-
2017 оны 8 сарын 22
”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн В ээлжийн оператор Л.Ариунсан хууль бусаар ажлаас халагдсанаас болж, өлсгөлөн зарласан билээ. Тэрбээр дөрвөн өдөр өлсгөлөн зарласан ч өвчний улмаас өлсгөлөнгөө үргэлжлүүлэх боломжгүй болсон.
-
2017 оны 8 сарын 22
БСШУС-ын сайд төрийн өмчит бүх их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг нэмэхгүй байх үүрэг, чиглэлийг удирдлагуудад нь өгсөн. Гэвч МУИС-ийн нэг багц цагийн төлбөр өмнөх жилийнхээс нэмэгджээ.
-
2017 оны 8 сарын 22
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комисс /ЗГХК/-ын монголын хэсгийн дарга Ц.Мөнх-Оргил 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр ЗГХК-ын оросын хэсгийн дарга, ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд С.Е.Донскойтой тус яамны байранд уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны бодлогын болон цаг үеийн асуудлаар санал солилцов.
-
2017 оны 8 сарын 22
Наймдугаар сарын 22-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Хэнтий нурууны зүүн хажуугийн Балж гол үерийн түвшинг 35 см даван тус тус үерлэж байна.
-
2017 оны 8 сарын 22
Хөдөө аж ахуйн их сургуулийн уулзварын өргөтгөл шинэчлэлт, Зайсангийн авто замаас Зайсангийн толгойн урдуур Богд Уулын арын авто замтай холбодох 2.4 км замуудын суурь, хучилтын ажил хийгдэж байгаа.
-
2017 оны 8 сарын 22
Энэ долоо хоногт БНСУ-д ажиллаж амьдарч буй хоёр Монгол иргэн архи ууж, нэгийгээ хутгалаад,
-
2017 оны 8 сарын 22
НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцоруулахаар намыхан нь нэгдээд байгаа. Өчигдөр НИТХ дахь АН болон МАН бүлгийн дарга нар энэ талаар байр сууриа илэрхийлсэн. Тэдний байр суурийг “24VS24” булангаараа хүргэж байна.
-
2017 оны 8 сарын 22
БРИКС-ийн орнуудын засаглалын тухай семинар 17-ны өдөр Хятадын Фүжянь мужийн Чуаньжөү хотод нээгдэж, Хятад, Орос, Энэтхэг, Бразиль, Өмнөд Африк, Танзани, Этиоп, Мексик зэрэг орны төлөөлөгчид засаглалын тухай санал бодол, туршлагаа солилцсон байна.
БРИКС-ийн орнуудын засаглалын тухай семинар болов
Энэ удаагийн семинар “нээлттэй багтаамжтай, харилцан ашигтай, хамт ашиг хүртэн, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулъя” уриан дор болсон бол, семинар туршлага, үзэл бодлоо солилцох, нийтлэг ойлголтоо нэмэгдүүлж, БРИКС-ийн орнуудын удирдагчдын Шямэний уулзалтын амжилтыг бататган, БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагааны бас нэг “алтан арван жил”-ийг угтан авахад чухал ач холбогдолтой болов. Мөн засаглалын тухай туршлага солилцох нь БРИКС-ийн орнуудын ирээдүйн хөгжилд ашигтай. БРИКС-ийн орнууд туршлага солилцох механизмыг хөгжүүлэх ёстой. Энэ семинар улс орнуудын хөгжил, засаглалын талаар тулгарч буй сорилтуудыг зохицуулахад чухал индэр болно хэмээн хуралд оролцсон төлөөлөгчид үзжээ.
-
2017 оны 8 сарын 22
Энэтхэг улсын бэлэгдэл Бадамлянхуа цэцэг нь халуун оронд ургадаг цэцэг. Нуур цөөрөм, намхавтар газрын усны мандал дээр хөвж ургадаг.
Бадамлянхуа цэцэг дэлгэрэх үед усны эвгүй үнэр дарагддаг аж. Тиймээс Энэтхэгчүүд энэ цэцгийг ертөнцийн ариун сайхны манлай хэмээн үзэж бэлэгшээж иржээ.
-
2017 оны 8 сарын 22
Каннибализм буюу хүний мах идсэн хэргээр Өмнөд Африкийн шүүх дөрвөн этгээдийг шүүж байна. Анх байцаахад сэжигтнүүдийн нэг нь
-
2017 оны 8 сарын 22
Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлөөс өнөөдөр Монгол Улсын Засгийн газраас хөрөнгө оруулалтын орчныг дэмжих, бодит мэдээлэл хүргэх зорилгоор, Монгол Улсад байнга оршин суугаа дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн нартай уулзалт зохион байгууллаа. Тус уулзалтад Монгол Улсын Сайд, ЗГХЭГ-ын дарга, Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дарга Ж.Мөнхбат, Дэлхийн банкны суурин төлөөлөгч Жеймс Андерсон, Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүд болон Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын элчин сайдын яамд, төлөөлөл нар оролцлоо.
ЗГХЭГ-ын дарга, Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дарга Ж.Мөнхбат “Засгийн газар эдийн засгаа сэргээх, төрөлжүүлэх, макро эдийн засгийн тогтвортой орчныг бүрдүүлэхэд чиглэсэн тодорхой бодлогын арга хэмжээг тууштай авч хэрэгжүүлсээр байна. 2012-2016 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт саарч, төсвийн алдагдал, гадаад өрийн ДНБ-д эзлэх хувь огцом өсөж, хөрөнгө оруулалт эрс багасаж, төгрөгийн ханш түүхэндээ байгаагүйгээр хурдтай унаж, зээлжих зэрэглэл буурснаар макро эдийн засагт тогтворгүй байдал үүссэн юм. Монгол Улсын эдийн засгийн суурь үзүүлэлтүүд болон зээлжих зэрэглэлийг сайжруулж, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх явдал нь Монгол Улсын Засгийн газрын тэргүүлэх зорилтуудын нэг болж ирсэн. Өнөөдрийн уулзалтаар гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр олон арга хэмжээ авахаар төлөвлөн ажиллаж байна. Эдийн засгийн уналтыг цаг алдалгүй зогсоох, тогтвортой өсөлтийг бий болгох, төсвийн тэнцвэртэй байдлыг хангах, алдагдлыг бууруулах, өрийн дарамтаас гарахын тулд бид “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийг боловсруулан Улсын Их Хурлаар батлуулсан. Мөн ОУВС, бусад түншүүдтэйгээ хамтран “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлсэн. Эдгээр хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, Засгийн газар, Монголбанкны зүгээс макро эдийн засгийн зөв зохистой бодлогыг хэрэгжүүлснээр 4 жил гаруй үргэлжилсэн эдийн засгийн уналт, сааралт тогтворжиж, 2017 оны эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт 5.3 хувьд хүрээд байна. Эдийн засгийн зөв, тууштай бодлогын үр дүнд гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэх хандлагатай болж, эдийн засгийн өсөлт, бизнесийн идэвхжлийг даган иргэдийн орлого өсөж, олон тооны аж ахуйн нэгжүүд ашигтай ажиллаж эхэллээ.
Гадаадын хөрөнгө оруулалтыг хамгаалах чиглэлээр Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлөөс гаргаж буй шийдвэр, Засгийн газраас явуулж үйл ажиллагаа нь олон улсын зах зээлд Монгол Улсын нэр хүндийг сэргээх, хөрөнгө оруулагчдад эерэг дохио өгч байгаа гэдэгт бид итгэлтэй байна. Хөрөнгө оруулагчдыг дэмжих чухал арга хэрэгсэл болохын хувьд цаашид журмын төслөө илүү амьдралд нийцүүлж, сайжруулахын тулд хөрөнгө оруулагчид болон худалдаа, бизнесийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн холбогдох байгууллагуудаас санал авах ажиллагааг шат дараатайгаар зохион байгуулахаар ажиллаж байна. Мөн гадаадын хөрөнгө оруулагчдынхаа санал, хүсэлтийг сонсох, нягт хамтын ажиллагааг өрнүүлэхийн тулд Монгол Улсад байнга суугаа дипломат болон консулын төлөөлөгчийн газруудтай хамтран албан бус уулзалт, яриа, хэлэлцүүлгийг удаа дараа зохион байгуулж байна.
Цаашид хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн бие даасан байдлыг бэхжүүлэх, үйл ажиллагаагаа хэвийн явуулахад шаардагдах хүний нөөц, төсвийн асуудлыг бүрэн шийдвэрлэж, чадавхыг нь нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллах болно” гэв.
Өнөөдрийн уулзалтын дараа Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа АНУ-ын Элчин сайдын яам болон БНХАУ-ын Элчин сайдын яамд өөрийн улсынхаа хөрөнгө оруулагчдын уулзалтуудыг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 8 сарын 22
Иргэд хөдөө орон нутгаар амарч зугаалахдаа тарваганы түүхий мах, эд эрхтэнг эмчилгээний зорилгоор хэрэглэхгүй байх, мэрэгчийн үхсэн сэг зэмтэй
-
2017 оны 8 сарын 22
Энэ долоо хоногийн эхээр Шадар сайд У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээ албан тушаалаа өгсөн. Түүний ийм алхам хийх шалтгаан нь тагнаж, чагнасан гэх хэрэг бөгөөд “албан тушаалаа өгч байгаад үзэлцье” хэмээн ам гарсан юм.
-
2017 оны 8 сарын 22
УИХ дахь МАН-ын бүлгийн зарим гишүүн Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зураад байгаа билээ. Өнгөрсөн
-
2017 оны 8 сарын 22
Баянзүрх дүүргийн 10, 11, 23 дугаар хороо, Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж байгаа. Гачууртын уулзвараас Налайх Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд газар чөлөөлөлтийн ажлыг хийж эхэллээ.
-
2017 оны 8 сарын 22
Энэ сарын 16-ны өдөр өсвөр насны хоёр охин есөн давхар байшингаас үсэрч, амиа хорлохыг завдсан хэрэг гарч, нийтийг цочирдуулсан билээ
-
2017 оны 8 сарын 22
2000 оноос өмнөх Монголын эдийн засаг туйлын эмгэнэлтэй, нэн ядуу байсан. Экспортын орлого нь 200-500 сая долларт хэлбэлзэнэ. Үнийн дүнгийн 20-40 хувь нь Эрдэнэтийн зэсийн экспорт, үлдсэн нь малын гаралтай ноос, ноолуур, арьс шир, зэрэг түүхий эдүүд эзэлнэ.
-
2017 оны 8 сарын 22
УИХ-ын гишүүн О.Баасанхүү Монгол Улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад хандлаа. Тэрбээр “УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын эхний 7 хоногт багтаан зарлан хуралдуулах”
-
2017 оны 8 сарын 22
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга захирамж гаргаж Даваахүүгийн Пүрэвдавааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хот, хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөхөөр томиллоо.
Даваахүүгийн Пүрэвдаваа нь:
Монгол Бизнес дээд сургууль, Удирдлагын академийг тус тус төгссөн.
Интернэт хаус ХХК-д менежер
Юу Би Нэт ХХК-д гүйцэтгэх захирал
Петровис ХХК-д менежер
Цэнан ХХК-д гүйцэтгэх захирал
Нийслэлийн Засаг даргын Үйлдвэрлэл, экологийн асуудал хариуцсан орлогч
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргаар тус тус ажиллаж байсан
-
2017 оны 8 сарын 22
Өнгөрсөн өдрүүдэд цахим ерөнтцөөр нэгэн сонирхолтой яриа дэгдсэн нь Зава Дамдин Ринбүчи агаарт ниссэн хэмээх яриа байв. Түүний хувьд нисээгүй ердөө шинэ байгуулсан сүмдээ зураг оруулсан аж. Гэтэл олон нийтийн цахим сайтаар ниссэн гэх мэт буруу ойлголт өгсөн зураг тарсан бололтой.
Ямартаа ч тэрбээр хүмүүсийн ярианд нэлээд бухимдал нь хүрэв үү яав өнөөдөр ийм нэгэн мэдэгдэл таржээ.
”ЗАРЛИГААР БАЙГУУЛСАН СОЁМБОТ ОРОН”
Монгол лам нар болон Монголын уран барилгачдын бүтээл. Монгол орны нэгэн их гайхамшигт уул Дэлгэрцогт хайрхны өвөрт арван жилийн нөр их хөдөлмөр, мяталгүй зоригоор энэ жил Их эрдэмтэн лам Зава Дамдин-ы ойд тохиож ”Зарлигаар Байгуулсан Соёмбот Орон” хэмээх хасжсан хас чулуун суурьтай, болоржсон боржин чулуун ханатай, Бүрэн Ханы эрдэм төгс хар модон хавхлагатай, зүй зайгүй зүмбэр хээтэй, алтан багана, алтан дээвэр, алтан ганжир, алтан хүрдэн, алтан бодь гөрөөстэй, болор шилэн гэгээвч болон шалтай, амилсан аянгат луун чимэгтэй, хамгаалагч хатан зоригт Сүхбаатар жанжин, тойроод баатарлаг туульсын асар, басар арван дөрвөн нохойгоор сахиулсан, Энэ гайхамшигт сүмийг Лам багшийн зарлигаар энэ Их Монгол орны Өвөг дээдэс, Өв соёл, Өв тэгш оршил, Өнө Мөнхийн тухайд ба Эрдэм Соёл, Эв Нэгдэл, Эр Зориг, Эгнэшгүй гавъяа, Энх тунх, Эгүүрдийн жаргалангийн төлөө байгуулсан болохоос бус Коментерн-ий үр хөврөлөөс гарсан буруу ерөөлийн бууны нохдууд болон соёлын хувьсгалаас соохолзон гарсан соёлгүй бүдүүлэг болоод эх, эцэг, эх орон, энхрий бүхнээ худалдагч цөвүүн цагийн зэвүүн яргачид, бэртэгчид, ховч доншуучид, хэл амаа билүүдэгчид ба аливаа улс төр нийгмийн Популистууд, нийгэм улс төрийг ялзлагчидад зориулаагүй гэдгийг Алтан төр, Ард түмэндээ
Монгол лам бээр өчив!
МОНГОЛ ОРОН ЯЛГУУН БОЛТУГАЙ
Зава Дамдин Ринбүчи