Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4848 4849 4850 4851 4852 4853 4854
  • АН-ын VII Их хурал өнөөдрөөс орон даяар эхэллээ
    2017 оны 2 сарын 07
    АН-ын VII Их хурал өнөөдрөөс орон даяар эхэллээ. Энэ Их хурлын онцлог нь намын нийт гишүүд 12-ны өдрийг хүртэл аймаг, дүүрэгтээ чуулж намынхаа Үндсэн дүрмийг хэлэлцэнэ. Ийнхүү нийт гишүүдийн хэлэлцэн, боловсруулсан дүрмийн төслийг 12-ны өдөр Улаанбаатарт чуулах Их хурлын төлөөлөгчид батална. Мөн намын даргаар сонгогдсон С.Эрдэнийг Их хурлаараа батламжлах бөгөөд бусад асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ. Э
  • 24 цагаар ажиллах боломжтой цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орно
    2017 оны 2 сарын 07
    Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат зарим цэцэрлэг, сургуулийн ажилтай танилцлаа. Энэ үеэр дүүргийн 13 дугаар хороонд баригдаж байгаа 83 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажлын явцыг шалгасан юм. Засаг даргын дэргэдэх Боловсролын хэлтсийн дарга Т.Ням-Очир, 83 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Т.Сэлэнгэ нар өргөтгөлийн барилгын ажил дуусч, хүүхдүүдээ хүлээн авахад бэлэн болж байгаа талаар дүүргийн Засаг даргад танилцуулав. Найман бүлэг, 240 хүүхдийн ор бүхий цэцэрлэгийн өргөтгөлийг ашиглалтад оруулснаар 24 цагийн үйл ажиллагаа явуулах боломж бүрдэх ажээ. Мөн дүүргийн 17 дугаар хороонд баригдсан 140 дүгээр бага сургууль, 222 дугаар цэцэрлэгийн цогцолборын үйл ажиллагаатай танилцлаа. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар баригдсан Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын үйл ажиллагаа жигдэрчээ. 140 дүгээр бага сургууль 290 сурагч, 222 дугаар цэцэрлэг 150 орчим хүүхэдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна гэж Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.
  • Дэлхий цомын төлөө тэмцээнд оролцох Оросын баг тодорхой болжээ
    2017 оны 2 сарын 07
    Энэ сарын 16-17-ны өдрүүдэд Иран улсын Керманшах хотод болох эрэгтэй багуудын Дэлхийн Цомын төлөө тэмцээнд оролцох ОХУ-ын багийн бүрэлдхүүнийг тус улсын эрэгтэй чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч З.Тедеев зарласан байна.

    57 кг. Артём Гебеков, Зелимхан Абакаров
    61 кг. Жамал Отарсултанов, олимпийн аварга, Виктор Рассадин
    65 кг. Алан Гогаев, европийн аварга, Чермен Валиев
    70 кг. Алибек Акбаев, Магомедхабиб Кадимагомедов
    74 кг. Ацамаз Санакоев, Радик Валиев
    86 кг. Владислав Валиев, Ахмед Магамаев
    97 кг. Юрий Белоновский, Расул Магомедов
    125 кг. Владислав Байцаев, Мухамагази Магомедов
  • Шатахуун импортлогчид төрийг “угжих” гээд байна уу төсвийг дээрэмдэх гээд байна уу
    2017 оны 2 сарын 07
    Өнгөрсөн амралтын өдрүүдэд үе үеийн Засгийнхныг “шалгадаг” нефть импортлогчид шатахууныхаа жижиглэнгийн үнээ нэмчихлээ.
  • ТТЭНН-ын анхны дарга Ц.Баянбилэг оргон зайлжээ
    2017 оны 2 сарын 07
    Одоогоос хоёр жилийн өмнө байгуулагдсан Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын даргаар УИХ-ын гишүүн асан Г.Уянга сонгогдон ажиллаж буй билээ.

    Тэгвэл саяхан Г.Уянгын эсрэг ярилцлага хэвлэлүүдэд өгч байсан ТТЭНН-ын анхны дарга Ц.Баянбилэгийг Улсын мөрдөн байцаах газраас эрэн сурвалжилж байгаа аж. Тэрээр залилан мэхлэх гэмт хэрэгт яллагдагчаар татагдаж, мөрдөн байцаалтын үед оргон зайлжээ.
  • Шуурхай бүлэг Ховд аймагт ажиллалаа
    2017 оны 2 сарын 07
    Ховд, Говь-Алтай аймгийн нутагт зэрлэг амьтад, тэр дундаа монгол бөхөн бог малын мялзан төст өвчнөөр олноор хорогдоод байгаа.

    Энэ нөхцөл байдалтай газар дээр нь танилцахаар Улсын Онцгой комиссын орлогч дарга, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадралаар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 03-04-ний өдрүүдэд Говь-Алтай аймагт ажилласан бол 04-05-ны өдрүүдэд Ховд аймагт ажиллалаа.

    DSC_0277
  • Хүүхдийн номын өргөө хороодтой хамтарч ажиллана
    2017 оны 2 сарын 07
    Хүүхдийн номын өргөө уламжлал болгон зохион байгуулдаг олон талт үйл ажиллагаандаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хамруулахаар дүүргийн Хороодод хамтран ажиллах санал хүргүүлсэн билээ. Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны Засаг дарга Б.Бадамгарав Хүүхдийн номын өргөөний саналыг хүлээн авч, номын санч Л.Эрдэнэбатыг нийгмийн ажилтан, зохион байгуулагч нартайгаа уулзуулан, хэрхэн хамтран ажиллах талаар ярилцлаа. Мөн 3 дугаар хорооны Засаг дарга С.Туяатай уулзаж, санал солилцов. Энэ сард зохион байгуулагдах бүх арга хэмжээнд 3, 13 дугаар хороод зорилтот бүлгийн хүүхдүүдээ хамруулахаар боллоо гэж Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.
  • БЗД-т нийтийн тээврийн шинэ чиглэл нээлээ
    2017 оны 2 сарын 07
    Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дахь Хонхор орчмын автозам засварын ажил бүрэн дууссантай холбогдуулж ХО:11 “Хонхор-Офицеруудын ордон-Халдвартын эмнэлэг” чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээг 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдрөөс эхлүүлж байна.

    Иргэдийн зорчин явах эрэлт хэрэгцээг үндэслэж хот талд эцсийн зогсоолыг “Халдвартын эмнэлэг” хүргэж сунган, 3 дунд багтаамжийн автобусаар үйлчилгээг явуулахаар төлөвлөсөн. Үйлчилгээг “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ эрхлэн гүйцэтгэнэ.
  • Хайлаастад 150 хүүхдийн шинэ цэцэрлэгийн нээлт боллоо
    2017 оны 2 сарын 07
    Хайлаастад 150 хүүхдийн шинэ цэцэрлэгийн нээлт боллоо
  • Өнөөдөр: Шатахууны үнэ нэмэгдсэн асуудлаар мэдээлнэ
    2017 оны 2 сарын 07
    11:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 300 гаруй уран бүтээлчдийн нэгдсэн “Эх ундарга” ардын урлагийн их наадмын талаар мэдээлэл хийнэ.

    11:00 цагт: ”Монгол ньюс” мэдээллийн төвд Оном сан, Өвчтөн нийгмийн төлөөллийн зөвлөл ТББ хамтран Монгол Улсын эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийн тусламжаар орж ирсэн ”Харвони” эмийг зөвхөн Архангай аймагт хуваарилахаар шийдвэрлэсэн хууль бус шийдвэрийн талаар албан ёсны мэдэгдэл хийнэ.
  • Папарацид гаршсан МАН-ын улстөр
    2017 оны 2 сарын 07
    ...Су.Батболд, Л.Эрдэнэчимэгийг төрсөн өдрөөр нь өрөөндөө дуудаж байгаад ийм бичлэг хийгээд авчихлаа, одоо Л.Эрдэнэчимэгийн тойрогт манай ялалт баталгаатай гэж ярьж явсан юм. Д.Бямбацогт гишүүний С.Одонтуяа гишүүн, Б.Болор гишүүний зургийг төрсөн өдрөөр нь эвгүй байдалтай аваад тараасны дэргэд бол энэ илүү аюултай юм гэж айж байна...
  • Өрнийн зурхай: Гариг эрхэс таны нууцлагдмал байдлыг юу гэж зөгнөв
    2017 оны 2 сарын 07
    * * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
    ХОНЬ (3/21-4/19)

    Амьдарч буй орчин, хүрэхээр тэмүүлж буй зорилгынхоо талаар эргэцүүлэх өдөр. Олонхи хонинууд өнөөдөр өөрийн удирдлагын талаар сэтгэл дундуур байна. Дарга, удирдлагадаа гомдоллох хэрэггүй. Өөрийнхөө төлөө ажилла. Хүсвэл таалагдахгүй ажлыг цагийг нь олж хаяж чаддаг бай. Бүү өнгөрсөнтэй зууралд.
    ҮХЭР (4/20-5/20)

    Өнөөдөр та өрөө өгч, тооцоогоо төлж дуусгана. Таны төсөв гэнэтийн зарлагаас болж хямралд орно. Зайлшгүй зардал байсан ч танахыг хичээ. Энэ цаг үед томоохон эд зүйлс бүү худалдан ав. Мөнгөө хурдан эргэх ажил хэрэгт эргэлдүүл, эсвэл банкинд хадгаламж нээлгэ. Хямрал бодитоор нүүрлэж байна.
    ХАМТАТГАХ (5/21-6/21)

    Ном эсвэл мэдээллийн хэрэгсэл худалдаж авахад таатай өдөр. Өөртөө багахан ч болтугай цаг зав их ажлынхаа хажуугаар гарга. Авсан ном хэрэгсэл тань таны оюун ухааны хоол хүнс болж, танд эрч хүч, хүсэл тэмүүлэл өгөх болно. Өөрийнхөө болон гэр бүлийнхээ гишүүдийн эрүүл мэндэд санаа тавьж халамжил.
    МЭЛХИЙ (6/22-7/22)

    Мэдээлэл цуглуулах өдөр. Ажилд шийдвэр гаргахаас өмнө мэдээллүүдэд задлан шинжилгээ хий. Олон янзын эх үүсвэрээс мэдээллүүдийг цуглуулан харьцуулж алтан дунджийг ол. Сэтгэл зүй чинь тогтворгүй байвал ажлын бүтээмж муудна. Санхүүгийн болон гэр бүлийн хүнд нөхцөл байдлаас гарах арга олохыг танд зөвлөж байна. Шаардлагатай тусламж үзүүлж чадах хүн ол.
    АРСЛАН (7/23-8/22)

    Олон чиглэлд хүч тарамдаагүй ажил том амжилт авч ирнэ. Ажлаа хэвийн явуулах зээл авч чадна. Өмч хөрөнгийн маргаантай асуудлыг шийдвэрлэнэ. Хувийн амьдралдаа зохион байгуулалттай ханд. Дорвитой том хөрөнгө оруулалтанд анхаарлаа хандуулснаар мөнгө олох боломжтой болно.
    ОХИН (8/23-9/22)

    Хайртай хосууд хоорондоо муудалцаж, гэр бүлийн харьцаанд үл ойлголцох байдал үүсч болзошгүй байна. Найз нөхөд, түншүүдтэй холбоотой сэтгэл гонсойлгосон зүйлс тохиолдоно. Энэ өдөр төсөөлөн бодох чадвар, уян хатан байдлын давуу тал гарна. Нөхцөл байдлыг даван туулах боломж таны боломжоос нэгэнт илүү хүчтэй байх тул санаагаар бүү уна. Ухаалаг хандаж, сэтгэлийн хөдөлгөөн, яаруу үг хэлээ барь. Алсын хараа, хүлээцтэй байдал тань бусдаас хүндлэл хүлээнэ.
    ЖИНЛҮҮР (9/23-10/22)

    Хурцлагдсан мэдрэхүйн хариу үйлдэл чинь асуудал үүсгэнэ. Бодлогогүй, огцом байдалтайгаар эргэн тойрныхондоо муу үг бүү хэл. Хэрүүл маргаанд оролцох нь нэр хүндэд муугаар нөлөөлнө. Бусдад таалагдах гэж худал жүжиглэх хэрэггүй. Та өөрийн ур чадвартайгаа нотолсноор үүссэн асуудлуудаас гарч чадна. Эргэн тойрныхноосоо хүмүүсээс тусламж гуйлгүй, өөрөө бүгдийг хариуц.
    ХИЛЭНЦ (10/23-11/21)

    Таны уран бүтээлч эрч хүч оргилон гарна. Залуу хилэнцүүдийн гоо сайхан, гоолиг бие бүгдийн анхаарлыг татна. Та өнөөдөр бүтээгч байж хүмүүсийг хорвоо ертөнцийг баярлуулна. Гэхдээ хэт туйлшралгүй аливаа зүйлийг байгаагаар нь хүлээн авахыг хичээ. Сэтгэлийн амар амгаланг олж чадвал хэт мөнгөнд шунахаа боливол та хижээл насандаа ч эрүүл мэнд, дур булаам байдалаа хадгалан үлдэнэ.
    НУМ (11/22-12/21)

    Ажил дээр гэнэтийн өөрчлөлт гарч магадгүй өдөр. Та өндөр цалинтай, илүү сонирхолтой шинэ ажилд шилжин очихыг үгүйсгэхгүй. Санхүүгийн тогтвортой байдал гадаад нөхцлөөс гадна хамт олны хөдөлмөрөөс хамаарна. Үүрэг даалгавраа ганцаараа, биелүүлэх сонирхолтой байсан ч хамт олны ажил төрөлд нэгдсэн нь танд өлзийтэй болохыг зөвлөж байна.
    МАТАР (12/22-1/19)

    Өндөр хариуцлагатай ажил гүйцэтгэхээс болгоомжил. Таны хийж буй ажлыг гадны яриа, төлөвлөөгүй айлчлал, гэнэтийн шинэ үүрэг даалгавар сарниулах болно. Ийм үед чухал ажлыг дуусгах нь дараа нь алдаа нь илрэх хяналтгүй болох аюул отож байна. Өмнөх ажлаа гүйцээж, хувийнхаа эд зүйлсийг эмхэлж цэгцэлсэн нь дээр. Аль болох бие даасан ажил гүйцэтгэ. Гэр орныхон, ойрын хүмүүсээ ямар нэг сайхан зүйлээр баярлуул.
    ХУМХ (1/20-2/18)

    Аз жаргалтай өдөр. Гэр бүл, хайр дурлалын хувьд аз жаргалтай, амжилттай байна. Хуучин хосуудад шинэ сэтгэгдэл төрүүлэхүйц үйл явдал тохионо. Та зөвхөн хайрлуулаад зогсохгүй хайрлах ёстой. Та гадаад төрхөндөө илүү анхаарч, өөрийгөө илэрхийлэхдээ бага зэргийн сэтгэл зовнингуй байх болно. Та ямар ч нөхцөл байдалд зохицож чадах болно.
    ЗАГАС (2/19-3/20)

    Аз, амжилт ирнэ. Зөн совиндоо итгэ. Гэхдээ түүнийг сэтгэл хөдлөл, шуналтай андуурч болохгүй. Гэнэтийн маш сонирхолтой магадгүй танд ашигтай хэд хэдэн үйл явдлууд болно. Боломжийг бүү алд. Чухал бичиг баримт бүрдүүлэх, жижиг үйлдвэрлэл эхлэхэд тохиромжтой.
  • Байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    2017 оны 2 сарын 07
    Өргөдлийн байнгын хорооны ажлын хэсгийн гишүүд 11.00 цагт Иргэдийн өргөдлийн дагуу “Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд” Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулиудийн хэрэгжилт болон эмнэлгийн үйл ажиллагаатай танилцана.
  • Үс засуулбал: Эрхтэн хурц болно
    2017 оны 2 сарын 07
    2017.2.7, МЯГМАР ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 11

    ӨВЛИЙН АДАГ ЦАГААГЧИН ҮХЭР САР
    ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ҮХЭР ӨДӨР

    Аргын тооллын: 2017.2.7, Мягмар гараг
    Наран ургах шингэх: 08.12-18.02
    Үс засуулбал: Эрхтэн хурц болно
    Барилдлага: Үхэх
    Шүтэн барилдлага: Төрөхүй
    Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих цангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.
  • Улаанбаатарт 14 хэмийн хүйтэн байна
    2017 оны 2 сарын 07
    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, шөнөдөө Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 23-28 градус, Их нууруудын хотгор болон Монгол Алтайн нурууны өвөр хэсгээр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг, нутгийн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 21-25 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 15-20 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутгаар 18-23 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 24-26 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 9-14 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

    УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 26-28 градус, бусад хэсгээр 21-23 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.
  • 28 компанийн 50,033 ширхэг хувьцаа арилжжээ
    2017 оны 2 сарын 06
    2017 оны 2 дугаар сарын 06-ны өдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 28 хувьцаат компанийн 50,033 ширхэг хувьцаа арилжигдаж нийт 21,360,975.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэнээс 9 хувьцаат компанийн хувьцаа өсч, 12 хувьцаат компанийн хувьцаа буурсан бол 7 хувьцаат компанийн хувьцаа тогтвортой байлаа. Үүнээс “Их барилга” компани хамгийн өндөр буюу 2.86-иар өссөн бол “Ремикон” 1.96%, “Сүү” 1.49%-иар тус тус өслөө.

    Энэ өдөр ”MSE ALL” индекс 834.69 нэгж болж 0.41%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,432,557,103,946.00 төгрөг боллоо.
  • Мал сүргийг эрүүлжүүлэхэд ОХУ-тай хамтарна
    2017 оны 2 сарын 06
    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд И.К.Азизовыг 2017.02.03-ны өдөр хүлээн авч уулзлаа.

    Уулзалтын эхэнд сайд П.Сэргэлэн эртний найрсаг, найрамдалт харилцаатай, стратегийн гол түнш ОХУ-тай хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хэрэгжүүлэх хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч ажиллахаа илэрхийлээд Монголын хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэнд ОХУ-ын Засгийн газар, Элчин сайд, Элчин сайдын яамны хамт олонд гүн талархал илэрхийлэв.

    Талууд цаашид Монголын мал сүргийг эрүүлжүүлэх, Монголын цаг уурт дасан зохицсон үр тарианы сортыг гаргаж авахад төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэн хамтран ажиллахаар санал солилцлоо. Тэрээр Монгол Улсын мал эрүүлжүүлэх хөтөлбөрийн 2-р үе шатны хэрэгжилтийн хүрээнд шүлхий өвчний эсрэг вакцин нийлүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцсон бөгөөд энэ хүрээнд хоёр орны мэргэжилтнүүдийг уулзуулж зөвлөх уулзалт зохион байгуулахад бэлэн байгаагаа оросын талаас илэрхийлэн цаашид хамтарч ажиллахаар тохиролцов.

    Талууд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг улам бүр идэвхжүүлэн өргөжүүлэн ажиллахаа харилцан илэрхийлснээр уулзалт өндөрлөв.
  • Универсиад 2017: А.Зул Монгол улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
    2017 оны 2 сарын 06
    Дэлхийн оюутны Универсиад наадам Казахстан улсын Алмата хотноо үргэлжлэн явагдаж байна. Өнөөдөр тэмцээний тэшүүрийн 500 метрийн төрөл явагдлаа. Энэ төрөлд манай тамирчин А.Зул өрсөлдсөн бөгөөд манай тамирчин 29-р байрт шалгарлаа. Тэрбээр тус зайг 85 секундэд туулснаар Монгол улсын насанд хүрэгчдийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон юм. Энэ зайн дээд амжилтыг Б.Сумъяа эзэмшиж байсан билээ.
  • Нэг өдрийн дотор объектын долоон түймэр гарчээ
    2017 оны 2 сарын 06
    Онцгой байдлын ерөнхий газрын мэдээлснээр өнөөдрийн байдлаар нэг өдрийн дотор объектын долоон түймэр гарчээ. Үүнээс нийслэлд тав, хөдөө орон нутагт хоёр тохиолдол бүртгэгдсэн байна.

    Тухайлбал, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, ”Зүүн наран”-гийн 3 дугаар гудамжийн 48 тоотод иргэн О-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр 13.03 цагт Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэст ирж, Гал түймэр унтраах, аврах X ангийн зургаан албан хаагч, нэг автомашинтайгаар, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, “Согоот”-ын 33 дугаар гудамжийн 416 тоотод иргэн Д-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагын дагуу өнгөрөгч шөнө Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн долоон албан хаагч, хоёр автомашинтайгаар тус тус унтраасан юм.

    Мөн Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багийн “Эрдэнэзуу”-гийн 78 дугаар гудамжийн 1 тоотод иргэн Д-ийн амбаар шатаж байна гэсэн дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийнхан амжилттай ажилласан байна.
  • “Төв цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдал-хөрөнгө оруулалт” сэдэвт уулзалт боллоо
    2017 оны 2 сарын 06
    Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос “Төв цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдал-хөрөнгө оруулалт” сэдэвт уулзалтыг өнөөдөр (2017.02.06) Төрийн ордонд зохион байгуулав.




    Энэхүү уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав болон Барилга хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Үндэсний хөгжлийн газар, Ус сувгийн удирдах газар зэрэг төрийн байгууллагын төлөөлөл оролцов.

    2016 оны арваннэгдүгээр сарын 09-ны өдөр тус байнгын хорооноос “Төв цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдал-хөрөнгө оруулалт” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж, мэргэжлийн байгууллагуудад хандсан зөвлөмжийг гаргасан юм.


    Энэ удаагийн уулзалтаар дээрх зөвлөмжийн хүрээнд хийгдэж буй ажлуудын явц, үр дүнтэй танилцав. Уг зөвлөмжид шинэ цэвэрлэх байгууламжийн барилгын зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэлд үнэлгээ өгч, ажлын хэсэг байгуулах, байгаль орчинд ээлтэй, орчин үеийн технологийг судалж, зураг төсөлд тусгах, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд заасан холбогдох журмуудыг боловсруулах, шугам сүлжээний үйл ажиллагаанд технологийн хяналт, шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг хохирол багатай, цаг алдалгүй арилгуулах, цэвэрлэх байгууламжийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд магадлагаа хийж, технологийн горимыг мөрдүүлэх зэрэг хэд хэдэн асуудлыг тусгасан байна.

    Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр “УИХ-ын БОХХААБХ-ноос гаргасан зөвлөмжийн дагуу 2016 оны арванхоёрдугаар сарын 08-ны өдөр манай яамнаас дэд сайдаар ахлуулсан Ажлын хэсэг байгуулагдсан. Энэ хугацаанд хэд хэдэн удаагийн салбарын мэргэжилтэн, эрдэмтэн судлаач, төрийн буй байгууллагын төлөөллийг оролцуулсан томоохон хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, салбар хоорондын уялдааг сайжруулах арга хэмжээг авлаа. Үүний үр дүнд нэгдсэн ойлголтод хүрч, бодлогоо нарийн тодорхойлж чадсан. Одоо аль ч салбарт ажил эхлүүлэхэд ойлголтын зөрүү гарахгүй болсон. Олон удаагийн мэргэжлийн техникийн уулзалт, хэлэлцүүлгээс лаг болон бохир усны боловсруулалтын асуудлыг шийдэх гарцыг тодорхойлсон гэж болно. Уг шийдлээ шинэ цэвэрлэх байгууламжийн техник, эдийн засгийн үндэслэлд (ТЭЗҮ) тусгуулсан” хэмээн уулзалтын эхэнд танилцуулав.

    Үндэсний хөгжлийн газрын дарга Д.Баярсайхан “Засгийн газрын 2015 оны 450 тоот тогтоолоор шинэ цэвэрлэх байгууламжийг Концессийн гэрээгээр барихаар тусгасан байсан. Энэ дагуу өмнөх Засгийн газрын үед уралдаант шалгаруулалтыг зарлаж, эхний шатанд 5 аж ахуйн нэгж шалгарсан бөгөөд төслийн санал авах эцсийн хугацаанд зөвхөн хоёр нь л материал ирүүлсэн. Бид цаг хугацаа хэмнэх үүднээс шинээр тендер зарлалгүй, өмнөх тендерийг нь үргэлжлүүлж байна. Техник, эдийн засгийн үндэслэл боловсруулсан болон гүйцэтгэлийн ажил хийх компаниудтай ойр ойрхон уулзаж, холбогдох засвар, нэмэлтүүдийг тусгуулсан. Шинэ цэвэрлэх байгууламжийн техник, эдийн засгийн үндэслэл бэлэн болсон байгаа” гэв.




    Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав Японы Иокохама хотын цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судалсан талаар хэлээд технологийн зөв шийдлийг олон нь хамгийн чухал болохыг онцлов. Мөн лхагва гарагийн (2017.02.08) Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанд шинэ цэвэрлэх байгууламжийн техник, эдийн засгийн үндэслэл болон нэвтрүүлэх технолгийн талаар танилцуулахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болгов гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

4848 4849 4850 4851 4852 4853 4854
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Цагаан ордны сэтгүүлчдийн оройн зоогийн үеэр буудлага гарчээ
    13 мин
  • "Сэлбэ дэд төв" төслийн асуудлаар НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатарыг саатуулжээ
    1 цаг 4 мин
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
    2 цаг 27 мин
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
    3 цаг 7 мин
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
    3 цаг 44 мин
  • Ихэнх нутгаар солигдмол үүлтэй
    3 цаг 47 мин
  • Усан спорт сургалтын төв ашиглалтад орж, нээлтээ хийлээ
    19 цаг 17 мин
  • Душанбегийн их дуулгад Монгол Улсын 21 жүдоч оролцоно
    23 цаг 12 мин
  • 1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард олгоно
    23 цаг 16 мин
  • Ирэх долоо хоногт дараах байршилд цахилгаан хязгаарлана
    23 цаг 19 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    23 цаг 23 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Анхны нарны зайн үүсгүүрийг практикт ашиглаж эхэлжээ
    23 цаг 32 мин
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 03 мин
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 46 мин
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
    Уржигдар 16 цаг 07 мин
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
    Уржигдар 16 цаг 02 мин
  • “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026” боллоо
    Уржигдар 15 цаг 52 мин
  • ФОТО: "Барилга экспо" олон улсын барилгын үзэсгэлэн нээлтээ хийлээ
    Уржигдар 15 цаг 42 мин
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
    Уржигдар 15 цаг 15 мин
  • БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
    Уржигдар 14 цаг 48 мин
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Т.Баатар: Цагдаагийн алба хаагчийн биед халдсан тул резинэн сумтай бууг хэрэглэсэн байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
24 баримт
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК