зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4851 4852 4853 4854 4855 4856 4857
  • Өнөөдөр болох зарим үйл явдлууд
    2016 оны 9 сарын 29
    11:00 цагт Элэгний С вирусийн эмчилгээний талаар “Омбол” ХХК-иас хэвлэлийн хурал зарлалаа.
  • Оффшор бүсэд данс эзэмших, мөнгө байршуулахыг хуулиар хориглоно
    2016 оны 9 сарын 29
    Оффшор бүсэд данс эзэмших, мөнгө байршуулахыг хориглохтой холбоотой төслийг УИХ-д өргөн барина
  • Сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн мэдээлэлтэй танилцаарай
    2016 оны 9 сарын 29
    Оюуны өмч, улсын бүртгэлийн байгууллага нь Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд санал өгөх сонгогчдын нэрийн жагсаалтыг сонгуулийн хэсгийн санал авах байранд хүргүүлсэн.
  • 2017 онд шинэ төрлийн татвар бий болгохгүй, татвар нэмэхгүй
    2016 оны 9 сарын 29
    2017 онд шинэ төрлийн татвар бий болгохгүй, татвар нэмэхгүй
  • 24 баримт: Орон нутгийн сонгуулийн сурталчилгааг явуулахад юуг анхаарах вэ
    2016 оны 9 сарын 29
    Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа хоёр хоногийн дараа эхэлнэ. Энэ удаагийн сонгуульд нийт 15209 нэр дэвшигч өрсөлдөхөөр бүртгүүлж, үнэмлэхээ гардаж аваад байгаа. Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 330 гаруй сум 1792 тойрогт хуваагдсан бөгөөд нийт 7006 мандатын төлөө 15209 хүн өрсөлдөхөөр бүрт­гүүлсэн. Өөрөөр хэлбэл, 15209 нэр дэвшигчийн 7006 нь сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдох юм.
  • Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат судалгаагүй ажилладагаа харуулав
    2016 оны 9 сарын 29
    Барилга хот байгуулалтын яамнаас ипотекийн зээлийн журмыг шинэчлэн боловсруулаад буй. Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу салбарын сайдаар ахлуулсан баг ипотекийн зээлийн журмыг шинэчлэхдээ 100 м.кв хүртэлх талбайтай байрыг зээлэнд хамруулах асуудлыг хөндөөд байгаа юм.

    Харин Монголбанкнаас ипотекийн зээлэнд хамрагдах байрны талбайн хэмжээг 100 м.кв болгон ихэсгэх боломжгүй гэж үзсэн байна. Энэ талаар Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа“Манай байгууллага ипотекийн зээлийн эх үүсвэрийг хэрхэн зарцуулж байгаа талаар арилжааны банкуудад шалгалт явуулсан. Эх үүсвэрийн зарцуулалттай холбоотой асуудлуудыг цэгцэртэл ипотекийн зээлийг түр зогсоосон байгаа. Одоо энэ асуудал нэлээд жигдэрсэн. Монголбанкнаас ипотекийн зээлийн олголтыг эхлүүлэх гэхээр нэг асуудал үүсээд байна. Тэр нь, барилга хот байгуулалтын ипотекийн зээлийн журмыг өөрчлөх шийдвэрийн төслийг боловсруулахдаа 100 м.кв хүртэлх талбайн хэмжээтэй байруудыг ипотекийн зээлэнд хамруулах асуудлыг тусгаж өгсөн. Үүн дээр Монголбанк хуучин журам дахь 80 м.кв хүртэлх талбайгаа 100 м.кв болгож нэмэгдүүлж, зээлийнхээ журмыг сулруулах юм бол санхүүжүүлэх боломжгүй гэсэн хариулт өгсөн байгаа” гэж тодотгож байна.

    Монголбанкны зүгээс яагаад ипотекийн зээлэнд хамрагдах байрны талбайн хэмжээг 100 м.кв болгон ихэсгэх асуудлын эсрэг байр суурьтай байгаа талаараа Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа “Монгол Улсын эдийн засаг хүнд байна. Гол нь хүндрэл нь төсөв, гадаад төлбөрийн тэнцэл дээр байгаа. Бид ийм үед санхүүгийн сахилга батыг эрхэмлэх хэрэгтэй байна. Барилгын салбар ДНБ-ийн 4 хувь, ажиллах хүчний 9 хувийг бүрдүүлдэг. Өнгөрсөн хугацаанд мөнгө хэвлэх замаар Монголбанк засгийн газрын алдагдлыг нөхөж ирсэн. Ийм байдал цаашид удаан үргэлжилж болохгүй. Ипотекийн зээлэнд хамрагдах байрны талбайн хэмжээг 100 м.кв болгон ихэсгэх асуудлын хүрээнд өмнө нь байр авсан гурван мянга орчим өрхийн л асуудал байгаа. Эдгээр өрхүүдийг найман хувь руу шилжүүлэхэд 500 тэрбум төгрөг шаардлагатай. Ийм асуудал дээр бид зах зээлээ бүхлээр нь хөдөлгөх асуудлыг сөхөж болохгүй” гэсэн тайлбар хийж буй юм.

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар уг асуудлаарх Монголбанкны ерөнхийлөгчийн албан ёсны хариуг хэлэлцэх аж. Асуудал нэг талдаа гарч шийдэгдсэн тохиолдолд Монголбанкны зүгээс ипотекийн зээлийг үргэлжлүүлэн олгох ажлыг эхлүүлж, санхүүжилтээ олгоод явах боломжтой гэсэн байр суурь илэрхийллээ.
  • Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна
    2016 оны 9 сарын 29
    2016 оны 09 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 04-нийг хүртэлх

    цаг агаарын урьдчилсан төлөв:

    30 болон 10-р сарын 2-нд баруун аймгуудын хойд хэсэг, төвийн аймгуудын зарим газраар, 10 дугаар сарын 01-нд нутгийн хойд хэсгээр, 03-нд баруун болон төвийн нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна. 1-нээс нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ.
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
    2016 оны 9 сарын 29
    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
  • Улаанбаатарт 13 хэмийн дулаан байна
    2016 оны 9 сарын 29
    2016 оны 09 дүгээр сарын 28-ны 20 цагаас 09 дүгээр сарын 29-ний 20 цаг

    хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:




    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан байна.



    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан байна.



    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө бүх нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.



    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна.



    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дундговийн нутгаар 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус, өдөртөө бүх нутгаар 14-19 градус дулаан байна.



    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 12-14 градус дулаан байна.
  • “Монголын ахмад багш нарын хүндэтгэлийн дурсамж уулзалт”
    2016 оны 9 сарын 28
    “Монголын ахмад багш нарын хүндэтгэлийн дурсамж уулзалт”
  • Дахин сонгуульд оролцох нэр дэвшигчдийн үнэмлэхийг олголоо
    2016 оны 9 сарын 28
    Сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгууль 10 дугаар сарын 19-ний өдөр болно. Энэ өдөр мөн аймгийн ИТХ-ын дахин сонгууль долоон тойрогт явагдана. Тиймээс 9 дүгээр сарын 27-ны өдөр Аймгийн Сонгуулийн хорооноос дээрх тойргуудад нэр дэвшигчдийн үнэмлэхийг олголоо.

    Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдааны 68 дугаар тогтоолоор аймгийн сонгуулийн хороог шинээр байгуулж сонгуулийн хугацааны цагалбарын дагуу үйл ажиллагааг явуулж байна. Өнгөрсөн хугацаанд Аймгийн Сонгуулийн хороо бэлтгэл ажлыг хангах хүрээнд хуулийн дагуу аймгийн ИТХ-ын дахин сонгуульд оролцох нэр дэвшигчдийг бүртгэх ажлыг хийсэн бөгөөд нийт 46 нэр дэвшигч байгаагаас МАН-аас 14, АН-аас 14, МАХН-аас 6, харин бие даагч 12 нэр дэвшигч бүртгэгджээ.

    Өнгөрсөн 6 дугаар сард болсон Аймгийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулиар Аймгийн Сонгуулийн хороо Сонгуулийн тухай хуулийн зарим зүйл заалтуудыг үндэслэн 15 нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзаж нэрсийн жагсаалтаас хассан тогтоолыг гаргаж байсан. Энэхүү тогтоол шийдвэрийг холбогдох хууль тогтоомж, сонгогч сонгогдогчдын эрх ашгийг зөрчиж байна гэж үзэн дээрх нэр дэвшигчид хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр шүүхэд хандсан нь шат шатны шүүхийн байгууллагаар нэр дэвшигчийн талд эцэслэн шийдвэрлэгдсэн. Тус шүүхийн шийдвэрийг үндэслэн аймгийн ИТХ-ын 2016 оны сонгуулийн Дархан сумын 3, 9, 14,15, 17, Шарын гол сумын 19, Хонгор сумын 20 дугаар тойргуудад сонгуулийн дүнг албан ёсоор хүчингүй болгон дээрх тойргуудад дахин сонгуулийг 10 дугаар сарын 19-ний өдөр буюу Орон нутгийн сонгуультай хамтатган зохион байгуулахаар тогтоолыг гаргажээ. Дээрхи тойргуудын харьяа багийн иргэд энэ өдөр Сумын ИТХ-ын ээлжит сонгууль болон аймгийн ИТХ-ын дахин сонгуульд саналаа өгнө.


  • М.Даваажаргал маргааш эх орондоо ирнэ
    2016 оны 9 сарын 28
    Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал маргааш эх орондоо ирэхээр болжээ.

    Тэрбээр М.Даваажаргал өөрийн цахим хуудаснаа ”Сайн байцгаана уу. Энэ сарын башёд миний хоёр шавь сайн барилдаж, нэг нь түрүүлсэн нь надад их урам зориг өглөө. Мөн гурван хоног мацаг барьж дуусгалаа энэ нь хүний биед маш сайн гэдэг юм байна. Гаднаасаа, дотроосоо ч эмчилгээ сайн явагдаж байна. Удахгүй дэвжээндээ гарна аа. Түр баяртай” хэмээн бичжээ.

  • Хорио цээрийн бүсэд ажиллаж буй албан хаагчдад тусламж үзүүллээ
    2016 оны 9 сарын 28


    Төв аймгийн Баян, Баянцагаан, Баянжаргалан, Мөнгөнморьт, Баянхангай зэрэг сумдад малын гоц халдварт цэцэг болон шүлхий өвчний дэгдэлттэй байгаа.

    Аймгийн Онцгой байдал, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагуудаас томилогдсон ажлын хэсэг 15 хяналтын цэгт хяналт, шалгалт, хорио цээрийн дэглэмийг тогтоон ажиллаж байна.

    Аймгийн Улаан загалмайн хорооноос голомтын бүсэд хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байгаа 50 гаруй албан хаагчид дулаан хөнжил, гудас, хувцас, ариун цэврийн хэрэглэл зэрэг эд материалын тусламжийг үзүүлж аймгийн Онцгой байдлын газарт хүлээлгэн өгчээ.
  • Ахмад настнуудад хотын дарга хүндэтгэл үзүүллээ
    2016 оны 9 сарын 28
    Ахмадын баярыг угтан НИТХ-ын төлөөлөгчид, Нийслэлийн Засаг даргын тамгын Газар, нийслэлийн Ахмадын хороо хамтран нийслэлд ажиллаж амьдарч буй ахмад настнуудын төлөөлөл болгон 1400 гаруй ахмадуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Өнөөдрийн үйл ажиллагааны үеэр Баянгол дүүргийн ахмад настан н.Чуулган, Чингэлтэй дүүргийн ахмад настан н.Дариймаа нар Монголын ахмадын холбооны хүндэт тэмдэгээр шагнууллаа.
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд ахмадууддаа хандаж “Нийслэл, дүүргүүдийн, төр захиргааны байгууллагуудаас ахмад настанаа хайрлан, хүндэтгэж, аялан энэрч, эрхэмлэн дээдлэх нь төрийн бодлогын анхаарлын төвд байвал зохих амин чухал асуудлуудын нэг. Настанд үзүүлэх нийгмийн хамгаалал, нийгмийн халамж, эрүүл мэнд, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны олон талт тусламж үйлчилгээний цогц асуудлуудыг, төрийн бодлогоос хөндийрүүлж, алсаас харж, тандах байдлаар дайвар асуудал мэт хандаж огтхон ч болохгүй. Энэ талаар Нийслэл, дүүргийн, төр захиргааны байгууллага, агентлагууд, аж ахуй нэгжүүд тэдгээрийн удирдлагууд онцлон анхаарч, ажиллах хэрэгтэй. Цаашид ахмад настны хөгжил хамгаалал, эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн амьдралд оролцох оролцоог хангах талаар төр, засгаас гаргасан бодлого шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж, гүйцэтгэлд нь хяналт тавих ажлыг эрчимжүүлэн ажиллана” гэсэн юм. Нийслэлийн хэмжээнд 106 мянган гаруй ахмад настан байдаг юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар хэвлэгдлээ
    2016 оны 9 сарын 28
    “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Монгол Улсын батлан хамгаалах тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг нийтэлжээ.

    Монгол Улсын батлан хамгаалах тогтолцоо, үйл ажиллагааг тодорхойлж, төрийн байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, аж ахуйн нэгж, байгууллага, иргэний эрх, үүрэгтэй холбогдсон харилцааг энэхүү хуулиар зохицуулах бөгөөд дээрх хуулийн хамт өргөн мэдүүлсэн Дайчилгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Дипломат албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг 11 хуулийг мөн нийтэлсэн байна.

    Түүнчлэн тус дугаарт Зэвсэгт хүчний тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг нийтэлжээ.

    Монгол Улсын зэвсэгт хүчний байгуулалтын үндэс, зарчим, зэвсэгт хүчний чиг үүрэг, бүтэц, зохион байгуулалт, удирдлагын бүрэн эрхийг энэхүү хуулиар тодорхойлсон бөгөөд, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах юм.

    “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд Цэргийн албаны тухай, Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулиудыг мөн нийтэлсэн байна.

    Монгол Улсын иргэн Монгол Улсын Үндсэн хуульд заасан үүргийнхээ дагуу эх орноо батлан хамгаалах бэлтгэл эзэмших, цэргийн алба хаахтай холбогдсон харилцааг Цэргийн албаны тухай хуулиар зохицуулах юм.

    Харин Монгол Улсын цэргийн алба хаагчийн эрх зүйн байдал, үүргээ гүйцэтгэх нөхцөл баталгаа, эрхийн хязгаарлалтыг Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулиар тогтоосон юм хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Хөрөнгийн зах зээлд сайн жишиг тогтооно
    2016 оны 9 сарын 28
    Санхүүгийн зохицуулах хороо Монгол улсад банкнаас бусад санхүүгийн зах зээлийг хөгжүүлэхэд чиглэсэн одоо хэрэгжиж буй болон шинээр хэрэгжүүлж болох төсөл хөтөлбөрүүдэд ач холбогдол өгч байна. Үүнтэй холбоотойгоор хорооны дарга, удирдлагууд Люксембургийн Вант улсын Хөгжлийн агентлаг, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк болон Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага /JICA/-ын удирдах баг, зөвлөхүүдтэй удаа дараагийн уулзалт, зөвлөлгөөн хийгээд байна.

    Үүний хүрээнд ЖАЙКА-тай 2014 оноос хамтран хэрэгжүүлж байгаа “Монголын хөрөнгийн зах зээлийн чадавхийг сайжруулах нь” төслийн явцыг Хорооны нийт удирдлага, мэргэжилтнүүдэд танилцуулах сургалтыг уг төслийн багаас зохион байгуулав. Сургалтыг төслийн зөвлөх, ноён Такаюүки Урадэ удирдаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа тайлагнахын зэрэгцээ Монголын хөрөнгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, үнэт цаасыг олон нийтэд санал болгон гаргах, төслийн техник туслалцаа, Японы туршлага, хөрөнгийн зах зээлийн бодлого гэх мэт өргөн хүрээний сэдвээр мэдээлэл өгч, харилцан санал солилцлоо.

    Эдийн засаг хүнд байгаа ч ойрын үед төрийн болон хувийн хэвшлийн томоохон компаниуд IPO хийх боломж байгааг судалаачид хэлж буй. Тиймээс хувьцаат компани байхын давуу талыг ойлгуулсан сайн жишиг тогтоох чиглэлээр үлдсэн нэг жилийн хугацаанд бодит үр дүнтэй ажил хийхийг төсөл хэрэгжүүлэгчид зорьж буй юм.

  • Уулчин Б.Гангаамаа ”Аялал жуулчлалын тэргүүний ажилтан” цол тэмдэгээр шагнагдлаа
    2016 оны 9 сарын 28
    Эверестийн ноён оргилд гарсан Монголын анхны эмэгтэй уулчин, гавьяат тамирчин Б.Гангаамаа өнөөдөр Аялал жуулчлалын тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнууллаа. Тэрээр өөрийн цахим хуудаснаа ”Монголын аялал жуулчлалын салбарт буюу Монголиа экспедишнс компанид 10 жил тогтвор суурьшилтай ажилласаны үр дүнг үнэлж Дэлхийн аялал жуулчлалын өдрөөр салбарынхаа дээд шагнал болох ”Аялал жуулчлалын тэргүүний ажилтан” цол тэмдэгээр шагнагдлаа. Хамт олондоо баярлалаа.” хэмээжээ.

  • Фото: Савангаар бүтээсэн гайхалтай барималууд
    2016 оны 9 сарын 28
    Савангаар бүтээсэн барималууд
  • “Меркури” хүнсний захад махны үнэ хамгийн үнэтэй байна
    2016 оны 9 сарын 28
    Нийслэлийн статистикийн газраас есдүгээр сарын IV долоо хоногийн үнийн танилцуулгыг гаргажээ.

    Махны дундаж үнэ

    Хонины ястай нэг килограмм мах дунджаар 4800 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 5905 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай болон цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 5700 төгрөг, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7500 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.4 хувиар буюу 70 төгрөгөөр, хонины цул махны үнэ 1.1 хувиар буюу 70 төгрөгөөр тус тус буурсан байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хар хорин” хүнсний захад хамгийн хямд буюу 4500 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 6200 төгрөгөөр худалдаалж байна.

    Гурилын үнэ

    Хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 800-900 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1150-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1200 төгрөг, 1-р зэргийн гурил 1000 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Барс”, “Оргил”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалж байна.

    Төмс, хүнсний ногоо

    Өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 2.3 хувиар буюу 20 төгрөгөөр, лууван 13.5 хувиар буюу 145 төгрөгөөр, байцаа 11.2 хувиар буюу 115 төгрөгөөр тус тус буурсан байна.
  • Эрүүл мэндийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ
    2016 оны 9 сарын 28
    Монгол Улсад эмнэлэгийн техникийн боловсон хүчин бэлтгэж эхэлсний 20 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэ ойн хүрээнд “Эрүүл мэндийн технологи-2016” үзэсгэлэнг есдүгээр сарын 30-аас аравдугаар сарын хоёрны өдрүүдэд Мишээл экспо төв дээр эрүүл мэндийн сайдын ивээл дор зохион байгуулагдах аж.



    Нийт 120 гаруй байгууллагууд “Эрүүл мэндийн технологи-2016” үзэсгэлэнд оролцох бөгөөд үзэсгэлэнгийн үеэр ард иргэдэд үнэ төлбөргүй хараа, сонсгол, даралт, сахарын шинжилгээ, эхо, эрүүл мэндийн боловсролын мэдээлэл, бараа бүтээгдэхүүний амталгаа хийгдэх тул өргөнөөр оролцохыг уриалж байна.



    Мөн ирэх сарын нэгний өдөр Тайвань, Сингапур, Япон улсын төлөөлөгчид оролцох “Эмнэлэгийн инженерүүдийн гуравдугаар чуулган” гэсэн олон улсын хурлыг Монголд зохион байгуулахаар болжээ.
4851 4852 4853 4854 4855 4856 4857
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрээнхот боомтын ажиллах цагийг 4 цагаар сунгажээ
    15 цаг 58 мин
  • "Бөөмс суулгах бол хорт хавдрын эсийг үр дүнтэй устгадаг орчин үеийн дэвшилтэд эмчилгээ”
    16 цаг 13 мин
  • Баянхошуу дэд төвийн 110 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна
    16 цаг 17 мин
  • ХББО-ын сайдын багцын 2026 оны хөрөнгө оруулалтын төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлэг боллоо
    16 цаг 58 мин
  • Улаанбуудайн тариалалт 15 хувиар буурчээ
    17 цаг 27 мин
  • Олон улсын Хиймэл оюун ухааны хоёрдугаар олимпиад өнөөдөр эхэллээ
    17 цаг 31 мин
  • Өмнөд Солонгосын Жүжигчин Сон Ён Гюг машиндаа нас барсан байдалтай олджээ
    19 цаг 44 мин
  • POETRY: Шүхэр мэт шүлгүүд
    20 цаг 12 мин
  • Нийт нутгийн 38 хувьд гантай болон гандуу байна
    21 цаг 38 мин
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
    21 цаг 59 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    22 цаг 19 мин
  • Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх иргэний зөвлөлийн 2025 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан
    22 цаг 36 мин
  • ЦУОШГ: Усархаг, аадар борооноос сэрэмжлүүлж байна
    22 цаг 59 мин
  • НОК-ын шуурхай штабаас цахим хурал хийж, үүрэг чиглэл өглөө
    23 цаг 2 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    23 цаг 52 мин
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
    23 цаг 53 мин
  • Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл эхэллээ
    Өчигдөр 09 цаг 20 мин
  • Улаанбаатарт 22 градус дулаан байна
    Өчигдөр 09 цаг 14 мин
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
    Уржигдар 11 цаг 00 мин
  • ФОТО: Хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа -2025
    Уржигдар 10 цаг 55 мин
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
  • ИРГЭД: Бүх шийдвэрийг зөрчөөд өдөр шөнө, бороо шороо хамаагүй орон сууц барьж байна
  • Энгийн болон аюултай хог хаягдлын байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт явагдаж байна
  • Г.Ган-Очирыг Франц, Монгол хоёр улс Интерполоор эрэн сурвалжилж байна
  • Увс 100 жил: Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
  • ИРГЭД: Бүх шийдвэрийг зөрчөөд өдөр шөнө, бороо шороо хамаагүй орон сууц барьж байна
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
  • Энгийн болон аюултай хог хаягдлын байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт явагдаж байна
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Дунд гол дагуу 11.1 км урт талбайг цэвэрлэж, 68.3 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргүүлжээ
  • Увс 100 жил: Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
  • Олон улсын газарзүйн 21 дүгээр олимпиад үргэлжилж байна
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • Улаанбуудайн тариалалт 15 хувиар буурчээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
24 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК