Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4829 4830 4831 4832 4833 4834 4835
  • Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги аваргаллаа
    2017 оны 2 сарын 16
    Нийслэлийн Онцгой байдлын газрын Марш, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээн хоёрдугаар сарын 15-ны өдөр Хүй долоон худагт амжилттай зохион байгуулагдлаа.

  • Хууль зүйн байнгын хороо ажлаа тайлагнана
    2017 оны 2 сарын 16
    УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулган өнгөрсөн баасан гарагт завсарласан. Чуулган завсарласантай холбоогоор байнгын хороод ажлаа тайлагнаж байгаа.
  • Ким Жөн Намын цогцсыг шилжүүлэн өгөхийг Пхеньян хүсчээ
    2017 оны 2 сарын 16
    Энэ долоо хоногийн даваа гарагт Малайзын нийслэл Куала-Лумпур хотын нисэх онгоцны буудалд нислэгээ хүлээж байхад нь Ким Жөн Намыг үл таних этгээдүүд хортой зүүгээр хатган хөнөөсөн юм.
  • Азийн өвлийн наадамд манай улсын 42 тамирчин оролцоно
    2017 оны 2 сарын 16
    Азийн өвлийн спортын наадам Японы Саппоро хотод энэ сарын 19-26-нд болно. Найм дахь удаагийн тус наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэх ёслол өнөөдөр Монголын Үндэсний олимпийн хорооны хурлын танхимд боллоо.

  • SOS: ДОХ хүрээгээ тэлсээр хүүхэд нас руу ”орлоо” !!!
    2017 оны 2 сарын 16
    Амьдралын сайхныг ч мэдэрч амжаагүй арван хэдхэн настай хүүхэд ДОХ тусчээ Сайдаа. Аав, ээжийнхээ халамжинд өсч, ах эгчийнхээ сургаалиар хүмүүжиж, ирээдүйд ихийг хийж бүтээх мөрөөдлөөр дүүрэн яваа хүүхдүүд маань хэзээ ч тасарч мэдэх олсноос дүүжлэгдэж, хэн ч биш болох амьдралд хөл тавьчихаад байна. Энэ эмгэнэл биш гэж үү.
  • НӨАТ-ын сугалааны тохирлыг Боловсрол телевизээр дамжуулахаар болжээ
    2017 оны 2 сарын 16
    НӨАТ-ын сугалааны тохирлыг Боловсрол телевизээр дамжуулна
  • Эрүүл мэндийн анхан шатны үзлэгийг үнэ төлбөргүй хийнэ
    2017 оны 2 сарын 16
    Эрүүл мэндийн анхан шатны үзлэгийг үнэ төлбөргүй хийнэ
    МЗХ-оос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хариу нэхээгүй тус” аяны хүрээнд “Цус сэлбэлтийн үндэсний төв”, “Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв”, 2016 оны тэргүүний залуу эмч нартай хамтран “Эрүүл мэндийн өдөрлөг”-ийг 2017 оны 2-р сарын 17-ны өдөр зохион байгуулах гэж байна.
    Өдөрлөгт чих хамар хоолой, нүд, шүд, зүрх судас, элэг цөс, уушиг, дотоод шүүрэл, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн эмч, гэмтэл согог судлал, нүүр ам судлал, хүүхэд, эх барих, хэвлийн мэс засал, тархи мэдрэлийн мэс заслын эмч нар хүрэлцэн ирж анхан шатны үзлэг хийж, зөвлөгөө мэдээлэл өгөх болно.
    Мөн энэ үеэр цус хандивлах, витаминжуулалтын аянууд давхар зохион байгуулагдана. Өдөрлөг МЗХ-ны Залуус танхимд болох бөгөөд эрүүл мэнддээ анхаардаг хүн бүрийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
  • Сурвалжлага: Монгол үндэсний дээлийг өвөрмонголчууд үйлдвэрлэж, өв уламжлал маань мөхөх үү
    2017 оны 2 сарын 16
    Монголчууд бид сүүлийн жилүүдэд Цагаан сар, Наадам зэрэг үндэсний баяраараа монгол уламжлалыг хадгалсан дээл, хувцас өмсөхийг илүүд үзэх болсон. Энэ нь сайшаалтай хэрэг. Үндэсний үйлдвэрлэл өргөжин тэлж, өв уламжлал маань сэргэн мандана.

    Тэгвэл хэдхэн хоногийн дараа сар шинийн баяр болох гэж буй энэ үед цагаан сарын гоёл болох дээл хувцас ямар үнэ ханштай байгааг сонирхохоор “Нарантуул” олон улсын худалдааны төвийг зорилоо.

  • Нийслэлийн гурван байршилд агаарын бохирдол маш их байна
    2017 оны 2 сарын 16
    Өнөөдөр 09.00 цагийн байдлаар Баянхошуу орчимд агаарын чанарын индекс маш их бохирдолтой буюу 503, Толгойт орчимд маш их бохирдолтой буюу 903, МҮОНРТ орчимд их бохирдолтой буюу 1010 хүрчээ.



    Агаарын чанарын индексийн хэвийн хэмжээ 51-100 үзүүлэлттэй байдаг бөгөөд 501-ээс дээш тохиолдолд маш их бохирдолтой гэж үздэг ба энэ нь удаан хугацаагаар гадаа байхад эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.



  • Өнөөдөр болох үйл явдлууд
    2017 оны 2 сарын 16
    09:00 цагт: Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын удирдах ажилтаны сургалт, семинар болно. Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваа нар болон холбогдох байгууллагуудын удирдлагууд оролцоно.
  • Манжуурыг зорьсон таван монгол иргэн амиа алджээ
    2017 оны 2 сарын 16
    Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан монголчууд олноороо хилийн дээс алхдаг. Гэвч цаг агаарын бэрхшээлээс шалтгаалан харамсалтай хэрэг гарсаар байна.
  • Үс засуулбал: Өвчин ирнэ
    2017 оны 2 сарын 16
    Үс засуулбал: Өвчин ирнэ
  • Улаанбаатарт өдөртөө 14 хэмийн хүйтэн байна
    2017 оны 2 сарын 16
    өдөртөө 14-16 градус хүйтэн байна
  • Архины хордлогын улмаас хоёр хүн нас баржээ
    2017 оны 2 сарын 15
    АРХИНЫ ХОРДЛОГЫН УЛМААС ХОЁР ХҮН НАС БАРЖЭЭ
  • Маргааш зарим нутгаар бага зэргийн цас орно
    2017 оны 2 сарын 15
    19-нд зүүн аймгуудын нутгийн зүүн, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно
  • Байгууллага хооронд гэрээ байгуулах журмыг баталлаа
    2017 оны 2 сарын 15
    Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, тэдгээрийн харьяа төсөвт байгууллага гадаад улсын байгууллагатай байгуулж байгаа баримт бичгийг “Байгууллага хоорондын гэрээ байгуулах журам”-аар зохицуулдаг.

    Энэ дагуу Гадаад харилцааны яам тухайн гэрээний агуулга, зохицуулж байгаа харилцаа, цаашид хэрэгжүүлэх ажил зэрэг нь бодитой, үр дүнтэй эсэхийг хянахын зэрэгцээ тухайн улстай байгуулсан Засгийн газар хоорондын түвшний баримт бичигтэй нийцэж байгаа эсэх, хоёр хэл дээрх эх бичвэр ижил байгаа эсэхийг шалгадаг байна.

    Яам 2015 онд 63, 2016 онд 79 баримт бичгийг хянаж, санал, зөвлөмж өгчээ. Ингэхэд Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээнд нийцээгүй, тухайн шатны удирдлага эрх мэдэл, бүрэн эрхээ хэтрүүлсэн, Засгийн газар хоорондын гэрээгээр нэгэнт зохицуулсан асуудлаар дахин гэрээ байгуулсан, гэрээний төсөл боловсруулахдаа олон алдаа гаргаж, зөвхөн айлчлал хэрэгжүүлэх зорилгоор 1-2 өгүүлбэртэй, хэлбэр төдий гэрээ хийх, зөвхөн гадаад хэлээр байгуулах зэрэг ноцтой алдаа дутагдал их гарч байжээ.

    Энэ бүхнийг засч залруулах үүднээс “Байгууллага хоорондын гэрээ байгуулах журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.
  • “Баянзүрх”, “Хархорин” захуудад махны үнэ хамгийн хямд байна
    2017 оны 2 сарын 15
    Махны дундаж үнэ

    2017 оны 2-р сарын 3-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 6070 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7550 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.1 хувиар буюу 80 төгрөгөөр өсч, харин үхрийн цул махны үнэ тогтвортой байв. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 7300 төгрөг, харин “Бөмбөгөр”, “Меркури”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 8000 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.9 хувиар буюу 55 төгрөгөөр нэмэгдэж, харин хонины цул махны үнэ тогтвортой байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Баянзүрх”, “Хүчит Шонхор”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 5200 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7500 төгрөгөөр худалдаалж байна.

    Гурилын үнэ

    2017 оны 2-р сарын 3-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 800-900 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1150-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1100 төгрөг, 1-р зэргийн гурил 950 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Барс”, “Оргил”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалж байна.

    Төмс, хүнсний ногоо

    2017 оны 2-р сарын 3-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол лууван 7.6 хувиар буюу 80 төгрөгөөр буурсан байна.
  • Өвөлжилт хүндэрсэн 137 суманд өвс, малын тэжээл хүргэнэ
    2017 оны 2 сарын 15
    Өвөлжилт хүндэрсэн зарим аймагт 5000 тонн өвсийг үнэгүй, мөн 5218 тонн малын тэжээлийг 50 хувийн хямдралтай үнээр олгохоор боллоо. Мөн отроор өвөлжиж байгаа малчдад дулаан хувцас, цахилгаан үүсгүүр зэрэг нэн шаардлагатай бараа, материалыг хүргэхээр болов. Эдгээр ажилд шаардлагатай санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Б.Чойжилсүрэнд зөвшөөрөв.

    Өнөөдрийн байдлаар манай орны нийт нутгийн 70 хувьд цасан бүрхүүлтэй, 15 аймгийн 137 сум, нийслэлийн нэг дүүрэгт өвөлжилт хүндрээд байна.
  • Улсын нөөц, онцгой байдлын салбарт үүссэн өр төлбөрийг бүрэн шийдлээ
    2017 оны 2 сарын 15
    Улсын нөөц, онцгой байдлын салбарт үүссэн өр төлбөрийг нэгтгэн Засгийн газрын хуралдаанаар бүрэн шийдлээ. Үүнд улсын нөөцөөс гаргах бараа, тэдгээрийг буцааж нөхөн бүрдүүлэх зардал, гамшгийн голомтод ажилласан онцгой байдал, тусгай чиг үүрэг бүхий байгууллагын алба хаагчид болон иргэдийн томилолт, урамшуулал, учирсан хохирлыг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээнд шаардагдах зардлууд багтаж байгаа юм.

    Энэ хүрээнд нийт 1,708 ,118,520 /нэг тэрбум долоон зуун найман сая нэг зуун арван найман мянга таван зуун хорин/ төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайдад, энэхүү тогтоолд заасан барааг 2017 оны III улиралд нөхөн бүрдүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайдад даалгалаа.

    Тогтоолын хүрээнд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Аврах, гал унтраах ангид шуурхай албаны “УАЗ-31519” маркийн автомашин, Хөвсгөл аймгийн Зооноз өвчин судлалын төв, Увс аймгийн Наранбулаг сумын Эрүүл мэндийн төв, Өндөрхангай сумын Сум дундын эмнэлэгт шуурхай албаны “УАЗ-22069” маркийн автомашин, Сүхбаатар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт ариутгал, халдваргүйжүүлэлтийн 2 тонны “Потон” маркийн автомашин зэрэг бусад зардлыг улсын нөөцөөс гаргаж, энэ оны гуравдугаар улиралд буцааж нөхөн бүрдүүлэх юм.
  • Хүн амын амьжиргааны 2017 оны доод түвшинг тогтоов
    2017 оны 2 сарын 15
    Үндэсний статистикийн хороо хүн амын амьжиргааны доод түвшний 2017 онд мөрдөх хэмжээг баталж 02 дугаар сарын 06-ны өдрөөс мөрдөж эхэлсэн байна. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат энэ талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулав.

    Энэ онд мөрдөх амьжиргааны доод түвшин баруун бүсэд 166 500, хангайн бүсэд 173 500, төвийн бүсэд 166 200, зүүн бүсэд 165 700, Улаанбаатар хотод 185 300 төгрөг байх юм.

    Шинэчилсэн түвшинг өмнөх онд мөрдөж ирсэнтэй харьцуулахад төвийн бүсэд 3200, хангайн бүсэд 2700, зүүн бүсэд 2000, баруун бүсэд 1700, Улаанбаатар хотод 1600 төгрөгөөр нэмэгджээ.

    Хүн амын амьжиргааны доод түвшинг иргэдэд эд, мөнгөний тусламж үзүүлэх, нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг өөрчлөх, суралцагчдад дэмжлэг, туслалцаа үзүүлэхэд жишиг болгон хэрэглэдэг.

    “Хүн амын амьжиргааны доод түвшин” гэдэг нь хэрэглээний доод хэмжээг мөнгөн хэлбэрээр илэрхийлснийг хэлнэ” гэж хуулинд заасан байдаг. Хэрэглээний доод хэмжээ нь хүний нэн тэргүүний, зайлшгүй хэрэгцээг хангах хүнсний болон хүнсний бус хэрэглээний сагсаар тодорхойлсон бараа, үйлчилгээний тоо хэмжээ юм.
4829 4830 4831 4832 4833 4834 4835
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хиймэл оюун ухааны нөлөөгөөр компаниуд ажилчдаа цомхотгож байна
    5 цаг 49 мин
  • Украин, Оросын стратегийн бүсүүдэд тулаан ширүүсч, цэргийн хөдөлгөөн нэмэгдлээ
    6 цаг 12 мин
  • ИЗНН дүрмийн шинэчлэлээ хэлэлцэхээр хуралдаж байна
    7 цаг 44 мин
  • Цагаан ордны хамгаалалтын сул талыг илчилсэн тохиолдлууд
    7 цаг 52 мин
  • Цагаан ордны сэтгүүлчдийн оройн зоогийн үеэр буудлага гарчээ
    8 цаг 11 мин
  • "Сэлбэ дэд төв" төслийн асуудлаар НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатарыг саатуулжээ
    9 цаг 3 мин
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
    10 цаг 26 мин
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
    11 цаг 5 мин
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
    11 цаг 43 мин
  • Ихэнх нутгаар солигдмол үүлтэй
    11 цаг 46 мин
  • Усан спорт сургалтын төв ашиглалтад орж, нээлтээ хийлээ
    Өчигдөр 18 цаг 26 мин
  • Душанбегийн их дуулгад Монгол Улсын 21 жүдоч оролцоно
    Өчигдөр 14 цаг 31 мин
  • 1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард олгоно
    Өчигдөр 14 цаг 26 мин
  • Ирэх долоо хоногт дараах байршилд цахилгаан хязгаарлана
    Өчигдөр 14 цаг 23 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 14 цаг 20 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Анхны нарны зайн үүсгүүрийг практикт ашиглаж эхэлжээ
    Өчигдөр 14 цаг 11 мин
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 03 мин
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 46 мин
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
    Уржигдар 16 цаг 07 мин
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
    Уржигдар 16 цаг 02 мин
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
24 баримт
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК