Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4846 4847 4848 4849 4850 4851 4852
  • Фото: Барак Обамагийн амралт
    2017 оны 2 сарын 08
    АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама өнгөрсөн сарын 20-нд албан үүргээ Доналд Трампт шилжүүлсэн билээ. Тэрбээр албан тушаалаа шилжүүлснийхээ дараа улс төрөөс бүрмөсөн хөндийрнө гэж Америкийн хэвлэлүүдэд мэдээлж байсан.



    Тэгвэл саяхан дотны найз тэрбумтан Ричард Брэнсоны хувийн арал дээр очиж цөөнгүй хоногийг өнгөрөөжээ. Барак Обамагийн kite surfing гулгаж буй зургийг Reuters агентлаг онцолсон байна.

  • Уурхайн нурангид дарагдсан иргэдийн амийг аварчээ
    2017 оны 2 сарын 08
    Налайх дүүрийн 3 дугаар хороон дахь уурхайд нуралт үүсч уурхайн гүнд ажиллаж байсан дөрвөн иргэн шороонд дарагджээ.

    Энэ тухай дуудлагыг өчигдөр хүлээн авч ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангийн 8 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, тэдгээр иргэдийг аварчээ. 122 метр урт тунелийн мухраас иргэн Г /31 настай, эрэгтэй/, О /26 настай, эрэгтэй/, Г /32 настай, эрэгтэй/, У /30 настай, эрэгтэй/ нарыг гаргаж, анхны тусламж үзүүлэн уурхайн удирдлагад шилжүүлсэн байна.
  • Маршал Х.Чойбалсаны мэндэлсний 122 жилийн ой тохиож байна
    2017 оны 2 сарын 08
    Өнөөдөр Монгол Төрийн нэрт зүтгэлтэн, Маршал, Хошой баатар Х.Чойбалсаны мэндэлсний 122 жилийн ой тохиож байна.



    Тэрбээр Жамц эцгийн хүү боловч Хорлоо гэж эхийнхээ нэрээр овоглогдож, төрөхдөө Дугар гэсэн нэртэй байсан аж. 1895 оны хоёрдугаар сарын 8 - 1952 оны нэгдүгээр сарын 26) 1930-аад оноос нас барах хүртлээ Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг удирдаж байлаа.



    Монгол Төрийн нэрт зүтгэлтэн Маршал /1936/ Хошой баатар /1941, 1945/, Зууны түүхэн хүн, улсын мэргэн /1895-1952/ Х.Чойбалсан нь Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошуу /одоогийн Чойбалсан сум/-нд төрсөн. Бага насандаа Сан бэйс, Угтамын хийдэд шавилан сууж байгаад 1912 онд Нийслэл Хүрээ рүү оргон очиж ачаа бараа зөөх зэрэг ажил хийхийн хамт автономит Монголын анхны сургуульд орж суралцжээ.



    1918 оны эцсээр Нийслэл хүрээнд байгуулсан Консулын дэнжийн нууц бүлгэмийн гишүүн, 1920 онд Зөвлөлт орос улс, Коминтернтэй холбоо тогтоохоор очиж нам байгуулж, ардын хувьсгалын ялалтыг хангахын төлө тэмцэж явсан долоон хүний нэг, 1921-1928 онд бүх цэргийн дэд жанжин, цэргийн зөвлөлийн гишүүн, бүх цэргийн жанжин, 1928-1930 онд Гадаад явдлын яамны сайд, 1931-1935 онд мал тариалангийн яамны сайд, 1935 оноос Ардын СНЗ-ын орлогч сайд, нэгдүгээр орлогч сайд, Дотоод явдлын яамны сайд, Гадаад явдлын яамны сайдаар ажиллаж байсан. Тэрбээр 1939 онд Ардын СНЗ-ын Ерөнхий сайдаар томилогдсон. “Монгол ардын үндэсний хувьсгал анх үүсэж байгуулагдсан товч түүх” ном зохиогчдын нэг.



    Чойбалсан нь БНМАУ-ын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд хүч чармайлт гаргаж гавьяа байгуулсан боловч, удирдлагыг өөрийн гарт авч хт тахиж шүтүүлсний улмаас түүний толгойлж байсан Дотоод яам хууль ёсыг завхруулж, хувьсгалын эсэргүү, гадаадын тагнуул гэдэг нэрээр олон хүний хилс хэрэгт хэлмэгдүүлэн, түүх соёлын үнэт дурсгалыг устгуулж ноцтой завхрал гаргасан. Гэвч түүнийг Монгол улсын тусгаар тогнолыг хамгаалахын төлөө тууштай тэмцсэн төрийн гарамгай зүтгэлтэн гж зүй ёсоор үнэлдг. Тэрбээр Москвад эмчлүүлж байгаад 1952 онд тэндээ нас баржээ.
  • МҮОНТ, Толгойт, Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
    2017 оны 2 сарын 08


    Өнөөдөр 09.30 минутын байдлаар нийслэлийн гурван байршилд маш их агаарын бохирдолтой байна. Тодруулбал,


    -МҮОНТелевиз орчимд 674
    -Толгойт 1167
    -Баяношуу 1018

    Агаарын чанарын индекс 501-ээс дээш тохиолдолд маш их бохирдолтой гэж үздэг бөгөөд энэ нь удаан хугацаагаар гадаа байхад эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй аж.

    Ийм үед гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийн, гэртээ байх хэрэгтэй. Архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байж, амны хаалт зүүхийг зөвлөдөг.
  • МУИС-ийн оюутнууд өлсгөлөн зарлана гэв
    2017 оны 2 сарын 08
    МУИС-ийн оюутнууд энэ сарын 13-наас эхлэн өлсгөлөн зарлахаа албан ёсоор мэдэгдлээ.



    Тэрбээр өлсгөлөн зарлах болсон шалтгаан нь суурь хураамжийн төлбөр хэмээж байгаа юм. Тус сургууль оюутнуудаасаа сургалтын төлбөр авахаас гадна суурь хураамж гэж жилд 224000 төгрөгийг авдаг аж. Энэ мөнгийг хэрхэн юунд зарцуулдаг, суралцагч оюутнуудадаа үр өгөөжтэй юу өгдгийг тайлагнаж, тайлбарлаж өгөхийг удирдлагуудаасаа хүссэн ч өнөөдрийг хүртэл тайлбарлаж өгөөгүй учир ийнхүү өлсгөлөн зарлана гэж мэдэгджээ.



    Өөрөөр хэлбэл, суурь хураамжийг багасгах, бүр байхгүй болгохын төлөө тэмцэж байгаа хэлбэр нь ийнхүү өлсгөлөн зарлахад хүргэж байгаа юм.
  • 24 баримт: УИХ-д суудал бүхий улс төрийн нам дангаараа эсвэл намууд хамтран Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхтэй
    2017 оны 2 сарын 08
    ...Нэр дэвшигч нь хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өргүй байх ёстой аж. Нэг намын гишүүнийг өөр намаас, намууд хамтарсан тохиолдолд тухайн хамтарсан намуудаас өөр намын гишүүнийг нэр дэвшүүлэхийг тус тус хориглоно. ..
  • Өнөөдөр: Олны анхаарал татсан хэргүүдийн талаар мэдээлнэ
    2017 оны 2 сарын 08
    09:00-12:00 цагт: МУИС-ийн Олон улсын харилцаа нийтийн удирдлагын сургууь /ОУХНУС/-ийн дэргэдэх Бодлогын судалгааны төвөөс анхны хоёр төслөө амжилттай хэрэгжүүлж, судалгааны үр дүнгээ нийтэд танилцуулна. Эдгээр төсөл нь Монгол улсын гадаад бодлого, гадаад эдийн засгийн харилцааны гол тулгамдсан асуудлыг хөндсөн юм байна. Хаана: МУИС-ийн Хичээлийн V байрны 203 тоот

    10:00 цагт: Улсын дугаарын давхардалыг арилгах, тээврийн хэрэгслийн бүртгэлийг шинэчлэх болон хил, гааль, татвар, даатгалын нэгдсэн сан бүрдүүлэх зорилгоор тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэлийг зохион байгуулахаар ажлын хэсэг байгуулагджээ. Энэ хүрээнд ЗТХЯ, Сангийн яам, ГЕГ, АТҮТ-ийн төлөөллүүд ЗТХЯ-ны хурлын зааланд нэгдсэн мэдээлэл хийнэ.

    10:00 цагт: ”ДЦС-4” ТӨХК дээр ”Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхийг бэхжүүлэх” төслийн II шатны хүрээнд Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд ”ДЦС-4” ТӨХК-нд нийлүүлэгдсэн утааны хий дэх бохирдуулагч бодисуудыг шинжлэх суурин анализаторуудыг хүлээн авах ёслолын арга хэмжээ болно.

    10:00 цагт: Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-т ”Гэртээ харих зам хөтөлбөр”-ийн танилцуулга хийж, хэлэлцүүлэг өрнүүлнэ. Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр оролцоно.

    10:00 цагт: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны шүүн таслах ажиллагааны тайлан мэдээ, олны анхаарал татсан эрүүгийн хэргүүдийн шийдвэрлэсэн байдал зэрэг сэдвээр хэвлэлийн бага хурал хийнэ.

    11:00 цагт: Нийслэлийн нутаг дэвсгэрт зэрлэг амьтадад биотехникийн арга хэмжээ авах ажлыг Нийслэлийн байгаль орчны газраас зохион байгуулна.

    11:00 цагт: “Улаанбаатарын өвлийн наадам 2017” гэр бүлийн баярын талаар нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлэл хийнэ. Хаана: Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд

    11:00 цагт: Эрүүл мэндийн яамны Уулзалтын өрөөнд /215/ ЭМЯ, МҮОНРТ-тэй Эрүүл мэндийн чиглэлээр тэр дундаа ард иргэдийг аливаа өвчинөөс урьдчилан сэргийлэх, мэдээлэл сургалт сурталчилааны чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна.

    11:40 цагт: “Баянголд үйлдвэрлэв-6” үзэсгэлэн худалдааны нээлт 3-р хороололд байрлах “Апекс” үйлчилгээний төвийн В1 давхарт болно. Үзэсгэлэн худалдаанд уламжлалт гар урлал, арьс ширэн бүтээгдэхүүн, үндэсний дээл хувцас, бэлэг дурсгалын зүйл болон хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тус дүүргийн 100 гаруй жижиг дунд үйлдвэр эрхлэгчид оролцон бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулна.

    14:00 цагт: ЭМЯ ны 215 өрөөнд Ханиад томууны үед 0-5 настай хүүхдийн ууж хэрэглэх эмийг датгалаас 100 хувь үнэгүй олгож эхэлсэн. Энэ ажлын явцын талаар холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийнэ .ЭМЯ, Эрүүл мэндийн даатгалын газар, Өрхийн эмч, Эмийн санч зэрэг албаны хүмүүс оролцоно.

    15:00 цагт: Монголд анх удаа тоглох гэж буй Испаний жазз төгөлдөр хуурч Игнази Террезагийн тоглолтын хэвлэлийн бага хурал хурал Хөгжим Бүжгийн Коллежийн 207 тоотод болно.
  • Сайд Д.Оюунхорол охиныхоо бус ордныхоо өрөөнд гитардсан уу
    2017 оны 2 сарын 08
    Улс төрийн хүрээнд байс гээд папарацци зураг “аюул” тарьдаг нь хэвшил болчихож. Эвгүй позтой, элдвийн агууламжтай зурагнууд нь тэр дороо цахимд хүчээ авч, сайжирч байсан рейтинг нь “сап” хийтэл унагаах нь энүүхэнд.
  • Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    2017 оны 2 сарын 08
    асгийн газрын ээлжит хуралдаан маргааш 15.00 цагаас эхэлнэ. Энэ өдрийн хуралдаанаар Мэдээллийн технологи, харилцаа холбооны талаар төрөөс баримтлах бодлогыг хэлэлцэх аж.


    №

    Хэлэлцэх асуудал

    Засгийн газрын гишүүн
    1. Мэдээллийн технологи, харилцаа холбооны талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай
    Ж.МӨНХБАТ
    2. Гадаад харилцааны сайдын айлчлалын тухай*
    Ц.МӨНХ-ОРГИЛ
    3. Улсын Их Хурлын тогтоолын төслийг эгүүлэн татах тухай*
    Ц.МӨНХ-ОРГИЛ
    4. Хэлэлцээрт нэгдэн орох тухай
    Д.ОЮУНХОРОЛ
    5. Тооны дээд хязгаар, мөнгөн төлбөрийн хэмжээ тогтоох тухай
    Б.БАТ-ЭРДЭНЭ
    6. Бусад асуудал*
    Ж.ЭРДЭНЭБАТ

    Танилцуулах асуудал

    7. Эрүүл мэндийн сайдын гадаад томилолтын талаар
    Ж.МӨНХБАТ
    8. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын гадаад томилолтын дүнгийн талаар
    П.СЭРГЭЛЭН
    9. Эрчим хүчний сайдын гадаад томилолтын дүнгийн талаар
    П.ГАНХҮҮ
    10. Астана хотод болох үзэсгэлэнгийн талаар
    П.ГАНХҮҮ
  • Хилэнцийн ордныхон эрч хүчтэй байвал амжилтад хүрнэ
    2017 оны 2 сарын 08

    ХОНЬ - (3/21-4/19)



    Өнөөдөр хувийн ашиг сонирхлоо хэт чухалчлан гэр бүлээ дорд үзэж болохгүй өдөр. Тиймээс орон гэрээ тав тухтай болгоход илүү анхаарч, эвдэрч хэмхэрсэн зүйлээ сэлбэж янзал, мөн тавилгаа өөрчил. Мөн гэрийнхэндээ ямар нэгэн амлалт өгсөн бол түүнээ биелүүлэх цаг хэдийн болжээ. Хэрвээ та ганцаараа амьдардаг бол садан төрлийндөө зочил, удам судрын харилцаа холбоогоо бэхжүүл. Өөрөөр хэлбэл, өдрийг бүхэлд нь гэр орондоо зориул.



    ҮХЭР - (4/20-5/20)



    Үдээс өмнө аливаа чухал ажлыг амжуулж, алс хэтийн төлөвлөгөөгөө гарга. Өдрийн эхний хагас бүтээлч үйл ажиллагаанд ээлтэй сайн. Ойр дотны хүндээ санаа тавиарай. Уран бүтээл туурвихад ээлтэй.



    ИХЭР - (5/21-6/21)



    Гэр бүлийн хүрээнд өдрийг өнгөрөөвөл сайн. Хүүхдүүдээ халамжлан, орон гэрээ цэвэрлэ. Аз сорилт, шинэ ажил, аян зам, бодлогогүй үйлдэл нь муу нөлөөтэй. Зөн билгээ сонсч, ажигч гярхай байвал хэрэгцээтэй мэдээллийг олж авна.



    МЭЛХИЙ - (6/22-7/22)



    Санхүүгийн асуудлаа шийдвэрлэ, эд зүйл худалдан авахаар төлөвлөсөн бол ав. Бусдаас тус дэм, санал зөвлөгөө авах шаардлага гарвал нэрэлхэх хэрэггүй.



    АРСЛАН - (7/23-8/22)



    Танд элдэв сонин санаа, хүсэл төрнө. Хэрвээ та хэвшил болсон хоол хүнсээ өөрчилж солихыг хүсвэл болохгүй гэх зүйлгүй. Мөнгө санхүүгийн асуудалд хянуур ханд. Бусдаас мөнгө зээлдэх нь таагүй үр дагавартай. Өөр арга замыг хайж, тулгарсан асуудлыг шийдвэрлэх боломж танд байна.



    ОХИН - (8/23-9/22)



    Танд гэр бүлийн хүрээ илүү чухалчлагдана. Гэртээ хайрттайгаа байх нь аз жаргал гэж бодно. Үдшийг хайртай дотны хүмүүстэйгээ зугаатай өнгөрүүлнэ. Зарим хүмүүс томилолтоор буюу ажил хэргээр алс явна.



    ЖИНЛҮҮР - (9/23-10/22)



    Худалдаа арилжаа хийх, эд зүйл шинээр авах, ер нь мөнгөтэй холбоотой бүх ажиллагаанд сайн өдөр. Шинэ мэргэжил эзэмших, эрдэмд суралцахад ч үр дүнтэй. Шинэ хүнтэй танилцах, аялал жуулчлалаар явах, идэвхитэй ажиллахад тохиромжтой өдөр.



    ХИЛЭНЦ - (10/23-11/21)



    Гэр бүлийн хүрээнд өдрийг өнгөрөөвөл сайн. Хүүхдүүдээ халамжлан, орон гэрээ цэвэрлэ. Аз сорилт, шинэ ажил, аян зам, бодлогогүй үйлдэл нь муу нөлөөтэй. Зөн билгээ сонсч, ажигч гярхай байвал хэрэгцээтэй мэдээллийг олж авна.



    НУМ - (11/22-12/21)



    Амьдрал ахуйгаа цэгцлэх, шинэ ажилд азаа сориод үзэх, эрэл хайгуул хийх өдөр. Мөнгө санхүүгийн асуудал амжилттай шийдэгдэнэ. Биоэнергийн нөхөх эмчилгээ үр дүнтэй. Аян замд гарахад таагүй.



    МАТАР - (12/22-1/19)



    Чухал ажил эхлүүлэх, том арга хэмжээ зохион байгуулахад сайнгүй өдөр. Гэр орноосоо явахад муу. Засварын, барилгын ажил амжилттай. Орон гэрээ тохижуулах, тавилгаа өөрчлөн сэлгэхэд анхаарч, гэрийн энергиэ сайжруул. Эрүүл агаарт гарч, эрч хүчээ сэргээгтүн.



    БУМБА - (1/20-2/18)



    Хүчтэй энергитэй өдөр тул идэвхитэй үйл ажиллагааг шаардана. Янаг амрагийн харьцаа шинэ түвшинд гарч амрагаа илүү сайн ойлгох болно. Сэтгэл санаагаа тайван байлгахгүй бол бие өвдөнө. Хэт ядрах нь эрүүл мэндэд муу тул сапхинд гар, спортоор хичээллэ.



    ЗАГАС - (2/19-3/20)



    Өдрийг бүхэлд нь ойр дотны хүмүүс, садан төрөлдөө зориул. Гэр бүлийн харьцаа халуун дулаан баина. Айлд зочлох, болзоонд явах, найз нөхдийн уулзалт зохион байгуулах нь таны алжаалыг тайлна. Гоо сайхандаа анхаарвал гайхам үр дүнд хүрнэ. Галаас болгоомжил.
  • Олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох хуулийн төслийг хэлэлцэнэ
    2017 оны 2 сарын 08
    БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:
  • Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ
    2017 оны 2 сарын 08
    2017.2.8, ЛХАГВА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 12

    ӨВЛИЙН АДАГ ЦАГААГЧИН ҮХЭР САР
    НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ УЛААН БАР ӨДӨР

    Аргын тооллын: 2017.2.8, Лхагва гараг
    Наран ургах шингэх: 08.10-18.03
    Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ
    Барилдлага: Үл зохилдох
    Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
    Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. /муу найз нөхрөөс холдож салахад ээлтэй өдөр/ Эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох, бие татвал бурханыг дурьдахуй болой. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой.
  • Улаанбаатарт 14 хэмийн хүйтэн байна
    2017 оны 2 сарын 08
    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 22-27 градус, Их нууруудын хотгор болон Монгол Алтайн нурууны өвөр хэсгээр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.



    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 22-27 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.



    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 16-21 градус бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.



    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 28-30 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.



    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 21-25 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.



    УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 29-31 градус, бусад хэсгээр 24-26 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.

  • III эмнэлэг тусламж үйлчилгээ 2 ээлжээр ажиллаж байна
    2017 оны 2 сарын 07
    Элэг цөсний кабинет
    Эрүү нүүрний мэс заслын кабинет
    Элэг цөсний кабинет
    Эрүү нүүрний мэс заслын чиглэлийн эмчилгээ оношлогоог үйлчлүүлэгчдэд үзүүлж байна.
    Тусламж үйлчилгээг:
    • 02.1 ---- 164 хүн Нийт цаг авсан: 629
    • 02.2 ---- 173 хүн Цагтаа ирсэн: 556
    • 02.3 ----- 118 хүн Ирээгүй: 73
    • 02.4 ------142 хүн Лавлагааг: 452 хүнд өгсөн
    Манай УНТЭ-нь 2013 онд анх энэ ажлын санаачлан хэрэгжүүлж байсан туршлагатай билээ.
    • Хүлээлгийн тоо өнөөдрийн байдлаар өссөн үзүүлтийг харахад нэг талаас иргэдийн дунд өвчлөл их байгааг харуулж байна.
    • Нөгөө талаас эмнэлгийн тусламж үйлчилгээг уртасгасан цагаар ажиллуулж байгаа нь эрүүл мэнддээ цаг гаргаж амжихгүй явдаг иргэдэд боломж бий болсон байна.
    • 21 аймаг, хот суурингаас ирэх хэдэн мянган өвчтөнүүд олон хоног цаг хүлээж очерлож дугаарлах нь багасах юм.
  • БНХАУ-ын иргэд Монгол улсад визгүй зорчих асуудлын талаар тайлбар ирүүлэхийг хүслээ
    2017 оны 2 сарын 07
    УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролын
  • ”Барилгын ханган нийлүүлэгчдийн чуулган-2017” болно
    2017 оны 2 сарын 07
    Барилгын материалын үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд төрөөс баримталж байгаа бодлого, үйл ажиллагааг танилцуулах, үйл ажиллагааг нь дэмжих зорилгоор Барилгын салбарын ханган нийлүүлэ​гчдийн чуулганыг 2017 оны 2-р сарын 15-ны өдөр МҮХАҮТанхимд барилгын салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран зохион байгуулахаар боллоо.

    Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал тааруу байгаа энэ үед Барилгын салбарын ханган нийлүүлэгчид болох барилгын материал үйлдвэрлэгчид, худалдаа эрхлэгчдэд төрөөс баримтлах бодлого чиглэл тодорхой бус байгаагаас тэдний үйл ажиллагаа доголдож, төрөөс хэрэгжүүлсэн хөтөлбөрүүд үр дүнгээ өгөөгүйгээс барилгын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид хүндхэн байдалд ороод байна.

    Тиймээс салбарт тулгарч буй асуудлыг шийдэх гарцыг тодорхойлж, харилцан уялдаатай ажиллах боломжийг дэмжсэн энэхүү чуулганд БХБЯам, НЗДТГазар, МҮХАҮТанхим, МБҮАссоциаци, МБМҮХолбоо, Барилга.МН болон Барилгын материалын үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэгч ААНБайгууллагын удирдлагууд, гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, худалдааны төлөөлөгчид оролцоно.

    Чуулганд Барилга, барилгын материалын чиглэлээр Барилгын салбарт төрөөс баримтлах бодлого чиглэл, Нийслэлээс хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр, МУ-ын ЭЗ-ийн төлөв байдал барилгын салбарын нөлөөлөл, Барилгын материалын зах зээлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, Монголын барилгын зах зээлд нэвтрэх хялбар арга зам, Барилгын материалын ханган нийлүүлэлтийн нэгдсэн тогтолцоо зэрэг сэдвүүдээр илтгэл тавигдаж, Барилгын материалын зах зээл дэх төрийн бодлого оролцоо, Барилгын материалын ханган нийлүүлэгчдэд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулагдана.

    Барилгын материалын үйлдвэрлэл, худалдаа, гүйцэтгэгч байгууллагыг “Барилгын салбарын ханган нийлүүлэгчдийн чуулган”-д оролцохыг урьж байна.
  • Ерөнхий сайд ”G-time” сүлжээний бизнестэй холбоогүй гэв
    2017 оны 2 сарын 07
    ”GTIME ELIT bag” фэйсбүүк группт “Gtime-ийн үйл ажиллагаа үнэн бодит төсөл гэдгийг НҮБ-аас хүлээн зөвшөөрч, 2017 оны хоёрдугаар сарын 3-нд манай конференцэд Монгол Улсын Ерөнхий сайд албан ёсоор дэмжиж оролцоно гэсэн худал мэдээлэл цахим ертөнцөд цацагдсан.



    Тэгвэл уг мэдээллийг Монгол Улсын Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс үгүйсгэж, мэдэгдэл гаргалаа.



    Тус мэдэгдэлд ”Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат #Gtime гэх санхүүгийн сүлжээтэй ямар нэгэн байдлаар огт холбоогүйн дээр энэ үйл ажиллагааг дэмжсэн ямарч арга хэмжээнд оролцоогүй, энэ талаар ямар нэгэн эерэг байр сууриа илэрхийлээгүй болно.



    Иймд олон нийтэд итгэл төрүүлэх зорилгоор энэхүү сүлжээндээ Монгол Улсын Ерөнхий сайдын нэрийг ашиглаж байгаагаа даруй зогсоохыг зарим нэр бүхий хүнээс шаардаж, баталгаагүй эх сурвалжийн энэ талын худлаа мэдээллийг цааш түгээж, иргэдийг төөрөгүүлэхэд ”хувь нэмэр”-ээ оруулахгүй байхыг сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд болон хувь хүмүүсээс хүсч байна.



    Дашрамд дурдахад санхүүгийн пирамид бүхий энэхүү сүлжээ нь Монгол Улсын холбогдох хуулийг зөрчиж байгаа эсэхийг хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу Санхүүгийн зохицуулах хороо болон цагдаагийн байгууллага шалгаж тогтоон ард түмэнд үнэн зөвөөр нь даруй мэдээлэх хэрэгтэй гэж үзэж байна.” гэжээ.



    IFrame
  • Хотын дарга Австралийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    2017 оны 2 сарын 07
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Австрали улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Лантрийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Австрали улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр, томоохон хотуудтай эгч дүүсийн харилцаа тогтоох зэрэг асуудлыг ярилцлаа. Түүнчлэн нийслэлийн Засаг даргын санаачлагаар Улаанбаатарт байгаа Элчин сайдын яамдын хооронд “Аз жаргалтай Улаанбаатар” сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээнийг энэ сарын 11-нд зохион байгуулна. Уг тэмцээнд Австрали-Канадын Элчин сайдын яамнаас хамтарсан баг оролцож байгаад хотын дарга талархлаа илэрхийлж, амжилт хүслээ. Мөн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Манай улсад байнга суух Австралийн хамгийн анхны Элчин сайдтай уулзаж байгаадаа баяртай байна. Австралийн Элчин сайдын яам нээгдсэнээр хоёр талын эдийн засаг, хөрөнгө оруулалт, боловсрол, уул уурхайн салбарын хамтын ажиллагаа цаашид улам гүнзгийрнэ гэдэгт итгэлтэй байгаа” хэмээн онцоллоо. Харин Австралийн элчин сайд ноён Ж.Лантри “Манай улсын Элчин сайдын яам нийслэлд үйл ажиллагаагаа явуулаад жил гаруй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд хог хаягдлын менежмент болон Азийн сангаар дамжуулан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн. Одоогоор 82 оюутан манай улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцаж байгаа. Цаашид тэтгэлэгт хамрагдах оюутны тоог тодорхой хэмжээгээр нэмэгдүүлнэ. Мөн Улаанбаатар хоттой Австралийн томоохон хотуудыг эгч дүүсийн харилцаа тогтоох ажлыг эхлүүлнэ” гэлээ.

    Ноён Ж.Лантри нь Австралиас Монгол Улсад байнга суух анхны Элчин сайд юм. Австралийн Холбооны улс Монгол Улсад Элчин сайдын яамаа нээсэн нь 2 улс хоорондын харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч байгаагийн илрэл билээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Алдарт эхийн одонгийн материалыг авч байна
    2017 оны 2 сарын 07
    Алдарт эхийн одонгийн материалыг авч байна
  • Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төслийг дэмжлээ
    2017 оны 2 сарын 07
    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2017.02.07/ хуралдаан 14 цаг 30 минутад 57.9 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.

    Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

    Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар нарын 30 гишүүнээс өнгөрсөн оны 12 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг тус Байнгын хорооны өнгөрсөн сарын 31-ний өдрийн хуралдаанаар хийснийг чуулганы энэ сарын 02-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.

    Байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх явцад гишүүдийн олонхийн дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг төсөлд нэгтгэн тусгаж, хуулийн зүйл, заалт хоорондын уялдаа холбоог хангах үүднээс редакцийн шинжтэй зарим засварыг хийж, төслийн эцсийн хувилбарыг боловсруулжээ.




    Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж тодруулсан Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар, Д.Тогтохсүрэн нарын асуултад ажлын хэсэг болон Байнгын хорооны дарга хариулт өгсөн юм. Ингээд хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжиж, энэ талаархи Байнгын хорооны танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулан хуулийн төслийг хэлэлцүүлж батлуулахаар тогтов.

    Энэ хуулийн зорилт нь нийтийн эрх зүйн хүрээнд энэ хуульд заасан асуудлаар зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулж, төрийн шийдвэр гаргахад иргэдийн оролцоог хангахад чиглэж байгаа аж. Зөвлөлдөх санал асуулгыг улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатай олж илрүүлэх, тухайн асуудлын эрэмбэ, түүнийг шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, иргэд, олон нийтэд тулгамдсан асуудлын талаар мэдлэг, мэдээлэл өгөх, Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлд заасан төрийн үйл хэрэгт иргэдийн оролцоог хангах зорилгоор зохион байгуулах юм байна. Уг хуулийн төслийн дагаж мөрдөх хугацааг ердийн журмаар хэрэгжихээр зохицуулах нь зүйтэй гэж Байнгын хорооны гишүүд үзэв.

    Хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын саналыг дэмжив

    Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Уг хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү санаачлан боловсруулж, өнгөрсөн оны 12 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн. Чуулганы энэ сарын 03-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжиж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн юм.



    Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс асуулт, санал, зарчмын зөрүүтэй саналын томьёолол гарсангүй. Иймээс Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй учраас хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүн санал нэгтэй дэмжсэн тул хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаархи санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, төслийг хэлэлцүүлж батлуулахаар тогтлоо.

    Улсын баяр наадмын үндэсний сурын харваанд гуравдугаар байр эзэлсэн харваачид гоц харваач, хоёрдугаар байр эзэлсэн харваачид гарамгай харваач, нэг түрүүлсэн харваачид улсын мэргэн, улсын мэргэн цолтон түрүүлбэл улсын даян мэргэн, улсын даян мэргэн цолтон түрүүлбэл улсын даяар дуурсах мэргэн, улсын даяар дуурсах мэргэн цолтон түрүүлбэл улсын дархан мэргэн цол олгохоор уг хуулийн төсөлд тусгаад байгаа юм. Мөн Улсын баяр наадмын үндэсний сурын харваанд цолны болзол хангасан харваачдад цолыг нөхөн олгох үүднээс Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг хамтад нь боловсруулжээ.

    Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төслийг дэмжлээ

    Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн “Монгол Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн юм.



    Байнгын хорооны дарга Н.Энхболд энэ талаархи танилцуулгадаа, Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төсөлд тусгуулах хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн талаар хууль санаачлагчид, Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгүүд, Байнгын хороодоос саналыг нь урьдчилж авахад Ерөнхийлөгчөөс 5, Байнгын хороод, нам, эвслийн бүлгүүдээс 94, нийт 99 хууль тогтоомжийн төслийг санал болгосон.


    Тогтоолын төслийг боловсруулахдаа юуны өмнө хэлэлцэхийг нь хуулиар тусгайлан заасан төслүүд, мөн өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа төслүүдээс холбогдох Байнгын хороод нь эхний ээлжинд хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн төслүүд, түүнчлэн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэхэд зайлшгүй шаардлагатай төслүүдийг тогтоолын төсөлд нэр зааж тусгах зарчим баримталсан. Энэ үндсэн дээр Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганаар нийт 34 хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэхээр төсөлд нэр зааж тусгасан гэдгийг танилцуулсан юм.



    Тогтоолын төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Д.Тогтохсүрэн нар асуулт асууж тодруулсны дараа тогтоолын төслийг дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүн санал нэгтэй дэмжлээ.

    Монгол Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганаар дараахь асуудлыг хэлэлцэхээр уг тогтоолын төсөлд тусгажээ. Үүнд:

    Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл

    “Монгол Улсын 2016 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны санхүүгийн нэгдсэн тайлан

    “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

    Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

    Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төсөл

    Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл

    Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

    Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

    Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

    Гэр хорооллын хөгжлийн тухай хуулийн төсөл

    “Монгол Улсын статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

    “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

    Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл

    Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл

    Казиногийн тухай хуулийн төсөл

    Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

    Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

    Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

    Дотоодын цэргийн тухай хуулийн төсөл

    Монгол Улсын гадаад харилцааны тухай хуулийн төсөл

    Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөл

    Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

    Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

    Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл

    Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл

    Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төсөл

    Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

    Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл

    Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл

    Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл

    Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын тухай хуулийн төсөл

    Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

    Шүүмжлэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл

    Бусад.

    хэмээсэн байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

4846 4847 4848 4849 4850 4851 4852
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ИЗНН дүрмийн шинэчлэлээ хэлэлцэхээр хуралдаж байна
    1 цаг 1 мин
  • Цагаан ордны хамгаалалтын сул талыг илчилсэн тохиолдлууд
    1 цаг 9 мин
  • Цагаан ордны сэтгүүлчдийн оройн зоогийн үеэр буудлага гарчээ
    1 цаг 29 мин
  • "Сэлбэ дэд төв" төслийн асуудлаар НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатарыг саатуулжээ
    2 цаг 20 мин
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
    3 цаг 43 мин
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
    4 цаг 23 мин
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
    5 цаг 0 мин
  • Ихэнх нутгаар солигдмол үүлтэй
    5 цаг 3 мин
  • Усан спорт сургалтын төв ашиглалтад орж, нээлтээ хийлээ
    20 цаг 33 мин
  • Душанбегийн их дуулгад Монгол Улсын 21 жүдоч оролцоно
    Өчигдөр 14 цаг 31 мин
  • 1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард олгоно
    Өчигдөр 14 цаг 26 мин
  • Ирэх долоо хоногт дараах байршилд цахилгаан хязгаарлана
    Өчигдөр 14 цаг 23 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 14 цаг 20 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Анхны нарны зайн үүсгүүрийг практикт ашиглаж эхэлжээ
    Өчигдөр 14 цаг 11 мин
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 03 мин
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 46 мин
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
    Уржигдар 16 цаг 07 мин
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
    Уржигдар 16 цаг 02 мин
  • “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026” боллоо
    Уржигдар 15 цаг 52 мин
  • ФОТО: "Барилга экспо" олон улсын барилгын үзэсгэлэн нээлтээ хийлээ
    Уржигдар 15 цаг 42 мин
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Т.Баатар: Цагдаагийн алба хаагчийн биед халдсан тул резинэн сумтай бууг хэрэглэсэн байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
24 баримт
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК