Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголын хамгийн том захын эзний ганц охин С.Эрдэнэтуул

2018-1-26
0
ЖИРГЭХ

 

БАРИМТ  1. Сайхансамбуугийн охин Эрдэнэтуул аавын эрх танхил нэгэн. Тэрээр 1983 онд мэндэлжээ.

 

БАРИМТ   2. Бага насаа одоогийн “Тэнгис” кино театрын хажууд байрлах цагаан есөн давхар, дөрөвдүгээр байрт өнгөрөөсөн бөгөөд нийслэлийн 24 дүгээр сургуульд элсэн улмаар 50 дугаар сургуульд шилжсэн байна. Тэрээр арван жилийн 50 дугаар дунд сургуулийг дүүргэсэн.

 

БАРИМТ   3. Арав төгссөнийхөө дараагаар Германд хэсэг хугацааг өнгөрөөсөн гэж түүнийг мэдэх хүмүүс ярьдаг. Тэндээсээ Англи улсыг зорьсон хэмээх нь бий. Гэхдээ хэвлэлийн шарласан хуудаснаа Сингапурын "Pioneer" дунд сургуулийг төгсч, тэндээсээ Лондонгийн "David Game" коллежид есөн cap их сургуулийн бэлтгэлд сурч, Оксфордод тэнцэж, 2005 онд төгссөн гэж байх. Үүнээс гадна мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх үүднээс 2015-2017 Удирдлагын академийг дүүргэжээ. Ямартай ч түүний мэдлэг боловсрол нимгэн биш аж.  

 

БАРИМТ   4. Гавьяа шагналыг гайгүй сайн хүртсэн нэгэн. Тэрбээр 2010 онд Гадаад харилцааны яамны Түшээ цол, Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны “Алтан од” одон, Нийслэлийн МАН-ын 91 жилийн ойн медаль, Монголын Залуучуудын Холбооны 95 жилийн ойн медаль, Монголын Залуучуудын холбооны Төрийн тэргүүний залуу түшээ, Монголын Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн Газрын “Нийслэлийн, Тэргүүний Шилдэг Залуу медаль зэрэг шагнал хүртсэн байдаг.

 

БАРИМТ   5. Хүний нутагт хичээнгүйлэн эрдэм мэдлэг олж авсан С.Эрдэнэтуул эх орондоо ирээд аавынхаа эзэмшлийн "Нарантуул" зочид буудалд менежер, "Голомт” банкны картын төвд цалингийн карт хариуцсан мэргэжилтэн зэрэг ажил эрхэлж байжээ. Ийнхүү хэсэг ажилласны эцэст АНУ-д магистрт сурахаар явсан байна. Гэвч сургуулиа дүүргэж чадалгүй монголдоо буцсан. Түүний хийх ажил бэлэн байсан бөгөөд сайн аавын буянаар Гадаад харилцааны яамны Хэвлэл мэдээлэл Олон нийттэй харилцах хэлтэст ажилд орсон нэгэн.

 

БАРИМТ   6. Улс төрд орох сонирхолд хөтлөгдөх үедээ "Би 2000 онд Чингэлтэй дүүрэгт сонгуулийн ажилд ухуулагчаар ажилласан. Үүний дараа 2008 онд Завхан аймагт аавынхаа шадар туслахаар ажиллаж, арын албанд нь тусалсан. Өөрийнхөө бизнесийг хийгээд мөрөө хөөгөөд явж болж байна. Гэхдээ миний ихийг хийе, ядарч зовсон хүмүүст амьдралд хөлөө олж, тогтоход нь тусалъя гэсэн бодол маань илүү хүчтэй. Ийм бодлоор улс төрд орсон” гэж тайлбарласан байдаг.

 

БАРИМТ   7. Улс төр тийш хөтөлж чиглүүлсэн хүн нь мэдээж аав Ш.Сайхансамбуу байх. УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан туршлагатай нэгэн болохоор ийм зам сонгох шийдэлд хүргээ болов уу. Орон нутгийн 2016 оны сонгуульд МАН-ын далбааг хийсгэн яваа бор халзан хонь ч сонгогдохоор байсан үед нэр дэвшин НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. С.Эрдэнэтуул нь Баянзүрх дүүргийн 14 тойрог өрсөлдөн ногоон гэрлээр ялсан. Тэр цагаас хойш НИТХ-ын төлөөлөгчөөр, 2016 оны есдүгээр сараас одоог хүртэл Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнгийн даргаар ажиллаж байгаа.

 

БАРИМТ   8. Цэцэрлэгт хүрээлэнтэй холбоотой таагүй мэдээллийн гол баатар болж байгаа хүн нь С.Эрдэнэтуул. Түүнийг хүрээлэнгийн газрыг тохижуулах нэрийдлээр албан тушаалтнуудтайгаа нийлж мөнгө цохидог, танил талын хүрээнд тохижилтын асуудлыг шийддэг гээд олон асуудал дагадаг аж.

 

БАРИМТ   9. С.Эрдэнэтуулыг дагасан бас нэгэн бараан мэдээлэл тухайн цаг үед хэвлэлийн шар хуудсыг чимж байсан түүх бий. Тэрээр 2006 онд хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн залуусын дотор байсан гэх мэдээлэл шар хэвлэлийн эхний нүүрт гарч байв. Үүнийг худал үнэн гэж тухайн цагт маргаан үүсч байгаагүй юм.

 

БАРИМТ   10. Үүнээс гадна дээрх хэрэг гарснаас хойш буюу 2008 онд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин барьж, зам хөндлөн гарч явсан хүүг дайрч, гэмтээсэн мэдээлэл байдаг. Тухайн үед асуудлыг хурдан шийдэхгүй бол элдэв хэл аманд өртөх байсан тул хохирогч хүүгийн эцэг эхэд унаж явсан машинаа өгсөн гэдэг. Энэ тухай мэдээлэл хэвлэлээр хөвөрч, Ш.Сайхансамбуугийн чих нэлээд халууцсан гэдгийг хэн хүнгүй мэднэ. Ерөнхийдөө сайн аавын буянаар аливаа асуудлаа мултарч байсан.

 

БАРИМТ   11. Залуу насны алдаа эндэгдэл нь түүний хувьд хар түүх болсон. Өдгөө тэрээр айлын сайн хань, хүүхдүүдийнхээ сайхан ээж болжээ. Гэр бүлийн хувьд өнөр нэгэн бөгөөд өдгөө нөхөр хоёр хүүхдийн хамт амьдардаг ажээ. Төрийн албанд ажиллаж 2000 мянган төгрөгний хоол идэж, төрсөн өдрөө 200 мянгад багтаан тэмдэглэдэг гэсэн байдаг. Тэгвэл энэ бүсгүй цагдаа залуутай 10 гаруй жил үерхэн, тоонот гэрт толгой холбосон байна.  

 

БАРИМТ   12. Сонгогдсон тойргийнхноо хэзээ ч мартдаггүй нэгэн гэдэг. Хичээлийн шинэ жилийн үеэр багачуулаа баярлуулчихна. Ахмадын баяраар азай буурлуудаа хүндэтгэж, гарын бэлэг өгчихдөг байна. Өнгөрөгч жилийн ахмадын баяраар Хонхор, Гачуурт, Хужирбулан, Улиастайд оршин суудаг тойргийн ахмад настнуудтайгаа уулзаж, баярын мэндчилгээ дэвшүүлэн мянга гаруй азай буурайд гарын бэлэг гардуулсан байна.

 

БАРИМТ   13. Бэлтэй айлын танхи охин эдэлж хэрэглэх зүйл нь ч үнэ цэнэтэй. Ш.Сайхансамбуугийн охин С.Эрдэнэтуул BMW-X6 унадаг хэмээн нэгэн ярилцлагадаа хэлж түүнийг нь сургуулиа төгссөнд баярласан аав нь бэлэглэсэн гэдэг. Үнэ ханшийн хувьд 70 мянган еврогийн үнэтэй. Тухайн цаг үеийн ханшаар Монгол төгрөгт шилжүүлбэл 140 сая төгрөг. Үндсэндээ 3-4 өрөө байр унаж байна гэсэн үг.

 

БАРИМТ   14. Бас нэгэн сонирхол татах мэдээлэл бол тэрбээр “Монголыг аваръя” нэртэй клуб байгуулж байжээ. Тодруулбал, Монголын хөрөнгө бэлтэй эрхмүүдийн хүүхдүүд нийлж, уг клубыг байгуулсан. Клубыг үүсгэн байгуулалцсан хүмүүсийн нэг, анхдагч нь С.Эрдэнэтуул аж.

 

БАРИМТ   15. Сонгуулийн үед гарсан нэгэн хөгтэй яриа байдаг. Тэрээр сонгуулийн сурталчилгааны ажлаа хийж явах үед нэгэн сонгогч “Та тойрогтоо юу хийх вэ” гэж асуухад толгой сэгсрэн “Юу хийхийг аав л мэдэж байгаа” хэмээссэн гэдэг. Мэдээж хэрэг тэр сонгогдвол хийх ажлын хөрөнгө оруулалтыг аав нь зохицуулж таарна. Тиймээс хариулт нь зөв л байж.

 

БАРИМТ   16. Үүнээс гадна сонгуулийн үед гурил, будаа тараасан хэрэгт ч орж байлаа. Тойргийнхондоо тал засч, сонгогчдын саналыг авах зорилгоор ийм ажил хийсэн хэмээн буруутгаж байсан юм. С.Эрдэнэтуул нь аавынхаа Завханд байх гурилын үйлдвэрийн бүтээгдэхүүнийг л тараасан юм билээ.

 

БАРИМТ   17.  Түүний мөрөөдөл, хүсдэг зүйлийн талаар сэтгүүлч асуухад “Шинээр гарч ирж буй залуу боловсон хүчин, дөнгөж төгссөн оюутнуудыг ажлын байраар хангах юмсан. Залуу үеээ ирээдүйдээ итгэл төгс болоход нь туслах юмсан. Залуус маань ч гэсэн эцэг, эхийнхээ гарыг харах биш, өөрсдөө хичээл зүтгэл гаргаж, тэднийгээ өргөж амьдраасай гэж хүсдэг” хэмээн хариулжээ.  

 

БАРИМТ   18. Хүүхэд дайрч хүнд гэмтээсэн, машины өгсөн тухай шар хэвлэлийн мэдээлэлд няцаалт хийгээгүй тэрээр нэлээн хожим “Тэр тухай одоогоос арав гаруй жилийн өмнө шар хэвлэлээр бичиж байсан. Ор үндэслэлгүй мэдээлэл шүү дээ. Надтай холбоотой ийм мэдээлэл өмнө нь гарч байсан гээд ижил гарчиг, ижил утгатай мэдээллийг хэд хэдэн цахим сайтаар гаргасан байна лээ” гэж ярьжээ. Улирч одсон он цагийн дурсамж, түүнд таагүй зүйлийг мэдрүүлдэг ч байж болох. Тухайн үед няцаагаагүй атлаа хожим үгүйсгэх нь учир дутагдалтай мэт.

 

БАРИМТ   19. Үүнээс гадна нэр төрд халдах, гүтгэх нь бүх л хүнд хэцүү тусна. Элдэв асуудлын гол бай болох нь тийм ч амар биш. С.Эрдэнэтуулын хувьд хар тамхи хэрэглэсэн гэж гүтгүүлсэн хэмээн ярьж байсан. Ниргэсэн хойно нь хашгирлаа гэдэг шиг арав гаруй жилийн дараа худал гэх нь бас л жаахан хачирхалтай.

 

БАРИМТ   20. Монголын томоохон бизнес эрхлэгчид өөрийн барьж, өндийлгөсөн хөрөнгөө үр хүүхдийнхээ нэрээр нэрлэх ёс мэт болсон зүйл. С.Эрдэнэтуулын аав ч энэ шугамнаас хазайгаагүй. Улсдаа хамгийн том захын эзэн Ш.Сайхансамбуу хүү охин хоёрынхоо нэрийг холбон өөрийн хөрөнгийн эх үүсвэрээ “Нарантуул” гэж нэрлэсэн.

 

БАРИМТ   21. Баянзүрх дүүргийн 14 дүгээр тойргоос НИТХ-ын төлөөлөгчийн суудалд заларсан С.Эрдэнэтуул тойргийнхондоо тусламжийн гараа байнга сунгадаг нэгэн. Тэрээр хүүхэд багачуудын хөгжилд чамгүй анхаардаг гэнэ. 2017 оны хичээлийн шинэ жилийг угтан БЗД-ийн 11-р хорооны 200-р цэцэрлэгт хоёр ширхэг хаалга болон өнгөт принтер, дүүргийн 20-р хорооны 63-р цэцэрлэгийн хоёр настай хүүхдүүдийн ангид иж бүрэн тоглоом авч өгсөн байдаг.

 

БАРИМТ   22. Хүүхэд залуусын чөлөөт цагаа өнгөрүүлэх ганц байгууламж бол Үндэсний цэцэрлэгт хүрээлэн. Тус газрын даргаа ажиллах С.Эрдэнэтуул залуусын хөгжил санаа тавьдаг хэмээн хэлсэн. Тиймээс ч хүрээлэнгийн дотоод ажлыг залуус руу чиглүүлэн, тохижуулах ажилд ханцуй шамлан орсон биз. Өдгөө тус хүрээлэнгийн зүг залуус хурдалж, чөлөөт цагаа өнгөрүүлэх гол цэг болоод байгаа.

 

БАРИМТ   23. Монголын Эмэгтэйчүүдийн холбооноос зохион байгуулсан “АЧЛАЛТ ЭЭЖ-1500” арга хэмжээг НИТХ-ын төлөөлөгч С.Эрдэнэтуул санаачлан, ивээн тэтгэж байжээ. Тухайн арга хэмжээнд оролцсон, хүрэлцэн ирсэн бүх ээжүүдэд гарын бэлэг гардуулж байв. 

 

БАРИМТ   24. Ирээдүйд өөрийгөө бэлтгэж ихийг сурч байгаа С.Эрдэнэтуул айлчлан ирэх 2020 оны сонгуульд өрсөлдөхгүй гэх баталгаа байхгүй. Нийслэлийн парламентад нэрээ дэвшүүлэн сонгогдсон бүсгүй ирэх УИХ-ын сонгуульд өрсөлдөх хүсэл байгаа биз. Мэдээж хэрэг аав нь түүнд зөвлөж, нэр дэвшүүлэх асуудалд нь туслах байх. Магадгүй 2020 онд парламентын сонгуульд нэр дэвшвэл гайхах хэрэггүй болов уу. 

 

image

Сайхансамбуугийн охин Эрдэнэтуул аавын эрх танхил нэгэн. Тэрээр 1983 он мэндэлжээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
Болжмор болжмор хөөрхөндөө
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (54)

  • П.Нямаа (202.9.42.5)
    Монгол сэтгэлгээтэй хүний охин их юм сурах хугацаа, байна сайн улс төрч болохыг хэн байг гэхэв амжилт хүсье
    2018 оны 07 сарын 23 | Хариулах
  • zochin (178.62.137.173)
    zan aashiig ni meddeg hun bn uu huniig ylgaj haritsahgui l bh heregtei de
    2018 оны 07 сарын 02 | Хариулах
  • зочин (103.212.119.124)
    Ажлаа сайн хий. цэцэрлэгт хүрээлэн бол баячуудын хүүхдийг албан ажилтай харагдуулдаг газар биш гэдгийг ойлго менежментгүй хачин газар босон байна лээ дээ
    2018 оны 07 сарын 01 | Хариулах
  • Төмөр (202.9.40.37)
    Сайхансамбуу шудрага таллаа юм байнлэй дажгүй охин нь боловсролтой итэвхи санаачлагатай сайн охин байна аавыгаа дууриавал дажгүйдээ ажил амьдрслд нь сайн сайхныг хүсье болж бүтэж яваа нэгийгээ битгий харлуулж бай арай дэнджх юм
    2018 оны 06 сарын 29 | Хариулах
  • Эрдэнэбилэг (202.21.106.142)
    Хайран сайхан хүүхдийг бүдүүлэг аав нь бүдүүлэг нам дагуулжээ хөөрхий.Арай өөрөөр сэтгэсэн бол.Ер нь дипломгүй гадаад харилцаанд оруулна гэдэг төрийн хүний нөөцийн том алдаа.ийм болохоор улсын хөгжил яаж явахын.
    2018 оны 06 сарын 29 | Хариулах
  • hehe (203.91.118.180)
    нөгөө бацаан дүү нь байгаа юу
    2018 оны 06 сарын 28 | Хариулах
  • hehe (203.91.118.180)
    нөгөө бацаан дүү нь байгаа юу
    2018 оны 06 сарын 28 | Хариулах
  • uchka (202.55.191.194)
    Нарантуулыг хаавал таарна Тэнд ажиллаж байгаа хүмүүст ямар ч хөдөмөр хамгаалалын нөхцөл шаардлага хангаагүй эрээний захаас ч долоон дор бороо орохоор дээрээс нь ус гоожоостой өвөл болохоор хөлдүүс
    2018 оны 06 сарын 28 | Хариулах
  • Балжмр (202.9.42.4)
    би цэцрлэгт хүрээлэнгийн явган хүний замаар жилийн дөрвөн улиралд өглөө бүр 5-7цагийн хооронд тогтмол алхаж дасгал хөдөлгөөн хийдэг өндөр настан байнаа. энд сайн сайхан зүйл их байгаа боловч анхаармаар сэтгэл өвдмөөр харуусмаар албан тушаалтнуудын санилаг хариуцлагатай холбоотой зүйл байна.1.Өвөл хаврын улиралд Цэцэрлэгт хүрээлэн үхэр адууны отрын билчээр нутаг болж цас орсон үед өндөр ургасан модыг үхэр адуу амаараа шувтарч идэж байхад харуулуудад хэлэхээр хөөгөөд явдаггүй юм гээд тоодоггүй. 2.тарьсан модны арчилгаа хамгаалалт муу энэ бүгдийг холбогдох албан тушаалтнуудад хэлэхээр ойлголоо гэдэг боловч арга хэмжээ авч ажил болгодгүй ийм л дарга удирдлагатай хамт олон доо
    2018 оны 06 сарын 28 | Хариулах
    • tegeed uher amaaraa idehgui bugsuuruu idhu
      hahaha
      2018 оны 06 сарын 28
  • Zochin (202.21.106.166)
    Hvmvvsiin daarch hurch ubchin tusj honogiin hoolnii tuluu zoblogoo zulfaasan hulgai zelgii vvrelsen ter gazraas olson munguur yugaa hiij gaihuulj yugaa sursan gheb bi bsan bl ingj tvmend zarlagdbal ichij vhenee
    2018 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.21.100.211)
    Мундаг эмэгтэй юм амжилт
    2018 оны 06 сарын 27 | Хариулах
  • m (103.229.123.192)
    saihansambuugiin gaviya gej yu baidag yum olon tumnii huchind lyavj bgaa bizdee
    2018 оны 06 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.72.245.122)
    Сайхансамбуугийн гавъяа гэж юу бгаа юм, Нарантуул захыг ажлуулаад Эрээний захаас ч долоон дор сайжруулсан юу ч б/гүй, олон хүмүүсийг ажлын байраар хангаад ч гэх шиг, харин ч түүнийг олон хүмүүс олон жил тэжээж байхад, Ичиж амьдрах хэрэгтэй!!!!!!
    2018 оны 04 сарын 04 | Хариулах
  • muugii (202.55.191.205)
    yooy haha unshaad bur tatahnee mungu ogood yu ch gej bichuulj boloh l ym bna iim teneg pyaldaga ym hiij bhaar zuger sxn hiih ajilaa bichih heregtei bsn bhda
    2018 оны 02 сарын 08 | Хариулах
  • Зочин (49.0.184.30)
    Мэдээж сонгууль ойртож байгаа болохоор л энэ дээ энэ нөхөр хэдэн халтар төгрөг аваад л үүнийг бичсэн хөөрхий монголчуудаа гэж энэ бүсгүй ч гайгүй даруухан юм шиг байна
    2018 оны 01 сарын 31 | Хариулах
  • Сүхээ (150.129.140.178)
    Сайхансамбуу Сэтгэл сайтай их шудрага хүн . Монгол хар ухаантай эр хүн шиг эр хүн дээ.
    2018 оны 01 сарын 30 | Хариулах
  • иргэн (119.40.98.162)
    Эрдэнэтуул чадалтай, сэтгэлтэй сайн охин.Мундаг улс төрч болно гэдэгт итгэлтэй байна.
    2018 оны 01 сарын 30 | Хариулах
  • зочин (119.40.98.162)
    мундаг охин доо чадаж байгаа юманд арга алга амжилт хүсье
    2018 оны 01 сарын 30 | Хариулах
  • Зочин (103.212.116.93)
    mataraa matar
    2018 оны 01 сарын 30 | Хариулах
  • irgen (62.167.114.16)
    aav ni zah tyreeselj bayjsan, ohin ni ih mongoor haana ch yavj suraad medlegeer bol ahihgui hyn baisan baina daa,,,,odoo tegeed ajlaa l hiildee, yugaa gaihuulaav dee, ooriinhoo tuhai bichyyleed yahav dee
    2018 оны 01 сарын 29 | Хариулах
  • irgen (62.167.114.16)
    aav ni zah tyreeselj bayjsan, ohin ni ih mongoor haana ch yavj suraad medlegeer bol ahihgui hyn baisan baina daa,,,,odoo tegeed ajlaa l hiildee, yugaa gaihuulaav dee, ooriinhoo tuhai bichyyleed yahav dee
    2018 оны 01 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.179.27.30)
    HE HE YAAG SAIHANSAMBUU GUAI SHUU
    2018 оны 01 сарын 29 | Хариулах
  • НАМСРАЙ (103.240.241.67)
    НАРАНТУУЛААС МАШ ОЛОН ОЛОН ХҮН АМЬДРАЛАА АВЧ ЯВАА ,ТИЙМ ГАЗАР МОНГОЛД БАЙХГҮЙ,БИ НАРАНТУУЛААС АЧАА АЧДАГ ЖОЛООЧ ӨӨР АЧАА АЧИХ ГАЗАР МОНГОЛД 1Ч БАЙХГҮЙ
    2018 оны 01 сарын 29 | Хариулах
  • Zochin (147.75.209.230)
    Mundag shuu, amjilt husie
    2018 оны 01 сарын 29 | Хариулах
  • заяа (103.87.255.66)
    Улаанбаатар хотын зүүн хэсгийн түгжрээ гэмт хэрэг хулгай нүүрэлсэн Нарантуул захыг зайлуулаад өгмөөр байна мөн ч олон хүний эрүүл мэндийг устгаж бн даа энэ зах
    2018 оны 01 сарын 29 | Хариулах
    • Зочин
      hudlaa bultereed bai tusgaar uls burd iim zah baidag ter zahad humuus uursdiun husleer ajillaj amidralaa zalguuldag hench albadaagui.hulgai zelgii gargahgui bh ni harin turiin uureg shu
      2018 оны 01 сарын 29
  • Зочин (59.153.87.201)
    Нарантуул зах нь олон хүнийг ажлын байраар хангаж олон хүнийг тэжээдэг зах байх шүү Сайхансамбуу ч ард олондоо хэрэгтэй ажлын байр болох захыг нээж ажиллуулсан нь олон хүний амьдралыг өөд нь татсан гэж боддог шүү Охинд нь амжилт хүсий залуу явахад алдах зүйл байж л байдаг ш дээ түүнийгээ засч залруулж явж чадна гэдэг ухаантай л хүний үйлдэл шүү дээ
    2018 оны 01 сарын 29 | Хариулах
  • орхи (182.160.37.170)
    Цэцэрлэгт хурээлэнгийн даанч уудээр нь ороход л зах шиг болгоод хаяцан бсн юм Нарантуул шиг юм гээд бодож бсн юм Нарантуулын эзэн энэ авгай хариуцаж бгаа юм бол аргагуй л юм бж хахаха За хуухэн гуай Юун улс тøр Нарантуулаа Битуул Хумуус осгож ухлээ
    2018 оны 01 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.26.195.177)
    setguulchid ablaa geh uum. ene zaluu es bichlee gehed hen neg ni bichij l taarna. dandaa huniig buu gutaaj bai l daa. saihansambuugiin ohin bolj tursun ni buruu yu.
    2018 оны 01 сарын 28 | Хариулах
  • atraA (66.181.182.218)
    iim horongotei hun zaabal toriin ajil ruu oroh geed baidagiig oilgohgui um, zugeer l ter aabiinhaa kompanias negiig ni udirdaad manlai kompani bolgoj ooriigoo haruulj boldoggui um bh daa
    2018 оны 01 сарын 28 | Хариулах
    • Завхан
      Яаж болхов дээ, хуний шунал барагдахгуй, компаны херенге юуч биш санагдаад, улсаас 7, 10н уерээ идэх юм хайж байгаа
      2018 оны 01 сарын 28
  • иргэн (202.9.47.177)
    мундаг амжилт хүсье
    2018 оны 01 сарын 28 | Хариулах
  • Зочин (66.181.179.238)
    odoo bolno luivarchii huuhed tiim l baidag
    2018 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (104.8.1.196)
    Ер нь Сайхансамбуу шударга талдаа хүн шүү дээ.Уг нь үзэл нь ардчилсан үзэлтэй хүн юм бна лээ,гэхдээ яагаад МАХН бсан юм бэ .Ардчилсан үзэлтэй болохоор тэдэнтэйгээ зөрчилдөөд байгаа нь илт бдаг.Охин нь аавыгаа дуурайгаад шударга гэдэгт итгэж бна.Амжилт хүсъе аав охин хоёрт
    2018 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (150.129.143.194)
    2008 онд яг аавынхаа багт хамт явж хөдөө гадаа их явсаан тэр үнэн. Бас ч илүү дутуу юманд оролцоод шөвөлзөөд бхгүй зан төлөв зүгээх юм бсан. Нэг их шадөрлаад туслаад явсан юм бгаагй ээ.
    2018 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (66.181.191.117)
    Өөрийгөө бичүүлээд, хойноос нь өөрийгөө магтсан коммент бичүүлээд, аминдаа л их ажиллаж, чааваас
    2018 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (66.181.177.30)
    Муухайсамбуугийн охин гэж... Магтаж бичиж хэдэн халтар төгрөг авах гэж хөөрхий сэтгүүлч их ажилласан байна
    2018 оны 01 сарын 27 | Хариулах
  • багш (103.212.118.71)
    Мэдлэг, мэргэжилтэй, ухаалаг, залуучуудыг дэмжих зөв бодолтой сайхан л бүсгүй байна.
    2018 оны 01 сарын 27 | Хариулах
  • зочин (103.26.193.54)
    Сайхан л бүсгүй байна. Өв тэгш, өөгүй сайн хүн хаанаас олохов дээ. Хүн муулж кайф авдаг хүмүүс л сайн байдаг бололтой. Кккк
    2018 оны 01 сарын 27 | Хариулах
  • mongol (66.181.160.65)
    zail gichii
    2018 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (139.5.219.209)
    Ээж, аавын аль алиных нь төрх байна. Ээж нь даруухан сайхан эмэгтэй байдаг. Ялгаагүй л мах цус ясанд төрсөн хүн. Сайхансамбуугийнх гээд өөр байхгүй.
    2018 оны 01 сарын 27 | Хариулах
  • ИРГЭН (202.179.31.40)
    Гэрэл цацарсан сайхан нүдтэй, нүд дүүрэн энэ бүсгүйгээс яав ч муу үйл гарахгүй
    2018 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (182.160.36.185)
    сайханмуухайсамбуу
    2018 оны 01 сарын 27 | Хариулах
  • ИРГЭН (202.70.34.115)
    САЙН ААВЫН САЙН ОХИН ДОО............АМЖИЛТ
    2018 оны 01 сарын 27 | Хариулах
  • zochin (66.181.161.14)
    uragshaa temvvlj bgaa ohin bna yagaad neg hun sain yawaj blohgvi gj zaluu humuusee demjih heretei
    2018 оны 01 сарын 27 | Хариулах
  • zolboo (202.9.40.211)
    saihan sambuu muu nohio
    2018 оны 01 сарын 26 | Хариулах
  • зочин (139.5.217.202)
    Яагаад болохгүй гэж. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг шүү. Үзээд л алдах хэрэг. Боловсролтой бүсгүй бна. Дэмжих л болно.
    2018 оны 01 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.179.24.58)
    аав нь ард иргэдийн халаас сэгсэрч охиноо гайгүй тэжээж
    2018 оны 01 сарын 26 | Хариулах
  • Сониучхан (66.181.177.198)
    Муухай захын Сайхан самбуу яагаад дүүтэйгээ төрсөн нутаг Завхандаа өрсөлдөж унасан юм бол? Ах дүү хоёр мөнгөнөөс болж зодолдсон гэдэгт итгэх хүн байна уу?
    2018 оны 01 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.179.25.241)
    Харин ч сонирхолтой материал санагдлаа. Сайхансамбуугаас гайгүй сайхан л охин гарсан юм байна шүү дээ. Хамт ажилладаг хүмүүс нь ам сайтай байдаг гэж сонсож байсан мюм байна
    2018 оны 01 сарын 26 | Хариулах
  • irgen (202.179.26.30)
    Mash saikhan zuv bolovson amarch baih ulger jishee hureelentei baival busad aimag , duurguud sanaa avch uls oron dayar olon hjijig tom ger buleeree ochih hureelen amraltiin gasruudtai bolokh bh daa .
    2018 оны 01 сарын 26 | Хариулах
  • irgen (202.179.26.30)
    Mash saikhan zuv bolovson amarch baih ulger jishee hureelentei baival busad aimag , duurguud sanaa avch uls oron dayar olon hjijig tom ger buleeree ochih hureelen amraltiin gasruudtai bolokh bh daa .
    2018 оны 01 сарын 26 | Хариулах
  • Zochin (103.212.117.88)
    Undesnii tsetserlegt hureeleng jaahan uud ni tatmaar baigaamdaa Ereenii chanargui bataa belen hool gylgar uuttai huushuur eruul mendiin aluur bolson zuils zardag zah shig l bolood baina daa Gadnii ornii turshlagaar saihan bolgoh tusul hutulbur heregjuuleh geed jaahan sanaachlagatai ajillah ni zuitei bolov uu
    2018 оны 01 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.229.122.98)
    Har zahiin ohin. Yahavdee mungutui hun harmaanaasa gargaad buyan hj bna gj tsatsah amarhan shu. Ter bol uglug buyan bish gj uzdeg yum.
    2018 оны 01 сарын 26 | Хариулах
  • зочин (103.10.22.51)
    хэнд ч хэрэггүй юм бичиж байх юм даа
    2018 оны 01 сарын 26 | Хариулах
  • Зочин (150.129.143.110)
    Муухайсамбуу захаа муухай замаар олж авсан ш дээ ,бас бөөн луйвар
    2018 оны 01 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.179.26.88)
    busadiin zowlongoor mongo hiideg bol ichih heregtei bolhoos baharhaad bdaggui yum. setguulchid huseegui bhad eldew zuil bichehee bolij uz
    2018 оны 01 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "The MongolZ" баг "ESL Pro League Season 23"-д оролцлоо 
    1 цаг 18 мин
  • Senzu буюу М.Азбаяр 2026 онд Passion UA багийн бүрэлдэхүүнд нэгдэж, ESL Pro League Season 23 тэмцээнд анхны тоглолтоо хийлээ 
    1 цаг 22 мин
  • "Slam Dunk" тэмцээн "NBA"-ийн "All-Star Weekend"-ийн салшгүй хэсэг болсон түүх 
    1 цаг 26 мин
  • Хөлбөмбөгийн түүхэнд нэгэн цагт мянга мянган хөгжөөн дэмжигчдийг татдаг байсан ч өнөөдөр нам гүм болсон гайхамшигт цэнгэлдэхүүд
    1 цаг 32 мин
  • Монгол ардын намын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн Жао Лөжи-тэй уулзав
    1 цаг 40 мин
  • Пеп Гвардиолагийн дараа Манчестер Сити багийг удирдах эрхэм хэн байх вэ? 
    1 цаг 44 мин
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
    2 цаг 45 мин
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
    2 цаг 48 мин
  • Үйл явдал: Хаврын чуулганаар “Сүүдрийн засгийн газар байгуулах” тухай мэдээлэл хийнэ
    3 цаг 18 мин
  • Мэдэгдэл
    19 цаг 12 мин
  • “Хөрөнгө оруулагч-Дипломат ёс ба төрийн албан хаагчийн ёс зүй” арга хэмжээ боллоо
    19 цаг 24 мин
  • “Төсвийн зохистой удирдлагад чиглэсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн менежментийн чадавх бэхжүүлэх” төслийн явцын талаар хэлэлцэв
    19 цаг 54 мин
  • “Эх оронч сурагч” хөтөлбөрийг нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургуульд хэрэгжүүлнэ
    20 цаг 12 мин
  • “Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн улс орон даяар өрнөнө
    21 цаг 16 мин
  • ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Одоогоор 135 мянган иргэн хувийн нэмэлт тэтгэврийн хэлбэрээр даатгуулагч болсон
    21 цаг 28 мин
  • Төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг хагас жилийн хугацаанд 120 тэрбум төгрөгийн өр барагдуулжээ
    21 цаг 47 мин
  • "Эль-Ниньо" нэртэй огцом халуун цаг агаар энэ зун дэлхийд аюул авчирна
    22 цаг 19 мин
  • Ж.Батжаргал: МАН-ын бүлэг ард түмний өгсөн итгэл, сонголтыг дагаж УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлийг хангахад анхаарч ажиллаж байна
    22 цаг 19 мин
  • Туулын хурдны замын анхны зураг төслийг 2014 онд боловсруулж, 2025 онд дахин шинэчлэн батлуулжээ
    22 цаг 28 мин
  • Энэтхэгийн Дээд шүүх Мумбай хотын Версова-Бхаяндар замыг өргөсгөхийн тулд мангро моддыг тайрахыг зөвшөөрөв
    23 цаг 3 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Фото түүх: Од мичид цуглуулахаар сансар огторгуйг зорьсон Ж.Гүррагчаа
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • С.Бямбацогт: Иргэн бүрд нээгдсэн дансанд одоо 175 мянган төгрөг байна
  • Дэлхийн усны өдөр тохиож байна
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • УБТЗ ХНН-ийн парк шинэчлэл, транзит тээврийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцлээ
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • The MongolZ багийн шинэ тоглогч Cobrazera эхний тэмцээнүүддээ хэрхэн оролцов? 
24 баримт
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК