зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4324 4325 4326 4327 4328 4329 4330
  • Зам тээврийн ослоор гурван хүний амь нас хохирчээ
    2017 оны 6 сарын 20
    Өчигдөр буюу 2017 оны 06 дугаар сарын 19-ний Даваа гарагт цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 50 жолоочийг илрүүлэн саатуулж ажилласан байна.

    Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 321 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 224 дуудлага бүртгэгдсэн аж. Үүнээс осол, хэргийн улмаас 3 хүний амь нас хохирч, 11 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн байна. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 12, автомашинтай мөргөлдсөн 6, онхолдсон 1, үл хөдлөх зүйл мөргөсөн /шон, хашаа гэх мэт/ 1 осол тус тус бүртгэгджээ.

    Зам тээврийн осолд явган зорчигч хэлбэрээр 4 хүүхэд өртөж гэмтэж, бэртсэн байна.

    Зам тээврийн ослын шалтгаан нь харанхуй үед явган зорчигч өөрийгөө жолоочид үзэгдэж байгаа мэтээр буруу ойлгож осолд өртөх явдал бүртгэгддэг аж. Харанхуй үед жолооч хар бараан зүйлийг 20-30 метрт олж хардаг. Зарим явган зорчигчид явж байгаа автомашиныг тэр дороо шууд зогсох мэтээр буруу боддог байна.

    Ялангуяа бидний хэлдэгээр буруу хүрдтэй буюу баруун хүрдний байрлалтай тээврийн хэрэгслийн гэрэл нь зүүн тал руу илүү тод гэрэлтүүлэхээр гэрлийн тусгалыг тохируулсан байдаг тул баруун талд байгаа тэмдэг тэмдэглэгээ, явган зорчигч болон бусад саад тод харагддаггүй.

    Иймээс эрхэм жолооч, явган зорчигч та үзэгдэлт хангалтгүй буюу харанхуй үед замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байж, бие биенээ хүндэтгэн, сахилга, соёлтой оролцоорой.

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Мөн өчигдөрөөс эхлэн орсон борооны улмаас замын гадаргуу гулгаатай байгаа тул жолооч та тээврийн хэрэгслийн хоорондын болон хажуугийн зайг баримтлах, хурдыг зөв тохируулах, явган зорчигч иргэд рүү санаатайгаар ус цацахгүй байж хөдөлгөөнд соёлтой байхыг Замын цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна.
  • Үүлэнд зориудаар нөлөөлж Мөнгөнморьт суманд гарсан түймрийг бүрэн унтраалаа
    2017 оны 6 сарын 20
    2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Төв аймаг, Улаанбаатар хотод бороо орж байна.

    Цаг уурын байгууллагаас Төв аймгийн Эрдэнэ сумын “Шороот” даваанаас үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааг амжилттай зохион байгуулснаар Төв аймгийн Мөнгөнморьт суманд гарсан түймрийг бүрэн унтрааж, мөн аймгийн Эрдэнэ сум, Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум, Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан түймрийг цурманд оруулаад байна.

    Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр бороо өнөөдөр Сэлэнгэ, Төв, Хэнтий аймаг, Улаанбаатар хотод үргэлжлэн орно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

  • 24 баримт: Сонгуулийн сурталчилгаанд радио, телевиз, интернет орчинг хэрхэн ашиглах вэ
    2017 оны 6 сарын 20
    Сонгуулийн сурталчилгаа эхлээд нэлээд хэд хонож байна. Энэ хугацаанд нэр дэвшигчидтэй холбоотой таагүй мэдээлэл цацагдах, сурталчилгааны материалыг урж, сүйтгэх гээд таагүй явлууд олонтоо гарч байна. Хуулиараа бол энэ бүхэн нь хориотой бөгөөд хуулийн заалтыг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг ч тодорхой зааж өгсөн билээ. Тэгвэл сонгуулийн сурталчилгаанд радио, телевизийг хэрхэн ашиглах талаарх 24 баримтыг хүргэж байна.
  • Гал түймэр унтраах, аврах 60 дугаар анги нээлтээ хийлээ
    2017 оны 6 сарын 20
    Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал өчигдөр Увс аймагт ажиллалаа. Тэрбээр тус аймгийн Баруунтуруун суманд шинээр байгуулагдаж буй Гал түймэр унтраах, аврах 60-р ангийн нээлтэд оролцож, албан хаагчиддаа амжилт хүслээ.



    Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 274 дүгээр тогтоолоор Увс аймгийн Баруунтуруун суманд Гал түймэр унтраах, аврах 60 дугаар ангийг байгуулахаар шийдвэрлэсэн юм.



    Мөн энэ үеэр ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал албан хаагчидтай уулзаж Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын үйл ажиллагаа, цаашдын зорилго, албан хаагчдын нийгмийн хамгааллын асуудлын талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулсан бол ОБЕГ-ын Бодлого зохицуулалт хамтын ажиллагааны газрын дарга, дэд хурандаа Л.Өлзийбаяр албан хаагчдад шинэчлэн батлагдсан Гамшгаас хамгаалах тухай хуулийн танилцуулга, хууль эрхзүйн шинэчлэлийн талаар мэдээлэл хийлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

  • Хөл, газрын ургамлыг устгаж байна
    2017 оны 6 сарын 20
    Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, нийслэлийн хүн амын эрүүл мэндэд үзүүлэх хортой нөлөөллийг арилгах, лууль шарилж бусад хөл газрын ургамал /зэрлэг/-ыг устгах, тархалтын хүрээг хязгаарлах, цаашид ургах нөхцөлийг арилгах зорилгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга удирдамж гаргалаа.

    Удирдамжийн хүрээнд дүүргүүдийн ЗДТГ, НМХГ, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл, дүүргүүдийн тохижилт үйлчилгээний байгууллагууд хамтран Улаанбаатар хотын 9 дүүргийн нутаг дэвсгэрийн нийтийн эзэмшлийн бүх гудамж, талбай болон аж ахуйн нэгж, байгууллагуудын эзэмшил газар, орон сууц, гэр хорооллын доторх талбайд лууль, шарилж бусад хөл, газрын ургамлыг устгах ажил хийгдэж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

  • ХНХЯ-ны нээлттэй хаалганы өдөрлөг цуцлагдлаа
    2017 оны 6 сарын 20
    Ажлын байранд зуучлах өдөрлөг борооны улмаас цуцлагдлаа

    Түгээх
    2017-06-20 11:28:01 - Нийслэл
    udurlugХөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны нээлттэй хаалганы өдөрлөг энэ сарын 19-нөөс 20-ны өдрүүдэд болох ёстой байсан ч өнөөдөр болох өдөрлөг нийслэлд орж буй борооны улмаас цуцлагдлаа. Өдөрлөгийн үеэр нийгмийн даатгал, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн бүлгүүд, гэр бүл-хүн амын хөгжил, нийгмийн халамжийн зэрэг олон талт бодлого, хууль эрх зүйн танилцуулга, арга хэмжээ, үйлчилгээ нэг дор цугларч байсан. Өдөрлөгт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагуудаас ХНХЯ-ны харьяа Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар өргөн бүрэлдэхүүнээр ажиллаж, иргэдэд хэрэгтэй дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Мөн харьяа байгууллагууд, судалгааны төвүүдээс гадна ажил олгогч аж ахуйн нэгжүүд өдөрлөгт оролцож иргэдийг нээлттэй ажлын байранд сонгож авах юм.
  • Нарангийн замаас Орбитын зам хүртэлх 1.3 км авто замын ажил эхэлнэ
    2017 оны 6 сарын 20
    Нийслэлийн Замын сангийн хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, Нарангийн авто замаас Орбитын авто зам хүртэлх 1.3 км авто замын ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тус ажлын гүйцэтгэгчээр “Трүй Рөүд” ХХК шалгарсан бөгөөд энэ сарын 27-ноос аравдугаар сарын 31-ний өдөр хүртэл хийж гүйцэтгэхээр болж, 1.4 тэрбум төгрөгийн гэрээ байгуулжээ. Авто замын урт нь 1.3 км, зорчих хэсгийн өргөн нь 7м, хоёр талаараа 1.5м өргөн явган хүний замтай, иж бүрэн гэрэлтүүлэгтэй байх юм.

    Өнөөдрийн байдлаар захиалагчийн зүгээс трассын дагууд газар дээр нь хэмжилт судалгааны ажлыг хийж, нийслэлийн Газрын албанд дэвсгэр зургийг хүргүүлээд байна гэж нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

  • Тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн анхааралд
    2017 оны 6 сарын 20
    өлөөгүй замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийг албан татвар төлбөрт хамруулахаар зургаадугаар сарын 13-24-ний өдрийг хүртэл хугацаанд хяналтын үзлэг, шалгалтыг нийслэлийн төвийн зургаан дүүрэгт зохион байгуулан ажиллаж байна.

    Иймд энэ сарын 24-ний өдрийг хүртэл сайн дураараа татвар хураах цэгүүдэд тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрөө төлж буй тээврийн хэрэгсэл эзэмшигчид торгуульгүй төлөх боломжтой. Харин албан татвар, төлбөрөө төлөөгүй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байгаад хяналтын үзлэг, шалгалтанд ажиллаж байгаа замын цагдаагийн албан хаагч хяналт тавьж илрүүлсэн зөрчилтэй тээврийн хэрэгслийн гэрчилгээг хурааж, албан татвар төлбөрийг албадан төлүүлж торгууль ногдуулна.

    Хураагдсан бичиг баримтыг нэг цэгийн үйлчилгээний дараах байршлуудад татаж төвлөрүүлнэ. Үүнд:

    Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хураагдсан бол Дүнжингарав худалдааны төвд байрлах нэг цэгийн үйлчилгээ
    Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хураагдсан бол Монгол Хьюндай Автомотив ХХК-ийн байранд байрлах нэг цэгийн үйлчилгээ
    Тус нэг цэгийн үйлчилгээний цэгүүд ажлын өдөр 08:00-20:00 цаг, амралтын өдөр 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.

    Иймд татвар төлөгч Та иргэнийхээ үүргийг биелүүлж, тогтоосон хугацаанд албан татвар, төлбөрөө төлнө үү.

    Дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1288, 7011-0705 дугаараас лавлана уу.

  • Монголын урлагийг дэлхийн сонорт цуурайтуулсан Г.Ариунбаатарын фото түүх
    2017 оны 6 сарын 20
    2015 онд Английн “BBC” телевизээс зохион байгуулдаг “Cardiff Singer of the World” уралдаан энэ жил улам их онцлогтой болж байна. “ВВС” телевиз, Уэйлсийн үндэсний дуурийн театр, Кардифф хотын зөвлөн хамтран зохион байгуулдаг эл уралдааны сүүлийн шалгаруулалтад 20 дуучин багтсан юм.
  • Хөх хотын Гранпри тэмцээнд 27 жүдоч барилдана
    2017 оны 6 сарын 20
    Хөх хотын Гранпри тэмцээн энэ сарын сүүлээр буюу 6-р сарын 30-наас 7-р сарын 2-ны хооронд зохиогдоно.



    Тус тэмцээнд Манай улсаас 27 тамирчин Хөх хотыг зорихоор болжээ. Тодруулбал,



    Эрэгтэй:


    - 60 Д.Амартүвшин
    - 60 Г.Болдбаатар
    - 66 Д.Алтансүх
    - 66 Ё.Басхүү
    - 73 С.Баяртүвшин
    - 73 Ц.Цогтбаатар
    - 81 Н.Дагвасүрэн
    - 81 Б.Гаажадамба
    - 90 Г.Алтанбагана
    - 90 Э.Мөнхжаргал
    - 100 Л.Отгонбаатар
    - 100 Б.Жанчивдорж
    +100 Ө.Дүүрэнбаяр
    +100 Б.Тэмүүлэн



    Эмэгтэй:


    - 48 Б.Хорлоо
    - 48 Э.Гэрэлмаа
    - 52 Ч.Аззаяа
    - 52 А.Цолмон
    - 57 Д.Сумъяа
    - 57 Л.Энхрийлэн
    - 63 Б.Мөнгөнчимэг
    - 63 Ц.Цэрэннадмид
    - 70 Б.Хулан
    - 70 М.Даваасүрэн
    - 78 О.Жавзмаа
    + 78 Б.Мөнхтуяа
    + 78 Э.Гандиймаа
  • Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх хүсэлтийг өнөөдрийн дотор авна
    2017 оны 6 сарын 20
    ЗӨӨВРИЙН БИТҮҮМЖИЛСЭН ХАЙРЦГААР
  • Өнөөдөр болох үйл явдлын тойм
    2017 оны 6 сарын 20
    09:00 цагт Оффицеруудын ордоны хурлын танхимд ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн Ургамлын билтехнологийн лабораториос “Монгол цэцэгсийн гайхамшиг” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал, үзэсгэлэн болно.

    09:00-16:00 цагт “Блью Скай” зочид буудлын Топаз танхимд БОАЖЯ, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, Даян дэлхийн сан хамтран “Алтны бичил уурхайгаас үүдэлтэй бохирдлыг бууруулах үндэсний төлөвлөгөө боловсруулах” төсөл болон “Мөнгөн усны тухай Минаматагийн конвенцийн хүрээнд Монгол Улсад хийх эхний үнэлгээ” төслийн нээлт, анхдугаар уулзалт хэлэлцүүлгийг хийнэ.

    10:30 цагт МЗХ-ны 109 тоотод Монголын Сурагчдын Холбоо Эцэг Эхчүүдийн Холбоо хамтран “2013 онд хууль бусаар үгсэн охирсон сурагчийн дүрэмт хувцасны өндөр үнэ ардын багшийг мөнгө хураагч болгож айл, өрхийг хямруулж, хүүхдүүдийг хүчирхийлэлд өртүүлсээр байна” сэдэвт хэвлэлийн бага хурал хийнэ.

    11:00 цагт Улаанбаатар зочид буудалд Монгол хүний эрүүл мэндийн үзүүлэлтүүд ямар байгаа талаарх мэдээллийг багтаасан “Эрүүл мэндийн үзүүлэлт” номын нээлт болно.

    11:00 цагт “Монгол Ньюс” мэдээллийн төвд Монгол Үндэсний Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой “Аудио, видео, хар пи-ар-аас ажил хэрэгч мөрийн хөтөлбөр амин чухал” сэдэвт хэвлэлийн бага хурал хийнэ.

    11:00 цагт Монгол Улсын Шадар сайдын өрөөнд ХБНГУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Штефан Дуппел морилж Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн хүсэлтийн дагуу Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Э.Чойдогийн “Монголын сайхан орон” киноны аяыг Монгол Улсын талд хүлээлгэн өгөх үйл ажиллагаа болно.

    12:00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд Ерөнхийлөгчийн сонгуулийн хар сурталчилгаа, талцал, шуугианаас залхаж байгаа талаар энгийн иргэд үгээ хэлнэ.

    Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд

    11:00 цагт “Тогтвортой ажлын байр” ТББ-аас хууль бусаар ажлаасаа халагдсан 30 мянган хүний эрх ашгийг хамгаалах талаар мэдээлнэ.

    11:30 цагт Монголын ардчиллыг үүсгэн байгуулагчдын “Шударга ёс” холбоо ТББ-аас Ерөнхийлөгчийн сонгуулийн асуудлаар мэдээлэл хийнэ.

    12:00 цагт Монголын өрх толгойлсон эмэгтэйчүүдийн “Заюу тайж” нийгэмлэгийн тэргүүн Ц.Тамара орон гэргүй, ядуу гэх мэт нийгмээс гадуурхагдаж байгаа иргэдийн асуудлаар мэдээлэл хийнэ.
  • ХНХЯ-ны нээлттэй хаалганы өдөрлөг үргэлжилнэ
    2017 оны 6 сарын 20
    Үндэсний аж ахуйн нэгжүүд нээлттэй ажлын байрандаа иргэдийг бүртгэж, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын мэргэжилтнүүд үйлчилгээгээ дэлгэж, ХХҮЕГ-ын хэлтсүүд зорилтот бүлгийн иргэдэд мэдээлэл өгч Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, харьяа байгууллагууд нээлттэй ажиллаж байна.



    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нээлттэй хаалганы өдөрлөг яг одоо Сүхбаатарын талбайд, 21 аймгийн төвд үргэлжилж байгаа юм.



    Өдөрлөгийг нээж ХНХ-ын сайд Н.Номтойбаяр үг хэлсэн бол хөтөлбөрийн дагуу төрийн болон төрийн бус байгууллагууд үйл ажиллагааны танилцуулга, мэндчилгээ, сурталчилгаагаа хийж байна.



    Нээлттэй хаалганы өдөрлөг маргааш үргэлжилнэ.



  • Гоё хүүхэн одтой, шар бар өдөр
    2017 оны 6 сарын 20
    2017.06.20 / БИЛГИЙН ТООЛЛЫН 26
    ЗУНЫ ТЭРГҮҮН ХӨХӨГЧИН МОГОЙ САРЫН
    ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ШАР БАР ӨДӨР
    Үс засуулбал: Жаргал үргэлжид ирнэ
    Наран ургах, шингэх: 04.54-20.51
    Барилдлага: Арвидах
    Шүтэн барилдлага: Сэрэхүй
    Суудал: Мод
    Аргын тооллын 6 сарын 20, Ангараг гараг. Билгийн тооллын 26, Гоё хүүхэн одтой, шар бар өдөр. Өдрийн наран 4 цаг 54 минутад мандан, 20 цаг 51 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хараал, жатхыг буцаах, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, бэрийн үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.
  • Улаанбаатарт өдөртөө 20 хэмийн дулаан байна
    2017 оны 6 сарын 20
    2017 оны 06 дугаар сарын 19-ний 20 цагаас 06 дугаар сарын 20-ны 20 цаг
    хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө зарим газраар бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм өдөртөө 21-26 хэм Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 хэм өдөртөө 30-35 хэм бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм өдөртөө 27-32 хэм дулаан байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 хэм өдөртөө сэрүүсч 15-20 хэм бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм өдөртөө 18-23 хэм дулаан байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Өдөртөө бороо орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 6-11 хэм өдөртөө 21-26 хэм дулаан байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 11-13 хэм өдөртөө 19-21 хэм дулаан байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 9-14 хэм өдөртөө 20-25 хэм бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм өдөртөө 25-30 хэм дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 10-12 хэм өдөртөө сэрүүсч 19-21 хэм дулаан байна.
  • Сонгуультай холбоотой 220 гаруй гомдол иржээ
    2017 оны 6 сарын 19
    Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр хуралдаж Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажилтай холбоотой зарим асуудлыг хэлэлцэв.
    Тухайлбал, сонгуулийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийх, сонгуулийн явцыг ажиглах төрийн байгууллагыг бүртгэж, зөвшөөрөл олгох асуудлыг хэлэлцлээ. Сонгуулийн Ерөнхий Хороо “Сонгогчдын төв зөвлөл” төрийн бус байгууллагаас ирүүлсэн баримт бичиг, төлөвлөгөөг нь хянаж үзээд зарим асуудлыг тодорхой болгосны дараа зөвшөөрөл олгох асуудлыг дахин авч хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв.
    Мөн хуралдаанаар Сонгогчийн шилжилттэй холбоотой асуудлаар ОӨБЕГ-ын дарга Р.Содхүү мэдээлэл хийхдээ, сонгогчийн нэрийн жагсаалтад орсон өөрчлөлтийн талаар танилцууллаа.
    Хуралдаанаар Цагдаагийн байгууллагад иргэд сонгогчдоос ирүүлсэн өргөдөл гомдлын талаар ЦЕГ-ын дарга Ө.Энхтөр мэдээлэл хийж, Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш сонгуультай холбоотой 220 гаруй гомдол, мэдээллийг цагдаагийн байгууллага хүлээн авсан тухай тэрээр танилцуулаад тэдгээрийн ихэнх нь бусдын нэр төрд халдаж гүтгэсэн, сурталчилгааны самбар, зурагт хуудсыг гэмтээсэн, хууль бус сурталчилгаа явуулсан, ухуулга сурталчилгаа явуулахад саад учруулсан зэрэгтэй холбоотой байна гэлээ.



    Хуралдааны үеэр Сонгуулийн Ерөнхий Хорооны зарим гишүүд саналаа илэрхийлэхдээ, сонгуулийн хууль тогтоомжид зааснаар захиргааны зөрчлийг цагдаагийн байгууллага шалгаж, шууд ирүүлсэн гомдол мэдээллийг шүүгч шийдвэрлэх зэргээр зөрчил шалгах, хянан шийдвэрлэх ажиллагааг сонгуулийн сурталчилгааны богино хугацаанд тогтоожшийдвэрлэхэд хүндрэлтэй байгаад шүүмжлэлтэй хандлаа. Тиймээс сонгуулийн хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулахад анхаарах асуудлууд байгааг тэмдэглээд сонгуулийн байгууллагын эрх үүргийг нэмэгдүүлэх, хариуцлага тооцох эрх зүйн харилцааг нарийн зохицуулж хуульчлах шаардлага байгаа талаар тэд онцлон ярив.
  • Аялал жуулчлалын төв байгуулах асуудлаар БНХАУ-ын төлөөлөгчидтэй санал солилцов
    2017 оны 6 сарын 19
    БОАЖ-ын сайд Д.Оюунхорол БНХАУ-ын Аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын Хэрэг эрхлэх газрын дарга Ли Жин Жао тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Монгол, Хятад, Орос гурван улсын аялал жуулчлалын сайд нарын уулзалт маргааш Улаан-Үд хотноо эхэлнэ. Энэ хүрээнд БНХАУ-ын Аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын Хэрэг эрхлэх газрын дарга Ли Жин Жао тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр Монгол Улсад хүрэлцэн ирсэн юм.

    Төлөөлөгчдийг Д.Оюунхорол сайд хүлээн авч уулзаад “Цайны зам” олон улсын аялал жуулчлалын холбооны хүрээнд хил орчмыг хөгжүүлэхээр Монгол, Хятад, Орос гурван улсын аялал жуулчлалын сайд нарын 2017 оны уулзалт маргааш Улаан-Үд хотноо үр дүнтэйгээр эхэлнэ гэж найдаж байна. Ирэх сарын 22-нд Монгол Улсад Монгол, Хятадын аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг сурталчлах өдрүүд болно. Монгол Улс хөрш орнуудтайгаа хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх тал дээр анхаарч ажиллаж байгаагийн тод жишээ нь “Цайны зам” олон улсын аялал жуулчлалын холбоонд нэгдэн орсон явдал юм. Тиймээс манай улсын зүгээс БНХАУ-тай аялал жуулчлалын төв байгуулах, энэ чиглэлийн хүний нөөцийг бэлтгэх, солилцох тал дээр хамтарч ажиллах сонирхолтой байна” хэмээлээ.

    Үүний хариуд БНХАУ-ын Аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын Хэрэг эрхлэх газрын дарга Ли Жин Жао “ Монгол Улстай манай улс хамтарч ажиллах бүрэн боломжтой. ”Цайны зам” олон улсын аялал жуулчлалын холбооноос гаргаж буй шийдвэрүүд Монгол, Хятад, Орос гурван улсын хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд томоохон түлхэц өгнө гэдэгт найдаж байгаа. Энэхүү уулзалтаас гаргасан шийдвэр нь Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын шийдвэрт нөлөөлөхүйц байна гэдэгт итгэж байна. Хятад улс “Нэг бүс, нэг зам”-ын хүрээнд ирэх 9 дүгээр сард олон улсын аялал жуулчлалын сайд нарын уулзалтыг зохион байгуулж, дэлхий нийтээр аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлэх талаар ярилцахаар болсон. Энэхүү томоохон хэмжээний уулзалтаар тухайн улс аялал жуулчлалын бүтээгдэхүүнээ дэлхий нийтэд сурталчлах боломж олдох юм. Тиймээс БОАЖ-ын сайд Д.Оюунхорол таныг энэхүү дэлхийн аялал жуулчлалын салбарынхан хуран чуулах уулзалтад хүрэлцэн ирэхийг урьж байна” гэлээ.
  • Рей Хегүчи Парисын ДАШТ-ийг өнжихөөр боллоо
    2017 оны 6 сарын 19
    Чөлөөт бөхийн Бүх Японы сонгон шалгаруулах тэмцээн буюу “Мэйжийн цом” энэ сарын 16-18-нд Токио хотын “Yoyogi” үндэсний спортын ордонд болж, Парисыг зорих баг тамирчдаа сонгов. Наран улсын эрэгтэйчүүдийн багийн бүрэлдэхүүнд ДАШТ-ий мөнгөн медальт Сосүкэ Такатани, 2017 оны Азийн аварга Юүки Такахаши тэргүүтэй бөхчүүд Францын нийслэлийг зорихоор боллоо. Харин “Рио-2016” олимпийн наадмын мөнгөн медальт Рей Хегүчи энэ удаагийн ДАШТ-ийг өнжихөөр боллоо. Тэрбээр Бүх Японы аваргын шигшээ барилдаанд 2011 оны өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт Рина Накамүрад 5:14-өөр ялагдав. Эмэгтэй бөхчүүдийн нэлээд ширүүн өрсөлдөөн дүнд боллоо. Эмэгтэй чөлөөт бөхийн домог Каори Ичо, Саори Ёшида, хөнгөн жингийн шилдэг бөх Эри Тосака нарын үлдээсэн орон зайг нөхөх хангалттай нөөцтэй улс гэдгийг хүч түрэн гарч ирж буй залуусын барилдаан харуулав. Домогт Саори Ёшидагийн 10 гаруй жил өмчилсөн 55 кг-ын жинд өсвөр үеийн дэлхийн болон Азийн аварга 18 настай охин Харүна Окүна Парисыг зорих тийзээ авчээ. Тэрбээр зүгээр ч нэг эрхээ авсангүй 2017 он гараад Иван Ярыгиний “Алтан Гранпри”, Шинэ Делигийн Азийн АШТ-д түрүүлж, ”давхар цохилт” хийгээд буй Саэ Нано, 2014 оны Ташкентийн дэлхийн аварга Чихо Хамада нарын шилдгүүдийг ялж, томчуудын дэлхийн аваргад хүч үзэхээр болжээ. Японы багт хамгийн хөнгөн жинд өсвөр үеийн дэлхийн гурван удаагийн аварга 17 настай “гоц авьяастан” Юү Сүсаки ирэх намар томчуудтай хүч үзнэ. Тэрбээр 2017 он гарснаас насанд хүрэгчдийн ангилалд Азийн АШТ, Иван Ярыгины “Алтан Гранпри”, “Клиппан Опен” ОУТ-д нэг амьсгаагаар түрүүлээд байгаа юм.
  • Машинаа үзлэгт оруулахдаа цаг захиалах боломжтой боллоо
    2017 оны 6 сарын 19
    Автотээврийн үндэсний төв нь Монгол улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож байгаа нийт тээврийн хэрэгслүүдийг тусгай багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, техникийн хяналтын үзлэгийн инженерийн мэргэжлийн ур чадвар, дадлага туршлагад тулгуурлан техникийн хяналтын үзлэгийн суурин болон явуулын төвүүдээр дамжуулан улсын хэмжээнд зохион байгуулдаг.

    Төрийн байгууллагын эрхэм зорилго бол иргэддээ ойрхон, түргэн шуурхай үйлчлэх байдаг. Иргэдэд тээврийн үйлчилгээг ойртуулах, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор техникийн хяналтын үзлэгийн захиалгат үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж эхэллээ.

    Энэхүү үйлчилгээ нь иргэдийн цаг завыг хэмнэсэн үйлчилгээ бөгөөд жолооч, тээвэрчид өөрсдийн үнэт цагаа алдан дараалал үүсгэхгүйгээр захиалгын цагийн хуваарийн дагуу шууд үйлчлүүлэх бүрэн боломжтой юм.

    Захиалгыг автотээврийн нэгдсэн лавлах 1900-1234 утсанд хандан өгөх ба 10-аас дээш тээврийн хэрэгсэлтэй албан байгууллагад үзлэгийн нэг шугамыг бүрэн чөлөөлөн үйлчилж байна.

    Улаанбаатар хотын техникийн хяналтын үзлэгийн 3 төв ажлын өдөр 8:30-20:30, амралтын өдөр 9-19 цагуудад байнга ажиллаж байгаа ба өдөрт 1000-1500 тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх хүчин чадалтай юм.

    Хаяг:

    Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төв – БЗД, 8-р хороо, Хилчний 1-р гудамж
    Баянгол техникийн хяналтын үзлэгийн төв – БГД, 20-р хороо, Хөсөгтрейд ХХК-ийн байр
    Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төв – СХД, 20-хороо, “Хераэкупмент” группийн баруун хойд талд
  • Түймрийн голомтод 337 албан хаагч ажиллаж байна
    2017 оны 6 сарын 19
    Онцгой байдлын ерөнхий газраас өнөөдөр ой, хээрийн түймрийн нөхцөл байдал, гол усны осол, үерийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон амралт, аялал зугаалгын улиралтай холбогдуулан иргэдэд болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх талаар сэрэмжлүүлэг мэдээлэл өгөх зорилгоор хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

    Хэвлэлийн бага хуралд ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Б.Ууганбаяр, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Залуухүү нар оролцон мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

    2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар Архангай, Баян-Өлгий, Дархан-Уул, Дорнод, Сэлэнгэ, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн 19 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 24 удаагийн тохиолдлоор 28 хүн (хүүхэд-6, насанд хүрэгсэд-22) амь насаа алдаад байна.

    Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад (2016 онд нийтдээ 134 хүн усанд осолдож амь насаа алдсаны 47 нь бага насны хүүхэд байсан) усанд осолдсон хүний тоо 17-оор нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд иргэдийн хайрамж болгоомжгүй байдал, хүүхдийг хараа хяналтгүй орхидог, анги, хамт олон, найз нөхдөөрөө зугаалах үедээ согтууруулах ундаа хэрэглэж усанд осолддог зэргээс шалтгаалж байна.

    Түүнчлэн Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу энэ сарын 19-ний шөнө болон 20-ны өдөр Сэлэнгэ, Төвийн бүс нутгаар бороо орох төлөвтэй байгаа юм. Тиймээс ихэнх нутгаар олон хоног халсан тул иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.

    Харин улсын хэмжээнд 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар нийслэл хотод 16 удаа, Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 49 суманд 85 удаа нийт 101 удаагийн ой хээрийн түймэр гарч 38821,3 га ой, 27687 га хээр, нийт 66508,3 га талбай түймэрт өртөөд байна.



    Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан 1 түймэр, Хэнтий аймгийн Биндэр суманд 1, Булган аймгийн Тэшиг, Сэлэнгэ суманд гарсан тус бүр 1 нийт дөрвөн түймрийг цурманд оруулсан бол Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 1, Төв аймгийн эрдэнэ, Мөнгөнморьт суманд тус бүр 1 түймэр, Булган аймаг Тэшиг суманд 1, нийт 4 түймэр асаж байгаа юм.

    Түймрийн голомтонд Онцгой байдлын албанаас 337 албан хаагч, 30 автомашинтайгаар, орон нутгаас 331 иргэн, 20 автомашинтайгар, Зэвсэгт хүчнээс 238 албан хаагч, 14 автомашинтайгаар, Хилийн цэргээс 4 албан хаагч,ХХДЦГ-аас 12 ажилтан, 2 автомашинтай, нийт 922 хүн 1 нисдэг тэрэг, 66 автомашинтайгаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
4324 4325 4326 4327 4328 4329 4330
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Их хурд-10” хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавьж байна
    1 цаг 7 мин
  • Төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа явуулж буй байршлууд
    1 цаг 59 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    2 цаг 4 мин
  • “Баянзүрх Бидний дүүрэг” ойн баяр, наадмын хөтөлбөр
    3 цаг 4 мин
  • Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    3 цаг 17 мин
  • Онцгой байдлын алба хаагчид 3339 хүний амь нас, 318.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
    3 цаг 28 мин
  • "Аавуудын баярын өдөр"-т зориулах 10 дуу
    3 цаг 47 мин
  • “Байгальд амьдрах арга ухаан – 2025” төсөл хөтөлбөрт 5800 гаруй хүүхдүүд хамрагджээ
    4 цаг 5 мин
  • Улаанбурхан өвчнөөр 10-14 насны 4994 хүүхэд өвчилжээ
    4 цаг 22 мин
  • Монголчуудын цайлах ЁСОН
    4 цаг 35 мин
  • Өнөөдөр "Аавуудын баярын өдөр" тохиож байна
    5 цаг 1 мин
  • Т.Аубакир: Мэргэжлээс шалтгаалсан өвчний эмнэлгийн барилгыг яаралтай ашиглалтад оруулахад анхаарна
    5 цаг 10 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    5 цаг 20 мин
  • Нийслэлийн 22 байршилд үерийн усны 102 км далан, дөрвөн хөв цөөрөм байгуулна
    5 цаг 22 мин
  • "Их хурд" наадмын бөхийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    5 цаг 26 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    5 цаг 30 мин
  • Энэ жилийн наадмын ОНЦЛОХ бөх О.Наранбаатар харцагын тухай баримтууд
    5 цаг 54 мин
  • Цэцэрлэгийн бүртгэлийн системд 80,490 хүүхэд бүртгүүлжээ
    21 цаг 7 мин
  • Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ есдүгээр сард болно
    21 цаг 21 мин
  • Улаанбаатарын түгжрэлийг бууруулах салбар төмөр замыг үндэсний компаниуд тавьж байна
    21 цаг 55 мин
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • "Айрагийн Бямбаа" начины тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Бэртлийг ялж, хөдөлмөрөө баталсан М.Бэлгүтэй харцагын тухай сонирхолтой баримтууд
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
  • Т.Даваадалай: Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнд ил театр, ил зогсоолыг тохижилтоор бүтээсэн
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • Асаж дүрэлзсэн Т.АРИУНАА
  • Г.Ган-Очирыг Франц, Монгол хоёр улс Интерполоор эрэн сурвалжилж байна
  • Линдзи Хойл: Хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө хамтран ажиллана
  • Л.Алтангэрэл: Сэлбэ голын доор чулуун бэхэлгээ хийснээр лаг хагшаас тогтохгүй, гол тунгалаг байна
  • Энэ жилийн наадмын ОНЦЛОХ бөх О.Наранбаатар харцагын тухай баримтууд
  • Өмнөд Солонгосын Жүжигчин Сон Ён Гюг машиндаа нас барсан байдалтай олджээ
  • Чингис хаан нисэх буудлын “Линк” бизнес танхимаас Голомт банкны картаараа буцаан олголт аваарай
  • Аюулгүй байдал, гадаад бодлого болон Төсвийн байнгын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлав
  • ФОТО: Хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа -2025
  • Ж.Чинбүрэн: СЭМҮТ-ийн дарга нар хуйвалдан өөрсдийн данс руу их хэмжээний мөнгө шилжүүлж авдаг нь тогтоогдсон
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
  • Улаанбуудайн тариалалт 15 хувиар буурчээ
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • "ICETOP" & "ONYX"- ШҮТЭЭН МИНЬ
  • "Айрагийн Бямбаа" начины тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Ж.Чинбүрэн: СЭМҮТ-ийн дарга нар хуйвалдан өөрсдийн данс руу их хэмжээний мөнгө шилжүүлж авдаг нь тогтоогдсон
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Монгол-Японы соёлын өдөрлөг боллоо
  • Г.Ган-Очирыг Франц, Монгол хоёр улс Интерполоор эрэн сурвалжилж байна
  • Л.Алтангэрэл: Сэлбэ голын доор чулуун бэхэлгээ хийснээр лаг хагшаас тогтохгүй, гол тунгалаг байна
  • “МИАТ“ ТӨХК оюутнуудад зориулан үндсэн бүх чиглэлдээ 15 хувийн хөнгөлөлттэй тийзийн урамшууллыг зарлажээ
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Женев хотноо зохион байгуулагдсан Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хурал өндөрлөлөө
  • ФОТО: Хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа -2025
  • Өмнөд Солонгосын Жүжигчин Сон Ён Гюг машиндаа нас барсан байдалтай олджээ
24 баримт
  • Энэ жилийн наадмын ОНЦЛОХ бөх О.Наранбаатар харцагын тухай баримтууд
  • Т.Даваадалай: Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнд ил театр, ил зогсоолыг тохижилтоор бүтээсэн
  • Асаж дүрэлзсэн Т.АРИУНАА
  • Бэртлийг ялж, хөдөлмөрөө баталсан М.Бэлгүтэй харцагын тухай сонирхолтой баримтууд
  • "Айрагийн Бямбаа" начины тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК