зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24VS24: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн анхны “өрсөлдөөн”

2017-5-08
0
ЖИРГЭХ

Парламентад суудалтай намууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулаад буй. Ардчилсан намаас Х.Баттулга, Монгол Ардын намаас М.Энхболд нэр дэвших бол МАХН-аас Н.Энхбаярын нэр дэвшүүлэхээр болсон. Харин эдгээр хүмүүсийг батламжлах эсэхийг СЕХ энэ сарын 17-ны дотор шийдэх учиртай. Тэгвэл намуудын нэр дэвшигчдийн хэлсэн үгийг 24 VS 24 буландаа онцолж байна.

 

Х.Баттулга: Би ялвал монгол ялна

 

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших эрхээ өнөөдөр албан ёсоор баталгаажуулсан Х.Баттулгын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

Журмын нөхөд өө, эрхэм төлөөлөгчид өө

 

Юуны өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигчийг тодруулах бүх гишүүдийн санал асуулгад оролцон, надад итгэл үзүүлсэн журмын нөхдөдөө талархлаа илэрхийлье.

 

Ардчилсан Намын шинэчлэлийг амьдралд хэрэгжүүлж, гишүүдийн оролцоотой нам болон хувирах бүтээлч үйл явцыг эхлүүлж, удирдаж буй намын дарга С.Эрдэнэ болон намын удирдлагын багийн гишүүдэд мөн баярласан талархсанаа хэлье.

 

Ардчилсан нам өөрчлөгдөх, шинэчлэгдэх явц эргэлт буцалтгүй эрчээ авч өдрөөс өдөрт бодлогын нам, гишүүдээ сонсдог, оролцуулдаг, олонхийн шийдэлтэй нам болж байгаа нь Монголын улс төрийн тавцанд Ардчилсан Намын торойн ялгарч буй гол ялгаа, давуу тал гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна. Цаашид ч шинэчлэл улам бүр эрчимжиж Ардчилсан Нам хүчирхэгжих болно.

 

Монголчууд, Монгол Улс түүхэн эргэлтийн цаг үе дээр ирээд байгаа хариуцлагатай мөчид Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болох гэж байна. Эргэлтийн цаг үе гэдэгт би юуг хэлэх гэж байна гэхээр төрийн бүх шатны удирдлага, засаглал, нэг намын хараа хяналтад бүхлээрээ орж, ард түмний эрх ашиг хөсөрдөж, эрх баригчид сонгуулиар санал авсан сайхан, сайхан амлалтуудаасаа бөөн бөөнөөр буцаж эхэллээ. УИХ дахь хэт олон суудалдаа эрдсэн МАН сонгогчдын санаа бодол, дуу хоолойг үл тоон хүч түрэх, дарангуйлах, тулгах замаар бодлогоо тулган шийдвэрээ гаргаж байна. Тэд хэдий олонхи ч гэлээ эв нэгдэлгүй, гаргасан шийдвэртээ туйлбаргүй цаг үргэлж эргэж буцаж байгаа нь эдийн засгийг туйлдуулж, царцанги байдалд оруулж байна. Үүнийг дагаад  иргэдийн амьжиргаа ч царцаж, хөшиж байна. Сонгуульд ялж, Засгийн эрх авсан цагаасаа хойш МАН-аас тууштайгаар нэг мөр шийдсэн нэг ч асуудал одоогоор алга. Хамгийн сүүлд ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдах эсэхээ хүртэл гурвантаа ухарч, няцаж байж эцэст нь Үндэстэн дамнасан корпорацын ашиг сонирхолд бүрэн бууж өгсөн байдлаар шийдэхийг та бид харлаа, үзлээ, сонслоо.

 

МАН бол цөөнхийн эрх ашгийг эрхэмлэгч, олигархуудыг тэжээн тэтгэгч нам гэдгээ өнгөрсөн хугацаанд бүрэн харуулсан. Тэд ядарсан иргэддээ ачааны хүндийг үүрүүлж долоон төрлийн татвар нэмж дарамтлах хэрнээ Чингис бондоос асар их хэмжээгээр нь зээл авчхаад эргэж төлөх талаар бодох ч үгүй суугаа гишүүддээ юу ч хэлж чадахгүй байна. Уг тэднээс эргэн төлөлтийн мөнгийг нь авчихад л татвар нэмснээс гурав дахин их орлого олох байлаа. Энэ мэтчилэн сонгуулийн амлалтаа мартаж, сонгогчдоо дарамтлах нь цаашид улам бүр хараа хяналтгүй даамжирч, засч залруулж болшгүй хэмжээнд хүрэх, дарангуйлал руу гулсан орох урьдач нөхцөлүүд хэдийнээ бүрджээ. МАН-ын бодлого шийдвэр жирийн гишүүддээ хүртээлгүй байна. Тэд хэдхэн хүний хүрээнд асуудлыг ярьж, тэдний шийдвэрийг гишүүддээ, хамтын удирдлагын байгууллагадаа тулган хүлээлгэх замаар шийдвэрээ гаргаж байгаа нь улам бүр тодорхой болсоор байна. 

 

Хамгийн гол аюул нь эдийн засаг нэг улсаас хараат болох нөхцөлийг эрх баригчид сэм сэмээр хэрэгжүүлж, монголын эдийн засгийг олон улсаас бүрэн таслаж дөнгөлөө. Та бид өдөр бүхэн өмнөд хөршийн эдийн засаг, худалдаа бизнесийн давамгайлал, түрэлтийн мэдээг уншиж байна. Хятадуудыг визгүй нэвтрүүлдэг болгоё, давхар иргэншил олгоё, сая саяар нь авчиръя гэх уриалгууд төрийн дээд түвшнээс ил тод сонсогдох болжээ. 1990 онд Монголын ардчилагчдын амь бие үл хайрлан тэмцэж, сэргээсэн тусгаар тогтнол бүдэгрэх, алдагдаж болзошгүй нөхцөл байдал руу эрх баригчид өдрөөс өдөрт түлхэж байна. Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж УИХ-ын чуулганы индэр дээрээс нэгэн ноцтой, монгол хүн бүр тунгаан бодох ёстой үгийг хэллээ. УИХ дахь МАН-ын бүлгээс санаачлан хэлэлцэгдэж байгаа Хөрөнгө оруулалтын банкны тухай хуульд гадаадын банк Монголд орж ирэн энэ хуулиар дамжуулан Монгол улсыг орд газар, баялагтай нь "барьцаалах" эрхийг олж авах нөхцлийг хангах гэж байгаа юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хуулийн энэ заалт нь томоохон хэмжээний зээл авсан иргэд, аж ахуйн нэгж авсан зээлээ төлж чадахгүй тохиолдолд барьцаалсан лицензүүд нь хураагдаж, улмаар цааш дамжин зарагдаж, Монгол улсын газар нутгийн бүрэн бүтэн байдал алдагдах аюул тулгараад байгааг УИХ-ын гишүүдэд сануулаад “Монголын талаар гадныхан эртнээс хүн нь чухал биш, газар нь чухал” гэсэн бодлого баримталж ирсэн гэдгийг анхааруулсан билээ. Би энэ асуудал дээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой санал нэг байна. Ардын намын санаачилсан хуулиас гадны банк Монголын газар нутгийг барьцаалахтай холбоотой зүйл заалтыг хасах ёстой. Энэ бол монгол хүний ухаан санаанд буухгүй зүйл. Монгол хүнээс гармааргүй энэ мэт зүй бус санаачилга ахин хэд ч гарахыг бид хэлж мэдэхгүй, тийм учраас сонор сэрэмжтэй байх нь юунаас ч чухал болоод байна.

 

Ардчилсан хувьсгалын нэгэн том ололт нь Монгол улс хойд хөршийнхөө дагуул улс байх аа  больж, Тусгаар тогтносон, бүрэн эрхт улс гэдгээ жинхэнэ утгаар нь тунхагласан явдал байсан.

 

Тэгвэл өнөөдөр олон улсын шинжээчид, судлаачид нэгэн дуугаар Монголыг өмнөд хөршийн эдийн засгийн хяналтад бүрэн орсон хэмээн дүгнэх боллоо. Бид Тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа хадгалах уу, алдах уу гэдэг зарчмын сонголтын өмнө тулж иржээ. Би коммунистуудын харлуулан харуулах гэж хичээдэг шиг Хятадыг үзэн ядагч биш ээ. Би хятадын урт түүх, баялаг соёл, уламжлалыг хүндэтгэдэг, Хятадын ард түмний ажилч хичээнгүй, хөдөлмөрч чанарыг хүндэлдэг. Гэхдээ бизнес эрхэлж байсан хүний хувьд аливаа худалдаа, эдийн засгийн харилцаа хоёр талдаа хоёуланд нь ашигтай тусч байж, урт удаан тогтвортой хамтын ажиллагаа, итгэлцэл бий болдгийг хатуу ойлгосон. Би монгол улсад гаднаас ямар нэг ачлал үзүүлэх, тусламжийн гар сунгах, халамжлахыг хүсэх, шаардахын эсрэг байдаг. Харилцан ашигтай худалдаа, хамтын ажиллагааны төлөө бат зогсдог. Монголтой урт хугацааны, итгэлцэл төгс хамтын ажиллагаа явуулах нь тун энгийн, маш амархан. Монголоос дан ганц түүхий эд бус бэлэн бүтээгдэхүүн худалдаж ав, монгол хүнийг ажилтай байлгахад тусла. Ердөө л энэ. Хамаг дэлхийн шударга улстай Хамтран нэгдсэн эгнээг бэхжүүлж гэх төрийн дууллын үг бол бидний зарчим. Бид эрх тэгш, шударга харилцааг л эрхэмлэнэ. Үүнийг ойлгож, энэ нөхцлийг хангах хэнтэй ч болов монголчууд хамтран ажиллах, хөрөнгө оруулалтыг нь дэмжих, ажиллах нөхцөлийг бүх талаар хангахад бэлэн байдаг. Би үүнийг бодит хэрэг болгох, энэ зарчмыг Төрийн үйл хэрэгт хэм хэмжээ болгохын төлөө Ерөнхийлөгчид нэр дэвшин өрсөлдөх гэж байна.

 

Монголын эрх ашиг, монголчуудын сайн сайхан амьдрах хүсэл эрмэлзэл бол миний чигийг заагч, замыг гэрэлтүүлэгч эрхэм дээд хүч юм.

 

Монгол газар шороон дээр монгол хүн цээж дүүрэн амьсгалж, толгой өндөр, нүүр баатар, элбэг хангалуун амьдарч, ажиллах тэр цагийг наашлуулахын төлөө би чадах бүхнээ хийх гэж улс төрд орсон. Шийдвэрлэх цаг мөч тулж ирлээ. Би бие сэтгэлээрээ бэлэн байна. Хүч тэнцвэргүй тулаан биднийг хүлээж байгаа. Эрх баригчид төрийн санхүү, хүн хүчний нөөц, давуу талаар түрээ барин, цахим луйвар, олигархиудын мөнгөн дэмжлэгт дулдуйдсан байдлаар сонгуульд оролцох гэж байгаагаа бодитоор үзүүлэн бардамнахыг саяхан хийсэн ТВ шоунаас нь олон бүгдээр харлаа, ойлгож мэдэрлээ. Ардын нам олигархи бүлэглэл, гаднаас хамааралтай бизнесийнхэнд найдаж байгаа бол би монголчууддаа, эгэл жирийн ард түмэн, сонгогчдодоо найдаж байна. Мөнгө дийлэх үү, монголчууд дийлэх үү гэдгийг одоо цөмөөрөө үзэцгээе. Би “шийдвэрлэх тулаанд” та бүхэнтэйгээ ороход бэлэн. Бид хамтдаа ялна аа. Хамтын хүч ямагт амжилтад хүргэдгийг миний туршлага нотолно. Мөнгө бүх зүйлийг шийддэггүйг миний сэтгэл мэднэ. Хариуцлага, сахилга бат бол ялалтын зам мөр мөн.

 

Би журмын нөхөдтэйгөө хамтран боловсруулсан мөрийн хөтөлбөр - Тав дахь Ерөнхийлөгчийн эрмэлзэх таван зүйлийг бүрэн хэрэгжүүлсэн дүнтэйгээр сонгуульт хугацаагаа дуусгахыг хичээн эрмэлзэх болно.

 

Миний эрмэлзэж буй зүйлс бол монголчуудын чин эрмэлзэл. Монголын эх орончдын эртнээс нааш эрмэлзэж ирсэн тэр зүйлсийг би удирдлагаа болгон ажиллах болно. Үе үеийн эх орончид  “...төр юугаан дахин шинэчлэн босгож, тасарсныг залгаж, хэмхэрснийг эвлэрүүлэн нийлүүлэхийг эрмэлзэн” “ард олны эрхийг мандуулж, эрдэм боловсролыг хөгжүүлэн, нийтээр тэгш жаргах, улс үндсээрээ дэвшин хөгжих төрийг босгох”-ыг чармайн зүтгэж ирснийг би үргэлжлүүлэхээ, хэрэгжүүлэхээ амлая. Би бурууд хатуу, зөвд зөөлөн байж, эх орон ард түмнийхээ төлөө хариуцлагыг тооцсон шиг тооцдог, гавьяаг шагнасан шиг шагнадаг, сахилга батыг чанд сахиж, хуулийг мөрдлөг болгодог Ерөнхийлөгч байхыг хичээн эрмэлзэх болно.

 

Би монгол хүний сайн сайхны төлөө, Монгол улс мандан бадрахын төлөө бүхнээ зориулахаа андгайлъя. Би ялвал монгол ялна. Бие бөх бол сэтгэл бөх. Бид хамтдаа чадна аа. Дээдсийн хийморь, сүлд биднийг ивээнэ. Гадны гар хөл биш, цөөн тооны олигархиудын найдлага биш Ард түмэн, монголчууд ялсан сонголт байгаасай. Монголчууд нийтээр тэгш жаргах цаг ирнэ ээ. Монголчууд ялна аа.

 

М.Энхболд: Өнөөдрөөр биш, маргаашаар амьсгалцгаая

 

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвших эрхээ албан ёсоор баталгаажуулсан М.Энхболдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

Бидний Монголчууд сэрэн мандах болтугай. Сайн үйлс дэгжин дэлгэрэх болтугай. Эрх чөлөө, тусгаар тогтнолоо бататгах шийдвэрлэх чухал сорилтонд хамтдаа ялъя.

 

Намын Бага хурлын хүндэт гишүүд ээ, Эрхэм журмын анд нөхөд өө,

 

Юуны өмнө Та бүхэндээ чин сэтгэлийн угаас талархаж буйгаа илэрхийлье.

 

Эх оронч, эрэлхэг зоригт өвөг дээдсийн минь үүсгэн байгуулсан Монгол Ардын Намынхаа дэрвэн намирах туганд, Монголын төлөө гэсэн нэгэн үзүүрт сэтгэлээр гар гараасаа барьж, зүтгэн тэмцэж яваа намынхаа мянга мянган гишүүдийн гэгээн өлмийд гүнээ хүндэтгэл үзүүлж байгааг минь хүлээн авна уу

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд намайг дэвшүүлсэн энэ үйл явдлыг би АСАР ИХ ИТГЭЛ, ӨНДӨР ХАРИУЦЛАГА гэж гүнээ ухамсарлан, хүлээж авч байна. Сая энд сууж байхдаа үүрэг, даалгаврын асар том ачаа мөрөн дээр бууж ирэхийг ихээхэн тод мэдэрлээ.

 

Би Монгол Ардын Нам хэмээх өндөр босготой, өлзийт голомттой их айлд, энэрэл түшгийн уул мэт өнөр бүлийн дунд өсөж торниж, өдий зэрэгт хүрсэн хүн. Төрийн байгууллагын жирийн албан хаагчаас Их хотын захират, Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, хууль тогтоох дээд байгууллага Парламентын спикер хүртэлх миний амьдралын 10 гаруй жилийн өгсүүр замын улаач, хөтөч нь та нар минь, Нам маань байсан. Ерэн зургаан жилийн бахархалт түүхтэй, улс үндэстнийхээ тусгаар тогтнол, сэргэн мандалт, хөгжил дэвшлийн манлайлах түүчээ, зүтгэх зүтгүүр нь болсоор ирсэн энэ том намыг удирдах хувь заяа надад хоёронтаа тохиолоо. Өөрт байгаа чадлын хэрээр, хоёргүй сэтгэлээр хичээн зүтгэсээр өнөөг хүрсэн. Энэ хугацаанд хүрсэн үр дүн, амжилт ялалт бүхэн Та бидний хамтын бүтээл билээ.

 

Наян нэгэн уньтай, наранд өргөсөн тоонотой монгол гэрийг ганц хүн барьж чадахгүй. Түүний нэгэн адил бид намынхаа энэ цаг үеийн түүхийг хамтдаа бүтээж явна аа.  Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд намаа төлөөлөн нэр дэвших эрхийг Та бүхэн надад оноолоо. Миний амьдрал, намтар түүхэнд бас нэгэн ховор гайхалтай үйл явдал ийнхүү тохиож байна. Өнөөдрийг хүртэл надад “Заавал Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ” гэсэн улайрсан бодол, хатуу зорилго байгаагүй, үнэнийг хэлье. 

 

Энэ сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвших боломжтой хүмүүсийн нэг нь л би байсан байх. Сонгуулийн амаргүй сунгаанд шандас цуцахааргүй, барианд баараагүй түрүүлээд ирэх чансаатай улстөрчид манай намд цөөнгүй бий.

 

Гэсэн ч тэдгээр хүмүүс болон намын хамт олон надад итгэл, батламжаа өвөртлүүллээ. Энэ шийдвэр нь ардаараа овоглосон намынхаа эгнзэнд 30 шахам жил тууштай зүтгэсэн зүтгэл, төр засгийн өндөр нэр хүндтэй албуудыг цөөнгүй жил хашсан туршлага, яг энэ түүхэн үед намаа тэргүүлж байгааг минь хүндэтгэсэн хэрэг буй за хэмээн сүслэн хүлээж авч байна.

 

Та нарынхаа энэ их хүндлэл, найдварыг хөсөрдүүлэхгүйн төлөө бүхий л боломжоо шавхан зүтгэх болно.  Надтай хамт та нар минь бас намын мянга мянган гишүүд дэмжигчид байгаа болохоор халшрах зүйл байхгүй ээ.

 

Та бүхэн надад итгэсэн шиг, Та нартаа би итгэж байна. Хамтын ялалт бидэнд ирнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

 

Эрхэм нөхөд өө,

 

Улс орон, ард иргэдийн маань амьдрал тааруухан байна. Хэн ийм болгосон, юу тиймд хүргэсэн талаар олныг ярьж, хойшоо харахыг би хүсэхгүй байна. Бид одоо зөвхөн урагшаа харах ёстой. Эрмэлзэл тэмүүллийн хүрэх цэг хол, эсвэл төвөгтэй байж болно. Гэхдээ өнөөдрийн итгэл үгүйгээр түүнд хүрч чадахгүй. Тиймээс иргэдийнхээ сэтгэлд итгэлийн гал асаах нь юу юунаас чухал байна. Бидэнд, надад хэрвээ буруу бий бол түүнээ засъя. Зөв бас байгаа бол түүнээ баталгаажуулъя. Илүү олшруулж, өсгөн үржүүлье. Ингэж чадвал бидний ирээдүйн зам илүү тодорхой, шулуун дардан болно. Ийм итгэлийг иргэддээ бэлэглэхийн тулд том зорилго тавьж, түүндээ хүрэхийн төлөө зогсоо чөлөөгүй ажиллах цаг иржээ. Тиймийн тулд өнөөдрөөр биш, маргаашаар амьсгалцгаая.

 

Монгол асар их баялагтай. Өргөн дэлгэр нутаг дэвсгэртэй. Цөөхөн хэрнээ гайхалтай оюунлиг, авьяаслагард түмэнтэй. Монголыг хөгжлийн асар их ирээдүй хүлээж байна гэж гаднынхан хэлэлцдэг. Бид ч өөрсдөө ингэж ярьдаг. Тэгэхээр тэр ирээдүй рүүгээ Монголчууд нийтээрээ тэмүүлье. Бид нэг буурин дээрээ мэтгэлцэж, маргалдсаар хэтэрхий уджээ. Тиймээс одоо нэгдмэл байр суурьтайгаар урагшлан зүтгэх цаг болсон.

 

Болохгүй бүтэхгүй, буруу хазгай бүхнээ буурин дээрээ орхиод урагшилцгаая. Энэ тэмүүлэл хөгжил дэвшил тийш, сайн сайхан амьдралыг зорих их нүүдэл байх болно гэдэгт эргэлзэхгүй байна. Монголчууд нэг зорилго, нэгдмэл эвтэй байсан цагтаа л хүчирхэг байсан. Энэ цаг үе биднээс зөвшилцөл ойлголцлыг, эв нэгдлийг, улс гэрийнхээ дотор үймж бужигнахгүй, тогтвортой тохинуун байхыг шаардаж байна. Ингэж чадвал бид ирээдүйн сайн сайханд түүртэх юмгүй хүрнэ.

 

Би эрдэм ухааны далай өтгөс буурлууд, энэ үеийн түүхийг бүтээж яваа дунд үеийнхэн, ирээдүй маргаашийг дархлах бадрангуй залуусынхаа аль алинд бүрэн итгэж байна.

 

Тиймээс ИТГЭЛ, ЯЛАЛТ, ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ ЭВЛЭЖ ЗҮТГЭЦГЭЭЕ.

 

Монгол Улс минь мандан бадрах болтугай. Монгол Ардын Намын түүх шинэ ялалтын мөрүүдээр тэтгэгдэх болтугай.

 

Анхаарал тавьсанд баярлалаа.

 

Б.Энхжин

0
ЖИРГЭХ
Санал болгох
24VS24: Татвар нэмэх нь буруу, татварын нэмэгдэл иргэдэд нөлөөлөхгүй
24VS24: Дархан аварга Г.Өсөхбаярын эхнэр Б.Нарантуяагаас уучлалт гуй
24VS24: МАХН-ыг санаатайгаар хагалган бутаргаж байна, гишүүдийнхээ үгийг сонсохгүй байна
24VS24: Б.Хурц, Ж.Батзандан нарын зөрүүтэй өчгийг хэн дэнслэх вэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (84)

  • DR. ADITYA (129.205.113.185)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 03 сарын 14 | Хариулах
  • DR. ADITYA (129.205.113.185)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (183.81.171.134)
    гадаадад зуун мянга гаруй хүн байгаа ч сонгуульд саналаа өгөх нь долоон мянга бол тэд гадна хүн болчихжээ тэгээд эх орноо муулаад байгаа сонин та нар монголд ирээд хэрэггүй шүү
    2017 оны 06 сарын 13 | Хариулах
  • Зочин (185.64.197.233)
    Elbegee hulgaich hartai temsehgui bga ninyu heleed bn
    2017 оны 05 сарын 18 | Хариулах
  • Зочин (185.64.197.233)
    Songulid ner debshsen heden huniig haraad shudarga aar helehed M.Enhbold bol ner hund taaruu um , Battulga bol kompanin ajilchdaa ogt boddogui hun kompaniin tukuu tsag nargui zutgsen humus ni ubduhuur hog deer hayadag Ganbaatar ni hamaagui shudarga ,olontoi hun erunhikogch bolj baij ene buh buruu muu muuhaig zasah uriatai ,getel shudarga huniig shudraga bus Saihanbileg ,Bayartsogt metiin lyibarchid aas ehkeed uzehgui bh ni todorhoi
    2017 оны 05 сарын 18 | Хариулах
  • 5112 (202.55.191.130)
    Х.БАТТУЛГА МОНГОЛЧУУДДАА ХАНДАЖ ХЭЛЖ, ХАРИН М.ЭНХБОЛД ЗӨВХӨН МАН-ДАА Л ХАНДАЖ ХЭЛЖ. ЯЛГАА БАЙГАА БИЗ??? ТЭГЭХЭЭР ОЙЛГОМЖТОЙ...Х.БАТТУЛГАА Л СОНГОЁ
    2017 оны 05 сарын 16 | Хариулах
  • Монгол хүн (202.126.89.209)
    Улаанбаатар хотыг минь самарсан энэ Энхболд улс МОНГОЛ-г минь самараад дуусах байхдөө
    2017 оны 05 сарын 10 | Хариулах
    • Зочин
      Ходооний хоосон мантуу чи Улаанбаатар хотын талаар юугаа мэдэж чалчиж байгаа юм. Шулс нусаа зов зохистой хаяж сурчихаад юм сараач
      2017 оны 05 сарын 10
  • зочин (103.87.255.66)
    Баттулга монголын төлөө амиа өгч чаднаааа энхболд чоижоотойгооо зайгаа тавьж өгөөөө
    2017 оны 05 сарын 09 | Хариулах
    • Зочин
      Хятадад 500 мянган доллар буюу дээш мөнгө хахууль юм уу хаулгайгаар улсаас авсан бол шууд цаазаар авхуулдаг байхад Монголд 740 саяын долларын хулгайч Ерөнхийлөгч болдог
      2017 оны 05 сарын 09
  • Хнз (99.100.111.145)
    Энхбаярын хэлдэг үгээр өмнөх миний алдааг сөхөөд яахав цааших ах болоё гэж балагаа хаахыг бодож байна.Газрын авилагачийг явахгүй.
    2017 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.212.119.35)
    unuuduruur bish margaashaar amisgalay gedeg chin burhan bagshiin odoo tsagtaa bai gedgees uur uu?
    2017 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.70.41.102)
    Баттулга минь нэг юмыг дутуу ойлгосон байна. Чи ерөнхийлөгчид үзхээр намаасаа .Элбэгдорж чамайг өрсөлдүүлэхгүй шүү дээ сурталчилгаа хийлгэж хэдэн төгрөгийг чинь баруулж байгаад АТГ, Шүүхд үүрэг өгөөд нэрийг чинь татуулна Иймд Б хувилбар сонгох хэрэгтэй шүү
    2017 оны 05 сарын 09 | Хариулах
    • Зочин
      үлгэр зохиогоод шачих юмаа
      2017 оны 05 сарын 09
  • Зочин (202.179.31.47)
    Enhbold darga ch 1 000 000 hun aidardardag hot-g gishgeh gazargui shaham bolgoson, Ulaanbaatar hot Utaanbaatar hot bolson doo!!! Ene bol FAKT!!!!!!!!!!!!!!!!! Alsiin haraagui hun gej bodoj bn. Enhbayar eronhiilogch, Enkhbold eronhii said baihad Mongol Ulsiin gazar shoroonii 15-30 ni uul uurhain ohseoon gej Elbegdorj songuuliin uyer medegdej baiv. Battulga devchigchiin huvi gem buruutaig ni shuuh togtoogui. Hamagiin suuld helehed NAM-uud mash muu bn. Uls toriin namuud eh oronoo geh setgel baihgui bn. Eronhiilogch Elbegdoorj muu ajillaj bn.
    2017 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зочин (67.111.249.66)
    Хятадад 500 мянган доллар буюу дээш мөнгө хахууль юм уу хаулгайгаар улсаас авсан бол шууд цаазаар авхуулдаг байхад Монголд 740 саяын долларын хулгайч Ерөнхийлөгч болдог
    2017 оны 05 сарын 09 | Хариулах
  • Би (202.126.91.155)
    М.Энхболд дандаа төрийн ажил хийсэн байж яаж баяжсан байхав. Бодьё. Төрийн ажилтны цалин бага, тийм байтал 336 сая төгрөгийн хадгаламжтай, өч төчнөөн мал хуйтай. Миеэгомбо гуай яахав, 1990-ээд оны үед Чех элчингийн хойно нэг байшин барьсаан. Тэр үед хүмүүс их гайхаж л байсан. Харин хүү нь тийм хур хөрөнгөтэй байсан гэж үү. Соц үед том албан тушаалтнууд 3 өрөө байр, за олдвол нэг Москвич машинаас өөр өмч гэхээр л байсан. Харин Женко 1990-ээд оноос сайн муу бүхнийг туулж амьдралын хар ухаанаар, тухайн үеийн өмч хувьчлалын мулгуу бодлогыг овжин ашигласан хүн л гэж боддог. Юун болохгүй байгаа юм бэ. Баттулгыг дэмжинээ.
    2017 оны 05 сарын 08 | Хариулах
    • Зочин
      Баттулга улаан цайм баираар хахуульдаж гарч ирлээ. Партизанууд нь Баттулгадаа 740 саяыг хулгайлах боломж ологсон болхоор одоо Баттулга дахиад тийм хэмжээний мөнгө улсаас хулгайлж АНы бузарууддаа тарааж өгөх нь..
      2017 оны 05 сарын 08
  • Зочин (67.111.249.66)
    Хэлээгуй юу АН д хамгийн том хулгайч хамгийн том ялтан хагийн том балиустай нь дарга болдог гэж. АН шилдэг хулгайчаа сойсон байна оо. Путины голог Орос авгай хоер сонгодвол Монгол С Эрдэнэ Зика гэсэн ялтан гэмт итгээдуудийн гарт орлоо л гэсэн уг..
    2017 оны 05 сарын 08 | Хариулах
    • Зочин
      Яаг үнэн, Баттулга улаан цайм баираар хахуульдаж гарч ирлээ. Партизанууд нь Баттулгадаа 740 саяыг хулгайлах боломж ологсон болхоор одоо Баттулга дахиад тийм хэмжээний мөнгө улсаас хулгайлж АНы бузарууддаа тарааж өгөх нь...
      2017 оны 05 сарын 08
  • Зочин (67.111.249.66)
    Хэлээгуй юу АН д хамгийн том хулгайч хамгийн том ялтан хагийн том балиустай нь дарга болдог гэж. АН шилдэг хулгайчаа сойсон байна оо. Путины голог Орос авгай хоер сонгодвол Монгол С Эрдэнэ Зика гэсэн ялтан гэмт итгээдуудийн гарт орлоо л гэсэн уг..
    2017 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (67.111.249.66)
    Хэлээгуй юу АН д хамгийн том хулгайч хамгийн том ялтан хагийн том балиустай нь дарга болдог гэж. АН шилдэг хулгайчаа сойсон байна оо. Путины голог Орос авгай хоер сонгодвол Монгол С Эрдэнэ Зика гэсэн ялтан гэмт итгээдуудийн гарт орлоо л гэсэн уг..
    2017 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (122.201.31.142)
    YAJ CH BODSON GAZRIIN NAIMAACHIN HYALAR NOVSH BISH SHUU!!! ERGUU MAL BISH L BOL ZUV HUNEE SONGOJ GARGA!!!!
    2017 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.229.123.8)
    Мие гиин бандъ сонгуугулд ялбал тэтгэвэриин насииг 10 жйлээр нэмж мэднэ шүү ха ха ха
    2017 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.70.37.166)
    hudulmur hiij baisan hynii n demjine.
    2017 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (23.27.245.238)
    Ямар эр хүнийг жинхэнэ Монгол эр хүн гэх вэ гэвэл энэ авьяаслаг Монголчуудын нэг Тунгалагтамирын нөхөр шиг хар цагаан дуугуй л өмнөх ажлаа хийгээд явдаг хүнийг л хэлнэ дээ. Эхнэр бол мэдээж гол дүр. Харин бусдыг хамгийн их харлуулж, өөрөө мандан бадардаг нь женко, энэ яавч жинхэнэ монгол эр хүн бишээ
    2017 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (23.27.245.238)
    АРДЧИЛСАН НАМЫГ ХАМГИЙН ИХ СҮЙТГЭСЭН ХҮН БОЛ НЭР ДЭВШИГЧ, ЕР НЬ ЖЕНКО Ч ГЭЛТГҮЙ БҮГДЭЭРЭЭ Л АН-ЫГ ХЭРХЭН БАЙХГҮЙ БОЛГОХ ВЭ ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧИД БАЙСАН ШҮҮ. ТЭГЭХЭЭР АН-АА ИЙМ ӨРӨВДӨЛТЭЙ БОЛГОСНОО ОВОО Л ӨРТГӨӨР ОЙЛГОХ НЬ ДЭЭ АШГҮЙ.
    2017 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (66.181.165.86)
    Battulga itgej baihaar enhbold ni arai deer bailgui dee
    2017 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (23.27.245.238)
    Миний сонголт энгийн. Би болон миний гэр бүл, бусад хүмүүсийн нэрээр өр тавьж баяжаад, биднээр төлүүлж буй хэнийг ч би сонгохгүй. Уучлаарай!
    2017 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (173.245.66.209)
    Женкод нэг юм онцгойлон захихад тэр шулмаа, бас херогоо тэр байтуйгай Лхавгасүрэн гуайг ч багтаа оруулах хэрэггүй шүү, Наадуул чинь бүх юмыг муухай болгож чаддаг хүмүүс, сонгуулийг ч муухай болгоно...
    2017 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (43.228.131.110)
    Сонгуульд саналаа өгөхгүй ээ. Хоёр хуллайч байна.
    2017 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (23.27.245.73)
    Женкогоос айлгүй үнэнийг хэлж байсан хүн Монголын улс төрд ганцхан шүү. Тэр нь Х.Тэмүүжин.
    2017 оны 05 сарын 08 | Хариулах
    • Зочин
      Нямдорж гээч малаа
      2017 оны 05 сарын 08
  • Зочин (173.245.66.150)
    Бид үнэхээр шилийн сайн эр-ийг шүтэх юм. Хулгай хийчихээд амсуулж л бвал шууд уярна. Хулгай огт падгүй. Хүн төрөлхтөн огт өөр зүгт явсаар
    2017 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (173.245.66.150)
    Бид үнэхээр шилийн сайн эр-ийг шүтэх юм. Хулгай хийчихээд амсуулж л бвал шууд уярна. Хулгай огт падгүй. Хүн төрөлхтөн огт өөр зүгт явсаар
    2017 оны 05 сарын 08 | Хариулах
  • Baatar (66.181.165.86)
    Enhbold darga havi iluu bhoo hiisen buteesen , bedleg chadvar , ajliin turshlaga geed terend iluu ym zunduu bga Hamgiin gol ni ger buliin amidral ni jenkogoos havi iluu ym daaa
    2017 оны 05 сарын 08 | Хариулах
  • zochin (121.88.216.27)
    yneher hulgaich gej bodoj bgaa bol songuuli bitgii og
    2017 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (66.181.165.86)
    Баттулгыг ялна гэж би ерөөсөө бодохгүй бна
    2017 оны 05 сарын 08 | Хариулах
  • zochin (66.181.165.86)
    uneniig helhed AN iin songolt tednii ylagdah shaltgaan ni boloh ym da huurhii
    2017 оны 05 сарын 08 | Хариулах
  • muugii (66.181.165.86)
    battulgaas Enhbold ni havi iluu baih daa
    2017 оны 05 сарын 08 | Хариулах
  • Sochi (139.5.216.240)
    Ja muxus bi are tvmenteigee xamt yalnaa gesen uriatai mongol banxaraa demjinee ard tvmenteigee yalnaa
    2017 оны 05 сарын 08 | Хариулах
  • ХАРИН ЭЭ (202.72.245.207)
    ХЭН НЬ ИХ ШААСАН БЭ ГЭЖ ӨРСӨЛДҮҮЛЭХ ЮМ УУ?
    2017 оны 05 сарын 08 | Хариулах
  • zochin (202.179.31.71)
    enhbayar deer baisandaa ug n
    2017 оны 05 сарын 08 | Хариулах
  • ХЭХЭ (202.5.196.34)
    ХОЁР ХУЛГАЙЧ ГАРЧ ИРЛЭЭ АЛЬ ХУЛГАЙЧИЙГ НЬ СОНГОХ ВЭ АЛЬ НЬ БАГА ХУЛГАЙ ХИЙХ БОЛ ХАХАХА
    2017 оны 05 сарын 08 | Хариулах
  • хар хэрээнүүд (66.181.188.241)
    Энэ хоёроос энхбаяр нь дээрдээ.жор мэддэг эмчээс зовлон мэддэг чавганц дээр дээ.энхбаярыг дэмжихээс өөр сонголт монголчуудад алга.энэ хоёр хар хэрээнүүд адилхан ялгаа байхгүй хоёулаа өнгө зүс царай зан ааш мөс чанар нь адилхаан
    2017 оны 05 сарын 08 | Хариулах
  • МАНАРАА (202.21.108.38)
    Төриин өндөрлөгд зөв харцтаи түмэнии нүдэнд түвшин хүн баих нь билэгдэлтэи тэгээд дээр нь эрлииз урд зүгиин цустаи МИЕЭ араи бишээ харин манаи нохои гэ Бямба сүрэн саидын хэлсэн МОНГОЛ БАНХАР Бат тулгыг монголчууд дэмжин уухаилж тусгаар тогтнолынхоо төлөө мөрлөн босцгооё
    2017 оны 05 сарын 08 | Хариулах
  • amtashsan heree (188.64.243.212)
    amtashsan hereeee. merci enhbold erunhiilugch bolvol. . mongoliin gazariiig hujaanartaa . sum sumaar ni zarj eh orniiig min ahan dvvsteigee negtgeh bailgvi
    2017 оны 05 сарын 08 | Хариулах
  • irgen chinbat (59.153.114.209)
    ene enhbold gedeg hun nusaa idhene dee battulagiig barahguie Today mongold bol Baavar terguuntei bolhdoo baharhaltai bn
    2017 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (122.201.31.142)
    DOLIR HYATDDAAS BATTULGA NI DEER YUMDAA!!! TEHDEE NOHOI BATTULGA NAIMAA ASHIGAAS UUR TSAASHGUI HUNDEE!!! UHAAN MUUTAI DEEREE HOOLOI HARTS MUUTAI ULSIIG TULUULHUD JOOHON URAMGUI HARAGDAH HUN!!! MAH AH MAXH EDNARAAS UUR HUN YADAJ BUYANGIIN JAGAA AHIIG SONGOMOOR BDAG!!!
    2017 оны 05 сарын 08 | Хариулах
    • БАТТУЛГЫГ МОНГОЛ ГЭДЭГТ ИТГЭХ ҮҮ
      ХЭХЭ
      2017 оны 05 сарын 08
  • Зочин (122.201.31.142)
    DOLIR HYATDDAAS BATTULGA NI DEER YUMDAA!!! TEHDEE NOHOI BATTULGA NAIMAA ASHIGAAS UUR TSAASHGUI HUNDEE!!! UHAAN MUUTAI DEEREE HOOLOI HARTS MUUTAI ULSIIG TULUULHUD JOOHON URAMGUI HARAGDAH HUN!!! MAH AH MAXH EDNARAAS UUR HUN YADAJ BUYANGIIN JAGAA AHIIG SONGOMOOR BDAG!!!
    2017 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (122.201.31.142)
    DOLIR HYATDDAAS BATTULGA NI DEER YUMDAA!!! TEHDEE NOHOI BATTULGA NAIMAA ASHIGAAS UUR TSAASHGUI HUNDEE!!! UHAAN MUUTAI DEEREE HOOLOI HARTS MUUTAI ULSIIG TULUULHUD JOOHON URAMGUI HARAGDAH HUN!!! MAH AH MAXH EDNARAAS UUR HUN YADAJ BUYANGIIN JAGAA AHIIG SONGOMOOR BDAG!!!
    2017 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.9.90.53)
    гэр бүлийн талаар тогворгүй хүнд тогвортой үзэл бодол гэж байдаггүй. Зөвхөн аминч үзэл, эрх мэдлийн шунал байдаг. тэр тусмаа гадаад эхнэр, нөхөртэй улстөрчдөд бүү итгэцгээ монголчуудаа. түүнийх нь ард тэр улсын тусгай албадын даалгавар, тэр улсын ашиг сонирхол байдаг жижиг улс орнуудын хувьд.
    2017 оны 05 сарын 08 | Хариулах
    • ХАХХА
      ҮНЭН ҮНЭН ГЭР БҮЛ НЭГТ ДАРАА НЬ УЛС ЭХ ОРОН ГЭР БҮЛЭЭ АВЧ ЯВЖ ЧАДААГҮЙ ХҮН УЛС ОРНЫГ АВЧ ЯВЖ ЧАДАХГҮЙ БИ ХУЛГАЙЧ ЭНХБОЛДЫГ СОНГОНОО
      2017 оны 05 сарын 08
  • Зочин (59.153.87.11)
    АН бас 4 жилийн өмнө МАН-гүйгээр хуралдаад л хүч түрээд байсан санагдах юм. Өөрсдөө 4 жил ард түмний амьдралыг хэдэн хувь доошлуулчхаад өнөөдөр энхийн цагаан тагтаа царайлах хэрэггүй байхаа. Монголын ард түмний ерөнхийлөгч чинь боловсролтой, дэлхийд танигдсан хүн байх ёстой баймаар...
    2017 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.179.24.48)
    МОНГОЛ ХУЖАА ХОЕРИИН АЛИИГ НЬ ДЭМЖИХ ВЭ БОДООРОИ
    2017 оны 05 сарын 08 | Хариулах
    • ХАХАХА
      ХЭХЭ БИТГИЙ ХОШНОГО ЦАРАЙЛ ЧИ
      2017 оны 05 сарын 08
  • ЗОЧИН (202.70.34.98)
    БОЛЬЖ ҮЗ ЭНЭ 2 НАМ 27 ЖИЛ АРД ТҮМНИЙГ ДОРОЖИЛСОН БИЗ ДЭЭ ОДОО ЗАЙЛЦГАА
    2017 оны 05 сарын 08 | Хариулах
    • ХАХАХА
      ХЭХЭ ЧАМД ШААНС БАЙХГҮЙ Ш ДЭЭ ХАХАХА
      2017 оны 05 сарын 08
  • ЖЕНКО САЙН БАЙНА (202.179.31.4)
    БАТТУЛГА АРАЙ АМЬДРАЛД ОЙР ЮМ ХЭЛСЭН БАЙНА ЭНХБОЛД ЯАХАВ ДЭЭ ТЭРЭН МАН ГАЗАР МӨНГӨ ХҮҮХЭН Л ХЭРЭГТЭЙ БОЛХООС АРД ТҮМЭН БИД ЮУЧ БИШ БОЛОЛТОЙ...
    2017 оны 05 сарын 08 | Хариулах
    • Зочин
      Амьдралд арай ойр юм ярина гэдэг чинь арай илүү худлаа ярьж чадаж байна гэсэн үг.
      2017 оны 05 сарын 08
  • Зочин (202.131.243.190)
    СОНГОЛТГҮЙ СОНГУУЛЬ БОЛ ТУЛГАЛТ .
    2017 оны 05 сарын 08 | Хариулах
    • ҮНЭН ҮГ АЛТ
      ҮНЭН ҮГ АЛТ
      2017 оны 05 сарын 08
  • Зочин (202.131.243.190)
    ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ОРОЛЦОХГҮЙ БАЙЦГААЯ .
    2017 оны 05 сарын 08 | Хариулах
    • ТЭГЬЕ
      ТЭГЬЕ БИ СОНГОЛТОО ХИЙСЭН БИД ЕРӨНХИЙЛӨГЧГГҮЙ АМЬДАРЦГААЯ
      2017 оны 05 сарын 08
  • зочин (202.9.43.237)
    одоо манай ерөнхийлөгч нар улс ард түмнээ бодвол энх баяр шиг болно өөрсдийгөө бодбол их баян мөртлөө хэдэн зуун жил ард түмний хараал үр удмаараа идэж явах болно олон хүний хараал биелэж таарна
    2017 оны 05 сарын 08 | Хариулах
    • ХУЛГАЙЧИД ХЭЛЭХ ҮГ
      ХЭХЭ ЭНХБАЯР ЧАМАЙГ ХУУРЧ ЦААДАХ ЧИНЬ ХУЛГАЙЧ НЭРНЭЭСЭЭ САЛАХ ГЭЖ ХИЧЭЭЖ БАЙНА ЭНХБАЯРАА САЙН НЭРИЙГ ХҮСЭВЧ ОЛДОХГҮЙ МУУ НЭРИЙГ ХУСАВЧ АРИЛАХГҮЙ ЧИ ХУЛГАЙЧ ХЭВЭЭРЭЭ ДУУСНА ЗА БҮҮ МАР ШӨНӨ БОЛГОН ЭНЭ ҮГИЙГ ЗҮҮДЭЛ ХУЛГАЙЧ МИНЬ
      2017 оны 05 сарын 08
  • Зочин (150.129.142.62)
    Огт бизнес хийж байгаагүй гэж өөрөө ярьж бна лээ. Тэгвэл яаж тийм хязгааргүй баян болсноо л тайлбарлаадах! Газрын хулгай хийж төрөөс төрсөн тэрбумтан гэдэг үнэн байхаа. Хязгааргүы шуналтай учраас Монголыг зарж ч чадах хүн гэж ярих юм өилээ
    2017 оны 05 сарын 08 | Хариулах
    • Г.Батнасан
      Газарын наймааг бизнест тооцохгүй, ганзгын наймааг бизнест тооцно. Баттулга хөрөнгөтөй, харин Энхболд хөрөнгөтнүүдтэй.
      2017 оны 05 сарын 08
    • Зочин
      Баян нь ч баян л байх. Гэхдээ Баттулгыг арай гүйцэхгүй байх аа.Хязгаартай шуналтай Баттулга ингэхэд Сайншандын цогцолборын мөнгийг хаана нуучихсан юм бол.
      2017 оны 05 сарын 08
  • Зочин (59.153.87.201)
    Энхболд дарга та ард түмний амьдрал тааруу гэдгийг хэлж мэдсээр байж яагаад татвар нэмэх тэтгэврийн насыг нэмсэн юм бэ гол нь ман, дарга нараа цөөлөх байсан юм ард түмнийхээ халаасыг ухаж байхаар
    2017 оны 05 сарын 08 | Хариулах
    • Зочин
      Үүнийг Энхболдоос биш, өмнө нь төр барьж байсан хүмүүсээс асуугаач.
      2017 оны 05 сарын 08
  • Зочин (59.153.87.201)
    Баттулга ерөнхийлөгч болвол тэтгэврийн насыг нэмэхгүй гэсэн заалт мөн офшорт байгаа мөнгийн эх орондоо оруулж ирэх гэх мэтийг мөрийн хөтөлбөртөө тусгаж оруулбал ард түмэн баярлана шүү
    2017 оны 05 сарын 08 | Хариулах
    • Зочин
      Монгол улсын Ерөнхийлөгч тэтгэврийн насыг бууруулаад, офшоороос мөнгө оруулаад ирдэг эрх мэдэлтэй юу... Энэ хүн хүсээд байгаа юм бол мөрийн хөтөлбөртөө биелэхгүй ч гэсэн тийм заалт оруулаад жаахан ч гэсэн баярлуулахгүй юу даа.
      2017 оны 05 сарын 08
  • zochin (66.181.184.41)
    ok nice
    2017 оны 05 сарын 08 | Хариулах
  • zochin (66.181.184.41)
    ok nice
    2017 оны 05 сарын 08 | Хариулах
  • zochin (66.181.184.41)
    ok nice
    2017 оны 05 сарын 08 | Хариулах
  • зочин (66.181.184.41)
    Багабанди Очирбат 2 ерөнхийлөгч байхдаа юу хийсийн бэ, харин ч Н.Энхбаяр бол хийсэн юмтай хүн
    2017 оны 05 сарын 08 | Хариулах
    • хоо хоо хөө хөө
      Энхбаяр хийсэн нүглийг монгол даахгүй нуур нь хугарсаныг санаж байна уу мал минь
      2017 оны 05 сарын 08
  • zochin (66.181.184.41)
    MAN nam amlaltaa bieluulmeer bna, ahmadiin tetgevert oroh nasiig ergej haraach ee huuchnaar ni bolgoj ogooch e hunii amidral shu de
    2017 оны 05 сарын 08 | Хариулах
  • zochin (66.181.184.41)
    haritsuulan unshlaa enhbold namaa manduulahiig, battulga ard tumnee manduulahiig husch de, ug ni ard tumniihee amidraliig ood ni tataad l yavchihval ter huniig dahin dahin songood baimaar bna
    2017 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.9.40.93)
    ,,Урт шар дээлтэй хүнээс болгоомжил Н.Багабанди... хэдхэн жилийн өмнө хэлж билээ...Монгол нутагт ХУЖАА нар жирийн иргэд бүү хэл ТӨРийн цагдааг хүртэл зоддог болсон эдүгээ цаг дор судсаар нь хольцтой цус гүйж байгаа нэгэн яах бол доо.....Тэгэхээр ЭЗЭН хаанаа дээдэлж улс орныхоо нүүрийг тахлах БҮТЭЭН байгуулалт босгосон ЭРХЭМийг хүндэтгэхээс өөр юм бодогдохгүй дээ...???
    2017 оны 05 сарын 08 | Хариулах
    • Зочин
      Жаахан эрүүл ухаантай юм бичвэл яасан юм бэ.Хөшөө босгосон хүн болгоныг тэгээд Ерөнхийлөгч болгох уу.Тэр эзэн Чингисийн хөшөөг ч эд ангиудыг нь Хятадад л хийлгэсэн биз дээ.Тэгэхээр бас л хольцтой Чингис байнаа даа.
      2017 оны 05 сарын 08
  • иргэд (66.181.184.41)
    ЭНЭ 2 ХҮНИЙ ХЭЛСЭН ҮГИЙГ ХАРЬЦУУЛАХАД Х.БАТТУЛГЫН ҮГ ҮНЭХЭЭР ҮНЭН ҮГ ИХ САЙХАН ҮГ ХЭЛЖЭЭ. МОНГОЛЫН ГУРАВХАН САЯ АРД ТҮМНИЙХЭЭ АЖ АМЬДРАЛЫГ ЗӨВ ТЭГШ АВААД ЯВБАЛ ТЭР ХҮНИЙ БОЛОВСРОЛ, НАМ, УРД ХОЙНО САЙН МУУ ЯВСАН НЬ ХАМААГҮЙ ЭЭ. АЛЬ БИШГҮЙ ХАРВАРД ТӨГСЧӨӨД МОНГОЛЫНХОО ХӨРСӨН ДЭЭР БУУХГҮЙ АРД ТҮМНЭЭ БОДДОГГҮЙ ЗӨВХӨН ОЛИГАРХИУДАА БОДДОГ ХҮМҮҮСИЙГ ХЭЛЭХ ВЭ. ТИЙМ БОЛОХООР Х.БАТТУЛГЫН ХЭЛСЭН ҮГ МАШ ИХ ТААЛАГДЛАА. ХАРИН АХМАДЫН ТЭТГЭВЭРТ ОРОХ НАСЫГ Л ХУУЧНААР НЬ БОЛГОЖ ӨГӨӨРЭЙ ЭНЭ БОЛ БҮХ АРД ТҮМЭН ХҮСЭЖ БАЙГАА ЭМЗЭГ АСУУДАЛ ШҮҮ. МАН НАМ ДАНДАА АМЛАЛТЫНХАА ЭСРЭГ БАЙГАА ТИЙМ БОЛОХООР МАН НАМД САНАЛ ӨХГҮЙ. ЭХ ОРОН, АРД ТҮМНИЙХЭЭ ТӨЛӨӨ ДОРВИТОЙ ЗӨВ ЗОРИМОГ ШИЙДВЭРИЙГ ГАРГАЖ ЧАДДАГ, ХУДЛАА ЯРЬДАГГҮЙ АМЛАСНАА БИЕЛҮҮЛДЭГ ЕРӨНХИЙЛӨГЧ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ТАНД САНАЛАА ӨГӨХ БОЛНО. ТАНЫ СОНГУУЛИЙН АЖИЛД АМЖИЛТ ХҮСЬЕ
    2017 оны 05 сарын 08 | Хариулах
    • Зочин
      Тэтгэврийн насыг чинь нэмэх эхлэлийг тавьсан хүмүүсийн нэг нь наад Баттулга чинь шүү дээ.
      2017 оны 05 сарын 08
  • иргэд (66.181.184.41)
    ЭНЭ 2 ХҮНИЙ ХЭЛСЭН ҮГИЙГ ХАРЬЦУУЛАХАД Х.БАТТУЛГЫН ҮГ ҮНЭХЭЭР ҮНЭН ҮГ ИХ САЙХАН ҮГ ХЭЛЖЭЭ. МОНГОЛЫН ГУРАВХАН САЯ АРД ТҮМНИЙХЭЭ АЖ АМЬДРАЛЫГ ЗӨВ ТЭГШ АВААД ЯВБАЛ ТЭР ХҮНИЙ БОЛОВСРОЛ, НАМ, УРД ХОЙНО САЙН МУУ ЯВСАН НЬ ХАМААГҮЙ ЭЭ. АЛЬ БИШГҮЙ ХАРВАРД ТӨГСЧӨӨД МОНГОЛЫНХОО ХӨРСӨН ДЭЭР БУУХГҮЙ АРД ТҮМНЭЭ БОДДОГГҮЙ ЗӨВХӨН ОЛИГАРХИУДАА БОДДОГ ХҮМҮҮСИЙГ ХЭЛЭХ ВЭ. ТИЙМ БОЛОХООР Х.БАТТУЛГЫН ХЭЛСЭН ҮГ МАШ ИХ ТААЛАГДЛАА. ХАРИН АХМАДЫН ТЭТГЭВЭРТ ОРОХ НАСЫГ Л ХУУЧНААР НЬ БОЛГОЖ ӨГӨӨРЭЙ ЭНЭ БОЛ БҮХ АРД ТҮМЭН ХҮСЭЖ БАЙГАА ЭМЗЭГ АСУУДАЛ ШҮҮ. МАН НАМ ДАНДАА АМЛАЛТЫНХАА ЭСРЭГ БАЙГАА ТИЙМ БОЛОХООР МАН НАМД САНАЛ ӨХГҮЙ. ЭХ ОРОН, АРД ТҮМНИЙХЭЭ ТӨЛӨӨ ДОРВИТОЙ ЗӨВ ЗОРИМОГ ШИЙДВЭРИЙГ ГАРГАЖ ЧАДДАГ, ХУДЛАА ЯРЬДАГГҮЙ АМЛАСНАА БИЕЛҮҮЛДЭГ ЕРӨНХИЙЛӨГЧ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ТАНД САНАЛАА ӨГӨХ БОЛНО. ТАНЫ СОНГУУЛИЙН АЖИЛД АМЖИЛТ ХҮСЬЕ
    2017 оны 05 сарын 08 | Хариулах
  • иргэд (66.181.184.41)
    ЭНЭ 2 ХҮНИЙ ХЭЛСЭН ҮГИЙГ ХАРЬЦУУЛАХАД Х.БАТТУЛГЫН ҮГ ҮНЭХЭЭР ҮНЭН ҮГ ИХ САЙХАН ҮГ ХЭЛЖЭЭ. МОНГОЛЫН ГУРАВХАН САЯ АРД ТҮМНИЙХЭЭ АЖ АМЬДРАЛЫГ ЗӨВ ТЭГШ АВААД ЯВБАЛ ТЭР ХҮНИЙ БОЛОВСРОЛ, НАМ, УРД ХОЙНО САЙН МУУ ЯВСАН НЬ ХАМААГҮЙ ЭЭ. АЛЬ БИШГҮЙ ХАРВАРД ТӨГСЧӨӨД МОНГОЛЫНХОО ХӨРСӨН ДЭЭР БУУХГҮЙ АРД ТҮМНЭЭ БОДДОГГҮЙ ЗӨВХӨН ОЛИГАРХИУДАА БОДДОГ ХҮМҮҮСИЙГ ХЭЛЭХ ВЭ. ТИЙМ БОЛОХООР Х.БАТТУЛГЫН ХЭЛСЭН ҮГ МАШ ИХ ТААЛАГДЛАА. ХАРИН АХМАДЫН ТЭТГЭВЭРТ ОРОХ НАСЫГ Л ХУУЧНААР НЬ БОЛГОЖ ӨГӨӨРЭЙ ЭНЭ БОЛ БҮХ АРД ТҮМЭН ХҮСЭЖ БАЙГАА ЭМЗЭГ АСУУДАЛ ШҮҮ. МАН НАМ ДАНДАА АМЛАЛТЫНХАА ЭСРЭГ БАЙГАА ТИЙМ БОЛОХООР МАН НАМД САНАЛ ӨХГҮЙ. ЭХ ОРОН, АРД ТҮМНИЙХЭЭ ТӨЛӨӨ ДОРВИТОЙ ЗӨВ ЗОРИМОГ ШИЙДВЭРИЙГ ГАРГАЖ ЧАДДАГ, ХУДЛАА ЯРЬДАГГҮЙ АМЛАСНАА БИЕЛҮҮЛДЭГ ЕРӨНХИЙЛӨГЧ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ТАНД САНАЛАА ӨГӨХ БОЛНО. ТАНЫ СОНГУУЛИЙН АЖИЛД АМЖИЛТ ХҮСЬЕ
    2017 оны 05 сарын 08 | Хариулах
  • жаргалмаа (59.153.87.11)
    миний монголчуудын буян заяа нь дэлгэрэх болтугай
    2017 оны 05 сарын 08 | Хариулах
  • зочин (202.179.26.179)
    Баттулгын үг эрүүл монгол хүн бүрт нэгийг бодогдуулахаар байна. Гэр бүл ах дүү хамаатан садан найз нөхдөөрөө Баттулгыг дэмжье.Баттулгыг хэдий чинээ муулна төдий чинээ хүчтэй өрсөлдөгч болж байгаа юм байна гэж бодоцгооё
    2017 оны 05 сарын 08 | Хариулах
    • Зочин
      Баттулгыг муулах шаардлага байхгүй л дээ.Ямар хүн бэ гэдгийг нь хүмүүс гадарлана шүү дээ.Яаж ч цагаан будгаар будаад зэгэл саарал өнгөтэй л болно ш дээ.Миний хувьд хоёр муу хувилбараас арай дөнгүүр нь болох Энхболдыг л дэмжихээс өөр сонголт алга.
      2017 оны 05 сарын 08
  • сценарь (114.255.218.7)
    Энхболдын үгийг арай л дэндүү бэлдээд өгчихжээ. Ямар бошгийг халах эвлэлийн хурлын уриа юу. Хэт хиймэл, хувьсгалч үнэртэй, хоосон уриалсан, ард иргэдийг гоё үгээр хуурч үзэл сурталд авахуулах гэсэн хийрхэлтэй болжээ. Чихэнд гоё сонсогдох мэт боловч цуурай шиг эзэнгүй үг бэлдэж өгсөн байна. Үг бэлдэгч нь хүмүүс өөрчлөгдсөн, нийгэм өөнтөгч болсныг мэдрээгүй л байна даа.
    2017 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (66.181.183.30)
    Газраас төрсөн тэрбумтан, мэрэгчдийн засгийн газар 2 ОУВС гэгчийг ярьсаар жил болов оо хөөрхий .Үр дүнд нь бид кармаагаа суйлуулаваааа....
    2017 оны 05 сарын 08 | Хариулах
    • Зочин
      Bas tsetseg tarij baihdaa yu lol
      2017 оны 05 сарын 08
    • Зочин
      Газраас, спиртнээс төрсөн 2 тэрбумтан ялгаа байна уу. Харин халаасыг чинь АН 2012 онд зам барихдаа аль хэдийн суйлчихсан ш дээ. Одоо л мэдэж байгаа юм уу.
      2017 оны 05 сарын 08
  • Зочин (122.201.22.99)
    Энхбаяр их өр төлсөн, Баттулга их бонд шаасан
    2017 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (122.201.22.99)
    Баттулга гарвал Эрдэнэт эргээд луйварчдад нэмээд бас тавантолгой, доллар 5000 болно доо Одоо Талхчихэр, Алтантариа, Баянгол, Мильхаус, Махимпекс Спирт бал бурам ард олонд хувьцаа өгдөг үү? Баттулга ах чинь юу ч долоолгохгүй
    2017 оны 05 сарын 08 | Хариулах
    • Mongol
      Hytad gedgiig chi batal
      2017 оны 05 сарын 08
    • Зочин
      Ми овогт гарвал ард түмэнд юм долоолгох битгий хэл бүгдийг урагш нь зөөгөөд өгчихнө дөө!!!
      2017 оны 05 сарын 08
  • Зочин (122.201.22.99)
    За хэдэн жилийн өмнө Монгол хүнээ сонгоно гээд оожоо ахыг сонгоод яалаа. Хамар нь л үлдсэн. Эмээлт захын боссоос үлдэх юм байх уу? Хэдэн хужаа үлдэх байх шүү
    2017 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (223.104.3.170)
    8-r angi tugssun hun bolgon erunhiilegch bolood baih yumuu yaduu mongol setgelgee gej. tiim yum ingej mungu tugrug zarj huuhdee surgaj baih hereg bnuu
    2017 оны 05 сарын 08 | Хариулах
    • Зочин
      Хүн болгон яаж спиртыг ус болгодог ид шидийг эзэмших вэ дээ.Энэ увьдисыг АН-ын гишүүд л эзэмшдэг юм байна билээ.Заримынх нь чадал дээд цэгтээ хүрч, вискийг кетчуп болгодог гэсэн шүү.
      2017 оны 05 сарын 08
    • Zochin
      Battulga yu hiisen ym. Buteesen ym ni tsonjin boldog .tuuniig uzehiin tuld mungu tulnu. Jorlond orohod mungu tulnu. Ter huchuug bosgoson munguu irgedeesee l hushuu uzuulsen nereer avch baigaa shuu dee. Tiim ard irgeddee hairtai ym bol mongolchuuddaa unegui baih ni yasiin
      2017 оны 05 сарын 08
    • Зочин
      Чи яах гэж мөнгө төгрөг төлж хүүхдээ сургуульд сургасан юм? Өөртөө гомд! Түүний оронд Баттулга шиг амьдарч чаддаг болгохыг бод. Ямар нийгэмд амьдарч байгаагаа ойлго!
      2017 оны 05 сарын 08
  • зочин (202.126.91.100)
    энхболд намаа мандуулахыг Баттулга ард түмнээ мандуулахыг хүсчээ
    2017 оны 05 сарын 08 | Хариулах
    • Зочин
      Баттулгын гарт туг шиг мандаад барьсан чигт нь дэрвэж явахыг би л лав хүсэхгүй байна. Дуртайгаараа та өөрөө л манддаа.
      2017 оны 05 сарын 08
  • b (122.201.22.10)
    enhbold gadaadiin nohoi battulga dotoodiin nohoi mongol nohoigoo demjnee
    2017 оны 05 сарын 08 | Хариулах
    • Зочин
      Монгол нохой гэж өнөө үед байхгүй болсоныг мэддэггүй юм уу. Тэгээд ч наад Баттулга чинь үүрэндээ баахан яс зөөгөөд овоолчихсон, угаадсандаа бүр зоолчихсон, хашаанд нь хүн орж ирэхээр худлаа дүр эсгэн боргохоос өөр ид шидгүй нохой.
      2017 оны 05 сарын 08
    • Zochin
      Oros ehnertei hun. Mongold hairtai ym u. Eh ornoo gesen ym bol saihan mongol emegteichuudiin dundaas ehneree songohgui
      2017 оны 05 сарын 08
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Долоодугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
    10 цаг 4 мин
  • Телеграмм залилангийн улмаас 72 хүнд 1.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
    10 цаг 20 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Хэмнэлтийн тодотгол”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ
    10 цаг 41 мин
  • Монгол, Киргизийн хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрлээ
    11 цаг 10 мин
  • И.Зандангарав: Дулааны шугамын ажилд зохих журмыг мөрдөөгүйн улмаас эвдрэл үүссэн зөрчлийг арилгуулж байна
    11 цаг 33 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
    11 цаг 39 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ХХААХҮ-ийн салбарын цаг үеийн ажлын талаар УИХ-д мэдээлэл хийлээ
    11 цаг 52 мин
  • Ж.Энхбаяр: Хонь, ямаа, адуун сүргийг бууруулж, үхэр болон тэмээн сүргийг нэмэгдүүлэх шаардлага байгаа
    11 цаг 57 мин
  • Ж.Энхбаяр: Богино хугацаанд эрс өсөж байгаа салбар, хүмүүс урам зоригтой байгаа
    12 цаг 11 мин
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
    12 цаг 12 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
    12 цаг 17 мин
  • Ш.Бямбасүрэн: Шинэ хоршоо хөдөлгөөнийг хир халдаахгүй л явуулах гээд байна
    12 цаг 20 мин
  • Б.Жаргалан: МАН-ын дарга нар бүгд гоё нэртэй хөтөлбөртэй боллоо
    12 цаг 24 мин
  • Ой, хээрийн түймэртэй холбоотой дуудлага 46.2 хувиар өсжээ
    13 цаг 9 мин
  • Даншиг наадмын барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, гарди Б.Гончигдамба нар манлайлна
    13 цаг 10 мин
  • ТТБЗ: Төсвийн орлогыг хэт өөдрөгөөр төсөөлж, зарлагыг нэмэгдүүлэх боломж хомс гэдгийг сануулсаар ирсэн
    13 цаг 32 мин
  • Г.Дамдинням: "Алт-3" аяны тогтоолын төслийг ЗГ зориг гаргаж оруулж ирж байгаа
    13 цаг 47 мин
  • "Монгол Наадам" цогцолборын хойд уулзвар хүртэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэхгүй
    14 цаг 15 мин
  • Нийслэлийн иргэдийн өдрөөр Улаанбаатар–Давааны зөрлөг–Улаанбаатар чиглэлд галт тэрэг аялна
    14 цаг 50 мин
  • “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
    15 цаг 6 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Нөөцийн махыг хямдралтай үнээр борлуулж байна
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • МАН-ын рейтинг тасралтгүй уруудаж, АН-ынх аажмаар өсөж байна
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • Бага насны хүүхдийг голын эрэг дагуу ганцааранг нь үлдээхгүй байхыг анхаарууллаа
  • Л.Энх-Амгалан: Боловсролын сайд П.Наранбаярын "гөлөг төөрүүлсэн" мэдэгдэлд зориулж хэдэн үг хэлье
  • “Дэлхийн эдийн засаг: Мөнгөний бодлогын үр нөлөө” сэдэвт олон улсын өндөр түвшний хурал болж байна
  • "Бууж мордох хорвоо"
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Нийслэлийн иргэдийн баяраар ил задгай, зөвшөөрөлгүй худалдаа хийхийг хориглоно
  • Зүрхэнд гэрлийн хурдаар хүрэх ХУРД хамтлагийн таван дуу
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • Бага насны хүүхдийг голын эрэг дагуу ганцааранг нь үлдээхгүй байхыг анхаарууллаа
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Нөөцийн махыг хямдралтай үнээр борлуулж байна
  • Дэвид Бекхэм: Английн хөлбөмбөгийн домог
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • А.Ариунзаяа: Жендерийн гэдэг үгийг ад үзээд байгааг ойлгохгүй байна
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК