-
2017 оны 6 сарын 07
НЭМҮТ
-
2017 оны 6 сарын 07
Аялал жуулчлал өндөр хөгжсөн дэлхийн хотуудад шөнө нь өдөр мэт гэрэлтэх үзвэр, худалдаа үйлчилгээ төвлөрсөн шөнийн гудамжууд бий. Нью Йорк, Токио, Сеүл, Бээжин, Банкок, Куала-Лампур зэрэг хөгжилтэй хотуудын худалдаа үйлчилгээний шөнийн гудамж, захууд нь жуулчид амарч зугаалах, чөлөөт цагаа өнгөрүүлэх, худалдаа үйлчилгээ авах бүхий л нөхцөл боломжийг бүрдүүлсэн байдаг. Улсын маань нийслэл Улаанбаатар ч дэлхийн томоохон хотуудтай эн зэрэгцэхүйц, аялал жуулчлалын төв болохоор зорьж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн аялал жуулчлал, бизнесийн төв болгох зорилтыг тусгасан. Энэхүү зорилтын хүрээнд Сөүлийн гудамжийг автомашингүй, шөнийн гэрэлт гудамж болгон тохижууллаа.
Циркийн уулзвараас “Наран плаза”-гийн уулзвар хүртэлх нийслэлийн анхны шөнийн гудамжны нээлт маргааш 21 цагаас болно. Тохижилт болон нээлтийн үйл ажиллагааны талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Соёл урлагийн газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлэл өглөө.
Хуучнаар Сөүлийн гудамжны сул шороон хөрс бүхий талбайг хатуу хучилттай болгож явган замыг нэмэгдүүлэн, олон нийтэд зориулсан үзвэрийн дэлгэц, 400 хүний амралтын суудал бий болгожээ. Мөн ногоон байгууламжийн нөхөн сэргээлт, сэлгэлт, авто зам болон явган замын гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл зэрэг орчны тохижилтын ажлыг хийснийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаяр хэллээ. Шөнийн гудамж бүхэлдээ гэрэлтсэн байна. Дээгүүрээ гэрлэн таазтай байхаас гадна гудамжны хоёр тал тэр чигтээ гэрлэн чимэглэлтэй байх юм. Гэрэлтүүлгийн эффектүүдийг шинэчилж, орчин үеийн дизайныг бий болгосон байна.
Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн хэлэхдээ “Гудамжны нээлт маргааш буюу энэ сарын 8-ны пүрэв гарагт болно. Циркээс Brauhaus хүртэлх замыг хааж, 21:30 цагт албан ёсны нээлт эхэлнэ. Орчин үеийн хамтлаг, дуучдын болон жазз, сонгодог урлагийн тоглолт, гэрлэн шоу болно. Мөн бүх төрлийн худалдаа үйлчилгээ явагдана.” гэлээ.
Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх шөнийн гудамжийг аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор байгуулсаныг хэлээд “Бид цаашид шөнийн гудамжийг тэлэхээр төлөвлөж байна. Жуулчдаас гадна нийслэлийн иргэд, хүүхэд залуус энд амарч зугаалах, алжаалаа тайлах, урлаг соёлын тоглолт үзэх, амтат хоол зооглох, худалдаа хийх боломжтой.” гэсэн юм.
Та бүхэнд шөнийн гэрэлт гудамжны нээлтийн хураангуй хөтөлбөрийг хүргэж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
06 дугаар сарын 08
“ГУДАМЖНЫ НЭЭЛТИЙН ӨДӨР”
Жазз болон сонгодог урлагийн тоглолт
Гудамжны албан ёсны нээлтийн ёслол
Рок поп урлагийн тоглолт
Электро хөгжмийн шоу
06 дугаар сарын 09
“MUSIC FESTIVAL”-ийн нэрэмжит өдөр
Классик болон жазз хөгжмийн тоглолт
Жазз болон орчин үеийн урлагийн тоглолт
Электро хөгжмийн шоу
06 дугаар сарын 10
“NATIONAL FESTIVAL”-ийн нэрэмжит өдөр
Жазз хөгжмийн тоглолт
Жазз болон сонгодог урлагийн тоглолт
Үндэсний урлаг болон хувцас загварын шоу
06 дугаар сарын 11
“ГЭР БҮЛИЙН ӨДӨРЛӨГ”-ийн нэрэмжит өдөр
Эцэг эхчүүд, хүүхэд багачуудын дунд уралдаан тэмцээн
Хүүхэд багачууд тоглож наадах тусгайлан бэлтгэсэн талбай
Жазз хөгжмийн тоглолт
Гадаадын хамтлагийн Жазз хөгжмийн тоглолт
-
2017 оны 6 сарын 07
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролын 2017 оны 5 сарын 23-ны тушаалаар нэр бүхий иргэдийн Соёмбот ууланд газар эзэмших эрхийг нь цуцалсан. Улмаар газар эзэмшиж байсан компаниуд үйл ажиллагаагаа зогсоож, ухсан газартаа нөхөн сэргээлт хийж эхэлсэн юм. Одоогоор Соёмбот уулын нөхөн сэргээлт 80 хувьтай явж байгаа бөгөөд 40 орчим мод суулгасан байна. Цаашид техникийн нөхөн сэргээлт хийсэн хэсэг зүлэг тарихаар хар шороо дэвсэж эхэлжээ.
-
2017 оны 6 сарын 07
БСШУС-ын сайдыг ажлаас нь чөлөөлөөд нэлээд хэд хонож байгаа билээ. Гэвч дараагийн сайдыг томилох ажил гацаанд ороод байгаа. Уг нь УИХ-ын
-
2017 оны 6 сарын 07
Гол, мөрөн, нуур, тогтоол усны түвшин их, багаас үл шалтгаалан бага насны хүүхэд болон иргэд усанд осолдох тохиолдол гарсаар байна.
Он гарсаар 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар 9 аймгийн 15 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 17 удаагийн усны осол гарч , 20 хүн амь насаа алдсан байна.
Дулааны улиралд Онцгой байдлын албанд иргэдээс ирдэг дуудлагын ихэнх хувийг гол усны ослын дуудлага зонхилдог. Иргэдийн санамсар болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаар гол усны осол гарч байна.
Амралт, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд та бүхэн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
-
2017 оны 6 сарын 07
Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, “32 автобусны буудал дээр манай хүүхэд бусдад дээрэмдүүлсэн байна” гэсэн иргэний мэдээллийн дагуу тус дүүрэг дэх цагдаагийн
-
2017 оны 6 сарын 07
Хөдөлмөрийн Үндэсний намын шинээр сонгогдсон намын даргыг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдөр хэлэлцлээ.
-
2017 оны 6 сарын 07
Америкийн нэрт жүжигчин Жорж Клунигийн эхнэр Амал Клуни өчигдөр нярайлжээ. Тэрбээр хоёр ихэр хүүхэд төрүүлсэн байна.
-
2017 оны 6 сарын 07
Улсын Дээд шүүх 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаар А.Отгонбаатар даргатай “Үнэн ба зөв” намыг улс төрийн намын улсын бүртгэлд бүртгэлээ.
-
2017 оны 6 сарын 07
Өнгөрсөн мягмар гаригт Чингэлтэй дүүргийн 11-р хороо буюу 32-ын автобусны буудал дээр 12 настай хүүхдийг дээрэмдсэн хэрэг гарчээ.
-
2017 оны 6 сарын 07
УИХ-ын гишүүн С.Жавхлан эрх баригч намд хүргүүлсэн шаардлагынхаа хариуг иртэл Төрийн ордны ажлын өрөөндөө амьдрахаа илэрхийлж, бүтэн 81 цагийн турш хүлээсэн ч тусыг эс олсон тул зургадугаар сарын 2-ны өдрийн 18:00 цагт гэртээ харьсан билээ.
-
2017 оны 6 сарын 07
”Макс” Д.Ганбаатарын ”Mongolian Saturday” хэмээх морь ”Gulfstream Park”-ийн уралдаанаас ээлжит түрүүгээ авлаа.
-
2017 оны 6 сарын 07
Сургуулийн захирал, удирдлагууд сурагчдыг доромжилсон, үзэл бодлыг нь сонсдоггүй, зарим багшийн ур чадвар муу зэрэг үндэслэлээр 116 дугаар сургуулийн сурагчид хичээл хаялт зарласан.
-
2017 оны 6 сарын 07
С.Жавхлан: УИХ-ын гишүүний хувьд харамсаж, гашуудаж байгаагаа хэлмээр байна
-
2017 оны 6 сарын 07
УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон өнөөдөр (2017.06.07) Данийн Вант Улсын Фолкетинг /парламент/-ийн Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Кордт Хансен, тус газрын Гадаад харилцааны хорооны нарийн бичгийн дарга Томас Сндергард нарыг хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон Кордт Хансен, Томас Сндергард нарыг Монголд тавтай морилохыг хүсээд хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа өргөжиж байгааг онцлов.
Тэрбээр “Парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагаа маш явагдаж байна. Та бүхэн энд байх хугацаанд Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлах, харилцаа хамтын ажиллагааг улам хөгжүүлэх чиглэлд идэвхтэй ажиллана гэдэгт итгэж байна. Дани Улсаас суралцах зүйлс бидэнд бий. Мөн биднээс суралцах зүйлс ч танайд бий гэж бодож байна.”
Ноён Кордт Хансен УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонг хүлээн авч уулзаж буйд талархлаа илэрхийлээд ирсэн зорилго, Данийн Фолкетинг /парламент/-ийн үйл ажиллагааны талаар товч танилцуулга хийв.
Данийн Вант Улсын Фолкетинг /парламент/ нь нэг танхимтай, 179 гишүүнтэй, 32 байнгын хороотой. Дөрвөн жил тутамд сонгууль явагддаг бөгөөд Ерөнхий сайд сонгуулийн хугацааг товлон зарладаг гэж Кордт Хансен хэлж байв.
Тэрбээр Монголд УИХ-ын үйл ажиллагааг телевизийн шууд эфирээр дамжуулан иргэдэд хүргэдэг эсэх, төрийн үйл хэрэгт ард иргэдийн оролцоог хэрхэн хангадаг талаар асуулт асууж, хариулт авсан юм.
Дараа нь талууд бусад асуудлаар санал солилцсоноор уулзалт өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
-
2017 оны 6 сарын 07
Якутаас 400 мянган жилийн настай арслан зааны соёо олджээ.
-
2017 оны 6 сарын 07
Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/63 тушаалаар “Улсын нөөцийн бараа, материалын нэр төрлийг шинэчлэн тогтоох” ажлын хэсэг байгуулсан.
-
2017 оны 6 сарын 07
Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Би Эй Ди Эм Жи” ХХК нь хуурамч цемент савласан нь тогтоогджээ.
-
2017 оны 6 сарын 07
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдсон гаалийн байцаагч нарт 1-6 жилийн ял оноожээ.
-
2017 оны 6 сарын 07
Авлигатай тэмцэх газрын 18001969 тусгай дугаарт утсаар 2017 оны 5 дугаар сарын 29-с 06 -р сарын 2-ны өдрүүдэд 13 өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авсан байна.
Гомдол, мэдээлэл нь агуулгын хувьд төрийн байгууллагын ёс зүй, хүнд суртал, удирдах ажилтны гаргасан шийдвэртэй холбоотой 5, ашиг сонирхлын зөрчилтэй гэх 5 гомдол, мэдээлэл байсан бол гэмт хэргийн шинжтэй 3 гомдол, мэдээлэл шалгуулахаар ирүүлсэн байна. Гомдол мэдээллийг салбар, байгууллагаар нь авч үзвэл боловсрол, гааль, газрын харилцаа, кадастартай холбоотой гомдол, мэдээлэл харьцангуй олон иржээ.
Тухайлбал Нийслэлийн 89-р цэцэрлэг, 154-р цэцэрлэг, 197-р цэцэрлэг зэрэг боловсролын байгууллагатай холбоотой, Өмнөговь аймгийн Гашуунсухайт дахь гаалийн цагдаагийн албан хаагч, Баянгол, Багахангай дүүргийн газрын албаны албан тушаалтан болон Төв аймгийн Аргалант сум, Хөвсгөл аймгийн Улаан-уул, Говь-Алтай аймгийн Хөх морь, Тонхил сум, Өмнөговь аймгийн Баяндалай, Цогтцэций сумдын төрийн албан хаагчидтай холбоотой гэх гомдол мэдээлэл ирүүлсэнийг хүлээн авч, хянан шалгаж байна.
Иргэд, олон нийт авлига, ашиг сонирхлын зөрчил, албан тушаалын гэмт хэрэг, төрийн байгууллагын хүнд сурталын талаар санал гомдол, мэдээллийг АТГ-ын 1800-1969 дугаарын утсанд өгч, цаашид энэ төрлийн хууль бус үйлдэл дахин гаргахаас сэрэмжлэхийг хүсч байна.