-
2017 оны 2 сарын 24
...Тѳртэй холбоотой олигтой юм үлдсэнгүй. Энэ удаагийн парламент энэ тал дээр арай гэхэд дэндүү байгаа, тэр хэмжээгээр ард олны хүндлэл холдсоор байна. Ард түмэнгүй тѳр гэж юу байхав дээ! Тулгуураа алдсан нѳхцѳлд улс оронд үймээн самуун дэгдэж зарим оронд иргэний дайн болж байна...
-
2017 оны 2 сарын 24
Саяхан БНХАУ-ын Шанхай хотноо Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Ч.Найдандорж тэргүүтэй Монголын уран бүтээлчид, Манжуур хотын дэд дарга Рэн Гүөфэн тэргүүтэй тус хотын захиргааныхан, Шанхай хотын Жями компанийн төлөөлөгчид ”Дэлхийн Манжуур” төслийг хамтран хэрэгжүүлэхээр санамж бичигт гарын үсэг зурлаа.
Монгол, Орос, Хятад гурван улсын хил залгах Манжуур хот бол БНХАУ-ын хуурай газрын хамгийн том боомт, гурван улсын эдийн засгийн чөлөөт бүс билээ. Манжуурт зундаа 5-7 сая жуулчин ирдэг бөгөөд тус хотын захиргаа жуулчдад мартагдашгүй дурсамж үлдээх урлагийн тоглолт хийж, Манжуур хотын брэнд шоутай болох замаар улам олон жуулчин татах санаачилга гаргасан нь энэ оны 6 дугаар сараас эхлэн хэрэгжихээр болоод байна.
”Дэлхийн Манжуур” төслийн монгол талын удирдагчаар найруулагч Ч.Найдандорж ажиллаж байгаа юм. Тэрээр: ”Энэ тоглолтын зохиолыг урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар маань бичсэн. Г.Ган-Очир бүжиг дэглэж, Д.Эрдэнэжаргал ерөнхий зураачаар ажиллаж байна. Монголын талаас 20 гаруй уран сайханчид голлон тоглож, орон нутгийн жүжигчид туслах дүр бүтээх юм. Тоглолтын үйл явдлын хувьд эртний тэнгэр шүтлэг, бөө мөргөл, аян дайн, нүүдэл суудал, ан ав, хурим найрын сэдэвтэй. Энэ шоуны үзэгчид олон газраас ирсэн жуулчид байх учир харилцан яриа оруулахгүй, өөрөөр хэлбэл үггүй жүжиг байна гэсэн үг. Үйл явдлыг хөгжим, бүжиг, хөдөлгөөн, дуу авиа, нүүрний хувирал, тайз гэрлийн шийдлээр илэрхийлнэ. Гэхдээ уртын дуу, үндэсний хөгжим, хөөмий гэх мэт язгуур урлагийн элемент оруулна” хэмээн ярьж байлаа.
БНХАУ-ын төрийн шагналт хөгжмийн зохиолч, Бүх Хятадын дуу хөгжмийн клубийн дэд тэргүүн Д.Энхбаяр: Миний бие ”Дэлхийн Манжуур” төслийн хятад талын удирдагч, хөгжмийн зохиолчоор ажиллаж байгаа юм. Манай шоу тоглолт хөгжмийн хувьд симфониор гол болгоно. Мөн киноны болон тайзны хөгжмийн хэв маягийг хослуулж, хөөмий, уртын дуунаас улируулж өнөөгийн рок поп хөгжмийг ч оруулах юм. Бид жүжгийн хувьд ч, хөгжмийн хувьд ч, тайз гэрлийн хувьд ч Лас Вегасын шоу шиг дэлхийн хэмжээний шоу хийх зорилго тавьсан. Одоо бүх боломж бүрдчихлээ. Манай багийн уран бүтээлчид тавьсан зорилгодоо хүрэхийн тулд хамаг ур ухаан, авьяас чадвар, хүч чадлаа дайчлан ажиллах болно” гэсэн юм.
Харин Жями компанийн захирал Юй Цун-И: ”Бид театрыг орчин үеийн 4D, 5D технологийн дагуу тоноглоно. Тайзны тоноглол, гэрлийн шийдэл, шинэ технологиор үзэгчдийг алмайруулж, үзэж байгаа дүрс нь бодит байдал уу, хуурмаг үзэгдэл үү гэдэгт эргэлзэхэд хүргэнэ. Тоглолтын хөдөлгөөн, өнгө дүрс ганц тайзаар хязгаарлагдахгүй, зрител дундуур, үзэгчдийн дэргэд ч үйл явдал өрнөх юм” хэмээн ярьж байлаа.
Энэ төслийг санаачлагч Манжуур хотын захиргааныхан тус хотод аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг компаниудаар дамжуулан жуулчдад тасалбар борлуулах, уран сайханчдын виз, орон сууц, нийгмийн асуудлыг бүх талаар шийдвэрлэх үүрэг хүлээж байгаа юм. Манжуурын театр 3000 хүний суудалтай бөгөөд нэг тогтлолтыг наад зах нь 2000 хүнд үзүүлнэ гэж төлөвлөөд байгаа юм байна.
До.Болдхуяг
-
2017 оны 2 сарын 24
10.00 цагт ”Монгол Улсын хөрөнгө оруулалтын хоёр талт гэрээний эрх зүйн орчин, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг ГХЯ-нд болно.
11.00 цагт Татварын ерөнхий газарт НӨАТ-ын урамшуулал, буцаан олголт болон татварын зарим асуудлаар мэдээлэл хийнэ.
11.00 цагт Төмөр замын чуулгын байранд Монгол- Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэг оны ажил мэргэжлийн аваргуудаа шалгаруулж, шагнал гардуулна.
13.30 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнд ЕБС-ийн сурагчдад зориулсан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт болно.
15.00 цагт Засгийн газрын II байранд төрийн өндөр, дээд одон медаль гардуулах ёслол болно.
“Монгол Ньюс” мэдээллийн төвд
11.00 цагт МУИС-ын багш нарын холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
12.00 цагт УБТЗ-ын удирдлагын бүтцийн өөрчлөлтийн талаар Төмөр замчдын үйлдвэрчний эвоэоийн хорооноос мэдээлэл хийнэ.
-
2017 оны 2 сарын 24
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Алдарт, Манлай, Тод манлай цол хүртсэн уяачдыг хүлээн авч уулзаж, баяр хүргэлээ.
Энэ жил Монгол Улсын Тод манлай уяач цолоор тав, Манлай уяач цолоор долоо, Алдарт уяач цолоор 11, нийт 23 хүн шагнагджээ.
Тэдний дотор ах, дүү хоёр байгаа бөгөөд Ононгийн Батбилэг Тод манлай уяач, Ононгийн Батболд Алдарт уяач цол хүртсэн байна. Нэг зарлигаар ах дүүс улсын цолд хүрсэн ийм тохиолдол урьд нь гарч байгаагүй юм. Түүнчлэн аав, хүү хоёр (Дамбадаржаагийн Онон, Ононгийн Батбилэг) Тод манлай уяач болж байгаа нь бас анхны тохиолдол аж.
Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уугуул Бат-Өлзийн Отгоннасанд энэ жил давхар баяр тохиож байгаа юм байна. Тэрбээр “Монгол Улсын аварга малчин” хэмээх цолыг хэдхэн өдрийн өмнө гардан авсан бол өнөөдөр ийнхүү “Тод манлай уяач” болжээ.
УИХ-ын дарга М.Энхболд дараа нь 2016 оны шилдэг салбар холбоод, гал уяа, уяач, уралдаанч хүүхдүүдэд баяр хүргэж, шагналыг нь гардууллаа.
Монголын морин спорт, уяачдын холбооны 2016 оны “Шилдгийн шилдэг уяач”-аар Дорнод аймгийн Баянтүмэн сумын уугуул Ононгийн Батбилэг, “Шилдэг залуу уяач”-аар Дундговь аймгийн Хулд сумын уугуул Баярсайханы Лхагва-Очир, “Шилдгийн шилдэг уралдаанч хүүхэд”-ээр нийслэлийн ХУД-ийн 59-р сургуулийн V ангийн сурагч, “Түмний эх” гал уяаны уралдаанч Гүндэгмаагийн Отгонбаяр, “Шилдгийн шилдэг салбар холбоо”-гоор Хэнтий аймгийн “Сэцэн ханы хүлэг” холбоо, “Шилдэг гал уяа”-гаар Дамбадаржаагийн Ононгийн ахалсан “Түмний эх” гал уяа, “Шилдэг салбар холбоо”-гоор Өвөрхангай аймгийн “Аравгар хээр” холбоо, “Сумын шилдэг салбар холбоо”-гоор Архангай аймгийн Өндөр-Улаан, Завхан аймгийн Яруу, Өмнөговь аймгийн Манлай, Булган аймгийн Сайхан, Дорноговь аймгийн Дэлгэрэх сум, Налайх дүүргийн холбоод шалгарчээ.
Түүнчлэн “Шилдэг уралдаанч хүүхэд”-ээр 29 хүүхэд, “Шилдэг уяач”-аар нэр бүхий 28 уяач шалгарсан байна.
УИХ-ын дарга цол хүртсэн, шилдгээр шалгарсан уяач, унаач хүүхэд, салбар холбоодод баяр хүргэж, уясан морь нь хурдан, унасан хүүхэд нь золбоолог байхыг хүсэн ерөөж, Сар шинэдээ сайхан шинэлэхийн ерөөл дэвшүүлэв.
УИХ-ын дарга М.Энхболд Монголын морин спорт, уяачдын холбооны ерөнхийлөгчөөр ажилладаг билээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2017 оны 2 сарын 24
йслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар 13 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сангийн журамд нэмэлт, өөрлөлт оруулах тухай
Нийслэлийн нутаг дэвсгэрт нохой, муур тэжээх, устгах, худалдаа, аж ахуй эрхлэх журам
Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулахад дагаж мөрдөж журам батлах тухай
Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгаа байршуулахад дагаж мөрдөх журам батлах тухай
Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол ажиллуулах шинэчилсэн журам батлах тухай
Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэж авах тухай
Хурлын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой лүрэм журмыг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэх тухай
Нийтийн биеийн тамирыг дэмжих тухай
Шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын зөвшөөрлийг сунгах тухай
ОСНААГ-ын дүрэмд өөрчлөлт оруулах тухай болон бусад асуудлыг хэлэлцэх юм байна.
-
2017 оны 2 сарын 24
Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит компани нь Монгол улсын 21 аймаг 285 сумдын өргөн уудам нутаг дэвсгэрийг хамарсан 17435 км
-
2017 оны 2 сарын 24
ХОНЬ (3/21-4/19)
Та хэт өөртөө эрдвэл ажил дээр чинь таагүй уур амьсгал хүлээж байна. Удирдах ажил хийдэг бол та эргэн тойрныхныхоо таны талаар төсөөлөлд өөрчлөлт оруулахыг хичээ. Таны дүрсхийсэн байдал ажил дээрээ таагүй асуудал үүсэхэд нөлөөлөх болно. Иймд хөнгөн эрч хүчтэй, хэт албархуу бус бай.
ҮХЭР (4/20-5/20)
Таны санхүүгийн байдал тогтворгүй байна. Тогтворжуулахын тулд нэмэлт орлого мөд байхгүй тул зардлаа тана. Хайр дурлалын элдэв асуудалд бүү орооцолд. Гэр бүлийнхээ бат бэх байдалд илүү анхаар. Та гал голомтоо сахин хамгаалагч тул гэр бүлийн амар амгалан нөхөрсөг байдал танаас хамаарна. Дэмий зарлага гэр бүлд тань хэрүүл маргаан гаргана.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Од эрхэсийн байрлал танд авьяас чадвараа нээн илрүүлэх боломж олгож байна. Энэхүү чадвараа үр дүнтэй ашиглаж чадвал бүхий л салбарт амжилт олно. Гэхдээ амжилтад хүрэхийн тулд авьяасаас гадна тавьсан зорилготой, сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Эелдэг, боловсон аашийг тань бусдын зөрүүд, үгэнд орохгүй байдал үгүй хийнэ. Олонх мэлхийнхэн зөрүүд, ёс зүйгүй байдлаас болж зовно. Гэвч сэтгэлээр унаж арга бүү тасар. Хэд хоногийн дараа бүх юм сайнаар эргэнэ. Шинэ ажил орох болон хувийн амьдралдаа чухал шийдвэр гаргахын өмнө бүрэн мэдээлэл цуглуулж, туршлагатай хүмүүсийн зөвлөгөөг ав.
АРСЛАН (7/23-8/22)
Танилуудын өргөн хүрээ танд шаардлагатай мэдээлэл цуглуулж зөв шийдвэр гаргахад тусална. Худалдаа наймааны үйл ажиллагаа амжилттай болно. Хэт их ашиг хонжоо бүү хар. Гэр бүлийн чухал асуудлуудаа ярилцаж эхэл. Зөрчлөө тайван замаар, энхийн аргаар шийд.
ОХИН (8/23-9/22)
Өөрөө бие даан олон асуудлыг шийдэх боломжтой өдөр. Бусдаас хараат бусаар бие даан шийдэх ажил хэргийн эсвэл хувийн хэрэгцээний асуудлууд ар араасаа цуварсан завгүй байна. Ажилд орох анкетууд өгсөн газруудаас холбогдоно. Сонирхолтой, нэр хүндтэй, өндөр цалинтай ажилд орж чадна. Аахар шаахар асуудлуудад цаг алдалгүй чухлыг барьж ав. Томоохон чухал ажил эхлэхийг эрмэлз. Таныг гэр бүлээ, эсвэл ойр дотно хүмүүсийнхээ сэтгэлийг харлуулах гэнэтийн үйл отож байгааг анхаар. Гэнэтийн ашигтай ажил эрсдэл дагуулна.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Бүх талаараа дундаж өдөр. Ажил хэргээ эрчимжүүлж үүрэг даалгавраа шалгах, урт хугацааны төлөвлөгөө боловсруулах, аж ахуйн асуудал шийдэхэд тохиромжтой. Гэр бүлийн харьцаа, сэтгэл санаа, хайр сэтгэлийн холбоо таарамжтай байна. Болгоомжлол, эрүүл саруул санаа бодол аливаа саадыг даван туулахад тань тусална.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Хайхрамжгүй хувцаслалтаас болж салхинд цохиулж болзошгүй. Өвчний үндэс нь санаа сэтгэл тавгүй байснаас болно. Чийрэгжүүлэх, эрүүлжих дасгал сайн хийх хэрэгтэй. Анхаарлаа сайн төвлөрүүлж сур. Хүнд хэцүү ачаалалтай үе болно. Албаны харилцаанд хувийнхаа хандлагыг бүү хутгалдуул.
НУМ (11/22-12/21)
Олон хүмүүс цугласан газарт очих нь танд аюул тулгарах магадлалтай болно. Иймд ийм газраас холуур явж тэдний дунд зайлшгүй орох бол туйлын сонор сэрэмж, болгоомжтой байхыг танд зөвлөж байна. Мөн харанхуй газар ганцаар явах хэрэггүй. Сайн танихгүй хүнтэй хоёулханаа бүү уулз.
МАТАР (12/22-1/19)
Маш их ачаалалтай өдөр. Өглөөгүүр ажил илүү бүтээмжтэй байна. Од эрхэсийн нөлөөгөөр та уужим саруулаар сэтгэж, өргөн цар хүрээтэй харж, боломж чадлынхаа хирээр сайн ажиллах бололтой. Туршлагатай хүмүүсээс зөвлөгөө авахад сайн өдөр. Анхаарлаа төвлөрүүлж, хичээнгүйлэн ажиллаж, шинэ сорилтонд бэлдэхэд энэ өдрийг зориул.
ХУМХ (1/20-2/18)
Хэцүү өдөр. Долоо хоногийн сүүл рүү та их ядарснаа мэднэ. Идэвх, эрч хүч илт буурна. Өөртөө бага зэрэг амралт өгч, спортоор хичээллэ. Та ажил хэргээсээ түр хөндийрөх хэрэгтэй. Хамтрагч хүмүүсийнхээ өмнө бардам зан, түрэмгий байдал бүү гарга. Гадуур ганцаар гараад хэрэггүй. Хулгай дээрмээс болгоомжил.
ЗАГАС (2/19-3/20)
Ажлуудаа жигд хуваарилах өдөр. Шинэ ажил эхлэхэд хамаг хүчээ бүү зарцуул. Энэ ажил хүссэн үр дүнг чинь авч ирэхгүй. Бусад ажлаа ч анхаарлын гадна орхиж болохгүй. Амжилтаа давтах хүсэлд бүү авт. Хэлэлцүүлэг, маргаан, зөрчилд оролцохоос эайлсхийх хэрэгтэй. Тэвчээртэй байж, буулт хий. Бусдын үгийг сайн сонс.
-
2017 оны 2 сарын 24
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
2017 оны 2 сарын 24
2017 оны 02 дугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр солигдмол,бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зүүн зүгийн нутгаар явган шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр 12-17 хэм, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 5-10 хэм, говийн бүс нутгаар 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 5-7 хэм хүйтэн байна.
2017 оны 02 дугаар сарын 25-наас 03 дугаар сарын 01-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
25-нд Хангай, Хөвсгөлийн уулсаар, 26-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 28-нд нутгийн зүүн хагаст цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 28-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 10-15 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн байна.
-
2017 оны 2 сарын 23
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын иргэн Д.Ганбат энэ сарын 22-нд тус суманд амьдардаг иргэн Д.Ууганбаярын өвлийн байшин шатаж байгаатай таарч гэрт орж 2-3 настай хоёр хүүхдийг амийг гал түймрийн аюулаас аварсан байна.
-
2017 оны 2 сарын 23
Өнөөдөр Орос орон даяар «Эх орноо хамгаалагчдын өдрийг» тэмдэглэж байна. ОХУ 2-р сарын 23нд эх орныхоо төлөө дайнд үрэгдсэн баатруудаа дурсан тэмдэглэдэг. Оросын бүх бүс нутаг, хотууд, цэргийн тойргуудад аугаа Их эх орны дайн, Афганы болон Чечений дайнд оролцсон ахмад дайчид, интернационалч үүргээ гүйцэтгэгчид, байлдааны ажиллагаанд оролцогчдын алдрыг дурсаж амь үрэгдсэн цэрэг дайчдын дурсгалыг хүндэтгэдэг.
Энэ өдрийг тохиолдуулан Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын хөшөө болон ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын Маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөх ёслол болов. Энэхүү арга хэмжээнд ОХУ-ын ЭСЯ, Беларусь Улсын ЭСЯ, Монгол Улсын БХЯ, Монголын ЗХЖШ-ын төлөөлөгчид оролцов.
-
2017 оны 2 сарын 23
Алтан унжлагат гал тахиа жилийг угтан Монгол Улсын Ерөнхийлөгч маргааш салбар салбартаа өндөр дээд амжилт гаргасан, бүтээл туурвисан, урлаг, спортод онцгой авьяас гаргасан шилдэг, тэргүүний хүмүүст төрийн дээд одон, медаль гардуулах гэж байна.
-
2017 оны 2 сарын 23
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа Турк Улсын Истанбул хотын Хурлын төлөөлөгч, Захирагчийн ахлах зөвлөх Хакки Турунч тэргүүтэй зочдыг хүлээн авч уулзлаа. Турк улсын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотод 10 эмнэлгийн барилга барих төслийн талаар ярилцав. Тодруулбал, манай улсын нийслэлд 9 өрхийн эрүүл мэндийн төв, 1 Диализын төв барихаар төлөвлөж байгаа юм.
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа Турк улсын зүгээс Улаанбаатар хотод энэхүү төслийг хэрэгжүүлэхээр болсонд талархал илэрхийлээд “Монгол Улсад гадны хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа төсөл олон бий. Түүний дотроос буцалтгүй тусламжаар хэрэгжих цөөн төслийн нэг нь энэ юм. Улаанбаатар хотод 152 хорооны 152 өрхийн эрүүл мэндийн төв бий. 9-ийг нь шинэчилж барина гэдэг маш том тус гэж бид үзэж байна.” гэлээ. Төслийг 4 дүгээр сарын эхээр буюу барилгын улирал эхэлмэгц эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаагаас гадна эмнэлгийн барилгын ажлыг монголын компаниудаар гүйцэтгүүлэхийг Истанбул хотын Захирагчийн ахлах зөвлөх Хакки Турунч хэллээ. Мөн Диализын төв 10 аппараттай байхаар төсөлд тусгажээ.
Өрхийн эрүүл мэндийн төв болон Диализын төвийн барилга барих газрыг нийслэлийн зүгээс бэлдсэн байна. Тодруулбал, Диализын төвд Хан-Уул дүүрэгт 5000 м2 талбай, 9 өрхийн эрүүл мэндийн төв тус бүрт 1000 м2 талбай захирамжилсан гэв. Өрхийн эрүүл мэндийн төвийн хувьд 600 м2 талбайд төвийн барилга, 400 м2 нь ногоон байгууламж бүхий орчны талбай байна гэж тооцсон байна.
Туркын талын тооцоолсноор нэг өрхийн эрүүл мэндийн төв 6 эмчтэй. Эмч тус бүр 1800-2000 иргэн буюу нийт 12 мянган иргэнд үйлчлэх хүчин чадалтай гэж тооцоолжээ. Истанбул хотын төлөөлөгчид сонгогдсон газартай очиж танилцаад Улаанбаатар хотын удирдлагатай дахин ярилцахаа хэллээ. Төслийг хурдан хугацаанд эхлүүлж, хэрэгжүүлэхэд хотын зүгээс бүхий л талаар дэмжлэг үзүүлнэ гэдгийг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа хэллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 2 сарын 23
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Монгол Улсын “Хошой аварга малчин”, “Аварга малчин” цол хүртсэн Төв аймгийн Алтанбулаг сумын малчдад Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд П.Сэргэлэнгийн хамт өчигдөр цол, шагналыг нь гардуулж баяр хүргэлээ.
-
2017 оны 2 сарын 23
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй Истанбул хотын Хурлын Төлөөлөгч, Захирагчийн ахлах зөвлөх Хакки Турунч болон бусад албаныхныг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд НИТХ-ын дарга Ц.Сандуй өөрийн хамт уулзалтанд оролцож буй төлөөлөгчдийг танилцуулаад “Улаанбаатар хот Истанбул хотын хамтын ажиллагаа улам өргөжин хөгжиж байгаад баяртай байна. Бид Станбул хоттой гэр хорооллын дахин төлөвлөлт, хот байгуулалт, боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй зэрэг салбарт өргөн хүрээнд хамтран ажиллах хүсэлтэй байгаа. Мөн Улаанбаатар хот Туркийн Анкара, Газиентил хоттой ах дүүгийн харилцаатай байдаг. Хэдийгээр Засгийн эрх солигдсон ч манай хоёр хотын өмнө нь хийж хэрэгжүүлж байсан ажил цаашид үргэлжлэх болно. Буруу бодлого, төсөв улс орны эдийн засаг, хөгжлийг хэрхэн дордуулдгийг өмнөх эрх барьж байсан эрхэмүүдийн туршлагаас бид мэднэ. Тиймээс хамтран ажиллах төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжихэд та бүхний дэмжлэг хамгаас чухал билээ” гэсэн юм.
Харин Истанбул хотын Хурлын Төлөөлөгч, Захирагчийн ахлах зөвлөх Хакки Турунч “Юуны өмнө биднийг хүлээн авч уулзсанд талархал илэрхийлье. Би Монгол Улсад 3 дахь удаагаа айлчилж байна. Танай хотод хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр бүгд хүмүүнлэгийн чиглэлийнх юм. Энэ төсөл Улаанбаатар хотод хэрэгжихэд Станбулд суух Ерөнхий консул Э.Мөнх-Очирын хүчин чармайлт их нөлөөлсөн гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Манай улсын одоогийн ерөнхийлөгч 1994 онд Станбул хотын Захирагчаар сонгогдож байсан. Тухайн үед хот хогондоо дарагдаж, агаарын бохирдол маш өндөр хэмжээнд хүрсэн байсан юм. Үүнд хотын дарга маш богино хугацаанд оновчтой төслийг боловсруулж, амжилттай хэрэгжүүлснээр уг асуудлаас гарч чадсан. Та бүхнийг манай хотод айлчилж туршлага солилцохыг урьж байна” гэлээ.
-
2017 оны 2 сарын 23
Сар шинийн баяр ойртсонтой холбоотойгоор томоохон зах, худалдааны төвүүд энэ долоо хоногт амралтгүй ажиллаж байна.
-
2017 оны 2 сарын 23
Өнгөрсөн долоо хоногт Малайзийн тал Ким Жон Намын гэр бүлийнхнийг Куала Лумпурт ирж, талийгаачийг мөн гэдгийг батлахын тулд ДНХ шинжилгээ өгөх хүсэлт явуулжээ. Гэвч аюулгүй байдлын улмаас тэд Малайзад очих боломжгүй гэдгийг мэдэгдсэн байна.
-
2017 оны 2 сарын 23
3амын цагдаагийн албаны Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газрын Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах, мэдээ мэдээллийг нэг цэгээс тасралтгүй,
-
2017 оны 2 сарын 23
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг дөнгөж сая АТГ-т байцаалтаа өгч дууслаа. Байцаалтыг АТГ-ын ахлах комиссар Д.Золжаргал авчээ.
-
2017 оны 2 сарын 23
Авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч төлдөг. 1 болон 6-аар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигч нэгдүгээр сард татвар төлбөрөө төлөхөөр заагдсан. Өнгөрөгч нэгдүгээр сард нийслэлийн хэмжээнд 1 болон 6-аар төгссөн улсын дугаартай 80757 тээврийн хэрэгсэл албан татвар, төлбөрт хамрагдах байсан аж. Үүнээс 24161 буюу 30 хувь нь хамрагдсан байна. Тээврийн хэрэгсэл эзэмшигч заасан хугацаанд албан татвар, төлбөрөө төлөөгүй тохиолдолд Захиргааны хуулийн 32.1-д зааснаар 8000 төгрөгөөр торгох заалттай. Мөн Татварын ерөнхий хуулийн 75.1.4-т зааснаар хувь хүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр, албан тушаалтныг 3-4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэхүйц төгрөгөөр торгохоор заасан байдаг аж.
Энэ сард 2 болон 7-оор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигч татвар төлбөрөө төлөх хуваарьтай байгаа. Нийт 86744 авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэл 2 болон 7-оор төгссөн улсын дугаартай байдаг аж.
“Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын дагуу авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч тухайн сардаа амжиж төлөхийг нийслэлийн Татварын газраас уриалж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.