-
2017 оны 11 сарын 08
”Эх орны манаа” сонины 2017 оны 10 сар №30
Бүсгүйчүүддээ зориулсан энэ удаагийн эрүүл мэндийн булангаараа умайн хүзүүний хорт хавдар гэгч юу болох, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх, өвдсөн тохиолдолд ямар эмчилгээ хийгддэг талаар мэдээлэл өгөхөөр ТТАХНЭ-ийн эмэгтэйчүүдийн эмч, анагаах ухааны магистр, ахмад Ш.Наранчимэгтэй уулзлаа.
-Умайн хүзүүний хорт хавдрын талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Сүүлийн үеийн судалгаагаар эмэгтэйчүүдэд үүсч буй хорт хавдруудаас умайн хүзүүний хорт хавдар их бүртгэгдэж байна. Умайн хүзүү өвчин мэдэрдэггүй эрхтэн. Тиймээс хожуу үедээ илрэх магадлал өндөртэй. Гэхдээ нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд харьцангуй эрт оношлогдох боломж бий. Харин цэвэршилтийн насны эмэгтэйчүүд өөрийгөө цэвэршчихсэн тул эмэгтэйчүүдийн эмчид хандах шаардлагагүй гэж боддог. Энэ үед хавдрыг хожуу олж мэддэг.
Сүүлийн үед монголд умайн хүзүүний хорт хавдрын илрүүлэг шинжилгээг 30 наснаас хойш гурван жилийн үечлэлээр хийж байгаа. Уг шинжилгээнд хамрагдаад явбал умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх боломж бүрэн бий.
-Умайн хүзүүний хорт хавдар эмчлэгдэх магадлал хэр вэ?
-Эрт оношилж чадвал амь насанд аюулгүй. Хорт хавдар нь хөхөнцөр вирусээр үүсдэг. Уг вирус нь бэлгийн замаар халдварлана. Бусад өвчин зовиур, өвдөлт ихтэй байдаг тул тухай бүр нь үзүүлж, эмчлүүлдэг. Харин умайн хүзүү нь өвчин мэдэрдэггүй гучуур эдүүдээс бүрдсэн байдаг тул өвчнийг эрт шатанд нь үзүүлж оношлуулалгүй цаг алддаг. Ингэж явж байгаад хавдар задарч цус алдах үед нь мэддэг. Энэ үед хэдийнэ эмчилгээ авахаа больсон байдаг. Тиймээс хагас жилд нэг удаа үзүүлж байх хэрэгтэй. Эрт үед нь оношилвол тэр хэсэгт нь өөлж аваад эмчлэх бүрэн боломжтой.
-Хорт хавдраар өвчлөх магадлалтай ямар хүмүүс байна вэ?
-Олон бэлгийн хавьтагчтай, тамхи их татдаг хүмүүс өвчлөх магадлал өндөр байдаг.
-Умайн хүзүүний хавдраар өвчилсөн хүн эмчилгээ хийлгэснийхээ дараа жирэмсэлж болох уу?
-Туяа болон химийн эмчилгээ хийлгэсний дараа бол жирэмслэх магадлал эрс багасдаг. Харин хавдрын эхэн үедээ эмчилгээ хийлгэсэн байхад жирэмслэхэд асуудал байхгүй. Манай бүсгүйчүүдийн гол алдаа нь өвдөхөөсөө нааш эмэгтэйчүүдийн эмчид ханддаггүй. Ер нь бол эмэгтэй хүнээс ялгарч буй цагаан зүйлийн ялгарал ихэссэн үедээ заавал эмчид хандаж байгаарай.
-Урьдчилан сэргийлэх үзлэгийг хилийн отряд, заставт явуулсан байх. Энэ үеэр өвчлөл илэрсэн үү?
-Миний хувьд энэ онд Хилийн 0257, 0286, 0243, 0101, 0131, 0166, 0165, 0285, 0214 дүгээр ангид ажилласан. Харьцангуй хилчин бүсгүйчүүдийн дунд умайн хүзүүний хорт хавдар илрээгүй. Гэхдээ энэ бол санаа амрах зүйл биш. Байнга л үзүүлж байх хэрэгтэй.
-Хавдрыг хэрхэн илрүүлдэг вэ?
-Умайн хүзүүний хорт хавдар эхо болон дотор үзлэгээр мэдэгдэхгүй. Зөвхөн умайн хүзүүг дурандаж байж мэддэг. Мөн умайн хүзүүний эсийн шинжилгээгээр илэрнэ.
-Хавдрын вирусээр өвчилсөн тохиолдолд эцсийн шат хүртлээ хэр хугацаанд мэдэлгүйгээр явдаг вэ?
-Хүн бүрийн дархлаанаас шалтгаалаад өвчний хүндрэл харилцан адилгүй. Эцсийн шат буюу хавдар задарч цус алдах хүртлээ 5-7 жилийн хугацаанд мэдэлгүй явах тохиолдол бий.
Дэслэгч М.Уранбайгаль
-
2017 оны 11 сарын 08
АНУ-ын гурван сагсан бөмбөгчин Хятадад хулгайн хэргээр баривчлагджээ.
-
2017 оны 11 сарын 08
УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд өнөөдөр (2017.11.08) манай улсад айлчилж буй Британийн парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
-
2017 оны 11 сарын 08
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНЭУ-ын Элчин сайд Суреш Бабуг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Түүхэн болон соёлын хэлхээ холбоо, ардчиллын үнэт зүйлс, бүс нутаг болон олон улсын энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах хоёр талын хамтын хүсэл эрмэлзэлд суурилсан Монгол, Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн зарчмаар тууштай өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхий сайд илэрхийллээ.
Мөн өндөр, дээд түвшний айлчлалын үеэр яригдсан асуудлууд хэрэгжиж байгаад талархлаа илэрхийлээд БНЭУ-ын Засгийн газрын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг үр дүнтэй ашиглахад онцгой анхаарна гэлээ.
Хөнгөлөлттэй зээлийн ерөнхий хэлэлцээр, түүнд тусгасан нэмэлт өөрчлөлтийн дагуу газрын тос боловсруулах үйлдвэрийг дамжуулах шугам хоолойн хамт барьж байгуулах нарийвчилсан ТЭЗҮ-г боловсруулж эхэлсэн байна. Ерөнхий сайд Н.Модигийн айлчлалын үеэр яригдсан нөгөө чухал асуудал нь Мэдээллийн технологийн аутсорсингийн төв байгуулах төсөл юм. Газар зүйн байршил, дэд бүтэц, хүний нөөц зэргийг бодолцоход энэ төв цаашид мэдээллийн Data center болж өргөжих боломжтой юм. Энэтхэгийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих эдгээр төслийг хэрэгжүүлэх техникийн баг өнөөдөр Улаанбаатарт ирж байна, уулзалт, сургалт зохион байгуулна. Ирэх оны эхний улиралд газрын тосны үйлдвэр байгуулах тендер зарлах боломжтой гэж ноён Элчин сайд Суреш Бабу хэллээ.
Онцгой байдлын ерөнхий газрын 25 албан хаагч Энэтхэг Улсад сургалтад явж байгаа. Хилийн хамгаалах ерөнхий газрын Удирдлагын төв байгуулахад техник, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлнэ. Мөн харилцан туршлага солилцох, мэргэжилтэн сургах ажлыг хийнэ зэрэг ажлыг зохион байгуулж байгаа гэж Элчин сайд хэллээ.
Уулзалтын үеэр яригдсан бас нэг асуудал нь Энэтхэг Монголын хооронд шууд нислэгтэй болох талаар санал солилцов. Шууд нислэгтэй болсноор бизнес, аялал жуулчлал хөгжих төдийгүй хөрөнгө оруулагчдыг татна. Мөн дээрх том төслүүдийн ажлыг эрчимжүүлэхэд тустай гэдгийг хоёр тал онцоллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 11 сарын 08
Хоёр сарын өмнө “Очир” төвийн зочид буудлын өрөөнд 13 настай М охин амиа алдсан
-
2017 оны 11 сарын 08
Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны 172 дугаар цэцэрлэг дэргэдээ гэр бүлэгтэй боллоо. Гэр бүлгийг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, НҮБ-ийн Хүүхдийн сан болон ‘’Ариг’’ банк, Нидерланд улсын ‘’ING’’ банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газартай хамтран байгуулж, нээлтээ хийсэн юм.
Нээлтийн арга хэмжээнд дүүргийн Эдийн засаг хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Д.Уламбаяр, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сувд-Эрдэнэ, НҮБ-ын Хүүхдийн сан, “Ариг” болон ‘’ING’’ банкны суурин төлөөлөгчид оролцлоо.
Дашрамд мэдээлэхэд, энэ хичээлийн жилд Баянзүрх дүүргийн нийт хүүхдийн 77,8 хувь нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаад байгаа. Харин 172 дугаар цэцэрлэгт 240 хүүхэд суралцаж байгаа бөгөөд гэр бүлэг нээгдсэнээр нэмж 50 хүүхэд суралцах боломжтой боллоо хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
-
2017 оны 11 сарын 08
Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гурван медальтай Б.Янжаа охин “Авьяаслаг Шведүүд”
-
2017 оны 11 сарын 08
Нийслэлийн Тээврийн газраас “Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгаа байрлуулахад дагаж мөрдөх журам”-ын хэрэгжилтийг хангах зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 19 аж ахуй нэгж, байгууллагуудын тээврийн хэрэгсэлд шалгалт явуулжээ.
-
2017 оны 11 сарын 08
Онцгой байдлын байгууллагаас ахмад үеийнхнийхээ туршлага, мэдлэгийг залуу хойч үедээ өвлүүлэх, харилцан туршлага судлах зорилгоор гурван үеийн чуулга уулзалтыг гурван жилдээ нэг удаа зохион байгуулдаг уламжлалттай.
Тэгвэл гурван үеийн гуравдугаар чуулга уулзалт “Онцгой байдлын байгууллагын залгамж чанарыг бэхжүүлье” уриан дор энэ сарын 10, 11-ний өдрүүдэд болох гэж байна.
Чуулга уулзалтад төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагуудад ажиллаж байсан ахмадууд, одоо ажиллаж байгаа дунд, залуу гурван үеийн төлөөлөл оролцож Онцгой байдлын албаны өнгөрсөн үеийн ажлын туршлага дурсамж, үйл хэрэг, ирээдүйн хөгжлийн талаар санал бодлоо солилцох юм.
Түүнчлэн Онцгой байдлын байгууллагын өнөөгийн хөгжил, цаашдын чиг хандлага, үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх, туршлагад суурилсан манлайллыг хэрхэн бий болгох талаар хэлэлцэж, зөвлөмж гаргах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
2017 оны 11 сарын 08
Ерөнхий сайд У.Хүрэлсүх тусгай дуут дохиог цэгцлэх үүргийг цагдаагийн байгууллагад өгөөд буй. Энэ дагуу Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан, ажиллаж байна.
-
2017 оны 11 сарын 08
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 15.00 цагт Төрийн ордонд болно. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэх аж. Үүнд:
-
2017 оны 11 сарын 08
Н.Ганбадрал: Алга болсон охиныг хайхад БНХАУ-ын холбогдох байгууллагууд хамтарч ажиллаж байна
-
2017 оны 11 сарын 08
Монголын Үндэсний Циркийн сурагчдын амралтанд зориулсан тоглолт эхэлжээ. 11 сарын 4-ний өдрөөс сурагчдын амралтанд зориулан олон гайхалтай үзүүлбэрүүд багтсан “Гайхамшигт циркийн тоглолт” тоглоход бэлэн болоод байгаа юм байна. Энэхүү тоглолтонд Монголын жүжигчдийн олон улсад тоглогддог шилдэгийн шилдэг үзүүлбэрүүд багтсан бөгөөд цухас дурьдахад Монте Карло тэмцээний шагналт акробатын үзүүлбэр, дэлхийд цөөхөн тоглогдсон амь дүйсэн агаарын цагираг, аварга могойн үзүүлбэр болон олон жилийн дараа дахин тоглогдож буй хүнд жин, хүч тамирын гайхамшигт үзүүлбэр, хүүхэд багачуудын хайртай алиалагч, хачирхалтай илбийн үзүүлбэр гэх мэт нүд хужирлам олон сайхан үзүүлбэрүүд тоглогдох нь.
Тоглолт 11 сарын 4, 5 буюу энэ долоо хоногийн бямба, ням гаригт 15 цагаас Монголын Үндэсний Циркт болох ба тасалбарын үнэ 6000₮-өөс эхэлнэ. Тасалбарыг циркийн билетийн касс болон 1900-1950 лавлахаар үнэгүй хүргүүлэх боломжтой. Мөн UNITEL –ийн хэрэгчид циркийн билетийн касснаас 100GG –ээр нэг тасалбарыг 50% хямдралтайгаар худалдаж авах боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 80996811 99906811 дугаараас
www.facebook.com/MongolianNationalCircus хуудаснаас тус тус лавлаарай.
-
2017 оны 11 сарын 08
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ирэх оны улсын төсвийн төслийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд өчигдөр танилцууллаа.
-
2017 оны 11 сарын 08
Ерөнхий Боловсролын Сургуулийн сурагчдын амралт энэ сарын 3-наас орон даяар эхэлсэн билээ.
-
2017 оны 11 сарын 08
Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар баталсан “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэх журам”-ын хэрэгжилтийг хангах зорилгоор аравдугаар сарын 30-ны өдрөөс эрчимжүүлсэн ажлыг зохион байгуулж эхлээд байна.
-
2017 оны 11 сарын 08
Баянзүрх дүүрэг иргэдээс 278 сая төгрөгийн хандив авсан зөрчил илэрчээ
-
2017 оны 11 сарын 08
УИХ-ын гишүүн Д.Гантулга Төрийн ордонд хувийн асуудлаар мэдээлэл хийсэн нь ёс зүйд нийцэхгүй хэмээн УИХ-ын Ёс зүйн дэд хороонд
-
2017 оны 11 сарын 08
Эрүүл мэндийн яамны харъяа Хүүхдийн төв сувилалд гар, хөл, амны халдварт өвчин гарчээ.
-
2017 оны 11 сарын 08
Өнгөрөгч даваа гаригт НИТХ-ын дарга С.Амарсайханыг НИТХ-ын төлөөлөгчдийн 12-р хуралдааныг удирдан зохион байгуулсан билээ.