-
2017 оны 5 сарын 08
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн бүс нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч Фатима Сумартай уулзлаа.
-
2017 оны 5 сарын 08
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч, хатагтай Данг Тхи Нгок Тхинийг хүлээн авч уулзан хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа.
-
2017 оны 5 сарын 08
Хуульчдыг 2004 оноос тусгай шалгалтаар сонгон шалгаруулж эхэлсэн билээ. Уг шалгалтаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх авахыг хүссэн этгээдийн шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, шүүн таслах ажиллагаанд оролцох, хууль зүйн туслалцаа үзүүлэх хангалттай мэдлэг, чадвар эзэмшсэн эсэхийг тогтоодог.
-
2017 оны 5 сарын 08
Финлянд улс
2017 оноос эхэлж 25-58 насны ажилгүй 2000 иргэнд сар бүр 580 евроны тэтгэмж олгохоор Финлянд улсын Засгийн газар шийдвэрлэжээ. Энэ нь 2 жилийн хугацаатай туршилтын хөтөлбөр юм. Тэтгэмж авах иргэнийг компьютерын тусламжтай санаандгүй байдлаар сонгох бөгөөд тэднийг ажилд орсон хойно ч гэсэн тэтгэмжийг өгсөн хэвээр байх юм.
Финлянд улсын иргэдийн сарын дундаж цалин – 2202 евро.
Итали улс. Ливорно хот
2016 оны 6-р сарын 1-ний өдрөөс эхлэн Ливорно хотын орлого багатай 100 гэр бүлд сар бүр 517 еврогийн тэтгэмж олгож байх шийдвэрийг тус хотын дарга гаргажээ. 2017 оны 1-р сараас эхлэх дахин 100 гэр бүлийг тус жагсаалтад оруулжээ. Нэгдсэн ийм тэтгэмжээр олон төрлийн нийгмийн халамжийн системийг өөрчлөх боломжтой гэж Ливорно хотын захиргаа үзэж буй юм. Неаполь, Рагуза хэмээх бусад Италийн хотуудын захиргаа ч мөн Ливорно хотын туршилтыг анхааралтай ажиглаж байгаа гэлээ.
Ливорно хотын иргэдийн сарын дундаж цалин – 2202 евро.
Кени улс
GiveDirectly хэмээх хүмүүнлэгийн байгууллагын хэрэгжүүлж буй төслийн хүрээнд Кени улсын 6000 иргэн сар бүр 22 ам.долларыг 12 жилийн турш авах юм. Кени улсын иргэдийн 45% энэ мөнгийг хэзээ ч авч байгаагүй юм. Тэтгэмж авагч иргэдийн ихэнх нь гэртээ засвар хийх, цэвэр ус авах, сургуульд хандив өгөх гэх мэт зүйлст мөнгөө зарцуулсан гэжээ.
Кени улсын иргэдийн сарын дундаж цалин – 291 ам.доллар.
Нидерланд улс. Утрехт хот
2017 оны 5-р сараар Утрехт хотын 250 иргэнд 2 жилийн хугацаатай сар бүр 960 евро олгох шийдвэр гаргажээ. Тус туршилтад хамрагдаж байгаа иргэдийг 6 хэсэгт хуваасан байна. Жишээ нь зарим иргэдэд сайн дурын ажил хийсэн тохиолдолд нэмэлт 150 евро өгөх юм. Хэрэв тус туршилт амжилттай хэрэгжвэл, дахин хэд хэдэн хотод тус төслийг хэрэгжүүлэх юм.
Утрехт хотын иргэдийн сарын дундаж цалин – 2227 евро.
Бразил улс. Марика хот
Марика хотын даргын шийдвэрээр тус хотын 150 мянган иргэнд сар бүр 30 ам.долларын тэтгэмж олгохоор болжээ. Бага орлоготой иргэдэд нэмэлт 28 ам.доллар олгох юм. Хэрэв тус туршилт амжилттай болбол тэтгэмжийн хэмжээг нэмэх болно гэлээ.
Марика хотын иргэдийн сарын дундаж цалин – 642 ам.доллар.
Энэтхэг улс
Энэтхэг улсад нийгмийн гарал үүслээр ялгаварлан гадуурхах зүйл байдаг юм. Зарим үндэстнийг сургуульд сурах, сүмд орох, бусад үндэстний хүмүүстэй харьцахыг хориглосон байдаг юм. Тэд төрснөөсөө эхлээд шууд боолын ажил хийж, боолын амьдралаар амьдрах заяатай хүмүүс юм.
Энэ байдлыг өөрчлөхийн тулд НҮБ-ын UNICEF байгууллагаас 7 жилийн өмнө Энэтхэг улсын 6000 иргэнд 18 сарын турш сар бүр бага хэмжээний тэтгэмж өгөх хөтөлбөр хэрэгжиж байжээ. Тус хөтөлбөрийн ачаар боолын амьдралтай олон гэр бүл амьдралаа өөрчилж чадсан юм. Энэтхэг улсын Засгийн газраас тус хөтөлбөрийг 2017 оноос дахин хэрэгжүүлэх шийдвэр гаргажээ.
Энэтхэг улсын иргэдийн сарын дундаж цалин – 535 ам.доллар.
Канад улс. Онтарио муж
2017 оны 5-р сараас эхлэн Онтарио мужийн 4000 иргэн өөрийн жилийн орлогын хэмжээнээс шалтгаалж их, бага хэмжээгээр тэтгэмж авахаар болсон юм. Жишээ нь жилд 10000 долларын орлоготой иргэн жилд 11989 доллар авах юм. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэнд сар бүр нэмэлт 500 доллар авах болно.
Онтарио мужийн иргэдийн сарын дундаж цалин – 2216 ам.доллар.
Уганда улс
Eight хэмээх олон улсын хүмүүнлэгийн байгууллага 2017 оноос эхлэн Уганда улсын нэг тосгоныг сонгож аваад 50 гэр бүлд долоо хоног бүрд 8 ам.долларын тэтгэмж олгох шийдвэр гаргажээ. Тус туршилт нь 2 жилийн турш үргэлжлэх бөгөөд үр дүнгийн талаар баримтат кино хийх юм байна.
Уганда улсын иргэдийн сарын дундаж цалин – 168 ам.доллар.
АНУ, Оукланд хот
Y Combinator хэмээх хөрөнгө оруулалтын сангийн санаачлагаар Окленд хотын 100 гэр бүлд 2017 оны 1-р сараас эхлэн сар бүр 2000 ам.доллар олгохоор шийджээ. Тус хөтөлбөрт хамрагдаж буй гэр бүл ажлаасаа гарч, сайн дурын ажил хийж, гадаад улсад амьдарсан ч болно гэлээ. Тус туршилтад нэмэлт 900 гэр бүлийг оролцуулах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд 2021 он хүртэл үргэлжлүүлнэ гэлээ.
Окленд хотын иргэдийн сарын дундаж цалин – 3215 ам.доллар.
-
2017 оны 5 сарын 08
Ховд аймгийн 16 сумын оюутнууд нэгэн дээвэр дор цуглаж, авъяас билэг, авхаалж самбай, оюун ухаанаа уралдуулж “Зөв Монгол Залуу” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан АСК-2017 тэмцээнд амжилттай оролцлоо.
-
2017 оны 5 сарын 08
“Монгол Улсын гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцооны шинэчлэл” сэдэвт бодлогын хэлэлцүүлэг маргааш буюу энэ сарын 09-нд Төрийн ордонд болох гэж байна.
-
2017 оны 5 сарын 08
Амралтын өдрүүдээр Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 98 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажиллаа.
2017 оны 05 дугаар сарын 06,07-ны амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 623 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 451 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 2 хүний амь нас хохирч, 20 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 10, мөргөлдсөн 23, үл хөдлөх зүйл мөргөсөн 2 осол тус тус бүртгэгдсэн. Зам тээврийн осолд 4 хүүхэд өртсөн байна.
Тухайлбал:
1. СХД-ийн нутаг Драгон төвийн хойд 23В байрны хойд замд H.Insight маркийн автомашины жолооч А нь гэрийнхээ гадаа тоглож байсан явган зорчигч 8 настай А-г мөргөж гэмтээсэн.
2. БГД-ийн нутаг Нарны хорооллын 13-р байрны урд замд T.Prius маркийн автомашины жолооч Т нь байрныхаа гадаа ээжтэйгээ хамт тоглож байсан 3 настай А-г мөргөж гэмтээсэн.
Орон нутагт:
1. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгоо багийн нутаг Бэл гэх газрын асфальтан замд T.Will маркийн автомашин онхолдож, зорчигч О-н амь нас хохирсон.
Амралтын өдрүүдэд зам тээврийн осолд 4 хүүхэд өртсөний 3 нь гэрийнхээ тоглож байсан байна.
Дулааны улирал эхэлж хүүхэд багачууд гадаа тоглох, ролик, скүүтер, унадаг дугуй унахдаа зам дээр болон замын ойролцоо тоглох, мөн жолооч нар орон сууц болон гэр хороолол дундах замд хурдаа тохируулаагүй, анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцсоны улмаас бага насны хүүхдүүд осолд өртөж гэмтэж, бэртэж байна.
Бага насны хүүхдүүд нь сониуч зантай бөгөөд хурдан хөдөлгөөнтэй байдаг тул явж буй автомашины урдуур гэнэт гүйж орох нь бий. Иймд эцэг эхчүүд хүүхдээ үргэлж хараа хяналтандаа байлгах, автомашин ойртон ирж байгаа тохиолдолд хөтлөх буюу тэврэх, мөн аюулгүй газар хүргэх, жолооч нар хороолол дундах замд хурдыг зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэхгүй байх, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцох шаардлагатай юм.
-
2017 оны 5 сарын 08
Бэлгийн замын халдварт өвчин тэр дундаа ХДХВ/ДОХ-ын халдвар тээгчдийн хүрээ хүүхдүүд рүү оржээ.
-
2017 оны 5 сарын 08
Жерар Майерс гэх Бельгиэс гаралтай, колони дахь цэргийн офицер, зэрлэг нугас, күнфүгийн дугуйлангийн багш явсан эр Монгол ЗХУ-ын харьяанаас гарсныг дуулаад,
-
2017 оны 5 сарын 08
10-нд ихэнх нутгаар, 11,12-нд зүүн аймгуудын нутгаар хур тунадас нойтон цас орж, шороон болон цасан шуурга шуурч сэрүүсэхийг анхааруулж байна.
-
2017 оны 5 сарын 08
НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хэлэлцээрээр 1994 оноос эхлэн жил бүрийн 5 сарын 15-ны өдрийг Олон Улсын “Гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэж байх тогтоолыг баталсан байдаг. Тэгвэл Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Филармониос хэрэгжүүлж буй “Бид нэг гэр бүл” төслийн хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Бид нэг Гэр бүл” тоглолтоо үзэгч сонсогчид та бүхэндээ 5 дахь жилдээ толилуулах гэж байна. Уг тоглолт нь анх 2013 онд улсын Филармонийн дуучдийн санаачлагаар нийгэмд сайн сайхныг уриалсан, бат бэх гэр бүлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж байсан билээ.
Гэр бүл нь үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдлын үндэс төдийгүй үндэсний ёс заншил, соёл уламжлал, үнэт зүйл өвлөгдөн хадгалагддаг хүний хөгжил төлөвшлийн суурь орчин байдаг билээ. Тиймдээ ч Олон улсын Гэр бүлийн өдөр гэдэг утгаараа энэ жилийн тоглолтонд олон орны дуу, хөгжим эгшиглэхээрээ онцлогтой аж. Тоглолт 2017 оны 05-р сарын 13-ны 19:00 цагт Улсын Филармонийн концертын танхимд ганцхан удаа тоглогдох юм.
Тоглолтонд Улсын Филармонийн улсын Филармонийн гоцлол дуучин С.Баттулга /СТА/, Н.Наранбаатар /СТА/, П. Өнөржаргал /СТА/, Б. Дэлгэрбаяр /СТА/, Б.Мөнхбаатар /СТА/, Б. Номин-Эрдэнэ, Б.Солонго, Т. Отгонбаяр, С. Нямбаяр, “Баянмонгол” биг бэнд, удирдаач Б.Ганбат /МУУГЗ/, С.Саруул-Од /СТА/ болон Симфони найрал хөгжмийн камерны оркестр, Морин хуурын чуулгын “Ятгын Квинтет”, “Чөлүгэн” морин хуурын дөрвөл зэрэг уран бүтээлчид оролцоно.
Мобикомын хэрэглэгчид тоглолтын тасалбарыг хөнгөлөлттэй үнээр авах нөхцөлийг бүрдүүлсэн ба 100 CANDY-ээр 5000 төгрөг хямдруулан авах боломжтой. Тасалбарыг Филармонийн касс, www.ticket.mn-ээр худалдаалж байна. Тоглолтын хамтран ажиллагчаар Гэр бүлийн радио 104,5 ажиллаж байгаа ба дэлгэрэнгүй мэдээллийг: 70118012, 88010854, 99196623-с лавлана уу.
-
2017 оны 5 сарын 08
НИТХ дахь АН-ын бүлгээс санаачлан гуравдугаар сарын 24-ний өдөр “Хотын шийдэл” хэлэлцүүлгийг “Хөрсний бохирдлыг бууруулах нь” сэдвийн дор төрийн болон төрийн бус байгууллага,
-
2017 оны 5 сарын 08
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Дэд Ерөнхийлөгч, хатагтай Данг Тхи Нгок Тхиний хийж байгаа албан ёсны айлчлал өнөөдөр эхэллээ. Хүндэт зочныг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат жанжин Д.Сүхбаатарын талбайд угтах ёслол болж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Хатагтай Данг Тхи Нгок Тхинь Төрийн ордонд морилон “Хүндэт зочны дэвтэр”-т гарын үсэг зурлаа.
Үүний дараа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинь нар улс төр, батлан хамгаалах, худалдаа-эдийн засаг, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарын харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр албан ёсны хэлэлцээ хийв.
Хэлэлцээнд БНСВУ-ын талаас Дэд ерөнхийлөгчийг дагалдан яваа хөдөө аж ахуй, уул уурхай, аялал жуулчлал, боловсрол, шинжлэх ухаан, бизнесийн чиглэлийн 50 гаруй төлөөлөгч, монголын талаас Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил болон албаны бусад хүн оролцлоо.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Монгол, Вьетнамын уламжлалт найрсаг харилцааны суурийг манай хоёр орны удирдагчид одоогоос 60 гаруй жилийн тэртээ тавьсан бөгөөд энэ харилцаа эдүгээ амжилттай өргөжин хөгжиж байгаад баяртай байна. Хоёр ард түмний уламжлалт харилцаа, хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд БНСВУ-ын Дэд Ерөнхийлөгч Таны айлчлал чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Мөн Монгол Улсын Зүүн өмнөд Ази дахь уламжлалт түнш БНСВУ-тай улс төрийн яриа хэлэлцээг бүх түвшинд идэвхжүүлэх, хамтын ажиллагааны цар хүрээг эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол, соёл, хөдөлмөр, нийгмийн харилцаа, батлан хамгаалах, хууль сахиулах зэрэг салбарт өргөжүүлэх, бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө байдгийг тэмдэглэв.
Албан ёсны хэлэлцээний дараа Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Хэлэлцээний үеэр улс төр, цэрэг, батлан хамгаалах, хүчний байгууллагуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, одоо 40 гаруй сая ам.доллар байгаа худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, энэ хүрээнд нэн тэргүүнд ямааны гүн хөлдөөсөн мах, боловсруулсан мах, арьс шир, ноос, ноолууран бүтээгдэхүүнийг Вьетнам Улсын зах зээлд гаргах, аялал жуулчлал, оюутан солилцооны талаар санал солилцсон.
Манай улс БНСВУ-д эхний ээлжинд ямааны гүн хөлдөөсөн 20 тонн мах нийлүүлсэн бөгөөд энэ хэмжээг цаашид 200 тонн хүртэл авах хүсэлтэй байгаагаа вьетнамын тал илэрхийлсэн байна. Харин Монгол Улс тус улсаас гүн хөлдөөсөн далайн болон хүнсний бүтээгдэхүүн, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн авах санал тавьжээ.
2016-2017 оны хичээлийн жилд БНСВУ-ын Засгийн газрын тэтгэлгээр манай 60 гаруй, манай Засгийн газрын тэтгэлгээр Вьетнамын 30 гаруй оюутан суралцаж байна. Тэтгэлгийн хэмжээг харилцан нэмэгдүүлэх талаар хоёр тал хэлэлцээний үеэр ярилцжээ.
Хэлэлцээний төгсгөлд, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улс Ази номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа (АПЕК) элсэх болон АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш болох эрмэлзлэлтэй байгаагаа илэрхийлж, вьетнамын талын байр суурийг сонсов.
Хэлэлцээний дараа хоёр улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хоорондын хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар болон оюутан солилцооны нийгмийн халамж, үйлчилгээний асуудлыг тусгажээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 5 сарын 08
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Хятад ард улсын иргэн Э.Өргөнталд холбогдох ЭХТА-ийн 91.2.2, 91.2.6, 91.2.12,91.2.15, 91.2.16-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2017.05.08-ны 09:00 цагт шүүх хуралдаанаар хэлэлцлээ.
Шүүхээс түүнд 25 жилийн хорих ял оногдуулж 5 жилийг нь гянданд, 20 жилийг нь чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр, шүүгдэгчээс 8,7 сая төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулахаар шийдвэрлэв.
-
2017 оны 5 сарын 08
Эрдэнэт үйлдвэрийн зүгээс Х.Бадамсүрэн захирлын тав тухыг хангахын тулд хагас тэрбумыг зарцуулаад байгаа нь баримтаар нотлогдсон ч, хориг тавьж, хяналт тогтоож дийлсэнгүй. Одоо бүр гэр бүлээрээ “Эрдэнэт“-ийг “эзэгнэх” болжээ. Түүний бага хүү Б.Бадрах Эрдэнэт үйлдвэрийн захиргааны байранд эрх нохойгоо хөтлөөд, эзэмшил газраараа зугаалж яваа ханхүү шиг л даналзан алхдаг болжээ. Урд нь мэдээлэл авахаар очсон сэтгүүлчдийг нэвтрүүлэлгүй үүдэндээ өдөржин уядаг, цагдаагийн нэмэлт хүчээр хамгаалалт авдаг Эрдэнэт үйлдвэрийн төв байр ийнхүү цэвэр үүлдрийн, приусын дайны үнэтэй чихуахуа хав нохойн өмнө үүдээ нээж, “үйлчлэгчид” нь даган хошуурч байна. Х.Бадамсүрэнгийн вант улсын ханхүү Б.Бадрахыг Азийн топ модельтой дэр нэгтгэсэн, мөрийтэй тоглоом болон хар тамхины хэрэгт холбогдсон зэргээр нь олон нийт мэддэг. Одоо тэгвэл энэ гэр бүлийн эрх ямба “Эрдэнэт”-эд хэрхэн цэцэглэхийг харж, гайхширч шогширмоор олон мэдээлэл ар араасаа хөврөх нь.
Ш.Даваа
-
2017 оны 5 сарын 08
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-ний шөнө
-
2017 оны 5 сарын 08
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2017.05.08/ хуралдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн талаар хэлэлцлээ.
-
2017 оны 5 сарын 08
Улаанбаатар хотын Захирагчийн албанаас 2017 оны 5-р сарын 5,6,7-ны өдрийн Баасан, Бямба, Ням гаригт Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт орших төмөр зам дагуух хог хаягдлыг цэвэрлэх ажлыг зохион байгууллаа. Цэвэрлэгээгээр Улаанбаатар төмөр замын 484 ажилтан албан хаагчид, БЗД, СБД, БГД, СХД-ийн тохижилт үйлчилгээний компаниудын 380 хүн, нийт 864 хүн, 15 хог тээврийн машин, 2 ковш ажиллаж, Баянзүрхийн товчооноос СХД-ийн Ногоон толгой хүртэлх 35 км урт төмөр замын хамгаалалтын зурвас газар болон зурвасын гадна хэсгийн 140 орчим га талбайгаас 100 гаруй тонн хог хаягдлыг цэвэрлэж устгалаа гэж Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
-
2017 оны 5 сарын 08
“Хаан жимс” компанийн “Хуба хаяа” чацарганын үйлдвэрийн “Хуба хаяа хаврын ядаргааны эсрэг бослоо” амталгаат худалдааны өдөрлөг 2017 оны дөрөвдүгээр сарын 14-ны өдрөөс эхэлсэн. Тус өдөрлөг энэ сарын 14 хүртэл Улаанб
-
2017 оны 5 сарын 08
Олон нийтийн сүлжээнд идэвхтэй байдлаараа манай орон дэлхийд дээгүүрт ордог. Өсвөр насны хүүхдүүд цахим тоглоомд донтох тохиолдол ч өсөх хандлагатай байгааг мэргэжлийн байгууллагынхан сануулсаар байгаа. Тэгвэл эцэг эхчүүдийг хүүхдэдээ анхаарч, тоглож байгаа тоглоом, гишүүнчлэлтэй болсон бүлэг, чат зэрэгт нь хяналт тавиарай. У