-
2016 оны 11 сарын 19
Ойрын өдрүүдэд цас их хэмжээгээр орж, халтиргаа гулгаа үүсээд байгаа билээ. Тэгвэл Нийслэлийн Засаг даргын зүгээс нийт төрийн болон үйлчилгээний албан хаагчидаа 11 дүгээр сарын 19-20-ны амралтын өдрүүдэд цас цэвэрлэх, халтиргаа гулгааг арилгах ажилд дайчлан ажиллуулах захирамж гаргалаа.
-
2016 оны 11 сарын 19
Санаатай, санамсаргүйг хэлж мэдэхгүй юм. Ямар ч гэсэн төрийн албан хаагчдын хүнд суртал буюу иргэдийг янз бүрийн гох дэгээ, шалтаг шалтгаанаар чирэгдүүлдэг нь цаагуураа авлига өгөхийг далдуур шаардсан өдөөлт гэж ойлгогдох болж. Энд тэнд очиж дугаарлаж, хүлээж залхан аргаа барахдаа танил талаа хайх юм уу, эсвэл тухайн чирэгдүүлэгчид хэд гурван төгрөг атгуулахаас аргагүйд хүрдэг бололтой юм.
Ялангуяа ардаа ажил төрөлтэй, зав зай муутай хүмүүс алба амины ажлаа амжуулчих санаатай цаг зав гарган аль нэг байгууллагад /төрийн байгууллагуудад гэж ойлговол зохино/ очлоо гэхэд нэг очилтоор хэргээ бүтээнэ гэж ёстой гонжийнжоо.
Төрийн албан хаагчид гэх их зантай, дуугарч цөхсөн, эсвэл уурлаж уцаарласан, загнаж зандачсан хүмүүс л угтах нь хаа сайгүй. Мэдээж бүх албан хаагчид тийм гэвэл үнэнд нийцэхгүй. Гэхдээ л ийм байдал түлхүү талдаа. Одоо ихэнх байгууллагууд картын машинтай болсон тул хөлөө чилтэл зогсох нь багассан сайн тал бий.
Тэглээ ч хүлээлгэлт төдийлөн арилаагүй. Учир нь танд үйлчилж буй банк ч юм уу, эмнэлэг, гар утасны төлбар хураамж авдаг газруудын ажилтнуудын тал хувь нь шахам цонхондоо үйлчлэхгүй тухай бичиг тавьчихаад утсаар ярих ч юм уу өөр ажлаа амжуулж, ганц хоёр цонхон дээр бүх үйлчлүүлэгч дугаарладаг нь ердийн үзэгдэл. Энэ бүгдийг тоочих болсон нь орой үдэшгүй хэвлэл мэдээллээр зарлаад байгаа галт зэвсгийн тооллого, шинэчилсэн бүртгэлтэй холбоотой юм.
Галт зэвсгээ бүртгүүлэхийн тулд арваад дамжлагаар гүйсэн түүх
Завхан нийслэлд л гэхэд гуч гаруй мянган иргэн галт зэвсэг буюу ангийн буу эзэмшдэг гэж сонслоо. Энэ жил галт зэвсгийн тухай Хууль шинэчлэгдэж байгаатай холбоотой бас галт зэвсэг ашигласан гэмт хэрэг нэмэгдэх хандлагатайгаас ч хамааралтайгаар ийм бүртгэл хийх болсон аж. Үүнийг хэн ч буруутгах аргагүй.
Хийх ёстой ажил яах аргагүй мөн. Асуудлын гол нь бүртгэх ажиллагаа дэндүү хүнд сурталтай, хэт олон дамжлагатай, өөр хоорондоо уялдаа холбоогүй байгаагаас болоод цөөнгүй иргэн буугаа бүртгүүлж чадалгүй хугацаа алдаж байна.
Жилд нэг удаа явагддаг энэ арга хэмжээг сайн бэлтгэж байгаад иргэдэд чирэгдэлгүйгээр шуурхай зохион байгуулж яагаад болдоггүйг цагдаагийн дарга нар мэдэж л баймаар. Харамсалтай нь тийм сэтгэл гаргасангүй.
Буу эзэмшдэг, тэр дотроо шинээр буу авсан, эсвэл хуучин гэрчилгээ нь дууссан иргэд арав шахам дамжлага дамжиж 7-10 хоног ажлаа алдаж байж бүртгэл хийлгэдэг гэвэл итгэхгүй байх л даа. Эхлээд дүүргийн татварын газарт очиж татвараа төлнө. Дараа нь дүүргийн цагдаад очино. Тэгээд нийслэлийн цагдаагийн газраас хаана, хаана очих бичиг авна.
Тэгээд Шүүхийн шинжилгээний төв ч бил үү, нэгдүгээр эмнэлгийн ард байх газарт очиж буугаа буудуулж шалгуулна. Иргэний үнэмлэхээ нотариатаар батлуулна. Гурван хувь цээж зураг авахуулна. Хорооны Засаг даргаас тодорхойлолт авна. Өргөдөл бичнэ. Буу авсан газраасаа тодорхойлолт авна. Гурван банкинд тэмдэгтийн хураамж /5000 төгрөг/, тодорхойлолт авсны хураамж /1000 төгрөг/, гэрчилгээний үнэ /4800 төгрөг/ тушаана.
Бууны татвараас гадна шүү. Ийнхүү олон дамжлагыг гүйцээсний дараа нийслэлийн цагдаагийн газарт дахин очино. Тэгээд гэрчилгээгээ авахыг хүлээнэ. Бэлэн болсны дараа дахин очино. Яагаад ингэж чирэгдэлтэй байдаг тухай лавлаж арай хялбар болгооч гэвэл цагдаагийн ажилтан өөдөөс чинь энэ бол чиний иргэний үүрэг, өөрөөр байх боломжгүй.
Тэгээд ч манай төсөв мөнгө хүрэхгүй, бусад хүн дуугүй л гүйгээд байхад чи цагдаагийн өөдөөс том дуугарлаа гэхчлэн сүрийг үзүүлнэ. За яахав иргэний үүрэг гээд гүйгээд л байхаас яахав.
Сумтай буу үүрээд гудмаар алхах хамгийн хүнд
Хамгийн хүнд нь шүүхийн шинжилгээний төвд очиж шалгуулах. Ядаж байхад тэр газрын орчимд машины зогсоол огт байхгүй. Тэр газарт буугаа үүрээд хоёр ширхэг сум тусгай саванд хийж халааслаад очих ёстой. Гудамжаар ямар сумтай буу үүрээд алхалтай биш. Машинтай очихоос аргагүй. Хоёр гурван буутай хүн цөөнгүй.
Ер нь ихэнх ангийн хорхойтон 3-4 буутай байдаг. Сумтай гурван буу үүрээд оюутнууд, өвчтөнүүд пиг дүүрэн хөлхөлдөж байдаг тэр газраар явна гээд төсөөлөөд үз дээ. Арай гэж очлоо гэхэд нөгөө буудаж шалгадаг хүн нь эзгүй, өөр ажилтай бол маргааш нь дахиад л буугаа үүрээд ирэхээс аргагүй.
Хачирхалтай нь 12 сарын наймны дотор амжиж бүртгүүлэхгүй бол арга хэмжээ авна гээд айлгаад байгааг хэлэх үү. Тэгсэн мөртлөө шалгадаг хүн нь долоо хоногт хоёрхон удаа /нэг дэх өдөр 10 цагт, дөрөв дэх өдөр 14 цагт/ л буудаж шалгадаг гэнэ. Тэгэх тэгэхдээ бүр тухайн дурдсан цагт л очихгүй бол хана мөргөнө.
Заавал хоёр сумаар буудах ёстой журамтай гэсэн. Сум нь олддоггүй, олдсон ч ширхэг нь 14-20 мянган төгрөг хүрдэг буутай бол улам л хүнд. Буу эзэмшдэггүй хүмүүст бол сонин биш байх л даа. Бүртгүүлж чадахгүй бол буугаа зар эсвэл хураалга л гэх биз. Гэхдээ л гуч, дөчин мянга /магадгүй үүнээс ч олон байж мэднэ/-н буу зөвхөн нийслэлд байгаа гэхээр тоолгүй орхиж боломгүй.
Жишээ нь, шинэчилсэн бүртгэл явагдаж буй энэ ганц сарын дотор хотын гудамжаар сумтай буу ачсан машинууд, хэтрүүлэн бодоход арав, хорин мянгаараа дахих ч юм уу, зогсоол дээр тавиастай байх нь гээд бодоод үз дээ. Хулгай зэлгийгээс эхлээд буу, сум осолдох хүртэл юу ч тохиолдож болохоор байгаа биз. Иргэдэд арай хялбараар, хотоос зайдуухан нэг цэгт зохион байгуулж болохгүй гэж үү.
Нийслэлийн цагдаагийн газрын албан тушаалтны хэлсэн шиг төсөв хөрөнгө нь дутуугаас ч юм уу, иргэний үүрэг учраас ингээд чирэгдээд явж байх ёстой гэсэн зандралтыг хүлээн зөвшөөрмөөргүй л байна. Ядаж л буудаж шалгадаг хүнээ ажлын таван өдөр үүргээ гүйцэтгэдэг болгоход төсөв хамаатай гэж үү.
Иргэд дүүрэгтээ бүртгүүлээд нийслэл тэндээс мэдээллээ авдаг болгоход бас төсөв мөнгө хэрэгтэй гэж үү. Иргэн хүн буугаа бүртгүүлье гээд гүйгээд ирэхэд нь дахин явуулалгүй нэг мөсөн шийдээд гаргахад төсөв мөнгө хэрэгтэй гэж үү. Үнэхээр л цагдаад шинэчлэл хэрэгтэй гэдэг үнэн болохыг эндээс харж болохоор.
Цагдаагийн мөрдэс зүүсэн учир жирийн иргэдтэй зандрангуй, дээрэлхүү ханддаг, өмнө нь бөхөлзөж, гэм хийсэн мэт тонголзож, царай алдаж байх ёстой мэтээр боддог зарим нэг ажилтнуудтай хариуцлага тооцох ёстой л гэж санагдана. Энд ганцхан бууны бүртгэлтэй холбоотой сэдвийг хөндлөө.
Бусад газруудад ч ялгаагүй энэ хүнд суртал, чирэгдэл хангалттай бий. Ганц минутын дотор л шийдээд өгөх ёстой асуудлыг заавал хүлээлгэж, гуйлгаж байж дуртай дургүй шийдсэн болох. Эсвэл маргааш ир гэж буцаах.
Ямар ч шаардлагагүй бичиг цаас, шинжилгээ, төлбөр хураамж нэхэх гээд иргэдийг зовоосон дарамт дэндүү олон. Аргаа барахдаа авлига өгөхөөс өөр аргагүйд хүргэдэг байдлыг л бага гэлтгүй залруулахгүй бол манай улс авлигаас хэзээ ч салж чадахгүй.
Бүхнийг иргэний үүрэг гэх халхавчаар далайлгаж болно гэж үү. Иргэн үүргээ биелүүлэхэд нь аль болох чирэгдэлгүй, шуурхай байлгахын төлөө л төрийн албан хаагчид бидний төлсөн татварын мөнгөөр цалинжаад сууж байдаг биз дээ.
-
2016 оны 11 сарын 19
19-22-нд ихэнх нутгаар хүйтний эрч нэмж чангарахыг онцгойлон анхааруулж байна. Тиймээс энэ өдрүүдэд аюулгүй байдлаа ханган хөдөө орон нутагт зорчихгүй байх шаардлагатай тохиолдолд техникийн бүрэн бүтэн байдал, шатахууны нөөцтэй явахыг холбогдох байгууллагаас сануулж байна.
-
2016 оны 11 сарын 19
Эрчим хүчний сайд П.Ганхүү 2016–2017 оны өвөл хүйтрэх төлөвтэй байгаа учраас эрчим хүчний салбарынханд онцгой бэлэн байдалд ажиллахыг үүрэг болгосон байна.
-
2016 оны 11 сарын 19
Их зохиолч Д.Нацагдоржийн 110 ойд зориулсан үзэсгэлэн өчигдөр Үндэсний музейд нээлтээ хийлээ.
-
2016 оны 11 сарын 19
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор батлагдсан “Хот тохижилт, цэвэрлэгээний талаар байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам”-ын дагуу иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайд ногоон байгууламж байгуулах, арчилгаа цэвэрлэгээг хариуцаж, өвлийн улиралд хүн томилж цас, мөсийг тухай бүрт нь арилгаж, хальтиргаа гулгаа үүсгэлгүйгээр, иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх үүрэг хүлээсэн байдаг.
-
2016 оны 11 сарын 19
2016 оны 11-р сарын 19-ний өдөр, 00:30 мин: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан их хэмжээний цас орж, зам даваанд халтиргаа, гулгаа үүсч автотээврийн хэрэгсэл аюулгүй зорчих боломжгүй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсэдлээс урьдчилан сэргийлж Зам, тээврийн хөгжлийн сайдын 92 дугаар тушаалаар дараах чиглэлд автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлалаа. Үүнд:
-
2016 оны 11 сарын 19
Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам өчигдөр манай улсад ирсэн билээ. Ес дэх удаагаа Монголд айлчилж буй тэрбээр өнөөдөр 13:00 цагийн үед Гандантэгчэнлин хийдийн Жанрайсиг дацангийн өмнөх талбайд Монголын нийт ард түмэн, сүсэгтэн олонд мэндчилгээ дэвшүүлэх юм. Далай ламыг Монголд айлчлах гэж байгаа талаар анх Их хүрээ хийдийн хамба лам З.Санждорж олон нийтэд мэдээлсэн билээ. Тэрбээр Далай ламын айлчлалын гол зорилго нь Х богдыг тодруулах явдал бөгөөд цагаа олоогүй айлчлал гэдгийг мэдээлсэн. Тэгвэл энэ талаар Монголын Бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдээс “Далай ламын айлчлал бол цэвэр номын айлчлал бөгөөд улс төрөөс ангид юм. Энэ удаагийн айлчлалд улс төрийн зорилго болоод дээр дурдагдсан Х Богдыг тодруулах хөтөлбөр байхгүй” хэмээгээд байгаа юм. Харин далай ламын айлчлалын зорилго удахгүй олон нийтэд ил болох буй за. Ямартай дээрх хүмүүсийн байр суурийг 24 VS 24 буландаа онцолж байна.
-
2016 оны 11 сарын 19
Засгийн газар, УИХ, Байнгын хорооны хуралдаанаар есөн улсад Монгол Улсаа төлөөлөн суух элчин сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэн дэмжиж, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болсон билээ. Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр гишүүдийн олонх нь элчин сайдад нэр дэвшигчдийг дэмжиж байсан бол зарим гишүүд С.Баяр, М.Энхсайхан нарыг дэмжихгүй гэдгээ илэрхийлж байсан юм. Ямартай ч ирэх долоо хоногт эдгээр эрхмүүдийг Элчин сайдаар томилох эсэхийг Ерөнхийлөгч батламжлах юм. Тэгвэл Гадаад Монголоо төлөөлөх элчин сайдуудын хэн нь хэн бэ гэдгийг хүргэж байна.
-
2016 оны 11 сарын 19
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлсөж ундаасна
-
2016 оны 11 сарын 19
Улаанбаатарт өдөртөө 19 хэмийн хүйтэн байна
-
2016 оны 11 сарын 18
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхийн ахалсан ажлын хэсэг Дорнод аймагт 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс ажиллаж эхэллээ.
-
2016 оны 11 сарын 18
Дорноговь аймгийн Айраг суманд шинээр байгуулагдсан Олон улсын болон улсын чанартай А0102 дугаартай авто замаар зорчиж буй тээврийн хэрэгслээс зам ашигласны төлбөр хураамж авахаар болжээ. Тус ”Айраг Төлбөр авах цэг”-ийг энэ оны 11-р сарын 17-ны өдөр үйл ажиллагааг нь эхлүүлж, байнгын ашиглалтад оруулсан байна.
-
2016 оны 11 сарын 18
Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам хэдхэн мөчийн өмнө Монгол Улсад ирлээ.
-
2016 оны 11 сарын 18
Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас “Entreprenuer 2016” талаар болон ханшийн алдагдалтай холбогдуулан уриалга гаргаж буй талаараа мэдээлэл хийлээ.
-
2016 оны 11 сарын 18
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэл дэх газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор 2014, 2015, 2016 онуудад Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүргүүдэд нийтдээ 5 удаа, нийслэлийн Засаг даргын 9 удаагийн захирамжаар 69836 иргэнд цахим хэлбэрээр газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулж, нэгж талбарыг баталгаажуулан кадастрын зургийн нэгж талбарыг газрын мэдээллийн санд бүpтгэж ажилласан.
-
2016 оны 11 сарын 18
Улсын Их Хурлын дарга М.Энхболд Хүний эрхийн үндэсний комиссын даргаар улираан томилогдсонд нь Ж.Бямбадоржид баяр хүргээд Монгол Улсын Хүний эрхийн байгууллагын нэр хүндийг өсгөсөн байдал, ажлын дадлага, туршлага зэрэг олон хүчин зүйлийг үндэслэн нэр дэвшүүлж, улираан томилсон гэдгийг онцлов.
Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дарга М.Энхболд Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржид ажлын амжилт хүслээ.
Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д заасан “...Комиссын даргыг Улсын Их Хурлын даргын санал болгосноор Комиссын гишүүдээс Улсын Их Хурал гурван жилийн хугацаагаар томилно...” гэсний дагуу тус комиссын гишүүн Жамсрангийн Бямбадоржийг томилуулах тухай саналыг хүргүүлсэн болохоо Улсын Их Хурлын дарга М.Энхболд пүрэв гарагийн /2016.11.16/ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, хуралдаанд оролцсон гишүүд 84.6 хувийн саналаар дэмжсэн юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2016 оны 11 сарын 18
УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ургац хураалтын талаар мэдээлэл хийв. Мэдээлэлтэй холбогдуулж цөөнхийн бүлгийг төлөөлж УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат АН-ын бүлгийн дүгнэлтийг танилцууллаа.
-
2016 оны 11 сарын 18
Өнгөрсөн оройноос буюу 11 дүгээр сарын 17-ны оройн 20 цагаас эхлэн орсон цас өнөөдөр үргэлжлэн орсоор байна. Улаанбаатар хотод сүүлийн жилүүдэд үзэгдээгүй их хэмжээний цас орж байгаа юм. Өнгөрсөн шөнө орсон цасны зузаан гэхэд зарим газраа 20 см-т хүрчээ. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нийслэлчүүдэд хандан уриалга гаргалаа.
Тэрээр “Өчигдөр шөнөөс эхлэн орсон цас байгалийн давагдашгүй хүчин зүйлийг бий болгож байна. Улаанбаатар хотын зүгээс өнгөрсөн хугацаанд орсон цаснуудын үеэр өөрсдийн бүх нөөц бололцоог дайчлан ажилласан. Нэг харьцуулалт хэлье. Өнгөрсөн онд нийт өвлийн турш 13 удаа цас орсон байхад энэ өвөл эхлээд нэг сар хүрэхгүй хугацаанд 13 удаа цас орчихоод байна. Сар хүрэхгүй хугацаанд өнгөрсөн жилийн давтамжаа давчихсан байгаа юм. Давтамжаасаа гадна хэмжээ нь их байна. Цаг уурын байгууллагаас цаашид ч цас үргэлжлэн орох мэдээлэл өгч байгаа учраас төр захиргааны байгууллага, хувийн хэвшил, иргэд бүгд бэлэн байдалд байх шаардлагатай байна. Өнгөрсөн шөнийн 00 цагаас эхлэн хотын хувьд өндөржүүлсэн байдалд ажиллалаа. Хот тохижилтын газраас 116 гудамжинд 149 хүн 41 машинтайгаар ажилласан. Дүүргийн ТҮК-ууд 109 гудамжинд, Улаанбаатар авто зам арчлалтын компанийн ажилчид мөн ажиллалаа. Энэ хугацаанд 140 тонн давс, бодис цацсан байна. Өглөөний 6 цагаас хойш зам талбайн үйлчлэгчид ажиллаж байна.
Маргааш буюу 19-ний бямба гарагт Улаанбаатар хотын төр захиргааны болон төрийн үйлчилгээний бүх байгууллага ажиллана. Эдгээр байгууллагууд нийтийн цас цэвэрлэгээнд ажиллахаар төлөвлөж байна. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудыг энэхүү уриалгад нэгдэж, гудамж талбайн цас мөсийг цэвэрлэх ажилд идэвхтэй оролцохыг уриалж байна.” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 11 сарын 18
Эрүүл саруул, сайн сайхан байхыг хүссэн хүн бүхэнд өглөөгүүр сексдэхийг Белфастын Хатан хааны их сургуулийн сексологичид уриалж байна. Долоо хоногийн гурван өглөө секс хийвэл зүрх судасны өвчтэй болох эрсдэлийг хоёр дахин багасгаж, гоолиг байдлаа хадгалахад тань тус болдгийг эрдэмтэд нотолжээ.
Секс хүний эрүүл мэндэд маш тустай гэдгийг эрдэмтэд нэг бус удаа нотолж байсан. Энэ удаа өглөөний сексийг онцгойлон судлаад өглөөний сексээр өглөөний гимнастикийг бүрэн орлуулж болохыг нотоллоо.
Сексийн үед бие махбодийн булчингууд бүгд ажиллагаанд ордог. Үүний сацуу энэ нь дотор эрхтэнүүдэд ч сайхан “аэробик” болдог.
Өглөөгүүр байнга сексдэх нь цусны эргэлтийг сайжруулж, цусны даралтыг хэвийн байлгана.
Байнгын хавьтагчтайгаа бэлгэвчгүй секс хийдэг эмэгтэйчүүд сэтгэлийн шаналалд орох нь ховор байдаг бөгөөд “аюултай өдрүүдийн” өмнөх сексийн идэвхи нь сарын тэмдгийн өмнөх синдромыг үлэмж багасгадаг болохыг энэ салбарт урьд нь хийсэн судалгаагаар нотолсон байна.