Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4765 4766 4767 4768 4769 4770 4771
  • Зуны цагийн тоололд шилжихгүй учир цагаа хэрхэн тохируулах вэ
    2017 оны 3 сарын 23
    Зуны цагийн тоололд шилжихгүй
  • Дэлхий Ангарагтай мөргөлдөх үү
    2017 оны 3 сарын 23
    Америкийн нэрт эрдэмтэн, геофизикч Стивен Майерс Дэлхий Ангарагтай мөргөлдөхийг үгүйсгэхгүй хэмээн мэдэгджээ.
  • Авлигаас урьдчилан сэргийлэх үүрэг бүхий “Олон нийтийн дэд зөвлөл” байгуулна
    2017 оны 3 сарын 23
    УИХ-аас “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг 2016 оны 11 дүгээр сард батлан гаргасан. Үүнтэй холбоотойгоор Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, Авлигатай тэмцэх газрын дарга, Тэргүүн комиссар Х.Энхжаргал нарын хамтарсан тушаал гарсан байна. Аймаг, нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл болон яам, агентлагийн дэргэд авлигаас урьдчилан сэргийлэх үүрэг бүхий “Олон нийтийн дэд зөвлөл”-ийг байгуулахаар боллоо.

    Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажиллагаанд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний идэвх санаачилгыг өрнүүлэх, төрийн байгууллагын үйл ажиллагаа, албан тушаалтны ёс зүйд хяналт тавих зорилгыг хэрэгжүүлэх зөвлөлийн ажиллах байгууллага, гишүүний тоог зааж өгсөн байна. Тухайлбал, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дэргэд ажиллах олон нийтийн дэд зөвлөл нь 30 хүний бүрэлдэхүүнтэй байхаар заажээ. Дэд зөвлөлийн гишүүдийг сонгох сонгон шалгаруулалт болно. Зөвлөлийн гишүүнээр ажиллах иргэд дараах шалгуурыг хангасан байх шаардлагатай. Үүнд:

    Тухайн нутаг дэвсгэрт сүүлийн 2 жил байнга оршин сууж байгаа Монгол Улсын иргэн
    Дээд боловсролтой, төсөв, санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, хууль эрх зүй, аудит, эд хөрөнгийн үнэлгээ, хяналт шалгалт, инженер техникийн чиглэлээр ажиллаж байсан ажлын туршлагатай байх
    Хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэх байгууллагад сүүлийн 2 жилийн хугацаанд хөдөлмөрийн гэрээ болон үр дүнгийн гэрээ байгуулж ажиллагаагүй байх
    Хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэх байгууллагатай сүүлийн 2 жилийн хугацаанд хамтран ажиллаагүй буюу гэрээний дагуу тодорхой ажил, үйлчилгээ эрхэлж байгаагүй
    Хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэх байгууллагаас сүүлийн 2 жилийн хугацаанд хандив, санхүүгийн дэмжлэг туслалцаа аваагүй, мөн төлөөлөл хэрэгжүүлээгүй байх
    Ял шийтгэлгүй, аль нэг намын харьяалалгүй байх, намын гишүүн бол гишүүнээс түдгэлзсэн тухай шийдвэр гарсан байх зэрэг шалгуурыг хангасан иргэн дэд зөвлөлийн гишүүнээр ажиллах юм байна.
    “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг сурталчлан таниулах, авлигын эсрэг үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор АТГ-ын ажлын хэсэг яам, агентлаг, нийслэл, дүүрэгт ажиллаж байна. Яам, агентлаг, нийслэл, дүүргийн төрийн албан хаагчдад уг хөтөлбөрийг сурталчлан таниулах, яам, агентлагийн дэргэд болон нийслэл, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулах, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах, иргэдээс гомдол мэдээлэл хүлээн авах, авлигын эрсдэлийн үнэлгээ хийх, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлах, авлигын эсрэг сургалт зохион байгуулах, арга зүйн туслалцаа үзүүлэхэд уг ажлын зорилго оршиж байгаа юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • С.Одонтуяа: Амиа алдсан унаач хүүхдийн асуудлаар эрх бүхий албан тушаалтнууд хариуцлага хүлээх ёстой
    2017 оны 3 сарын 23
    Өнгөрсөн долоо хоногт Ховд аймагт зохион байгуулагдсан морин уралдааны үеэр мориноосоо унаж бэртсэн 11 настай унаач хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.
  • 330 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллав
    2017 оны 3 сарын 23
    Цаг уур, орчны шинжилгээний газрын Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс гаргасан баруун, төв, говийн аймгуудын нутгаар их хэмжээний цас орж, цасан шуурга болох тухай “Анхааруулах”, “Сэрэмжлүүлэх”, “Урьдчилан сэргийлэх” зэрэглэлтэй цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлийн мэдээг үндэслэн Онцгой байдлын албаны бие бүрэлдэхүүн болзошгүй аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх бэлтгэл бэлэн байдлыг ханган ажиллалаа.

    Тухайлбал, 03 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн баруун болон төв, говийн аймгуудын нутгаар цас орж, хүчтэй цасан шуурга шуурсны улмаас автозам, давааны нөхцөл байдал хүндэрсэн зэргийг харгалзан Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Увс аймгийн нутагт Автотээврийн тухай хуульд заасны дагуу дээрх аймгуудын Засаг даргын захирамжаар 3 дугаар сарын 22, 23-ны өдөр орон нутгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан.

    Мөн Монголын үндэсний олон нийтийн телевиз, UBS телевиз, Монголын үндэсний олон нийтийн радио болон “Авто радио” FM, Зарлан мэдээлэх дуут дохиоллын 12 цамхагийн цахим самбар, бусад хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлж анхаарал болгоомжтой байхыг олон удаагийн давтамжтайгаар иргэд, олон нийтэд хүргэлээ.

    Түүнчлэн 03 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд 10 аймгийн 24 суманд нийт 44 иргэн сураггүй болсон дуудлагыг хүлээн авч 36 иргэнийг эсэн мэнд олж, цасанд суусан 44 автомашин 294 зорчигчид тусламж үйлчилгээ үзүүлж, нийт 330 иргэний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалаад байна. Одоогоор сураггүй болсон долоон иргэнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

    Авто тээврийн үндэсний төвөөс хот хоорондын зорчигч тээврийн 300 зорчигчтой 12 автобусыг төв суурин газар хоноглуулж, 7 чиглэлийн 30 тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулалгүй урьдчилан сэргийлэх арга хэмжээ авлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

  • Далан сэтэлж, засвар ажиллуулж байсан газрын үйл ажиллагааг нь зогсоожээ
    2017 оны 3 сарын 23
    Нийгмийн сүлжээгээр өчигдөр нийтийн эзэмшлийн талбай болох үерийн даланг сэтэлж,
  • АН: С.Баярыг эсэргүүцсэн Г.Ичинхорлоод баяр хүргэе
    2017 оны 3 сарын 23
    Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баярыг эсэргүүцсэн жагсаал Лондонд болж, улмаар Элчин сайд С.Баяр өчигдөр дээрх жагсагчпыг хүлээн авч уулзсан. Тэгвэл энэхүү үйл явдалтай холбоотойгоор Ардчилсан нам байр сууриа илэрхийлэв.
  • Нүцгэн жагссан эмэгтэйчүүдийн торгуулийг АНУ-д амьдардаг иргэн төлжээ
    2017 оны 3 сарын 23
    Сүхбаатарын талбайд хагас нүцгэн жагссан эмэгтэйчүүд өнөөдөр торгуулийн мөнгөө төлөх гэнэ. Тэдэнд торгуулийн мөнгөө төлөөрэй хэмээн АНУ-д ажиллаж амьдардаг
  • МЦХ компани шинэ бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ талаар танилцуулга явуулна
    2017 оны 3 сарын 23
    “Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2017” сэдэвт өдөрлөгийг Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Төрийн өмчийн бодлого,зохицуулалтын газраас дөрөвдүгээр сарын 7, 8-ны өдрүүдэд Тэнгэр плаза төвд зохион байгуулахаар болжээ. МЦХ ХК шинэ үйлчилгээгээ нэг цэгээс иргэдэд хүргэх, хамтарч ажиллах нөхцлийг бүрдүүлэх, төрийн болон хувийн хэвшлийн түншлэлийг идэвхжүүлэх замаар эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулж ажил хэрэгч хамтын ажиллагааг бусад компаниудтай өрнүүлэх юм байна.



  • Лондон хотноо халдлага болж, таван хүн амиа алджээ
    2017 оны 3 сарын 23
    Их Британийн нийслэл Лондон хотын төв Уэстминстерт террорист халдлага болсны улмаас гурван хүн амь үрэгджээ
  • Аялал жуулчлалыг хөгжүүлэх дэд хөтөлбөрийн хэлэлцүүлэг болно
    2017 оны 3 сарын 23
    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Улаанбаатар хотын Аялал жуулчлалыг 2017-2021 онд хөгжүүлэх” дэд хөтөлбөрийн төслийг боловсруулаад байна. Тус хөтөлбөрийн хэлэлцүүлгийг энэ сарын 24 буюу маргааш Хангарди ордонд зохион байгуулах юм. Энэхүү хэлэлцүүлэгт аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшил, аж ахуйн нэгж, иргэд оролцож, өөрсдийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.
  • Дуут дохио дуугарах үед иргэд яах вэ
    2017 оны 3 сарын 23
    Засгийн газрын тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн пүрэв гарагт буюу өнөөдөр 16:00 цагт орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарна
  • О.Магнай: Ерөнхий сайдын мэдэгдсэн өрийг бүрэн төлж барагдуулсан гэдэг нь худал
    2017 оны 3 сарын 23
    эдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайд 580 ам. Долларын өрийг бүрэн төлж барагдуулсан талаар мэдэгдэж, олон хүний магнайг тэнийлгэсэн. Тэгвэл энэхүү өрийг өндөр хүүтэй өөр нэгэн өрөөр дарсан гэдгийг дөнгөж сая Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Магнай мэдэгдлээ.

  • Ням гарагт улсын заан цолонд хүндэтгэл үзүүлэх барилдаан болно
    2017 оны 3 сарын 23
    ​Монголын үндэсний бөхийн холбооноос энэ сард зохион байгуулах хүчит бөхийн барилдааны хуваарийн дагуу энэ сарын 18-нд Монгол цэргийн өдөрт зориулсан Улс аймгийн алдар цолтой 224, 19-нд Казах түмний үндэсний Наурызын баярт зориулсан аймаг цэргийн цолтой залуу 256 бөхийн уламжлалт барилдаан болсон билээ.



    Тэгвэл ирэх бямба гарагт сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан, гуравдугаар сарын 26-ны улсын заан цолонд хүндэтгэл үзүүлэх улс аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан тус тус болно.
  • 19 жилийн өмнөх С.Зоригийн хэргийн анхны сэжиг таамаг-ЦЕГ-ын мэдээлэл
    2017 оны 3 сарын 23
    Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг 18 жилийн дараа дэнслэгдсэн ч олны эргэлзээг төрүүлсэн хэвээр байгаа. Анхан шатны шүүхээс
  • Инфографик: Махны дундаж үнэ
    2017 оны 3 сарын 23
    Махны дундаж үнэ
  • Р.Даваадорж: Менингит өвчний талаар 3 хүн тутмын 2 нь мэдлэггүй байна
    2017 оны 3 сарын 23
    Р.ДАВААДОРЖ : Менингит өвчний талаар 3 хүн тутмын 2 нь мэдлэггүй байна
    Энэ жил халдварт менингит өвчин нэмэгдэх төлөвтэй байгааг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж буй. Тэгвэл тус өвчинтэй холбоотой урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар НЭМҮТ-ийн Тархвар зүй, шуурхай удирдлагын албаны дарга Р.Даваадоржтой ярилцлаа.
    Халдварт менингитийн өвчин энэ жил нэмэгдэх төлөвтэй байгаа гэж ЭМЯ-аас анхааруулж байна. Тэгвэл энэ өвчний халдвар хэр тархацтай байгаа вэ?
    Менингит өвчний тархалт, дэгдэлт гэхээсээ илүү менингит өвчний тохиолдол гэж ярих нь зүйтэй байх. Уг өвчний дэгдэлт нь 15-20 жилийн давтамжтай явагддаг гэж мэргэжлийн хүмүүс дүгнэдэг. 1993 онд хамгийн том дэгдэлт гарч олон хүнийг хамарсан. Үүнээс хойш 15-20 жил гэж үзэх юм бол 2008-2013 онуудад дэгдэлт бүртгэгдэх магадлалтай байсан. Гэсэн ч дэгдэлт гэж хэлэхээр бүртгэл Халдварт өвчний дэгдэлтийн бүртгэл мэдээнээс харагдахгүй байна. Саяхан он гарсаар Дархан уул, Дорнод, Орхон аймаг нийслэл хотод менигококкт халдвараар 1-6 насны хэд хэдэн хүүхэд авдаж 1 хүүхэд эндсэн тохиолдлууд гарсан. Тандалт судалгаагаар өвчтөнүүдийг эмнэлэг эмч дамжуулах, оношилох, эмчлэх ажилыг оройтуулах, хүндрэл гарах, халдвар хамгааллын дэглэм зөрчигдөх байдал үүсч болзошгүй байсан. Үүнтэй холбоотой Эрүүл мэндийн сайд 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр “Менингогоккт халдвараас сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” 01 тоот албан даалгаврыг гаргаж, ХӨСҮТ болон НЭМҮТ-ийн удирдлагуудад хүргүүлсэн. Үүний дагуу ажлууд хийгдэж байна.
    Албан даалгаварын дагуу ямар ажлууд зохион байгуулагдаж байгаа вэ?
    Энэ албан бичгийн 2.1-т Менингогоккт халдварын талаар хүн амын дундах мэдээлэл, ойлголтын түвшинг тандан судлах, цаашид авах арга хэмжээний чиглэлийг тодорхойлох үүрэг өгсөн. Тус үүргийн дагуу Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-уул дүүргүүдийн зургаан сартайгаас тав хүртэлх насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийг хамруулан чанарын болон тоон судалгааны аргаар асуумж судалгаа авсан. Үүнд дөрвөн дүүргийн 160 эцэг, эхчүүд хамрагдсан. Судалгаанд тухайн өвчний илрэх шинж тэмдэг, гэрийн нөхцөлд эмчлэх энгийн аргуудын талаарх мэдлэг болон эрүүл мэндийн мэдээллийг хаанаас авдаг гэх мэтчилэн асуултууд орсон.
    Харин чанарын судалгаанд дөрвөн дүүргийн 20 эцэг, эхчүүдийг хамруулан ганцаарчилсан ярилцлагыг зохион байгууллаа. Уг ярилцлагыг урьдчилан боловсруулсан удирдамжийн дагуу мэдээлэл цуглуулж, судалгаа хийх арга хэмжээ 3 дугаар сарын 15,16-нд зохион байгуулагдсан. Гол нь бид судалгаан дээр тулгуурлан статистик боловсруулалт хийж иргэдийн менингит өвчний талаарх мэдлэг, мэдээлэл хэр байгааг олж тогтоох цаашдын арга хэмжээг тодорхойлох зорилготой байсан юм.
    Судалгааны үр дүн ямар гарсан вэ?
    Судалгаанд хамрагдсан эцэг эхчүүдийн 67,7 хувь нь дээд боловсролтой, 30,3 хувь нь дунд боловсрол эзэмшсэн байсан бөгөөд 46,1 хувь нь Менингит өвчний талаар мэдлэг байхгүй, 20,6 хувь нь буруу хариулсан, 33,3 хувь нь зөв хариулт өгсөн байсан.
    Уг өвчний талаар мэдлэгтэй буюу 33,3 хувь, вакцин хийж, урьдчилан сэргийлж болохыг 41,2 хувь, дархлааг дэмжих гэсэн 35,9 хувь, хувийн ариун цэвэр сахих талаар 35,3 хувь, чийгтэй цэвэрлэгээ агааржуулалт хийх гэдгийг 20,9 хувь, амны хөндийг зайлах гэсэн 14,4 хувь нь тус тус хариулсан байна.
    Харин иргэдийн 65,6 хувь нь телевизээс, 57,8 хувь нь цахим сүлжээгээс мэдээлэл авдаг гэж хариулсан байсан. Эрүүл мэндийн салбартай холбоотой мэдээллийг МҮОНТ-ээс 23,5 хувь, Mongol HD-ээс 15,1хувь, Боловсрол телевизээс 12,3 хувь, Tv5-аас 11,3 хувь, UBS-ээс 6.6 хувь нь тус тус авдаг гэж хариулсан байх жишээтэй. Харин цахим сүлжээгээр 74 хувь нь фэйсбүүкээс, 10 хувь нь гүүглээс, 9 хувь нь Эрүүл мэндийн байгууллагын цахим сүлжээнээс мэдээлэл авч байна гэсэн судлагааны дүн гарсан юм.
    Таны дээрх хэлсэн судалгааг харахад эцэг, эхчүүдийн менингит өвчний талаар мэдлэг болон мэдээлэл нэлээд хангалтгүй байгаа нь харагдаж байна. Иймд энэ чиглэлээр танайхаас ямар арга хэмжээ авч ажиллах вэ?
    Судалгаанаас үзэхэд судалгаанд оролцогчдын 3 хүн тутмын 2 нь уг өвчний талаар мэдлэггүй байна. Мөн 3 хүн тутмын 2 нь телевиз, фэйсбүүкээс мэдээлэл авч байгаа учраас телевиз, олон нийтийн сувагуудтай хамтран ажиллах нь чухал байна. Энэ чиглэлээр урьдчилсан байдлаар VTV телевизийн хувьд 7 хоногийн нэг өдөр эрүүл мэндийн салбартай холбоотой мэдээллийг авч эфирээр цацаж өгөх боломжтой гэсэн хариу өгсөн байгаа. Цаашид ч бусад телевиз, сайтууд иргэдэд зөв мэдээ, мэдээллийг хүргэхэд дэмжиж хамтран ажиллана гэдэгт найдаж байна.
    Урьдчилан сэргийлэх тал дээр мэдээ, мэдээлэл өгөх нь чухал юм байна. НЭМҮТ сошил орчинд их идэвхтэй мэдээлэл түгээдэг. Харин менингит дээр мэдээлэл хэр идэвхтэй явж байна вэ?
    Олон нийтэд хандсан 3 төрлийн цуврал инфографик боловсруулж, манай төвийн сайт болон ЭМЯ-ны сайт, олон нийтийн сүлжээгээр түгээж байна. Мөн энэ ажлын хүрээнд бүх аймаг, дүүргүүдийн эрүүл мэндийн газар, хэлтэс, өрхийн эмнэлгүүдэд зөвлөмж явуулан урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгч ажиллаж байгаа.
    Менингитийн халдвар юунаас халдварладаг вэ?
    Нян судлалын практикт бөмбөлөг хэлбэртэй нянгуудийг кокк буюу coccus гэдэг Менингококкт халдварын үүсгэгч нь менингококк гэдэг бактери /нян/ учраас түүний үржиж олшроход тодорхой дулаан /36-37 хэм/ шаардагддаг бөгөөд хамгийн тохиромжтой нөхцөл нь хүний хамар залгиурын салст юм. Мэнингококк хүний биед нэвтрэн орч хамар залгиурт 2-8 хоног байдаг. Энэ үедээ цусанд орж хор үүсгэн тэр хор нь тархи нугасны бүрхүүлийг гэмтээж үрэвсүүлдэг. Голчлон 6 сартайгаас 3 хүртэл насны хүүхэд өртөмтгий байдаг. Энэ нь хүүхдийг үнсэх, ханиах, найтаах, бие биетэйгээ золгох явцад голчлон халдварладаг. Бусад халдварт өвчнүүдийг бодвол явц хурдан, үхэлд маш хурдан хүргэх аюултай. Өвчний шинж тэмдэг нь ердийн ханиад томүү туссантай адил эхэлж өндөр халуурах, гэрэлтэй газар улам уйлагнах, хүзүү толгой хөшинга болж, нярай хүүхдэд зулай чинэрч, заадлыг дарж үзэхэд халуун мөн товойсон байж болно. Халуурсанаас хойш 1-2 хоногийн дараа биеийн зөөлөн арьстай хэсгүүдээс эхлэн улаан тууралт гардаг. Эмчид хандахгүй удах, өөрөө дур мэдэн эмчлээд цаг алдвал хүүхэд таталт өгч амь нас нь эндэх аюултай. Тийм учир ард түмний дунд цахилгаан менингит гэсэн нэр авсан байх жишээтэй.
    Тиймээс бага насны хүүхдийг олон нийтийн газраар аль болох авч явахгүй байх, дулаан хувцаслаж, цэвэр агаарт тогтмол гаргаж байх, хувийн ариун цэврийг сахих, гарыг нь угааж хэвшүүлэх, ер нь цэвэрхэн байлгах нь чухал. Мөн дархлааг нь сайжруулах хэрэгтэй. Энэ үед хамар хоолойг сайн зайлуулах арга хэмжээ авах нь зүйтэй. Хоолой зайлах арга болон бусад дэлгэрэнгүй мэдээлэл НЭМҮТ-ийн www.ncph.gov.mn цахим хуудас дээр байгаа.
    Их ажлын хажуугаар цаг гаргаж ярилцлага өгсөнд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

  • Төрийн компаниуд 7.9 тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ
    2017 оны 3 сарын 23
    УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос өгсөн чиглэлийн дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас 21 аймгийн орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, орон нутгийн өмчит болон орон нутгийн оролцоотой компанийн санхүүд шалгалт хийжээ.

  • Далан сэтэлсэн авто засварын үйл ажиллагааг зогсоолоо
    2017 оны 3 сарын 23
    32-ын тойргийн Сансар худалдааны төвийн эсрэг талын даланг сэтэлж, авто машины засвар ажиллуулж буй зураг олон нийтийн сүлжээгээр түгсэн. Тэгвэл энэ мэдээллийн мөрөөр НМХГ-ын БОГУУХХ-ийн улсын байцаагчид ажиллаж, үйл ажиллагааг зогсоох тухай албан шаардлага өгчээ. Тухайн иргэд ямар ч зөвшөөрөлгүй, үйл ажиллагаа явуулж байсан аж. Өнөөдөр НМХГ-ын байгаль орчны , дэд бүтцийн, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн улсын байцаагчид тус газар ажиллах юм байна.


  • Ерөнхий сайдын төлөвлөгөө нуржээ
    2017 оны 3 сарын 23
    Монгол Улсын Ерөнхий сайд орон нутаг дахь томилолтоо Баян- Өлгий аймгаас эхлүүлэхээр өчигдөр 08.00 дагт Улаанбаатар хотоос “Аэро Монголиа” компанийн онгоцоор ниссэн. Гэвч Баян-Өлгий аймагт хоёр дахь өдөртөө их хэмжээний цас үргэлжлэн орж, шуурч, манан бууснаас үүдэн онгоц газардах боломжгүй болжээ.
4765 4766 4767 4768 4769 4770 4771
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СХД-ийн хэмжээнд 2026 он гарснаас хойш 14 удаагийн шар өвсний гал түймрийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ
    13 цаг 36 мин
  • М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан
    13 цаг 58 мин
  • “Оюуны өмч-хөрөнгө оруулалт-үнэ цэн” арга хэмжээ болж байна
    14 цаг 3 мин
  • АТГ: Сэлбэ дэд төвийн тендерийн хэрэгт Б.Сэргэлэнбаатар, Ш.Мөнхсайхан нар холбогдож, мөрдөн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна
    14 цаг 12 мин
  • НИТХ-ын хуралдаан эхлэхийг хүлээсэн төрийн албан хаагчид ажлаа хийж чадахгүйд хүрлээ
    14 цаг 29 мин
  • АТГ: Замын-Үүдийн гаалийн авлигын хэрэгт гурван хүнийг яллагдагчаар татаж, хоёр этгээдэд таслан сэргийлэх арга хэмжээ авчээ
    14 цаг 31 мин
  • Ж.Батжаргал: Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг гацаанд ороогүй, яарах шаардлагагүй
    15 цаг 5 мин
  • Сонгинохайрхан дүүрэгт олон улсын стандартад нийцсэн спорт цогцолбор нээлтээ хийлээ
    15 цаг 56 мин
  • Ховд аймагт 3 удаагийн давтамжтай газар хөдөллөө
    17 цаг 15 мин
  • Нэр хүндтэй багш байснаас "Трампын алуурчин" байсан нь дээр гэж үзсэн залуугийн түүх
    17 цаг 59 мин
  • Чернобылийн ослын аймшигт нууцыг өгүүлэх 40 он улирав
    18 цаг 47 мин
  • Кенийн гүйгч Сабастиан Саве холын зайд 2 цагаас бага хугацаанд гүйсэн дэлхийн анхны хүн боллоо
    18 цаг 55 мин
  • Хэнтий, Увс аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    18 цаг 59 мин
  • Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
    19 цаг 0 мин
  • Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
    19 цаг 4 мин
  • Улсын аварга О.Хангайн замналын томоохон барилдааны 42 түрүү он цагийн дарааллаар
    19 цаг 7 мин
  • Дорнод аймагт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад жалга руу унаж, гэмтжээ
    19 цаг 9 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлууллаа
    19 цаг 38 мин
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
    19 цаг 40 мин
  • Чернобылийн ослын 40 жилийн ойн хүрээнд амь үрэгдэгсдэд хүндэтгэл үзүүлжээ
    19 цаг 59 мин
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
24 баримт
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК