зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4575 4576 4577 4578 4579 4580 4581
  • Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    2016 оны 12 сарын 23
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

    Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Засгийн газар 2016.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.
    Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан 2016.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
    Бусад;
    Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатараас “Хууль тогтоомжийн тухай хууль 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжих нөхцөл байдал хангагдсан эсэх талаар” Хууль зүй, дотоод хэргийн сайдад тавьсан асуулгын хариуг сонсох.
  • Утааны эсрэг ээж, аавуудын холбооны хэвлэлийн бага хурал болно
    2016 оны 12 сарын 23
    09:00 цагт: ”Тусгаар тогтнол ба Гадаад бодлого” хэлэцүүлэг ГХЯ-д болно.

    11:00 цагт: Утааны эсрэг ээж аавуудын холбоо хэвлэлийн бага хурал зарлалаа. Хаана: Мэдээлэл технологийн үндэсний паркийн 217 тоот

    11:30 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээлийн төвд Дэлхийн зургийн спортын холбооноос Монгол улс оюуны спортоор олон улсад халз мэтгэлцээн хийх талаар мэдээлнэ.

    16:00 цагт: Монгол–Америкийн хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн нээлтийн арга хэмжээ ГХЯ-д болно.

    Дээд боловсролын бодлогыг танилцуулж, чиг хандлагыг тодорхойлох ”Дээд боловсролын шинэчлэл - 2016” өдөрлөг үзэсгэлэн ШУТИС-ийн Төв номын санд өчигдөр нээлтээ хийлээ. Өдөрлөг үзэсгэлэн өнөөдөр ”Дээд боловсролын хөгжлийн бодлого” хэлэлүүлгээр үргэлжилнэ.
  • Баянзүрх дүүргийн 2016 оны онцлох ажлуудаас
    2016 оны 12 сарын 23
    Нийслэл хотын хүн амын 11 орчим хувь нь амьдардаг хамгийн том дүүрэг бол Баянзүрх. Энэ дүүргийн удирдлагууд иргэддээ төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэж, улам ойртуулах үүднээс өнгөрч буй 2016 онд багагүй ажлуудыг санаалчлан хийжээ. Иргэдийн талархалыг хүлээж, тэдэнд хүрсэн зарим ажлуудаас тоймлон хүргэж байна.
  • Спортын шилдгүүд өнөөдөр тодорно
    2016 оны 12 сарын 23
    Спортын шилдгүүдийг тодруулдаг “Бөртэ Чоно” наадмын энэ жилийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээ маргааш буюу энэ сарын 23-нд болно. Энэ онд тив, дэлхийд эх орныхоо нэрийг цуурайтуулсан бахдам амжилттай тамирчид энэхүү наадамд нэр дэвшсэн байна.

    Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд шагнал гардуулах энэхүү ёслолын үеэр оны шилдэг тамирчин, дасгалжуулагч, баг, спорт холбоод, олимпийн зөвлөлийг тодруулдаг билээ. Мөн шилдэг тамирчин, дасгалжуулагчдыг Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн сэтгүүлчдийн саналаар тодруулдаг уламжлалтай.
  • Үс засуулбал: Нүд бүрэлзэн улцайна
    2016 оны 12 сарын 23
    2016.12.23, БААСАН ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 25

    ӨВЛИЙН ДУНД ЦАГААН ХУЛГАНА САР
    НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

    Аргын тооллын: 2016.12.23, Баасан гараг
    Наран ургах шингэх: 08.40-17.03
    Үс засуулбал: Нүд бүрэлзэн улцайна
    Барилдлага: Үл тохирох
    Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
    Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм засал хийлгэх, авшиг авах, бэрийн үйл, дайсныг дарахад болон хуран чуулах, үс угаахад сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нүд татвал тэмцэл болох, баруун чих хангинавал сайн, зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх, тагнай загатнах, бие татвал үзэсгэлэн болох, хөлийн шөрмөс татвал үг, асуулт болох болой. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой.
  • Улаанбаатарт 12 хэмийн хүйтэн байна
    2016 оны 12 сарын 23
    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:
    24-нд баруун болон төвийн нутгаар, 25-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна.

    2016 оны 12 дугаар сарын 22-ны 20 цагаас 12 дугаар сарын 23-ны 20
    цаг агаарын урьдчилсан мэдээ:

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн зарим газраар цас орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 32-37 градус, өдөртөө 20-25 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгороор шөнөдөө 28-33 градус, өдөртөө 19-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эгь, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 25-27 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

    УЛААНБААТАР ХОТ: Багагавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 28-30 градус, бусад хэсгээр 20-22 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.
  • АН-ын бүлэг Хөгжлийн банкны асуудлаар тав хоногийн завсарлага авлаа
    2016 оны 12 сарын 22
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөгжлийн банкны талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэж эхлэх үед АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авах санал гаргалаа.
  • Ц.Ням-Осор: Төрийн байгууллагууд хооронд өмчийн маргаантай 32 тэрбум төгрөгийн хөрөнгө байна
    2016 оны 12 сарын 22
    Монгол төрийн өмчид 30 их наяд төгрөгийн хөрөнгө тоологдсон гэдгийг өнөөдөр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (ТӨБЗГ)-ын дарга Ц.Ням-Осор мэдээллээ. Тус байгууллага дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг төрийн өмчийн ээлжит тооллогыг зохион байгуулж, өчигдөр буюу энэ сарын 21-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлжээ.
  • ”Цахилгаан тээвэр”-ийн ажилтнуудад ял оноолоо
    2016 оны 12 сарын 22
    Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэг буюу ”Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журам зөрчигдсөнөөс хүний амь нас хохирсон” гэмт хэрэгт хяналт тавьж, яллах дүгнэлт үйлдэн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж шийдвэрлүүллээ.
  • Өсвөр насны хүүхэд өндөр настай хүмүүсийг хутгалжээ
    2016 оны 12 сарын 22
    Сүхбаатар дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 20-нд нэг гэрийн хоёр хөгшинг гэртээ байхад нь хутгалсан хэрэг гарчээ.

  • Яг одоо: Шүүх хурал гэрчүүдээс мэдүүлэг авч хаалттай үргэлжилж байна
    2016 оны 12 сарын 22
    С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал өглөө шүүгдэгч нарын мэдүүлгээр эхэлсэн билээ.

  • Ерөнхий сайдад агаарын бохирдолтой холбоотой асуулга тавьжээ
    2016 оны 12 сарын 22
    УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, С.Эрдэнэ нар Ерөнхий сайдад асуулга тавьжээ. Тэд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Засгийн газар ямар арга хэмжээ авч байгаа талаар мэдээлэл авахаар асуулгаа Ерөнхий сайдад хаяглажээ.
  • Эрчим хүчний хэрэглээг бууруулах чиглэлээр хувийн хэвшилтэй хамтарна
    2016 оны 12 сарын 22
    Нийслэлийн Байгаль орчны газраас өргөн хэрэглээний цахилгаан бараа импортлон борлуулагч аж ахуйн нэгжүүдтэй ажил хэргийн уулзалт зохион байгууллаа. Эрчим хүчний хэрэглээнд учирч буй ачааллыг багасгах, хэрэглэгчид оногдох төлбөрийн дарамт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор хийсэн уг уулзалтаар импортын өргөн хэрэглээний цахилгаан бараанд эрчим хүчний хэмнэлттэй байх стандартын шаардлага тавих, худалдан авагчдын сонголтод нөлөөлөх зорилгоор эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн сонгосноор гарах эдийн засгийн үр нөлөөг сурталчилж, эрчим хүч хэмнэлтийн мэдээллийг барааны үнэ болон танилцуулгад заавал хавсаргаж байх зэрэг асуудлыг хэлэлцлээ. Түүнчлэн дотор орчны агаарын бохирдлоос хамгаалах агаар цэвэршүүлэгч болон цахилгаан бага зарцуулдаг халаагууруудыг гаалийн татвараас чөлөөлж, үнийг бууруулах боломжийг эрэлхийлэн шийдвэр гаргах түвшиний байгууллагуудад уламжлахаар шийдвэрлэв.
    Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор шөнийн эрчим хүчний үнийг тэглэх бодлогыг баримталж байгаа энэ үед эрчим хүч бага зарцуулдаг бүтээгдэхүүний хэрэглээг дэмжих нь чухал ач холбогдолтой бөгөөд дунд, урт хугацаанд манай улсын хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр олон улсын өмнө хүлээсэн үүргийн биелэлтийг хангах, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэхэд чухал нөлөөтэй юм.
    АНУ, Австрали, Канад, Шинэ Зеланд, Япон, Тайвань болон Европын улс орнууд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг эрчим хүчний хэмнэлтийн “Energy Star” стандартыг 1992 оноос эхлэн мөрдөж байгаа. Европын холбооны улсуудад EU Energy label хөтөлбөрийг хэрэгжүүлэн угаалгын машин, хөргөгч, цахилгаан зуух, халаагч зэрэг цахилгаан их хэрэглэдэг өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүдэд эрчим хүч зарцуулах дээд хязгаарыг тавьж өгснөөр нэг өрхийн жилийн дундаж цахилгааны төлбөрийг 465 евро хүртэл бууруулж чадсан юм гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв.
  • Ихэнх нутгаар цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна
    2016 оны 12 сарын 22
    2016 оны 12 дугаар сарын 23-наас 12 дугаар сарын 27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
  • Монгол Улс ОХУ-тай Мал сүргийг эрүүлжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
    2016 оны 12 сарын 22
    ОХУ-тай Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам Мал эрүүлжүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох, үрийн аж ахуй байгуулах, хил орчмын худалдаа хийх гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр хамтран ажиллана.

    Энэ хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн 11 дүгээр сарын 18-20-ны өдөр Оросын холбооны улсад албан ёсны айлчлал хийлсэн. Айлчлалын хүрээнд ОХУ-ын ХАА-н сайд Ткачёв Александр Николаевич, ХХАА-н дэд сайд Громыко Евгений Васильевич, Мал эмнэлэг хорио цээрийн албаны дарга Данкверт Сергей Алексевич, ХАА-н яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Гаршина Ольга Владимировна нарын хүмүүстэй уулзаж, цаашид хамтран хэрэгжүүлэх ажил хэргийн талаар ярилцсан байна. Орос - Монголын ХАА-н бараа бүтээгдэхүүний худалдааг өргөжүүлэн хөгжүүлэх, монгол улсын малыг эрүүлжүүлэх хөтөлбөрийн хоёрдугаар үе шатыг хэрэгжүүлэх, махны экспортыг нэмэгдүүлэх, үр тарианы сорт гаргахад хамтарсан хөтөлбөр болоод Монгол Улсаас ХАА-н гаралтай бараа бүтээгдэхүүн нийлүүлэх квот зэрэг асуудлын талаар ярилцаж харилцан тохиролцоонд хүрлээ.

    Монгол улс, Оросын холбооны улсын Засгийн газрын 20 дугаар хурал Улаанбаатар хотноо болж, талууд “Монголын мал сүргийг эрүүлжүүлэх” хамтарсан хөтөлбөрийн хоёр дахь үе шатыг хэрэгжүүлэхээр тохиров. Мөн ХАА-н бүтээгдэхүүнийг харилцан нийлүүлэх асуудлыг цогцоор нь авч үзэж, энэ салбарт бизнесийн үйл ажиллагаа явуулах сонирхолтой компаниудыг дэмжиж, хамтарсан төслүүд хэрэгжүүлэхээр болов.

    ОХУ-ын ХАА-н сайд Ткачёв Александр Николаевич –ээс Монгол улсын Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнд хаяглан “Монголын малыг эрүүлжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд хил дамнасан малын халдварт өвчнөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр Оросын холбооны улсын Хөдөө аж ахуйн яам Монголын талтай цаашид хамтран ажиллах сонирхолтой байгаагаа албан ёсоор илэрхийлжээ. Мөн Монголын мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдэд 2016 оны 9-р сарын 17-28-ны өдрүүдэд хийсэн хяналт шалгалтын үр дүнгийн урьдчилсан тайланг 12 сарын эцсээр Оросын мал эмнэлэг, ургамал хорио цээрийн улсын албанаас Монголын холбогдох байгууллагад хүргүүлэх болно. Оросын талаас импортлох хүсэлтэй аж ахуйн нэгжүүд болон хэрэглэгчдийн хэрэгцээ байгаа эсэхийг харгалзан, дээрх шалгалтын баримтуудыг судласны үр дүнд Монгол Улсаас ОХУ-д нийлүүлэх мах, махан бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэхэд Монголын талд туслалцаа үзүүлэх боломжийг судалж үзэх болно гэж энэхүү албан бичигт дурдсан байна.

    “Монголын мал сүргийг эрүүлжүүлэх” хөтөлбөрийн хүрээнд ОХУ-аас хөнгөлөлттэй үнээр 20 сая тун вакцин авахаас 5 сая тун вакциныг 12 дугаар сарын 25-ны дотор авах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • “Гамшигтай тэсвэртэй Улаанбаатар тусгай төсөл” дүүргүүдэд хэрэгжинэ
    2016 оны 12 сарын 22
    Нийслэлийн ЗДТГ, Онцгой байдлын газар болон Дэлхийн зөн олон улсын байгууллага хамтран зохион байгуулж буй “Гамшигтай тэсвэртэй Улаанбаатар тусгай төсөл” арга хэмжээний нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Б.Үнэнбаатар, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын Хүмүүнлэгийн онцгой байдлын Үндэсний зохицуулагч Б.Ванчиндорж, Тусгай төсөл үйл ажиллагааны менежер С.Оюунтөгс болон дүүргийн засаг дарга, газрын мэргэжилтнүүд оролцож байна.

    Төслийн хүрээнд нийслэлийн түвшний нийслэлийн Онцгой байдал, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, Эрүүл мэндийн газар, Боловсролын газар, дүүрэг дэх салбар нэгжүүдээр дамжуулан албан хааагч, иргэдэд сургалт зохион байгуулах аж. Улаанбаатар хотын гамшгийн эрсдэлийг бууруулах, даван туулах чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хүн амын амь нас, эд хөрөнгийг байгалийн болон бусад тохиолдож болзошгүй гамшиг, аюулаас хамгаалахад зорилготойгоор тус сургалтыг зохион байгуулахаар болжээ.

    Тус сургалтын талаар Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллага нийслэлийн ЗДТГ-тай хамтраад 2 жилийн “Гамшигт тэсвэртэй Улаанбаатар тусгай төсөл”-ийг хэрэгжүүлэхээр санамж бичигт гарын үсэг зурсан. Үүний дагуу эхний сургалт өнөөдөр ийнхүү эхэлж байна. Сургалтын зорилго нь сүүлийн үед Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхтэй бүсээр тооцогдож байна. 2001 онд 500 гаруй удаа газар хөдөлсөн бол 2015 онд мөн зохих хэмжээгээр газар хөдлөлтүүд болсон. Тиймээс ард иргэд, албан хаагчид газар хөдлөлтийн үед урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрхэн зохион байгуулах вэ, өөрсдийгөө хэрхэн хамгаалах вэ гэдэг сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулахад чиглэгдэж байна” гэлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Цас цэвэрлэх техник, технологи бий болгоно
    2016 оны 12 сарын 22
    Авто болон явган хүний зам, талбайн цас цэвэрлэх техник, технологи бий болгох, зохион бүтээх уралдаанд шалгарсан загвар бүтээхэд шаардагдах 50 сая, шалгарсан бүтээлд олгох 22 сая, нийт 72 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.

    БСШУСЯ энэ оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 12 дугаар сарын 02-ны өдрүүдэд уралдаан зарлаж 15 саналын дөрвийг нь сонгон шалгаруулаад байна. ШУТИС, ХААИС, Экобус авто үйлдвэр бага оврын тракторт угсардаг цас цэвэрлэгч, дүүжин төхөөрөмж, машинд суурилуулдаг хүрз, цэвэрлэж ачих төхөөрөмж, шанагат ачигч, цас түрэгч, цасны комбайн зэргийг санал болгожээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Гавьяат тамирчин Б.Цэвээндаш “Алтан хараацай”-н эзэн боллоо
    2016 оны 12 сарын 22
    ШШГЕГ-ын “Сүлд” биеийн тамир спортын хорооны Соёл олон нийт, биеийн тамирын асуудал хариуцсан ажилтан, Монгол Улсын Гавьяат тамирчин, Олон улсын хэмжээний мастер, дэд хурандаа Б.Цэвээндаш Цаст Гимлай Дэлхийн ноён оргилд ганцаарчилсан “Соло” авиралт, хүчилтөрөгчгүй амь өрссөн аюултай буулт хийсэн билээ.
  • Цэцэрлэгүүдэд агаар цэвэршүүлэгч төхөөрөмж, сурагчдад амны хаалт өглөө
    2016 оны 12 сарын 22
    Нийслэлд агаарын бохирдол 12, 1 дүгээр сард хамгийн өндөр хэмжээнд хүрч, амьсгалын замын өвчлөлийн тархалт нэмэгддэг. Агаарын доод хэсэгт хамгийн их бохирдол, утаа байдаг учраас бага насны хүүхдүүд өртөх эрсдэл ихтэйг мэргэжлийн байгууллагынхан хэлдэг. Тиймээс бага насны хүүхдүүдийг агаарын бохирдлоос хамгаалж, амьсгалын замын өвчлөлөөс сэргийлэх зорилгоор Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Улаанбаатар-Цэвэр агаар” төслөөс нийслэлийн агаарын бохирдол ихтэй бүсэд үйл ажиллагаа явуулж буй цэцэрлэгүүдэд ХЕПА шүүлтүүр бүхий агаар цэвэршүүлэгч төхөөрөмж хүлээлгэн өглөө.
  • Хамгийн гоё бэлэг Гринч ба Ногун хүүхдийн жүжиг
    2016 оны 12 сарын 22
    Цэнхэр дэлхийгээ Байгаль, ан амьтдыг хайрлах учартайг адал явдал дүүрэн үйл явдлуудаар дамжуулан хүргэдэг Ногун цуврал комикийг мэдэхгүй хүүхэд багачууд ховор билээ.
4575 4576 4577 4578 4579 4580 4581
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Элийрэгч" Ц.Уянгын дэлгэсэн чат Э.Одбаяр сайдынх байжээ
    8 мин
  • “GOMONGOLIA” үндэсний брэндинг олон улсын “PRWEEK GLOBAL AWARDS 2025” уралдааны “Нийтийн салбар” төрөлд тэргүүн байр эзэллээ
    42 мин
  • Нийслэлийн өмчлөлд буцаан авсан хөрөнгийг танилцуулж байна
    2 цаг 45 мин
  • ЭЗБХ: Жилийн төлөвлөгөөний төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг байгууллаа
    3 цаг 8 мин
  • ГХЯ: БНСУ-ын визтэй холбоотой асуудлуудад бодит шийдвэр гаргуулахаар ажиллаж байна
    3 цаг 32 мин
  • Манай улсад нийт 756 нэр төрлийн электрон тамхи борлуулагдаж байна
    3 цаг 38 мин
  • “Дэлхийн шинэ дэг журмын огтлолцол дахь улс, бүс нутгууд” олон улсын эрдэм шинжилгээний хуралд есөн орны эрдэмтэд оролцож байна
    3 цаг 50 мин
  • ОБЕГ: Объектын гал түймрийн 2086 тохиолдол бүртгэгдсэний 14.8 хувь нь өнжмөл шар өвстэй холбоотой дуудлага байна
    4 цаг 14 мин
  • Ж.Баярмаа: Татварын дарамтыг буулгах бодлого байхгүй юм уу?
    4 цаг 20 мин
  • Өвөр гүнтийн 4.5 км авто замын засвар, шинэчлэлтийн ажил эхэллээ
    4 цаг 23 мин
  • Б.Батцэцэг: Гадаад харилцааг эдийн засагжуулахад эрх зүйн орчин хангалттай бүрдчихсэн
    4 цаг 49 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    5 цаг 1 мин
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа
    5 цаг 12 мин
  • Б. Найдалаа: Ерөнхий сайд хууль бусаар хөрөнгөжсөн бол хариуцлага хүлээх л ёстой
    5 цаг 22 мин
  • Б.Жаргалан: Урсгал зардлыг улам цааш нь танах боломжтой
    5 цаг 25 мин
  • Л.Мөнхбаясгалан: Эрүүл мэндийн салбар хүний сэтгэл хөдлөл, эмзэглэл дээр явмааргүй байна
    5 цаг 41 мин
  • О.Батнайрамдал: Гаднаас орж ирж буй мөнгөн урсгал тийм амархан өөрчлөгдөхгүй
    6 цаг 4 мин
  • Д.Батням: Иргэн та зургаадугаар сарын 1-нээс өмнө автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа төлөх үүрэгтэй
    6 цаг 8 мин
  • Б.Жавхлан: Татварын шинэчлэлийг энэ дөрвөн жилд бүтэн хийнэ
    6 цаг 19 мин
  • Л.Гантөмөр: Татварын шинэчлэлийг хийхдээ олон улсын зах зээлийн тогтворжилтыг харна
    6 цаг 24 мин
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • ЭМГЭНЭЛ
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
  • Парис Сен-Жермен vs Интер: Аваргуудын Лигийн финалаас юу хүлээх вэ?
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХОМ
  • Б.Бат-Эрдэнэ: Та нарын сэтгэл өвддөггүй юм уу, төрийн албан хаагч биш "хүн" гэсэн сэтгэлээр ажиллаад өгчих л дөө
  • Д.Амгалан: Хууль бусаар иргэний өмчид халдсан зүйл байхгүй
  • Амралтын өдрийн жор: Алфредо паста
  • Эрхүү мужийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхантай Транбай зэрэг таслийн талаар санал солилцлоо
  • Төрийн банк харилцагч хүүхэд багачуудынхаа дунд уралдаант аян зарлалаа
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХОМ
  • Д.Амгалан: Хууль бусаар иргэний өмчид халдсан зүйл байхгүй
  • ЭМГЭНЭЛ
  • ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
  • Эрхүү мужийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхантай Транбай зэрэг таслийн талаар санал солилцлоо
  • Б.Пүрэвдорж: Дунд шатанд авлига, хээл хахууль хэрээс хэтэрчихсэн байна
  • Хүдэр суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • Дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдсан иргэд, оршин суугчидтай уулзаж, санал солилцож байна
  • 2024 онд 14 мянган хос гэрлэлтээ бүртгүүлжээ
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • Б.Бат-Эрдэнэ: Та нарын сэтгэл өвддөггүй юм уу, төрийн албан хаагч биш "хүн" гэсэн сэтгэлээр ажиллаад өгчих л дөө
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
  • Парис Сен-Жермен vs Интер: Аваргуудын Лигийн финалаас юу хүлээх вэ?
24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК