зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Папарацид гаршсан МАН-ын улстөр

2017-2-07
0
ЖИРГЭХ

Шинэ цагийн хэлмэгдүүлэлтийг зогсооё!

 

 

УИХ-ын гишүүн, Байгаль орчны сайд Д.Оюунхоролын гитардаж байгаа зургийг хэн нэг нь папарацидаж цацаж орхижээ.


Уг нь түүнийг “хятадын жуулчдыг визгүй оруулж ирэхийг санаархсан” гэж яллаж байснаа энэ зургаас хойш үндсэн “ноцтой” асуудал нь балран бүдгэрээд харин гитардаж байхдаа согтуу байсан эсэх нь сонин болоод явчихлаа. Ач холбогдолтой асуудалд хариулт өгч болдог, харин ийм хов живэнд ардын үгээр бол “Гүжрийн үгэнд хариугүй” гэгч болдог юм байна.

 

Ялангуяа тодорхой нэр хаяггүй, зураггүй цөөн этгээдээс ийм байдлыг санаатай үүсгэн дэвэргэж, бусад нь дүйвээнээр шуугиж, жинхэнэ гол эзэд нь нуугдаж үлддэг болсныг холбогдох газрууд анхааралдаа авч байгаа гэж найдна

Тиймээс “Тэснэ тэснэ гэхэд...” гэгчээр үзэг цаас шүүрэн авахаас өөр аргагүй боллоо. Яагаад гэвэл Монголчууд бид эрүүл ухаанаа алдаж, солиорлын түвшинд дөхөж байна, ялангуяа энэ ямар ч хяналтгүй сошиал медиа гэгчийн сөрөг үр дагавар нийгмийн ёс суртахуун, тогтвортой байдал, иргэдийн амгалан тайван амьдралд илэрхий заналхийлэх боллоо. Гүжир гүтгэлэг, доромжлол, заналхийлэл, үндэстний хагалан бутаргах санаархал, төр засгаас явуулж буй арга хэмжээг зориуд мушгин унагах, үл тоох анархи байдал газар авч, ёс суртахууныг уландаа гишгэж байна.

 
Ялангуяа тодорхой нэр хаяггүй, зураггүй цөөн этгээдээс ийм байдлыг санаатай үүсгэн дэвэргэж, бусад нь дүйвээнээр шуугиж, жинхэнэ гол эзэд нь нуугдаж үлддэг болсныг холбогдох газрууд анхааралдаа авч байгаа гэж найдна. Чухам ийм нөхцөл байдал Арабын хувьсгалууд, Сирийн дайн, Украйн дахь Крымын эмгэнэлт явдлын үндэс суурь болсныг хаа хаанаа анхаарч хараа хяналт, хариуцлагыг чангатгах арга хэмжээ авахгүй бол нийгмийн уур амьсгал маш эвгүй боллоо гэдгийг зориуд цохон хэлэхийг хүсч байна. Тиймээс би энд хоёр асуудлыг хөндөн шударга иргэний хувьд үгээ хэлэхийг хүслээ.

 
1. Визний асуудлыг хөндөе!



Эхлээд энэ гол асуудлаа тайлбарлая. Визийн асуудлын тухайд манай улс БНХАУ-тай харилцан визгүй зорчих гэрээ байхгүй юм. Албан паспортаар визгүй зорчих ёстой бөгөөд манай иргэдийн төдийлөн тоодоггүй, хүндэлдэггүй энэ “Е” серийн паспорт бол уг нь албан паспорт юм. Монголчууд өөрт байгаа зүйлийн үнэ цэнийг төдийлөн мэддэггүйн шинж л дээ. БНХАУ-ын талаас энэ паспортын талаар асуудал тавьдаг. Яагаад танай ийм олон иргэн албан паспорттай байдаг юм бэ? гэж. Албан паспортаар визгүй зорчих гэрээ хийснийхээ дараа манай улс иргэдээ албан паспортаар “хангасаны” үр дүнд Монголчууд өмнөд хөршид асуудалгүй зорчиж байгаа юм. Харин албан паспорттай иргэд маань наймаа хийгээд байгааг өмнөд хөрш мэдэхгүй л байв гэж. Түүнээс монгол хүн бүр шууд визгүй зорчих гэрээ эрхзүйн ямар ч үндэслэл байхгүйг энд зориуд дурдая.

 

Төвд, Шинжаан Уйгурын автономит улсын цөөнх үндэстэн иргэд нь 60 нас хүрч байж гадаадад зорчих эрх нь нээгддэг ийм л улс

Харин Хятадад бол гадаадад явах гэдэг туйлын бэрх асуудлын нэг мөн. Учир нь тус улс хатуу хяналттай, иргэддээ чөлөөтэй виз олгох байтугай гадаад паспорт маш цөөн олгодог. Мэдээж коммунист дэглэмтэй улс учраас гадаад паспорт нь “албан” байх нь гарцаагүй. Тэр ч байтугай Төвд, Шинжаан Уйгурын автономит улсын цөөнх үндэстэн иргэд нь 60 нас хүрч байж гадаадад зорчих эрх нь нээгддэг ийм л улс. Цөөн паспорт олгогддог гэдгийг 1,4 тэрбум хүн амтай нь харьцуулаад үзээрэй. Хятадын иргэд Монголд зорчихийн тулд эндээс урилга авч түүндээ үндэслэн хатуу хяналт шалгалтын дүнд “албан” паспорт гаргуулж түүгээрээ хоёр улсын хооронд байгуулсан гэрээний дагуу Монгол улсад 30 хоног визгүй зорчих эрхтэй болдог.   

 
Аливаа улс гүрнүүдийн хооронд том багын ялгаа байхгүйгээр харилцан тэгш нөхцөлтэй гэрээг байгуулдаг. Том гүрэн хүч чадлаар түрж жижиг улсад илүү эрх эдлэх, эс бөгөөс жижиг улс ядуу буурайгаар халхавчилж том гүрэнд илүү эрх эдлэх тухай ойлголт олон улсын харилцаанд байхгүй юм. 

 
Д.Оюунхорол сайд өмнөд хөршийн жуулчдыг татах тухай асуудлыг ярьсан нь түүний эрхлэх ажлын хүрээнд шууд багтана. Учир нь түүний сайдаар ажиллаж буй яаманд аялал жуулчлалын салбар багтдаг. Улс орон эдийн засгийн гүн гүнзгий хямралтай, гадаадын хөрөнгө оруулалт буурсан, гадаад валютын нөөц хомсдож, төгрөгийн ханш эрчимтэй унаж буй энэ үед Монголын хатуу ширүүн уур амьсгалын үүлэн чөлөөний нар мэт гурван сард жуулчдаас валютын нөөцөө сэлбэх тухай аль ч Засгийн газар боддог, ярьдаг л байсан. Ардчиллынхны Засгийн газрын үед ч энэ асуудлыг ярьж судлаж, өмнөд хөршид очиж туршлага судлаж байсан, энэ төрийн уламжлал үргэлжилж байна. Тиймээс энэ бол санаатай улстөржсөн явуулга манай улсад хохиролтой хандлага л гэж би бодож байна.

 

Янз бүрийн загас орж болно, хортой мууг нь ялгаад хаях ухаан бидэнд бий, магадгүй алтан загас ч байх юм бил үү?

Одоо цагаан сарын өмнө юаны ханш өссөн байна. Манай худалдаачид энэ ханшийн уналтаас өндөр үнэтэй бараа татаж байна. Энэ эдийн засагт ч хохиролтой, иргэдийн амьжиргаанд ч дарамттай. Үүнийг сөрж өмнөд хөршөөс валют “хураах” ганц арга бол гарцаа байхгүй жуулчдыг нь оруулж ирээд, үдэж гаргах.  

 
Энэ ажлыг Д.Оюунхорол сайд хийх санаачлага гаргаж байна. Түүнээс дураар авирласан зүйл байхгүй, харин түүний энэ санаачилга Засгийн газар болон олон нийтээс дэмжлэг авах эсэх нь өөр асуудал. Тэр ч байтугай уул уурхай, түүхий эдийн салбарын хэт хараат байдлаас гарч аялал жуулчлалыг хөгжүүлэх, тэр тусмаа түүхэн газруудыг ухаж сүйтгэхийн оронд хэвээр нь хадгалж үлдээд “эко” аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхийг олон нийт шахаж шаардсаар байгаа нь үнэн.


Ийм нөхцөлд дэлхийн хамгийн баян, үрэлгэн онцгой нөхцөл, өндөр зэрэглэлийн үйлчилгээ шаарддаггүй, бүдүүлэг боловч дэг журамтай өмнөд хөршийн жуулчдыг татах тухай ярьсанд буруутган яллах үндэс байхгүй. Бид ашигт малтмал олборлосон ч өмнөд хөршид экспортлоно, үйлдвэрлэл явуулсан ч өмнөд хөршөөс түүхий эдээ татна. Зөвхөн манай улс ч ийм байгаа юм биш, дэлхий нийтээр л ингэж байна. Энэ бол Өмнөд хөршийн тогтвортой, тууштай нээлттэй хаалганы бодлогын үр дүн. Гэтэл том гүрэн бидэнд нээлттэй хандаж байхад бид өчүүхэн айдсаасаа болоод өөрийгөө боомилж хааж болохгүй.


Хэрэв болчимгүй хүн бол “Тэгвэл та нар хятадад визтэй зорчих гээд үз л дээ” гэж хэрүүл хийх биз.  БНХАУ-ын ЭСЯ-наас Сансарын туннель хүрсэн урт дараалал үүсэх биз. Тэгэхэд харин манай тэр улайрсан үндсэрхэг үзэлтнүүд, хятадаас айгчид юу хийж чадах вэ? Би бодохдоо эсэргүүцэгчдийн олонх нь өмнөд хөршид наймаа хийдэг хүмүүс болов уу гэж хардаг. 


Өмнөд хөрш бол том зах зээл, том үйлдвэрлэгч төдийгүй эдийн засгийн өсөлт нь иргэдээ баяжуулж, томоохон аялагч улс болон хувирсан байна. Бид их далайн эрэгт тор хаяж, загас гөхидөхийн оронд өлсөөд сууж байгаатай агаар нэгэн байдалтай л байна. Янз бүрийн загас орж болно, хортой мууг нь ялгаад хаях ухаан бидэнд бий, магадгүй алтан загас ч байх юм бил үү? Хэн мэдлээ.


2. Папараци



Энэ асуудлыг хэдийгээр хоёрт бичиж байгаа боловч өмнөхөөсөө дутуугүй ач холбогдолтой. Манай иргэдийн ухамсар, төлөвшил соёлын хэм хэмжээтэй маш их холбоотой асуудал мөн. Ялангуяа энэ асуудал дээр би нам харгалзалгүй, шударга чигч байдлаар үгээ хэлэхийг эрхэм болголоо. 


Д.Оюунхорол бол туршлагатай улстөрч, Н.Энхбаярын үед хавчигдаж явсан, гэхдээ шантраагүй хэлэхээ ч хэлдэг хийдгээ ч хийдэг л хүн. Бас туулсан амьдралын туршлагаар хашир няхуур болсон хүн юм. Гэхдээ хүний төрөлх чанарыг юу ч далдалдаггүй, тэр дуулах учиргүй дуртай, түүндээ ч гитар тоглож сурсан, бас дуундаа автамхай санагддаг.


Өмнө тайлбарласан визний асуудлын дараа түүний дуугаа төгсгөж байгаа бололтой зургийг хэн нэг нь тараажээ. Д.Оюунхорол гишүүн хашир хүн учраас сайн танихгүй, эсбөгөөс өөр намын, санаатай санаандгүй “хүн алах” хүнтэй нийлж дуулж хуурдахгүй. Тиймээс энэ зургийг гарцаагүй “манайхан” л гаргасан байж таарах гээд байна. Үүний цаана улстөрийн ямар зөрчил тэмцэл байгааг нарийн мэдэхгүй юм, Ц.Мөнх-Оргил, Д.Оюунхорол сайдыг шахаж байгаа гэлцэнэ. Гэтэл хамгийн гайгүй ажиллаж байгаа нь эд нар. Сайн ажиллаж байгаагаа муу ажиллаж байгаа нь гүтгэн гүжирдэж харлуулдаг өмнөх нийгмээс улбаатай энэ муухай заншил манай намд дахин сэргэж, сэргэхдээ орчин үеийн техник технологийн ололтыг ашиглах байдлаар шинээр газар авч байгаад сэтгэл зовохоос аргагүй. Одоо зарим оронд сайд дарга нарт ухаалаг утас хориглодог туршлагын талаар ч ярьж эхэлсэн нь аргаа барсных. 

 

Шударгаар хэлэхэд МАН-ын улстөрчид ийм ажиллагаанд гаршсан.

Шударгаар хэлэхэд МАН-ын улстөрчид ийм ажиллагаанд гаршсан. Хэдий бид энүүхэндээ ярьдаг ч ил хэлэхээс болгоомжилдог. Ш.Сайханбамбуу гишүүний хувь хүний хувьд тоглож салаавч гаргасан зургийг ахиад гарга даа гэж байгаад утсаараа зургийг нь авсан Б.Бат-Эрдэнэ гишүүн тарааж бөөн асуудал гаргаж л байсан. Түүнийг нь АН-ынхан шүүрч аваад хов жив болгож байсныг санаж байна. Түүнээс хаширсан болов уу? гэтэл хашраагүйгээр барахгүй бүр ч илүү ихээр даамжирсан.

 
МАН намын гишүүд утсаар ярихдаа дэргэдэх хүмүүсээ чимээгүй болохыг гуйдаг, бичлэг хийж байж магадгүй гэж болгоомжилж үгээ цэнэж ярьдаг болсон. Нэгнийхээ үгийг утсандаа бичиж аваад дарга даамалдаа “матаас” болгож сонирхуулах нь бараг л хэвшил болоод байна. 

 

Өнгөрсөн сонгуулиар Д.Эрдэнэчимэг, Г.Уянга гишүүнтэй холбоотой тархсан бичлэгийн нууц учир тайлагдсны дараа болгоомжлол намын дотоодод дээд цэгтээ тулсан. Тэр бичлэгийг одоо хотын дарга хийж байгаа Су.Батболд утсандаа бичээд намынхандаа үзүүлж явсныг олон хүн мэдэж байгаа бөгөөд түүнийг “амжилттай” ашигласанд сонгуулийн ялалтын нэг нууц байгааг сонсоод баярлахаас илүүтэй айж болгоомжилж сэрдэх явдал ихэслээ.

Тэр арга ажиллагаандаа амтшиж түүгээр “улстөр хийж” оноо авах санаархал газар авснаас өнөөдөр нэгнээ хардаж сэрдэх нь хэрээс хэтэрч, нэг намын нэг зорилготой сайд дарга нар хүртэл хүн ёсоор уулзаж, ажил хэрэг явуулахад нэн хүндрэлтэй болчихоод байна. Өрөө тасалгаа, сандал суудал, ширээ тавиур дор чагнах аппараат байрлуусан байх вий гэж айдаг, өрөө тасалгаанууд байнга түгжээтэй, гарсан ч орсон ч хардлага дагаастай байх боллоо. Нэгнээ утсаа унтраалгүй бичлэг хийсэн байх гэж гарсан хойно нь шивэгнэдэг боллоо. Намын дотоод уур амьсгал эвдэрч үл итгэлцэл, дайсагнал газар авлаа. Өнгөрсөн сонгуулийн үеэр намын даргын өрөөнд хийсэн бичлэг АН-ынхны гарт орсон нь сандрал түгшүүрийг хэзээ ч байгаагүй хэмжээнд хүргэсэн. 


Өөр нэг “айдас” нэрмэсэн нь өнгөрсөн сонгуулиар Д.Эрдэнэчимэг, Г.Уянга гишүүнтэй холбоотой тархсан бичлэгийн нууц учир тайлагдсны дараа болгоомжлол намын дотоодод дээд цэгтээ тулсан. Тэр бичлэгийг одоо хотын дарга хийж байгаа Су.Батболд утсандаа бичээд намынхандаа үзүүлж явсныг олон хүн мэдэж байгаа бөгөөд түүнийг “амжилттай” ашигласанд сонгуулийн ялалтын нэг нууц байгааг сонсоод баярлахаас илүүтэй айж болгоомжилж сэрдэх явдал ихэслээ.

 

Су.Батболд гишүүн, Л.Эрдэнэчимэгийг төрсөн өдрөөр нь өрөөндөө дуудаж байгаад ийм бичлэг хийгээд авчихлаа, одоо Л.Эрдэнэчимэгийн тойрогт манай ялалт баталгаатай гэж ярьж явсан юм. Өнөөдөр энэ явдлаар төрийн ордон даяар бахархахаас илүүтэй зэвүүцэж байна. Дэргэд нь байсан АН-ын болон манай намын эрчүүлийн хувьд шившигтэй нь гэмгүй эмэгтэйчүүдийг хорлосон тэр хов живийн талаар нэг нь ч ам ангайхгүй байгааг зэвүүцэн шивнэлдэж байгаа ч үнэндээ бүгдээрээ дор бүрдээ амиа хоохойлж, айж байгаа учраас яалт ч байхгүй амаа хамхихдаа тулсан байна. Ингэж сануулсаар байтал Д.Оюунхорол сайдын зураг гарсан нь бүр ч эмгэнэлтэй явдал боллоо. 


Су.Батболд гишүүн, Л.Эрдэнэчимэгийг төрсөн өдрөөр нь өрөөндөө дуудаж байгаад ийм бичлэг хийгээд авчихлаа, одоо Л.Эрдэнэчимэгийн тойрогт манай ялалт баталгаатай гэж ярьж явсан юм


Д.Бямбацогт гишүүний С.Одонтуяа гишүүн, Б.Болор гишүүний зургийг төрсөн өдрөөр нь эвгүй байдалтай аваад тараасны дэргэд бол энэ илүү аюултай юм гэж айж байна.



Д.Бямбацогт гишүүний С.Одонтуяа гишүүн, Б.Болор гишүүний зургийг төрсөн өдрөөр нь эвгүй байдалтай аваад тараасны дэргэд бол энэ илүү аюултай юм гэж айж байна. Чухам тийм учраас саяхан манай намын эмэгтэй гишүүдтэй холбоотой бичлэгүүд дараалан гарч, монтажлан түгээснийг санамсаргүй хэрэг явдал биш гэж үзэж УИХ-ын аппаратад буй ажилтнуудыг шалгаж, ажлаас халах хүртэл хариуцлага тооцож, дахиж ийм явдал гаргуулахгүй байх талаар хатуухан сануулга өгөхдөө тулаад байна. Миний бие өөрийнхөөрөө дүгнэхэд үргэлж эмэгтэйчүүдтэй л холбоотой ийм зураг бичлэг тараад байгаа нь манай намын төдийгүй Монголын эрчүүлийн арчаагүй өчүүхэн байдлыг илчлээд байна л гэж харж эмзэглэж байна.

 

Энэ орчин үеийн матаас, арчаагүй үйлдлийг хийгчид хэзээ нэгэн цагт илчлэгдэнэ гэж найдаж байна. Үнэндээ ил тод болсон ч хэн ч тэр талаар зориглон дуугарахгүй байгаад хэргийн учир бий гэж үзсэнээс би зориглон энэ талаар бичиж байна. Миний хувьд эрхэлж буй ажил төрөлтэй холбоотойгоор өөрийн нэрийг нуух гарцаагүй шаардлагатай байгааг хүндэтгэн үзнэ гэж найдаж байна. Гэхдээ би шударга үнэн явдлыг хэлсэн, тиймээс нэрээ нуусан ч үүргээ гүйцэтгэсэн гэж бодож сэтгэл тайвширч байна. 


 
Нийгэмд төдийлөн ач холбогдолгүй зураг, бичлэгээр улс нийгмийн хөгжилд тустай, хямралтай үед авч хэрэгжүлэх шаардлагатай олон арга хэмжээг зохион байгулалттай тасалдуулснаар хэн ч хожихгүй, нийтээрээ хохирч үлддэг. Эцэстээ Засгийн газар ч УИХ ч юу ч хийхгүй байна гэж шүүмжлүүлдэг энэ байдал улстөрийн өрсөлдөгчдөд шүүрэн авах таатай боломж өгч, алсдаа намын нэр хүнд, ойртон буй болон 2020 оны сонгуульд муугаар нөлөөлөх хэмжээнд хүрснийг намын болон төр засгийн удирдлагууд анхааралдаа авна гэж найдаж үүнийг бичлээ. Ялагдсаны дараа булай булхайгаа дуудалцаж нэгнээ шившиглэж намын дотоод эв нэгдэлд хортой нөлөөлөх муу муухай заншил нэгэнт бий болоод байгааг анхааруулах нь миний үүрэг гэж бодож зориглолоо...  
 
Ц.Хүрэлсүх

0
ЖИРГЭХ
Санал болгох
Гадаад харилцааны ган татлагат гүүр
"Бууж мордох хорвоо"
С.ОЮУНБИЛЭГ ӨӨРИЙГӨӨ СОЁЛЫН ЯАМНЫ ГАЗРЫН ДАРГААР ГАРЫН ҮСГИЙН ДАРДАС АШИГЛАН ТОМИЛСОН УУ?
Тэнэг хүний дуугүй нь сүртэй!
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (30)

  • иргэн (182.160.2.170)
    хүмүүс юу бодож явдагийг сонирхож бүх сэтгэгдлийг уншлаа. Даанч бараг тэр аяараа хараал зүхэл байх юм даа. Урамгүй болж байна. Масс тун ухамсаргүй байгаа юм байна.
    2017 оны 02 сарын 08 | Хариулах
  • bor (202.21.118.101)
    oruulj irsen juulchiddaa hyanalt tavij chadah uu. haralsaar baigaad too tomshgui olon hyataduud talaar neg tarah vee dee
    2017 оны 02 сарын 08 | Хариулах
  • Uher suh (103.212.116.194)
    Ene ystoi butehgui teneg gar bna uguulber utga hudlaa helj bgaa ene ter n mungu nii teneg gar hudlaa yumaa olon udaan gegcheer bichsen bn
    2017 оны 02 сарын 08 | Хариулах
  • Зочин (37.162.179.230)
    ХЯТАДЫН ЖУУЛЧИД АГУУ ОРОС ОРНЫ ШҮДНЫ ӨВЧИН БОЛООД БНА ЦААНА ЧИНЬ.АЛС ДОРНОДОД ЖУУЛЧИД НЬ НОГОО ТАРИАД ОРОС ХҮҮХНҮҮДТЭЙ СУУЖ ТЭНДЭЭ ШИНГЭЖ БГААГ ОРОСУУД ГАЙШИРЧ БХАД.БИД ХЭДҮҮЛЭЭ БИЛЭЭ.МАНАЙ ДАРГА НАР ЯМАР БИЛЭЭ.
    2017 оны 02 сарын 07 | Хариулах
  • Зочин (37.162.179.230)
    Хятадаас заавал жуулчин авах гээд бна.Дарга нэртэй нөхдүүд хятадын барьцаанд орчихсон юм биш үү.
    2017 оны 02 сарын 07 | Хариулах
  • Иргэн (37.162.179.230)
    Хятадын жуулчид гэж юу яриад бна .Хүн ам ихтэй улсууд бол хамаа бна.Манайд жуулчин нэртэй бүлэг хятадын эмзэг бүлгийн цагаач ганц бий тэндээ шоовдор нөхдүүд дундадын монголыг уусган эзлэх бодлогыг хэрэгжүүлэхээр л орж ирнэ.
    2017 оны 02 сарын 07 | Хариулах
  • Зочин (77.196.166.206)
    Za AN-G BUR AJIL HIIJ BHAD NI ALBAAR MUSHGIJ GUTAADAG BAISAN. TERNII HAJUUD BODIT L ZUILUUD. TER UYED DUUGARAAGUI BAIJ ODOO UURSDUD DEER NI IREHEER URVULZUJ GENE KKK
    2017 оны 02 сарын 07 | Хариулах
  • Иргэн (202.131.250.130)
    Нийгэмд сошиалд буруу өгөх, хүний мууд дурлах явдал газар авсанд гайхах нь бас л нэг хоцрогдол. Буруутан хайх нь коммунист сэтгэлгээ бөгөөд оюун санааны хувьд 19 р зуунд бгаа гэсэн үг. Та санаа зовж бгаа биш сэтгэлээ хий үрж , хэнд ч хэрэггүй юм бичиж түүндээ кайф авч бүр ч унтрах тийшээ явж бна гэсэн үг. Тэнгүй явсан хүнийг тэнгэр таалдаггүй болохоос биш хүмүүс гутааж бгаа юм биш шүү дээ
    2017 оны 02 сарын 07 | Хариулах
  • мягмар (74.137.159.139)
    хөгийн шоучин архичин,унтайхай,усан тэнэг,махан тэнэг, мангар тэнэг авгай ч нэг гай болж байна шүү.
    2017 оны 02 сарын 07 | Хариулах
  • Зочин (66.181.186.125)
    За энэ чинь харин нэг загатнасан газар маажина гэдэг шиг бодож эмзэглэж явдаг асуудлыг хөнджээ.. Тэгэхээр аливаа мэдээллийг уншигч нь хов жив сенсацид хэт их автахгүй болж өгвөл агуулга талыг нь чухалчлах л хэрэгтэй болж байна даа .....
    2017 оны 02 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.179.24.15)
    эмэгтэй болохоор нь л ингэж дайрч муулж байгаа лдаа,эрэгтэй хүн ингэсэн бол муулаад байгаа тэнэг эр сүвтэй тэмбүүрсэн боовтой юмнууд муулж чадахгүй,учир нь олж ирээд зодчихож магад гээд хи хи
    2017 оны 02 сарын 07 | Хариулах
  • зочин (202.131.227.250)
    Хятад хүн бол Монгол хүнээс шал өөр.Тиймээс визтэй байгаа,байх ч болно.Монголчууд хятадын хүн амын хаана ч хүрэхгүй.Тиймээс визгүй ороход далайд тусал төдий зүйл.үүнтэй харьцуулах хэрэггүй.Хятадууд манайд аялалаар бөөнөөр ирэх нь юу л бол,ажил хийх гэж л орж ирээд гардаггүйг эрхэм дарга нар мэдэхийн дээдээр мэдэж байгаа.Тэр арай гэж олдсон визээрээ харалж үлдэх сонирхол л байдагийг дарга нар мэдэж л байгаа.Аялалын бөөний визийг хямдруулж бөөндөөд ч монгол орон валютаар дүүрчихгүй.Түүний оронд төрөөс хулгайлсан мөнгүүдийг хулгайлсан нөхдөөс олж авбал харин мөнгөжинө дөө.
    2017 оны 02 сарын 07 | Хариулах
  • Эрийн шаарууд болохнээ (150.129.140.191)
    Ман ичих нуэргуй юмнууд яг л ингэж ийм балиар аргаар их хуралд гарсан ш дээ хотын дарга нь папарицчин гээд боддоо балиар заваан эрийн нэр гутаасан тэр гэж бас 1 эргэсэн хошного царайлсан амьтан бас л яг тэгж таараа ман -ынхан унэхээр адаг болохнээ энэ янзаарва
    2017 оны 02 сарын 07 | Хариулах
  • ХҮРЭЛСҮХ-Д (202.179.29.65)
    ТАНАЙ МАН НАМ ДАХИЖ ГАРАХГҮЙ ЭЭ.ЭНИЙГ УНШИЖ ҮЗЭЭД ЯМАР БАЛИАР ХҮМҮҮС МАНД ДҮҮРЭН БНА, ҮНЭХЭЭР СЭЖИГ ХҮРМЭЭР ХҮМҮҮС БДАГ ЮМ БНА.ЕР НЬ ТЭГЭЭД САНДУЙГИЙН 60 ТЭРБУМЫН БИЧЛЭГ ҮНЭН БСАН ЮМ ГЭДГИЙГ ЭНЭ ХҮН ХЭЛЭЭД ӨГЧИХЛӨӨ. ҮНЭХЭЭР МАНГАРТСАН СОНГОЛТ ХИЙЖ, МАНгаруудыг гаргажээ. хөөрхий, дахиад алдахгүй байхын төлөө МАНГАРУУДЫГ БҮҮ СОНГО.
    2017 оны 02 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.26.195.219)
    Za hutsdagiin be narita ,inchon deer buuj bhad hujaa naraas ih hun bdaggui narita deer bol buur ih tend yum uzeed yavj bhad unuuh hujaa nar diilenh ni bdag mongold juulchilj yavah bsan bol visa avaad l irne daanch toohgui l bna heden barilgachid ni juulchin nereer orj irj bna .MAH ugaasaa novshiin erchuudtei nam AH ch yalgaagui 1 muu facebookching baahan shantaaj hudlaa medeelel taraasniih ni tuluu ded said bolgood yavj bna er medlegtei humuusee demjihgui hoshnog doloogchidoo demjdeg bolson bna Setguulcheer surgadag surguuliudiig haamaar yum bagsh nar ni tugsugchiduu haraad nuur hiih gazargui bolj bgaa biz
    2017 оны 02 сарын 07 | Хариулах
  • ЗОЧИН (202.179.29.65)
    ДАХИЖ МАНЫ МАНРАА МАНГАРУУДЫГ СОНГОХГҮЙ ЭЭ. ИТГЭЛ ДААХГҮЙ, СЭТГЭЛГҮЙ НОВШНУУД. МАНГАРТСАН СОНГУУЛИАР ГАРЧ ИРСЭН МАНГАРУУД.НЭР НЬ ЯМАР САЙН ТААРДАГ ЮМ БИЛЭЭ ДЭЭ МАНЫ МАНРАА МАНГАРУУДАА ГЭЖ.
    2017 оны 02 сарын 07 | Хариулах
  • ЗОЧИН (202.179.29.65)
    Ц. ХҮРЭЛСҮХЭЭ, ЧИ ӨӨРӨӨ ЗУРГИЙГ НЬ ДАРААД ТАРААЧИХСАН ЮМ БИШ ҮҮ?? ЯМАР Ч БСАН ТӨРИЙН Ч БАЙ, НАМЫН Ч БАЙ АЛБАН ӨРӨӨ БСАН ГЭДЭГ НЬ ТЭР ТУГ, ДАЛБААНААС ИЛЭРХИЙ БГАА ШҮҮ ДЭЭ.ТЭГЭХЭЭР ӨӨРӨӨ ДУУДААД ӨРӨӨНДӨӨ ОРУУЛЖ БАЙГААД, ЯМАР Ч БСАН СОГТУУРУУЛАХ ЗҮЙЛ ХЭРЭГЛЭСЭН ГЭДЭГ НЬ ХАРВААС ИЛТ БСАН, АРХИ ӨГЧ БГААД ЗУРГИЙГ НЬ ДАРЧИХСАН ЮМ БИШ ҮҮ??ЯМАР Ч БСАН ЭНЭ ХҮРЭЛСҮХ МАНЫ ДОТОРХ ХҮН ГЭДЭГ НЬ БИЧСЭН ЗҮЙЛЭЭС ЧИНЬ ИЛЭРХИЙ БНА.УИХ-ын аппаратад буй ажилтнуудыг шалгаж, ажлаас халах хүртэл хариуцлага тооцож, дахиж ийм явдал гаргуулахгүй байх талаар хатуухан сануулга өгөхдөө тулаад байна. Миний бие өөрийнхөөрөө дүгнэхэд үргэлж эмэгтэйчүүдтэй л холбоотой ийм зураг бичлэг тараад байгаа нь манай намын төдийгүй Монголын эрчүүлийн арчаагүй өчүүхэн байдлыг илчлээд байна л гэж харж эмзэглэж байнаГЭЖЭЭ. ЭНЭД ТӨР ТАМГЫН ГАЗРЫН АЖИЛТНУУД ЯМАРЧ БУРУГҮЙ ШҮҮ ДЭЭ. ӨӨРСДӨӨ ТЭНЭГТЧИХЭЭД БУРУУГАА БУСАД РУУ ТҮЛХЭЖ АЖИЛГҮЙ БОЛГОЖ БОЛОХГҮЙ БАЙХАА.БҮР ДУРГҮЙ ХҮРЧИХЛЭЭ. ДУРГҮЙЦСЭН БҮХ ХҮМҮҮС, МОНГОЛЫН АРД ТҮМНИЙГ БҮГДИЙГ НЬ А
    2017 оны 02 сарын 07 | Хариулах
  • иргэн (49.0.186.68)
    Ц.Хүрэлсүх, Ц.Хүрэлсүх, Ц.Хүрэлсүх, Ц.Хүрэлсүх, Ц.Хүрэлсүх судалгаа өндөр сайхан эд байна. 4 дэх засаглал ийм л байдаг бол устга, хогноос салж болох уу
    2017 оны 02 сарын 07 | Хариулах
  • zochin (82.226.202.55)
    Huuchin eronkhii said bsan Su Batbold duugai tsarailaad auyltai hun gene lee, egch duugeeree muuhai ulsuud gej nertei uym bilee
    2017 оны 02 сарын 07 | Хариулах
  • Паргиа (76.236.126.78)
    Даравгар хар авгай элийрсэн хагсарсан амьтан Оюутнуудаа зугээр байлгадгуй царайлаг ховгуудыг эргуулээд байдаг гэж дуулж байсан ....
    2017 оны 02 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.179.27.192)
    Оюунхорол намынхантайгаа дайн зарлаваа хөөрхий.МАН-н удирдлагууд арай энэ авгайд гүтгүүлээд дуугай байж тэнэгдэхвий дээ.МАН-хан хариуцлага ярьж чаддагийг нь харах л үлдлээ.ЗГ-н 1 сайд ЗГ-н бодлогоо эсэргүүцэж байгаа нь зөв гэж үзэж байгаа бол огцруулахгүй буруу хамтарах боломжгүй гэж үзвэл огцрох байх.Ерөнхий сайд хир шударга хэлсэндээ байдагийг нь харье.МАН шударга юм бол энэ асуудлыг ярьж 1 мөр болнох хэрэгтэй дээ.
    2017 оны 02 сарын 07 | Хариулах
  • Зочин (66.181.186.201)
    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
    2017 оны 02 сарын 07 | Хариулах
  • CHANCE@XXK (112.72.12.91)
    Hudaldaa naimaa Online chigleleer ajilah baraa buteegdehuun borluulah Surtahclah ajiluudiig hiij huitsetgene. Ta doorhi linkeer orj delgerengui medeelel awna uu ? BURTGUULSNII DARAA TANII MAIL RUU SERTIFICATTAI BONUSTAI BELEG OCHIH BOLNO. • Ажлын байранд тавигдах шаардлага httpCash4Visits.comref.php?refId=345172 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2 таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5 нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30 хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30 доллар сардаа 150-900 долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод
    2017 оны 02 сарын 07 | Хариулах
  • Зочин (27.123.214.116)
    Хуцаад байгаарай
    2017 оны 02 сарын 07 | Хариулах
  • Зочин (43.228.131.110)
    Энэ бол коммунистуудын шалгарсан арга.
    2017 оны 02 сарын 07 | Хариулах
  • иргэн (202.179.24.15)
    Улс төрийн гэх банзлууд тэр тусмаа эрчүүд нь ийм адгийн ховоор амьдардаг нь ичиж үхмээр,тэр Эрдэнэчимэг авгайг хүртэл зургийг нь нэг муу арчаагүй нэр хөөж хоол горьдсон нэр дэвших гэж яваа хөгийн эр тавьж байх жишээний,уг хүн нь унэнээ нэлээд байхад л фб-ээр дүүрэн эр сүвтэй арчаагүй гарууд л хэрүүл өдөөд сууж байх кк үнэн инээдтэй юм аа
    2017 оны 02 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.21.117.42)
    Битгий долигно
    2017 оны 02 сарын 07 | Хариулах
  • zochin (122.201.21.108)
    Zahialgatai bicheed bgaa um uu hasshaa um.ter zurgiin avsan hunee yaagaad helehgui bgaa um.neg um yariad 7 honolgui araas n bi tegej yariagui geed yarij bolohgui sh dee.harin ch ene hun taltsuulj yas hayaj bna
    2017 оны 02 сарын 07 | Хариулах
  • Зочин (59.153.112.43)
    Харах царайны архи уучихсан ардах өрөө нь сургуулийн биш өрөө байсан даа МАН-ынхан угаасаа ийм улс ш дээ. Амласан амлалт нь хаана байна ам долларыг 6 сарын хугацаанд 600 төгрөгөөр унагачихсан бензин шатахууны үнийг өсгөчихсөн цалин пүнлүү тэр хэмжээгээр бууруулчихсан сайн ажил болгоныг зогсоочихсон өөрсдийнхөө тавьсан Евро бондын өрийг ард түмнээр төлүүлэх гэсэн ийм л нам шүү дээ мангаруудаа. Одоо яая гэхэв МАН-ын өрийг МАНЬ төлөхгүй ээ гээд байхад төлөе гээд сонгосон мангарууд өөрсдөө төл бид өр тавиагүй
    2017 оны 02 сарын 07 | Хариулах
    • Зочин
      архи уусан ч чиний энэ өмхий амаар,бас чамаас мөнгө гуйж уугаагуйг сана,чи бас 1 эр сүвтэй тэр газраараа баадаг новш байна л даа
      2017 оны 02 сарын 07
  • Зочин (59.153.112.43)
    Бямбацогт гэж цэргийн сургуульд сурч байсан нөхөр Монгол улсын хууль зүйн сайд хийхээр энэ улс орон ИЙМ байлгүй яахав дээ гэж бодогдож байна.
    2017 оны 02 сарын 07 | Хариулах
  • ХАЧИН АА (202.72.245.209)
    АЯАА АРИУН ЯВДАЛТ ОЮУНХОРЛО ГУАЙГ АЙМШИГТАЙ МУУХАЙГААР АВЧИХАЖ ХАРИН ӨРӨӨНДӨӨ АРХИ УУЖ ЦЭНГЭЖ БАЙГАА НЬ АЙМШИГТ МУУХАЙ ЯВДАЛ БИШ ГЭНЭ ШҮҮ
    2017 оны 02 сарын 07 | Хариулах
  • Жамбаа (202.9.40.30)
    Зөв иймэрхүү мэдээллийг цацсан хүн сайтуудыг хааж арга хэмжээ авахдаа буруу зүйлгүй новшин эрчүүл олон болж дээ хувь нууцыг хуулиар хамгаалдаг биз дээ эрчүүл хов байдаг нь үнэн шүү
    2017 оны 02 сарын 07 | Хариулах
  • Зочин (66.181.191.75)
    Helsen ug hiisen uildeldee ezen bolj chadahgui iimerhuu teneg avgaichuud uld turd 20 jil munguur suujee. Hulsnii bicheech hujaa yum bna.
    2017 оны 02 сарын 07 | Хариулах
  • hutsvaa... (14.39.14.237)
    Ingej ajil hiideggyi youm shyy...deg juramtai hujaa nar chini hun alaad baigaa biz dee...he he... ene ergyi chavgantsaa zailuulaa sda...
    2017 оны 02 сарын 07 | Хариулах
  • шоогоо (202.179.31.77)
    Одооноос 4 жилийн өмнө сошилоор хүнийг гутаах доромжлох харлуулах үйл ажллагаа идэвжиж эхэлсэн. Түүнийг дэмжиж өөгшүүлж байсан нөхдүүд өнөөдөр төрийн эрхэнд гараад өөрсдөө энэ үйлдлийнхээ бай болж байна. Хохь нь гэхээс өөр үг алга. Улстөрийн өрсөлдөгчөө хятад хужаа гэж харлуулдаг нөхдүүд өнөөдөр өөрсдөө бас хятад хужаа гэж дуудуулж эхэллээ. Хохь нь л гэж хэлэхээс өөр үг алга. Нийгэм, харанхуй массыг яаж сургана эргээд сургасан багш нар луугаа дайрдаг юм байна даа
    2017 оны 02 сарын 07 | Хариулах
  • зочин (202.179.31.60)
    монголчууд муу муухайдаа бишээ муухай зальтай башир аргатай хүмүүсийг дэмжиж дээш нь гаргаж хэт их сайн сайхан зүйл хүссэнээс доройтох шалтгаан болсон юмаа
    2017 оны 02 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.55.191.76)
    Харах царайны архи уучихсан ардах өрөө нь сургуулийн биш өрөө байсан даа МАН-ынхан угаасаа ийм улс ш дээ. Амласан амлалт нь хаана байна ам долларыг 6 сарын хугацаанд 600 төгрөгөөр унагачихсан бензин шатахууны үнийг өсгөчихсөн цалин пүнлүү тэр хэмжээгээр бууруулчихсан сайн ажил болгоныг зогсоочихсон өөрсдийнхөө тавьсан Евро бондын өрийг ард түмнээр төлүүлэх гэсэн ийм л нам шүү дээ мангаруудаа. Одоо яая гэхэв МАН-ын өрийг МАНЬ төлөхгүй ээ гээд байхад төлөе гээд сонгосон мангарууд өөрсдөө төл бид өр тавиагүй
    2017 оны 02 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.179.25.185)
    энэ бол захиалгат бичлэг байна.Оюунхорол сайд мөнгө өгчээ энэ сэтгүүлчид.Ийм зүйл одоо моодноос гарсан.Хэлсэн бол үгэндээ эзэн бол Оюунхорол сайдаа.Одоо яаж хэвлэл мэдээлэлийн хэрэгслэл сэтгүүлчдийг ашиглах гээд нэмэргүй.Хэн нь хэн бэ гэдгийг иргэд олон түмэн мэддэг болсон.Ингэх тусам хийсэн зүйлээ нуух гэж байгаа чинь улам ил болоод байна.Энэ аргыг одоо хүмүүс мэддэг болсон.Ярьж хэлж явж гишгэж байгаа зүйл үйлдэлээ анханаасаа хянаж чадаагүй чинь ийм байдалд хүргэж,үүндээ дүгнэлт хийж чадахгүй байгаа чинь ухаангүй мунхагийн шинж дээ.МАН-хан ийм арчаагүй хүмүүсээ хамгаалаад байвал унахын чинь цондондоо.Байнга намынхаа нэрийг баасадаж байгаа нь зөв болж байна уу МАН-хаан.
    2017 оны 02 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.179.29.226)
    МАНГАРУУД ЖОРЛОНДОО УНАХ Л ДӨХӨЖ БАИНА ДАА
    2017 оны 02 сарын 07 | Хариулах
  • Эх оронч (202.21.101.130)
    Энэ Хүрэлсүх гэгч хятад точиг юу бичээд байна аа. Хужаа нарыг бөөнөөр нь монголд оруулах ямар зорилго агуулаад байна ҮАБЗ анхаараач. Монголчууд чамайг оруулж ирсэн хужаа нартай чинь цуг булчихаж чадах байх шүү
    2017 оны 02 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.21.106.110)
    Зайлаа чи
    2017 оны 02 сарын 07 | Хариулах
  • зочинф (150.129.140.81)
    МАНАНгын бөөс наад олон үгээ мөнгө төлсөн хоролдоо л очиж хэл.биднийг тэнэг хүмүүс гж бодхоо одоо болих хэрэгтэй МАНАНгыхаан.та нарт 2020 он хүртэл хэдхэн жилийн л нас үлдсэн.энэ хугцаанд улс орныг маань самарчилгүй үлдээвэл сайн байна.хариуцлага гэж нэг зүйл та нарын толгой дээр тун удахгүй бууна.нээрээ шүү битгий гоншигноод байгаарай МАНАНгыхааааааан.хорол ч яахвдээ учраа олхгүй салтагнаж байгааг мэдж байна.тийм их зуулчин татмаар байвал эхлээд япон ,солонгосуудынхаа учрыг олоод аялуулаад сурчих хэрэгтэй.тгээдч монголд шанхай зүгийн гятдууд үхэж байсанч ирж аялахгүй шүү энэ 11=2 гэдэгтэй яг ижил ойлголт.харин энэ ойрхон баяннуур хавийн өмдөө чирсэн шээсны савууд үерийн ус шиг орж ирнэ гэдэгийг бид бүгдл мэджаагаашдээ.грүпп аялагч гнүү.шаа шаа гятдууд бүү хэл монголчуудыг грүппээрн европруу аваад явхад тал нь алга болчдын хөөе хоролооооооо....багахан л дарвалзаараа МАНАНгын зомбинуудаа!!!!!!!!!
    2017 оны 02 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    2 цаг 32 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    2 цаг 46 мин
  • Ливерпүүлийн 28 настай португал довтлогч Диого Жота автомашины ослоор амиа алджээ
    3 цаг 6 мин
  • Х.Золжаргал: Нэг айл нэг машинтай байна гэсэн журам байхгүй
    3 цаг 8 мин
  • С.Туваан: "Алт аян" тогтоолын төсөл унаад байгаа нь цэвэр ЗГ-ын асуудал
    3 цаг 42 мин
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
    4 цаг 5 мин
  • Google map, E-Mongolia системээр авто замын засвар, хаасан мэдээллийг авдаг боллоо
    4 цаг 12 мин
  • Г.Занданшатар: Халамжаас хөдөлмөрт шилжихэд ЗГ баялаг бүтээгчдээ дэмжиж ажиллана
    4 цаг 20 мин
  • Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    4 цаг 22 мин
  • Орон нутгийн карт эзэмшигчдэд зориулсан урамшуулал эхэллээ
    4 цаг 46 мин
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
    5 цаг 34 мин
  • Жүдо бөхийн “Улаанбаатар их дуулга-2025” тэмцээн болно
    5 цаг 37 мин
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
    5 цаг 40 мин
  • Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ
    5 цаг 44 мин
  • Х.Булгантуяа: Хүн төвт үзэл баримтал бүхий төрийн албыг хөгжүүлнэ
    6 цаг 13 мин
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
    6 цаг 34 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ
    6 цаг 40 мин
  • Үндэсний их баяр наадамд зодголох бөхчүүдийн бүртгэл даваа гарагт эхэлнэ
    9 цаг 24 мин
  • О.Номинчимэг: Хуулиас давсан, хүний эрхийг зөрчсөн дүрэм журам гаргахгүй байх суурь хууль эрх зүйн орчныг бий болголоо
    9 цаг 37 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11338 болжээ
    9 цаг 51 мин
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • Даншиг наадмын барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, гарди Б.Гончигдамба нар манлайлна
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Долоодугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
  • Ж.Энхбаяр: Хонь, ямаа, адуун сүргийг бууруулж, үхэр болон тэмээн сүргийг нэмэгдүүлэх шаардлага байгаа
  • Долоодугаар сарын эхэн өдрүүдийн цаг агаарын төлөв
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Хэмнэлтийн тодотгол”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Ж.Энхбаяр: Богино хугацаанд эрс өсөж байгаа салбар, хүмүүс урам зоригтой байгаа
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
  • Монгол, Киргизийн хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрлээ
  • И.Зандангарав: Дулааны шугамын ажилд зохих журмыг мөрдөөгүйн улмаас эвдрэл үүссэн зөрчлийг арилгуулж байна
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Ж.Энхбаяр: Хонь, ямаа, адуун сүргийг бууруулж, үхэр болон тэмээн сүргийг нэмэгдүүлэх шаардлага байгаа
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Б.Жавхлан: Царцаана гэж ярих бол амархан
  • Ж.Ганбаатар: Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэнийгээ дуурайгаад байгаа юм бэ?
  • Даншиг наадмын барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, гарди Б.Гончигдамба нар манлайлна
  • Ш.Бямбасүрэн: Шинэ хоршоо хөдөлгөөнийг хир халдаахгүй л явуулах гээд байна
24 баримт
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК