадаадаас тусламж авахаар болсон. Ингэж байж элгээрээ хэвтсэн, эмчилгээ хүлээсэн эдийн засгаа аврах чадвартай болно хэмээн үзсэн билээ. Тийм ч учраас ОУВС-гийн Өргөтгөсөн зээлд хамрагдаад байгаа. Уг зээл нь гурван жилийн хугацаанд хэрэгжиж, эдийн засгийг эмчлэх юм. Гэхдээ зээл хэрхэн зарцуулагдаж, Монгол Улсын Засгийн газар оновчтой зөв бодлого барьж байна уу гэдэгт тус сангийнхан хяналт тавих нөхцөлтэй. Улирал тутам хянах, шалгах ажил хийсээр байгаа.

Долоо хоногийн сүүлчээр Валютын сангийн төлөөлөл эх оронд морилон ирлээ. Сангийн төлөөлөгчидтэй Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хүлээн авч уулзсан юм. Уулзалтаар татвар, тэтгэврийн нас нэмэх, бусад асуудлын талаар ярилцаж шийдэлд хүрнэ гэсэн хүлээлт бий. Өнөөдөр тус сангийнхны шаардлага, шахалтаар татвар, тэтгэврийн нас нэмэх бодлого барьж байгаа гэсэн яриа дэлгэгдсэн. Тэгвэл сангийн төлөөлөгчид үүнд тодорхой хариу хэлж, Засгийн газар ийм шийдэлд хүрсэн үү, эсвэл шахалт байв уу гэдэг хариу өгөх юм. ОУВС-ын ажлын хэсэг манай улсад 14 хоног саатна. Энэ хугацаанд эргэлзээ төрүүлсэн олон асуултын учиг тайлагдаж, татварын бодлого тодорхойлогдох болно.

Ямартай ч иргэдийн эсэргүүцэлтэй тулсан, МҮЭХ-г тэмцэл нэртэй ажилд оруулсан үе шатлалтай татварын бодлого, тэтгэврийн нас нэмэх гэх мэтчилэн шийдвэр хаашаа эргэх нь тодорхойлогдох болох юм. Тиймээс ч иргэд үүнд маш их анхаарч, хэрхэн шийдэгдэхийг хүлээн сууна.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
Төрийн ордонд хөлчүүрхсэн Б.Түвшин гишүүн өнөөдөр АН-ын бүлгээ даргална
Григорийн тоолол: Хүн төрөлхтөн цаг хугацааны гажуудлыг засаж 10 өдөр алгассан нь
Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • иргэн (202.179.27.157)
    Нефть импортлогчдыг давруулахаа больё,Оюунгэрэл,анандбазар нарын луйварчдын шунал нь буурахгүй учраас тэдний эрхийг цуцлах, нефтийн үйлдвэрээ түргэн бария,гаргасан шийдвэрээ хамгаалах ёстой Засгийн газрын энэ сайдууд ер нь сайн ажиллах ёстой,Сумъяабазар нар юуч хийж чадахавдээ.
    2018 оны 01 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.179.18.49)
    Сангийн сайд Ч.Хүрэлбаатар гэгч нөхөр ТВ-ээр ярих нь малчдад малын хөлийн татвар бий болгох шаардлагагүй, яагаад гэвэл улсын төсөв хангалттай байгаа гэх юм!!! Гэтэл жирийн иргэдэд болохоор 7 төрлийн татвар нэмчихээд улсын төсвөө ингэжм л бүрдүүлэхгүй бол болохгүй байна шдээ гэх юм!!! Ямар учиртай юм бэ??? Логик нь хаа байнаа???
    2018 оны 01 сарын 29 | Хариулах
  • Зочин (110.17.172.10)
    2.01-жагсаадаас өмнө шийдвэрээ хэлэхгүй бол энэ ЗГ огцрох улмаар УИХ тарах дээрээ тулж байгааг мэдэрдэггүй л мэлгэрүүд юм байх даа.
    2018 оны 01 сарын 29 | Хариулах
    • Зочин
      Яг ш дээ чи жагсаал засаг огцороод л ............
      2018 оны 01 сарын 29
  • Зочин (27.123.214.106)
    sain toim bn
    2018 оны 01 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Суданы худалдааны захад дроны цохилт өгсны улмаас 153 хүн амиа алдлаа
    2 мин
  • Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
    3 цаг 4 мин
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
    3 цаг 26 мин
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
    3 цаг 43 мин
  • Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum Halloween” Steppe arena-д болно
    3 цаг 46 мин
  • The MongolZ BIG багт ялагдаж, хасагдах шатанд magic багийн эсрэг тоглохоор боллоо
    4 цаг 1 мин
  • Бразилчууд Meta компанийг тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн хэмээн буруутгаж байна
    4 цаг 10 мин
  • ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
    4 цаг 21 мин
  • “Винни-Пүүх”-гийн 100 жилийн ойтой давхцан Калифорнийн номын санд зэрлэг баавгай айлчилжээ
    4 цаг 50 мин
  • Баруун аймгуудаар цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна
    5 цаг 2 мин
  • Үйл явдал: Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
    5 цаг 10 мин
  • "Албан татвар төлөх хугацааг сунгах тухай” засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ
    5 цаг 21 мин
  • Монголын U15 насны шигшээ баг Бүгд Найрамдах Азербайжан улсын Баку хотыг зорилоо
    20 цаг 54 мин
  • “Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ
    21 цаг 2 мин
  • Сэргээгдэх эрчим хүчний төслүүд үр шимээ өгсөөр байна
    21 цаг 7 мин
  • Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
    21 цаг 45 мин
  • "Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрлээ
    22 цаг 20 мин
  • Үнэт цаасны гүйлгээ өмнөх оны мөн үеэс 785.5 тэрбум төгрөгөөр өсжээ
    23 цаг 1 мин
  • Элон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийнхаа 10.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа бэлэглэнэ
    23 цаг 43 мин
  • Мөргөлийн үеэр сүмийн загалмай унаж, цохиулсны улмаас санваартан нь нас баржээ
    23 цаг 53 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • ФОТО: Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол боллоо
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК