зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4403 4404 4405 4406 4407 4408 4409
  • Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    2017 оны 5 сарын 12
    Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.05.12) нэгдсэн хуралдаан 10 цаг 35 минутад 53.9 хувийн ирцтэй эхэлж, энэ өдрийн хуралдаанаар 9 асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.

    Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

    Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд ”Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Уг тогтоолын төслийг Ц.Цогзолмаа нарын Улсын Их Хурлын долоон гишүүн санаачлан боловсруулж, 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн.




    Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа, тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт нар нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

    Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хамтарсан ажлын хэсэг 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр байгуулагдсан бөгөөд Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа нарын гишүүд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийн явц, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох, нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах талаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдлыг Ерөнхий боловсролын тусгай хэрэгцээт 25, 29, 55, 63, 70, 116 дугаар тусгай сургууль, 10, 186 дугаар цэцэрлэгүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаад 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байна гэж үзсэн байна. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгамлаж буй асуудлуудыг шийдвэрлэх, хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.

    Тогтоолын төсөлд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай болон Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд “Хүүхэд, хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр 2017-2022 он” боловсруулж батлуулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асран хамгаалж байгаа асран хамгаалагчийн асаргааны тэтгэмжийг амьжиргааны баталгаажих доод түвшинд хүргэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дэмжих “Тусгай хэрэгцээт сан” байгуулах талаар холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар санал боловсруулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоог нарийвчлан гаргаж, тэгш хамруулан сургах орчныг бүрдүүлэн ажиллах, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэн оношлоход шаардагдах оношлогооны иж бүрэн тоног төхөөрөмж, тусгай хэрэгцээт сургуулийн сурагчдыг тээвэрлэх автобусаар хангах, тусгай хэрэгцээт сургуульд ажиллаж байгаа багш, ажилтан, албан хаагчдын цалингийн нэмэгдлийг шинэчлэн тогтоох, тусгай хэрэгцээт боловсролын байгууллагын багшлах боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах асуудлыг бодлогоор дэмжих, өвчний магадлалтай иргэдийн группыг сунгахад тулгарч байгаа асуудлуудыг нягталж, өвчтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй байх боломжийг бүрдүүлэхийг Засгийн газарт даалгахаар тусгажээ.

    Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэн ухааны байнгын хороо 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаараа дээрх тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэн байна.




    Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Л.Болд, Н.Оюундарь, Н.Амарзаяа нар асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Л.Элдэв-Очир, С.Чинзориг, Б.Ундармаа нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Гишүүдийн асуултад Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, төсөл санаачлагч гишүүн Ц.Цогзолмаа, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр нар өгсөн хариултдаа, Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр шат дараалсан арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа, хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс бүх талуудыг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлгийг хэд хэдэн удаа зохион байгуулж ажлын уялдааг хангах арга хэмжээ авч байгаа, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асаргааны зардлыг нэмэгдүүлэхэд шаардлагатай 13.6 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэхээр ажиллаж байна, тогтоол батлагдсанаар энэ чиглэлийн суурь болох Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах боломж бүрдэнэ гэдгийг хэлж байв. Манай улсад одоогоор хөгжлийн бэрхшээлтэй 101730 иргэн байгаагийн 10 хувийг хүүхэд эзэлдэг аж. Эдгээр хүүхдүүдээс 1000 гаруй нь ерөнхий боловсролын тусгай сургуульд, 400 гаруй нь тусгай цэцэрлэгт хамрагддаг юм байна.

    Ингээд Байнгын хорооны саналаар ”Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 83 хувь нь дэмжсэн тул тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлэв.

    Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа

    Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн танилцууллаа.



    Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг энэ сарын 05-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хороо энэ сарын 09-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжпэг авсан саналуудыг төслүүдэд нэмж тусган төслийн эцсийн хувилбарыг боловсруулжээ.

    Байнгын хороо төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийн шатанд хуулийн төслийн 2 дугаар бүлэгт тухайн салбарын үйл ажиллагааны мэргэжпийн онцлогтой холбоотойгоор хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэх журам боловсруулах, хог хаягдпын норматив хэмжээг тогтоох, мэдээллийн сан бүрдүүлэх, үнэ тарифийг тогтоох, санхүүжүүлэх, заавар, аргачлал батлах эрхийг төрийн захиргааны зарим байгууллагад тусгайлан зааж өгсөн болон бусад хууль, тогтоомжтой нийцүүлсэн өөрчлөлтүүд хийх нь зүйтэй гэж үзжээ.




    Мөн хог хаягдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулах этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбоотой зохицуулалтыг Газрын тухай хуультай нийцүүлэн нэгтгэж нэг заалт болгон төслийн зургадугаар бүлэгт нэмж тусгасны зэрэгцээ хог хаягдлын үйлчилгээний хураамж, төлбөр төлөх асуудлыг Иргэний хуулийн гэрээний заалттай уялдуулан томьёолжээ. Түүнчлэн хог хаягдал ангилах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах үйл ажиллагаанд ашиглах техник, тоног төхөөрөмж, материал, сэлбэг хэрэгслийн жагсаалтыг батлах тухай асуудал нь татварын бие даасан хуулиар зохицуулах харилцаа учраас төслөөс хасахаар шийдвэрлэсэн байна.



    Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг асуулт асууж тодруулсны дараа Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бүхэлд нь батлах санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 77.1 хувь нь дэмжсэн юм. Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн баригдсан Хог хаягдлын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зар сурталчилгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Химийн хорт болон аюултай бодисын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг гишүүдийн 55.3-75 хувийн саналаар эцэслэн баталлаа.

    Дараа нь Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаар Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа хийсэн юм. Уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы энэ сарын 05-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн бөгөөд тус Байнгын хороо энэ сарын 10-ны өдрийн хуралдаанаараа төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг хийх үед дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг төсөлд нэмж тусган хуулийн төслийн нэр томьёог цэгцэлж, үг хэллэг, найруулгын шинжтэй зарим засвар оруулан төслийн эцсийн хувилбарыг боловсруулж гишүүдэд тараасан байна.



    Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 68.9 хувь нь дэмжив. Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн баригдсан хуулийн төслүүдийг гишүүдийн 60-64.4 хувийн саналаар дэмжиж баталлаа.

    Байнгын хорооны горимын саналаар хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь баталлаа

    Чуулганы нэгдсэн хуралдаанаар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатарын санаачлан боловсруулсан уг хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж дэмжин анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.




    Хууль зүйн байнгын хороо өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааны өмнө хуралдан хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Байнгын хорооны хуралдааны явцад гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын саналыг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтсон байна. Энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

    Хууль тогтоомжийн тухай хуулийг хэрэгжүүлэх, дагаж мөрдөх хугацаанд тулгарч байсан хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх хэрэгцээ, шаардлагыг үндэслэн хуулийн төслийн үзэл баримтлалыг тодорхойлсон бөгөөд уг үзэл баримтлалд нийцүүлэн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийг боловсруулжээ.

    Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Л.Мөнхбаатар нар асуулт асууж тодруулсан юм. Ингээд хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах Байнгын хорооны горимын саналаар санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 69.6 хувь нь дэмжив. Иймээс Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 73.9 хувийн саналаар бүхэлд нь баталлаа. Мөн уг холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах төслүүд батлагдлаа.

    Хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлэг үргэлжилж байна



    Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэж эхэллээ. Уг хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг чуулганы энэ сарын 05-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхлэх үед Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан ч хуралдаан даргалагч дөрөв хоногийн завсарлага өгсөн юм.

    АН-ын бүлгийн завсарлагын хугацаа дууссан тул чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Хууль зүйн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж эхэллээ. Тус Байнгын хороо хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад дэмжсэн 79, дэмжээгүй 5 зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр оруулж иржээ.




    Ингээд Байнгын хорооноос дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж эхэлсэн юм. Тухайлбал, төслийн 1.7 дугаар зүйлийн гарчгийг “Хэргийн бодит байдлыг тогтоох” гэж өөрчлөх. 2.2 дугаар зүйлд “Эрүүгийн хэргийн оролцогч, гэрчийн олонхи байгаа газарт, эсхүл дагнасан чиг үүрэгтэй алба, нэгжийн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан эрүүгийн хэргийн шүүхийн харьяаллыг прокурорын саналыг үндэслэн Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн өөрчлөн тогтоож болно.” Гэсэн агуулгатай 9 дэх хэсэг нэмэхээр болов. Мөн төслийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “хуулийг зөв хэрэглэсэн эсэхтэй холбоотой” гэснийг “Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх” гэж өөрчлөх, 6.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэрч, хохирогч, шинжээч, яллагдагчийг дуудан ирүүлэх;” гэсэн агуулгатай 2.6 дахь заалт нэмэхээр тогтлоо. Түүнчлэн төслийн 6.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “2.12.прокурорын зөвшөөрлөөр мөрдөн шалгах нууц ажиллагааг явуулахаар эрх бүхий байгууллагад даалгавар бичиж, гүйцэтгүүлэх; 2.13.шаардлагатай тохиолдолд өөр нутаг дэвсгэр, эрх бүхий байгууллагад мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулах, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрэн сурвалжлах саналаа прокурорт гаргах;” гэсэн агуулгатай 2.12, 2.13 дахь заалтууд нэмэхийг гишүүдийн олонхи нь дэмжлээ.

    Чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолуудаар санал хурааж шийдвэрлэнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
  • Гадаад харилцааны сайд нар захидал солилцов
    2017 оны 5 сарын 12
    Монгол Улс, Гүрж Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Гүрж Улсын Гадаад хэргийн сайд М. Жанелидзе нар харилцан баяр хүргэж захидал солилцов.

    Сайд Ц.Мөнх-Оргил өнгөрсөн 25 жилийн хугацаанд Монгол Улс, Гүрж Улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт амжилттай хөгжиж ирснийг тэмдэглээд цаашид Гүрж Улстай худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал, хөдөө аж ахуй салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, иргэд солилцоог нэмэгдүүлэх зэргээр хамтын ажиллагааг бэхжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

    Гүрж Улсын Гадаад хэргийн сайд М.Жанелидзе хоёр талын болон олон улсын хэмжээнд хөгжиж ирсэн хоёр орны найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг эрх чөлөө, ардчилалын нэгдсэн үнэт зүйлсэд тулгуурлан цаашид ч улам гүнзгийрүүлэн идэвхжүүлж, шинэ шатанд гаргахын төлөө байгаагаа нотолсон байна.

    Монгол Улс, Гүрж Улсын хооронд 1992 оны 5 дугаар сарын 12-ны өдөр дипломат харилцаа тогтоожээ.
  • Машин нь шатсан залууд нэг өдрийн дотор 2 сая төгрөгийн хандив өгчээ
    2017 оны 5 сарын 12
    Өнгөрсөн лхагва гаригт Сүхбаатар дүүргийн Баруун дөрвөн зам орчимд байрлах “Талст” дэлгүүрийн замын эсрэг талд
  • Хуурамч тос, тосолгооны материал худалдаж байсныг илрүүлжээ
    2017 оны 5 сарын 12
    Манай улсад ОХУ, БНСУ, Япон, БНХАУ, Герман, Австрали зэрэг улс орнуудаас импортоор оруулж ирсэн тос, тосолгооны материалыг автотээврийн хэрэгслүүд, хүнд машин механизмуудад өргөн хэрэглэж байна.

  • МАХН-ын дарга Н.Энхбаяр шуурхай хурал зарлалаа
    2017 оны 5 сарын 12
    МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй Н.Энхбаяр өчигдөр Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлж, бичиг баримтуудаа өгсөн. Нэр дэвшигч
  • Дахин нэг машин шатжээ
    2017 оны 5 сарын 12
    Өнгөрсөн лхагва гаригт баруун дөрвөн замын ойролцоо “Приус 20” маркийн автомашин шатсан билээ
  • Таван минут хуралдсан Хууль зүйн байнгын хороогоор юу хэлэлцэв
    2017 оны 5 сарын 12
    Хууль зүйн байнгын хороо өнөөдөр тавхан минут хуралджээ. Тус хороогоор Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, дэмжсэн байна.
  • Бичлэг: С.Батцэцэгийн ААШТ-ий алтан медалийн төлөөх барилдаан
    2017 оны 5 сарын 12
    алтан медалийн төлөөх барилдаан
  • 46 байршилд газар чөлөөлөх ажил хийж, орц гарцыг нээгээд байна
    2017 оны 5 сарын 12
    Газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэлд газрын зөрчил арилгах үйл ажиллагааг эрчимжүүлэх, нийтийн эзэмшлийн газар ашиглалтыг сайжруулах зорилгоор “Газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээ”-г зохион байгуулж байна. Энэ арга хэмжээний хүрээнд нийслэлийн Газрын албанаас төвийн 6 дүүргийн хэмжээнд явган хүний зам, авто зам хаасан буюу орц гарц, авто машины болон явган хүний зам хаасан хаалт, хашаа, саадыг чөлөөлөх 129 байршил судалгааг гарган шаардах хуудас өгч, газар чөлөөлөх ажлыг хийж байна.

    5 дугаар сарын 11 өдрийн байдалаар дээрх 129 байршлаас 46 байршилд газар чөлөөлөх ажлыг хийж орц гарцыг нээгээд байна. Цаашид үлдсэн байршлуудын газрыг чөлөөлөх ажил үргэлжилнэ.

    Тухайлбал,

    Баянгол дүүргийн Газрын албанаас тус дүүргийн 18 хороо, Таван-Эрдэнэ хүнсний захын урд хэсэгт эзэмшил газраа хэтрүүлэн хашаа барьсан, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг хааж барьсан хашааг буулгаж газар чөлөөлөх ажлыг хийв.
    Баянгол дүүргийн Газрын албанаас тус дүүргийн 19 хороо, 58 дугаар байрны зүүн хойд талд орц гарц, нийтийн эзэмшлийн зам талбайг хааж зөвшөөрөлгүй байрлуулсан 4 чингэлгийг буулгав.
    Баянзүрх дүүргийн Газрын албанаас тус дүүргийн 4-р хороо Американ дэнж хотхоны ард нийтийн эзэмшлийн зам талбай, авто замыг хааж байрлуулсан 4 чингэлгийг буулгаж зам талбайг чөлөөлөх ажлыг хийв.
    Чингэлтэй дүүргийн Газрын албанаас тус дүүргийн 6 дугаар хороо, 5 дугаар сургуулийн зүүн талын авто зам дагуу явган хүний замыг хааж барьсан шатыг буулгаж, газар чөлөөлөх ажлыг хийв.
    Баянзүрх дүүргийн Газрын албанаас тус дүүргийн 16 хороо, 72 дугаар хотхоны орчимд явган хүний зам хааж барьсан хашааг буулгаж, газар чөлөөлөх ажлыг хийв.
    Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 41 дүгээр байрны хажууд явган хүний замыг хааж барьсан хашааг буулгаж газрыг чөлөөлөв.
    Баянзүрх дүүргийн Газрын албанаас тус дүүргийн 4-р хороо Американ дэнж хотхоны ард нийтийн эзэмшлийн зам талбай, авто замын хааж байрлуулсан контейнеруудыг буулгаж зам талбайг чөлөөлөх ажлыг хийв.
    Сүхбаатар дүүргийн Газрын албанаас тус дүүргийн 1 дүгээр хороо, Чойжин ламын сүмийн баруун талд нийтийн эзэмшлийн зам талбайг хашиж байрлуулсан гинжтэй хаалтыг авч, газрыг чөлөөллөө. Мөн тус дүүргийн 2 дугаар хороо 31 дүгээр сургуулийн зүүн хойд талд зам хааж байрлуулсан бетонон хаалтыг чөлөөлж, орц гарцыг нээв.
    Сүхбаатар дүүргийн 6-р хороо 27, 28-р байрны хажууд нийтийн эзэмшлийн зам талбайг хаасан хашаа хаалтыг чөлөөлөв.
    “Газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээ”-г зохион байгуулснаар нийтийн эзэмшлийн зам, талбайн газар чөлөөлөлт, зөрчил арилгах ажил хийгдсэнээр орчны тохижилтын ажил гүйцэтгэх, авто болон явган хүний зам барих боломж нөхцөл бүрдэнэ, эзэмшил, ашиглалтад байгаа газруудын байнгын болон барилгын түр хашааг стандартын дагуу бариулах, өнгө үзэмжийг сайжруулж, хур хог үүсэх зэрэг орчны бохирдол үүсэхээс урьдчилан сэргийлнэ, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэх зэрэг ач холбогдолтой юм.

    Мөн эзэмшил, ашиглалтад байгаа газраа зөвшөөрөлгүйгээр сунгаж, нийтийн эзэмшлийн зам, талбайг хашсан 341 байршил байгааг илрүүлсэн. Эзэмшил, ашиглалтад байгаа газраа зөвшөөрөлгүйгээр сунгаж, нийтийн эзэмшлийн зам, талбайг хашсан 341 иргэн, хуулийн этгээдийг уг зөрчлөө арилгах мэдэгдэх хуудсыг хүргүүлээд байна гэж Нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.
  • Унадаг дугуйгаар хөдөлгөөнд оролцогчдыг болгоомжтой байхыг зөвлөв
    2017 оны 5 сарын 12
    2017 оны 05 дугаар сарын 11-ний Пүрэв гарагт Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 324 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 257 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас #15 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн.
    Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 7, мөргөлдсөн 7 осол тус тус бүртгэгдсэн. Зам тээврийн осолд 4 хүүхэд өртсөн байна.
    Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 51 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажиллаа.
    Тухайлбал:
    1. БЗД-ийн нутаг Алтан-Өлгийн гудамж, Бунханы урд замд Ж нь унадаг дугуй унаж хөдөлгөөнд оролцохдоо T.Pruis маркийн автомашинтай шүргэлцэж, унадаг дугуй унаж явсан 14 настай Ж гэмтсэн хэрэг бүртгэгдсэн байна.
    Иймд эцэг, эх, асран хамгаалагч та #14_нас хүрээгүй хүүхдийг унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, унадаг дугуйгаар хөдөлгөөнд оролцогч иргэн та Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу дугуйн #тоормос, #жолоо, #хонх зэрэг нь бүрэн ажиллагаатай, харанхуй үед хөдөлгөөнд оролцохдоо урд талдаа цагаан, ард талдаа улаан гэрэл буюу гэрэл ойлгуур, хоёр хажуу талдаа улаан буюу улбар шар өнгийн гэрэл ойлгууртай дугуйгаар, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.
  • Үхэлд хүргэх аюултай “Цэнхэр халим”-ыг тоглосон хэд хэдэн тохиолдол бүртгэгджээ
    2017 оны 5 сарын 12
    Үхэлд хүргэх аюултай “Цэнхэр халим”-ыг тоглосон хэд хэдэн тохиолдол бүртгэгджээ
  • Ерөнхий сайдын айлчлал эхэллээ
    2017 оны 5 сарын 12
    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2017 оны тавдугаар сарын 12-15-ны өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотноо болж байгаа “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад оролцож байна.


  • Мисс Н.Ану “Хуба хаяа”-д дурлагсдын эгнээнд нэгдэв
    2017 оны 5 сарын 12
    “Хаан жимс” компанийн “Хуба хаяа” чацарганы үйлдвэрийн бүтээгдэхүүн хэрэглэгчдийн таашаалд нийцдэг. Тус үйлдвэрийн “Чацарганы охь” бүтээгдэхүүнд олны танил эмэгтэйчүүд ихэд дурлаж, байнгын хэрэглэгч болоод буй. Тухайлбал “Mongolian next top model” шоу нэвтрүүлгийн ялагч Б.Цэрэндолгор, топ модель Х.Бадамгэрэл, жүжигчин П.Шүүдэрцэцэг, загвар өмсөгч О.Ариунзул, мисс Б.Батцэцэг, “Sweetymotion” хамтлагийн дуучин Э.Ганболор нарын бүсгүйчүүд “Чацарганы охь” бүтээгдэхүүнээр хаврын ядаргаагаа тайлж, дархлаагаа сайжруулж байна.
  • 24 баримт: Хог хаябал 30 мянга, нийтийн байранд тайван байдал алдагдуулбал 100 мянган төгрөгөөр торгоно
    2017 оны 5 сарын 12
    Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн эсэргүүцэлтэй тулгарч, УИХ-ын гишүүн Ц.Гарамжавыг өмөлзүүлсэн Зөрчлийн тухай хууль өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар батлагдсан. 24tsag.mn сайт энэ хуулийн талаарх онцлох 24 заалтыг хүргэж байна. Иргэн, аж ахуйн нэгж байгууллага та ямар үед, хэдэн төгрөгөөр, хэрхэн торгуулах болон ямар шийтгэл авах вэ?
  • Будлианы эзэн “амьгүй албат”
    2017 оны 5 сарын 12
    Төрийн албанд дандаа даргын албан тушаал хашдаг хүн өнөө цагт нүдний гэм болсон. Тэр тусмаа улс төрийн намууд ээлжилж төр барьж буй ийм цагт төрийн албанд мэргэжилтнээр ч ажиллахад хэцүү болсон үе. Харин мөнхийн “дарга” сэтэр зүүж, ямар ч төр засгийн үед гудамжинд гардаггүй цөөхөн хэдхэн хүн байдгийн нэг нь УИХ-ын гишүүн асан Р.Содхүү. Уншигч авхай та “Р.Содхүү” гэх нэрийг google-ээс хайж үзээрэй. Энэ эрхэмтэй холбоотой сайн гэхээс илүүтэй саар мэдээлэл хэтэрхий их гарч ирэх вий. Очсон газар бүртээ хэл ам, хэрүүл маргаан дагуулж явдаг түүний хууль бус томилгоо, Сэлэнгэд байх газар тариалангийн бизнес, охиноо Засаг дарга болгох гэсэн улайрал, төрийн албаны үнэ цэнийг унагасан шахааны хүмүүс, барилгын салбарт гарсан осол аваар, бүүр цаашлаад банк санхүүгийн дампуурал, нефтийн бизнестэй хүртэл нэр холбогдож явсан нь хэвлэлийн шарласан хуудаснаа үлдсэн байх аж. Сумын дунд сургуулийн багшаас ажлын гараагаа эхэлсэн Р.Содхүү ямар гэгч тэнгэрийн умдаг атгасан гэхээрээ төр засаг солигдсон ч даргын сэтэртэй суусаар байдгийг таах аргагүй. Намын цөөнгүй улстөрчдийн булхай, луйвар гэх мэт олон зүйлийг мэддэг учраас “дарга” албан тушаал түүнтэй хамт 27 жил явсан байж мэдэх билээ.

    Хэнд ч хардах эрх бий. Экс гишүүн Р.Содхүүгийн үндсэн мэргэжил нь санхүүч, эдийн засагч. Гэтэл эрхэлсэн албан тушаал нь маш өргөн хүрээг хамарна. 1990 оноос эхлэн Сэлэнгэ аймгийн Орхон сумаас даргын гараагаа эхэлж, улмаар Сэлэнгэ аймгийн Засаг даргын нэгдүгээр орлогч дарга, Монгол Улсын Үнэт цаасны хорооны Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга, УИХ-ын гишүүн, Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Үндэсний статистикийн хорооны дэд дарга, СЕХ-ны гишүүнээр ажиллаж байгаад өнгөрөгч оны аравдугаар сараас Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргаар ажиллажээ. Гайхамшигтай амжилт шүү. Монгол төрийн гайгүй гэсэн албан тушаал бүрийг дамжсан Р.Содхүү хэдийнэ тэтгэвэрт гарах болсон ч нам нь түүнийг дахиад л төрийн өндөр сэнтийд залж орхижээ. Боловсон хүчний асар их нөөцтэй хэмээн гайхуулдаг МАН-д тэтгэвэрт гарчихсан Р.Содхүүгээс өөр улсын бүртгэлийн ажил хариуцах хүн байхгүй гэхээр гайхмаар байгаа биз. “Улс төрийн томчуудын шахаа, холион бантангийн ажлыг гардан хийдэг учраас түүнд дандаа даргын ажил өгдөг” гэх яриа ч саарал ордонд дуулддагийг нуух юун. Энэ хардлага үнэний магадлалтай байж мэдэх. Тэрбээр холион бантан болгоны ард л сууж байдаг нь өнгөрсөн хугацаанд түүний талаар гарсан сөрөг мэдээллээс илхэн харагдана. Хувийн хэвшлийн компанийг хууль бусаар дээрэмдсэн хуурамч тогтоолыг үндэсэлж, гэрчилгээ гаргачихсан нь саяхан ил болж, баахан бангадуулав. Хөрөнгийн биржийг дампууруулах шахаж, улмаар Лондоны биржийн мэргэжилтнүүдээс тусламж авсан ч тусыг эс олж, ажлаа өгөхөд хүрсэн. Хөрөнгийн бирж өнөөдрийг хүртэл сэхлээ авахгүй, улмаар хувьчлах тухай яриад сууж байгаа.

    Хөрөнгийн биржээс буурь сэлгэж МХЕГ-ын даргын албан тушаалд очсон ч мөн л саар мэдээллээс салаагүй. Барилгын замбараагүй зөвшөөрөл олгосноос үүдэж ноцтой осол аваар олон гарчээ. Ээжтэйгээ хамт сургуульдаа явж байсан 12 настай охин барилгын кранд даруулж амиа алдсан нь түүнийг МХЕГ-ын даргаар ажиллаж байхад болсон явдал. Цаашлаад экспортын бараа бүтээгдэхүүний дээж шинжлүүлэх ажил 30 гарын үсэгтэй шийдэгдэх мэргэн тушаалыг эрхэм дарга гаргаж, төрийн хүнд суртал гэж юу болохыг хувийн хэвшилд бүрэн утгаар нь үзүүлж байлаа. Мэргэжлийн хяналтын газарт Хөрөнгийн биржээс дагуулж очсон туслахаа даргын суудалд томилж, гадагшаа сурахаар явахад нь цалинтай чөлөө олгож, “эрхлүүлж” байсныг Р.Содхүү дарга өөрөө үгүйсгэхгүй биз ээ. Сэлэнгэ аймагт газар тариалангийн бизнес эрхэлдэг нь ил болж, мөн л хэвлэлээр газартай, газаргүй гэх маргаан даамжирч байсан юм. Хөрөнгийн биржийн даргаар ажиллаж байхдаа улаанбуудайн үнэ дэлхийн зах зээлд гурав дахин нэмэгдлээ гэсэн хариуцлагагүй мэдэгдэл хийж, улмаар ИЗНН-ын гишүүн Г.Ганхүү гэгч түүнтэй хэвлэлээр дайтан, Сэлэнгэд байдаг газар тариалангийнх нь бизнесийг хэвлэлд дэлгэж байсан нь нууц биш. Гэсэн ч мөн л мэлзсээр суугаад өнгөрч байв. Энэ мэтээр Р.Содхүү гэх сонихон эрхмийн содон содон үйлдэл өнөө хэр дууссангүй. Өнөөх л хор найруулах ажлаа хийсээр явна.

    Анод, Зоос банкны дуулианы ард мөн л нууц ноёнтон хэвээр үлдэж байлаа. Дорнод аймагт дураар дургиж байсан “Петро Чайна Дачин тамсаг”-ийг шалгахаар очсон улсын байцаагчийг утсаар дарамталж, шалгалт оруулахгүй цээжээрээ хамгаалсан тухай асуудал ч “Өглөөний сонин”-ы тэргүүн нүүрт хэвлэгдэж байжээ. Дуулиан, будлианы эзэн Р.Содхүүг ийн онцлох болсны учир гэвэл, тун удахгүй Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болно. Энэ эрхэм өнөөх л сурсан зангаараа будлиан таривал хэрхэх вэ. Улсын бүртгэлийн ажлыг хувийн ашиг сонирхлоор ашиглаж, намын даргадаа ялалт авчрахын төлөө ашиглах юм биш биз гэсэн хардлага байгааг нуугаад яахав. Сонгууль болгоноор бүртгэлийн байгууллага хэний гарт байгаагаас шалтгаалж их, бага хэмжээгээр будлиан гардаг. Царцаа нисгэх, хууль бусаар бүртгэл хийх гэх мэтээр асуудал бишгүй гардаг нь худлаа биш.

    Боловсон хүчний асар их нөөцтэй хэмээн гайхуулдаг МАН-д тэтгэвэрт гарчихсан Р.Содхүүгээс өөр улсын бүртгэлийн ажил хариуцах хүн байхгүй гэхээр гайхмаар. Хөрөнгийн биржийн даргаар ажиллаж байхдаа улаанбуудайн үнэ дэлхийн зах зээлд гурав дахин нэмэгдлээ гэсэн хариуцлагагүй мэдэгдэл хийсэн удаатай. Улсын бүртгэлийн ажлыг хувийн ашиг сонирхлоор ашиглаж, намын даргадаа ялалт авчрахын төлөө ашиглах юм биш биз гэсэн хардлага тэргүүний сонгууль болж буй энэ цагт сурсан зангаараа хутган үймүүлэх вий гэх болгоомжлол байгаа юм. Даргын даллагатай энэ эрхэм юутай ч энэ дөрвөн жил Оюуны өмч, улсын бүртгэлийг даргалах нь. Мэдээж дараагийн бууриа хэдийнэ засаж амжсан нь тодорхой. Энэ дөрвөн жилд элдэв маргаан, мэтгэлцээнгүй ажлаа хийгээрэй, Р.Содхүү дарга аа.

    Засгийн газрын мэдээ
  • Өнөөдөр олон улсын сувилагчдын өдөр тохиож байна
    2017 оны 5 сарын 12
    Өнөөдөр олон улсын сувилагчдын өдөр тохиож байгаа бөгөөд манай улсын хувьд 1995 оноос хойш энэ өдрийг тэмдэглэж иржээ.
  • Олон улсын номын баяр болно
    2017 оны 5 сарын 12
    “Номын соёлт ертөнц” ТББ-аас санаачлан зохион байгуулдаг “Ulaanbaatar book fair” олон улсын номын баярын арга хэмжээ энэ сарын 12-13-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно.
  • Хашир “бурхи” нарын хараанд өртсөн Ц.Нямбаатар гэж хэн бэ, түүний талаар хэн юу хэлэв
    2017 оны 5 сарын 12
    Шинэ парламент ой хүрэхэд нэг сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Энэ хугацаанд гишүүдийн хэн нь хэн бэ гэдэг нь олон түмэнд танигдаж, сонгогчид хэдийнэ үнэлгээгээ өгөөд буй. Сандал ширээ, өрөө танхимаа олохгүй будилж, төөрч явсан шинэхэн гишүүд одоо л нэг зүг чигээ олж, үг хэлээ ололцох болоод байгаа. Тэгвэл зарим гишүүд хэтэрхий идэвхитэй, улс төрд зоримог орсных уу, эсвэл хэт туйлширсных нь хашир “бурхи” нарын хараанд өртөж, дүргүйцлийг төрүүлэх болсон бололтой. УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Х.Нямбаатар гишүүний өргөн барьсан Хууль тогтоомжийн тухай хуулийг хэлэлцсэн. Энэ үеэр тэрбээр багагүй банга хүртэж, гишүүдээс хатуухан үг сонссон юм. Ахмад гишүүд Ц.Нямбаатарыг хэн нэгний гар хөл болоод байна. Парламентад дөнгөж орж ирчихээд хэт пээдэлзээд байгаа гэдгийг анхааруулж байсан бол зарим нэг нь хувийн сургууль төгссөн боловсролгүй нэгэн гэх хатуу үгийг чулуудаад авна лээ. УИХ Ц.Нямбаатарын талаар гишүүд өчигдөр юу өгүүлж байсныг болоод Ц.Нямбаатар гэж хэн бэ гэдгийг сийрүүлье.
  • Зам тээврийн ослын 84 хувь нь орон нутгийн замд бүртгэгджээ
    2017 оны 5 сарын 12
    2017 оны эхний 4 сарын байдлаар улсын хэмжээнд гарсан хүний амь нас хохирсон зам тээврийн ослын #83,9% нь #орон_нутгийн_замд бүртгэгдсэн байна.
    Орон нутгийн замд гарч буй зам тээврийн ослын дйилэнх хувийг жолооч хурд хэтрүүлэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, бага насны хүүхдийг буруу тээвэрлэх зэрэг #жолоочийн_буруугаас шалтгаалсан осол эзэлж байна.
    Урин дулааны улирал эхэлж байгаатай холбоотойгоор Улаанбаатар хотоос хөдөө, орон нутгийг чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим нэмэгдэж, үүнтэй холбоотойгоор зам тээврийн осол, хэргийн тоо нэмэгдэх хандлагатай байна.
    Замын цагдаагийн албанаас энэ төрлийн осол, хэргийг бууруулах, орон нутгийн замд хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор #ажлын_хэсэг_байгуулан #амралтын_өдрүүдийг сонгож улсын болон олон улсын чанартай босоо, хэвтээ тэнхлэгийн дагуух замуудад ажиллаж эхлээд байна.
    Өнгөрсөн амрлатын өдрүүдэд Замын цагдаагийн албаны даргаар ахлуулсан ажлын хэсэг #Дархан, #Сэлэнгэ, #Дорноговь, #Сайншанд чиглэлийн автозамуудад шинэ загварын #Dahua маркийн зөөврийн хурд хэмжигч багажийг ашиглан хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслүүдийн хурдад хяналт, шалгалт явууллаа.
    Энэ үеэр 2 цагийн хугацаанд зорчин өнгөрсөн нийт #132 тээврийн хэрэгслийн #108 нь буюу 82% нь хурдыг зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлж, арга хэмжээ тооцогдсон байна.
    Замын цагдаагийн албанаас иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалах, гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ чиглэлийн хяналт шалгалтыг тогтмол, шат дараалан зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
  • Г.Даваахүү: Тамирчин хүнд ивээн тэтгэгч хамгийн чухал байдаг
    2017 оны 5 сарын 12
    Г.ДАВААХҮҮ: ТАМИРЧИН ХҮНД ИВЭЭН ТЭТГЭГЧ ХАМГИЙН ЧУХАЛ БАЙДАГ

    Румын улсын Яси хотноо өнгөрсөн сарын сүүлээр зохион байгуулагдсан Сурагчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсын тамирчин Д.Мөнхзул амжилттай оролцож, алтан медаль хүртсэн билээ. Түүний хувьд оюуны спортыг дэмжигч Төрийн банкны элч тамирчин юм. Тэгвэл Сурагчдын ДАШТ-д амжилттай оролцсон тамирчнаа Төрийн банкны удирдлагууд өчигдөр /2017.05.09/ хүлээн авч уулзан, баяр хүргэлээ. Энэ үеэр Д.Мөнхзул болон түүний аав Г.Даваахүүтэй цөөн хором ярилцлаа.

    -Юуны өмнө тэмцээндээ амжилттай оролцсонд баяр хүргэе? Тэмцээнд оролцож байх үеийнхээ сэтгэгдлийг хуваалцаач?

    -Маш их баярлалаа. Тэмцээнд оролцож байхад юм бодогддоггүй. Шатраа л сайн тоглоно л гэж боддог.

    -Саяхан оролцсон тэмцээнийхээ талаар сонирхуулаач, өрсөлдөгч нар хэр хүчтэй байв, хэчнээн тамирчин өрсөлдсөн бэ?

    -Г.Д: Румын улсын Яси хотноо дөрөвдүгээр сарын 21-30-ны өдрүүдэд тэмцээн болсон. Тэмцээнд 42 орны 500 гаруй өсвөрийн шатарчин, 12 насны ангилалд 36 медалийн төлөө өрсөлдсөн. Ингээд Монголын баг тамирчид гурван алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртэж багаараа түрүүлсэн бол Узбекстан, Турк, Румын, Молдавын багууд удаах байруудад шалгарсан. Дэлхийн аваргад эх орноо төлөөлөн оролцсон манай шатарчдаас 11 нас хүртэлх ангилалд Төрийн банкны элч тамирчин Д.Мөнхзул амжилтаа бататгаж, дэлхийн хос алтан медальтан болоод байгаа.

    -Д.Мөнхзулын хувьд хэдэн наснаасаа шатрын спортоор хэдэн наснаасаа эхэлж хичээллэсэн бэ? Энэ хугацаанд олон улсын чанартай хэчнээн тэмцээнд оролцож, ямар амжилт үзүүлсэн бэ?

    -Охины маань хувьд зургаан настайгаасаа эхэлж шатрын спортоор хичээллэсэн. Гэрээрээ эгч, дүү нартайгаа тоглож байгаад л шатарт дуртай болсон байсан. Ингээд энэ спортоор хичээллэж эхэлсэн. Дотоодын тэмцээн уралдаануудад ч амжилттай сайн оролцож эхэлсэн. Найман настайдаа улсын аваргад оролцоод тавдугаар байрт шалгарсан. Тэр ондоо олон улсын тэмцээнд оролцож 12-р байрт шалгарсан. Үүнээс хойш 2014 онд ААШТ-д оролцож алтан медаль, тухайн ондоо ӨАБНУ-д болсон өсвөрийн ДАШТ-ээс алтан медаль, 2015 онд Төрийн банкны илч тамирчин болоод АНЭУ-д болсон Олон улсын тэмцээнээс алтан медаль, Тайландын Паттаяа аралд болсон Сурагчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан бол өнгөрсөн жил Монгол Улсын Өсвөрийн аварга, 2016 онд Ази тивийн хошой аварга болсон.

    -Гадаад, дотоодын энэ олон тэмцээн уралдаанд оролцохдоо хичээл сургуулиа хэрхэн зохицуулдаг вэ?

    -Мэргэжлийн спортоор хичээллэж, мэргэжлийн тамирчин болох замыг сонгосон хүнд бол хичээл хоёрдугаарт тавигддаг. Гэхдээ оюуны спортоор хичээллэдэг учраас хичээлээс хоцрох асуудал гардаггүй. Хоцорсон ч хоцролтоо нөхөөд, сайн сурч чаддаг. Манай охин ангийнхаа онц сурдаг хүүхдүүдийн нэг.

    Шатрыг олон цаг сууж тоглодог учир хүүхдээс тэвчээр их шаарддаг уу?

    -Мэдээж тэгэлгүй яахав, олон цаг тоглоход ядрах, өлсөх залхах гээд олон бэрхшээл бий. Энэ бүхнийг шатарт дуртай хүүхэд л давж ялалт байгуулдаг. Мөн сүүлийн үед хүүхдүүддээ “Цагаан доктор” эрүүл мэндийн ундаа өгч байгаа. Уураг ихтэй учраас хүүхдийг ядраахгүй, түүнчлэн тархины үйл ажиллагааг дэмжсэн олон төрлийн витамин агуулдаг

    -Хамгийн ойрын ямар тэмцээн байгаа вэ?

    -Ирэх зургадугаар сард Монгол улсад өсвөрийн шатарчдын зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн болно. Энэ тэмцээндээ бэлдэнэ. Саяхан тэмцээнд оролцоод ирсэн учраас долоо хоног амарчихаад бэлтгэлдээ орно.

    -Олон улсын тэмцээнүүдэд оролцохдоо зардал мөнгөний асуудлаа хэрхэн шийдвэрлэдэг вэ, тамирчдын хувьд санхүүгийн асуудал нэлээд тулгардаг нь нууц биш шүү дээ?

    -Сүүлийн жилүүдэд өсвөрийн шатрын спорт манай улсад нэлээд амжилттай хөгжиж байна. Үүнд шатрын спортыг дэмжигч төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын дэмжлэг их нөлөөлсөн. Тухайлбал Төрийн банк Монголын шатрын холбоотой хамтарч ажиллах гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Энэ хүрээнд сая оролцсон Сурагчдын ДАШТ-д 25 хүүхэд явсан. Тэдний зардлын тодорхой хувийг гаргасан. Ер нь бол тамирчин хүнд ивээн тэтгэгч хамгийн чухал байдаг. Тэмцээн уралдаанд оролцох зардал мөнгөний асуудал маш чухал байдаг. Энэ бүхнээ ихэнхдээ хувиараа л зохицуулдаг. Харин оюуны спортыг дэмжигч Төрийн банк 2015 оноос эхлэн Д.Мөнхзулыг дэмжин ажиллаж байгаа. Энэ дашрамд Төрийн банкны удирдлага, хамт олонд талархлаа илэрхийлье. Ер нь Төрийн банкныхан дан ганц манай охиныг бус өсвөрийн олон шатарчдыг дэмждэг.

    -Төрийн банкны элч тамирчин болсноор амжилтад нь хэрхэн нөлөөлсөн бэ?

    -Би түрүүнд хэлсэн. Тамирчин хүнд ивээн тэтгэгч хамгийн чухал байдаг гэж. Манай гурван охин шатрын спортоор хичээллэдэг. Олон улсын тэмцээн уралдаанд авч явах зардал мөнгөний асуудал нэлээд тулгардаг байсан. Тэмцээнд явахынхаа нэг хоногийн өмнө банкнаас зээл аваад явж байсан удаа ч бий. Харин 2015 оноос Д.Мөнхзул охин маань Төрийн банкны элч тамирчин болсноор санхүүгийн асуудалгүй болсон. Мэдээж хэрэг санаа зовох зүйлгүй тэмцээнийхээ бэлтгэлийг хийдэг болсон. Олон улсын чансаа өндөртэй тэмцээн уралдаануудыг алгасахгүй орж, өрсөлдөгч тамирчнаа судалж мэдэх, туршлагажих гээд олон давуу талууд бий болсон. Мөн 2015 оноос хойш олон улсын томоохон тэмцээнүүдэд тогтмол амжилттай оролцож байгаа. Өсвөрийн болон, сурагчдын ДАШТ-д хоёуланд нь түрүүлсэн анхны тамирчин болсон гээд амжилт арвинтай байна.

    Ярилцсанд баярлалаа. Цаашдын тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүсье.
    Б.Сансар

4403 4404 4405 4406 4407 4408 4409
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт "Сүхбаатар дүүрэг-60 жил"
    2 цаг 27 мин
  • “Шивээ Овоо” уурхайн ажилчдын гүйцэтгэлийн үр дүнг 50 хүртэл хувиар нэмэх үүрэг өглөө
    4 цаг 9 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    7 цаг 58 мин
  • “Менторшип-2025” хөтөлбөр эхэллээ
    8 цаг 16 мин
  • Цэцэрлэгийн бүртгэлийн системд 104.031 хүүхэд бүртгүүлжээ
    8 цаг 21 мин
  • Амралтын өдрийн жор: Испани омелетт
    8 цаг 26 мин
  • Хичээл орохоос өмнө амжуулах хэрэгтэй ЗҮЙЛС
    8 цаг 29 мин
  • Улаанбаатарт 29 градус дулаан байна
    8 цаг 35 мин
  • Сансарын тойргоос Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ
    Өчигдөр 17 цаг 59 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд дахин байрлуулсан 18 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүллээ
    Өчигдөр 17 цаг 30 мин
  • А.Амартүвшин: 341 дүгээр цэцэрлэгийг 12 дугаар сард ашиглалтад оруулсан ч одоог хүртэл тавилга, тоног төхөөрөмжийг нь шийдээгүй байна
    Өчигдөр 17 цаг 13 мин
  • Улсын хэмжээнд 78189 хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцана
    Өчигдөр 16 цаг 48 мин
  • Х.Бат-Ялалт, Г.Одмаа нар 100 гаруй иргэнээс тус бүр 1 сая төгрөгийг “ТҮЦ-ийг нь буцааж байрлуулж өгнө” гэж хэлээд авчээ
    Өчигдөр 16 цаг 09 мин
  • Олон Улсын Улаанбаатарын Их сургуультай хамтран ажиллах гэрээ байгууллаа
    Өчигдөр 14 цаг 14 мин
  • Нисдэг тэргээр уснаас аврах ажиллагааны дадлага хийж, ур чадвараа нэмэгдүүллээ
    Өчигдөр 14 цаг 05 мин
  • Зөвхөн зөвшөөрөгдсөн зам, гүүрээр зорчихыг зөвлөж байна
    Өчигдөр 14 цаг 02 мин
  • Туулын хурдны замын барилга угсралтын ажлын бэлтгэл хангаж байна
    Өчигдөр 13 цаг 10 мин
  • Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 12 цаг 45 мин
  • Сонсголын бэрхшээлтэй тамирчдын дэлхийн наадамд Монголоос 25 хүнтэй баг оролцоно
    Өчигдөр 12 цаг 17 мин
  • Нийслэлийн төвийн зургаан дүүргийн 51 байршилд 139 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлж байна
    Өчигдөр 12 цаг 08 мин
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Улсын наадмаас хойш хамгийн их БУРЗАЙСАН бөхчүүд
  • Бөхийн ертөнц дэх "давахгүйн тойрог"
  • Ш.Энхийн-Одын тухай нийтлэл АНУ-ын "The State" хуудас дээр нийтлэгджээ
  • “Алдартнуудын мялаалга” наадмын түрүү бөх 15, үзүүр бөхийг 10 сая төгрөгөөр байлна
  • Х.Бат-Ялалт, Г.Одмаа нар 100 гаруй иргэнээс тус бүр 1 сая төгрөгийг “ТҮЦ-ийг нь буцааж байрлуулж өгнө” гэж хэлээд авчээ
  • Э.Нарангуа: Монгол залуус дэлхийд гарахын тулд харилцаа ойлголцлын гол түлхүүр хэл сурах нь хамгийн чухал
  • Х.Нямбаатар: Цагдаагийн байгууллага нүдэн дээр ил байгаа зөрчлийг арилгах чиглэлээр дорвитой ажил хийхгүй байна
  • М.Аминаа: Үзэсгэлэнгээрээ "Монголд хүүхэлдэйн урлаг байна шүү" хэмээн чангаар хэлэхийг зорьсон
  • Монголын боксын тамирчид "Бангкок-2025" тэмцээнээс дөрвөн медаль хүртлээ
  • Н.Учрал: Хөгжлийн банкны ТУЗ-д шахааны хүн томилохгүй
  • Малчид, тариаланчдыг өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангахыг уриаллаа
  • Б.Жавхлан: Улсын төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын 1232 санал ирснийг 9,6 их наяд төгрөгт багтааж эрэмбэлнэ
  • А.Амартүвшин: Энэ хичээлийн жилд 14 мянган хүүхдийн сургууль, цэцэрлэгийн багтаамжийг нэмэгдүүлж байна
  • Олон хүнд онц хэмжээний хохирол учруулсан Д.Отгонбаярыг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна
  • Т.Ариунаа: Би дуулах урлагаа хэзээ ч хаяж байгаагүй
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Улсын наадмаас хойш хамгийн их БУРЗАЙСАН бөхчүүд
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Б.Жавхлан: Улсын төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын 1232 санал ирснийг 9,6 их наяд төгрөгт багтааж эрэмбэлнэ
  • Ш.Энхийн-Одын тухай нийтлэл АНУ-ын "The State" хуудас дээр нийтлэгджээ
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
  • “Алдартнуудын мялаалга” наадмын түрүү бөх 15, үзүүр бөхийг 10 сая төгрөгөөр байлна
  • Э.Нарангуа: Монгол залуус дэлхийд гарахын тулд харилцаа ойлголцлын гол түлхүүр хэл сурах нь хамгийн чухал
  • Монголын боксын тамирчид "Бангкок-2025" тэмцээнээс дөрвөн медаль хүртлээ
  • Засгийн газрын ээлжит хуралдаан хуралдаж байна
  • Олон хүнд онц хэмжээний хохирол учруулсан Д.Отгонбаярыг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна
  • ФОТО: Монголын их амар амгалан
  • А.Амартүвшин: Энэ хичээлийн жилд 14 мянган хүүхдийн сургууль, цэцэрлэгийн багтаамжийг нэмэгдүүлж байна
  • Малчид, тариаланчдыг өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангахыг уриаллаа
  • Х.Нямбаатар: Цагдаагийн байгууллага нүдэн дээр ил байгаа зөрчлийг арилгах чиглэлээр дорвитой ажил хийхгүй байна
  • Н.Учрал: Хөгжлийн банкны ТУЗ-д шахааны хүн томилохгүй
  • Артерийн судсаар химийн тариа хийх нь хавдарт маш өндөр тунтай, үр дүнтэй эмчилгээ хийх боломжийг олгодог
  • Бөхийн ертөнц дэх "давахгүйн тойрог"
24 баримт
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК