-
2017 оны 6 сарын 07
Сангийн яамны нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр маргааш хоёр өдөр Сүхбаатарын талбайд болно. Энэ үеэр тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг харьяалал харгалзахгүй торгуульгүй төлөх боломж бүрдэж байгаа юм.
Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр төлөх хуулийн хугацаа 2017 оны зургаадугаар сарын 1-ний өдрөөр дуусгавар болсон. Тиймээс тээврийн хэрэгслийнхээ албан татварыг хугацаандаа төлөөгүй жолооч нар өнөөдөр, маргааш төв талбайд болох өдөрлөгийн үеэр төлбөрөө ямар нэгэн торгуульгүйгээр төлөх бүрэн боломжтой тул жолооч нар Сүхбаатарын талбайд ирж тээврийн хэрэгслийн татвараа төлүүлээрэй.
-
2017 оны 6 сарын 07
Гурван хүүхдийг галын аюулаас аварсан Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Б.Баттулга, эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Б.Мөнхбаяр нарыг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтын тушаалаар өнөөдөр “Цагдаагийн алдар” тэмдгээр шагналаа.
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт албан үүргээ нэр төртэй гүйцэтгэж эрдэнэт хүний амь насыг галын аюулаас аварсан алба хаагчдад баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсэв.
Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Б.Баттулга, эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Б.Мөнхбаяр нар /2017.05.29/ өдөр дүүргийнхээ 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт эргүүл шалгалт хийж явжээ.
Тэд эргүүл шалгалт хийж явах үед айлын хашаа шатаж байсныг шалгахад иргэн Ц-ийн хашаанд гал гарч, түймэр байшин, хажуу айлын хашаа руу орох эрсдэл тулгараад байжээ.
Алба хаагчид хажуу айлын хүнээс нь “Онцгой байдлын газарт дуудлага өгөхийг хүсээд”, нэн түрүүнд гэртээ харгалзах хүнгүй байсан 4-12 насны гурван хүүхдийг аюулгүй газарт гаргаж, гарын доорх материал ашиглан түймрийг цурамд оруулсан байна. Тухайн үед хашаанд гурван автомашин байсан бөгөөд гал тархсан бол илүү их эрсдэл дагуулах байжээ.
-
2017 оны 6 сарын 07
Албан тушаалын наймаа хаанаас эхлэлтэй вэ. Магадгүй хэн нэгний гуйлт, гуйвуулга, авлага, өглөг, цаашлаад хамаатан, садан, төрөл хүмүүст хамаатай байж болох ч үүний цаана нь бас нэг том шалтгаан байдаг нь сонгууль. Сонгуулиар тусалсныхаа, мөнгө төгрөгөөр тэтгэснийхээ хариуг ихэнх нь албан тушаалчид ийн “бэлэн бус”-аар хариуг нь барьдаг нь нууц биш. Өөрөөр хэлбэл эгзэгтэй үед эзэнд нь тус хүргэснийхээ шанд ирэх дөрвөн жилд төрийн албанд тарвалзаж өнгөрөөнө гэсэн үг.
-
2017 оны 6 сарын 07
2017 оны “Дэлхийн хөлбөмбөгийн цомын аварга шалгаруулах тэмцээн”, 2018 оны “Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн” тус тус ОХУ-д зохион байгуулагдахтай холбогдуулан аюулгүй байдлыг хангах зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдал тогтоож, дараах журмыг баталсан тул монгол иргэд ОХУ-д зорчихдоо мөрдөхийг анхааруулж байна. Үүнд: 1. 2017 оны “Дэлхийн хөл бөмбөгийн цомын аварга шалгаруулах тэмцээн” зохион байгуулахтай холбогдуулан 2017 оны 6 дугаар сарын 1-нээс 7 дугаар сарын 12-нд Казань, Москва, Санкт-Петербург, Сочи хотуудад өндөржүүлсэн бэлэн байдал тогтоож энэ хугацаанд ОХУ-ын эдгээр хотод зорчиж буй гадаадын иргэд буусан газрын харьяа Цагдаагийн байгууллагын дэргэдэх Шилжилт хөдөлгөөний албанд 24 цагийн дотор бүртгүүлэх,
2. 2018 оны “Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн” зохион байгуулахтай холбогдуулан 2018 оны 5 дугаар сарын 25-наас 7 дугаар сарын 25-нд Ростов-на Дону, Самара, Санкт-Петербург, Саранск, Сочи хотуудад өндөржүүлсэн бэлэн байдал тогтоож энэ хугацаанд ОХУ-ын эдгээр хотод зорчиж буй гадаадын иргэд буусан газрын харьяа Цагдаагийн байгууллагын дэргэдэх Шилжилт хөдөлгөөний албанд 24 цагийн дотор бүртгүүлнэ.
ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ КОНСУЛЫН ГАЗАР
-
2017 оны 6 сарын 07
Жуулчдын нүдийг хужирлах бас нэгэн гайхамшиг нь G20-ийн уулзалтыг зохион байгуулсан цогцолбор. Өнгөрсөн жилийн есдүгээр сард Их-20 буюу G-20-ийн уулзалт тус хотод зохион байгуулагдсан. Эл нүсэр цогцолбор нь тус хотын өнгө үзэмжинд чимэг нэмэхээс гадна чамгүй хөрөнгө оруулдаг “музей” болсон аж. Өөрөөр хэлбэл тус цогцолборыг нэг хүн 100 юань төлөөд үзэж сонирхож болох гэнэ. Эл цогцолбор нь Ханжоу хотыг дэлхий дахинаа дахин алдаршуулсан байна.
-
2017 оны 6 сарын 07
Хуралдаан 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 15.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.
№
Хэлэлцэх асуудал
Засгийн газрын гишүүн
1.
Журам батлах тухай
Ж.МӨНХБАТ
2.
Тогтоолд нэмэлт оруулах тухай
Ж.МӨНХБАТ
3.
Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай*
Ж.МӨНХБАТ
4.
Ерөнхий сайдын айлчлалын дүнгийн тухай
Ц.МӨНХ-ОРГИЛ
5.
Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банк хоорондын санхүүжилтийн хэлэлцээрийн төслийн тухай
Б.ЧОЙЖИЛСҮРЭН
6.
Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын протокол байгуулах тухай
Б.БАТ-ЭРДЭНЭ
7.
Жагсаалт шинэчлэн батлах тухай
П.СЭРГЭЛЭН
8.
Бусад асуудал*
Ж.ЭРДЭНЭБАТ
Танилцуулах асуудал
9.
Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай хамтран хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний төслийн талаар
Б.ЧОЙЖИЛСҮРЭН
-
2017 оны 6 сарын 07
Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос гаргадаг эмэгтэйчүүдийн чансаа шинэчлэгдлээ. Өнгөрсөн дөрөв, тавдугаар сард болсон тэмцээнүүдийг харгалзсан чансаанд Монголын найман бүсгүй багтав. Тодруулбал, 53 кг-ын жинд ОУХМ Эрдэнэчимэгийн Сумъяа 18, 55 кг-д гавьяат тамирчин Даваасүхийн Отгонцэцэг 11, ОУХМ Эрхэмбаярын Даваачимэг 14, 58 кг-д ОУХМ Энхбатын Гантуяа 20, 60 кг-д ОУХМ Баатаржавын Шоовдор 18, 63 кг-д ОУХМ Пүрэвдоржийн Орхон дөрөв, гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг тав, 69 кг-д гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа 13 дугаар байрт бичигджээ. 63 кг-д энэ жилийн Иван Ярыгиний “Алтан Гранпри”, “Монголиа Опен” ОУТ-д түрүүлсэн ОУХМ П.Орхон дөрөв, Шинэ Делигийн Азийн АШТ-д аваргалсан гавьяат тамирчин С.Батцэцэг тавдугаар байр руу орсноор манай улсын хоёр тамирчин нэг жинд “Топ-5” бичигдсэн анхны тохиолдол болсон юм. Эмэгтэйчүүдийн найман жингийн чансааг Японы зургаа, АНУ, Канадын нэг тамирчин тэргүүлж байна.
-
2017 оны 6 сарын 07
өнөөдөр
-
2017 оны 6 сарын 07
байнгын хороо
-
2017 оны 6 сарын 07
Дулааны улиралд хийгддэг засварын ажил хийж байгаатай холбогдуулан засварын үеэр эрчим хүч түр таслаж байгаа. Тиймээс зарлагдсан хугацаанд цахилгаан хэрэглээгээ түр зохицуулахыг УБЦТС ТӨХК-иас зөвлөж байна.
-
2017 оны 6 сарын 07
Монгол улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн нэр дэвшигчид гарааны зурхай дээрээс эрчтэйхэн хөдөллөө. Энэ удаагийн сонгуульд УИХ суудалтай АН, МАН, МАХН зэрэг гурван намын нэр дэвшигчид өрсөлдөж буй. Сонгуулийн уур амьсгал ид эхэлж энэ өдрүүдэд сонгогчид сонголтоо хийхээр нэр дэвшигчдийн дэвшүүлж буй саналуудыг тунгааж байна. Өөрөөр хэлбэл нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг нь сайтар судалж, хэрвээ Ерөнхийлөгчөөр сонговол юу хийх вэ гэх ажлын дараалалтай танилцаж байна.
-
2017 оны 6 сарын 07
2017.06.07 / БИЛГИЙН ТООЛЛЫН 13
ЗУНЫ ТЭРГҮҮН ХӨХӨГЧИН МОГОЙ САРЫН
ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ҮХЭР ӨДӨР
Үс засуулбал: Жаргал ирнэ.
Наран ургах, шингэх: 05.05-20.44
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Сэрэхүй
Суудал: Шороо
Аргын тооллын 6 сарын 7, Буд гараг. Билгийн тооллын 13, Хонгорцог одтой, хөхөгчин үхэр өдөр. Өдрийн наран 5 цаг 05 минутад мандан, 20 цаг 44 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.
-
2017 оны 6 сарын 07
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 0-5 градус, өдөртөө 18-23 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшиж, нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.
-
2017 оны 6 сарын 06
Үндэсний аялал жуулчлалын “Улаанбаатар-2017” үзэсгэлэн өнгөрсөн амралтын өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж, Шилдгийн шилдэг оролцогч байгууллагаар Төрийн банк тодорлоо.
Уг үзэсгэлэнд Монгол Улсад суугаа Гадаадын Элчин сайдын яамд, төлөөлөгчийн газар, 21 аймгийн аялал жуулчлалын газар, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцсон юм.
Төрийн банк нь бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар, хүртээмжийг дээшлүүлэх, таатай нөхцөлийг бий болгох зорилгоор харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн, олон улсын жишигт хүрэхүйц, орчин үеийн техник технологид суурилсан хадгаламж, зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, дотоодын болон гадаадын мөнгөн гуйвуулгын үйлчилгээ зэрэг банкны үндсэн бүтээгдэхүүнээс гадна Олон Улсын кредит карт, Трэвел карт, JCB карт, Автомат хуримтлалын үйлчилгээ зэрэг шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлж ажиллаж байна.
“Улаанбаатар 2017” Үндэсний аялал жуулчлалын үзэсгэлэнд Төрийн банк нь гадаад, дотоодын жуулчдын өдөр тутмын төлбөр тооцоонд ашиглагдах, гэрээт худалдаа үйлчилгээний байгууллагуудаас хөнгөлөлт эдлэх боломжтой Монгол Улсын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр үйлчлэх Трэвел карт болон Олон улсад ашиглагдах Виза, Юнионпэй, JCB картуудаа танилцуулж, шилдгийн шилдэг оролцогч байгууллагаар шалгарлаа.
-
2017 оны 6 сарын 06
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хуралдаж, гурван асуудал хэлэлцэхээр тогтов. Хуралдаанаар эхлээд Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Л.Мөнхбаатар танилцуулсан.
Ажлын хэсэг зургаадугаар сарын 06-ны өдөр хуралдаж, хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэн төслийн нэр томъёоны талаарх редакцийн шинжтэй саналуудыг тусган жигдэлсэн гэлээ. Түүнчлэн чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг хуулийн төсөлд нэмж тусгасан байна. Мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д “нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах чиглэл хуралдаан даргалагчаас өгсөн”, мөн зүйлийн 23.2.3-д “нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн боловч уг асуудлаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн” гэж тус тус заасны дагуу төслийн зарим заалтыг гүйцээн боловсруулж, зарчмын зөрүүтэй саналын томъёоллыг бэлтгэсэн байна.
Танилцуулгтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү эрх зүйн орчин шинэчлэгдэж буйтай холбоотойгоор прокурорын байгууллагын орон тоо, төсөв нэмэгдэх эсэхийг тодрууллаа. Эрүү, Зөрчлийн хууль хэрэгжиж эхэлснээр ялын төрөл нэмэгдэж, үүний зэрэгцээ прокурорын байгууллагын үйл ажиллагаанд тодорхой өөрчлөлт гарч буйтай холбоотойгоор орон тоо нэмэх шаардлага үүснэ гэдгийг Ажлын хэсэг тайлбарлав. Гэхдээ улс орны эдийн засаг, төсвийн хүндрэлтэй байдлыг тооцож орон тоо нэмэхгүйгээр одоогийн бүтцээрээ ачааллаа зохицуулж ажиллахаар бэлтгэл хангаж байгаа, харин эдийн засгийн нөхцөл байдал сайжирсан үед орон тоо нэмэх шаардлагатай хэмээн тооцсон байна. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбоотой санал бий эсэхийг Улсын Ерөнхий Прокурорын газрын төлөөллөөс асуулаа. Төсөлд хэрэгжүүлэх боломжгүй, хүндрэлтэй зохицуулалт байхгүй хэмээн Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан хариулав. Ингээд Ажлын хэсгээс бэлтгэн томъёолсон зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлээд, хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувийн саналаар Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах нь зүйтэй хэмээн шийдвэрлэлээ.
Мөн өдрийн хуралдаанаар үргэлжлүүлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцууллаа. Ажлын хэсэг зургаадугаар сарын 05-ны өдөр хуралдан хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэжээ. Тухайлбал, төслийн нэр томъёог жигдэлж, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засваруудыг хийж төсөлд тусгасан байна. Мөн чуулганы нэгдсэн хуралдаанаар хийсэн анхны хэлэлцүүлгийн үеэр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган, эцсийн хувилбарыг бэлтгэсэн гэв. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-д заасны дагуу холбогдох зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудыг бэлтгэсэн байна.
Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Батнасан хуулийн төсөлд удирдах албан тушаалтнуудын шалгуурын талаар тусгасан эсэхийг тодруулав. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тус байгууллагын албан хаагчийн нийтлэг шалгуурыг тусгасан болохыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан тайлбарлалаа. Харин тус байгууллагын удирдах албан тушаалтны шалгуур нь Төрийн албаны тухай хууль дахь нийтлэг шаардлагын хүрээнд зохицуулагдах юм байна. Ийнхүү хуралдаанд оролцсон гишүүд асуулт асууж, Ажлын хэсгээс хариулт авсны дараа Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж батлуулахыг дэмжих санал хураалт явуулахад гишүүд 100 хувь дэмжлээ. Мөн уг хуулийн төсөлтэй холбогдох бусад хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж батлуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.
Мөн өдрийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн дараагийн асуудал бол 2017 оны зургаадугаар сарын 02-ны өдөр УИХ-ын гишүүн Я.Содбаатар, С.Чинзориг, Л.Энх-Амгалан нарын өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх байлаа. Харин УИХ-ын гишүүн Л.Болд дээрх хуулийн төслийг нухацтай хэлэлцэх шаардлагатай тул Байнгын хорооны дараагийн хуралдаанаар хэлэлцэх горимын санал гаргасныг хуралдаан оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжснээр хойшлууллаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2017 оны 6 сарын 06
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 85 дугаар тогтоолоор “Нийслэлд мал аж ахуй эрхлэх журам” батлагдсан. Энэ журмын дагуу Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт
-
2017 оны 6 сарын 06
Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь соёлын олон төрлийг хөгжүүлэх, техник технологийн дэвшилд тулгуурласан дэлхийн шилдэг бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, дүрслэх урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмыг хоёр дахь удаагаа 2017 оны 6 сарын 9-нөөс 7 сарын 9-ний хооронд Монголын Уран Зургийн Галерейд зохион байгуулах гэж байна.
Тус наадмын албан ёсны хамтрагчаар Монголын Уран Зургийн Галерей, Гёте Институт, Red Hero, Ивээн тэтгэгчээр АНУ-ын Элчин Сайдын Яам, Төгөлдөр сан, ХАС Банк, Porsche Mongolia, Mongolia Quest, СУИС, АПУ ХК дэмжигчээр тус тус ажиллаж, Улаанбаатар олон улсын медиа урлагийн наадмыг дахин Монголын үзэгчдэд хүргэж байна.
Наадмын хүрээнд “Ул мөр” сэдэвтэй Монголын болон АНУ, Австрали, Герман, Израйль, Нидерланд, Солонгос, Чех, Филиппин зэрэг олон улсын уран бүтээлчдийн хамтарсан медиа үзэсгэлэн, дэлхийд ховордсон Монгол тахь, тахийн нутагшилт, шинээр Монголд нүүдлэн ирж буй үйл явцыг харуулсан виртуал кино бүтээх аялал, медиа урлагийн сургалт, уран бүтээлчдийн “Урлагтай яриа” цуврал уулзалтыг нэг сарын хугацаанд тус тус зохион байгуулна.
Энэ удаагийн наадмаар хурдтай хөгжлийн дунд бид яаж, ямар УЛ МӨР-ийг үлдээх нь зүйтэй вэ? хэмээн үзэгчдээс асуух болно. Учир нь бидэнд машин шиг их мэдээллийн ой санамж, хурдан ажиллагаа, төгс гүйцэтгэл байхгүй ч бид үхэл, өвчин, айдас, хүсэл, шунал, аз жаргал, хайрын мэдрэмжтэй, төсөөлөн бодох чадвартай хүн төрөлхтөн юм. Энэхүү төгс материйг орлох компьютер гэж байхгүй. Байх ч боломжгүй. Иймд хүн төрөлхтөний цаашдын хөгжлийн чиг хандлагад бидний хойч үедээ үлдээх УЛ МӨР ямар байх нь бидний бодол, үйлдлээс хэрхэн хамааралтай тухай бид энэ удаагийн наадмаар ярилцах болно. Мөн улсын уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн нь хүн төрөлхтөнд тулгамдаж буй энэхүү асуудлыг техник технологийн дэвшилт дээр тулгуурлан видео, фото, инстоляци, дуу, хөгжимтэй найруулан бүтээсэн нийлмэл буюу медиа урлагийг олон нийтэд танилцуулах болно.
Наадмын үйл ажиллагаа олон нийтэд нээлттэйгээр үнэ төлбөргүйгээр хүрэх болно. Та бүхнийг урьж байна.
-
2017 оны 6 сарын 06
Нийслэлийн Засаг даргаас Улаанбаатар хотын суурьшлын бүсийн дотор түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах зөвшөөрөл олгохгүй байх, одоо үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд байгаль
-
2017 оны 6 сарын 06
Хятадын Хубэй мужийн Вуханы нисэх онгоцны буудлаас Парис хүрэх нислэгт суух ёстой байсан залуу бүсгүй онгоцноосоо 14 минут хоцорсон тул түүний нислэгийг цуцалжээ.
-
2017 оны 6 сарын 06
Сүүлийн үед хөдөө орон нутаг болон ууланд аялж яваад хачигт хазуулах, могойд хатгуулах явдал гарч буйтай холбогдуулан ОБЕГ-аас ард иргэдэд сэрэмжлүүлж байна.