зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4530 4531 4532 4533 4534 4535 4536
  • “Романс” гэх луйвраас болгоомжлохыг анхаарууллаа
    2017 оны 2 сарын 24
    Цагдаагийн Ерөнхий газраас дараах сэрэмжлүүлгийг иргэдэд хүргэж байна. “Романс луйвар нь интернет орчинд харилцаа тогтоон хүний итгэлийг олж аван улмаар үүнийгээ ашиглан залилангийн гэмт хэрэг үйлддэг ба одоогийн байдлаар Монгол улсын 7 иргэн Индонез улсаар дамжуулан Нигер улсын гэмт бүлэглэлүүдийн халдлагад өртөн хохирсон байна.
  • Б.Баатархүү: Шинийн нэгний өдөр тодорхой чиглэлийг нэг урсгалд оруулж, түгжрэлийг зохицуулна
    2017 оны 2 сарын 24
    Сар шинийн баяраар цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэглэлд шилжиж үүрэг гүйцэтгэнэ. Энэ тухай ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс тодрууллаа.
  • НИТХ-ын төлөөлөгч П.Баярхүү ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлэв
    2017 оны 2 сарын 24
    XVII жарны Алтан унжлагат хэмээх Гал тахиа жилийн сар шинийн баярыг тохиолдуулан НИТХ-ын төлөөлөгч П.Баярхүү өөрийн тойргийнхоо ахмадуудаа сарын 19, 24-ны өдрүүдэд хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

    Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд түүний тойрог болох Сүхбаатар дүүргийн 17,18,19,20 дугаар хорооны ахмадууд болон хэвтэрт байгаа, өндөр настангуудад хүндэтгэл үзүүлсэн юм.




    НИТХ-ын төлөөлөгч П.Баярхүү “Эх орныхоо гал голомт болсон Улаанбаатар хотынхоо азай буурлууд, түмэн олондоо XVII жарны Алтан унжлагат хэмээх улаагчин тахиа жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье. Төр түмэндээ түшиг болсон амхад үеийнхэн та бүгдийг Гал тахиа жилийн сар шинийн хүндэтгэлийн үйл ажиллагаанд маань хүрэлцэн ирсэнд баяртай байна. Миний бие Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн засаг даргын орлогчийн хувьд Улаанбаатар хотынхоо тулгамдсан асуудлуудыг шийдэх, дэд бүтцийг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлийн бодлогыг зангидан ажиллахын зэрэгцээ өөрийн сонгогдсон тойргийнхоо иргэдтэй уулзаж, санал бодлыг нь сонсч байна. Нийслэлийн ИТХ-д Сүхбаатар дүүргийнхээ иргэд, сонгогчдынхоо итгэлийг хүлээн төлөөлөгчөөр сонгогдсоны хувьд түмэн олныхоо итгэлийн гал, эвийн тулга, үнэний туг болж ажиллана” хэмээлээ.

    Уулзалтад ирсэн ахмадуудын гаргасан санал санаачлагыг сонсч, цаашдын ажил хөдөлмөртөө тусган ажиллана гэдгээ илэрхийлж байлаа.































  • Д.Трамп трансжендер сурагчдыг ариун цэврийн өрөөгөө сонгох эрхийг цуцлав
    2017 оны 2 сарын 24
    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа улсын сургуулийн трансжендер сурагчдад өөрийн хүссэнээр ариун цэврийн өрөөгөө сонгох эрх олгох тухай шийдвэрийг цуцаллаа.
  • Танилц: Цагаан сараар банкуудын ажиллах цагийн хуваарь
    2017 оны 2 сарын 24
    Сар шинийн баяраар банкуудын ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна.

    ТӨРИЙН БАНК


    Хоёрдугаар сарын 28-нд Мөнгөн завьяа тооцооны төв, Гадаад харилцааны яам дахь салбар 10:00-17:00 цагийн хооронд ажиллана.

    Гуравдугаар сарын 1-нд III хороолол дахь салбар 10:00-17:00 цагийн хооронд ажиллах юм байна. Харилцагчийн лавлах - 1800-1881

    ХААН БАНК




    ГОЛОМТ БАНК




    ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК


    Шинийн 1, 2, 3 нд Худалдаа, хөгжлийн банкны бүх салбар, тооцооны төвүүд амарна.



    ХАС БАНК




    АРИГ БАНК

  • Цагдаагийн алба хаагчид шинэ орон сууцанд орлоо
    2017 оны 2 сарын 24
    Нийслэлийн Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн удирлагууд алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор өнгөрсөн оны тавдугаар сард 110 айлын орон сууцны барилгын ажлыг эхлүүлж байсан аж. Барилгын ажил дуусч хэлтсийн алба хаагчид шинэ орон сууцныхаа түлхүүрийг өнөөдөр гардан авлаа.

    Түлхүүр гардуулан өгөх ёслолын арга хэмжээнд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захиарагч С.Батболд, ЦЕГ-ын дэд дарга П.Батбаатар, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга Ж.Эрдэнэболд нар оролцов.

    Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Төр түмнийхээ аюулгүй, амгалан тайван байдлын төлөө нойр хоолоо умартан, цаг наргүй ажиллаж байдаг цагдаагийн алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн төлөө нийслэлийн Төр захиргааны байгууллагын зүгээс онцгой анхаарал тавьж ажилладаг. Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийнхэн өөрсдийн нөөц бололцоог ашиглан тодорхой компаниудтай хамтран алба хаагчдынхаа нийгмийн асуудлын томоохон хэсэг болох орон сууцны асуудлыг шийдвэрлэж байгаад баяртай байна. Цагдаагийн байгууллагын материаллаг баазын бэхжүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх тал дээр тодорхой үүрэг хүлээн ажилладаг. Энэ онд цагдаагийн байгууллагын хөдлөх бүрэлдэхүүнийг шинэчлэх асуудал дээр тодорхой хэмжээний хөрөнгө тусгасан байгаа” хэмээлээ.

    Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Өмч хамгаалах зөвлөлийн орчин нөхцөлөө сайжруулах асуудлыг дотооддоо хариуцаж шийдвэрлэх зөвшөөрлийг үндэслэн тус цагдаагийн хэлтэс өөрийн эзэмшиж байгаа газрын тодорхой хэсэгт орон сууц барихаар болсон аж. Тус хэлтсийн алба хаагчид “Таван сүлдэт эрдэнэ” БГБХН-ийг үүсгэн байгуулж барилга барих газрыг шилжүүлэхээр шийдвэрлэж байжээ. “Таван сүлдэт эрдэнэ” БГБХН нь “Сүмбэр цамхаг” ХХК-тай хамтран ажиллахаар тохиролцож өнгөрсөн оны тавдугаар сард нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас барилга эхлүүлэх зөвшөөрлийг авч байсан аж.

    Шинээр ашиглалтад орсон орон сууцанд БЗД дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс 64 алба хаагч болон УБХЦГ, Эрүүгийн цагдаагийн газар, хөдөө орон нутаг, бусад дүүргийн 46 алба хаагч орохоор болсон байна. Орон сууцныхаа түлхүүрийг гардан авсан цагдаагийн алба хаагчид баяртай байгаагаа илэрхийлж байлаа.

    Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн цагдаа Ц.Гансүх “Шинэ орон сууцанд орж байгаад маш их баяртай байна. Алба хаагчдынхаа ар гэрийн, нийгмийг асуудлыг шийдвэрлэж өгсөн Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн удирдлагууд, Барилгын ажлыг гүйцэтгэж ашиглалтад оруулсан “Сүмбэр цамхаг” ХХК-ийн хамт олондоо талархсанаа илэрхийлье” гэлээ.

    Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Ахмадын зөвлөлийн дарга Б.Даваацэрэн “Монгол түмний их баяр цагаан сарын өмнө шинэхэн байрныхаа түлхүүрийг гардан авч байгаадаа баяртай байна. Төр засагтаа, нийслэлийн удирдлагууддаа, цагдаагийн байгууллагын удирдлага хамт олондоо талархал илэрхийлмээр байна” хэмээсэн юм.

    Орон сууцны мкв-ын үнийг зах зээлийн үнээс харьцангуй хямд байхаар тооцсон байна. Урьдчилгаа төлбөрөөс хамааран 30 хувийг төлбөл нэг мкв-ыг нь 940 мянга, 40 хувийг төлбөл нэг мкв-ыг нь 920 мянга, 50 хувийг төлбөл нэг мкв-ыг нь 890 мянган төгрөг, 100 хувь төлбөл нэг мкв-ыг нь 860 мянган төгрөгөөр тооцон алба хаагчдад олгохоор болжээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон, нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • УБТЗ 19,8 сая тонн ачаа, 2,5 сая зорчигч тээвэрлэжээ
    2017 оны 2 сарын 24
    68 жилийн түүхтэй УБТЗ өнөөдөр бичин жилийн ажлаа дүгнэж ажил мэргэжлийн аваргуудаа тодрууллаа. Монгол улсын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж ирсэн УБТЗ улиран өнгөрч байгаа бичин жил 19,8 сая тонн ачаа, 2,5 сая зорчигч тээвэрлэсэн амжилтаар гал улаагчин тахиа жилээ угтаж байна. 15 мянга шахам ажилтантай энэ өнөр өтгөн айлын 2016 оны ажил мэргэжлийн аваргаар нийт 28 хүн шалгарчээ. Тэрчлэн “Төмөр замчны алдар” цол тэмдгээр 35 хүн, “Тэргүүний төмөр замчин” цол тэмдгээр 55 хүн, “Онц хөдөлгөөнчин” цол тэмдгээр 33 хүн шагнагдлаа.
  • Ц.Сандуй дарга аа, дүүгийнхээ оффшор дансыг тайлбарлана уу
    2017 оны 2 сарын 24
    Ц.Сандуй дарга аа, дүүгийнхээ оффшор дансыг тайлбарлана уу
    Дөнгөж саяхан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж УИХ-ын даргад УИХ-ын даргад тогтоолын төсөл өргөн мэдүүллээ. Тус төсөлд оффшор бүс дэх монголчуудын мэдээллийг авах хүсэлтийг олон улсын холбогдох байгууллагад гаргах, хууль ёсны эсэхийг нь шалгаж, олон нийтэд мэдээлэх зэрэг асуудлыг тусгасан хуулийн төслийг санаачлан хэлэлцүүлэхийг даалгахыг хүссэн байна. Энэхүү төслийн хавсралтад оффшор бүсэд данс эзэмшигч монголчууд хэмээн 13 хүний нэрийг дурджээ. Тэр дунд НИТХ-ын дарга Ц.Сандуйн төрсөн дүү Ц.Сэргэлэнгийн нэр тодоос тод бичээстэй байна. Түүнийг НИТХ-ын дарга Ц.Сандуйн төрсөн дүү хэмээн тодотгож, Газрын хууль бус наймаагаар хөрөнгөжсөн байж болзошгүй хэмээн тайлбарлажээ.
    Ц.Сэргэлэнг оффшор бүсэд 480 тэрбум төгрөгтэй тэнцэх ам.доллар нуусан гэх мэдээлэл тарж, яаж хөрөнгөжсөн гэх асуулт олон нийтийн дунд хэсэгтээ “тэнэсэн”. Харин одоо УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж албан мэдээлэл болгон, төрийн хэмжээнд ярихаар УИХ-ын даргад хандлаа.
    Газрын хууль бус наймаа гэж үзвэл энэ оффшор данстай НИТХ-ын дарга Ц.Сандуй гарцаагүй холбогдоно. Нийслэлийн газрын албанд байцаагчаас эхлээд дарга хүртэл нь 10 гаруй жил ажилласан мань даргыг дүүгийнхээ нэрээр хөрөнгөө нуусан гэж хардах хүмүүс ч цөөнгүй байдаг. Ийн Ц.Сандуй даргын овог, нэр холбогдсон оффшорын асуудал дахин сөхөгдлөө.
    Оффшортой, хөрөнгөлөг гэдгийг илтгэх мэт НИТХ-ын дарга Ц.Сандуйн зураг, гарын үсэгтэй мэндчилгээ өнөөдрийн өдөр тутмын сонингуудын нүүр хуудсанд заларчээ. Нэлээд хөрөнгө мөнгө хаясан нь илт. Гэвч түүний мэндчилгээг нийслэлчүүддээ илгээсэн сэтгэлийн үг харах хүн бараг алга. Харин төсвийн мөнгийг шаардлагагүй зүйлд үр ашиггүй зарцуулсан гэх шүүмж давамгайлж байна. Хурлын дарга Ц.Сандуйн мэндчилгээний төлбөр нийслэлийн төсвөөс гаргаж, улсын мөнгийг цацав уу? Эсвэл дүүгийнхээ оффшор хөрөнгөнөөсөө гаргаж, бэл бэнчингээ гайхуулаагүй байлгүй дээ.
    Баяртай бас гунигтай мэдээ дуулгасан ОУВС-ынхан, Сангийн сайдын шүлс нь хатаж амжаагүй байна. Өнгөрсөн ням гаригт хэвлэлийн хурал хийж, ОУВС Монгол Улсад гар тэнийлгэх болсноо дуулгаж, 440 сая ам.долларын санхүүжилт өгөх болсон нь баяртай мэдээ байв. Үүнтэй зэрэгцээд татвараа нэмэгдүүлж, тэтгэврийн насыг сунгах гунигтай мэдээ дуулгав. Товчхондоо ОУВС-гийн мөнгийг үрэхийн тулд монголчууд бүсээ чангалах шаардлагатай болов.
    Харин ОУВС-ын шаардлага, Засгийн газар, Сангийн сайдын үг НИТХ-ын дарга Ц.Сандуйд хамаагүй бололтой. Монгол Улсын эдийн засаг хүнд хэцүү байдалд орж, төрийн бодлого шийдвэр бүхнээ барьцаанд тавин байж, зээл авч байхад хотын удирдлага арай л үрэлгэн биш үү. Нийслэл тусдаа вант улс болчихоогүй. Төсөв нь хэмнээд ч урдах хойдохдоо хүрэхгүй байгааг хотын дарга уулзалт бүрт ярьж явсан. Гэтэл хурлын дарга арай л гамгүй заржээ.
    Төсвийн мөнгийг үргүй зарж, сонинд зургаа хэвлүүлж байхынхаа оронд гэр бүлийнхээ оффшор дансыг тайлбарлавал яасан юм бэ, Ц.Сандуй дарга аа. Газрын хууль наймаатай холбоотой байж болзошгүй хэмээн хардагдсан энэ оффшор данс таньтай нэр холбогдох нь цаг хугацааны л асуудал юм биш үү.
  • Фото: Миланы загварын долоо хоног
    2017 оны 2 сарын 24
    Фото: Миланы загварын долоо хоног
  • Б.Пүрэвдорж оффшортой холбогдох тогтоолын төсөл санаачлан өргөн мэдүүллээ
    2017 оны 2 сарын 24
    УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнөөдөр /2017.02.24/ УИХ-ын дарга М.Энхболдод Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн мэдүүлээ.
  • Газрын тос тээвэрлэдэг машинд мах нууж, хилээр гаргах гэж байсныг илрүүлжээ
    2017 оны 2 сарын 24
    Газрын тос тээвэрлэдэг машинд мах нууж, хилээр гаргах гэж байсныг илрүүлжээ
  • Зам тээврийн ослын улмаас есөн хүн хүнд, хөнгөн гэмтжээ
    2017 оны 2 сарын 24
    Зам тээврийн ослын улмаас есөн хүн хүнд, хөнгөн гэмтжээ
  • Дээвэр дээрээс унасан хөлдүү цас хүүгийн аминд хүрчээ
    2017 оны 2 сарын 24
    Энэ эмгэнэлт явдал Томск хотод болжээ. Сургуулийн насны гурван хүү гаражийн гадаа тоглож байгаад нэг нь дээвэр рүү авирчээ.
  • Гэр хорооллын худагуудын ажиллах цагийн хуваарь
    2017 оны 2 сарын 24
    Ус сувгийн удирдах газрын ус түгээх байрнууд сар шинийн баярын өдрүүдэд дараах цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Улаанбаатар хотын Гэр хорооллын “ухаалаг худаг”-аар үйлчлүүлдэг иргэн усны картаа зөвхөн ХААН БАНК-ны 5753844044 тоот дансанд мөнгөө тушаана гэдгийг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.
  • Орон нутгийн замд хурд хэмжигч байрлуулна
    2017 оны 2 сарын 24
    Замын цагдаагийн алба, Гэмтэл согог судлалын үндэсний төв, нийслэлийн Онцгой байдлын газар, Түргэн тусламжийн төв хамтран Цагаан сарын баяртай холбоотойгоор баярын өдрүүдэд цагдаагийн алба хаагчид гарч болзошгүй зам,
  • Б.Лхагвасүрэн: Мөнх тэнгэрийн зарлигт хүн бүхэнд баярлалаа
    2017 оны 2 сарын 24
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар цолыг гурван хүнд олголоо. Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын дөрвөн мянгат малчин Г.Сампил, Гацуурт компанийн Ерөнхий захирал Л.Чинбат нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээснийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гардуулан өглөө.
  • Төрийн их золголт 08:00 цагт эхэлнэ
    2017 оны 2 сарын 24
    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн шинийн 1-ний өглөө 08:00 цагт Төрийн их золголтыг эхлүүлэхээр болжээ.
  • Г.Золбоот МУГЖ боллоо
    2017 оны 2 сарын 24
    Г.Золбоот МУГЖ боллоо
  • Диана гүнжийн өмсч байсан даашинзуудыг үзэсгэлэнд тавина
    2017 оны 2 сарын 24
    Диана гүнжийн өмсч байсан даашинзуудыг үзэсгэлэнд тавихаар болжээ. Их Британийн хатан хааны гэр бүлийнхэнд ойр байдаг нэгэн буяны байгууллага Дианагийн 25 даашинзыг Кенсингтоны ордонд өнөөдөр нээлтээ хийх үзэсгэлэнд тавих ажээ. Энэ ордонд Диана гүнж олон жил амьдарч байсан юм.
  • Монгол-Японы дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байна
    2017 оны 2 сарын 24
    Монгол Улс, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойн арга хэмжээний нээлт энэ сарын 10-нд болж гэрэл зургийн үзэсгэлэнг Гадаад харилцааны яаманд зохион байгуулж, баярын захидал солилцсон юм.

    Тус улстай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд манай Засгийн газар өмнөх ойн арга хэмжээнүүдийн жишгээр чухал ач холбогдол өгч, жилийн турш ёслол төгөлдөр тэмдэглэх аж. Энэ хүрээнд ойн арга хэмжээг зохион байгуулах хороог Засгийн газрын 184 дүгээр тогтоолоор Гадаад харилцааны сайдаар ахлуулан байгуулж, арга хэмжээний төлөвлөгөө батлан ажиллаж байна.

    Зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнд УИХ дахь Монгол, Японы найрамдлын бүлэг, Гадаад харилцааны яам, Сангийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, МҮОНРТ, Монгол, Японы найрамдал, хамтын ажиллагааны нийгэмлэгүүд зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл багтжээ.

    Ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд 2017 онд хоёр орны хууль тогтоох дээд байгууллагын удирдлагыг харилцан айлчлуулах, Монгол, Японы харилцааны түүхэн хөгжлийг харуулсан баримтат кино, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, товхимол гаргах зэрэг ажил хийхээр төлөвлөжээ. Мөн Япон улсад Монгол хувцасны шоу, Монголын ноолууран бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, Морин хуурын чуулгын тоглолт, Монгол Улсад Японы “Комаки балет”-ын тоглолт, “Икэбана шоу” зэрэг урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулах, хүүхэд залуучуудын дунд Япон орны тухай уран илтгэл, зохион бичлэг, дууны уралдаан зохион байгуулах зэрэг нийт 45 арга хэмжээг хэрэгжүүлэх юм байна.
4530 4531 4532 4533 4534 4535 4536
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
    4 мин
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    11 мин
  • ЕБ-ын 45 дугаар сургуулийн урд “Өглөөний цайны үйлчилгээтэй гудамж” зориулалтаар 9 ширхэг зөөврийн путикийг байрлуулсан
    1 цаг 2 мин
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
    1 цаг 14 мин
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд гамшиг, ослын 106 удаагийн дуудлагаар иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа
    1 цаг 47 мин
  • АНУ онц аюултай хэмээн дүгнэсэн таван цагаачийг Эсватини улс руу албадан буцаав
    2 цаг 2 мин
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
    2 цаг 21 мин
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
    2 цаг 57 мин
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
    3 цаг 0 мин
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
    3 цаг 9 мин
  • Бүгд Найрамдах Киргиз Улсад бакалавр, магистрын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа
    4 цаг 59 мин
  • Баян-Өлгий аймгийг зорьж буй иргэдийн анхааралд...
    5 цаг 8 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсад төрийн айлчлал хийнэ
    5 цаг 17 мин
  • Ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно
    5 цаг 20 мин
  • СЯНЬБИ-гийн ТҮҮХ БИЧЛЭГ БАЯЖИХ НЬ
    18 цаг 6 мин
  • Бүгд найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын сайд албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    Өчигдөр 12 цаг 02 мин
  • Бөхийн өргөөний уулзвараас Натур хүртэлх замыг нээлээ
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргиз улсад төрийн айлчлал хийнэ
    Өчигдөр 11 цаг 54 мин
  • Улаанбаатарт 31 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 51 мин
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
    Уржигдар 14 цаг 00 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Наадам: Манлай уяач, УИХ-ын гишүүн З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
  • Яруу найрагчдын НААДАМ гоёсон шүлгүүд
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ихэнх гол мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
24 баримт
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК