Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4809 4810 4811 4812 4813 4814 4815
  • Сар шинийн баярын салат, зууш хийх жорууд
    2017 оны 2 сарын 25
    Холимог салат Орц: /4/ далайн байцаа-2ш чинжүү/улаан гар/-1ш хиам-200гр өндөг-2ш /чансан/ огурцы/дарсан/-1том сонгино майнуз давс сахар Чинжүүгээ халуун усанд 5-10м байлгаад авч нарийхан хэрчинэ. хиам, өндөг ,огурцы,далайн байцаагаа мөн адил хэрчиж бэлтгээд хооронд нь хольж сонгиноо нэмээд амтлан майнузанд нь хольж хутгаад бэлэн болно. ингээд таны ширээний хамгийн амттай салат байх болио. та нэг удаа туршаад үзээрэй. хамгийн амархан амттай зоог тань байж чадна. Waldorf Салат (жимсний салат) Орц: * 2 ш шар алим (Ginger Gold эсвэл Fuji байвал сайн) * 1 ш улаан алим (Red Delicious) * 3 амны халбага алмны цуу * 1 стакан майонез * 1 чимх давс * хар перц * 3/4 стакан хушига, бяцалсан * 1 стакан шар үзэм * 2 амттаны халбага карри * 2 гожгор celery, нимгэлэн хэрчсэн * 1/3 стакан шинэхэн гаа, давхарлаж ороогоод хэрчсэн * 1/2 ш улаан сонгино, маш нимгэн хэрчсэн * 1 ш салатны навч (romaine lettuce) 1. Алимаа угаагаад 4 хуваана. Үрийг нь гэртэй нь аваад алимаа хальстай нь үмхний хэмжээтэй (bite size) хэрчинэ. 2. Томхон шилэн саванд хэрчиж бэлтгэсэн алимаа алимны цуутайгаа холино. Майонезаа нэмээд хутгана. Давс перцээр амтлана. 3. Хушиг, үзэм, celery, гаа, улаан сонгино, карригаа нэмнэ. Нийцтэл нь хутгана. 4. Амтнуудыг нийцүүлэхийн тулд хамгийн багадаа 1 цаг хөргөгчинд байлгана. 5. Гаргаж ирээд навч дэвссэн тавган дээр тавиж сервислэнэ. Амтат чинжүүтэй улаан манжингийн салат Орц: 300 гр улаан манжин, 150 гр амтат чинжүү, сармисны хумс хоёр гурван ширхэг, 50 гр цөцгий, давс, ногоон гоньдийг өөрийн хүссэн хэмжээгээр хийж амтална. Улаан манжинг чанаад хальсийг нь арилган савхан хэлбэртэй хэрчинэ. Амтат чинжүүг цэвэрлээд мөн савхан хэлбэртэй хэрчин улаан манжинтай хольж жижиглэсэн саримас, давс, нунтаг хар чинжүү хийж майонез цөцгийтэй хутгана. Дээрээс ногоон гоньд цацна. Туна загасны салат Орц: /4/ - 6 ш чанасан өндөг - 1 ш сонгино - 185 гр өөрийн шүүсэнд нь нөөшилсөн туна загас - 30 гр майонез - 1 халбага укроп - 2 ш улаан лооль 1. Чанасан өндгөө нарийхан гонзгой хэлбэртэй хэрчиж саванд хийгээд дээрээс нь сонгиноо жижиглэн хийнэ. 2. Лаазалсан туна загасыг шүүснээс нь салган авч өндөг, сонгино дээрээ хийгээд майонезтайгаа сайтар хутгана. 3. Таваглахдаа улаан лоолио нимгэн хавтгай хэрчиж тавган дээрээ тавиад салатаа дээрээс нь таваглана. Укропоо салат болон улаан лоолин дээрээ цацна. Баяслагтай салат Орц: / улаан лооль, FITAKI bayslag ,яншуй, хар перец / Баяслагаа дөрвөлжин хэрчээд улаан лоолио 2 хуваана тэгээд яншуй хар перец өөрийн амтлагаагаар Шинэ ногооны салат Орц: шинэ өргөст хэмх 50гр улаан лооль 50гр ногоон чинжүү 10гр улаан чинжүү 10гр хар чидун жимс 15гр эрдэнэ шиш 10гр сонгино 12гр ургамлын тос 10гр элсэн чихэр 5гр, давс 2гр повоор 2гр уксус 2гр /3%-ийн буюу сулруулсан/ 1. Шинэ өргөст хэмхийг угааж нимгэн хавтгай, улаан лоолийг сармис хэлбэртэй хэрчинэ. 2. Ногоон, улаан чинжүүг угааж маш нимгэхэн хярж, нарийн савх хэлбэртэй хэрчээд дээр нь хар олив болон жижиглэн хэрчсэн сонгиноо хийж давс, повоор, элсэн чихэр, уксус болон ургамлын тос нэмж хутгана. 3. Салатыг таваглаж эрдэнэ шиш цацаж өгнө.
  • Цагаан сарын гоёлоо хэрхэн цэвэрлэх вэ
    2017 оны 2 сарын 25
    Цагаан сарын гоёлоо хэрхэн цэвэрлэх вэ?
  • Мөсний баяр шинийн 4-нд эхэлнэ
    2017 оны 2 сарын 25
    Хөвсгөл аймгийн Хатгал тосгон Доод модот буланд зохиогдох “Хөх сувд-2017” олон улсын мөсний баяр ирэх гуравдугаар сарын 3-нд болно.

    Тус арга хэмжээний үеэр морин болон нохой чарга, тэшүүр, мөсний сум харваа, мөсний сүмо, сумдуудын албан байгууллага, нутгийн төлөөлөл, иргэд оролцоно. Түүнчлэн мөсөн хотхонд саатаж, мөсөөр хийсэн ахуйн хэрэглэл сонирхож, цаа буга, бөөгийн урц, Хөвсгөлчүүдийн гар урлалыг сонирхох боломжтой юм.
  • Жолооч нарын анхааралд: Өнөөдөр энэ сарын татвараа төлөх сүүлийн өдөр
    2017 оны 2 сарын 25
    Авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч төлдөг. Энэ сард 2 болон 7-оор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигч татвар төлбөрөө төлөх хуваарьтай байгаа. Нийт 86,744 авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэл 2 болон 7-оор төгссөн улсын дугаартай байдаг аж. Тэднийг амжиж татвараа төлөхийг анхааруулж байна.
  • Баярын өдрүүдэд автобусны тоог нэмнэ
    2017 оны 2 сарын 25
    Сар шинийн баяр тохиож байгаатай холбогдуулан энэ сарын 27, 28 болон гуравдугаар сарын 1-ний өдрүүдэд хотын захын алслагдсан гэр хороолол, хүн амын нягтаршил ихтэй суурьшлын цэгүүд рүү үйлчлэх нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмэхээр болсон байна. Тухайлбал Шархад, Тахилт, Чингэлтэй, Зунжин, Баянхошуу, Орбит, Зүүн салаа, Улаан-Хуаран, Санзай зэрэг чиглэлүүдийн тээврийн хэрэгслийн тоог 10 орчим хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөсөн аж. Мөн хотын захын алслагдсан чиглэлүүдэд дөрвөн аж ахуйн нэгж, байгууллагын 15 микроавтобусны захиалгат үйлчилгээ, нийслэл хот дотор таксины үйлчилгээнд 12 аж ахуйн нэгжийн 529 такси үйлчилгээ үзүүлэхээр болжээ.
  • Ройтерс: Энэ долоо хоногийн шилдэг гэрэл зургууд
    2017 оны 2 сарын 25
    Ройтерс: Энэ долоо хоногийн шилдэг гэрэл зургууд
  • Ураг төрлөө нэрлэх ёс
    2017 оны 2 сарын 25
    Аавын талыг АВГА
    Ааваас тань дүү бол БАГА АВГА
    Ааваас тань ах эгч бол ИХ АВГА
    Ээжийн талыг НАГАЦ
    Ээжээс тань дүү бол БАГА НАГАЦ
    Ээжээс тань ах эгч бол ИХ НАГАЦ
    Авга, нагацын хүүхдүүд таны хувьд ҮЕЭЛ
    Үеэлийн хүүхдүүд таны хувьд ХАЯАЛ
    Хаяалын хүүхдүүд таны хувьд ҮЕЭНЦЭР
    Үеэнцэрийн хүүхдүүд таны хувьд ХАЯАНЦАР
    Таны эмэгтэй дүүг ЭГИ гэж нэрлэнэ
    Таны төрсөн ах дүүсийн хүүхдүүд таны хувьд БҮЛ ДҮҮ
    Таны хүүгийн хүүхэд таны хувьд АЧ
    Ачийн хүүхэд таны хувьд ЖИЧ
    Жичийн хүүхэд таны хувьд ГУЧ
    Таны охины хүүхэд таны хувьд ЗЭЭ
    Зээгийн хүүхэд таны хувьд ЗЭЛ
    Өвөөгийн аавыг БУУРАЛ ӨВӨӨ
    Буурал өвөөгийн аавыг ӨНДӨР ӨВӨӨ
    Өндөр өвөөгийн аавыг ТЭРГҮҮН ӨВӨӨ
    Тэргүүн өвөөгийн аавыг ЭЛЭНЦ ӨВӨӨ
    Элэнц өвөөгийн аавыг ХУЛАНЦ ӨВӨӨ гэнэ.
    Ахтай тань гэрлэсэн эмэгтэйг БЭРГЭН ЭГЧ
    Дүүтэй тань гэрлэсэн эмэгтэйг БЭР гэнэ
    Эгчтэй тань гэрлэсэн эрэгтэйг ХҮРГЭН АХ
    Дүүтэй тань гэрлэсэн эрэгтэйг ХҮРГЭН ДҮҮ гэнэ
    Нэг дэх гэрлэлтийг АРИУН ГЭР БҮЛ
    Хоёр дахь гэрлэлтийг ЭВЛЭГ ГЭР БҮЛ
    Гурав дахь гэрлэлтийг ХОЛИОН ГЭР БҮЛ
    Үүнээс цаашхыг ЗАВХУУЛ ГЭР БҮЛ гэнэ.
  • Иргэд, жолооч нарт хүргэх зөвлөмж
    2017 оны 2 сарын 25
    Өнгөрөгч 2016 оны Сар шинийн баярын өдрүүдэд Замын цагдаагийн алба нийт 1089 дуудлага,мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 351 дуудлага бүртгэгдсэн. Үүний улмаас 50 хүн хүнд хөнгөн гэмтэж, 1 хүний амь нас хохирсон.
    Гарсан зам тээврийн осол, хэргийн шалтгаан нөхцлийг тогтооход:
    1. Тээврийн хэрэгслээр байрлан явах журам зөрчсөн
    2. Урсгал сөрөх
    3. Хамгаалах бүс, хүүхдийн зориулалтын хамгаалалтын суудлыг хэрэглээгүй
    4. Тээврийн хэрэгслийн хурдны хязгаар хэтрүүлэх
    5. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон шалтгаан дийлэнх буюу 80 орчим хувийг эзэлж байна.
    Иймд иргэд, жолооч нарт дараах зөвлөмжийг хүргэж байна.
    1. Сар шинийн баяр бол олон онцлогтой баяр юм. Баярын бэлтгэл ажлыг ихээхэн шаарддаг учраас өмнөх өдрүүдэд болон Битүүний өдөр томоохон зах худалдааны төвийн ачаалал эрс нэмэгддэг тул иргэд, жолооч нар аль болох хувийн тээврийн хэрэгслээс татгалзаж, нийтийн тээврийн хэрэгслийг сонгох, дор бүртээ хувийн зохион байгуулалт хийхийг зөвлөж байна.
    2. Тухайн жилийн анхны нарыг харахаар ажил үйлс бүтэж, тэр жилдээ хийморьтой явдаг хэмээн Монголчууд бэлгэшээдэг. Тиймээс Шинийн нэгний өглөө нар харахаар иргэд Хийморийн овоо, Сонгинохайрхан овоо, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрхан болон Багахангай дүүргийг зорихдоо замын хөдөлгөөний дүрэм зөрчиж амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал гардаг. Иймд иргэд тусгайлан зассан зам талбайд тээврийн хэрэгслээ байршуулж, явганаар гарах, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй, хурд хэтрүүлэхгүй хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.
    3. Шинийн 2-ны өдрөөс хойш орон нутаг руу чиглэх тээврийн хэрэгслийн ачаалал эрс нэмэгддэг. Иргэд орон нутгийн замд хяналт шалгалт байхгүй хэмээн хөнгөмсөгөөр найдан хурд хэтрүүлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдал ихээр бүртгэгддэг. Тухайлбал өнгөрсөн оны баяраар орон нутгийн замд зам тээврийн ослын улмаас 4 хүний амь нас хохирсон байна. Иймээс ЗЦА-аас олон улсын болон улсын чанартай хатуу хучилттай авто замуудад хөдөлгөөнт эргүүл, пост ажиллуулж хурд хэмжих, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдлыг таслан зогсоох, хамгаалах бүсний хэрэглээн дээр тавих хяналтыг сайжруулах, замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдалд тавих хяналтуудыг эрчимжүүлэн ажиллана.
    4. Баярын өдрүүдийг угтаж иргэд, олон нийтэд цаг агаарын нөхцөл байдал, замын хөдөлгөөний ачааллын мэдээлэл, сэрэмжлүүлгийг Авто радио 96.3-аар 15-20 минутын зайтайгаар өгөхөөс гадна traffic.police.gov.mn, Замын цагдаагийн алба facebook хаягаар тогтмол өгч ажиллана.
    5. Цагдаагийн байгууллагын алба хаагчид баярын өдрүүдээр гарч болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийг аюулгүй зорчуулах зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдалд бүрэн бүрэлдэхүүнээр болон ХСИС-ын сонсогчидтой хамтран та бүхний амар амгалангийн манаанд ажиллана.Иймд иргэд та бүхэн зохицуулагчийн дохио, заавар, замын хөдөлгөөний дүрмийн дагуу оролцох, алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж хамтран ажиллана гэдэгт итгэж байна.
  • Сар шинийн бөхийн барилдааны тасалбарыг маргааш худалдаална
    2017 оны 2 сарын 25
    XVII жарны ”Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн Сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан энэ сарын 26-нд Монгол бөхийн өргөөнд болно.



    Сар шинийн барилдааны тасалбар 20-25 мянган төгрөгийн үнэтэй байх бөгөөд битүүний өглөө буюу хоёрдугаар сарын 26-нд Монгол бөхийн өргөөний кассаар худалдаалах юм байна.



    Барилдаанд Улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглоно.
  • Өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
    2017 оны 2 сарын 25
    Ирэх амралтын өдрүүдэд буюу маргааш, нөгөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Мөн Шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм.

    Өмнөх жилүүдийн баярын өдрүүдэд Замын Цагдаагийн Алба нэмэлтээр хэв журмын алба хаагчдыг замын хөдөлгөөнийг зохицуулах үйл ажиллагаанд татан оролцуулдаг байсан.

    Тэгвэл, энэ жил ч мөн адил Хууль Сахиулахын Их Сургуулийн сонсогчид гэх мэт бусад цагдаагийн албатай хамтран ажилладаг байгууллагуудыг татан оролцуулж замын хөдөлгөөнийг зохицуулж, замын ачааллыг бууруулах учраас ямар нэг дугаарын хязгаарлалт хийгдэхгүй юм байна.
  • Ордуудын зурхай: Өнөөдөр таны ажил ямар байх вэ
    2017 оны 2 сарын 25
    Ордуудын зурхай: Өнөөдөр таны ажил ямар байх вэ
  • Амьтны зулзагыг хөхөөрөө хооллодог эмэгтэйчүүд хэр олон бэ
    2017 оны 2 сарын 25
    Дэлхий дээр үр, хүүхдээ үл хайхарч тэр байтугай төрөнгүүт нь орхиод явдаг эхчүүд олон. Тэгвэл эсрэгээрээ амьтны зулзагыг өөрийн хүүхэд шиг өсгөж, хөхөөрөө хооллодог олон эмэгтэйчүүд байдаг аж. Амьтадад ч бас бусдын зулзагыг ялгахгүй хөхөөрөө хооллож тэжээдэг зөн гэж байдаг.

  • Шинэхэн Гавьяат Г.Золбоотын тухай сонирхолтой 24 баримт
    2017 оны 2 сарын 25
    Монголын урлагийн дунд үеийн төлөөлөл болсон “Шилдэг өнгө” продакшны жүжигчин МУГЖ Г.Золбоотын тухай 24 баримтыг хүргэж байна.
  • Үс засуулбал: Хэрүүл тэмцэл ирнэ
    2017 оны 2 сарын 25
    2017.2.24, БААСАН ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 28

    ӨВЛИЙН АДАГ ЦАГААГЧИН ҮХЭР САР
    НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАР МОРЬ ӨДӨР

    Аргын тооллын: 2017.2.24, Баасан гараг
    Наран ургах шингэх: 07.43-18.29
    Үс засуулбал: Хэрүүл тэмцэл ирнэ
    Барилдлага: Шид
    Шүтэн барилдлага: Төрөхүй
    Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр аливаа үйлс сэтгэлчлэн бүтнэ. Шүтээн босгох, хот балгадыг барих, тариа тарих, худалдаа наймаа хийх, бие угаах, хувцас өмсөх, шид бүтээл үйлдэх тарни тоолох болон дэлгэрүүлэх үйл бүхнээ сайн. Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих цангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.
  • Улаанбаатарт 2 хэмийн хүйтэн байна
    2017 оны 2 сарын 25
    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 28-33 градус, өдөртөө 11-16 градус, Монгол Алтайн өвөр хэсэг, Богдын гол орчмоор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 13-19 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 7-12 градус, Хангай, Хөвсгөл, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 16-21 градус, бусад нутгаар 11-16 градус, өдөртөө бүх нутгаар 2-7 градус хүйтэн байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 17-19 градус, өдөртөө 2-4 градус хүйтэн байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 8-13 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 1-6 градус дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 18-20 градус, бусад хэсгээр 13-15 градус, өдөртөө 1-3 градус хүйтэн байна.
  • Туркийн ЗГ-ын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл ирэх сарын 1-нээс эхэлнэ
    2017 оны 2 сарын 24
    Ирэх сарын 1-нээс 31-нийг хүртэл БНТУ-ын Засгийн газрын 2017-2018 оны хичээлийн жилийн бакалаврын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэлийн тов зарлагдсан тул хамрагдах хүсэлтэй хүмүүс www.turkiyeburslari.gov.tr цахим хаягаар бүртгэх юм байна. Тэтгэлэг горилогчид дээрх цахим хаягт хандан зааврын дагуу бүртгүүлэх боломжтой аж.

  • Сар шинийн баяраар Төрийн банк ажиллана
    2017 оны 2 сарын 24
    Сар шинийн баяраар Төрийн банкны ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна.
  • 2030 он гэхэд солонгос эмэгтэйчүүдийн дундаж нас 90-ээс давна
    2017 оны 2 сарын 24
    Их Британийн “Imperial College London” их сургууль болон ДЭМБ-ын судлаачид аж үйлдвэр өндөр хөгжсөн 35 улсын ард иргэдийн дундаж наслалтад дүн шинжилгээ хийжээ.
  • Төрийн дээд одон медалиар шагналаа
    2017 оны 2 сарын 24
    Монгол түмний уламжлалт Сар шинийн баярын босгон дээр Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр 130 хүнийг төрийн одон медалиар шагналаа. Шагналыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нар гардуулан өгсөн юм.
  • “Романс” гэх луйвраас болгоомжлохыг анхаарууллаа
    2017 оны 2 сарын 24
    Цагдаагийн Ерөнхий газраас дараах сэрэмжлүүлгийг иргэдэд хүргэж байна. “Романс луйвар нь интернет орчинд харилцаа тогтоон хүний итгэлийг олж аван улмаар үүнийгээ ашиглан залилангийн гэмт хэрэг үйлддэг ба одоогийн байдлаар Монгол улсын 7 иргэн Индонез улсаар дамжуулан Нигер улсын гэмт бүлэглэлүүдийн халдлагад өртөн хохирсон байна.
4809 4810 4811 4812 4813 4814 4815
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хиймэл оюун ухааны нөлөөгөөр компаниуд ажилчдаа цомхотгож байна
    15 цаг 36 мин
  • Украин, Оросын стратегийн бүсүүдэд тулаан ширүүсч, цэргийн хөдөлгөөн нэмэгдлээ
    15 цаг 59 мин
  • ИЗНН дүрмийн шинэчлэлээ хэлэлцэхээр хуралдаж байна
    17 цаг 31 мин
  • Цагаан ордны хамгаалалтын сул талыг илчилсэн тохиолдлууд
    17 цаг 39 мин
  • Цагаан ордны сэтгүүлчдийн оройн зоогийн үеэр буудлага гарчээ
    17 цаг 58 мин
  • "Сэлбэ дэд төв" төслийн асуудлаар НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатарыг саатуулжээ
    18 цаг 50 мин
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
    20 цаг 13 мин
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
    20 цаг 52 мин
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
    21 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар солигдмол үүлтэй
    21 цаг 33 мин
  • Усан спорт сургалтын төв ашиглалтад орж, нээлтээ хийлээ
    Уржигдар 18 цаг 26 мин
  • Душанбегийн их дуулгад Монгол Улсын 21 жүдоч оролцоно
    Уржигдар 14 цаг 31 мин
  • 1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард олгоно
    Уржигдар 14 цаг 26 мин
  • Ирэх долоо хоногт дараах байршилд цахилгаан хязгаарлана
    Уржигдар 14 цаг 23 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 14 цаг 20 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Анхны нарны зайн үүсгүүрийг практикт ашиглаж эхэлжээ
    Уржигдар 14 цаг 11 мин
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
    Уржигдар 11 цаг 03 мин
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
    2026-04-24
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
    2026-04-24
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
    2026-04-24
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
24 баримт
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК