-
2017 оны 2 сарын 22
Сар шинийн баяртай холбогдуулж энэ сарын 27-ноос ирэх сарын 1-ний өдөр буюу хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-ны өдөр хилийн боомтууд ажиллахгүй. Тодруулбал, “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу сар шинийн баяраар Монгол, Хятадын хилийн боомтууд ажиллахгүй байхаар талууд тохиролцжээ.
Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих юм.
-
2017 оны 2 сарын 22
Малайзад их хэмжээний хар тамхи тээвэрлэж яваад баригдсан Б.Халиуныг шүүх хурал Малайз улсад болжээ.
-
2017 оны 2 сарын 22
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, Ерөнхийлөгчийн Тамгын газар, БСШУСЯ, Монгол судлалын үндэсний зөвлөлийн дэмжлэгээр МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн, Түүхийн тэнхимээс 2016 онд ”Монголын эртний түүх” (таван боть) төслийг хэрэгжүүллээ.
-
2017 оны 2 сарын 22
“Мансуурам”-аар хаварыг угтаарай
“SPACE” энтертайментийн залуу уран бүтээлч Гүүлий өөрийн шинэ соло уран бүтээлээ танилцуулжээ.
Хавар анхны яргуу ургаж, хавар анхны бороо шивэрч, хавар хайрын улирал. Нандин гэмээр энэ улиралд дуучин Гүүлий “Мансуурам” бүтээлээрээ Хаварыг угтаж байна.
“Мансуурам” дууны утгыг уран бүтээлчээс өөрөөс нь лавлахад “Хүн бүрийн мэдэрдэг тэр л нандин мэдрэмж. Зөөлөн хэрнээ аялгуулаг, жаргалтай сэтгэл догдлуулсан хамгийн үнэ цэнэтэй зүйл бол хайр шүү дээ. Тийм ч учраас бүтээлдээ энэ бүгдийг шингээхийг хичээсэн” тухай хуваалцсан билээ.
Сонирхуулахад “Мансуурам” дууны үг, аяыг залуу уран бүтээлч өөрөө зохиосон гэдгээрээ онцлогтой юм.
Ингээд олон зүйл нуршилгүй түүний шинэ уран бүтээлийг хамтдаа сонирхоё.
https://www.youtube.com/watch?v=2ouoVaMX4DM
-
2017 оны 2 сарын 22
XVII жарны Алтан унжлагат хэмээх Гал тахиа жилийн сар шинийн баярыг тохиолдуулан нийслэлийн удирдлагууд ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Улс эх орныхоо ирээдүйн сайн сайхан, хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад гар бие оролцож ирсэн ахмадуудыг хүлээн авах уг арга хэмжээнд нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр, Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар болон бусад албаныхан, ахмадуудын төлөөлөл оролцов.
-
2017 оны 2 сарын 22
Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа сөрөг хүчний гишүүдийн баривчилгаанаас эхэлж байна гэв
-
2017 оны 2 сарын 22
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнгөрсөн сард нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагч болон нийслэлийн Засаг даргын орлогч нартай “Удирдлагын гэрээ”, дүүргийн Засаг дарга нартай “Засгийн газрын чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээ”, төсвийн шууд захирагч болон харьяа байгууллагын удирдлагуудтай “Үр дүнгийн гэрээ” байгуулсан билээ. Тэгвэл өнөөдөр нийслэлийн зарим байгууллагын удирдлагуудтай үр дүнгийн гэрээ байгууллаа.
Гэрээг байгуулснаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлээс гэрээнд тусгагдсан арга хэмжээг байгууллагууд хэрэгжүүлэн ажиллаж, гүйцэтгэл, үр дүнг эхний хагас жилээр тооцох юм.
Нийслэлийн Засаг дарга С.Батболд “2017 онд дэвшүүлсэн зорилт, төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг оны эхний хагаст 80 хувийг нь хэрэгжүлсэн байхаар гэрээний хавсралт болох байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан байгаа. Төлөвлөгөөний хэрэгжилтийг хугацаанд нь биелүүлэх талаар онцгой анхаарах шаардлагатай. Та бүхэн 2017 онд байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу хариуцсан салбарын ажлыг цаг хугацаанд нь хариуцлагатай, чанарын өндөр түвшинд, үр дүнтэй зохион байгуулан ажиллахыг хүсье” хэмээлээ.
Түүнчлэн Төсвийн тухай хуулийн 14.4-т “Төсвийн ерөнхийлөн захирагч нь төсөв хуваарилах, зарцуулахтай холбогдсон бүрэн эрхээ төсвийн төвлөрүүлэн захирагч, эсхүл төсвийн шууд захирагчид шилжүүлж болох бөгөөд ийнхүү шилжүүлсэн нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасны дагуу төсвийн шууд захирагч бүр гэрээнд тусгагдсан төсөв, хөрөнгийг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд захиран зарцуулж, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг анхаарууллаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 2 сарын 22
Энэ сарын 21-нд буюу өчигдөр Замын цагдаагийн албанд нийт 359 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 293 дуудлага бүртгэгдлээ. Зам тээврийн ослын улмаас таван хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл мөргөлдөх хэлбэрээр тав /мөргөлдөх хэлбэрээр гарсан зам тээврийн ослын улмаас нэг хүн гэмтсэн/, явган зорчигч мөргөж гэмтээсэн дөрөв бүртгэгджээ.
Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 33 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажилласан.
Тодруулбал, СХД-ийн нутаг Москвагийн гудамжны замд T.Estima маркийн автомашины жолооч Э нь T.Pruis-20 маркийн А жолоочтой автомашинтай, T.Pruis-20 маркийн Э жолоочтой автомашинуудтай мөргөлдөж, явган зорчигч Д-г мөргөж гэмтээсэн байна.
-
2017 оны 2 сарын 22
Энэ сарын 13-ны өдөр Малайз Улсын Куала Лумпур хот дахь олон улсын нисэх онгоцны буудалд бусдад хорлогдож амиа алдсан Ким Чен Намыг хөнөөсөн байж болзошгүй хоёр эмэгтэйгээс байцаалт авч эхэлжээ.
-
2017 оны 2 сарын 22
өдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас өндөр настнуудад “Насны хишиг” олгож эхэлсэн талаар мэдээлэл хийлээ.
-
2017 оны 2 сарын 22
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Монгол Улсын Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах болсон асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
-
2017 оны 2 сарын 22
АТГ-аас Б.Гарамгайбаатар нарыг цагдан хорьсон тухай зүйл ангийг хэлэхээс татгалзав
-
2017 оны 2 сарын 22
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг АТГ-аас шалгаж, хоёр удаа дуудаж, байцаалт авсан.
-
2017 оны 2 сарын 22
Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасны дагуу2017 онд зохион байгуулах хурдан морины хаврын болон зуны уралдааны тов, орон нутгийг тогтоолоо.
-
2017 оны 2 сарын 22
Буудайн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор иргэн, хуулийн этгээдийн дотоодын гурилын үйлдвэр болон Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Улсын нөөцийн салбарт нийлүүлсэн, стандартын шаардлага хангасан нэгдүгээр ангиллын хүнсний улаанбуудайн тонн тутамд олгох мөнгөн урамшууллын хэмжээг 55 мянган төгрөг байхаар тогтлоо. 2-4 дүгээр ангилалынх бол урамшуулал 50 мянган төгрөг байх юм.
-
2017 оны 2 сарын 22
Ц.Мөнх-Оргил: С.Лавров сайд “Эрдэнэт”-ийн асуудлыг надаас тодруулсан
-
2017 оны 2 сарын 22
Лондонгийн загварын долоо хоног онцлох үйл явдал
-
2017 оны 2 сарын 22
Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан ахмадын IV холбооны чуулган яг одоо Драмын театрт болж байна.
-
2017 оны 2 сарын 22
Саяхан манай улсын иргэд БНХАУ-ын хилээр хар тамхи зөөвөрлөх гэж байгаа баригдсан билээ.
-
2017 оны 2 сарын 22
Аймгийн засаг даргын зөвлөлийн хурлаар аймгийн аварга малчин, аварга саальчин,аварга тариаланчийн болзол хангасан малчин тариаланчийн шалгаруулалт хийж 18 сумын 63 малчинг “Аймгийн аварга малчинаар, Тайшир, Цогт сумын 2 саальчинг “Аймгийн аварга саальчин”-аар, Бигэр сумын нэг тариаланчиийг “Аймгийн аварга тариаланч”-аар тус тус шалгарууллаа.
Аймгийн аварга малчинд алтадсан суурин дээр байрлуулсан таван хошуу малын дүрс бүхий дурсгалын зүйл бусад шагналаар шагнав