зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4827 4828 4829 4830 4831 4832 4833
  • Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Японд айлчилна
    2016 оны 10 сарын 10
    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ сарын 12-15-ны өдрүүдэд Японд албан ёсны айлчлал хийхээр болов. Энэхүү айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Японы Ерөнхий сайд Ш.Абэ-тай албан ёсны хэлэлцээ хийхийн зэрэгцээ Монгол, Японы Стратегийн түншлэлийн агуулга, чиглэлүүдийг тохиролцох юм байна. Тэрбээр Японы Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Ч.Датэ, Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима нарт бараалхах ажээ. Түүнчлэн “Монгол, Японы Худалдаа, хөрөнгө оруулалтын форум”-д оролцож, Монголын эдийн засгийн байдал, хөрөнгө оруулалтын орчин, хамтын ажиллагааны боломжуудын талаар Японы хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдад танилцуулж, санал солилцох аж.
    Б.Цэцэг
  • 100 орчим аж ахуй нэгж оффшор бүсэд бүртгэлтэй
    2016 оны 10 сарын 10
    Хуульзүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт хэвлэлийнхэнд ярьснаар 1990-2015 онд Монгол Улсад 15 тэрбум орчимын ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэний 10 гаруй нь оффшор бүсийнх гэдгийг мэдээлсэн. Иймд оффшор данстай байхыг хориглох тухай хуулийн төрслийн өнгөрсөн баасан гаригт УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьсан. Энэ хуулийг улс төрийн албан тушаалууд оффшор бүсэд данс нээж хувьцаа эзэмших, хээл хахуульийн асуудлыг цэгцлэх боломжтой гэж хууль санаачлагчид үзжээ. Мөн өнгөрсөн 25 жилийн хугацаанд гадаадын хөрөнгө орууллатаар байгуулагдсан 100 орчим аж ахуйн нэгж оффшор бүсэд бүртгэлтэй байна.
    Б.Цэцэг
  • УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    2016 оны 10 сарын 10
    2016 оны аравдугаар сарын 13-наас аравдугаар сарын 14-ны өдрүүдэд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд...

    10 дугаар сарын 13, 14-ний Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:

    Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
  • Ц.Гарамжав гишүүн гэр хорооллын 8 км хамгийн хүнд замыг заслаа
    2016 оны 10 сарын 10
    УИХ-ын ээлжит бус чуулган завсарласны дараа гишүүд тойрогтоо ажиллах хуваарьтай. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав тойрогтоо ажиллаж иргэдтэйгээ уулзаж нийгэм эдийн засгийн болон ээлжит бус чуулганаар хэлэлсэн асуудлуудын талаар мэдээлэл өглөө. Мөн тойрогтоо хийхээр төлөвлөж ажлуудаа иргэдийн санал санаачлагад илүүтэй тулгуурласан, эхлүүлсэн ажлууд нь ямар шатандаа яваа талаар мэдээлэл өгч, санал солилцсон байна. УИХ-ын гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлээд удаагүй ч нэлээд олон ажлыг эхлүүлэж заримыг нь бүр дуусгаад байна. Тухайлбал 30, 31 дүгээр хорооны зам засварын ажил, цахилгаан хангамжийг сайжруулах, усан хангамжийн цэгийг нэмэгдүүлэх, 113, 118 дугаар цэцэрлэгийн өргөтгөл, засвар гээд олон ажлыг санаачлан хэрэгжүүлж байна. Мөн ахмадын баярын өдрөөр ахмадын төлөөлөлтэй уулзаж баярын мэнд хүргэн “Ахмадын чийрэгжүүлэх төв”-ийг тохижуулахад хандив өргөж байнгын асаргаанд байдаг хэвтрийн 280 өндөр настанд гарын билгээ хүргүүлсэн байна.

    30, 31 дүгээр хорооныхны магнай тэнийлээ



    Сонгинохайрхан дүүргийн хувьд хүн амын нягтаршил ихтэй, цахилгааны хүчдэл муу, гудамжны дундах замууд олон жил засаагүй, ус түгээх цэг цөөхөн, сургууль цэцэрлэг хүрэлцээгүй гээд нийгмийн тугамдсан асуудал ихтэй. Тодруулбал, 30, 31 дүгээр хорооны иргэд үе үеийн УИХ-ын гишүүн, орон нутгийн удирдлагаас зам талбайтай, худаг ус, цахилгааны хүрэлцээтэй болгож өгөхийг хүсдэг ч өнөөдрийг хүртэл биелэгдээгүй аж.

    2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр иргэд уул өгсөж, зам гэхэд хэцүү замаар гэртээ хүрдэг. Явган, машинтай аль нь ч явахад хүндхэн газрыг замтай болгож өгөөч. Эмнэлэг, гал гээд шуурхай дуудлага айлдаа очиж чаддаггүй, усны машин худагтаа хүрч чадалгүй буцдаг гээд хамгийн тулгамдсан асуудлаа ярьж байсан юм. УИХ-ын гишүүн болсных нь дараа ч 30, 31 дүгээр хорооны иргэд хүсэлтээ тавьж байв.


    Иргэдийн идэвх санаачлага, хүсэлтийг эдийн засгийн хямрал мохоож болохгүй гэж Ц.Гарамжав гишүүн үзээд 30 дугаар хорооны Хамбын 2 дугаар гудамжны шүдний өвчин болсон 80 метр замыг газрынх нь онцлогт тохируулах хусч засварлаад бетон хучилттай болгож ашиглалтанд өгсөн байна. Мөн 31 дүгээр хорооны төв замаас салбарлаж гудамжин дундуур орсон 6,8 км замыг хусч тэгшлэн, хайрган хучилт хийн бороо, уулын ус урсдаг жалгыг засварлаж бетон гүүр тавьсан байна. Иргэдийн хэлж буйгаар энэ замын хувьд уулын усанд автахаас гадна хэрэг зөрчил, осол аваар их гардаг, олон гудамжны уулзвар гээд онцлог ихтэй их хөлийн газар юм байна.

    Өвлийн хүйтнээс өмнө иргэдийн гэртээ харих замыг засварлаж өгснөөр эдийн засгийн болон эрүүл мэндэд нь тус болно гэж Ц.Гарамжав гишүүн хэлж байсан юм.

    30 дугаар хорооны Чулуутын 6 гудамжны оршин суугч Ц.Нарантуяа:

    -Манай гудамжинд зам тавьж байгаад маш их баярлаж байна. Өмнө зам тавиад өгөөч шороон замаар машин холхиод тоосжилт хэтэрлээ гэж хүсэлт байнга тавьж байсан ч өнөөдрийг хүртэл хэн ч хүлээн ач ажил хэрэг болгосонгүй. Зам байхгүйгээс өвөл энд гулгаа үүсдэг. Хурдтай яваа машинууд айлын хашаа мөргөдөг, хүүхэд багачууд, хөгшид гэмтдэг, явган хүн явахад их хүндрэлтэй байсан. Сэтгэл байвал хэчнээн өндөрлөг газар ч тэгшлээд хусч засаад зам тавьж болдгийг харж байна.

    30 дугаар хорооны гуравдугаар хэсгийн ахлагч: Б.Чулуунбаатар:

    -Манай хорооны хамгийн хүндрэлтэй замыг засч өгч байгаад Ц. Гарамжав гишүүндээ баярлалаа. 2008 оноос хойш замыг засч иргэдийн амьдрах орчныг сайжруулж өгөх саналыг үе шаттай тавьсан ч орон нутаг, төр засгийн бодлогын гадна үлдчихээд байдаг байлаа. Налуу, усанд автдаг, зам тавихад хүндрэлтэй гээд орхигддог энэ хэсгийг бид өөрсдийнхөө хэмжээнд бага сага засдаг ч санхүү, хүн хүчийн боломжгүйгээс ү дүнгүй болдог. Энэ замаар хүн, машин зорчиход маш хүнд зам байсан. Өнөөдөр орчин нөхцөлд нь тохируулаад бетон хучилттай сайхан замтай болгож өгсөнд баяртай байна.


    30 дугаар хорооны иргэн Ж.Раднаажав:

    -Манай хорооны иргэдийн шүдний өвчин болсон энэ зам 2012 оноос хойш хэн ч гар хүрээгүй хүндхэн байсан. Машин байтугай явган хүн явж чадахгүй болсон. Усны машин худагтаа хүрч чадахгүй буцдаг. Манай гэр замын хажууд болохоор тоосондоо дарагдаж, дуу чимээнд хүндхэн байлаа. Замтай болгож өгөөч гэхээр уруу газар зам тавьж болохгүй байна гэдэг. УИХ-ын гишүүн Ц.Гарамжав манай хорооны иргэдийн гомдол, санал хүсэлтийг сонсоод судалж үзэж байгаад газрынх нь онцлогт тохирсон зам тавьж өгч байгаад баяртай байна. Энд оршин сууж байгаа олон мянган иргэний нийгэм, эрүүл мэндийн асуудлыг энэ замаар шийдчих боломжтой юм.

    Гарц шийдэл хайсан уулзалт


    УИХ-ын гишүүн Ц.Гарамжав тойргийнхоо хороодод ажиллаж иргэд сонгогчидтой уулзалт хийлээ. Сонгуулийн дараа МАН дангаар Засгийн газраа байгуулсан, иргэдийнхээ амьжиргааг сайжруулах, эдийн засгийн хямралыг даван туулах зорилго бүхий мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх болсон. Өнгөрсөн хугацаанд татвар нэмэх тухай асуудал хөндөгдөхөд Ц.Гарамжав гишүүн хүчтэй эсэргүүцэж иргэдийнхээ талд дуугарч байсанд талархаж буйгаа иргэд илэрхийлж байлаа.


    УИХ-ын гишүүний хувьд эдийн засгийн нөхцөл байдал, төсвийн тодотгол, татварын бодлогын талаар мэдээлэл өгсөн юм. Мөн УИХ-ын гишүүн болсноос хойш тойрогтоо хийж эхлүүлсэн ажил нь ямар шатандаа яваа, хийхээр төлөвлөж байгаа ажлуудынхаа талаар тайлангаа тавьж мэдээлэл өгч иргэдийн санал хүсэлтийг сонссон юм. Гишүүн Ц.Гарамжав “УИХ-ын гишүүн хууль тогтоох үүрэгтэй ч сонгогдсон тойргийнхоо иргэдийн хүсэл сонирхлыг байнга сонсож, зарим асуудлыг хамтран шийдэх, дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Зайлшгүй шаардлагатай тохиолдолд зарим нэг ажлыг санаачлан хийх ч болно” гэсэн юм.

    Харин иргэдийн хувьд УИХ-ын сонгуулийн дараа гишүүд сонгогчдоо мартдаг. Зарим нь тойрогтоо нэг ч үзэгдэхгүй байсаар тойргоо солиод алга болдог. Сүүлийн жилүүдэд бид ийм л улстөрчдийн царай харж байсан бол одоо тойрог эзэнтэй, иргэд төрд чихтэй, нүдтэй боллоо гэж байв.

    Орон гэргүй ирргэдийг өвлөөс өмнө гэртэй болголоо

    СХД-ын 31-р хорооны иргэн Ц.Мижид, П.Пагма нар гал түймрийн аюулын улмаас гэр оронгүй болж хамаатан садан, найз нөхдийнхөөрөө толгой хорогдож хэдэн сарын нүүр үзэж байсан юм. Өвлийн хүйтнээс өмнө орон гэртэй болоход тусална уу гэсэн хүсэлтээ УИХ-ын гишүүн Ц.Гарамжавт тавьжээ. Өвлийн хүйтэн хаалга тогшиж буй энэ үед тухайн иргэдийн амьдралын боломж нөхцөл, зайлшгүй хэрэгцээ шаардлагыг нь судалж үзсэний үндсэн дээр дээрх хоёр иргэний хүсэлтийг “Мөнх тогтвортой хөгжил” сангаар дамжуулан шийдвэрлэлээ.

    Ингэхдээ тухайн хороонд монгол гэр урлалаар бизнес эрхэлдэг иргэн Д.Пүрэвийн “Дээдсийн Гэр” компанийн үйлдвэрлэсэн давхар бүрээстэй, шалтай, эрээн модтой, таван ханатай танан цагаан гэрийг энэ сарын билэгт сайн өдөр эзэдэд нь УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын ажлын албанаас хүлээлгэн өглөө.

    31 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж хөрөнгө оруулсан, гэр орны гачигдал бүхий айл өрхийн нэн хэрэгцээт асуудлыг хурдан шуурхай шийдвэрлэж хоёр өрхийг гал голомтоо бадраах өргөө цагаан гэртэй болгосонд орон нутгийн удирдлага төдийгүй иргэд ихэд билэгшээж талархаж байлаа.

  • Өнөөдөр: ”Сандэй плаза”-ийн хохирогчдын шүүх хуралтай
    2016 оны 10 сарын 10
    09:00 цагт: БЗД-ийн шүүх дээр ”Сандэй плаза”-ийн хохирогчдын шүүх хуралтай.

    09:00 цагт: Соёлын биет бус өвийг хадгалан хамгаалах Зүүн хойд Азийн бүсийн хурлыг “Соёлын биет бус өвийн тухай мэдлэг, ойлголтыг дээшлүүлэхэд хэвлэл мэдээллийн үүрэг оролцоо” сэдвийн хүрээнд энэ сарын 10-11-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Хурлын нээлтийн ажиллагаа өнөөдөр Пума Империал зочид буудлын (шинэ) 2 давхрын хурлын танхимд эхэлнэ.

    10:00 цагт: “Хотуудыг гамшигт тэсвэртэй болгох” санаачлагад нэгдэх үйл ажиллагаа болно. Шадар сайд У.Хүрэлсүхийн санаалчилгаар “НҮБ”-ын “Хотуудыг гамшигт тэсвэртэй болгох” санаачлагад Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотууд нэгдэх юм.

    11:00 цагт: MN-Мэдээллийн төвд СЭМҮТ-өөс Сэтгэцийн эрүүл мэндийн дэлхийн өдөрт зориулж “Сэтгэцийн болон сэтгэл зүйн анхны тусламжийг хүн бүрт” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.
  • Зарим уулзварууд баруун гар тийш тогтмол эргэж эхэллээ
    2016 оны 10 сарын 10
    Нийслэлийнхний бухимдал болсон түгжрэлийг сааруулах зорилготойгоор “Түгжрэлгүй гудамж бухимдалгүй хот” гэсэн мөрийн хөтөлбөрийг өнөөдрөөс хэрэгжиж байна. Тодруулбал, Улаанбаатар хотын хэмжээнд гэрлэн дохионы зохицуулалттай 142 уулзвар байдгаас 48 нь баруун гар тийш тогтмол эгэх боломжтой байдаг. Иймд Нийслэлийн Засаг даргын санаачилсан уг мөрийн хөтөлбөрийн дагуу зарим уулзварыг баруун гар тийш тогтмол эргэдэг болгож буй. Өнөөдөр буюу аравдугаар сарын 10-ны өдрөөс мөрдөгдөж эхлэх зарим уулзварыг дурдвал
    Нэг талаас баруун эргэх боломжтой 12
    Хоёр талаас баруун эргэх боломжтой 24
    Гурван талаас баруун эргэх боломжтой 8
    Дөрвөн талаас баруун эргэх боломжтой 4 уулзвар байна.
    Энэхүү өөрчлөлтийг хийснээр уулзваруудын нэвтрэх чадвар сайжирч, дуу чимээ, агаарын бохирдол буурхаас гадна нийтийн тээвэр, тусгай албаны автомашины нэвтрэх чадвар нэмэгдэнэ гэж үзжээ.
    Б.Цэцэг
  • Үүрээр бичсэн шүлэг
    2016 оны 10 сарын 10
    Р.Чойном : Үүрээр бичсэн шүлэг
  • “Хэв журмын урамшилт эргүүл” өнөөдрөөс ажиллаж эхэлнэ
    2016 оны 10 сарын 10
    Нийслэлийн нутаг дэвсгэр, гудамж талбай, олон нийтийн газарт гэмт хэрэг, нийгмийн хэв журмын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тухайн орчинд оршин суух идэвхтэй 2500 иргэнийг сонгон сар бүр тодорхой мөнгөн урамшил олгож, хөдөлмөр аюулгүй байдлын таних тэмдэгээр ханган ажиллуулахаар болсон юм.

  • ”Аваргуудад” ангуучлагдсан Хуяг ба Үүл
    2016 оны 10 сарын 10
    ...Ийнхүү “аваргууд” ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд хөлд нь тээглэн саад болж мэдэх “чулуунуудыг” сэм сэмхэн зайлуулахаар шийдсэн аргуудаа хэрэглэж эхлэв бололтой. Эхний ээлжинд Э.Бат-Үүл оногдож, дараагийн ээлжинд Н.Алтанхуяг онилуулжээ. Хоёулаа л “МАНАН”-д халтай, харшилтай нөхөр...
  • Эзэнгүй төрд эмгэнэл илэрхийлье
    2016 оны 10 сарын 10
    ...Арабууд шонхор шувуу, зээр, угалз зэрэг улаан номонд орсон ховор ан амьтныг олноор нь хядаж, буруу номтны жишгээр хоолойг нь хэрчин тохуурхсан нь энэ. Эзэнгүй төрийн эмгэнэл гэж энэ. Эх орондоо, эх нутгийнхаа тэнгэрт эрх дураараа нисэж чадахгүйн зовлон шонхор шувуунд, түүнд урхи тавьдаг шувуудад нүүрлэж....
  • Амжилт хаана байдаг вэ?
    2016 оны 10 сарын 10
    Амжилттай яваа хvмvvст амжилт өөрөө ирдэг гэж бодож байна уу. Yгvй шvv. Тэд амжилтыг тэртээ өндөр дээр байхад нь зvтгэсээр байгаад хvрчихдэг юм. Харин нэгэнт амжилтанд хvрсэн хойноо тvvнийгээ алдахгvйн тулд мөн л эрчтэй хөдөлмөрлөж, тvvнийгээ бусадтай хуваалцаж, дараагийн амжилтад хvрэх сууриа болгодог. Амжилттай яваа хvмvvст нийтлэг шинжvvд байдаг. Тэдэнд яагаад амжилт ирдэгийг сонирхьё.
    Амжилттай яваа хvмvvс өөрийгөө маш сайн мэддэг
    Тэд өөрийнхөө юунд дуртай, юуг хийвэл амжилт олох, юуг хамгийн сайн хийж чаддаг, ямар авьяастай, тvvнийгээ хэрхэн бусдад амжилттай санал болгохоо мэддэг. Тийм ч учраас тэдний хийсэн зvйлvvд vнэхээр чанартай болдог. Тухайлбал аав нь морь маллаж, малын хашаанд амьдарч, морины өвсөн дээр унтдаг байсан нэгэн хvv одоо америкийн хамгийн баян, нэр нөлөөтэй хvний нэг болжээ. Тэр морь маш сайн сургаж чаддагийнхаа ачаар морь сонирхдог, нэр нөлөөтэй, баячуудын дотны анд нь болжээ. Мөнгөтэй хvмvvс тvvгээр морио сургуулахын тулд сарын өмнөөс захиалга өгдөг, морь худалдаж авахдаа хамт яваач гэж гуйдаг, манай эдлэн газарт амьдарч морийг минь арчлаад өгөөч гэж хvсэлт тавьдаг. Нэг ёсондоо тэр морь сургах ажлаа vнэхээр сайн хийдэг, өөрийнхөө vнэ цэнийг мэддэг, өөртөө итгэдэг, авьяас чадвараа бусадтай хуваалцдагийнхаа ачаар морины хашаанаас орд харшид амьдардаг болж чаджээ.
    Амжилттай яваа хvмvvс өөртөө болон бусдад шаардлага тавьж чаддаг
    Танил маань саяхан нэгэн компанийн борлуулалтын менежертэй гэрээ хийхдээ “Би энэ гэрээн дээр чинь гарын vсгээ зурж чадахгvй юм байна. Маш их алдаатай, бас гэрээний стандартаар бичээгvй байна. Дахин янзалж ир” гэж хэлэхийг би сонссон юм. Тvvнд уг нь гэрээний vг vсгийн алдаа зэрэг нь нэг их хамаагvй л дээ. Тэр тогтмол хугацаанд чанартай бараа авч л байвал болно. Гэтэл тэр тэгж хандсангvй. Амжилттай яваа хvмvvс өөртөө ч, бусдад ч шаардлага тавьж чаддаг, байх ёстой хэм хэмжээг мөрдөж, бусдаар ч мөрдvvлж чаддагийнхаа ачаар амжилтад хvрдэг.
    Амжилттай яваа хvмvvс бусдад туслахдаа vргэлж дуртай байдаг Хөгшин настай болсон нэгэн эмээгийн бие нь эрс муудаж, аажмаар vхэж эхлэжээ. Тэр маш олон жилийн турш чадлынхаа хэрээр ядуучуудад тусалдаг байсан юм. Тvvнээс бурхан “Чи vхэхээс айж байна уу” гэж асуув. Эмэгтэй “Yгvй ээ. Би айхгvй байна. Гэхдээ надад одоо vхэхэд ичгэвтэр байна. Би бусдын төлөө хангалттай их сайн зvйл хийж чадсангvй шvv дээ” гэж хариулжээ. Бурхан тvvнд “Тэгвэл чи хэзээ ичгэвтэр бус боллоо гэж санагдана, тэр vедээ ирээрэй. Би чамд туслана” гэж хэлээд буцаав. Амжилттай явахыг хvсдэг хvн бvр энэ домгийг vргэлж санаж байхтун. Бусдад туслахдаа хэзээд дуртай байгаарай. Таныг цаанаас чинь аз ивээх болно.
    Амжилттай хvмvvс өчvvхэн зvйлийг ч мартдаггvй
    Тэд өөррvv нь залгасан хvмvvсрvv эргээд залгадаг. Тэд мэндчилгээ аваад баярлалаа гэж хэлэхээ мартдаггvй. Тэд өөрийнх нь амжилттай яваад тусладаг vйлчлэгч, манаач, тvнш, найзууддаа баяраар талархлын мэндчилгээ бичихдээ дуртай байдаг. Тэд амжилт гэдэг бол өөрийг нь сайхан амьдрахад тусладаг өчvvхэн зvйлсээс бvрддэг гэдгийг мэддэг.
    Амжилттай яваа хvмvvс өөрөө өөрийгөө зоригжуулж чаддаг
    Миний нэг зохиолч найз байдаг юм. Тэр миний л мэдэхийн бараг 20 жилийн турш элдэв өгvvлэл, нийтлэл, ном бичиж сонин, сэтгvvл, хэвлэлийн компаниуд руу илгээсэн. Харамсалтай нь тэдгээрийг нь огт нийтлэдэггvй байв. Тэр энэ 20 жилийн хугацаанд сэтгэлээр унаж архинд орж vзсэн, эхнэртээ хаягдсан, дахиж хэзээ ч бичихгvй гэж шийдэж байсан.Гэхдээ тэр 20 жилийн дараа “Би заавал амжилт олно, энэ хэцvv давааг харин ч нэг даваад гарна шvv” гэж өөрөө өөрийгөө зоригжуулж чадсан юм. Хэдийгээр тэр маш орой ухаарсан ч өөрөө өөрийгөө зоригжуулж, итгvvлж чадсан нь хамгийн чухал. Өнөөдөр тэр манай хотын хамгийн шилдэг нийтлэлчдийн нэг. Харин та заавал миний найз шиг 20 жил азгvйтэх шаардлагагvй шvv дээ.
    Амжилттай яваа хvмvvс өөртөө хайртай байдаг
    Оскар Уайлд “Өөрөө өөрийгөө хайрлах нь урт хугацааны жаргалтай амьдралын эхлэл болдог” гэж хэлж байжээ. Бусдаар өөрийгөө хайрлуулах нь эхлээд өөрөө өөрийгөө хайрлахаас эхэлнэ, өөрөө өөрийнхөө vнэ цэнийг дээшлvvлэхээс эхэлнэ.
    Амжилттай яваа хvмvvс амжилтанд хамаг чадлаараа тэмvvлдэг
    Тэд хэзээд хамгийн том амжилтын төлөө л тэмvvлдэг. Найзуудтайгаа мөрийтэй тоглохдоо ч, хөл бөмбөгийн тэмцээнд оролцохдоо ч, сvлжээгээр контр-страйк тоглохдоо ч, бас компанийн дэд захирлын албан тушаалд өрсөлдөхдөө ч ялагч нь байхыг тэмvvлдэг. Тэд бvхий л зvйлд ялагч болохын төлөө тэмvvлдэгийнхээ ачаар талд нь ч болов амжилт олдог.
    Амжилттай яваа хvмvvсийн мөрөөдөл нь том байдаг
    Хvн бvр мөрөөдөж чаддаг. Гэхдээ маш цөөхөн нь мөрөөдлөө биелvvлдэг. Учир нь тэд маш их хөдөлмөрлөдөг. Майкл Делл “Амжилтанд хvрэхийн тулд лифтэнд суух хэрэгтэй. Хэрэв лифт эвдэрсэн байвал шатаар ч болов өгс. Ямар ч л байсан тvvнд хvрэх хэрэгтэй” гэж хэлжээ. Yнэхээр ямар нэгэн өндөрлөгт хvрэхийн тулд та мөрөөдөх хэрэгтэй. Гэхдээ нэлээд том мөрөөдөх ёстой. Yvндээ хvрэхийн тулд өдөр бvр бага багаар урагшил. Нэг ч өдрийг байгаа байдалдаа өнгөрөөж болохгvй. Тэгээд ч амжилт гэдэг vгийн өмнө ажиллах гэдэг vг байдаг шvv дээ.мод харуулддаг байсан мужаан аав нь. Энэ хvмvvс оройн хоолны ширээний ард хэзээ ч Аристотель, Сократын тухай ярьж байсангvй. Гэхдээ тэд, ажил хийж, цалин авч байгаа хvн vнэнч шударга ажиллах ёстой, хариуцсан ажлаа маш сайн хийх хэрэгтэй, тvvнийхээ төлөө хариуцлага хvлээх ёстой, хамт ажилладаг хvмvvсээ хvндлэх хэрэгтэй гэдэг энгийн ёс зvйг хvvхдvvддээ сургачихсан байсан юм. Тийм ч учраас өнөөдөр хvvхдvvдийнх нь нэг нь Харвардын их сургуулийн хvндэт доктор болчихсон, миний өмнө хичээл зааж байна.
    Бэрхшээлийг давж чаддаг
    Амжилттай хvмvvс амьдралын бэрхшээлvvдийг сөрөн зогсож, даван туулахад байнгын хөдөлмөр нь тусалдаг гэж ярих дуртай. Тэд өмнөө зорилго тавиад, тvvнийхээ биелэлтийг байнга хянадаг. Тэд хvрсэндээ сэтгэл ханаад зогсчихдоггvй. Тэд илvv өндөрт хvрэхийн тулд зогсолтгvй, улам эрч хvчтэй, хурдтай амжилладаг. Тэд унасан ч төд удалгvй хөл дээрээ босоод, шороогоо нэг гөвчихөөд дахиад л зvтгэж, мацаж эхэлдэг. Нэгэнт л зорьсон бол тэднийг юу ч зогсоодоггvй. Шавар шалбааг, бартаа саадын дундаас ч тэд гараад л ирдэг.
  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
    2016 оны 10 сарын 10
    2016 оны аравдугаар сарын 10-наас аравдугаар сарын 12-ны өдрүүдэд УИХ-ын Байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд...
    10 дугаар сарын 11-ний Мягмар гарагт:

    1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Ажлын хэсгүүд байгуулах тухай.

    10 дугаар сарын 12-ны Лхагва гарагт:

    1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;

    Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
    2016 оны 10 сарын 10
    Намрын адаг шар нохой сарын Гурван хөх мэнгэтэй Хөхөгчин үхэр өдөр. Сумъяа гараг

    Үс засуулбал: Өвчин өчүүхэн ирнэ

    Малын үс ноос авахад: Өвчин эмгэг тусна.

    Суудал: Шороо

    Барилдлага: Идэр

    Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй

    Од: Элдэв тэнгэртэн

    Наран ургах, шингэх: 07:10 - 18:25

    Өдрийн өнгө: Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
  • Цаг агаар: Улаанбаатарт 1-3 хэм дулаан байна
    2016 оны 10 сарын 10
    Цаг агаар: Улаанбаатарт 1-3 хэм дулаан байна.
  • Стресстэй үедээ хоол бүү идээрэй
    2016 оны 10 сарын 09
    1. Хоолыг халуун, бүлээн ундаатай хослуул

    Мэргэжилтнүүд хоол идэхийн хажуугаар юм уухыг хориглодог.
    Тэдний хэлж байгаагаар энэ нь хоолны үйл ажиллагаанд муугаар нөлөөлдөг юм байх. Мэдээж юм уухгүйгээр иднэ гэдэг хэцүү л дээ. Тиймээс хүмүүс үүнийг мөрдөх нь маш цөөхөн байдаг. Гэхдээ хоолны шингэцээ хэвийн байлгая гэвэл ядахдаа халуун бүлээн зүйл уух ёстой юм байна. Халуун хоол идэж байгаад хүйтэн зүйл уух нь ходоод гэдэс хямрах эхний шалтгаан болно.



    2. Бүрэн болгосон хоол хүнсийг хэрэглэхийг оролд
    Шинэхэн ногоо, салад идсэний дараа ходоод тань хямардаг уу? Тэгвэл тухайн хоол хүнсийг боловсруулахад хүндрэлтэй байгааг илтгэж байгаа хэрэг. Ногоог шинэ, болгоогүй байдлаар идэх нь биед ач тустай гэдэг ч ходоодонд боловсруулагдахдаа нилээд ажил шаарддаг гэнэ. Харин болсон хоол шингэхдээ амар байдаг юм байх. Тиймээс нэг хэсэгтээ салат, болгоогүй хоол хүнснээс татгалзах нь дээр.



    3. Гүйх, алхах, эсвэл стресстэй үедээ хоол бүү ид
    Идэх бол бидний биеийн чухал ажиллагааны хэсэг. Харин хүмүүс энэ үйл явцад анхаарал муу хандуулдаг. Бид яарч сандарсан үедээ, гүйж байхдаа, алхаж байхдаа, стресстэй байх үедээ хоол иддэг. Ингэж идэх нь бидэнд хоол болохоос илүүтэйгээр хор болох нь олон. Яарч сандарсан үед хүн хоолыг зажлахгүйгээр шууд залгидаг. Том томоор орсон хоолыг шингээх гэж ходоод байнга ачаалалтай ажиллана. Хоёрт ходоод хямрахад хүрнэ. Ходоодны үйл ажиллагаа алдагдаж эхэлдэг. Мөн стресстэй үед хүн их иддэг.



    Тиймээс ямар ч тохиолдолд хоолоо тайван суугаад, уужуу тайван идэх хэрэгтэй.



    4. Хоолыг сайтар зажил
    Хоолыг сайтар зажилж идэх нь ходоодоо хайрлаж байгаа хэрэг. Хоол аманд орох үед ходоод руу дохио илгээгдсэнээр ходоод хоолыг боловсруулахад бэлтгэгддэг. Гэтэл зажлахгүйгээр хэт их хоолыг залгих нь ходоод хямрахад хүргэдэг байна.



    5. Эрүүл хоол хүнсийг хэрэглэ
    Лаазалсан бүтээгдэхүүнүүд, химийн найрлага ихээр агуулсан бүтээгдэхүүнүүд мэдээж ходоодонд шингэхдээ муу байна. Мөн их хэмжээний махыг дангаар хэрэглэх нь бас муу нөлөөтэй. Түүний оронд жимс ногоо, амархан боловсордог хоол хүнсийг илүүд үз. Махыг хэрэглэж болох ч хажуугаар нь жимс ногоог хамт хэрэглэх нь системийн ажиллагааг дэмждэг.



    6. Бага зэрэг хөдөлгөөн хий
    Хоол идсэний дараа идэвхтэй хөдөлгөөн хийх нь ходоодны үйл ажиллагаанд сайн байдаг. Гэхдээ хоол идсэний дараа шууд идэвхтэй үйлдэл хийх нь буруу. Харин хэсэг хугацаа өнгөрсний дараа алхах, эсвэл хөнгөн дасгал хийх нь сайн нөлөөтэй.
  • МУГТ О.Гүндэгмаа Дэлхийн цомд VI байрт шалгарлаа
    2016 оны 10 сарын 09
    ​Итали улсад буудлагын Дэлхийн цомын шигшээ тэмцээн үргэлжилж байгаа бөгөөд манай улсаас гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Г.Нандинзаяа нар оролцож байгаа юм. Тэрээр хийн гар бууны дасгалд олимпийн мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа VI байрт шалгарчээ.



    Харин хийн урт бууны дасгалд цэц сорьсон Г.Нандинзаяа XI дүгээр байр эзэлжээ.

  • ”Хэв журмын эргүүл” маргаашнаас ажиллаж эхэлнэ
    2016 оны 10 сарын 09
    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хурлын 2016 оны наймдугаар сарын 31-ний өдрийн 13 дугаар тогтоолоор “Хэв журмын урамшилт эргүүл” ажиллах журмыг баталсан. Нийслэлийн нутаг дэвсгэр, гудамж талбай, олон нийтийн газарт гэмт хэрэг, нийгмийн хэв журмын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тухайн орчинд оршин суух идэвхтэй 2500 иргэнийг сонгон сар бүр тодорхой мөнгөн урамшил олгож, хөдөлмөр аюулгүй байдлын таних тэмдэгээр ханган ажиллуулахаар болсон юм. Тэгвэл өнөөдөр тухайн оршин суугаа орчиндоо идэвхтэй ажиллах 2500 иргэнийг сонгон авч энэ сарын 10-ны өдрөөс эхлэн ажиллуулахаар боллоо. Улаанбаатар хотын Цагдаагийн газраас өөрсдийн болон бусын аюулгүй байдлыг ханган, хэрхэн уялдаа холбоотой ажиллах, хууль эрхзүйн үндэслэлийг танилцуулж, тэдний ажил үүргийн талаар сургалт, уулзалт зохион байгууллаа.

    Нийслэлийн иргэдийн идэвх, санаачлагад суурилсан хяналт бий болж, аюулгүй орчныг бүрдүүлэх, гэмт хэрэг, нийгмийн хэв журмын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлж, гэмт хэрэг ихээр гардаг цэг, цагуудад тухайн орчинг иргэдийн хяналтад авах юм. Ингэснээр Цагдаагийн байгууллага, иргэд хоорондын уялдаа холбоо сайжирч, гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, үйлдэгдсэн гэмт хэргийг богино хугацаанд илрүүлж, гэмт санаа бодол тээгчийн сэтгэл санаанд нөлөөлж,өөрчлөлт оруулах зэргээр эерэг үр дүн гарна гэж үзэж байгаагаа Улаанбаатар хотын Цагдаагийн газраас тайлбарлалаа гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Монголын гоо бүсгүй Э.Урангоо IV байрт шалгарлаа
    2016 оны 10 сарын 09
    “Face of Beauty International 2016” наадмыг Монгол улс албан ёсны эрхтэйгээр зохион байгуулж байна. Дэлхийн 60 орны мисс Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж, Монгол улсын соёл уламжлалтай танилцан, тэмцээний үндсэн төрлүүдэд оролцсон бөгөөд өнгөрсөн бямба гарагт ”Соёлын төв өргөө”-д титмийн төлөө өрсөлдөж, шилдгүүдээ тодрууллаа.

    Тус тэмцээнд ОХУ-ын мисс түрүүлж, ялагчийн титмийн эзнээр тодорсон бол Замби, Филиппинийн гоо бүсгүйчүүд II,III байрт шалгарлаа. Харин Монголын гоо бүсгүй Э.Урангоо авьяаслаг, шилдэг үдшийн даашинзтай гоо бүсгүйгээр шалгарч, IV байрын эзэн болов.
  • Өдөрт 150 гр улаан дарс уух нь эрүүл мэндэд сайн
    2016 оны 10 сарын 09
    Судлаачдын үзэж байгаагаар улаан дарс нь хүний биеийн дархлааны системийг сайжруулж, өвчнийг эсэргүүцэх чадвартай болгодог байна. Ялангуяа улаан дарсыг өдөр болгон хэрэглэдэг хүн хорт хавдар болон зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэл бага байдаг гэжээ.

    Яагаад гэвэл дарс нь урвалд орж эсэлдсэн бүтээгдэхүүн юм. Байцааг дарж, кимчи болгон хэрэглэхэд амт чанартай нь дээр амин дэм нэмэгдэж, хүний биед үзүүлэх үйлчлэл нь илүү болдог. Дарсны үйлдвэрлэл яг түүнтэй адил явагдана.

    Тиймээс эрүүл мэндээ боддог эрхмүүд улаан дарсыг сонголтоо болгон хэрэглэх нь зүйтэй. Гэхдээ хэтрүүлбэл хор болох бөгөөд өдөрт дунджаар 150 гр улаан дарс уух нь эрүүл мэндэд сайн нөлөөтэй ажээ.
  • Өнөөдөр Уганда улсын тусгаар тогтнолын өдөр
    2016 оны 10 сарын 09
    Африкийн энэ улс 1962 онд тусгаар тогтнолоо авсан байна. Хүн амын 38 хувь нь нэн ядуу амьдралтай ба хойд хэсэгт нь одоо салан тусгаарлагчид Засгийн газартай байлдаан хийж байгаа.
4827 4828 4829 4830 4831 4832 4833
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрээнхот боомтын ажиллах цагийг 4 цагаар сунгажээ
    4 цаг 28 мин
  • "Бөөмс суулгах бол хорт хавдрын эсийг үр дүнтэй устгадаг орчин үеийн дэвшилтэд эмчилгээ”
    4 цаг 42 мин
  • Баянхошуу дэд төвийн 110 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна
    4 цаг 46 мин
  • ХББО-ын сайдын багцын 2026 оны хөрөнгө оруулалтын төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлэг боллоо
    5 цаг 27 мин
  • Улаанбуудайн тариалалт 15 хувиар буурчээ
    5 цаг 56 мин
  • Олон улсын Хиймэл оюун ухааны хоёрдугаар олимпиад өнөөдөр эхэллээ
    6 цаг 0 мин
  • Өмнөд Солонгосын Жүжигчин Сон Ён Гюг машиндаа нас барсан байдалтай олджээ
    8 цаг 13 мин
  • POETRY: Шүхэр мэт шүлгүүд
    8 цаг 42 мин
  • Нийт нутгийн 38 хувьд гантай болон гандуу байна
    10 цаг 7 мин
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
    10 цаг 28 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    10 цаг 48 мин
  • Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх иргэний зөвлөлийн 2025 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан
    11 цаг 5 мин
  • ЦУОШГ: Усархаг, аадар борооноос сэрэмжлүүлж байна
    11 цаг 29 мин
  • НОК-ын шуурхай штабаас цахим хурал хийж, үүрэг чиглэл өглөө
    11 цаг 32 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    12 цаг 21 мин
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
    12 цаг 22 мин
  • Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл эхэллээ
    12 цаг 32 мин
  • Улаанбаатарт 22 градус дулаан байна
    12 цаг 38 мин
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
    Өчигдөр 11 цаг 00 мин
  • ФОТО: Хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа -2025
    Өчигдөр 10 цаг 55 мин
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
  • ИРГЭД: Бүх шийдвэрийг зөрчөөд өдөр шөнө, бороо шороо хамаагүй орон сууц барьж байна
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Г.Ган-Очирыг Франц, Монгол хоёр улс Интерполоор эрэн сурвалжилж байна
  • Энгийн болон аюултай хог хаягдлын байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт явагдаж байна
  • Увс 100 жил: Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • ИРГЭД: Бүх шийдвэрийг зөрчөөд өдөр шөнө, бороо шороо хамаагүй орон сууц барьж байна
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
  • Энгийн болон аюултай хог хаягдлын байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт явагдаж байна
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • Дунд гол дагуу 11.1 км урт талбайг цэвэрлэж, 68.3 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргүүлжээ
  • Увс 100 жил: Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Олон улсын газарзүйн 21 дүгээр олимпиад үргэлжилж байна
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
  • Статистик: Манай улсад "Увс" гэсэн нэртэй 2 хүн, "Улаангом" гэсэн нэртэй 1 хүн байна
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
24 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК