Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: Засгийн газраас хэрэгжүүлж буй Эрчим хүчний бодлого

2017-2-06
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан Эрчим хүчний зохицуулах хорооны "Тариф батлах тухай" 2015 оны 199 дүгээр тогтоолын хэрэгжилт, барилгын салбарыг дэмжих төрийн бодлоготой хэрхэн нийцэж байгаа талаар болон дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжих чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Эрчим хүчний сайдад асуулгын хариуг сонссон юм. Энэ талаар Эрчим хүчний сайд П.Ганхүү мэдээлэл өгч, уул уурхайн олборлох, боловсруулах аж үйлдвэрт борлуулах цахилгааны тарифын ангиллын талаар танилцуулсан. Энэ талаарх 24 баримтыг хүргэе.


 

 

1. Хэрэглэгчдэд борлуулах цахилгааны үнэ 2011 онд бодит өртгөөсөө 30 гаруй хувиар доогуур тогтоогдсон байсан ба санхүүгийн алдагдлыг бууруулах зорилгоор эрчим хүчний салбарт улсын төсвөөс татаас олгож, уг татаасаар ахуйн хэрэглэгчдийн цахилгааны тарифаас үүсэх алдагдлыг нөхөж байжээ.

 

2. Харин үйлдвэр аж ахуйн нэгжид борлуулах цахилгааны тарифаас алдагдалтай ажилласан хэвээр байсныг нийт үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийг хамарсан үнийн өсөлт гаргахгүй байх бодлогын хүрээнд судалгаа хийж, 2011 оноос уул уурхайн олборлох, боловсруулах аж үйлдвэрт борлуулах цахилгааны тарифын ангиллыг гарган тооцож эхэлсэн байна.

 

3. Энэхүү ангилалд бүтээгдэхүүнээ гадаадын зах зээлд дэлхийн зах зээлийн үнээр борлуулдаг уул уурхайн 240 гаруй хэрэглэгчдийн цахилгааны тарифыг бодит өртөгт нь хүргэж тогтоохоор шийдвэрлэж, “Уул уурхайн олборлох, боловсруулах аж үйлдвэрт борлуулах цахилгааны тариф”-ын ангиллыг мөрдөж эхэлсэн байна.

 

Монгол Улсын эрчим хүчний систем нь ОХУ-аас импортоор цахилгаан эрчим хүч худалдан авдаг бөгөөд төлбөрийг олон улсад мөрдөгддөг тарифын тогтолцооны дагуу чадлын болон энергийн тарифаар тооцон төлдөг байна.

4. Харин уг тарифыг хэрэгжүүлэхдээ уул уурхайн олборлох үйл ажиллагаа эрхэлдэггүй нэр бүхий барилгын материалын 7 үйлдвэрүүдэд мөрдсөн зөрчил “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн “Налайх хэрэглэгчдэд үйлчлэх төв”-д  гарсныг залруулжээ. 

 

5. Монгол Улсын эрчим хүчний систем нь ОХУ-аас импортоор цахилгаан эрчим хүч худалдан авдаг бөгөөд төлбөрийг олон улсад мөрдөгддөг тарифын тогтолцооны дагуу чадлын болон энергийн тарифаар тооцон төлдөг байна.

 

6. ОХУ-тай байгуулсан “Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу 1 кВт чадлыг 26050 /одоо бол 33548 төгрөг болж нэмэгдсэн/ төгрөгөөр худалдан авдаг байна.

 

7. Монгол Улсын Их Хурлын 2010 оны 72 дугаар тогтоол, Эдийн засгийн байнгын хорооны 2015 оны 2 дугаар тогтоолын холбогдох заалтыг үндэслэл болгон хэрэглэгчдийн худалдан авах 1 кВт чадлын төлбөрийг 9000 төгрөг байхаар тогтоосон аж.

 

8. Шинээр нэвтрүүлсэн чадлын тарифын тогтолцоо нь хэрэглэгчийн оройн их ачаалалд оролцох оролцоог багасгах, чадлын хэрэглээг өдөр ба шөнийн бага ачаалалд шилжүүлэх, хэмнэлттэй, үр ашигтай хэрэглээг дэмжих зорилготой ба хэрэглэгчийн системийн оргил ачаалалд оролцож байгаа бодит чадалд төлбөр ногдуулах зарчмаар хэрэгждэг.

 

9. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын эрчим хүчний системд “Салхит” салхин цахилгаан станц, “Дөргөн” усан цахилгаан станц, “Тайшир” усан цахилгаан станц гэсэн 3 сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр ажиллаж байна.

 

10. Жилд дунджаар 210 сая.кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж сүлжээнд нийлүүлдэг ба эдгээр эх үүсвэрийн үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүч нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн 4-5 хувийг эзэлж байгаа аж.

 

11. Ахуйн хэрэглэгчийн цахилгааны “суурь тариф”-ыг 2008 онд анх нэвтрүүлж өрхийн цахилгааны суурь тариф сард 1000 төгрөг байхаар тогтоосон ба уг тарифыг долоон жилийн турш өөрчлөлт оруулахгүй тогтвортой мөрдсөн.

 

12. Харин нүүрсний үнийн өсөлт, хэрэглээний үнийн индекс, гадаад валютын ханшийн өөрчлөлттэй хамааралтайгаар 2015 онд 2000 төгрөг болгож шинэчлэн тогтоосон байна.  

 

13. Цахилгаан, дулааны эрчим хүчний зардлын өрхийн орлогод эзлэх хувийн жин 2005 онд 14.2 хувийг байсан бол одоогийн байдлаар 5.1 хувь болж буурсан нь эрчим хүчний тарифын өсөлт өрхийн төсөвт дарамт үүсгээгүйн илрэл хэмээн тооцоолсон байна.

 

14. Засгийн газар байгуулагдснаар өрхийн орлогыг нэмэгдүүлэх, айл өрхийн зардалд нөлөөлөх нөлөөллийг бууруулах, нийслэлийн агаарын бохирдлыг багасгах зорилгоор хязгаарлалтын бүсэд байгаа гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг 100 хувиар хөнгөлөх зохион байгуулалтын арга хэмжээг авч ажилласан.

 

15. Цаашид Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хорооноос эрчим хүчний хэмнэлт, үнэ тарифын бодлогыг хэрэглэгчдэд зөв ойлгуулах, сурталчлах, мэргэжлийн заавар зөвлөлгөө өгөх ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж, эрчим хүчний үнэ тарифын олон төрөлт тогтолцоог нэвтрүүлэх, хэрэгжүүлэх ажлыг шат дараатай зохион байгуулахаар төлөвлөж байна.

 

16. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт эрчим хүчний тарифыг нэмэхгүй байх, улмаар бууруулахаар тусгасан байгаа.

 

17. Энэ хүрээнд эхний ээлжинд гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны тарифыг тэглэх зэрэг олон арга хэмжээг дэмжиж байна.

 

18. Уул уурхай, олборлох үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн цахилгааны тарифыг бусад аж ахуйн нэгжээс 20-31.5 хувиар илүү тогтоосон байна.

 

19. Мэдээлэлд дэлхийн зах зээлд дэх ханшаар түүхий эдээ борлуулдаг 240 аж ахуйн нэгж гэж тодотгож байгаа ч эдгээрийн дотор түгээмэл тархацтай шавар, элс, шохойн чулуу, хайрга зэрэг барилгын материалын зориулалтаар олборлодог аж ахуйн нэгжүүд бий. Эдгээр аж ахуйн нэгжүүдийн цахилгааны тарифыг нэмэгдүүлэн тооцож авснаар барилгын материалын өртөг өндөр болж байгаа аж.

 

20. Энэ нь иргэдийг орон сууцжуулах бодлогод сөрөг нөлөө үзүүлж байгааг анхаарах нь зүйтэй гэдэг санал гарав.

 

21. Мөн зарим үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагын ангилалд хамааруулж тооцох шийдвэрийг Эрчим хүчний зохицуулах хорооноос 2015 онд гаргаж хангагч байгууллагуудад хүргүүлсэн байна.

 

22. 2015 онд гаргасан тарифтай холбоотой шийдвэр үндэслэл, тооцоогүй байсан хэмээн үздэг учраас энэ шийдвэрийг эргэж салбарын яам дахин нягтлах нь зүйтэй гэв.

 

23. Өдгөө агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд зарим хорооллын цахилгааны үнийг хөнгөлсөн байгаа.

 

24. Гэр хорооллын айл өрхүүдийн зарим хэсэгт цахилгааны хүчин чадал дутагдалтай байдаг.

 

24tsag.mn

image

...Монгол Улсын эрчим хүчний систем нь ОХУ-аас импортоор цахилгаан эрчим хүч худалдан авдаг бөгөөд төлбөрийг олон улсад мөрдөгддөг тарифын тогтолцооны дагуу чадлын болон энергийн тарифаар тооцон төлдөг байна. ОХУ-тай байгуулсан “Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу 1 кВт чадлыг 26050 /одоо бол 33548 төгрөг болж нэмэгдсэн/ төгрөгөөр худалдан авдаг байна....

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хаврын тухай хачирхалтай 24 баримт
Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • БАТ (103.206.195.163)
    Нар, салхины эрчим хүчний эх үүсвэрүүдэд улсаас олгох татаас буюу цахилгааны төлбөрийн үнийг тоолуураар яг бодитой нийлүүлж байгаа цахилгаанаар нь тооцохгүй, суурилагдсан хүчин чадлаар нь тооцож байгаа буруу юм биш үү. Дарханд өвөл нарны станц бүрэн хүчин чадлаараа ажиллах уу, Салхитын станц ч өвөл зуны улиралд хүчин чадалдаа хүрэхгүй. Бас дээр нь Монголд өвөл хамгийн салхигүй Улаангомд салхин станц барина гэж мангартаад байгаа Юм шүү. Та нарт ер нь толгой байна уу.
    2017 оны 02 сарын 08 | Хариулах
  • дорж (103.212.118.132)
    Суурь хураамжаа боль барилгын материал бэлтгэх аж ахуйн нэгжийн эрчим хүчний тарифийг багасга.утааг багасагахад орон сууц хэрэгтэй.эрчим хүчнийхэн дарга болон илүү орон тоогоо цомхотго.
    2017 оны 02 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2 цаг 20 мин
  • Холимог тулаанч асан Марквейн Муллин АНУ-ын Дотоод хэргийн яамны сайд боллоо
    2 цаг 54 мин
  • ТАНИЛЦ: АН-ын аймаг, дүүргийн намын даргын сунгааны ялагчид
    2 цаг 54 мин
  • Япон улс дайнаас үүдэн газрын тосны "үндэсний нөөц"-өө ашиглах гэж байна
    3 цаг 43 мин
  • АНУ-Ираны хооронд хэлэлцээ өрнөж байгаа юу?
    3 цаг 55 мин
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
    4 цаг 9 мин
  • "The MongolZ" баг "ESL Pro League Season 23"-д оролцлоо 
    5 цаг 29 мин
  • Senzu буюу М.Азбаяр 2026 онд Passion UA багийн бүрэлдэхүүнд нэгдэж, ESL Pro League Season 23 тэмцээнд анхны тоглолтоо хийлээ 
    5 цаг 33 мин
  • "Slam Dunk" тэмцээн "NBA"-ийн "All-Star Weekend"-ийн салшгүй хэсэг болсон түүх 
    5 цаг 36 мин
  • Хөлбөмбөгийн түүхэнд нэгэн цагт мянга мянган хөгжөөн дэмжигчдийг татдаг байсан ч өнөөдөр нам гүм болсон гайхамшигт цэнгэлдэхүүд
    5 цаг 43 мин
  • Монгол ардын намын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн Жао Лөжи-тэй уулзав
    5 цаг 51 мин
  • Пеп Гвардиолагийн дараа Манчестер Сити багийг удирдах эрхэм хэн байх вэ? 
    5 цаг 55 мин
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
    6 цаг 56 мин
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
    6 цаг 59 мин
  • Үйл явдал: Хаврын чуулганаар “Сүүдрийн засгийн газар байгуулах” тухай мэдээлэл хийнэ
    7 цаг 28 мин
  • Мэдэгдэл
    23 цаг 23 мин
  • “Хөрөнгө оруулагч-Дипломат ёс ба төрийн албан хаагчийн ёс зүй” арга хэмжээ боллоо
    23 цаг 34 мин
  • “Төсвийн зохистой удирдлагад чиглэсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн менежментийн чадавх бэхжүүлэх” төслийн явцын талаар хэлэлцэв
    Өчигдөр 16 цаг 41 мин
  • “Эх оронч сурагч” хөтөлбөрийг нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургуульд хэрэгжүүлнэ
    Өчигдөр 16 цаг 23 мин
  • “Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн улс орон даяар өрнөнө
    Өчигдөр 15 цаг 19 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Фото түүх: Од мичид цуглуулахаар сансар огторгуйг зорьсон Ж.Гүррагчаа
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • С.Бямбацогт: Иргэн бүрд нээгдсэн дансанд одоо 175 мянган төгрөг байна
  • Дэлхийн усны өдөр тохиож байна
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • Туулын хурдны замын анхны зураг төслийг 2014 онд боловсруулж, 2025 онд дахин шинэчлэн батлуулжээ
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • The MongolZ багийн шинэ тоглогч Cobrazera эхний тэмцээнүүддээ хэрхэн оролцов? 
  • Өвлийн спортын ордны барилга угсралтын ажлын явц 55 хувьтай байна
  • Цэргүүдээ эргэв
24 баримт
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Болжмор болжмор хөөрхөндөө
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК