зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4673 4674 4675 4676 4677 4678 4679
  • Хальтиргаатай замуудад 45.5 тонн давс цацжээ
    2016 оны 12 сарын 21
    Энхтайваны өргөн чөлөө,
    ”Макс молл”-н уулзвараас Саппорогийн уулзвар,
    Магсаржав, Маршалын гүүр,
    Богд уулын арын замаар
    Баянзүрхийн товчоо,
    Нарны замаар Үндэсний соёл амралтын хүрээлэн,
    10-р хороолол, Чингисийн өргөн чөлөө,
    Сөүлийн гудамж,
    Баруун дөрвөн зам,
    Нарны гүүр,
    Дөлгөөн нуурын уулзвараас Энхтайваны гүүрээр ХААИС,
    Баянхошуу,
    Телевиз,
  • ШУУРХАЙ: Өмгөөлөгч С.Оюунцэцэг эмнэлгийн тусламж авчээ
    2016 оны 12 сарын 21
    С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хурал одоогоор хаалтттай хуралдаж байгаа билээ. Хурлыг Ерөнхий шүүгч М.Алдар даргалж, шүүгчээр Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг, өмгөөлөгчөөр Л.Мөнхтөр, С.Оюунцэцэг, Д.Дашдорж, Л.Энхсайхан, улсын яллагчаар Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн нар оролцож байна.

    Дөнгөж сая Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэгийн бие муудаж, эмнэлгийн тусламж авчээ.
  • ”Үнэн ба зөв” намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав
    2016 оны 12 сарын 21
    ”Үнэн ба зөв нам”нь баримт материалаа хуульд заасан шаардлагын дагуу бүрдүүлсэн тохиолдолд хүсэлтээ дахин гаргах боломжтой юм.
  • Нийслэлийн оны шилдэг хүүхдүүд тодорно
    2016 оны 12 сарын 21
    Улирч буй онд сурлага, урлаг, спортын амжилтаараа бусдыгаа манлайлсан Нийслэлийн шилдэг хүүхдүүдийг шалгаруулах ажлыг жил бүр ёслол төгөлдөр зохион байгуулдаг билээ. Энэ жилийн ёслолын ажиллагаа 2016 оны 12 дугаар сарын 23-ний өдрийн 14.00 цагт Улаанбаатар чуулгын их танхимд зохион байгуулагдах гэж байна.

    Нийслэлийн шилдэг хүүхдийг Манлайлайлагч, Оюунлаг, Бүтээлч, Тамирчин, Авьяаслаг гэх 5 номинациар шалгаруулна. Энэ жилийн шалгаруулалтад 9 дүүргээс сургууль, дүүргийнхээ шилдэг 2000 гаруй хүүхэд өрсөлдсөнөөс шилдэг 45 хүүхэд Нийслэлийн шилдэг хүүхдэд нэр дэвшээд байна. Үүнээс шилдэгийн шилдэг 5 хүүхэд тун удахгүй тодорно гэж Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.
  • Улаанбаатарт цагаан арслан, барууд иржээ
    2016 оны 12 сарын 21
    Монголын үндэсний цирк 12 сарын 24-нөөс олон улсын циркийн тоглолтыг зохион байгуулж байгаа. Энэхүү тоглолтонд зургаан цагаан бар, хоёр шар бар, хоёр цагаан арслан оролцохоор ирээд байгаа аж. Циркийн фэйсбүүк хуудсаар үзэгчдээс санал авч хамгийн олон санал авсан газарт ирэх амралтын өдрүүдээр араатан амьтдыг ямар ч тор хамгаалалтгүй алхуулах гэнэ.

    Циркийн тоглолт хоёр өөр төрлийн хөтөлбөртэй бөгөөд тасалбарыг 19001950 үнэгүй хүргэнэ. Ticket.mn-ээр захиалах боломжтойгоос гадна циркийн билетийн касс өдөр бүр 10:00 - 20:00 цагийн хооронд Циркэд ажиллаж байна. Тасалбарын үнэ суудлаасаа хамаарч 10-50 мянган төгрөгийн өртөгтэй байх аж.
  • Зулзаган модыг тайрах болжээ
    2016 оны 12 сарын 21
    Сүүлийн үед Ойн тухай хууль, тогтоомжийг санаатай болон санамсаргүйгээр зөрчих явдал нэмэгдэж байна. Ойгоос зөвшөөрөлгүй мод бэлтгэх, самар түүх, шинэ жилийн баярын чимэглэл болгон зулзаган мод тайрч ашигласан зөрчлүүд цөөнгүй шалгагдаж байна.
    Ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод, ойн дагалт баялаг бэлтгэсэн, тээвэрлэсэн бол экологи эдийн засгийн үнэлгээ тогтоож, авто тээврийн хэрэгслийг улсын орлого болгон зөрчил гаргасан иргэнийг эрүүгийн хэрэг үүсгэхээргүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх (2017 оны нэгдүгээр сарын 01-нээс 1,200,000 төгрөг болно) хэмжээгээр торгодог болохыг анхааруулж байна.

    Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаар нийслэлийн Байгаль орчны газрын 328003, 99997193, Мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн 70177000 утсаар мэдэгдэж хамтран ажиллахыг нийслэлийн иргэддээ уриалж байна гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.
  • 19 автомат тоглоомын эд зүйлийг хураажээ
    2016 оны 12 сарын 21
    Цагдаагийн байгууллагаас Улаанбаатар хотын хэмжээнд хууль бусаар, тусшай зөвшөөрөлгүйгээр автомат тоглоомын газар ажилуулдаг газруудын судлагаанд тулгуурлан өнгөрсөн сард таван дүүргийн найман цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарыг дайчлан шалгалтын ажлыг явуулсан талаар дөнгөж сая цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийлээ.

    Тодруулбал, Хууль бусаар, тусгай зөвшөөрөлөгүйгээр автомат тоглоомын үйл ажиллагаа явуулж байгаа 25 газрыг шалгаж, харъяалах прокурорын зөвшөөрлөөр 19 газрын автомат тоглоомын 149 ширээ бусад эд зүйлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 133-р зүйл хураан авах, нэгжлэг хийх журам, 134-р зүйл эд хөрөнгө битүүмжлэх заалтыг тус тус үндэслэн хураан авч, Эрүүгийн тусгай ангийн 243.1 дэхь хэсэгт заасан зүйл ангиар 16 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгээд байна. Эрүүгийн хуулийн 234.1-д “хуулиар хориглосон мөрийтэй тоглоом тоглосон, түүнийг зохион байгуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн төгрөгөөр торгох, эсхүл 1-3 сар хүртэл хугацаагаар баривчилах ял шийтгэнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл автомат тоглоомын газар ажилуулдаг этгээдүүдийг хууль зөрчсөн гэж шүүхээс үзвэл дээрх төрлийн ял оногдуулах юм.

    Одоогоор тусгай зөвшөөрөлгүйгээр автомат тоглоомын газар ажилуулдаг зургаан газарт шалгалтын ажиллагаа хийгдэж байгаа юм байна.
  • ШУУРХАЙ: Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа шүүх хуралд оролцож байна
    2016 оны 12 сарын 21
    тус шүүх хурал Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа оролцох хүсэлт тавьснаар шүүх хуралдаанд оролцуулсан байна. Мөн гэрчээр Давааням гэрчээр оролцож байна.
  • МУБИС-ийн оюутан шинэ жилээ тэмдэглэх үеэрээ амиа алджээ
    2016 оны 12 сарын 21
    Сүүлийн үед хаа сайгүй шинэ жилийн баяр болж, осгож гэмтэх тохиодол багагүй гарч байна. Мөн үүнээс гадна МУБИС-ын физик тэнхимийн оюутан шинэ жилээ тэмдэглэж байгаад амиа алдсан хэрэг гарсан байна. Физик тэнхимийн нэг ангийн оюутанууд шинэ жилээ тэмдэглэж байгаад нэг оюутан байшин дээрээс үсэрч нас барсан байна. Тус хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.
  • Ойн тухай хууль зөрчихгүй байхыг анхааруулж байна
    2016 оны 12 сарын 21
    Сүүлийн үед Ойн тухай хууль, тогтоомжийг санаатай болон санамсаргүйгээр зөрчих явдал нэмэгдэж байна. Ойгоос зөвшөөрөлгүй мод бэлтгэх, самар түүх, шинэ жилийн баярын чимэглэл болгон зулзаган мод тайрч ашигласан зөрчлүүд цөөнгүй шалгагдаж байна. Ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод, ойн дагалт баялаг бэлтгэсэн, тээвэрлэсэн бол экологи эдийн засгийн үнэлгээ тогтоож, авто тээврийн хэрэгслийг улсын орлого болгон зөрчил гаргасан иргэнийг эрүүгийн хэрэг үүсгэхээргүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх (2017 оны нэгдүгээр сарын 01-нээс 1,200,000 төгрөг болно) хэмжээгээр торгодог болохыг анхааруулж байна.
    Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаар нийслэлийн Байгаль орчны газрын 323780, 99997193, Мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн 70177000 утсаар мэдэгдэж хамтран ажиллахыг нийслэлийн иргэддээ уриалж байна гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.
  • Энхийг сахиулагчдын нислэг хойшилж, Афганистанд саатжээ
    2016 оны 12 сарын 21
    Манай энхийг сахиулагчид энэ сарын 16-нд эх орондоо ирэх байсан ч Афганистанд саатжээ. Тодруулбал, Афганистанд энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцсон алба хаагчид тусгай үүргийн нислэгээр ирж явсан ч БНХАУ-аас эргэн буцсан аж.
  • Далай лам дахин айлчлахгүй
    2016 оны 12 сарын 21
    Монгол Улсын Гадаад хэргийн сайд Ц,Мөнх-Оргил Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Монгол Улсад дахин айлчлахгүй” гэж хэлсэн талаар Хятадын төрийн мэдлийн “Синьхуа” агентлаг мэдээллээ.



    Тэрбээр “Төр болон шашин тусдаа учир Засгийн газрын шугамаар Далай ламыг уриагүй болно” гэж хэлжээ.



    Далай лам өнгөрсөн арваннэгдүгээр сард 18-23 өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотноо шашны айлчлал хийсэн билээ. Уг айчллыг Бээжин хүчтэй эсэргүүцсэн юм. Сайд “Хоёр улсын харилцаанд сэв суусанд харамсч байна” гэж хэлжээ.



    БНХАУ-ын Гадаад хэргийн яам Далай ламын айлчллаас болж хэд хэдэн удаа мэдэгдэл хийсэн билээ.
  • -50 хэм хүрч хүйтрэхгүй гэв
    2016 оны 12 сарын 21
    Өнөөдрийн байдлаар манай орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтсоноос 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 15 аймгийн 110 сум, нийслэлийн 1 дүүрэгт өвөлжилт хүндэрсэн талаар албаныхан мэдээлэл өгсөн.


  • “Монгол-Турк” сургуулийн сурагчид нэгнийхээ хүзүүг шилээр зүсэж, гэмтээжээ
    2016 оны 12 сарын 21
    “Монгол –Турк” сургуулийн сурагчид нэгнийхээ хүзүүг шилээр зүсэж, гэмтээжээ
  • Хүүхдийн бэлгэнд 412 грамм сахар агуулагдаж байна
    2016 оны 12 сарын 21
    Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Эрүүл мэндийн яамнаас хамтран шинэ жилийн бэлгэнд дунджаар хэдий хэмжээний сахар агуулагдаж байгааг бодитоор үзүүлжээ.

    Жүүс,
    жигнэмэг,
    гурван төрлийн чихэр,
    шоколад зэрэг зургаан зүйлээс бүрдсэн бэлгэнд нийтдээ хэдий хэмжээний сахар орсон болохыг гаргасан байна.

    Ингэхэд зөвхөн нэг уут бэлгэн дэх амттаны сахарын хэмжээ 412 грамм байна. Гэтэл насанд хүрсэн хүний өдрийн сахарын хэрэглээ нь 25 грамм байдаг аж.

    Чихэрлэг зүйл хэт их хэрэглэх нь шүдний өвчлөл үүсгэхээс гадна биед олон сөрөг үр дагавартай. Жишээлбэл, чихэр нь ходоодоор дамжин тун түргэн цусанд орж ходоодны багтаамжийг ихэсгээд цатгалан байдалтай болгодог. Үүнээс болж янз бүрийн амин дэм, уургийг багаар хүлээж авснаас шим тэжээлийн дутагдалд орж болдог байна.

    Шинэ жилийн баяраар өвөө, эмээ, аав ээж, ах дүү гээд л бэлэг авах хүний тоо өсдөг. Тэгвэл тэр бүрд ихээхэн хэмжээний сахар агуулагдаж байгаа тул, чихэр амттаны хэрэглээг багасган эрүүл баярлахыг НЭМХ, ЭМЯ-наас уриалж байна.
  • Шуурхай: С.Зоригийн хэргийн шүүх хурал эхэллээ
    2016 оны 12 сарын 21
    С.Зориг агсны хэргийн шүүх хурал өнөөдөр 10 цагаас болохоор товлогдсон билээ. Тэгвэл дөнгөж сая шүүх хурал хэллээ.

  • Механик, хүч хатуулгийн хэмжлийн лабораторийг шинэчиллээ
    2016 оны 12 сарын 21
    Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх өнөөдөр Хэмжих хэрэгсэл шалгалт баталгаажуулалтын газар /ХХШБГ/-ын Шалгалт тохируулгын албаны “Механик, хүч хатуулгийн хэмжлийн лаборатори”-ийн нээлтэд оролцож, тус газрын үйл ажиллагаатай танилцан албан хаагчдад зарим үүрэг чиглэлийг өглөө.

    Манай улсын барилга, автозамын бүтээн байгуулалтад ашиглаж байгаа хүчний хэмжих хэрэгслүүдийг шалгалт тохируулгад хамруулах чиг үүрэг бүхий эталоны баазыг шинэчлэн бүрдүүлж, хэмжих хэрэгслийн шалгалт, тохируулгын ажлыг тогтоосон стандарт, олон улсын зөвлөмжийн дагуу гүйцэтгэх шаардлагатай тулгараад байсан юм.

    Тиймээс Шадар сайд У.Хүрэлсүх уг асуудлаар БНХАУ-аас Манай Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдад хандан хүсэлт гаргаад байсан юм. Шадар сайдын хүсэлтийн дагуу БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр тус лабораторид барилгын хавтан, цементийн марк, асфальтны даац тодорхойлох хүчний машин шалгах 5-200 тн-ын даацтай динамометрүүд, барилгын бэлдэцний бат бэхийг шалгадаг шмидтийн алх шалгах 80 мпа/эталон төхөөрөмжийг нэмж суурилуулсан байна.

    Өмнө нь шалгалт тохируулгад хамрагдаагүй хэмжих хэрэгслийг ашиглан автозам барьж байгаа нь шинээр тавьсан өндөр өртөгтэй автозамын чанарт сөргөөр нөлөөлж амархан эвдрэх, хуурч хагарах зэрэг зөрчил үүсдэг байсан. Ийм лаборатори бий болсноор барилга, автозамыг чанартай барих нөхцөл бүрдэж байгаа юм. Мөн Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Дахин төлөвлөлт буюу гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах төсөл”, “Жижиг, дунд үйлдвэрлэл дэмжих төсөл”, ”Орон нутгуудыг хатуу хучилттай автозамаар холбох төсөл”-ийг хэрэгжүүлэхээр тусгагдсан. Эдгээр төслийг хэрэгжүүлэхэд Стандарт Хэмжилзүйн газар ихээхэн үүрэг гүйцэтгэх юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Баян-Өндөр суманд өвөлжилт хүндэрчээ
    2016 оны 12 сарын 21
    Өнөөдөр Орхон аймгийн Онцгой комисс хуралдлаа. Тэд энэ удаагийн хуралдаанаар өвөлжилтийн байдал болон хонь, ямааны цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авах арга хэмжээний талаар хэлэлцлээ. Тус комиссыг аймгийн Засаг дарга Д.Батлут ахалдаг бөгөөд 27 хүний бүрэлдэхүүнтэй.

    Аймгийн хэмжээнд өнгөрсөн оны жилийн цэсийн мал тооллогоор 120.2 орчим мянган толгой мал тоологдсон. Мөн 42.3 мянган төл хүлээн авсан. Энэ оны жилийн эцсийн тооллогоор аймгийн хэмжээнд дээрх үзүүлэлт 485 толгой малаар өссөн дүнтэй гарчээ. Өнгөрсөн сарын 15-аас эхлэн их хэмжээний хур тунадас орж, цочир хүйтэрсэн. Үүний улмаас хоёр сумын 23.5 толгой мал нэмэгдэл тэжээлд, 1.4 мянган толгой мал байран маллагаанд орсон байна.

    Холбогдох байгууллагуудаас томилогдсон ажлын хэсгээс хийсэн дүгнэлтээр бэлчээрийн цасны дундаж зузаан 16.5 см, нягт нь 0.15 см.куб байжээ. Цасны зузаан хамгийн их хэсэг нь 23.2 см, хөр цасны зузаан 1-1.5 см байгааг тогтоосон талаар Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Бат-Өлзий ярьлаа. Одоо үүсээд буй нөхцөл байдлаас харахад манай аймгийн Баян-Өндөр суманд зудын байдал, Жаргалант суманд зудархуу нөхцөл байдал үүсээд байна гэж мэргэжлийн байгууллагууд дүгнэж байна.

    Өвлийг өнтэй давахын тулд малчид өөрсдийн нөөц бололцоогоор 8500 гаруй тонн хадлан бэлтгэсэн бөгөөд одоогоор үүнийхээ 30-40 хувийг хэрэглээд байна. Аймгийн Аюулгүйн нөөцөд 20 тонн өвс, 17 тонн тэжээл бэлтгэсэн бол Жаргалант сум 100 тонн өвс, 25 тонн тэжээл бэлтгэсэн аж. Тэгвэл Баян-Өндөр сум Аюулгүйн нөөцдөө 120 тонн өвс, 28 тонн тэжээл бэлтгэжээ. Уг ажилд нийтдээ 76 сая гаруй төгрөгийг зарцуулсан юм.

    Ус, цаг уур, орчны шинжилгээний албанаас өгсөн мэдээллээр 12, 1-р сард хур тунадас ахуй орж, олон жилийн дунджаас илүү хүйтрэх гэнэ. Тиймээс Аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Д.Батлут холбогдох байгууллагуудад хэд хэдэн чиглэлийн үүрэг даалгавар өглөө. Тодруулбал, Аймаг, сумын аюулгүйн нөөцөд бэлтгэсэн өвс, тэжээлийг зах зээлийн үнээс хямд өртгөөр буюу бэлтгэсэн үнээр нь борлуулах чиглэлийг өглөө. Энэ нь өвсийг 4000, тэжээлийг 7500-14000 төгрөгөөр малчдад олгоно гэсэн үг юм. Мөн цасанд боогдсон зам давааг нээхэд ашигладаг “далпуу” төхөөрөмжийг бэлтгэхийг үүрэгдлээ. Мөн “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Эрдэнэтийн ДЦС” ТӨХК-иас “ажилласан масло” авч нөөцлөх хэрэгтэйг хэллээ. Үүнийг малын туурайг хамгаалахад ашиглах юм. Түүнээс гадна малчдад туслах хөдөлгөөнийг аймгийн хэмжээнд өрнүүлэх, гэр хорооллын айл өрхүүдийн өвөлжилтийн бэлтгэлийн талаарх мэдээллийг гаргахыг холбогдох албан тушаалтнуудад нь үүрэг болголоо.
  • УИХ-ын дарга М.Энхболд Саудын Арабын Вант улсад айлчиллаа
    2016 оны 12 сарын 21
    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Булангийн орнуудад хийж буй айлчлалаа Саудын Арабын Вант Улсад үргэлжлүүлэв. УИХ-ын даргын айлчлал нь хэдийгээр “ажлын” хэмээх тодотголтой боловч тус улсад хийсэн өндөр дээд хэмжээний анхны айлчлал болж байгаа юм.

    Тэрбээр Эль-Рияд хотноо Хунтайж Абдулла бин Абдулрахман бин Абдулазиз Аль-Саудтай уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын төлөвийн талаар ярилцлаа.



    УИХ-ын дарга М.Энхболд “Манай улс Ойрхи Дорнодын улс орнуудтай идэвхтэй хамтын ажиллагаа өрнүүлж байна. Гэхдээ Саудын Арабтай харилцаагаа илүү сайн хөгжүүлэх шаардлагатай гэж бид үздэг. Бүс нутагтаа эдийн засгийн хөгжил, чадавхиараа тэргүүлдэг Саудын Арабаас хөрөнгө оруулалт татах, уул уурхай, барилга, хот байгуулалт, дэд бүтэц гээд олон салбарт хамтран ажиллах боломж бидэнд бий. Хууль тогтоох үйл ажиллагааны хамтын ажиллагаа ч чухал. Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаа энэ үед хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, зээл тусламж авах асуудлыг бид сонирхож байна” хэмээн үгийнхээ эхэнд тэмдэглэж хэлэв.



    Хунтайж Абдулла бин Абдулрахман бин Абдулазиз Аль-Сауд “Бид Монгол Улстай тогтоосон харилцаагаа хөгжүүлэхийн төлөө байдаг. Манай гадаад бодлого нэгэн үе Европ руу чиглэж байсан бол сүүлийн жилүүдэд дэлхийн бүх улс оронтой эрх тэгш хамтын ажиллагаа өрнүүлэхийг эрмэлздэг болсон. Ялангуяа Төв Азийн улс орнууд, түүний дотор Монгол Улстай худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллах нь бидний зорилго байх болно. Монголын эдийн засгийн нөхцөл байдлыг бид сайн мэдэж байгаа. Тиймээс Таны тавьсан санал хүсэлтэд анхааралтай хандана. Бид найрсаг харилцаатай Монгол Улсад туслахдаа баяртай байх болно” гэлээ.



    Тэрбээр ХАА, түүний дотор мал аж ахуй, мах, махан бүтээгдэхүүн, үр тарианы импортын худалдааг онцлон чухалчилж байлаа. Түүний сонирхсон асуултад УИХ-ын дарга М.Энхболд дэлгэрэнгүй хариулт өгөв.

    Эрхэм хунтайж “Монгол бол хөгжиж буй орон. Тиймээс өөр бусад салбарт ч хамтын ажиллагаа өрнүүлэх боломжтой. Тухайлбал уул уурхай, алт зэрэг байгалийн баялгийн хайгуул, олборлолт бол бидний боломжит хамтын ажиллагааны салбар юм. Манайх ашигт малтмалын эрэл хайгуулын чиглэлээр нэлээд туршлага хуримтлуулсан улс” гэж онцлов.

    Уулзалтын төгсгөлд тэрбээр “Миний дээр дурдсан салбаруудад хамтын ажиллагаа өрнүүлж чадвал хоёр улсын харилцаанд цоо шинэ үе нээгдэх юм. Үүний тулд улс төрийн салбарт, өндөр дээд түвшний харилцан айлчлалыг нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар судалгааны багийг удахгүй Монголд очуулна” гэлээ.



    ТОДРУУЛГА: Арабын ертөнцийн хамгийн нөлөө бүхий том улс болох Саудын Арабын Вант Улстай Монгол Улс 2007 онд дипломат харилцаа тогтоожээ. Тус улсын ханхүү, Газрын тосны сайд зэрэг зочид хувийн журмаар Монголд ирж байсан. Харин 2014 оны дөрөвдүгээр сард Гадаад харилцааны сайд Л.Болд тус улсад айлчилжээ. Саудын Арабын Вант Улс дэлхийн газрын тосны нөөцийн дөрөвний нэгийг ганцаар эзэмшдэг, бүс нутагтаа эдийн засгийн хөгжлөөр тэргүүлдэг юм гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар мэдээлэв.
  • 24 баримт: Д.Булганы хэргийг шүүх хэрэгсэхгүй болгожээ
    2016 оны 12 сарын 21
    Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал анх удаа энэ сарын 14-нд хорих 461 дүгээр ангид болсон юм. Гэвч Шүүх бүрэлдэхүүн өмгөөлөгчдийн хүсэлтээр Шүүх хурлыг долоо хоногийн хугацаатай хойшлуулах шийдвэр гаргасан. Шүүх хурал маргааш 11.00 цагаас Хорих 461-р ангид болно. 18 жил илрээгүй энэ хэргийн эргэн тойронд сүүлийн үед болж буй үйл явдлууд урьдын адил таамаг эргэлзээ дагуулсаар байна. Шүүгдэгчийн ар гэрийнхний хэлж буй үг, энэ хэргийг хянасан прокуроруудын хэргийг зүйлчилсэн байдал, талийгаачийн эхнэр Б.Булган болон хохирогч С.Оюун нар шүүх хуралд яагаад ирээгүй вэ гэх мэт олон зүйл анхаарал татсан хэвээр байгаа юм. Ингээд С.Зориг агсны хэрэгтэй холбоотой сүүлийн үед болж буй үйл явдлыг 24 баримтаар хүргэе.

    Баримт 1. С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргийг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 24-нд шүүхэд шилжүүлж, Ерөнхий шүүгч М.Алдарт хуваарилсан байдаг. Ингэснээр шүүх хурал нь анх удаа энэ сарын 14-нд Хорих 461 дүгээр ангид болсон юм.

    Баримт 2. Хуралд Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.1, 91.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.15 гэсэн зүйл заалтаар шүүнэ. Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйл анги нь бусдын амь насыг санаатайгаар хохироох гэсэн зүйл анги юм.

    Баримт 3. Шүүх хурлыг 30 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын 55 сэтгүүлч сурвалжлахаар хүсэлт гаргасан. Улсын нууцтай холбоотой “Маш нууц” зэрэглэлтэй хэрэг учраас шүүх бүрэлдэхүүн хурлыг хаалттай хийхээр шийдвэрлэсэн байдаг.

    Баримт 4. Энэ тухай УЕПГ-ын прокурор тайлбарлахдаа “Нууц хэрэг гэж байдаггүй.Харин тухайн хэрэгт авагдсан материал нь “нууц”-ын зэрэглэлд хамаарах баримт гэж шинжээч дүгнэлт гаргасан учир “нууц”-ын зэрэглэлд орно гэв.

    Баримт 5. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг тухайн үед захиалгат аллага хэмээн дүгнэлт гарч байсан. Эцэс сүүлд нь хүн амины хэрэгтэн, малчин, тогооч гэсэн гурван хүнийг сэжигтнээр татаж ахуйн хүрээний гэмт хэрэг болохыг прокурорууд дүгнэсэн.
    Баримт 6. С.Зориг агсны хэрэгт нийтдээ 20 гаруй хүнийг сэжиглэн, цагдан хорьсон байдаг.


    Баримт 7. Ц.Амгаланбаатар мэдүүлэгтээ “Б.Содномдаржаа гадаа хүн хүн харж байсан, Т.Чимгээтэй хамт С.Зоригийн гэрт орж түүнийг хөнөөсөн” гэсэн нь нотлох баримтаар тогтоогдсон гэнэ.

    Баримт 8. Сэжигтнүүд нэр бүхий улс төрч агсны малчид болохыг хутгаар нь нотолсон гэж буй. Мөн С.Зориг агсны малыг хариулдаг эмэгтэйн үс хэргийн газраас олдсон тул баривчлан хорьсон гэдэг. Үсийг Япон улсад шинжлүүлсний дүнд ДНК нь бүрэн нийлж байгааг баталсан гэх мэдээлэл байна.

    Шүүх хурлын үеэр юу болж өнгөрөв
    Баримт 9. 2016.12.14-н шүүх хурал 11:26 цагт эхэлсэн. Харин 12:06 минутад Шүүх хурлыг даргалагч М.Алдар шүүгдэгчдийн холбогдсон хэргийн зүйл ангийг уншиж танилцуулснаар шүүх хурал эхэлж, цааш хаалттай үргэлжилсэн юм. Хурлыг эхлүүлсний дараа хэвлэл мэдээллийнхнийг шүүх хурлын танхимаас гаргаж, ар гэрийнхнийг нь оролцуулаагүй. Хэргийг улсын нууцтай холбоотой гэж үзсэн.

    Баримт 10. Шүүх хуралд Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын өмгөөлөгчөөр хэн гэдэг, ямар ажиллаж байгаа нь одоо хүртэл тодорхой бус байна.
    Л.Мөнхтөр, С.Оюунцэцэг, Д.Дашдорж, Л.Энхсайхан нар өмгөөлөгчөөр шүүх хуралд оролцож байгаа гэхээс өөр мэдээлэл байхгүй .

    Баримт 11. Б.Содномдаржаа эхнэр гурван хүүхдийн хамт мал аж ахуй эрхэлж амьдардаг нэгэн аж. Одоо 42 настай бөгөөд хэрэг гардаг 1998 онд 24 настай байжээ. Б.Содномдаржааг энэ хэрэгт гүтгүүлсэн хэмээн ар гэрийнхэн нь албан ёсоор мэдэгдээд байгаа.

    Баримт 12. Ц.Амгаланбаатарын эгч Ц.Гансүрэн “Ц.Амгаланбаатар 1998 онд 16 настай Улаанбаатар ч орж үзээгүй хүүхэд байсан. Харин 2007 онд Орхон аймагт хүн амины хэрэгт холбогдоод 25 жилийн хорих ял авсан юм. Энэ ялаа Чойр дахь чанга дэглэмтэй хорих ангид эдэлж байсан. Гэтэл 2015 оны наймдугаар сарын 31-нд энэ хэрэгт Ц.Амгаланбаатараас гадна миний төрсөн дүүгийн эхнэр Т.Чимгээ болон Б.Содномдаржаа нарыг буруутгаж тагнуулынхан ирж баривчилсан. Түүнээс хойш жил дөрвөн сарын хугацаа өнгөрч байна” гэсэн юм.

    Баримт 13. Т.Чимгээгийн хувьд нийтийн хоолны тогооч мэргэжилтэй эмэгтэй. Энэ хэрэг гарах үед буюу 1998 онд 22 настай байсан аж.

    Баримт 14. С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг илрүүлэх хэргийн хохирогч гэх С.Оюун “Би мөнхийн хохирогч, энэ хэргийг шийдэхэд би оролцохгүй” гэжээ.

    Баримт 15. Тэрбээр шүүх хурлыг хаалттай явуулхад нь дургүй байсан гэх мэдээлэл байна.

    Баримт 16. Шүүх хурлын үеэр С.Зориг агсны эхнэр Б.Булган ирээгүй нь шүүгдэгчдийн ар гэрээс шүүмжлэл дагуулсан юм. Түүнд холбогдох хэргийг шүүх хэрэгсэхгүй болгосон байна. Учир нь Б.Булганд холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзжээ.

    Баримт 16. Өмгөөлөгчид Шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргахдаа ”Хавтастай хэрэгтэй нэмж танилцах шаардлагатай байгаа” гэж тайлбарласан байна. Мөн шүүгдэгч болон өмгөөлөгчид нэр бүхий хүмүүсийг Шүүх хуралд гэрчээр оруулах санал гаргаад байгаа.

    Баримт 17. Нэр бүхий гэрчүүдийг өнөөдөр болох шүүх хуралд дуудан оролцуулж магадгүй гэнэ. Тухайлбал, Д.Булган, Э.Бат-Үүл нар гэрчээр дуудагдаж магадгүй гэдгийг зарим эх сурвалжууд онцолсон байна.

    Баримт 18. Монгол Улс цаазын ялгүй орон болсон учраас Ц.Амгаланбаатарт 25 жилийн ял оноохоор төлөвлөөд байна.

    Баримт 19. С.Зоригийг хөнөөсөн хэргийн хувьд ”Төрийн нууцад хамаарах баримт, материал хэрэгт авагдсан” гэх шинжээчийн дүгнэлт гарсан учир ”маш нууц”-д хамаарчээ.

    Баримт 20. 1998 оны аравдугаар сарын 2-ны өдрөөс хойш энэ хэрэгт нийт 450 гаруй хүнийг сэжиглэн цагдан хорьж байсан.

    Баримт 21. Түүнчлэн хэргийн газрын анхны үзлэг хангалтгүй хийгдэж, талийгаачийн амь тавьсан хивсэнцрийг эд мөрийн баримтаар хурааж аваагүй гээд олон зүйлийг тухайн үеийн ажлын хэсгийнхэн шинжлэн тогтоосон байдаг.

    Баримт 22. Ц.Амгаланбаатар нарыг талийгаач Ш.Отгонбилэг агсантай холбоотой, ойр байсан гэдгийг хуулийн байгууллага шалгаж тогтоосон гэх мэдээлэл гарч байгаа. Яллагдагчаар татагдсан Б.Содномдаржаагийн ээж н.Жавзмаа УИХ-ын гишүүдэд хандаж гаргасан өргөдөлдөө хүүг нь хилс хэрэгт холбогдуулахдаа өөр хэрэгт мөн гүтгэж буй тухай өгүүлсэн байдаг.

    Баримт 23. Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат “С.Зоригийг алсан хэргийн гол буруутанг илрүүлэх сонирхол улс төрчид болоод хуулийнхны хэнд ч байхгүй. Хамгийн гол нь хэргийг хэн нэгэнд үүрүүлж, хаах сонирхол байна. Тиймдээ ч хэрцгий алуурчин болох Амгаланбаатарын үгээр гэм зэмгүй хоёр хүнийг хилс хэрэгт гүтгэж байна” гэсэн байдаг.

    Баримт 24. Хэрэг гарахын өмнө Монголд орж ирээд хэрэг гарсны маргааш нь хилээр гарсан Мөрөн хэмээх өвөрмонгол залуу га­даадад яг С.Зоригийн аллагын бай­далтай төстэйгөөр алуулсан. Түүнийг Өвөрмонголын эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Мөрөн хэмээгчтэй андуурч ойлгодог тал бий.










4673 4674 4675 4676 4677 4678 4679
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сургууль, цэцэрлэгийн засвар, орон сууцны шугам сүлжээний засварыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
    12 цаг 51 мин
  • Бүгд Найрамдах Итали улстай Онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    13 цаг 16 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    14 цаг 3 мин
  • Монгол Улс дэлхийн 68 оронд бараа экспортолжээ
    14 цаг 20 мин
  • Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулахаар дэлхийн 21 орны шилдэг 43 мэргэжлийн баг бүртгүүлж, өрсөлдөхөөр боллоо
    14 цаг 23 мин
  • Сэлэнгэ, Хөвсгөл, Баян-Өлгий аймагт гарсан 6 түймрийг унтраахаар ажиллаж байна
    15 цаг 4 мин
  • Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
    15 цаг 23 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    15 цаг 43 мин
  • Шигшмэл хурдан морьдын "Их хурд" уралдааны тухай МЭДЭХ ЁСТОЙ зүйлс
    16 цаг 17 мин
  • Э.Баттулга: Цомхотгож буй 171 хүний 63 нь удирдах албан тушаалтан
    17 цаг 10 мин
  • Б.Батбаатар: Бүтцийн өөрчлөлт зөв буруу эсэхэд дүгнэлт хийхээр ажлын хэсэг байгуулсан
    17 цаг 20 мин
  • Э.Батшугар: И-баримтыг цахимжуулах ажил есдүгээр сард эхэлнэ
    17 цаг 30 мин
  • Б.Цэнгэл: Нэр бүхий 9 компанийг татан буулгаж, нэгтгэх ажлыг зохион байгуулна
    17 цаг 43 мин
  • Завханчууд хямд шатахуун хэрэглэж эхэлнэ
    18 цаг 31 мин
  • “Дэлхийн спортын наадам” энэ сарын 7-17 ний өдрүүдэд БНХАУ-ын Чэндү хотноо болно
    18 цаг 35 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13157 болжээ
    19 цаг 9 мин
  • Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног үргэлжилж байна
    19 цаг 42 мин
  • ЗГ: Хавдрын эмнэлгийн ачааллыг бууруулна
    20 цаг 21 мин
  • Зуны улиралд ЦАГААН ИДЭЭ хэрэглэхийн ашиг тус
    20 цаг 28 мин
  • Цэцэрлэгийн цахим бүртгэлд 68 мянган хүүхэд бүртгүүлээд байна
    21 цаг 2 мин
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
  • "Айрагийн Бямбаа" начины тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • Г.Ган-Очирыг Франц, Монгол хоёр улс Интерполоор эрэн сурвалжилж байна
  • Линдзи Хойл: Хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө хамтран ажиллана
  • Чингис хаан нисэх буудлын “Линк” бизнес танхимаас Голомт банкны картаараа буцаан олголт аваарай
  • Өмнөд Солонгосын Жүжигчин Сон Ён Гюг машиндаа нас барсан байдалтай олджээ
  • Л.Алтангэрэл: Сэлбэ голын доор чулуун бэхэлгээ хийснээр лаг хагшаас тогтохгүй, гол тунгалаг байна
  • Аюулгүй байдал, гадаад бодлого болон Төсвийн байнгын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлав
  • Наймдугаар сарыг угтах НАЙМАН шүлэг
  • ФОТО: Хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа -2025
  • Голомт банкны картаар Shangri-la Ulaanbaatar-аас буцаан олголт аваарай
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Улаанбуудайн тариалалт 15 хувиар буурчээ
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Ж.Чинбүрэн: СЭМҮТ-ийн дарга нар хуйвалдан өөрсдийн данс руу их хэмжээний мөнгө шилжүүлж авдаг нь тогтоогдсон
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
  • "ICETOP" & "ONYX"- ШҮТЭЭН МИНЬ
  • Наймдугаар сарыг угтах НАЙМАН шүлэг
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Г.Ган-Очирыг Франц, Монгол хоёр улс Интерполоор эрэн сурвалжилж байна
  • Л.Алтангэрэл: Сэлбэ голын доор чулуун бэхэлгээ хийснээр лаг хагшаас тогтохгүй, гол тунгалаг байна
  • “МИАТ“ ТӨХК оюутнуудад зориулан үндсэн бүх чиглэлдээ 15 хувийн хөнгөлөлттэй тийзийн урамшууллыг зарлажээ
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
  • Дэлхийн шилдэг дуурийн дуучдын чансааг Э.Амартүвшин тэргүүлжээ
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
24 баримт
  • "Айрагийн Бямбаа" начины тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК